| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2019/00484/И |
| Дугаар | 484 |
| Огноо | 2019-11-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 484
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д. У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Улаанбаатар хотын ******* дүүргийн 8-р хороо ******* тоотод оршин суух, Т овогт Жа гийн Ө /*******/-ы ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Га, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Миний бие 1982 оны 10 сарын 25-нд Улсын эм хангамжийн үйлдвэрийн газрын харьяа Дундговь аймгийн эмийн сангуудын удирдах конторт эмийн сан багаж угсралтын засварын слесарийн ажил хийж байгаад 1985 оны 3 сарын 26-ны дөрийн 08 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул гэрчийн мэдүүлгийг үндэслэн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Ө нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч Ж.Өы Дундговь аймгийн Эмийн сангуудын удирдах конторт 1982 оны 10 сарын 25-ны өдрөөс 1985 оны 3 сарын 25-ны өдрийг хүртэл эмийн сан багаж угсралтын слесариар ажиллаж байсан тухай баримт байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 10 сарын 24-ний өдрийн 333 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 10 сарын 24-ний өдрийн 333 дугаартай “тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Эмийн сангуудын удирдах конторт 1982 оны 10 сарын 25-ны өдрөөс 1985 оны 3 сарын 25-ны өдрийг хүртэл эмийн сан багаж угсралтын слесариар ажиллаж байсан тухай баримт байхгүй учир Ж.Өд холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна” гэх тодорхойлолт
-Улсын эм хангамж үйлдвэрлэлийн газрын харьяа Дундговь аймгийн эмийн сангуудын удирдах конторын даргын 1985 оны 3 сарын 26-ны өдрийн 08 дугаартай “ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 10 сарын 22-ны өдрийн 08/609 дугаартай “Эмийн сангуудын удирдах контор нь 1991 оны 4 сарын 18-нд шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1991 оны 12 сарын 18-нд Эмийн сан болж өөрчлөгдөөд 2006 оны 1 сарын 1-нд Эм хангамж ХХК болон үйл ажиллагаа явуулж байна” гэх тодорхойлолт
-Гэрч Н.Са-н “...Би 1978-1997 он Эрүүлийг хамгаалах газрын харьяа Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн багаж тоног төхөөрөмж засварын тасагт техникчээр ажилласан юм. Би техникч, Ж.Ө манай тасгийн засварчин байсан юм. 1982 оны 10 сард эмнэлгээс манай тасгийг эмийн сангуудыг удирдах контор руу шилжүүлсэн. Тэр үед миний бие засварчны хамт буюу Ж.Өы хамт дээрх байгууллагад харьяалагдан үргэлжлүүлэн ажиллах болсон. Ж.Ө нь эмийн сангуудыг удирдах конторт 3 жил буюу 1985 он дуустал ажилласан. Би тэндээ 1997 он хүртэл ажилласан...” гэх мэдүүлэг
-Гэрч Ц.О- “...Ж.Ө нь Мандалговь хотын эмийн сангийн багаж угсралтын тасагт засварчнаар ажиллаж байсан хүн байгаа юм. Миний нас өндөр болоод он сарыг нь нарийн санахгүй байна. Би 1969-1975 он хүртэл Мандалговь хотын эмийн сангийн багаж угсралтын тасагт эрхлэгчээр ажиллаж байсан. 1975 оноос хойш нөөцийн тасгийн эрхлэгчээр ажилласан хүн байгаа юм. Аймгийн эм хангамжийн асуудлыг хариуцсан мэргэжилтэн байсан юм. Бид нэг байгууллагад ажиллаж байсан учраас тэр хүний талаар мэдэж байна...” гэх мэдүүлэг
-Гэрч Ч.Ц-н “...Ж.Ө нь Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн багаж тоног төхөөрөмж засварын тасагт засварчнаар ажилладаг байсан юм. Би өндөр настай учраас хэдэн он хүртэл ажилласныг нь санахгүй байна. 1982 оноос эхлээд ажилласан хүн. Би 1982 оноос 1990 онд Дундговь аймгийн Мандалговь хотын эмийн сангийн шил угаагч цэвэрлэгчээр ажилладаг байсан юм. Намайг эмийн санд ажиллаж байхад Ж.Ө гэдэг хүн засварчин байсан гэдгийг сайн мэдэж байна...” гэх мэдүүлэг баримтууд болно.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Ж.Ө нь 1982 оны 10 сарын 15-ны өдрөөс 1985 оны 3 сарын 25-ны өдөр хүртэл Улсын Эм Хангамж үйлдвэрлэлийн газрын харьяа Дундговь аймгийн эмийн сангуудын удирдах конторт эмнэлгийн багаж угсралт засварын слесариар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У