| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2023/0036/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/41 |
| Огноо | 2023-06-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Д |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,
Улсын яллагч П.Даваасүрэн,
Шүүгдэгч *******,*******,
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч П.Буманзаяа,
Нарийн бичгийн дарга О.Номин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр ирүүлсэн Ша*******,******* нарт холбогдох 2233000720028 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***оны ***дугаар сарын ***-ны өдөр Увс аймаг Наранбулаг суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Орхонтуул сум 2-р баг хөдөө оршин суух, ******* /РД:ОЗ*****/,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***оны ***дугаар сарын ***-ны өдөр Увс аймаг Наранбулаг төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймаг Орхонтуул сум Баянцогт 2-р баг хөдөө тоотод оршин суух, урьд Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хяналтын хугацаа дууссан, /РД:ОЗ*****/,
Шүүгдэгч нарын холбогдсон хэрэг:
Шүүгдэгч *******,******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор овоо 0 дугаар багийн нутагт хохирогч тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж гараараа цохиж түүний биед зүүн шанаа баруун нүд, хамар, баруун завж, эрүү, бэлэг эрхтэнд зулгаралт, баруун дээд доод зовхи, баруун зүүн нүдний алим, зүүн гуянд цус хуралт, хамар ясанд хугарал гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч******* нь 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор овоо 0 дугаар багийн нутагт хохирогч тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний зулайд шарх, зүүн, хацар, зүүн дал, баруун шуунд зулгаралт, зүүн бугалгад цус хуралт, зүүн хацар сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тус тус тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч гийн мэдүүлэг/хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас/, хохирогч ын мэдүүлэг/хавтаст хэргийн 88-92 дугаар хуудас/, гэрч гийн мэдүүлэг/хавтаст хэргийн 106 дугаар хуудас/, гэрч ын мэдүүлэг/хавтаст хэргийн 110-111 дүгээр хуудас/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 693 дугаартай шинжээчийн дүгнэлт/хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 9612 дугаартай шинжээчийн дүгнэлт/хавтаст хэргийн 56-58 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч *******,******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч тус бүрд танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд тус бүр 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч , нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нар нэхэмжлэх зүйгүй, гомдол саналгүй, шүүгдэгч нар нь хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч *******,******* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,36.2,36.6,36.7,36.8,36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******, нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарт тус бүр 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэргээс холбогдох хэргийг тусгаарласан болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.АЛГИРМАА