| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2017/0007/э |
| Дугаар | 2017/ШЦТ/07 |
| Огноо | 2017-01-13 |
| Зүйл хэсэг | 150.2., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2017/ШЦТ/07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.*******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: Ц.Баясай
Улсын яллагч: Х.Эрдэнэтуяа
Иргэний нэхэмжлэгч,хохирогч: П.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Цолмон
Шүүгдэгч: М.******* нар оролцов.
Монгол улсын иргэн, 1981 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ******* аймгийн *******эй суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч-эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдож байх үедээ “*******” ХХК-д үйлчилгээний ажилтнаар ажиллаж байсан, ам бүл 3, нөхөр Б.*******, хүүхдийн хамт ******* дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 11а гудамжны 4 тоотод түр оршин суух, /иргэний үнэмлэхний хаягаар: ******* дүүргийн 1 дүгээр хороо, *******гийн 2 дугаар гудамжны 8 тоот/ ял шийтгэлгүй, регистрийн дугаартай,ч овгийн ын *******
М.******* нь ******* дүүргийн Усан спорт боулингийн төвийн нягтлан бодогчоор ажиллаж, өмчийг итгэмжлэн хариуцаж байхдаа давтан үйлдлээр 5.856.306 төгрөгийг завшиж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2015 оны 7 дугаар сард Төрийн банктай байгуулсан гэрээний дагуу авлагаар Д., З, С., Б. нарын нэр дээр урьдчилгаа цалин бодож өөрийнхөө дансаар мөнгө авснаа зөвшөөрч байна. 2016 оны 3 дугаар сарын урьдчилгаа цалин бодохдоо ажлаас халагдсан , , болон жирэмсний амралттай байсан нарын нэр дээр цалин бодож өөрийнхөө дансаар мөнгө авснаа зөвшөөрч байна. Хоёр хуудас цалингийн хуудас байдаг бөгөөд дарга эхний хуудсан дээр нь гарын үсэг зурж баталдаг юм. Даргын зурсан цалингийн хуудсан дээр ажлаас халагдсан хүний нэрсийг оруулаагүй юм. 2016 оны 7 сард , Бат-Өлзий, , нарын хоолны мөнгө 170.000 төгрөгийг авсан нь үнэн боловч энэ мөнгийг байгууллагын банкинд байгаа авлагыг хаасан. 2016 оны 2 дугаар сард нь 1.000.000 төгрөгийн цалингийн урьдчилгаа бичүүлж авсан. Энэ мөнгийг нь буцааж өгөхдөө Хаан банкны данс байна уу гэхээр нь би өөрийн Хаан банкны дансаар дамжуулж аваад тухайн өдрөө буюу 2 сарын 25-ны өдөр Төрийн банкинд тушаасан байгаа. Энэ мөнгийг би хувьдаа аваагүй. 2016 оны 7 сард ээлжийн амралтын мөнгөө би авсан. Ээлжийн амралтын мөнгө бодсон цалингийн хүснэгтэд дарга гарын үсэг зурсан байгаа. 2016 оны 7 дугаар сард даргын үр дүнгийн урамшууллын мөнгө болон эмч гийн цалинг би өөрийнхөө дансаар авснаа зөвшөөрч байна. 2016 оны 8 сард урьчилгаа цалин бодохдоо би өөртөө 23.900 төгрөг илүү бодож авсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би хэзээ халагдахаа мэдээгүй байсан” гэсэн мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч, хохирогч П.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2016 оны 8 сарын 10-наас Усан спорт боулингийн төвийн нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байна. Ингээд 8 сарын 17-ны өдөр ажилчдын цалин бодоход маргаан үүсч, дарга үр дүнгийн урамшууллаа авъя гэхээр нь өмнөх цалингийн хүснэгт болон бусад баримтуудыг шалгахад үр дүнгийн урамшууллыг нь бодоод өгчихсөн гэж харагдаж байсан. Тэгэхээр нь би Төрийн банк руу очиж данс шүүлж үзэхэд даргын данс руу ороогүй байсан. даргын Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний урамшууллын мөнгө байгууллагын данснаас гарчихсан, дарга батлаад гарын үсэг зурчихсан байсан. Мөн эмч амралтын мөнгө дутуу орсон байна гэж гомдол гаргасан. Шүүгээд үзтэл эмчид 478.824 төгрөгийн цалин бодогдож, харин түүний данс руу 367.807 төгрөг орж, 111.017 төгрөг дутуу орсон байсан. ******* нь 8 сарын 09-ний өдөр ажлаасаа халагдаж, өөр дээрээ 150.000 төгрөгийн урьдчилгаа цалин бодож авсан байсан. Гэтэл ******* нь 5 хоног ажилласан байсан бөгөөд түүний 5 хоногийн цалин нь 126.141 төгрөг болж байгаа. Үүний зөрүү 23.859 төгрөг болж байна. ******* нь хэзээ ажлаасаа халагдахаа мэдэж байсан. Мөн 4 хүний нэр дээр цалин илүү бодож 1.425.000 төгрөгийн хохирлыг байгууллагад учруулсан бөгөөд үүнийгээ төл гэж удаа дараа манай дарга шаардсан, хугацаа ч өгсөн байдаг. Мөн ******* нь ээлжийн амралтын мөнгө болох 519.000 төгрөгийг даргын тушаал, мэдэгдэх хуудасгүйгээр авсан байгаа. Гэхдээ энэ мөнгийг авах ёстой юу гэвэл авах ёстой мөнгө. Мөн манай байгууллага 7 сард хурал хийж зарим хүмүүсээс хоолны мөнгийг нь нэхэхэд тэд өгчихсөн гэсэн. Тухайн хүмүүсийн дансанд хоолны мөнгө нь орчихоод буцаад шууд гарчихсан гэсэн. Хэрвээ байгууллага хоолны мөнгийг нь суутгаж авсан тохиолдолд тэдний дансанд хоолны суутгал гэсэн мессиж очих ёстой. , Бат-Өлзий, , нарын хоолны мөнгө 170.000 төгрөгийг ******* төлөх ёстой гэж үзэж байна. Нямтулгын авсан 1.000.000 төгрөгийн урьдчилгаа цалинг ******* төрийн банкинд хийх ёсгүй, төрийн сан руу л хийх ёстой. *******ийн Төрийн банкинд шилжүүлсэн 1.968.758 төгрөг ямар учиртай мөнгө гэдгийг мэдэхгүй байна. Мөн нийгмийн даатгалын сан руу 800.000 төгрөг шилжүүлэх ёсгүй. Ингээд 5.856.306 төгрөгийг нэхэмжилж байна. Зөрчлүүд нь аудитаар илэрсэн байгаа. Аудитын дүгнэлтээр үүнээс их хэмжээний зөрчил илэрсэн боловч зарим нь тооцооллын алдаа байсан” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Цгийн өгсөн: “...2015 оны 7 дугаар сард байхаа ******* нь таны цалин руу 250.000 төгрөг илүү орсон байгаа, хүний мөнгө гэж хэлээд уг мөнгийг гурав таслаад авсан. Мөн миний дансанд хоолны мөнгө 60.000 төгрөг ороод буцаад хоолны мөнгөний суутгал гээд гарчихсан. Нярав таны хоолны мөнгө орж ирээгүй гэж хэлсэн. Энэ талаар *******ээс асуухад өөр хүний данс руу орчихсон байна, дараа өгнө гэж хэлсэн. Мөн ******* нь надад 800.000 төгрөг өгөөд банкинд тушаалгаж байсан, ямар дансанд ямар учиртай мөнгө байсныг би мэдэхгүй” гэсэн мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Д.Нямтулгын өгсөн “...Би 2016 оны 2 дугаар сард 1.000.000 төгрөгийн урьдчилгаа авч буцааж төлсөн. Би авсан мөнгөө буцааж төлөхдөө байгууллагын данс руу хийх ёстой байсныг нягтлан бодогч М.*******ийн өөрийнх нь данс руу хийсэн нь над дээр 970.500 төгрөгийн зөрчил гарч ирсэн байна. Манай дүү нь 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр ас гэж бичээд *******ийн Хаан банкны 5750243839 гэсэн дугаарын данс руу шилжүүлсэн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-н 109/
Мөрдөн байцаалтад гэрч Э.ын өгсөн “...Миний цалингийн дансанд гүйлгээ хийгдэхэд гар утсанд мэдээлэл ирдэг. 2016 оны 6 дугаар сард миний цалингийн данснаас 70.800 төгрөгийн суутгал хийгдсэн талаар мэдээлэл ирсэн. Би тухайн үед нээх их юм бодоогүй. 8 сард хурал хийхэд хоолны мөнгөний тооцоо хийгээгүй хүмүүсийн нэрэнд миний нэр байсан. Тэгтэл ******* “ 6 сард тооцоогоо хийсэн, мөнгө нь өөр хүний дансанд орсон байна, нөгөө хүнтэй нь холбоо барьж байгаад мөнгийг нь буцааж авсан” гэж ярьж байсан. Бат-Өлзийгийн хоолны мөнгийг дээрх аргаар авсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 61/
Мөрдөн байцаалтад гэрч П.ийн өгсөн “...2016 оны 6 дугаар сард надад хянуулахдаа цалин гэж хянуулсан мөртлөө Төрийн санд хянуулсан хүснэгт дээр үр дүнгийн урамшуулал гээд оруулсан байсан. Би урамшууллын мөнгө аваагүй яваад байдаг гэтэл Төрийн сан дээр миний урамшуулал нэрээр мөнгө оруулсан байсан. Би хэдэн төгрөгийн урамшуулал авахаа мэдэхгүй байна. 2016 оны 7 дугаар сард амралтын мөнгө 1.000.000 төгрөг бодсон байсан. Дараа нь “таны амралтын мөнгө 800.000 төгрөг гарах юм байна, таны урамшууллын мөнгийг тооцохоор танд 300.000 төгрөг олгогдох юм байна” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 110-111/
******* дүүргийн Засаг даргын дэргэдэх дотоод аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 01 тоот актын “...Нэр бүхий 4 ажилтанд 1.425.000 төгрөгийн цалин илүү олгож, санхүүгийн тайланд авлагаар бүртгээгүй нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8-д “Төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх” 6.3.2-д “төсвийн орлого, зарлага, хөрөнгө өр төлбөрийн гүйлгээг бууруулах бичилт хийхгүйгээр нийт дүнгээр нь төлөвлөж, тайлагнах” гэсэн заалтуудыг хэрэгжүүлээгүй” гэсэн дүгнэлт ...” /хх-н 8-9/
Дүүргийн Усан спорт, боулингийн төвийн 2016 оны 3 дугаар улирлын санхүүгийн үйл ажиллагааны явцад хийсэн аудитын ажлын тайлангийн “...Тайлант хугацааны цалингийн цэсээр 122454.0 мянган төгрөгийн цалин бодогдсон бөгөөд энэ нь цагийн тооцоо, бүртгэлтэй тулгахад зөрүүтэй буюу 2212.9 мянган төгрөгийн цалинг илүү тооцсон байна. Тухайлбал жирэмсний амралттай Н.д 629.7 мянган төгрөг, ажлаас халагдсан нэр бүхий 3 хүнд 1583.2 мянган төгрөгийн цалин илүү бодсон байна. Нягтлан бодогч М.******* нь 7 дугаар сард өөрийн ээлжийн амралтын цалинг бодохдоо тушаал, мэдэгдэх хуудасгүйгээр 519.1 мянган төгрөгийг бодож авсан байна. Мөн манай албанаас хийгдсэн 2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн эргэн хяналт, шалгалтаар 3756.2 мянган төгрөгийн илүү олгосон цалинг төлүүлэхээр 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 01 тоот Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн акт тавьсан байна. Уг актаар тавигдсан төлбөрийг заасан хугацаанд нь барагдуулж ажиллаагүй байна” гэсэн дүгнэлт /хх-н 118-130/
******* дүүргийн Усан спорт боулингийн төвийн захирлын 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/39 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар “М.*******ийг ******* дүүргийн Усан спорт боулингийн төвд нягтлан бодогчоор томилсон” тухай тушаал /хх-н 6/,
******* дүүргийн Усан спорт боулингийн төвийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн В/47 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар “Тус байгууллагын нягтлан бодогч ажилтай М.******* нь ажиллаж байх хугацаандаа санхүүгийн ноцтой зөрчил гаргасан нь 2015 он, 2016 оны эхний хагас жилийн санхүүгийн баримтаар тогтоогдсон. Заасан хугацаанд санаачлага гаргаагүй, өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд биелүүлээгүй тул 2016 оны 8 сарын 8-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан” тухай тушаал /хх-н 7/
******* дүүргийн Усан спорт боулингийн төвийн нягтлан бодогч ажилтай М.*******ийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ /хх-н 63-66/
-М.******* нь Эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй болохыг тодорхойлсон Улаанбаатар Эрдэм Оюу дээд сургуулийн 2004 оны 6 сарын 23-ны өдрийн №D200401902 дугаартай бакалаврын дипломын хуулбар /хх-н 144/
2016 оны 3 дугаар сарын цалингийн 2 өөрөөр бодсон хүснэгт, цалингийн цэсэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 18-19/
Цалингийн тооцоо бодсон хүснэгтүүд /хх-н 20-27, 97-108/
М.*******ийн Төрийн банкны 360000187372 дугаарын дансны депозит дансны харилцагчийн хуулга /хх-н 32-36/
Төрийн банкны 360000123331 дугаарын депозит дансны хуулга /хх-н 188-194/
Төрийн банкны “Бат-Өлзийгөөс 2015 оны 12 сарын 25-ны өдөр ******* дүүргийн Нийгмийн даатгалын ерөнхий санд 872.448 төгрөг тушаасан” тухай мөнгөн шилжүүлгийн баримт /хх-н 196/
М.*******ийн Хаан банкны 5750243839 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 40-42/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоолоор “******* дүүрэг 1 дүгээр хороо, *******гийн 1 дүгээр гудамжны 8 тоот гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжлэв” гэжээ. /хх-н 92-94/
М.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МССТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 73/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй, эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүгдэгч М.******* нь 2013 оны 12 дугаар сарын 18-наас 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хүртэл ******* дүүргийн Усан спорт боулингийн төвд нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа:
2015 оны 7 дугаар сард Д., З, С., Б. нарын нэр дээр 1.425.000 төгрөгийн урьдчилгаа цалин бодож өөрийнхөө цалингийн 360000187372 тоот данс руу шилжүүлэн авсан,
Мөн 2016 оны 3 дугаар сард ажлаас халагдсан , , нарын нэр дээр нийт 1.583.000 төгрөг, жирэмсний амралттай байсан Н.гийн нэр дээр 516.641 төгрөг нийт 2.099.641 төгрөгийн цалин бодож өөрийнхөө цалингийн 360000187372 данс руу шилжүүлэн авсан,
Мөн 2016 оны 6 дугаар сард ажилчин , Ц, Э., А. нарын хоолны 170.700 төгрөгийг авсан,
Мөн 2016 оны 7 дугаар сард ажилчдын цалин бодохдоо захирал П.Баттүвшигийн Дүүргийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний урамшуулал 506.965 төгрөг, эмч М.гийн цалин 111.000 төгрөг, нийт 617.965 төгрөгийг өөрийн цалингийн 360000187372 дугаарын данс руу шилжүүлэн авч, байгууллагад нийт 4.313.306 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
-шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч М.*******ийн “Би , Бат-Өлзий, , нарын нэр дээр 1.425.000 төгрөгийн цалин бодож өөрийнхөө дансруу шилжүүлж авсан. Мөн ажлаас халагдсан хүмүүс болон жирэмсний амралттай байсан хүний нэр дээр цалин бодож авсан нь үнэн. , Бат-Өлзий, , нарын хоолны мөнгийг авсан. Захирал ийн үр дүнгийн урамшууллын мөнгө болон эмч гийн цалинг авсан нь үнэн” гэсэн мэдүүлэг,
-хохирогч байгууллагын төлөөлж П.*******гийн мэдүүлсэн“ Намайг ажил авсны дараа дарга үр дүнгийн гэрээний урамшууллаа авъя гэсэн. Цалингийн хүснэгт болон бусад баримтыг шалгахад байгууллагын данснаас даргын цалин гарчихсан байсан харин банкин дээр очиж шүүж үзэхэд *******ийн данс руу уг мөнгө орсон байсан. Мөн эмч гийн цалин дутуу орсон байсан. Ажилчдын хоолны мөнгө болон ажлаас халагдсан жирэмсний амралттай байсан хүмүүсийн нэр дээр цалин илүү бодож авсан байдаг. Энэ нь аудитын шалгалтаар илэрч гарсан” гэсэн мэдүүлэг,
-гэрч Цгийн мэдүүлсэн ”миний дансанд хоолны мөнгө 60.000 төгрөг ороод буцаад гарчихсан. *******ээс асуухад өөр хүний данс руу орсон байна, буцаагаад авч өгнө гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг,
-гэрч Э.ын мэдүүлсэн “2016 оны 6 дугаар сард миний цалингийн данснаас 70.800 төгрөгийн суутгал хийгдсэн талаар мэдээлэл утсанд ирсэн. Гэтэл хоолны мөнгөний тооцоо хийгээгүй хүмүүсийн нэрэнд миний нэр байсан. Энэ талаар *******ээс асуухад мөнгө нь өөр хүний дансанд орсон байна, хүнтэй нь холбоо барьж байгаад мөнгийг нь буцааж өгнө гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 61/
-гэрч П.ийн мэдүүлсэн “...2016 оны 6 дугаар сард надад хянуулахдаа цалин гэж хянуулсан мөртлөө Төрийн санд хянуулсан хүснэгт дээр үр дүнгийн урамшуулал гээд оруулсан байсан. Би урамшууллын мөнгө аваагүй байдаг гэтэл Төрийн сан дээр миний урамшуулал нэрээр мөнгө оруулсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 110-111/ болон 2016 оны 3 дугаар сарын цалингийн хүснэгтүүд болон цалингийн цэсэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 18-19/, цалингийн тооцоо бодсон хүснэгтүүд /хх-н 20-27, 97-108/, М.*******ийн Төрийн банкны 360000187372 дугаарын депозит дансны харилцагчийн хуулга /хх-н 32-36/, М.*******ийг ажилд томилсон, чөлөөлсөн тушаалууд, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, бакалаврын дипломын хуулбар /хх-н 144/ зэрэг бичгийн баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Харин М.*******ийн байгууллагынхаа ажилчдын цалинг завшсан удаа дараагийн үйлдэл нь нэг эх үүсвэртэй, үргэлжилсэн шинжтэй байх тул давтан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
М.******* нь субъектын хувьд аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд мөн болох нь ******* дүүргийн Усан спорт боулингийн төвийн захирлын 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/39 дугаартай болон 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн В/47 дугаартай тушаал, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч М.******* нь үйлдэлдээ шунахайн сэдэлттэй, шууд санаатай хандсан болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар М.*******ийн үйлдлийн улмаас байгууллагад учирсан 4.313.306 төгрөгийн хохирол нь бага бус хэмжээний хохиролд хамаарагдана.
Иймд М.*******ийг аж ахуй нэгж, байгууллагын итгэмжлэгдэн хариуцсан этгээд бусдын эд хөрөнгийг завшсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Харин прокуророос “М.*******ийг 2016 оны 2 дугаар сард Нямтулгын байгууллагаасаа 1.000.000 төгрөгийн урьдчилгаа цалин авсныг өөрийн Хаан банкны 5750243839 дугаарын дансаараа шилжүүлэн авсан, мөн 2016 оны 8 дугаар сард өөртөө 23.900 төгрөгийн цалин илүү бодож авч, хувьдаа завшсан” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч:
- шүүх хуралдаанд шүүгдэгч М.*******ийн “ 2016 оны 2 сард бид хоёр байгууллагаасаа тус бүр 1.000.000 төгрөгийн цалингийн урьдчилгаа авсан. нь Хаан банкны данс байна уу гэхээр нь би өөрийнхөө Хаан банкны дансыг өгөхөд нь 2016 оны 2 сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөгөө шилжүүлсэн байхаар нь би өөрийнхөө урьдчилж авсан мөнгөтэйгээ нийлүүлээд тухайн өдөрт нь 1.968.758 төгрөгийг Төрийн банкны цалингийн данс руу шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг,
- гэрч Д.Нямтулгын “Манай дүү нь 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр ас гэж бичээд *******ийн Хаан банкны 5750243839 гэсэн дугаарын данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн байгаа” гэсэн мэдүүлэг /хх-н 109/
-шүүх хуралдаанд хохирогч байгууллагын төлөөлөгч П.*******гийн “2016 оны 2 сарын 25-ны өдөр Төрийн банкинд Усан спорт боулингийн төвөөс цалин гэж 1.968.758 төгрөг шилжсэн байна. Энэ ямар учиртай мөнгө шилжүүлснийг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг,
- М.*******ийн Хаан банкны 5750243839 тоот депозит дансны “2016 оны 2 сарын 25-ны өдөр Д. нь ас гэж бичээд 2 удаагийн үйлдлээр 500.000 төгрөг буюу нийт 1.000.000 төгрөгийн орлого шилжүүлсэн” тухай дэлгэрэнгүй хуулга /хх-н 40-42/
- М.*******ийн Хаан банкны 5750243839 тоот депозит дансны “2016 оны 2 сарын 25-ны өдөр М.******* нь өөрөө 2.000.000 төгрөгийн зарлага хийсэн” тухай дэлгэрэнгүй хуулга /хх-н 40-42/
-Төрийн банкны 360000123331 дугаартай депозит дансны “2016 оны 2 сарын 25-ны өдөр 1.968.758 төгрөгийг Усан спорт боулингийн төвийн цалин шилжүүлэв” гэсэн хуулга /хх-н 188-194/
- М.*******ийн 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр ажлаас чөлөөлсөн тухай ******* дүүргийн Усан спорт боулингийн төвийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн В/47 дугаартай тушаал /хх-н 7/
-шүүгдэгч М.*******ийн “би 2016 оны 8 сарын 4-ний өдөр ажилчдынхаа урьдчилгаа цалинг бодсон. Би өөртөө 150.000 төгрөгийн урьдчилгаа цалин бичсэн. Харин 8 сарын 8-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Би хэдний өдөр ажлаас халагдах тухайгаа мэдээгүй” гэсэн мэдүүлэг зэрэг дээрх баримтуудыг дүгнэхэд, М.******* нь Нямтулгын урьдчилгаа цалин хэлбэрээр авсан 1.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаараа шилжүүлэн авсан болон өөртөө 23.900 төгрөгийн илүү цалин бодож авч, хувьдаа завшсан гэх үйлдэлд холбогдох бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг баримтлан М.*******т холбогдох гэмт хэргээс өөртөө 23.900 төгрөгийн илүү цалин авсан болон Нямтулгын урьдчилгаа цалин хэлбэрээр авсан 1.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаараа шилжүүлэн авч завшсан гэх үйлдлүүдийг мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
Мөн М.*******ийн “2016 оны 7 дугаар сард тушаал, мэдэгдэх хуудасгүйгээр ээлжийн амралтын 519.100 төгрөг завшсан” гэх үйлдлийг яллагч хэрэгсэхгүй болгох санал тавьсныг хүлээн авах боломжтой гэж үзэв.
Энэ гэмт хэргийн улмаас ******* дүүргийн Усан спорт боулингийн төвд нийт 4.313.306 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд М.*******ийн Цгөөр дамжуулан 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ******* дүүргийн Нийгмийн даатгалын санд тушаасан 872.448 төгрөгийг хохирлоос хасч тооцох нь зүйтэй гэж үзлээ. Иймд М.*******ээс нийт 3.440.858 төгрөг гаргуулж ******* дүүргийн Усан спорт боулингийн төвд олгох нь зүйтэй.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдах ба тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-73/ тогтоогдсон болно.
Шүүхээс М.*******т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсэгт зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, сонгох ялуудаас баривчлах ялыг оногдуулж, хуульд заасан доод хэмжээг нь баримтлав. Учир нь энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөр төлөгдөөгүй байх тул торгох ял оногдуулах нь зохимжгүй юм. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
М.******* нь 2000-2004 оны хооронд Улаанбаатар- дээд сургуулийг эдийн засагч-нягтлан бодогчийн мэргэжлээр төгссөн болох нь №D200401902 дугаартай бакалаврын дипломын хуулбараар /хх-н 144/ тогтоогдож байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалтад их дээд сургууль, коллежийг нягтлан бодогчийн мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэргээр төгссөн хүнийг “мэргэжлийн нягтлан бодогч” гэж тодорхойлж заажээ. Иймд М.*******ийн мэргэжлийн нягтлан бодогчийн албан тушаал эрхлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг нь хасах нэмэгдэл ял хэрэглэвэл зохино.
Мөрдөн байцаагч нэхэмжлэлийг хангах зорилгоор 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай тогтоол гаргасныг хэвээр үлдээж, 7.000.000 төгрөгөөр үнэлж битүүмжилсэн “******* дүүрэг, 1 дүгээр хороо, *******гийн 1 дүгээр гудамжны 8 тоот” гэр бүлийн хэрэгцээний газрыг гүйцэтгэх бичиг баримтын хамт ******* дүүрэг дэх Шүүхийн Шийдвэр гүйцэтгэлийн хэсэгт шилжүүлбэл зохино.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн
290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА