Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
Хэргийн индекс | 174/2022/0170/Э |
Дугаар | 2023/ШЦТ/100 |
Огноо | 2023-05-17 |
Зүйл хэсэг | 17.4.1., 17.4.2.2., 18.6.1., |
Улсын яллагч | Д.Сүрэнхорлоо |
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/100
2023 оны 05 сарын 17 өдөр | 2023/ШЦТ/100 ******* сум |
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Сүрэнхорлоо,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.Насанжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар *******эд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар *******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2130003250226 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
1. Монгол Улсын иргэн, ******* өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, *******, , бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын т оршин суух үндсэн хаягтай, одоо ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хоригдож буй,
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
овогт /РД:/,
2.Монгол Улсын иргэн, оны сарын өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, *******, , бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр охины хамт ******* аймгийн ******* сумын , тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй,
овогт /РД:/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
мөн ******* аймгийн сумын нутагт иргэн малыг маллаж байхдаа 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр эхнэр *******тэй бүлэглэн хохирогч итгэмжлэн хариуцуулсан үхрээс 1 тооны үхрийг бусдад зарж борлуулан завшиж бага хэмжээнээс дээш хохирол буюу 1.531.350 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан,
2. Яллагдагч ******* нь ******* аймгийн сумын нутагт иргэн малыг маллаж байхдаа 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нөхөр *******тэй бүлэглэн хохирогч итгэмжлэн хариуцуулсан үхрээс 1 тооны үхрийг бусдад зарж борлуулан завшиж бага хэмжээнээс дээш 1.531.350 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,
2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хохирогч улаан халзан зүсмийн үхрийг зарж борлуулсан мөнгө болох 450,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж өөрийн Хаан банкны дансаар шилжүүлэн авч ашиглан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлнө гэв.
-Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 3.000.000 төгрөг төлсөн. Хэргээ хүлээн зөвшөөрч байна. Манай бага хүүхэд маань 5 сартай гэв.
Эрүүгийн 2130003250226 дугаартай хэргээс:
- Яллагдагч *******ийн “ 2020 оны 08 дугаар сарын өдөр ахаас үхэр адуу маллахаар хүлээж авсан. Миний хувьд үхрээ хариуцаж малладаг байсан. Би 2021 оны 08 дугаар сард улаан халзан үнээ, мөн 2021 оны 06 дугаар сард улаан үнээ аймгийн бойнд авч ирж зарсан. Улаан халзан үнээг нь би тухайн үед дүү т хэлж заруулсан. Тэр үед би ******* аймагт явж байсан юм. Харин 2021 оны 06 дугаар сард бойнд өгсөн улаан үнээг нь хөдөө ажиллаад Цэрэнпүрэвийг дуудаж махыг нь машинд нь ачаад аймгийн төвд ирээд хувь хүнд зарсан. Хэн гэдэг хүнд зарсан гэдгээ мэдэхгүй байна. Энэ хөдөө ажиллаж ирсэн үхэр болохоор 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр алга болоод 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шиг санаж байна, Халзан сумын нутгаас сураг нь гараад 10 үхэр очиж авч ирсэн юм. Тэр үед ачигдахдаа гэмтээд ирэхээр нь ажиллаад
зарсан юм. Ачиж ирсэн үхрүүдээс 2 үнээ нь мөн тухайн үед ирээд үхчихсэн. Мөн 2021 оны 08 дугаар сард ногоон зүсмийн үнээ бас муудчихсан юм. Тэр үед ахын хадам аав Эрдэнэ-Очир ах манайд ирчихсэн байсан. Тэгээд Эрдэнэ-Очир ахтай хамт тэр үхрийг үхэхээс нь өмнө хөдөө ажиллаад бойнд авч ирж өгсөн. Мөнгийг нь ахын хадам аав өөрөө авсан. ...Бас гэдэг хүнд 1 тугалтай үнээ, 1 бяруу, д 1 тугалтай үнээ, ад 1 тугалтай үнээ, т 1 бяруу, т 1 тугалтай үнээ өрөндөө өгсөн. ...Мөн 2021 оны 05 билүү 06 дугаар сард манай тэр хавиар мал махны наймаа хийгээд явдаг хүнд 1 сувай үнээ амьдаар нь мөн өрөндөө өгсөн. Хүнээс мөнгө авахдаа бол эхнэртэй хэлж байгаагүй. Харин нөгөө мөнгө өгсөн хүмүүс нь надаас малаа авахаар ирэхэд нь зарим нэгийг нь эхнэр мэдсэн. Тэгээд бөөн хэрүүл болдог. Хүний мөнгө авчихсан учраас арга буюу ахын малыг өгөөд явуулдаг ” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 247-249 хуудас/,
...Яллагдагч *******ийн дахин өгсөн “...Манай эхнэр тэр үхрийн махыг нь аймгийн төвд авч ирж зараад мөнгийг нь өөрийнхөө дансаар авсан. Би уг нь ах руу мөнгийг нь явуулаарай гэж хэлсэн. Тэгээд эхнэрийн дансанд байж байгаад бид 2 хэрэгцээндээ хэрэглэчихсэн. 2021 оны 08 дугаар сард ахын хадам аав Эрдэнэ-Очир ахтай хамт гэмтсэн байсан ногоон үхрийг ******* аймгийн бойнд тушааж мөнгийг нь ах дансаараа авсан. Уг үхрийг хасуулах саналтай байна. Ингээд нийт 9 бяруу. 8 үхэр нийт 17 тооны үхрийг өөрийн дутаасан гэх үхрээс хасуулмаар байна.
Мөн би эхнэр *******гийн хамт ахын малыг маллаж сар бүр 500.000 төгрөгийн цалин, манай дүү адууг нь маллаж мөн 500.000 төгрөгийн цалин авахаар тохиролцсон боловч 2021 оны 01 дүгээр сараас 2022 оны 01 сар хүртэл би өөрийн 500.000 төгрөгийн цалингаа огт аваагүй, ахад суутгуулж хуримтлал үүсгэсэн. Харин манай дүү ын цалин нь манай эхнэр *******гийн дансаар ордог байсан. Дээрх 1 жилийн цалин нь 6000.000 төгрөгийг хохирол нөхөн төлсөнд тооцуулмаар байна. 2021 оны сараас эхлэн сар бүр ах бензин, шатахууны мөнгө гэж 100.000 төгрөг шилжүүлж байсан. Энэ нь миний мал хариулганд авах 500.000 төгрөгийн цалинд хамааралгүй гэж тохирсон. Мөн манай дүү нь 2022 оны 02 дугаар сараас эхлэн ахад учруулсан миний хохирлыг төлөх зорилгоор сар бүр цалингаасаа ахад 750.000 төгрөг суутгуулахаар гэсэн. Иймд дээрх мөнгийг хохирол нөхөн төлсөнд тооцуулмаар байна. Энэ талаар би ахаас 2022 оны 04 дүгээр сард уулзахдаа өөрөөс нь сонссон. Тухайн улаан зүсмийн үхэр гэмтэлтэй байхаар нь би өөрөө ажиллаад эхнэр *******гээр ******* сум руу очиж зараад мөнгийг нь ах руу шилжүүлээрэй гэж хэлээд өгөөд явуулсан. Харин манай саахалт айлын, хүн болох Цэрэнпүрэвийг гуйж машинаар нь тээвэрлүүлсэн. Энхэр нь ******* нь аймгаас ирэхдээ ахыг утсаа авахгүй байхаар нь үхрийнх нь мөнгийг өөрийн дансандаа хийгээд ирлээ гэж байсан. Тэгээд тэр мөнгийг нь бензин, шатахуун, ойр зуурын хувийн хэрэгцээнд зарцуулаад дууссан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. ахын итгэлийг алдаж өдий болтол чирэгдэл учруулж байгаад уучлаарай гэж хэлмээр байна.” гэх мэдүүлэг / 2 хавтаст хэргийн 02-03, 218-219 хуудас/,
- Яллагдагч *******гийн “...2021 оны 06 дугаар сарын 10-ны үед ахын үхрээс нэг үхэр гэмтчихсэн юм. Тэгээд манай нөхөр уг үхрийг ажиллаад, махыг нь би аймгийн төвд ирж зүүн бүс худалдааны төвийн махны ченжид зараад мөнгийг нь өөрийнхөө дансаар авсан. Тэр үед уг нь манай нөхөр мөнгийг нь ахад явуулаарай гэж хэлсэн. Тухайн үедээ мөнгийг нь би хүүхдийнхээ дансанд байлгаж байгаад хэрэглэчихсэн. Мөн 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр манай нөхөр нь дүү т хэлж нэг үхэр заруулсан. Тэр мөнгийг нь миний данс руу хийсэн юм. Тэр үед ******* аймаг айлын найранд явж байсан болохоор мөнгөний хэрэг гараад хэрэглэсэн. Мөн би хүнд өртэй байсан тэрэндээ өгсөн. Тухайн үед ахын үхрээс алга болсон зарим үхрийг олсон юм. Тэр үхрүүд дотор улаан хүрэндүү нэг үхэр хөл нь гэмтээд босож чадахгүй байхаар нь манай нөхөр ажиллаад намайг ******* суманд аваачиж борлуулаад мөнгийг нь ах руу шилжүүлээрэй гээд Цэрэнпүрэв ахыг аймаг руу ажлаар явахаар нь хамт аваад явсан. Тэгээд үхрээ борлуулаад мөнгийг нь өөрийнхөө данс руу шилжүүлж аваад ах руу утсаар холбогдсон боловч үхэр борлуулсан талаараа хэлж чадаагүй. Тэгээд миний дансанд тэр үхрийн мөнгө нь байж байгаад ийг ирснээс хойш нөхөртөө ах руу мөнгөө шилжүүлээгүй, өөрт нь хэлж чадаагүй талаар хэлсэн. тэгээд бид хоёр бензин тос, ахуйн хэрэгцээ, түрээсийн төлбөрт зарцуулаад дууссан. Тухайн үедээ цалингаа орж ирээд мөнгөтэй болохоороо ах руу шилжүүлье гэж бид хоёр хоорондоо ярилцаж байсан. ” гэх мэдүүлэг / 2 хавтаст хэргийн 13-14, 221 хуудас/
- Хохирогч “...2020 оны 08 дугаар сард миний бие *******, Б. нарт ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт 74 үнээ, 73 тугал, 2 бухыг, адуунуудын хамт маллуулахаар *******, Б. хоёртой гэрээ байгуулан хүлээлгэн өгсөн, түүнээс хойш хугацаанд зуднаар, халуун зунаар ч гэсэн үнээ, тугал үхсэн гэж ярьдаг. Би ******* аймаг мал дээрээ очиход үхсэн үнээ, бярууны зураг үзүүлж байсан, гэхдээ яг тооцоо хийж чадаагүй. Гэвч би *******, Б. нарын хэлсэн үгэнд итгээд үхсэн үнээ, бяруунуудыг нягтлахгүй *******, Б. нарын хэлснээр тоолсон. Гэтэл 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр үхрээ тоолж, тугалаа тамгалсны дараа ******* нь дүү хамт ******* аймгийн сумаас 29 тооны үхэр хулгайлж уг хулгайлсан үхрээсээ заримыг нь надад тоолуулаад уг үхрүүдийг эзэн нь буцааж авч явсан гэх мэдээлэл ирсэн. ...Би 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тэй үхсэн гэх үхрийн зургийг өөрийн бүртгэлтэй тулгасан. Ингэхэд 50, 69, 66, 11, 16, 48, 10, 27, 9, 18, 10 гэсэн кодтой 11 бүдүүн үнээ, мөн 96, 122, 77, 75, 124, 91, 138, 79 кодтой 8 бяруу зүс болон кодоороо үхсэн гэдэг нь тогтоогдсон. Харин хавтаст хэргийн материалд авагдсан гэрэл зургийн дугаараар 4, 6, 7, 8, 9, 10, 12, 13, 17, 18, 20, 21, 22, 24, 26, 27, 28, 31, 33, 34, 39 дугаартай 21 үхсэн үхрийн зургууд нь бүтэн бие байхгүй, код байхгүй, зүс им нь танигдахгүй зургууд байна. Тиймээс дээрх 20 үхрийг үхсэн гэдэгт нь би итгэхгүй байна. ээс энэ талаар асуухад 19 үхэр үхсэн гэдгийг тооцож тохирсон, тодорхойгүй 20 үхрийг үхсэн гэдгийг нотлох баримт, зураг байхгүй гэдгийг хэлсэн. Үнэхээр үхсэн байсан юм бол үхсэн тогтоогдож байгаа 19 үхэртэйгээ адилхан зургийг нь бүтнээр тодорхой харуулж авах боломж байсан. Гэтэл ингэж бүдэг бадаг байдлаар харуулж байгаа нь өөрийн завшсан үйлдлээ нуун дарагдуулах зорилгоор хийсэн үйлдэл гэж дүгнэж байна. надад үхэр үхсэн тохиолдолд утсаар хэлж мэдэгддэг байсан. Мөн хүлээлгэж өгсөн үхрээ нийт 3 удаа буюу 2021 оны 01, 06, 08 дугаар саруудад тоолж байсан. Ингэж тоолоход үхэр дутахаар үхсэн гэдэг. Харъя гэхээр гар утаснаасаа ганц нэг зураг харуулж байсан. Тэр болгоныг нь би мал хүлээлгэж өгсөн бүртгэл дээрээ үхсэн гэж тэмдэглэж авч байсан. Харин яг ингээд гэрэл зураг, кодоор нь тулгахаар бодит байдал дээр 19 үхэр л үхсэн нь тогтоогдож байна. Иймд би ээс буцааж авсан 10, үхсэн нь тогтоогдож байгаа 19, нийт 29 үхрийн тоог хасаад, одоо 58 үхэр буюу 20 үнээ, 38 бяруу нэхэмжилж байна” ,
“Тухайн жил зул болсон бөгөөд үхэр үхсэн нь үнэн. Завшсан бүх үхрүүд дээр үхсэн үхрүүдийг нэмээд бүгдийг нь зуднаар үхсэн гэж надаар хасалт хийлгэсэн. Гэвч энэ худлаа байсныг нь тухайн намар нь мэдээд 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр данс болон зургаар тооцоо нийлж үхсэн үхрүүдийг хасаж гаргасан. Иймд ******* нь мөрдөн байцаалтад буцаах зорилгоор худал мэдүүлсэн. *******ийн тухайн 2 бярууг дутаахаар нь оронд нь шүдлэн үхэр авсан нь үнэн. Энэ нь миний дансанд бяруунаас хасагдаад шүдлэн насны үхрээр нэмэгдэж бүртгэгдсэн.Надад тухайн жил шүдлэн үхэр байгаагүй бөгөөд ээс авсан шүдлэн үхрийг л бүртгүүлж байсан. Б. нар нь тус тусдаа 500.000 төгрөгийн цалин авч байсан бөгөөд 2022 оны 06 дугаар сар хүртэл бүх цалингаа бүтэн авсан.2022 оны 06 дугаар сараас 2022 оны 08 дугаар сар хүртэл тус тусдаа 250.000 төгрөг хуримтлуулсан нь үнэн тийм учраас 3 сарын 750.000 төгрөг хасагдаж болно.Нөгөө 750.000 төгрөг нь дүү ын хуримтлал. 2022 оны 09-р сард хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нь би мэдсэн бөгөөд 10 дугаар сард тус цагдаагийн газарт өргөдөл гаргасан. 8-р сарын цалинг 9-р сард нь өгдөг, 2022 оны 09 дүгээр сард цагдаад баригдаж шалгагдсан учраас надад ажил хийж өгөөгүй учраас би цалин өгөөгүй болно.Тиймээс 6 сая төгрөгийн хуримтлал гэж байхгүй, харин 750.000 төгрөгийн хуримтлал нь бол байгаа.Тухайн мөнгө нь хохирлоос хасагдах нь зөв юмаа. 3авшсан 68 бодын үнийг үнэлгээчин 74.988.400 төгрөгөөр тогтоосон, завшсан 68 бодоос буцааж авсан 4 үнээ, 2 бярууг хасаад 62 тооны бод мал үлдэнэ.4 тугалын хувьд завших үеийн тоонд орохгүй, оны дараа төрсөн учраас уг малын үр төлөөр тооцогдоно, хохиролд хамаарал байхгүй. Тиймээс 4 үнээ, 2 бярууны үнэ нийт 7.863.400 төгрөг дээр 750.000 төгрөгийн хуримтлал, сүүлд дансаар шилжүүлсэн 3 сая төгрөгийг нэмж нийт хохирлоос хасахад 63.375.000 төгрөгийн хохирол нөхөн төлүүлнэ...” гэх мэдүүлгүүд / 1хх-36, 37х/, /2 хавтаст хэргийн 214-215 дугаар хуудас/
- Иргэний нэхэмжлэгч ы “...2021 оны 09 дүгээр сарын эхээр ******* манай гэрийн утас руу залгаж надтай ярихдаа “хүүхдийн сургууль эхэлчхээд мөнгөний хэрэг болоод байна, би чамд тугалтай үнээ өгье. 1,000,000 төгрөг өгчих” гэхээр нь аймгийн төв рүү эхнэр Мөнхсаруул руу яриад рүү нэг сая төгрөг хийлгэсэн. Ингээд хэд хоногийн дараа ийн гэрт машинтайгаа очиж, хөдөө бэлчээр дээрээс нь эр улаан тугалтай бидэртэй хүрэн үнээ ачиж авч явсан” гэх мэдүүлэг / 1хх-41, 42х/,
- Иргэний нэхэмжлэгч гийн “...Ганаагаас орных нь үхрийг авъя гэхээр “үхрээ олж байгаад өгнө” гээд өгөхгүй маш их удаж байгаад 2021 оны 07 дугаар сард би загнаж байгаад нэг тугалтай үнээ авсан. Тэр үнээ нь сартай, охин улаан тугалтай, улаан халзан залуу үнээ байсан. Тэр үхрийн чихэнд нь гэсэн нэртэй шар өнгийн э байсан” гэх мэдүүлэг /1хх-46, 47х/,
- Иргэний нэхэмжлэгч ын “...Би 2021 оны 06 дугаар сард ******* гэх хүнээс сүүний чиглэлийн тугалтай үнээг 1,000,000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тухайн үнээ нь чихэндээ шар э, хар зүсмийн үнээ байсан ба эр хар зүсмийн тугалтай байсан. Би *******ээс худалдаж авсан тугалтай үнээгээ эзэнд нь буюу гэх хүнд буцааж өгсөн ” гэх мэдүүлэг / 1хх-51, 52х/,
- Гэрч ийн “...******* нь бяруу өгнө гэж хэлээд 2021 оны 08 дугаар сарын үед мөнгө зээлж авсан. Мөн 900,000 төгрөг зээлсэн боловч төлгөө ч өгөхгүй, бяруугаа ч өгөхгүй байхаар нь намар 10 дугаар сард нүүдэл хийхдээ *******ээс бяруу, төлөг зэргийг авъя гэхэд үхрээс улаан халзан тугалтай улаан халзан үнээг 1,800,000 төгрөгдөө бодож өгсөн” гэх мэдүүлэг / 1хх-67-69х/,
- Гэрч ийн “...******* нь 2021 оны 05 дугаар сард надаас мөнгөний хэрэг байна гээд 300,000 төгрөг зээлж аваад, намар 9 дүгээр сард наашаа нүүхдээ *******ээс 1 тооны улаан зүсмийн охин бяруу авсан” гэх мэдүүлэг / 1хх-72-74х/,
- Гэрч *******гийн “...Яг бусдад өр төлбөрт өгсөн мал гэвэл Равжир гэдэг хүнд тугалтай үнээ, Энхтайван гэдэг хүнд тугалтай үнээ, Дугараа гэдэг хүний найзад тугалтай үнээ, Хатанзориг гэдэг хүнд тугалтай үнээ, Отгоноогийн ах Жаргал гэдэг хүнд 1 үхэр, Цэрэнпүрэв гэдэг хүнд 1 бяруу, Чимбээ ахад 2 тугалтай үнээ, 1 шүдлэн гунж өгсөн. ...2021 оны 08 дугаар сард манай нөхөр ******* аймаг руу найранд явсан. Тэр үед , Оюунсоёмбо нар аймаг руу 1 үхэр авч явж зарсан байсан. Тэрийг нь би сүүлд мэдсэн бөгөөд манай нөхөр тэр үед дүү луу яриад үхэр заруулж мөнгийг нь авсан байсан. Бас нэг үхэр гэмтчихсэн юм. Тэгээд манай нөхөр , нар нь ажилчихсан юм. Цэрэнпүрэв ахыг гуйгаад машинд махыг нь ачаад аймаг руу би авч яваад зүүн бүс худалдааны төвд мах зардаг эгчид өгсөн. Тэр нь 800,000 орчим төгрөг болсон санаж байна. Мөнгийг нь би өөрийнхөө дансаар авсан. Энэ мөнгийг дансандаа байлгаж байгаад хэрэглээд дуусгасан” гэх мэдүүлэг / 1хх-101-103х/,
-Гэрч “...Тэр үед манай хүүхэд өвдчихсөн байсан юм. Тэгээд ахаас мөнгө гуйсан. Тэгсэн хот руу явж байхад “отгоогоос шүдлэн бярууны мөнгө” гэх утгатай 1,000,000 төгрөг миний дансанд орсон. Сүүлд Отгоо гэх хүн үхрээ нэхэж ирээд байсан. Тэгээд ахыг үхэр өгнө гээд мөнгө авсан гэдгийг нь ахад хэлсэн байсан.Тухайн үед , нар ******* аймагт манай нөхрийн дүүгийн найранд явж байсан. Би д “ ахын үхрийн зарагдсан мөнгө” гэж хэлээд данс руу нь хийсэн” гэх мэдүүлэг / 1хх-106-108х/,
- Гэрч Б.ын “...Чимэдцэрэн, Энхтайван, Хатанзориг, Цэрэнпүрэв нарт үхэр өгсөн байсан. Миний мэдэж байгаа нь энэ. Өөр хэнд ямар ямар үхэр өгсөн гэдгийг нь би сайн мэдэхгүй байна. Мөн 2021 оны 08 дугаар сард улаан халзан үнээ гэдсэндээ гэм авчихсан тул үхэхээс нь өмнө ажиллаад ******* сум руу явж бойнд өгсөн юм. Тэр үед манай ах ******* аймагт бага дүүгийн найранд явчихсан байсан юм. Тэгээд ах руу утасдаж хэлэхэд “мөнгөний хэрэг байна. мөнгийг нь явуулчих” гэсэн. Би ахад 850,000 орчим төгрөгийг эгчийн дансаар нь явуулсан” гэх мэдүүлэг / 1хх-111-114х/,
- үхрээс 2020-2021 онд үхсэн үхрийн зураг /1хх-1388-144/
- Мал, эд зүйлийг хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг / 1 хх- 147-153х/,
- Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2202272 дугаартай “...нас гүйцсэн үхэр 24-36.752.400 төгрөг, 44 тооны бяруу 38.236.000 төгрөг, нийт 74.988.400 төгрөг” гэх дүгнэлт /1хх-158-169х/,
- Яллагдагч *******ийн эзэмшлийн Хаан банкны дугаар дансны хуулга / 1хх-176х/,
- Гэрч эзэмшлийн Хаан банкны дугаар дансны хуулга / 1хх-182х, 185х/,
- Яллагдагч *******гийн эзэмшлийн Хаан банкны дугаар дансны хуулга / 1хх-190х/,
- *******, Б. нартай байгуулсан “Ажил хүлээлцэх гэрээ” / 1хх-20, 21х/,
- Прокурорын Хоригдол шилжүүлэх тухай 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн зөвшөөрөл /1хх- 224-225/
- Хоригдол шилжүүлэх хуудас, Хоригдол хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, *******ийн ялын тооцооны хуудас / 1хх-226-228/
- ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.07.28-ны өдрийн 2022/ЦХШЗ/46 дугаартай Яллагдагч *******эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах тухай шүүгчийн захирамж / 1хх-230-231/
-******* аймгийн ******* сумын ийн Засаг даргын тодорхойлолт /1хх- 22/
- *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 2хх -16 х/
-*******, ******* нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хх-20,21 х/
-*******ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-28 х/
-******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.04. өдрийн 2022/ШЦТ/77 дугаартай шийтгэх тогтоол /2хх-29-33 х /
-Яллагдагч *******ийн хүсэлт /2хх-46 х/
-гийн дансанд 300.000 төгрөг төлсөн банкны дансны дэлгэрэнгүй хуулга ,
-Шүүгдэгч *******гийн жирэмсний эхоны хариу, 0026 дугаартай *******, ******* нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, *******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2301000354 дугаартай охин Б.Маргад-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар /2 хавтаст хэргийн 91-94 хуудас/
-*******гээс тоот дансанд 1.000.000 төгрөг төлсөн баримт, тоот дансанд 2.000.000 төгрөг шилжүүлсэн *******гийн Хаан банкны дансны хуулга, 683320627787 дугаартай хүү Г.Есөн-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай хийгээд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Гэм буруугийн талаар:
1.Шүүгдэгч ******* нь 2020 оны 08 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд ******* аймгийн сумын нутагт хохирогч тай байгуулсан гэрээний дагуу түүний 74 тооны үнээ, 73 тооны тугал, 2 тооны бухыг хариуцан маллаж байхдаа ганцаараа итгэмжлэн хариуцуулсан 23 тооны үхэр, 44 тооны бярууг хувьдаа завшиж 73,457,050 /далан гурван сая дөрвөн зуун тавин долоон мянга тавь/ төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан,
мөн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр эхнэр *******тэй бүлэглэн хохирогч итгэмжлэн хариуцуулсан дээрх үхрээс 1 тооны үхрийг бусдад зарж борлуулан завшиж бага хэмжээнээс дээш хохирол буюу 1.531.350 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч ******* нь нөхөр *******ийн хамт ******* аймгийн сумын нутагт хохирогч малыг маллаж байхдаа 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нөхөр *******тэй бүлэглэн итгэмжлэн хариуцуулсан үхрээс 1 тооны үхрийг бусдад зарж борлуулан завшиж бага хэмжээнээс дээш хохирол буюу 1.531.350 төгрөгийн хохирол учруулсан,
2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хохирогч улаан халзан зүсмийн үхрийг зарж борлуулсан мөнгө болох 450,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж өөрийн Хаан банкны дансаар шилжүүлэн авч ашигласан болох нь шүүгдэгч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд,
мөн хэрэгт авагдсан хохирогч “...2020 оны 08 дугаар сард миний бие *******, Б. нарт ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт 74 үнээ, 73 тугал, 2 бухыг адуунуудын хамт маллуулахаар *******, Б. хоёртой гэрээ байгуулан хүлээлгэн өгсөн, түүнээс хойш хугацаанд зуднаар, халуун зунаар ч гэсэн үнээ, тугал үхсэн гэж ярьдаг. Би ******* аймаг мал дээрээ очиход үхсэн үнээ, бярууны зураг үзүүлж байсан, гэхдээ яг тооцоо хийж чадаагүй. Гэвч би *******, Б. нарын хэлсэн үгэнд итгээд үхсэн үнээ, бяруунуудыг нягтлахгүй *******, Б. нарын хэлснээр тоолсон. Гэтэл 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр үхрээ тоолж, тугалаа тамгалсны дараа ******* нь дүү хамт ******* аймгийн сумаас 29 тооны үхэр хулгайлж уг хулгайлсан үхрээсээ заримыг нь надад тоолуулаад уг үхрүүдийг эзэн нь буцааж авч явсан гэх мэдээлэл ирсэн. ...Би 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тэй үхсэн гэх үхрийн зургийг өөрийн бүртгэлтэй тулгасан. Ингэхэд 50, 69, 66, 11, 16, 48, 10, 27, 9, 18, 10 гэсэн кодтой 11 бүдүүн үнээ, мөн 96, 122, 77, 75, 124, 91, 138, 79 кодтой 8 бяруу зүс болон кодоороо үхсэн гэдэг нь тогтоогдсон. Харин хавтаст хэргийн материалд авагдсан гэрэл зургийн дугаараар 4, 6, 7, 8, 9, 10, 12, 13, 17, 18, 20, 21, 22, 24, 26, 27, 28, 31, 33, 34, 39 дугаартай 21 үхсэн үхрийн зургууд нь бүтэн бие байхгүй, код байхгүй, зүс им нь танигдахгүй зургууд байна. Тиймээс дээрх 20 үхрийг үхсэн гэдэгт нь би итгэхгүй байна. ээс энэ талаар асуухад 19 үхэр үхсэн гэдгийг тооцож тохирсон, тодорхойгүй 20 үхрийг үхсэн гэдгийг нотлох баримт, зураг байхгүй гэдгийг хэлсэн. Үнэхээр үхсэн байсан юм бол үхсэн тогтоогдож байгаа 19 үхэртэйгээ адилхан зургийг нь бүтнээр тодорхой харуулж авах боломж байсан. Тухайн жил зул болсон бөгөөд үхэр үхсэн нь үнэн. Завшсан бүх үхрүүд дээр үхсэн үхрүүдийг нэмээд бүгдийг нь зуднаар үхсэн гэж надаар хасалт хийлгэсэн. Гэвч энэ худлаа байсныг нь тухайн намар нь мэдээд 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр данс болон зургаар тооцоо нийлж үхсэн үхрүүдийг хасаж гаргасан. Иймд ******* нь мөрдөн байцаалтад буцаах зорилгоор худал мэдүүлсэн. *******ийн тухайн 2 бярууг дутаахаар нь оронд нь шүдлэн үхэр авсан нь үнэн. Энэ нь миний дансанд бяруунаас хасагдаад шүдлэн насны үхрээр нэмэгдэж бүртгэгдсэн.Надад тухайн жил шүдлэн үхэр байгаагүй бөгөөд ээс авсан шүдлэн үхрийг л бүртгүүлж байсан. Б. нар нь тус тусдаа 500.000 төгрөгийн цалин авч байсан бөгөөд 2022 оны 06 дугаар сар хүртэл бүх цалингаа бүтэн авсан.2022 оны 06 дугаар сараас 2022 оны 08 дугаар сар хүртэл тус тусдаа 250.000 төгрөг хуримтлуулсан нь үнэн тийм учраас 3 сарын 750.000 төгрөг хасагдаж болно.Нөгөө 750.000 төгрөг нь дүү ын хуримтлал. 2022 оны 09-р сард хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нь би мэдсэн бөгөөд 10 дугаар сард тус цагдаагийн газарт өргөдөл гаргасан. 8-р сарын цалинг 9-р сард нь өгдөг, 2022 оны 09 дүгээр сард цагдаад баригдаж шалгагдсан учраас надад ажил хийж өгөөгүй учраас би цалин өгөөгүй болно.Тиймээс 6 сая төгрөгийн хуримтлал гэж байхгүй, харин 750.000 төгрөгийн хуримтлал нь бол байгаа.Тухайн мөнгө нь хохирлоос хасагдах нь зөв юмаа. 3авшсан 68 бодын үнийг үнэлгээчин 74.988.400 төгрөгөөр тогтоосон, завшсан 68 бодоос буцааж авсан 4 үнээ, 2 бярууг хасаад 62 тооны бод мал үлдэнэ.4 тугалын хувьд завших үеийн тоонд орохгүй, оны дараа төрсөн учраас уг малын үр төлөөр тооцогдоно, хохиролд хамаарал байхгүй.Тиймээс 4 үнээ, 2 бярууны үнэ нийт 7.863.400 төгрөг дээр 750.000 төгрөгийн хуримтлал, сүүлд дансаар шилжүүлсэн 3 сая төгрөгийг нэмж нийт хохирлоос хасахад 63.375.000 төгрөгийн хохирол нөхөн төлүүлнэ” гэх,
иргэний нэхэмжлэгч ы “...2021 оны 09 дүгээр сарын эхээр ******* надтай ярьж “хүүхдийн сургууль эхэлчхээд мөнгөний хэрэг болоод байна, би чамд тугалтай үнээ өгье. 1,000,000 төгрөг өгчих” гэхээр нь аймгийн төв рүү эхнэр Мөнхсаруул руу яриад рүү нэг сая төгрөг хийлгэсэн. Хэд хоногийн дараа ийн гэрт машинтайгаа очиж, хөдөө бэлчээр дээрээс нь эр улаан тугалтай, бидэртэй хүрэн үнээ ачиж авч явсан ” гэх,
иргэний нэхэмжлэгч гийн “...Ганаагаас орных нь үхрийг авъя гэхээр “үхрээ олж байгаад өгнө” гээд өгөхгүй маш их удаж байгаад 2021 оны 07 дугаар сард би загнаж байгаад нэг тугалтай үнээ авсан. Тэр үнээ нь сартай, охин улаан тугалтай, улаан халзан залуу үнээ байсан. Тэр үхрийн чихэнд нь гэсэн нэртэй шар өнгийн э байсан” гэх,
иргэний нэхэмжлэгч ын “...Би 2021 оны 06 дугаар сард ******* гэх хүнээс сүүний чиглэлийн тугалтай үнээг 1,000,000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тухайн үнээ нь чихэндээ шар э, хар зүсмийн үнээ байсан ба эр хар зүсмийн тугалтай байсан. Би *******ээс худалдаж авсан тугалтай үнээгээ эзэнд нь буюу гэх хүнд буцааж өгсөн” гэх,
гэрч ийн “...******* нь бяруу өгнө гэж хэлээд 2021 оны 08 дугаар сарын үед мөнгө зээлж авсан. Мөн 900,000 төгрөг зээлсэн боловч төлгөө ч өгөхгүй, бяруугаа ч өгөхгүй байхаар нь намар 10 дугаар сард нүүдэл хийхдээ *******ээс бяруу, төлөг зэргийг авъя гэхэд үхрээс улаан халзан тугалтай улаан халзан үнээг 1,800,000 төгрөгдөө бодож өгсөн” гэх,
гэрч ийн “...******* нь 2021 оны 05 дугаар сард надаас мөнгөний хэрэг байна гээд 300,000 төгрөг зээлж аваад, намар 9 дүгээр сард наашаа нүүхдээ *******ээс 1 тооны улаан зүсмийн охин бяруу авсан” гэх,
гэрч *******гийн “...бусдад өр төлбөрт өгсөн мал гэвэл Равжир гэдэг хүнд тугалтай үнээ, Энхтайван гэдэг хүнд тугалтай үнээ, Дугараа гэдэг хүний найзад тугалтай үнээ, Хатанзориг гэдэг хүнд тугалтай үнээ, Отгоноогийн ах Жаргал гэдэг хүнд 1 үхэр, Цэрэнпүрэв гэдэг хүнд 1 бяруу, Чимбээ ахад 2 тугалтай үнээ, 1 шүдлэн гунж өгсөн. 2021 оны 08 дугаар сард манай нөхөр ******* аймаг руу найранд явсан. Тэр үед , Оюунсоёмбо нар аймаг руу 1 үхэр авч явж зарсан байсан. Тэрийг нь би сүүлд мэдсэн бөгөөд манай нөхөр тэр үед дүү луу яриад үхэр заруулж мөнгийг нь авсан байсан. Бас нэг үхэр гэмтчихсэн юм. Тэгээд манай нөхөр , нар нь ажилчихсан юм. Тэгээд Цэрэнпүрэв ахыг гуйгаад машинд махыг нь ачаад аймаг руу би авч яваад зүүн бүс худалдааны төвд мах зардаг эгчид өгсөн. Тэр нь 800,000 орчим төгрөг болсон санаж байна. Мөнгийг нь би өөрийнхөө дансаар авсан. Энэ мөнгийг дансандаа байлгаж байгаад хэрэглээд дуусгасан” гэх,
гэрч “...Тэр үед хүүхэд өвдчихсөн ахаас мөнгө гуйсан. Хот руу явж байхад “отгоогоос шүдлэн бярууны мөнгө” гэх утгатай 1,000,000 төгрөг миний дансанд орсон. Сүүлд Отгоо гэх хүн үхрээ нэхэж ирээд байсан. Тэгээд ахыг үхэр өгнө гээд мөнгө авсан гэдгийг нь ахад хэлсэн байсан. Тухайн үед , нар ******* аймагт манай нөхрийн дүүгийн найранд явж байсан. Би д “ ахын үхрийн зарагдсан мөнгө” гэж хэлээд данс руу нь хийсэн” гэх,
гэрч Б.ын “...Чимэдцэрэн, Энхтайван, Хатанзориг, Цэрэнпүрэв нарт үхэр өгсөн байсан. Миний мэдэж байгаа нь энэ. 2021 оны 08 дугаар сард улаан халзан үнээ гэдсэндээ гэм авчихсан. Тэр үхрийг үхэхээс нь өмнө ажиллаад ******* сум руу явж бойнд өгсөн. Тэр үед ах ******* аймагт бага дүүгийн найранд явчихсан байсан. Ах руу утасдаж хэлэхэд “мөнгөний хэрэг байна. мөнгийг нь явуулчих” гэсэн нь би ахад 850,000 орчим төгрөгийг эгчийн дансаар нь явуулсан ” гэх мэдүүлгүүд,
үхрээс 2020-2021 онд үхсэн үхрийн зураг /1хх-1388-144/
Мал, эд зүйлийг хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг /1хх- 147-153х/,
Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2202272 дугаартай “...68 тооны үхрийн зах зээлийн үнэлгээ 74,988,400 төгрөг” гэх дүгнэлт /1хх- 158-169х/,
Яллагдагч *******гийн эзэмшлийн Хаан банкны дугаар дансны хуулга /1хх- 190х/,
Гэрч эзэмшлийн Хаан банкны дугаар дансны хуулга /1хх- 186 хуудас /,
Яллагдагч *******гийн эзэмшлийн Хаан банкны дугаар дансны хуулга /1хх- 201/,
*******, Б. нартай байгуулсан “Ажил хүлээлцэх гэрээ” /1хх- 20, 21х/ зэрэг нотлох баримтуудаар хэрэгт хөдөлбөргүй нотлогдож, тогтоогджээ.
2. Прокуророос шүүгдэгч *******ийн хохирогч итгэмжлэн хариуцуулсан 23 тооны үхэр, 44 тооны бярууг хувьдаа завшиж 73,457,050 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2,
эхнэр *******тэй бүлэглэн, итгэмжлэн хариуцуулсан 1 үхрийг бусдад зарж борлуулан завшиж бага хэмжээнээс дээш 1,531,350 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,
харин шүүгдэгч *******гийн, нөхөр *******тэй бүлэглэн хохирогч итгэмжлэн хариуцуулсан 1 үхрийг бусдад зарж борлуулан завшиж бага хэмжээнээс дээш 1,531,350 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,
хохирогч улаан халзан зүсмийн үхрийг зарж борлуулсан мөнгө болох 450,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлжээ.
3. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Д.Сүрэнхорлоогоос “ ******* нь 2020 оны 08 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд хохирогч итгэмжлэн хариуцуулсан 74 тооны үнээ, 73 тооны тугал, 2 тооны бухыг ******* аймгийн сумын нутагт маллаж байхдаа 23 тооны үхэр, 44 тооны бярууг хувьдаа завшиж 73,457,050 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан, мөн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр эхнэр *******тэй бүлэглэн, хохирогч итгэмжлэн хариуцуулсан үхрээс 1 тооны үхрийг бусдад зарж борлуулан завшиж бага хэмжээнээс дээш 1,531,350 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч ******* нь 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нөхөр *******тэй бүлэглэн хохирогч итгэмжлэн хариуцуулсан үхрээс 1 тооны үхрийг бусдад зарж борлуулан завшиж бага хэмжээнээс дээш 1,531,350 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хохирогч улаан халзан зүсмийн үхрийг зарж борлуулсан мөнгө болох 450,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж өөрийн Хаан банкны дансаар шилжүүлэн авч ашигласан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтууд, өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хангалттай тогтоогдож байна.
*******, ******* нар нь тай харилцан тохиролцон “Ажил гүйцэтгэх гэрээ ”-ний дагуу түүний үхрийг хөлсөөр маллаж байсан буюу тухайн цаг хугацаанд өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан, түүний өмчийг хууль ёсоор хариуцаж хамгаалж байгаа этгээдүүд байна.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.
Хохирогч т 24 үхэр 44 бярууны үнэ болох 74,988,400 төгрөгийн хохирол учирсан ба үүнээс д өгсөн 1 тугалтай үхэр, д өгсөн 1 тугалтай үхэр, ад өгсөн 1 тугалтай үхэр, тод өгсөн 1 тугалтай үхэр, т өгсөн 1 бяруу нийт 4 үхэр, 5 бяруу биет байдлаар хохирогч т төлөгдсөн. Үлдэгдэл 20 үхэр 39 бярууны үнийг нөхөн төлүүлэхээс шүүгдэгч ******* 2 үхрийн мөнгө болох 3,000,000 төгрөгийг нөхөн төлсөн байна. Иймд хохирогч т хохирол нөхөн төлөгдөөгүй үлдсэн 18 үхэр, 39 бярууны үнэ болох нийт 61.455.300 төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулж хохирол нөхөн төлүүлэх саналтай байна” гэх дүгнэлт гаргасныг,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигээс “ Үйлчлүүлэгч *******, ******* нар маань тухайн зүйл ангид заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгч ******* нь бусдад учруулсан хоёр тооны үхрийг хохирлыг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулсан. ******* нь нийт 74,988,400 төгрөгийн хохирлоос буцааж биет байдлаар олгосон үхрийн хохирлыг хасаад үлдэгдэл хохирлыг *******ээс гаргуулахад саналгүй. Сүүлд төлсөн 1.000.000 төгрөг, *******гийн 2.000.000 төгрөгөөс үлдсэн төгрөгийг *******ийн төлбөрт шилжүүлэн тооцуулах саналтай ” гэж,
шүүгдэгч *******ээс “ хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо барагдуулна” гэх, шүүгдэгч ******* “ хэргээ хүлээн зөвшөөрч байна, хохирлоо барагдуулсан байгаа” гэж хүлээн зөвшөөрч тодорхой мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
4. Хууль зүйн ойлголтоор “ Завших ” гэдэгт өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд буюу иргэдийн өмчийг хууль ёсоор хариуцаж хамгаалж байгаа этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бүрэн бүтэн байдлаас ямар нэгэн хэсгийг тастаж бусдад өгөх, эсхүл өөртөө авч завшсан идэвхтэй үйлдлийг ойлгоно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъект буюу итгэмжлэн хариуцсан этгээд гэж аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд, зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд хамаарах юм.
Завших гэмт хэрэг нь хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг ашиглах, шамшигдуулах санаа бий болж хэрэгждэг онцлогтой юм.
Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч *******, ******* нар ам бүлээрээ тухайн цаг хугацаанд энэ хэргийн хохирогч тай цалин хөлсөө харилцан тохиролцон “Ажил гүйцэтгэх гэрээ ” / 1 дүгээр хавтасны 20, 21 хуудас/-ний дагуу түүний малыг хариуцан маллаж, өмчлөгчийн эд хөрөнгийг итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр итгэмжлэн хариуцаж байсан буюу түүний өмчийг хууль ёсоор хариуцаж хамгаалж байсан хийгээд тэдгээрийн хувьд малын эзэн зөвшөөрөлгүйгээр малыг бусдад өгөх, худалдах, хувьдаа ашиглах эрхгүй этгээд байжээ.
Өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын өмчлөлийн эд зүйлийг хувьдаа захиран зарцуулсан үйлдэл нь хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж болох бөгөөд шүүгдэгч *******ийн дангаараа хохирогч итгэмжлэн хариуцуулсан үхрээс 23 үхэр, 44 бярууг хувьдаа завшиж 73,457,050 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, мөн шүүгдэгч *******, ******* нарын бүлэглэн 1 тооны үхрийг бусдад зарж борлуулан завшиж бага хэмжээнээс дээш 1,531,350 төгрөгийн хохирол учруулсан уг үйлдлүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан Завших гэмт хэргийн шинжийг тус тус агуулсан байна.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн тайлбарт “ Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй, Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй ” гэж тайлбарласан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3." бага хэмжээний хохирол" гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ” ойлгоно гэж заасан бөгөөд шүүгдэгч *******, ******* нарын бүлэглэсэн үйлдлээс бусдад 1,531,350 төгрөгийн хохирол учирсан нь хуульд заасан бага хэмжээний хохирлоос дээш байх бөгөөд энэ нь тэдгээрийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарах юм.
Харин шүүгдэгч *******ийн дангаараа хохирогч итгэмжлэн хариуцуулсан үхрээс 23 үхэр, 44 бярууг хувьдаа завшиж 73,457,050 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан уг үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хүндрүүлэх бүрэлдэхүүн болох юм.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “ их хэмжээний хохирол"-д тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг тооцохоор заасан ба шүүгдэгч *******ийн ганцаар хохирогчид учруулсан 73,457,050 төгрөгийн, мөн шүүгдэгч *******тэй бүлэглэн завшсан 1.531.350 төгрөгийн, нийт 74.988.400 төгрөгийн хохирол нь дээр заасан их хэмжээний хохиролд хамаарч байна.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тодорхойлсон хийгээд прокуророос шүүгдэгч *******, ******* нарын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хохирогч итгэмжлэн хариуцуулсан үхрээс “гэмтсэн” гэх шалтгаанаар улаан халзан үнээг бусдаар нядлуулж зарж борлуулан мөнгийг нь хувьдаа завшсаныг гэмт хэргийг хамтран үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар журамласан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Тодруулбал, тэдгээр нь “ уг үхэр гэмтсэн, нядлах зайлшгүй шаардлага гарсан ” нөхцөл байдлыг өмчлөгчид огт мэдэгдэлгүйгээр уг үхрийг нядалж, мөн мөнгийг нь эзэнд нь өгөлгүйгээр өөрсдийн хэрэгцээнд зарцуулан гэмт хэргийг хамтран үйлджээ.
6. Харин прокуророос шүүгдэгч *******ийн ганцаараа хохирогч итгэмжлэн хариуцуулсан үхрээс 23 үхэр, 44 бярууг хувьдаа завшиж 73,457,050 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн шүүгдэгч *******тэй бүлэглэн 1 үхрийг бусдад зарж борлуулан завшиж бага хэмжээнээс дээш 1,531,350 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тусад зүйлчилснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан бөгөөд *******ийн хувьд дангаар болон бусадтай бүлэглэн давтан үйлдлээр завших гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн нэг зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан боловч хоорондоо харилцан хамааралгүй, өөр өөр цаг хугацаа болон орон зайд үйлдэгдсэн, тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг агуулжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлон заасан гэмт хэргийг хоёр, эсхүл түүнээс дээш удаа үйлдсэн тохиолдолд тэдгээрийг нийтлэг ба тусгай давталт гэж ангилан үздэг бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.
Гэмт этгээд Эрүүгийн хуульд заасан ямар ч хамаагүй бус зөвхөн нэг төрлийн, эсхүл хоорондоо төсөөтэй гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тусгай давталтад хамааруулан үздэг ба уг шинжийг Эрүүгийн хуульд заасан зарим гэмт хэрэгт “байнга”, “байнга тогтвортой”, “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж өөр өөрөөр заасан боловч эдгээр нь дээрх нөхцөл байдлыг илэрхийлсэн эрх зүйн утга, ач холбогдлын хувьд ижил ойлголтууд юм.
Эрүүгийн хуулиар тогтоосон дээрх хэм хэмжээнээс хамаарч гэмт хэрэг дахин үйлдсэн хүнд холбогдох хэргийг өөр өөрөөр зүйлчлэх боловч гэмт үйлдэл бүрийг тус тусад нь зүйлчлэхгүй бөгөөд нийтлэг ба тусгай давталтын шинж нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хуульчлан тогтоогдсон тохиолдолд зөвхөн түүгээр нь, үгүй бол хуульд заасан бусад хүндрүүлэх шинжийг харгалзан хэргийг хүнд гэмт хэрэгт нь багтаан зүйлчилнэ.
Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан завших гэмт хэргийг “давтан” үйлдсэнийг тухайн зүйлд хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчлаагүй тул шүүгдэгч *******ийн дангаар олон удаагийн үйлдлээр, мөн бусадтай бүлэглэн нэг удаагийн үйлдлээр хохирогч итгэмжлэн хариуцуулсан үхрийг завшсан дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнд багтаан зүйлчилж шүүгдэгчид нэг удаа ял оногдуулж шийдвэрлэх нь хуульд нийцэх юм.
7. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан...”,
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “мөнгө угаах гэж гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг хэлнэ” гэж тус тус заасан байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үзэхэд шүүгдэгч ******* нь нөхөр *******ийн, хохирогч итгэмжлэн хариуцуулсан 1 үхрийг эзэнд нь хэлэлгүй хууль бусаар завшиж олсон буюу гэмт хэргийн эх үүсвэрээр орж ирсэн мөнгө гэдгийг мэдсээр байж уг үхрийг зарж борлуулсны орлого 450.000 төгрөгийг хувьдаа ашигласан нь хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэргийн бүрэлдэхүүний дээрх үндсэн шинжүүдийг бүрэн агуулжээ.
8. Иймд хэргийн баримтаар шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргүүд бүрэн дүүрэн, хангалттай нотлогдсон, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл хэргийн бодид байдалд үндэслэгдсэн, тухайн гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
9. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч *******ийн ганцаар болон эхнэр *******тэй бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцаж байсан үхрийг завшсан, мөн шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг мэдсээр байж ашигласан үйлдлийн улмаас хохирогч т эд хөрөнгийн хохирол учирсан нь хооронд шалтгаант холбоотой юм.
10. Шүүгдэгч *******, ******* нарыг дээрх гэмт хэргүүдийг шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Тэдгээр нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хууль бусаар зарж, борлуулан завших, мөн гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг мэдсээр байж ашиглаж болохгүйг буюу өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа хувийн хэрэгцээгээ хангах, амар хялбар аргаар эд хөрөнгө олох зорилгоор хохирогч итгэмжлэн хариуцуулсан үхрийг зарж борлуулан завших, мөн гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг мэдсээр байж ашиглах зэргээр хохирогчийн эд хөрөнгөд зориуд хохирол учруулжээ.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж заасны дагуу мөрдөгчөөс хохирогч т учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь үндэслэл бүхий, хууль зөрчөөгүй хийгээд уг эд хөрөнгийн үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байна.
Шүүгдэгч ******* нь ганцаар 23 үхэр, 44 бяруу, нийт 67 үхэр, эхнэр ******* бүлэглэн 1 үхэр завшсан хийгээд хохирлыг 68 үхрээр тооцож гаргасан Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн “...нас гүйцсэн 24 үхрийг 36.752.400 төгрөг, 44 бярууг 38.236.000 төгрөг, нийт 74.988.400 төгрөг ” гэх дүгнэлтийн талаар хохирогч , шүүгдэгч *******, ******* нараас маргаагүй байна.
Энэ дүгнэлтэнд тусгагдсан 68 үхэр, 74.988.400 төгрөгийн хохиролд шүүгдэгч *******ийн завшиж, эхнэр ******* мөнгийг авсан гэх үйлдэлд хамаарах улаан зүсмийн 1 үхрийн 1.531.350 төгрөгийн хохирол тооцогдсон болно.
Тодруулбал, уг үхрийг шинжээчийн дүгнэлтээр 1.531.350 төгрөгөөр үнэлсэн ба ******* уг үхрийг зарж борлуулсан 450.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж авч ашигласан болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч *******гээс, хохирогч т 3.000.000 төгрөгийг хохиролд шилжүүлсэн бөгөөд энэ нь шүүгдэгч *******, ******* нарын бүлэглэн завшсан 1 үхрийн хохирол 1.531.350 төгрөгийн тал буюу түүнд оногдох 765.675 төгрөг хохирол бөгөөд үлдэгдэл 2.234.325 төгрөг нь шүүгдэгч *******ээс, хохирогч т олгогдох 20 үхэр, 42 бярууны хохирол 67.125.000 төгрөгийн төлбөрт хамаарах юм.
Тодруулбал, шүүгдэгч нарын гэмт хэрэгт гүйцэтгэсэн үүрэг, хэр хэмжээ, нэг ам бүлд амьдардаг, үхэр завшиж олсон орлогыг гэр бүлдээ зарцуулсан зэргийг харгалзан шүүгдэгч нараас хохирлыг адил байдлаар гаргуулах нь зүйтэй гэж үзэж шүүгдэгч *******, ******* нарын бүлэглэн завшсан 1 үхрийн хохирол 1.531.350 төгрөгийн хохирлыг адил хувааж тус бүрт оногдох хохирлыг 765.675 төгрөгөөр тогтоосон болно.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч т учирсан 73.772.635 төгрөгийн хохирол учирснаас тэрээр 2.234.325 төгрөгийн хохирлыг бэлэн мөнгөөр нөхөн төлсөн, мөн түүний бусдад өгсөн үхрээс иргэн , , нараас тус бүр нь 1.531.350 төгрөгийн үнэлгээтэй үхэр буюу 1 тугалтай үнээ, аас 1.531.350 төгрөгийн үнэлгээтэй үхэр буюу 1 тугалтай үнээ, 869.000 төгрөгийн үнэ бүхий 1 бяруу, ээс 869.000 төгрөгийн үнэтэй 1 бяруу буюу нийт 4 үхэр, 2 бяруу хохирогч т тус тус буцаан олгогдсон байна.
Мөн хохирогч аас хэрэгт “2022 оны 06 дугаар сараас 2022 оны 08 дугаар сар хүртэл тус тусдаа 250.000 төгрөг хуримтлуулсан нь үнэн. Тийм учраас 3 сарын 750.000 төгрөг хасагдаж болно” гэж мэдүүлсэн тул уг цалингийн хуримтлалын үлдэгдэл 750.000 төгрөгийг хохиролд суутган, тооцохоор тогтоов.
Шүүгдэгч *******ээс иргэний нэхэмжлэгч д 300.000 төгрөг, д 200.000 төгрөгийн хохирлыг төлсөн болох нь *******гийн Хаан банкны депозит дансны хуулга, ы шүүхийн мэдэгдэх хуудсанд өгсөн хариу зэргээр тус тус нотлогдсон болно.
Иймд шүүгдэгч *******ээс нөхөн төлөгдөөгүй үлдсэн 20 үхэр, 42 бярууны хохиролд 63.375.000 төгрөгийг гаргуулж хохирогч т, иргэний нэхэмжлэгч д 2.200.000 төгрөг, д 2.100.000 төгрөг, ад 1.000.000 төгрөг, т 300.000 төгрөг, т 1.800.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******ийн мэдүүлж буй “ нийт 9 бяруу, 8 үхэр барагдуулсныг хохирлоос хасуулах тухай” нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, үүнийг түүний зүгээс нотлох баримтаар нотлоогүй бөгөөд энэ нь хохирогч “ 3авшсан 68 бодын үнийг үнэлгээчин 74.988.400 төгрөгөөр тогтоосон, завшсан 68 бодоос буцааж авсан 4 үнээ, 2 бярууг хасаад 62 тооны бод мал үлдэнэ.4 тугалын хувьд завших үеийн тоонд орохгүй, оны дараа төрсөн учраас уг малын үр төлөөр тооцогдоно, хохиролд хамаарал байхгүй. Тиймээс 4 үнээ, 2 бярууны үнэ нийт 7.863.400 төгрөг дээр 750.000 төгрөгийн хуримтлал, сүүлд дансаар шилжүүлсэн 3 сая төгрөгийг нэмж нийт хохирлоос хасахад 63.375.000 төгрөгийн хохирол нөхөн төлүүлнэ” гэх мэдүүлгээр няцаагдаж байгааг дурдъя.
Шүүгдэгч *******г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 “арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих”,
шүүгдэгч *******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих”,
18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай юм.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Д.Сүрэнхорлоогоос “ Шүүгдэгч *******эд эрүүгийн хариуцлага оногдуулахад хохирол төлбөр бүрэн төлж барагдуулаагүй учир Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна, харин 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заалтад заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан учруулсан хохирлын төлсөн гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 4 жил 6 сарын хорих ял оногдуулж энэ ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөлийн тухай хуульд хамрагдаж хорих ял оногдуулаад зорчих эрх хязгаарлах ялаар сольж байгаа. Харин шүүгдэгч *******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэл нь зорчих эрх хязгаарлах ялтай учир Өршөөлийн хуульд хамруулах шаардлагагүй гэж үзэж байна. Иймд энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 1 жил 6 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 1 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулж, ялыг нэмж нэгтгээд 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч *******эд 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан, цагдан хоригдсон 320 өдрийг эдлэх ялаас хасаж тооцуулах саналтай байна ” гэх,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигээс “Шүүгдэгч ******* нь бусдад учруулсан хоёр тооны үхрийг хохирлыг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулсан. ******* нь нийт 74,988,400 төгрөгийн хохирлоос буцааж биет байдлаар олгосон үхрийн хохирлыг хасаад үлдэгдэл хохирлыг *******ээс гаргуулахад саналгүй. Сүүлд төлсөн 1.000.000 төгрөг, *******гийн 2.000.000 төгрөгөөс үлдсэн төгрөгийг *******ийн төлбөрт шилжүүлэн тооцуулах саналтай байна. Шүүгдэгч ******* нь нэг бүлэг, нэг зүйл ангид заасан гэмт хэрэг үйлдсэн учир хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэг зааснаар ямар нэгэн ял шийтгэл оногдуулахад саналгүй. Төлөөгүй үлдсэн хохирлоо төлөхөө илэрхийлсэн. Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлж барагдуулсан. Иймд эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэргүүд нь хөнгөн гэмт хэрэгт хамаардаг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааснаар тухайн зүйл ангиудад 6, 6-н сарын хорих ял оногдуулан нэмж нэгтгээд 1 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хуулийн 7.6-д зааснаар бага насны хүүхэдтэй ээж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр хорих ялыг хойшлуулж өгнө үү” дүгнэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших ба гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч *******гээс, хохирогч т учруулсан 1.215.675 төгрөгийн хохирлыг бүрэн нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, харин шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Иймд шүүх улсын яллагчаас гаргаж буй “ шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл болно ” гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байх тул хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Шүүгдэгч *******ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг дангаар болон бусадтай бүлэглэн, үндсэн болон хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “ энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх нөхцөл байдалд хамааруулахгүй бөгөөд энэ зохицуулалт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдэж аль алинд нь эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байгааг ойлгох юм.
Түүнчлэн *******ийн өмнө нь Эрүүгийн хуулийн Арван долдугаар бүлэг дэх Мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлэн ял эдэлж байгаа ба одоо энэ бүлэгт заасан Хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн хийгээд түүний өмнөх хэрэгтээ ял шийтгүүлсэн байдал нь одоогийн үйлдсэн хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдалд мөн хамаарахгүй юм.
2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн шинэчлэл, үзэл баримтлал нь “ тухайн нэг гэмт хэрэгт нь ял оногдуулсан л бол тухайн ял шийтгүүлсэн байдлыг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж, ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болгохгүй байх”-ыг тодорхойлсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “ Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасан Шударга ёсны зарчмын агуулгад уялдах юм.
Шүүгдэгч *******ийн үйлдлээс хохирогч т их хэмжээний хохирол учирсан боловч түүний зүгээс бага хэсгийг нөхөн төлсөн, гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял,
мөн шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо буюу бүлэглэн үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг бүрэн хэмжээгээр нөхөн төлсөн, 5 сартай хөхүүл хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж зорчих эрхийг хязгаарлах ялын төрөл, хэлбэрийг тодорхойлсон хийгээд шүүх шүүгдэгч *******д оршин суугаа газрын харьяаллыг үндэслэн ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, үүнд хяналт тавьж ажиллахыг нутаг дэвсгэрийн харьяаллаар ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тогтоолоо.
Иймд шүүх өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигээс гаргасан “ Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлж барагдуулсан. Иймд Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэргүүд нь хөнгөн гэмт хэрэгт хамаардаг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааснаар тухайн зүйл ангиудад 6, 6-н сарын хорих ял оногдуулан нэмж нэгтгээд 1 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хуулийн 7.6-д зааснаар бага насны хүүхэдтэй ээж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр хорих ялыг хойшлуулж өгнө үү” дүгнэлт нь дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэх Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байх тул шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлэн уг ялыг эдэлж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг эдлээгүй үлдсэн 10 сар 26 хоногийн хорих ялыг, энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулах 4 жилийн хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 жил 10 сар 26 хоногийн хугацаагаар тогтоолоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Бусад:
******* нь ******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлжээ.
Шүүгдэгч *******ийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 06/94 дугаартай Хоригдол шилжүүлэх тухай Прокурорын зөвшөөрлөөр хорих 419 дүгээр нээлттэй хорих ангиас ******* аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Т.Ганбаярт шилжүүлэхийг зөвшөөрсөн бөгөөд тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 38 дугаар шүүгчийн захирамжаар түүнийг ******* аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байранд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгаж шийдвэрлэсэн бөгөөд тэрээр 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш нийт 320 хоног цагдан хоригдсон ба хуульд заасны дагуу уг хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцно.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд авсан цагдан хорих, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтооно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт ийг бүлэглэн болон ганцаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшиж их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэг,
шүүгдэгч овогт г бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,
мөн гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авч ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан,тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******эд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 26 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 4 жил 10 сар 26 хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 6 сарын хугацаагаар ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавьж ажиллахыг оршин суух нутаг дэвсгэрийн харьяаллаар ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан 4 жил 10 сар 26 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан *******ийн цагдан хоригдсон 320 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсоныг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд авсан цагдан хорих, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, *******ийн эдлэх ялыг 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс 63.375.000 төгрөг гаргуулж хохирогч т, 2.200.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч д, 2.100.000 төгрөгийг д, 1.000.000 төгрөгийг ад, 300.000 төгрөгийг т, 1.800.000 төгрөг гаргуулан т нарт тус тус олгосугай.
10. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүгдэгч *******ээс хохирогч т 2.234.325 төгрөг, иргэний нэхэмжлэгч д 300.000 төгрөг, д 200.000 төгрөгийн хохирлыг тус тус нөхөн төлсөн, шүүгдэгч *******гээс хохирогч т учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн ба тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН