| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 183/2018/03063/и/т |
| Дугаар | 3399 |
| Огноо | 2019-12-03 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 3399
| 2019 оны 12 сарын 03 өдөр | Дугаар 101/ШШ2019/03399 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х СӨХ ны гаргасан,
Хариуцагч: А ХХК
Хариуцагч: Д ХХК нарт холбогдох,
11,356,552.00 төгрөг гаргуулах тухай үндсэн болон 8,280,000.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц, хариуцагчийн төлөөлөгч Г, өмгөөлөгч Э, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон төлөөлөгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч Х СӨХ-ныгүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц нь 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд манай компанийн өмчлөлийн 30 тоот авто зогсоолыг ашиглаж байсан тул бид түүний ашигласан автозогсоолын түрээсийн төлбөрийг нэхэмжлэгчээс нэхэмжилж байна.
Учир нь, энэ тухай тус сууц өмчлөгчдийн холбооны дарга байсан н.Шүрэнчимэгтэй 2017 оны 12 дугаар сард тооцоо нийлж, хоорондын өглөг, авлагыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд нэхэмжлэгчтэй болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Цтэй холбоотой этгээдийн машиныг 30 тоот автозогсоолоос гадна өөр бусад зогсоолуудад байршуулдаг байсан.
Бидний байгуулсан тооцоо нийлсэн актаар 2015 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэлх хугацаанд 2,308,000.00 төгрөг, 2015 оны 05 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 5,972,000 төгрөг, нийт 8,280,000 төгрөг болсон. Үүнээс манай компани нь 2017 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал хугацаанд 21 ширхэг автозогсоолын сууц өмчлөгчдийн холбооны ашиглалтын зардалд 5,040,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, зөрүү 3,240,000.00 төгрөгийг авахаар тохирсон юм.
Гэтэл нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргахдаа манай компаниас хасч тооцохоор болсон 5,040,000.00 төгрөгийг 3,700,000.00 төгрөгийн хамт нэхэмжилсэн байна. Бид, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 4 ширхэг орон сууцны сууц өмчлөгчдийн холбооны ашиглалтын зардал 856,552.00 төгрөгийг төлсөн ба үлдэх 8,740,000.00 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Талуудын тооцоо нийлсэн актыг нэхэмжлэгчийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан этгээдтэй байгуулсан тул Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12.1, мөн Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1.-д заасны дагуу тооцоо нийлсэн тул хүчин төгөлдөр юм.
Иймд, сөрөг нэхэмжлэлийг хангаж, үндсэн нэхэмжлэлээс үлдсэн 8,740,000.00 төгрөгийг төлөх зөвшөөрлийг баталж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Сөрөг нэхэмжлэлийг хувь хүнд, эсхүл сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан гаргасан уу гэдгийг тодруулах хэрэгтэй байна. Миний хувийн өмчлөлд 2014-2019 онд ямар ч автомашин байхгүй, тус 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тооцоо нийлсэн актыг манай сууц өмчлөгчдийн холбоог төлөөлөн Ш гарын үсэг зурсан ч тамга тэмдэг дараагүй байна. Тэрээр сууц өмчлөгчдийн холбооны захирлаар ажиллаж байсан, намайг ажлаасаа гарсны дараахан А ХХК-ийн удирдлагууд дуудаж, олон цаасан дээр гарын үсэг зуруулсан гэж хэлсэн.
Би болон манай сууц өмчлөгчдийн холбооны зүгээс хариуцагч А ХХК-ийн зогсоол дээр ямар ч автомашин зогсоогоогүй, хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээ баримтаар нотлох ёстой. Гэтэл миний бие 2015 оны 09 дүгээр сараас Х СӨХ-ныгүйцэтгэх захирлаар ажилласан ч хариуцагчийн өмчлөлийн автозогоолд автомашин байршуулаагүй, надтай түрээсийн гэрээ байгуулаагүй ба зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй олон автомашинууд зогсдог байсан.
Надаас мөнгө нэхэж байгаа бол надтай тооцоо нийлэх ёстой. Гэвч би авто машин эзэмшдэггүй, Шнь сууц өмчлөгчдийн холбооны ТУЗ-ын хурал дээр тайлбарлахдаа санамсаргүй төөрөгдөж гарын үсэг зурсан гэж хэлдэг. Иймд, сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х СӨХ-схариуцагч А ХХК, Д ХХК нар холбогдуулан 11,356,552.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А ХХК-иас нэхэмжлэгчид холбогдуулан 8,280,000.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь тус хэрэгт хамтран хариуцагчаар Д ХХК , Г, С, Ө нар оролцуулсан /1-х.х-ийн 53, 250, 251, 2-р х.х-ийн 75 хуудас/.
Нэхэмжлэгч Х СӨХ-схариуцагч А ХХК-д холбогдуулан .................... тоот автозогсоолын сууц өмчлөгчдийн холбооны ашиглалтын зардалд 2015 оны 11 дүгээр сараас 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд 17,480,000.00 төгрөгийн тал хувь 8,740,000.00 төгрөг, хариуцагч Г-с үлдэх 8,740,000.00 төгрөг, хариуцагч Ө-с 66 тоот автозогсоолын сууц өмчлөгчдийн холбооны ашиглалтын зардалд 2017 оны 11 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сарыг дуустал хугацаанд 600,000.00 төгрөг, хариуцагч С-с 30 тоот автозогсоолын ашиглалтын зардалд 2017 оны 11 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сарыг дуустал хугацаанд 340,000.00 төгрөгийг тус тус нэхэмжилсэн.
Үүнээс нэхэмжлэгч Х СӨХ-с хариуцагч А ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болон хамтран хариуцагч оролцуулсан хүсэлтийг үзвэл:
Гэвч тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШЗ2019/17799 тоот захирамжаар нэхэмжлэгч Х СӨХ-ныгаргасан хариуцагч Ө-тхолбогдох 600,000.00 төгрөг, хариуцагч С-дхолбогдох 340,000.00 төгрөг гаргуулах тухай хэргийг тусгаарлаж, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2019/03095 тоот захирамжаар талуудын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон /2-р х.х-ийн 224-227, 234-236 хуудас/.
Түүнчлэн тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШЗ2019/18826 тоот захирамжаар нэхэмжлэгч Х СӨХ-ныгаргасан хариуцагч Г-тхолбогдох 8,740,000.00 төгрөг гаргуулах тухай хэргийг мөн адил тусгаарлаж, улмаар 101/ШШ2019/03244 тоот захирамжаар талуудын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ /3-р х.х-ийн 54-59 хуудас/.
Ингээд нэхэмжлэгч Х СӨХ-ны гаргасан хариуцагч Ө, С, Г нарт холбогдох нийт 9,680,000.00 төгрөг гаргуулах тухай хэргийг тусгаарлаж, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дараагаар хариуцагч Д ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,760,000.00 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч А ХХК нь 4 ширхэг орон сууц сууцны ашиглалтын зардалд нэхэмжилсэн 856,552.00 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгч Х СӨХ нь уг шаардлагаасаа татгалзсан байна.
Харин хариуцагч А ХХК нь үндсэн нэхэмжлэлийн үлдэх 8,740,000.00 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн боловч зохигчид сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 8,280,000.00 төгрөгийн талаар харилцан тохиролцоогүй. Гэвч шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Х СӨХ болон хариуцагч А ХХК нар 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, нэхэмжлэгч тал нийт 3,240,000.00 төгрөгийг хариуцагчид төлөхөөр болжээ /2-р х.х-ийн 2, 3 хуудас/.
Тодруулбал, нэхэмжлэгч Х СӨХ нь хариуцагч А ХХК-ийн 30 тоот автозогсоолыг 2015 оноос 2017 оны хооронд ашигласны төлбөрт 5,972,200,00 төгрөг, бусад автозогсоолыг ашигласны төлбөрт 2,308,000.00 төгрөг, нийт 8,280,000.00 төгрөгийг төлөх, харин хариуцагч А ХХК нь 2017 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал хугацаанд нийт 21 ширхэг автозогсоолын сууц өмчлөгчдийн холбооны ашиглалтын зардалд 5,040,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр тус тус тохиролцсон байна
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гаргасан тайлбартаа “надад хувьд маань ямар нэгэн автомашин байхгүй, үүнийг Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн лавлагаагаар нотолно” гэж маргасан. Гэтэл зохигчид тус тооцоо нийлсэн актад гарын үсэг зурсан Д.Шүрэнцэцэгийг нэхэмжлэгч Х СӨХ-ныгүйцэтгэх захирлаар ажиллаж байсан болон А.Ганцэцэцийг уг тооцоог гаргаж өгсөн талаар маргаагүй /1-р х.х-ийн 4 хуудас/.
Өөрөөр хэлбэл, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.-д “Бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт холбооны өдөр тутмын үйл ажиллагааг холбооны дүрэмд заасан эрх хэмжээ, удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний хүрээнд гүйцэтгэх захирал эрхэлнэ” гэж заасны дагуу гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэх Ш-н үйлдсэн актыг хүчинтэй гэж үзнэ.
Хэдийгээр энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3.-д зааснаар нэхэмжлэгч Х СӨХ нь хуулийн этгээдийн эрхгүй боловч Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцох бөгөөд Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн лавлагаагаар нэхэмжлэгч Х СӨХ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц нарын нэр дээр автомашин бүртгэлгүй байх боловч уг баримтаар 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тооцоо нийлсэн актыг үгүйсгэх боломжгүй юм /2-р х.х-ийн 77, 78 хуудас/.
Тухайн тооцоо нийлсэн актад дурдсанаар нэхэмжлэгч Х СӨХ-снийт 8,280,000.00 төгрөгийг хариуцагч А ХХК-д төлөх үүрэг хүлээсэн ба үүнээс хариуцагчийн нэхэмжлэгчид төлбөл зохих 21 ширхэг автозогсоолын сууц өмчлөгчдийн холбооны ашиглалтын зардал болох 5,040,000.00 төгрөгийг хасч, нийт 3,240,000.00 төгрөг төлнө гэж тохирчээ.
Гэтэл нэхэмжлэгчээс 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хариуцагчид холбогдуулан 21 ширхэг автозогсоолын сууц өмчлөгчдийн холбооны ашиглалтын зардалд 8,500,000.00 төгрөгийг нэхэмжлэхдээ өмнө нь тооцоо нийлсэн актын дагуу хасахаар болсон уг 5,040,000.00 төгрөг дээр 2018 оны 07 дугаар сар хүртэлх хугацааны ашиглалтын зардал гэж 3,460,000.00 төгрөгийг нэмж, нийт 8,500,000.00 төгрөгийг нэхэмжилсэн байна.
Үүнээс дүгнэвэл нэхэмжлэгч Х СӨХ нь хариуцагч А ХХК-ийн 30 тоот автозогсоолыг 2015 оноос 2017 оны хооронд ашигласны төлбөрт 5,972,200,00 төгрөг, бусад автозогсоолыг ашигласны төлбөрт 2,308,000.00 төгрөг, нийт 8,280,000.00 төгрөгийг төлөх, харин хариуцагч А ХХК нь 2017 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал хугацаанд 21 ширхэг автозогсоолын ашиглалтын зардалд 5,040,000.00 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцсон гэсэн тайлбар үндэслэлтэй байна.
Гэвч хариуцагч А ХХК нь нэхэмжлэгчийн уг 5,040,000.00 төгрөгийг оролцуулан 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд гарсан 3,700,000.00 төгрөгийг нэмж, нийт 8,740,000.00 төгрөг нэхэмжилсэнийг хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч тал 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тооцоо нийлсэн актыг хүлээн зөвшөөрч байгаагаас гадна 3,700,000.00 төгрөгийн талаар маргахгүй байна.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагчийн барьж гүйцэтгэсэн ............. нэхэмжлэгч Х СӨХ нь аж ахуйн үйл ажиллагааны хэлбэрээр ашиглаагүй, харин автомашин байршуулах зорилгоор ашигласан байх тул Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1.-д “Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагджээ.
Ингээд талууд 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, хоорондын өглөг, авлагын талаар тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь 8,280,000.00 төгрөгийг төлөх үүрэгтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3.-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заажээ.
Тайлбарлавал, хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох бөгөөд нэхэмжлэгч Х СӨХ-ссөрөг нэхэмжлэлд дурдсан 8,280,000.00 төгрөгийг төлөхгүй гэсэн тайлбараа баримтаар няцаагаагүй, энэ талаар үндэслэлтэй тайлбар өгсөнгүй.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг үндэслэн хариуцагчийн гаргасан нэхэмжлэгчид холбогдох сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР