| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2019/04207/и |
| Дугаар | 3641 |
| Огноо | 2019-12-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 3641
| 2019 оны 12 сарын 19 өдөр | Дугаар 101/ШШ2019/03641 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сийн гаргасан,
Хариуцагч: Г-д холбогдох,
1,183,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Г, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Би, хариуцагч Гтай 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, түүнд 2,000,000.00 төгрөгийг сарын 0.5 хувийн хүүтэй 4 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Хариуцагч тал эхний сар буюу 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд 225,000.00 төгрөгийг буцаан өгч үлдэгдэл 1,875,000.00 төгрөг дээр бид нар 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дахин зээлийн гэрээ байгуулсан.
Гэвч зээлдэгч Г нь зээлийн гэрээний хугацаа дууссан боловч үндсэн зээл 805,000.00 төгрөг, хүү 378,000.00 төгрөгийг төлөөгүй. Иймд, хариуцагчаас нийт 1,183,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бминий бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул намайг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэжээ.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Би, нэхэмжлэгчтэй 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000.00 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан боловч 1,000,000.00 төгрөг авсан. Учир нь, бид хоёр 2017 онд 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан бөгөөд үүнээс төлж чадаагүй 790,000.00 төгрөг үлдсэн байсан. Ингээд уг 790,000.00 төгрөг дээр хүү гэж 210,000.00 төгрөгийг нэмээд нийт 2,000,000.00 төгрөгийг сарын 0.5 хувийн хүүтэй 4 сарын хугацаатай зээлэхээр тохирсон юм.
Миний бие тус гэрээ байгуулсан өдрөөс хойш 10 гаруй хоног өдөр бүр 20,000.00 төрөгийг төлж байгаад үүнээс хойш 10,000.00 төгрөгийг тогтмол төлсөн ба ойролцоогоор 600,000.00 гаруй төгрөгийг төлөх ёстой. Хэрэгт авагдсан 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний талаар сайн мэдэхгүй, үндсэн зээлийн үлдэгдлийг 1,790,000.00 төгрөгөөс тооцох ёстой байтал 1,875,000.00 төгрөг гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
Би, өнгөрсөн хугацаанд нийт 1,390,000.00 төгрөгийг төлсөн тул 1,183,000.00 төгрөг байх ёсгүй” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сэс хариуцагч Гд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,183,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс тэрээр үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч С болон хариуцагч Г нар 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 2,000,000.00 төгрөгийг сарын 0.5 хувийн хүүтэй 4 сарын хугацаатай зээлэхээр тохирчээ. Тодруулбал, зохигчид 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний төлөгдөөгүй үлдэгдэл 1,000,000.00 төгрөг дээр 1,000,000.00 төгрөгийг нэмж, нийт 2,000,000.00 төгрөгийг зээлэхээр тохирсон байна /х.х-ийн 3 хуудас/.
Нэхэмжлэгч Сэс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “хариуцагч Гд 2,000,000.00 төгрөгийг зээлдүүлсэн” гэсэн бол хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “уг гэрээг байгуулсан талаар маргаагүй хэдий ч 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн гэрээгээр авсан зээлээс 790,000.00 төгрөгийг төлөөгүй байсан, үүн дээр 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000.00 төгрөгийг нэмж, зөрүү 210,000.00 төгрөгийг өмнөх зээлийн гэрээний дагуу төлөх ёстой байсан хүү гэж тооцоод нийт 2,000,000.00 төгрөг гэж гэрээнд тусгасан” гэж маргасан.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282.4.-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, хэдийгээр талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан байх боловч гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг бодитоор зээлдэгчид шилжүүлээгүй тохиолдолд түүнд зээлийг буцаан төлөх үүрэг үүсэхгүй юм.
Тайлбарлавал, тус хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д “эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нэхэмжлэгч С.Сэлэнгийн “Хаан банк” ХХК дахь 5029898313 тоот дансны хуулгыг үзэхэд нэхэмжлэгч нь 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000.00 төгрөгийг тус банк дахь М.Нэргүй хүний 5820065866 тоот дансанд шилжүүлснийг хариуцагч нь хүлээн аваагүй гэж маргаагүй /х.х-ийн 25 хуудас/.
Энэ тохиолдолд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2.-т “Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгч С.Сэлэнгийг гэрээнд заасан 2,000,000.00 төгрөгөөс 1,000,000.00 төгрөгийг хариуцагч Гд хүлээлгэн өгсөнд тооцно.
Харин талууд ийнхүү 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000.00 төгрөгийг зээлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн гэрээний зүйл болох 2,000,000.00 төгрөгийн үлдэх 1,000,000.00 төгрөгийг бодитоор хүлээлгэн өгсөн гэдгээ баримтаар нотлох учиртай. Гэтэл тэрээр үлдэх 1,000,000.00 төгрөгийг хариуцагчид бодитоор өгсөн гэдгээ баримтаар нотлоогүй боловч хариуцагчийн зүгээс нийт 1,970,000.00 төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна.
Өөрөөр хэлбэл, талуудын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээгээр төлөгдөөгүй үлдсэн 790,000.00 төгрөг дээр төлөх ёстой байсан хүү гэх 210,000.00 төгрөгийг үндсэн зээл гэж үзэхгүй, хүүгээс хүү тооцдоггүй буюу хүү нь зээлийг ашигласан хугацаанд төлбөл зохих хариу төлбөр учраас хариуцагчийн бодитоор хүлээн авсан зээлийг 1,790,000.00 төгрөг гэж үзнэ.
Иймд, хариуцагч тал 1,790,000.00 төгрөгийг хүлээн авсан байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар уг мөнгөн дүнгийн хэмжээнд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Тус зээлийн гэрээгээр хариуцагч Г нь 1,790,000.00 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 4 сарын хүү болох 35,800.00 төгрөг /1,790,000x0.5%=8,950x4=35,800/-ийн хамт нийт 1,825,800.00 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасантай нийцэж байна/.
Гэтэл зохигчид 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1,875,000.00 төгрөгийг сарын 0.5 хувийн хүүтэй 27 хоногийн хугацаатай зээлэхээр тохирчээ. Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “энэ гэрээний талаар сайн мэдэхгүй, хожим өөрчлөлт хийсэн” гэж тайлбарласан /х.х-ийн 3 хуудсын ар тал/.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нэхэмжлэгч С.Сэлэнгийн “Хаан банк” ХХК дахь 5029898313 тоот дансны хуулгаар хариуцагч Ггаас 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 185,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид төлжээ /х.х-ийн 26-31 хуудас/.
Тодруулбал, талууд 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1,790,000.00 төгрөгийг сарын 0.5 хувийн хүүтэй 4 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон өдрөөс хойш 1 сарын дараа буюу 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дээр дурдсан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг 1,875,000.00 төгрөг гэж тохирч, үүнийг сарын 0.5 хувийн хүүтэй 27 хоногийн хугацаанд зээлэхээр тухайн гэрээнд өөрчлөлт оруулах хүртэлх хугацаанд хариуцагч тал 185,000.00 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
Ингээд хариуцагч нь 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн гэрээний дагуу 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 1 сарын хүүнд 8,950.00 төгрөгийг төлөх үүрэгтэй байснаас түүний төлсөн 185,000.00 төгрөгөөс 8,950.00 төгрөгийн хүүг хасвал 176,050.00 төгрөг үлдэх бөгөөд үүнийг үндсэн зээл болох 1,790,000.00 төгрөгөөс хасч тооцоход зээлийн үлдэгдэл 1,613,950.00 төгрөг болж байна. Өөрөөр хэлбэл, зохигчид 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1,875,000.00 төгрөг бус, харин бодитоор 1,613,950.00 төгрөгийг сарын 0.5 хувийн хүүтэй 27 хоногийн хугацаатай зээлэхээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулжээ.
Үүнээс хариуцагчийн төлбөл зохих зээл, зээлийн хүүг тооцвол:
Гэвч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нэхэмжлэгч С.Сэлэнгийн “Хаан банк” ХХК дахь 5029898313 тоот дансны хуулга, мөн хариуцагч Ггийн өгсөн М.Нэргүйгийн “Хаан банк” ХХК дахь 5820065866 тоот дансны хуулгаар хариуцагч нь 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 970,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байна /х.х-ийн 32-58 хуудас/.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Г нь нийт 1,621,113.00 төгрөгийг төлөх ёстойгоос 970,000.00 төгрөгийг төлж, үлдэгдэл 651,113.00 төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Хэдийгээр шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн “Хаан банк” ХХК дахь 5820065866 тоот данс нь хариуцагч Ггийн эзэшлийн данс биш боловч зохигчид уг дансанд зээлийг шилжүүлэх талаар 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээнд заасан, нөгөө талаар Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1.-д “Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно” гэж заасантай нийцсэн байна.
Тус хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заажээ.
Тайлбарлавал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч тал гэрээнд заасан үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх үүрэгтэй ба хэрэв тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцох, үүний улмаас зээлдүүлэгчид буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.
Иймд, хариуцагч нь нийт 1,621,113.00 төгрөгөөс 651,113.00 төгрөгийг төлөөгүй байх тул нэхэмжлэгчид уг төлбөрийг олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 531,887.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэргийг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР