| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2019/02886/И |
| Дугаар | 3347 |
| Огноо | 2019-11-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 3347
2019 оны сарын 28 өдөр Дугаар1/ШШ2019/0**************47 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М ББСБ ХХК
Хариуцагч: Г- д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт0,505,520 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал О, хариуцагчийн өмгөөлөгч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигдэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон гүйцэтгэх захирал Ошүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М ББСБ” ХХК нь Санхүүгийн Зохицуулах Хорооноос14 оны 05 сарын 21-ний өдрийн 1/*******70 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ авсан бөгөөд иргэдэд үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгө барьцаалан зээлийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж билээ. Иргэн Г-т17 оны дугаар сарын 22-ны өдөр ЗГ-2017/06******* тоот зээлийн гэрээ байгуулж*******0,000,000 төгрөгийг сарын хугацаатай, сарын *******,5 хувийн хүүтэй зээлдүүлсэн ба зээлийн гэрээний хугацааг18 оны дугаар сарын 04-ний өдөр сунгаж, ЗГ-2019/101 тоот “Зээлийн гэрээний хугацаа сунгах тухай” гэрээг байгуулж өмнөх зээлийн гэрээний төлөгдөөгүй үүргийн гүйцэтгэл болох7,000,000 төгрөгийг сарын хугацаатай18 оны сарын 04-ний өдрөөс20 оны 06 сарын 04-ний өдөр хүртэл нэг сарын *******,5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Ингэхдээ өмнөх зээлийн гэрээний барьцааны зүйл болох БГ-2017/06******* тоот Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ хэвээр үргэлжлэхээр тохиролцсон. Барьцааны зүйл ******* тоот гэрчилгээний дугаартай, ******* тоот улсын бүртгэлийн дугаартай Нийслэлийн Баянзүрх дүүргийн*******-р хороо,-р хороолол /1**************42/ Энхтайваны өргөн чөлөө гудамж,5а байр зоорийн давхрын *******,*******,*******,*******,*******,,,,,, 1*******,,,,,,, тоот хаягт байрлах 270 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай нийт ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалан зээл авсан болно. Гэвч зээлдэгч Г нь19 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс өнөөг хүртэл зээлийн гэрээний*******.1.4-д заасан үүргээ үл биелүүлэн19 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл7,000,000 төгрөг, хуримтлагдсан зээлийн хүү 2*******,225,424 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 280,096 төгрөг, нийт0,505,520 төгрөгийг төлөөгүй байна.
Бидний зүгээс Г-ийг гэрээгээр хүлээсзн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өнөөдрийг хүртэл нэг ч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлийн төлбөрөөс төлөөгүй болно.
Иймд гэрээний******* дугаар зүйлийн*******.2.2-т зааснаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, иргэн Г-оос0,505,520 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсен*******10,478 төгрөгийн хамт гаргуулах, Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаанд бариулсан ГД 0004155*******4 тоот гэрчилгээний дугаартай, ******* тоот улсын бүртгэлийн дугаартай Нийслэлийн Баянзүрх дүүргийн*******-р хороо,-р хороолол/1**************42/ Энхтайваны өргөн чөлөө гудамж,5а байр зоорийн давхрын *******,*******,*******,*******,*******,,,,,, 1*******,,,,,,, тоот хаягт байрлах 270 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай нийт ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд0,505,520 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. М ББСБ ХХК нь зээлийн гэрээний дагуу0,505,520 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд Г миний бие17 оны дугаар сарын 22-ны өдөр ЗГ-2017/06******* тоот зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч уг зээлийн дагуу М ББСБ ХХК-ис мөнгө аваагүй болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ ХХК, хариуцагч Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт0,505,520 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд хариуцагч гэрээ байгуулсан боловч мөнгийг авч захиран зарцуулаагүй гэж нэхэмжлэлээ татгалзжээ.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч М ББСБ ХХК, хариуцагч Г нар17 оны дугаар сарын 22-ны өдөр ЗГ-2017/06******* тоот Зээлийн гэрээ байгуулж, хариуцагч*******0,000,000 төгрөгийг, нэг сарын *******.5 хувийн хүүтэй, сарын хугацаатай зээлжээ. Мөн18 оны дугаар сарын 04-ны өдөр ЗГ-2018/101 тоот гэрээгээр өмнөх зээлийн гэрээний хугацааг сунгасан байна. Мөн өдрийн БГ-2017/06******* тоот Зээлийн барьцааны гэрээгээр хариуцагч өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн******* дугаар хороо, дугаар хороолол /1**************42/ Энхтайваны өргөн чөлөө гудамж,5а байр, зоорийн давхрын *******-20 тоотод орших нийт ширхэг, нийт 270 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн ******* дугаартай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ. /хэргийн 1*******-24 дэх тал/
Хариуцагчийн өмгөөлөгч зээлийг бодитоор хүлээн аваагүй талаар маргасан. Нэхэмжлэгч ХААН банк ХХК дахь өөрийн ******* тоот данснаас ******* тоот дансанд*******9,*******00,000 төгрөгийг “Г-т*******0,000,000 зээл олгов” гэсэн утгаар шилжүүлснийг хариуцагчийн хүсэлтээр эхнэр Б-ынх нь дээрх дансанд шилжүүлсэн гэж тайлбарлажээ. Нэхэмжлэгч, хариуцагчид зээлийг бодитой олгосон эсэх тухай хэргийн оролцогчийн маргаж буй тайлбарыг хэрэгт авагдсан бичгийн баримтуудтай харьцуулан дүгнэхэд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т “Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно” гэж зааснаар хариуцагчийн хүсэлтээр зээлийг дээрх дансанд олгосон гэж үзэхээр байна. /хэргийн 25 дахь тал/
Нэхэмжлэгч зээлийг Б-ын ХААН банк ХХК дахь ******* тоот дансанд*******9,*******00,000 төгрөг шилжүүлснийг хариуцагч тухайн үедээ маргаагүй, зээлийг шилжүүлснээс хойш сарын дараа буюу18 оны дугаар сарын 04-ны өдөр хариуцагчийн нэхэмжлэгчид хандан “зээлийн гэрээний хугацаа сунгахийг” хүссэн өргөдөл, зээл төлөх мэдэгдлийг хариуцагчид18 оны 09 дүгээр сарын,19 оны 05 дугаар сарын 1*******-ны өдрийн мэдэгдлээр тус тус хүргэснийг хариуцагч гарын үсэг зурж хүлээн авсан боловч хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлээс татгалзсанаас өөр байдлаар татгалзлаа илэрхийлээгүй нь Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж заасантай нийцнэ. Иймд нэхэмжлэгчийг зээлийн гэрээний*******.2.9-д заасан үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
Мөн тус шүүхийн19 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгч талын “Г эхнэртэйгээ хамт явж, өөрөө эхнэрийнхээ дансруу хийчих гэсний дагуу эхнэр Б-ын ХААН банкны дансанд зээлийг шилжүүлсэн” тухай тайлбарыг хариуцагч тал “Г-ийн эхнэр Б гэдгийг мэдэхгүй” гэж тайлбарласан, мөн тус шүүхийн дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн өмгөөлөгч “Б, Г-ийн эхнэр болохыг тайлбарлаж, одоо салсан” тухай мэдүүлснээс үзвэл хариуцагч17 онд нэхэмжлэгчээс зээл авсан цаг хугацаанд иргэн Б-тай ашиг сонирхол нэгтэй байсан гэж үзэхээр байна.
Түүнчлэн хариуцагч тус зээлийг ашиглаагүй, захиран зарцуулаагүй болон түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хууран мэхлэх замаар нэхэмжлэгч баримтад гарын үсэг зуруулсан, зээлийг шилжүүлсэн гэх үйл баримт хэрэгт цугларсан баримтын хүрээнд тогтоогдоогүй, хариуцагчийн өмгөөлөгч энэ талаархи татгалзлаа үндэслэл бүхий байдлаар, нотлох баримтаар шүүхийн өмнө нотлоогүй.
Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн*******51 дүгээр зүйлийн*******51.1,*******51.2-т зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан байна. Хариуцагч мөн хуулийн6 дугаар зүйлийн6.1-д зааснаар гэрээний үүргээ хугацаанд нь шударгаар гүйцэтгэх үүрэгтэй. Хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй бол мөн хуулийн*******5******* дугаар зүйлийн*******5*******.1-д заасны дагуу зээл7,000,000 төгрөг, үндсэн хүү 2*******,225,424 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 280,096 төгрөг, нийт0,505,520 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Хариуцагч тал зээлийн дүн, тооцооллын талаар маргаагүй боловч зохигч гэрээндээ*******0,000,000 төгрөгийн зээл олгохоор заасан ч*******9,*******00,000 төгрөгийн зээл олгож*******00,000 төгрөг дутуу олгосныг гэрээний *******.5-д зааснаар зээл олгосны шимтгэл суутгасан гэх нэхэмжлэгч талын тайлбар шимтгэлийг тооцсон зардлын баримтгүй, хийсвэрлэн тооцсоныг үндэслэлд муутай гэж үзэж нэхэмжлэлээс*******00,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Г-оос зээлийн гэрээний үүрэгт9,805,520 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зээлийн тооцооллыг мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1,*******2 дугаар зүйлийн*******2.1-д зааснаар бодит байдалд нийцсэн, үнэн зөв тайлбар гаргасан гэж үзлээ.
Зохигчийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээг үндэслэн нэхэмжлэгч, хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргаж буй нь Иргэний хуулийн6 дугаар зүйлийн6.*******-т нийцсэн, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн******* дүгээр зүйлийн*******.*******,******* дугаар зүйлийн*******.1-д зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй. Гэрээг17 оны дугаар сарын 22-ны өдөр улсын бүртгэлд бүртгэж, улсын бүртгэгчийн*******/1-*******1 дугаартай тэмдгээр бүртгэлийг баталгаажуулжээ.
Хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй явдал нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн*******1 дүгээр зүйлийн*******1.1,*******1.2-т заасны дагуу нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар шаардах эрхийг үүсгэх ба энэ нь барьцааны зүйлийн өмчлөгчид шууд чиглэдэг тул хариуцагч, нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хариуцах үүрэгтэй.
Хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах үндэслэл болж Иргэний хуулийн5 дугаар зүйлийн5.1-д зааснаар барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн******* дугаар хороо, дугаар хороолол /1**************42/ Энхтайваны өргөн чөлөө гудамж,5а байр, зоорийн давхрын *******-20 тоотод орших нийт ширхэг, нийт 270 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн ******* дугаартай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар зээлийг төлүүлэхийг хүссэн нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн5 дугаар зүйлийн5.1,5.2.2,6,8 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн*******51 дүгээр зүйлийн*******51.1,*******5******* дугаар зүйлийн*******5*******.1-д заасныг баримтлан хариуцагч Гоос9,805,520 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс*******00,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн5 дугаар зүйлийн5.1-д зааснаар хариуцагч Г шүүхийн шййдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн******* дугаар хороо, дугаар хороолол /1**************42/ Энхтайваны өргөн чөлөө гудамж,5а байр, зоорийн давхрын *******-20 тоотод орших ширхэг, нийт 270 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн ******* дугаартай, автозогсоолын зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******7 дугаар зүйлийн*******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн******* дугаар зүйлийн*******.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн*******80,678 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г-оос*******77,177 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн0 дугаар зүйлийн0.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ