Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/128

 

 

 

 

 

 

                                2023/ШЦТ/128

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: Б.Нямжав

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр

Шүүгдэгч: Ч.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Чийн Бид холбогдох 2212000000394 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 30 настай, эрэгтэй дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, малчин, ам бүл 3, аав, ээжийн хамт А аймгийн Т сумын С багийн .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 241 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан Г овогт Чийн Б /РД:../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ч.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн Усан зүйлийн эх гэх газраас хохирогч Р.Тын эзэмшлийн 12 тооны сарлагийн үхэр буюу олон тооны малыг хулгайлж түүнд 14.200.000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн шөнө Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутаг Бүстийн булан гэх газраас хохирогч Т.Бын 4 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж түүнд 4.300.000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Эх жаргалант гэх газраас Ж.Иын 16 тооны сарлагийн үхэр буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж түүнд 19.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2212000000394 дугаартай эрүүгийн хэргээс:

 

 Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Бын мэдүүлсэн: ...Манайх Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Тосон гэх газарт намаржиж байхад 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр үхэр сүргээс 4 тооны сарлагийн үхэр бэлчээрээсээ Архангай аймгийн Тариат сумын Суман багийн чиглэлд өөрийнхөө үхрийг гүйлгэж алдаад тэр хавиараа хайгаад одоог хүртэл олохгүй байгаа тул Цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн юм. Хязаалан насны сарлагийн эр үхэр, мөн хар зүсмийн сувай үнээ 3 байгаа. Им тамгыг нь сайн мэдэхгүй байна. Ямар нэгэн сураг гараагүй. Манайх Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Тосон гэх газраас тус сумын Суман баг хүрэхэд 60 км зайтай байдаг юм. Би гомдолтой байна. 4 тооны сарлагийн үхрээ олж авмаар байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 07-08 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Мийн мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Бүстийн булан гэх газарт очиж Ж.Д, А.Н нарын хамт Ч.Б гэх хүнтэй уулзаж 4 тооны сарлагийн үхрийг хаваржааны хашааны хажууд алсан юм. Бид нар 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 4 тооны сарлагийн үхэр алсан юм. Шөнө байсан болохоор им, тамга, содон шинж тэмдгийн талаар сайн мэдэхгүй байна. Бараан зүсмийн 4 тооны сарлагийн үхэр байсан бөгөөд эр, эмийг нь мэдэхгүй байна. Миний үхэр гэж хэлсэн. Би 1 тооны үхрийг 30.000 төгрөгөөр алж манай эхнэр Ж.Д нь 5.000 төгрөгөөр гэдэс дотрыг нь арилгадаг юм. Ч.Б нь над руу орой 20-21 цагийн үед утсаар үхэр алах уу гэж хэлэхээр нь би тэгье гээд Ч.Бийн үхэр алах газарт очиход харанхуй болсон байсан. Ч.Б нь хаваржааны саравчтай хашаанд 4 тооны сарлагийн үхэр хийсэн бөгөөд ганцаараа байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 11-12 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Дын мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Бүстийн булан гэх газарт нөхөр Д.Мэ, А.Н нарын хамт очиж Ч.Б гэх хүний 4 тооны сарлагийн үхэр алж би гэдэс дотрыг нь цэвэрлэсэн юм. Бид нар 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 4 тооны сарлагийн үхэр алж би гэдсийг нь арилгаж цэвэрлэсэн юм. Шөнө байсан болохоор им, тамга, содон шинж тэмдгийн талаар сайн мэдэхгүй байна. Бараан зүсмийн 4 тооны сарлагийн үхэр байсан. Миний үхэр гэж хэлсэн. Би 1 тооны үхрийг 30.000 төгрөгөөр алж гэдэс дотрыг нь 5.000 төгрөгөөр цэвэрлэдэг юм. Ч.Б нь манай нөхөр Д.Мэтэй орой 20 цагийн үед утсаар үхэр алах уу гэж хэлсэн. Тэгээд бид нар хамт Ч.Бийн үхэр алах газар руу хамт яваад очиход харанхуй болсон байсан. Ч.Б нь Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутаг Бөөн чулуу гэх газарт хаваржааны саравчтай хашаанд 4 тооны сарлагийн үхэр хийсэн ганцаараа байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 15-16 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Нын мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Бүстийн булан гэх газарт очиж Ж.Д, Д.Мэ нарын хамт Ч.Б гэх хүний 4 тооны сарлагийн үхэр алсан юм. 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн орой намайг гэртээ байхад Д.Мэ миний утас руу залгаад Архангай аймгийн Тариат сумын Мөрөн баг явж үхэр алж бой хийх үү гэхээр нь за тэгье гээд явсан юм. Шөнө байсан болохоор им, тамга, содон шинж тэмдгийн талаар сайн мэдэхгүй байна. Бараан зүсмийн 4 тооны сарлагийн эр үхэр байсан. Миний үхэр гэж хэлсэн. Би 1 тооны үхрийг 30.000 төгрөгөөр алдаг юм. Орой харанхуй болж байхад алсан. Ч.Б нь хаваржааны саравчтай хашаанд 4 тооны сарлагийн үхэр хийсэн ганцаараа байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 19-20 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ч.Бийн мэдүүлсэн: ...Тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийн зүйлчлэл, үйлдэл, холбогдол дээр ямар нэгэн маргаан байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 57-58 хуу/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 29-33 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 33 хуу/

“Дамно” ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн АЦ22-148 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 42-45 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Р.Тын мэдүүлсэн: ...Манайх Архангай аймгийн Тариат сумын Суман багт оршин суудаг юм. Миний үхэр сүргийг Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн Усан зүйлийн эх гэх газарт манай хадам дүү Л.С нь маллаж байгаад 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр үхэр сүргээс 12 тооны сарлагийн үхэр бэлчээрээсээ алга болгоод манай хадам дүү Л.С нь ойр хавиараа хайж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Мануухайтын өвөлжөөний хойд талд нядалж гаргаад гэдэсний баасыг нь асгаад голын хавцал руу ширийг нь шидсэн байсныг ногоон будгаар нь таньж олоод Цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн юм. Бор тарлан эр үхэр, баруун чихэндээ урдаасаа ухам имтэй, баруун чихэндээ улаан даавуутай хондлой дээрээ ногоон будагтай, том сартай, халтар эр үхэр, баруун чихэндээ урдаасаа ухам имтэй, баруун чихэндээ улаан даавуутай, хондлой дээрээ ногоон будагтай хар эр үхэр, зүүн талын чих нь онь, баруун талын чих нь ганзага имтэй, чихэндээ улаан ягаан даавуу чихийг нь цоолж уясан, хондлой дээрээ ногоон будагтай, жижиг сартай халтар эр үхэр, зүүн талын чих нь онь, баруун талын чих нь ганзага имтэй, чихэндээ улаан ягаан даавуу чихийг нь цоолж уясан, хондлой дээрээ ногоон будагтай хар эр үхэр, зөв талын чихэндээ цуурхай имтэй баруун талын чихэнд нь саарал даавуу уясан хондлой дээрээ ногоон будагтай, мухар сартай хар үнээ, хойд хоёр хөл нь шийр цагаан, баруун чихэндээ урдаасаа ухам имтэй, баруун чихэндээ улаан даавуутай, хондлой дээрээ ногоон будагтай, мухар хөх үнээ, нүүрэндээ хар толботой, баруун чихэндээ урдаасаа ухам имтэй, баруун чихэндээ улаан даавуутай, хондлой дээрээ ногоон будагтай, эвэртэй хар эр үхэр, зүүн чих нь цуулбар имтэй, эвэртэй халтар эр үхэр, зүүн чих нь цуулбар имтэй, сэгсгэр хар эр үхэр, сартай хар эр үхэр, сартай хар хойд хөл нь цагаан хар эр үхэр байгаа юм. Би Архангай аймгийн Тариат суманд оршин суух Ч овогтой Бийг сэжиглэж байгаа. Тухайн үед мал мах тээвэрлэж Улаанбаатар хот руу явсан юм. Би гомдолтой байна. 12 тооны сарлагийн эр үхрээ олж авмаар байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 69-71 хуу/

 

 Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Сын мэдүүлсэн: ...2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 16 цагийн үед нөхөр, бид хоёр гэртээ байхад Ч.Б нь манай нөхөртэй утсаар яриад Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Мануухайтын өвөлжөө гэх газарт хүрээд ирээрэй, мал алж бой хийнэ гэхээр нь би гэдсийг нь арилгана гээд нөхөр Ш.П машинаа жолоодоод Г.Т, Ц.Гнарыг аваад өөрийн эзэмшлийн Приус маркийн 07-12 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 21-22 цагийн үед ирээд Ч.Бтай уулзаад хашаанд байсан сарлагийн 12 тооны буюу бор тарлан эр үхэр, том сартай халтар эр үхэр, хар эр үхэр, жижиг сартай халтар эр үхэр, хар эр үхэр, мухар сартай хар, мухар хөх үнээ нүүрэндээ хар толботой, эвэртэй хар эр үхэр, эвэртэй халтар эр, сэгсгэр хар эр үхэр, сартай хар эр үхэр, сартай хар хойд хөл нь цагаан хар эр үхрүүдийг Г.Т, Ц.ГШ.П, Ч.Б нар шөнө алаад би гэдсийг нь арилгаад өглөө дууссан юм. Би Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Мануухайтын өвөлжөө гэх газарт очиж Ч.Б, Ц.Со, Г.Т, Ц.Гнарын хамт 12 тооны сарлагийн үхэр өвөлжөөний хашааны хажууд алж би гэдсийг нь арилгасан юм. Бид нар 2022 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 12 тооны сарлагийн үхэр алж би гэдсийг нь арилгасан юм. Шөнө байсан болохоор им, тамга, содон шинж тэмдгийн талаар сайн мэдэхгүй байна. Бараан зүсмийн 12 тооны сарлагийн үхэр байсан бөгөөд эр нь 10 тооны, эм нь 2 тооны үхэр байсан бөгөөд миний үхэр гэж хэлсэн. Би 1 үхрийн гэдсийг 10.000 төгрөгөөр арилгадаг юм. Ч.Б нь над руу орой ирээрэй гэсэн болохоор бид нар 20-21 цагийн үед үхэр алах газар очиход харанхуй болсон байсан. Ч.Б нь өвөлжөөний саравчтай хашаанд 12 тооны сарлагийн үхэр хийсэн, ганцаараа байсан. Бид нар 12 тооны сарлагийн үхрийг алж дуусгаад Ч.Бийг махтай нь ганцааранг нь үлдээгээд явсан юм. Бид нарт ямар нэгэн юм яриагүй. Махаа сэврээнэ гээд ганцаараа үлдсэн юм...гэх мэдүүлэг /1хх-ийн 79-81 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Тын мэдүүлсэн: ...2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын иргэн Ч.Б нь утсаар яриад чи үхэр алж бой хийх үү гэхээр нь за тэгье, хаана очих уу гэтэл оройхондоо Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Мануухайтын өвөлжөө гэх газарт Ш.Пгийн машинтай хүрээд ирээрэй гэж хэлсэн юм. Тэгээд би Ц.Со, Ш.П, Ц.Гнарын хамт Приус маркийн 07-12 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 21-22 цагийн үед ирээд Ч.Бтай уулзаад хашаанд байсан сарлагийн 12 тооны бор тарлан эр үхэр, им тамгыг нь мэдэхгүй байна. Том сартай, халтар эр үхэр, хар эр үхэр, жижиг сартай, халтар эр үхэр, хар эр үхэр, мухар сартай хар, мухар хөх үнээ нүүрэндээ хар толботой, эвэртэй хар эр үхэр, эвэртэй халтар эр, сэгсгэр хар эр үхэр, сартай хар эр үхэр, сартай хар хойд хөл нь цагаан хар эр үхрүүдийг Ч.Б нь цусалж алаад бид нар өвчөөд өглөө дууссан юм. Би Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Мануухайтын өвөлжөө гэх газарт очиж Ч.Б, Ц.Со, Ш.П, Ц.Гнарын хамт 12 тооны сарлагийн үхрийг өвөлжөөний хашааны хажууд алсан юм. Бид нар 2022 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 12 тооны сарлагийн үхэр алсан юм. Шөнө байсан болохоор им, тамга, содон шинж тэмдгийн талаар сайн мэдэхгүй байна. Бараан зүсмийн, 10 тооны сарлагийн эр үхэр, 2 тооны сувай эм үхэр байсан. Миний үхэр гэж хэлсэн. Бид нар 1 тооны үхрийг 20.000-25.000 төгрөгийн хооронд тохироод алсан. Ч.Б нь над руу орой ирээрэй гэсэн болохоор бид нар 20-21 цагийн үед үхэр алах газарт очиход харанхуй болсон байсан. Ч.Б нь өвөлжөөний саравчтай хашаанд 12 тооны сарлагийн үхэр хийсэн, ганцаараа байсан. Бид нар 12 тооны сарлагийн үхрийг алж дуусгаад Ч.Бийг махтай нь ганцааранг нь үлдээгээд явсан юм. Ямар тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэдгийг мэдэхгүй. Надад ямар нэгэн юм яриагүй. Махаа сэврээж хөргөнө гээд ганцаараа үлдсэн юм...гэх мэдүүлэг /1хх-ийн 84-86 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Гын мэдүүлсэн: ...Би 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр малдаа яваад ирэхэд Ш.П нь манай гэрт орж ирээд Архангай аймгийн Тариат сумын иргэн Ч.Б нь утсаар яриад байна, үхэр алж бой хийх үү гэхээр нь за тэгье, хаана очих уу гэтэл оройхондоо Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Мануухайтын өвөлжөө гэх газарт Ш.Пгийн машинтай хүрээд ирээрэй гэж хэлсэн гэсэн. Тэгээд би Ц.Со, Ш.П, Г.Т нарын хамт Приус маркийн 07-12 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 22 цагийн үед ирээд Ч.Бтай уулзаад хашаанд байсан сарлагийн 12 тооны бор тарлан эр үхэр им тамгыг нь мэдэхгүй байна, том сартай халтар эр үхэр, хар эр үхэр, жижиг сартай халтар эр үхэр, хар эр үхэр, мухар сартай хар, мухар хөх үнээ нүүрэндээ хар толботой, эвэртэй хар эр үхэр, эвэртэй халтар эр үхэр, сэгсгэр хар эр үхэр, сартай хар эр үхэр, сартай хар хойд хөл нь цагаан хар эр үхрүүдийг Ч.Б нь цусалж алаад Ш.П, Г.Т, бид гурав өвчөөд махыг нь дэлгэж тавиад өглөө 05 цагийн үед дуусаад бид нар гэр гэртээ харьсан юм. Би Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Мануухайтын өвөлжөө гэх газарт очиж Ч.Б, Ц.Со, Ш.П, Г.Т нарын хамт 12 тооны сарлагийн үхрийг өвөлжөөний хашааны хажууд алсан юм. Бид нар 2022 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 12 тооны сарлагийн үхэр алсан юм. Шөнө байсан болохоор им, тамга, содон шинж тэмдгийн талаар сайн мэдэхгүй байна. Бараан зүсмийн 10 тооны сарлагийн эр үхэр, 2 тооны сувай эм үхэр байсан. Миний үхэр гэж хэлсэн. Бид нар 1 тооны үхрийг 20.000-25.000 төгрөгийн хооронд тохироод алсан. Ч.Б нь над руу орой ирээрэй гэсэн болохоор бид нар 20-21 цагийн үед үхэр алах газарт очиход харанхуй болсон байсан. Ч.Б нь өвөлжөөний саравчтай хашаанд 12 тооны сарлагийн үхэр хийсэн, ганцаараа байсан. Бид нар 12 тооны сарлагийн үхрийг алж дуусгаад Ч.Бийг махтай нь ганцааранг нь үлдээгээд явсан юм. Ямар тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэдгийг мэдэхгүй. Надад ямар нэгэн юм яриагүй. Махаа сэврээж хөргөнө гээд ганцаараа үлдсэн юм...гэх мэдүүлэг /1хх-ийн 89-91 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ч.Бийн мэдүүлсэн: ...Тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийн зүйлчлэл, үйлдэл, холбогдол дээр ямар нэгэн маргаан байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 161-162 хуу/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 110-113 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 114-115, 118 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 116-117 хуу/

“Дамно” ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн АЦ22-147 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 123-126 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Иын мэдүүлсэн: ...Миний бие Архангай аймгийн Тариат суманд мал маллан амьдардаг. Манайх үхрээ саачихаад өдөртөө бэлчээрээс нь гэр рүүгээ буцааж тууж авчирдаг юм. 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үхрээ бүртгэхэд манай үхэр сүргээс 16 тооны үхэр байхгүй байсан. Тэгээд би үхрээ хайж эхэлсэн бөгөөд манайхаас урагшаа гол гараад нэг танилын маань хаваржаан дээр үхрийн сэвснүүд байна гэхээр нь яваад очтол үхрийн шинэ 16 ширхэг сэвс байсан. Сэвс байсан газраас урагшаа яваад хавцал дунд 2 үхрийн шир байсан бөгөөд тус 2 шир нь манай алдсан 16 тооны үхрийн 2 үхрийнх нь мөн байсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад хандсан. Бор тарлан зүсмийн соёолон эр үхэр, бор тарлан зүсмийн соёолон эр үхэр, эвэртэй сартай хар соёолон эр үхэр, эвэргүй бор нас бие гүйцсэн эр үхэр, сартай халтар соёолон эр үхэр, бөгтгөн тарлан хязаалан эр үхэр, эвэртэй, даахитай хязаалан бор бух, хар соёолон эр үхэр, ягаан зүсмийн сувай үнээ, ягаан зүсмийн сувай үнээ, сартай халтар үнээ, хар зүсмийн үнээ, сартай хар үнээ, хөх халзан шүдлэн, шарга зүсмийн соёолон эр үхэр, хязаалан насны хар эр үхэр зэрэг 16 тооны им тамгагүй, сарлагийн сувай эр үхрүүдээ хулгайд алдсан. Би үхрүүдээ нэгийг нь 1.500.000 төгрөгөөр үнэлнэ. Тэр айлын хаваржааны хашаанд байсан сэвс, мөн манай үхрийн ширнүүд байсан газраас 10 дугаар сарын 26-ны өдөр Мөрөн багийн иргэн Б гэдэг нөхөр мал мах ачаад авч явсан гэж нутгийн хүмүүсээс би дуулсан. Тийм учраас Б гэх хүнийг шалгуулмаар байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 180-181 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Мийн мэдүүлсэн: ...Би 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн орой 18 цагийн орчимд Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн иргэн Б гэх залуу миний утас руу залгаад хэдэн үхэр гаргаад өгөөч гэж хэлэхээр нь би зөвшөөрч тэгье, тэгье гэж хэлсэн. Тэгээд би хоол ундаа идчихээд 19 цагийн үед өөрийн эзэмшлийн Приус-11 маркийн машинаар Мөрөн баг руу гарч 20 цагийн орчимд очоод 03 цаг хүртэл үхэр нядалсан. Хааяа нэг бой хийхээрээ бид нарыг дууддаг бөгөөд бид нар заримдаа очиж бой хийдэг юм. Ноднин жил замгүй их мал мах хийсэн. Ер нь байнга мал мах хийдэг хүн юм. Б надад хэлэхдээ хурдан морь авсан бөгөөд тэрний өрийг дарах гээд өөрийн хадгалж байсан үхрүүдээ махалж байна гэж хэлсэн. Манай эхнэр Д, Н, Ц, Б, О гэх 6 хүн Мөрөн багт очиж бой хийсэн. Айлын хаваржааны хашаанд 10 гаруй сувай эр үхрүүд хашаатай байсан. Б өөрөө цагаан өнгийн “Бонго-2” маркийн машинтайгаа бид нарыг хүлээж байсан. Ямар ч байсан содноос гэвэл эвэртэй бор жижиг бух байсан. Тарган 2 ягаан үнээ байсан. Хөх халзан шүдлэн үхэр, хар эр үхрүүд нилээн хэд байсан. 2 бор үхэр байсан бөгөөд нэг нь эвэртэй байсан. Тэгээд 6 тооны том үхэр байсан бөгөөд харанхуй шөнө байсан болохоор сайн харагдаагүй. Ихэнх нь эр үхэр, сувай үнээ байсан. Намайг төвөөс гарах үед Б дэлгүүрээс машин бүтээдэг, цэнхэр гялгар цаас аваад ир гэж хэлсэн. Тэр гялгар цаасандаа үхрийн махнуудаа дэлгэж тавиад сэвсээ хашааны урдхан талд асгаад, шир, толгойг нь бөөгнүүлээд махных нь хажууд тавиад тэгээд бид нар явсан. Бид нар бойг нь хийж дуусчихаад буцаад гэр рүүгээ явж байхад 1 Истана, 1 Портер маркийн машин зөрсөн. Тэр 2 машинд махаа хийгээд хот руу ачуулна гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 184-185 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Дын мэдүүлсэн: ...Нэг нутгийн хүмүүс байгаа юм. 2 жилийн өмнө Бгийн ах Аамаа Бат гэх хүнийд очиж бой хийж байсан. Тэр үед 200 гаруй хонь бой хийлгэж байсан. Аав нь захиргаанд ажилладаг Ч гээд хүн байдаг. Өөрийнхөө малыг гаргаж байгаа гэж ярьж байсан. Өөр зүйл сайн мэдэхгүй байна. Манай нөхөр Мэ, Н, Ц, Б, О гэх 6 хүн Мөрөн багт очиж бой хийсэн. Малын хашаанд хашсан байдалтай байсан. Б ганцаараа хүлээж байсан. Бид нар бой хийхдээ үхрүүдээ хувааж авдаг болохоор би өөрийнхөө бой малыг л хэлж чадна. Ямар ч байсан даахитай, эвэртэй бор бух байсан, бор тарлан үхэр байсан, шаргал үхэр байсан, хөх зүсмийн жижиг үхэр байсан, том хар үхэр, нилээн хэдэн үнээ байсан. 2-3 бор зүсмийн үхэр зэрэг 16 тооны үхэр байсан. Бүгдийг нь тэр бой хийсэн газраа үлдээгээд явсан. Д, О гэх 2 хүн Истана, Портер маркийн машинаар ачсан байх. Бид нарыг бойгоо хийж дуусчихаад буцаж явах үед тэр 2 машинаар хот руу ачаад явсан байх...гэх мэдүүлэг /1хх-ийн 188-189 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Бын мэдүүлсэн: ...2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 20 цагийн үед Алагаа над руу утсаар залгаад Мөрөн багт очиж бой хийгээдэхье гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрч хамт явсан. Бид хэд бой хийгээд үүрийн 04 цаг болж байхад гэртээ ирсэн. Мөрөн багийн Б гэх залуугийн бойг хийсэн. Би хэний үхэр байсан талаар сайн мэдэхгүй байна. Лав 16 тооны үхэр байсан. Д, Мэ, Н, Ц, Б, О гэх 6 хүн байсан. Малын хашаанд хашсан байдалтай байсан. Б ганцаараа хүлээж байсан. Бор тарлан зүсмийн соёолон эр үхэр, эвэртэй сартай хар соёолон эр үхэр, эвэргүй бор нас бие гүйцсэн эр үхэр, сартай халтар соёолон эр үхэр, бөгтгөн тарлан хязаалан эр үхэр, эвэртэй даахитай хязаалан бор бух, хар соёолон эр үхэр, ягаан зүсмийн сувай үнээ, сартай халтар үнээ, хар зүсмийн үнээ, сартай хар үнээ, хөх халзан шүдлэн, шарга зүсмийн соёолон эр үхэр, хязаалан насны хар эр үхэр зэрэг 16 тооны үхэр байсан. Бүгдийг тэр бой хийсэн газраа үлдээгээд явсан. Бид нарыг буцах үед Д, О гэх 2 хүн Истана, Портер маркийн машин зөрсөн. Тэр 2 ачсан байх, хаашаа ачсаныг нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 192-193 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Оын мэдүүлсэн: ...2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр манай тээвэрт явдаг Д гээд найз маань над руу мах ачих уу гэж асуухаар нь би тэгье гэж хэлсэн. Тэгээд бид 2 шөнө сумын төвөөс 03 цагийн үед хөдлөөд 04 цаг гэхэд Хотгойдын нэг айлын хаваржаан дээр очоод махаа хөргөнө гээд 08 хүртэл хүлээж суусан. Энэ талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Зүгээр л мах ачих уу гэхээр нь хөлсөө аваад мах ачсан. Зүснүүдийг нь мэдэхгүй байна. Намайг очиход 16 тооны үхрийн мах гаргасан байсан. Тэгээд би 6 үхрийнх нь махыг өөрийн 09-97 АРН улсын дугаартай цэнхэр өнгийн Портер-2 тээврийн хэрэгслээр ачсан. Миний ачсан 6 тооны үхрийн толгой нь цуг хот руу явсан. Ширийг нь Б өөрөө аваад үлдсэн. Сүүлийг нь тасдаад махтай нь цуг миний машин дээр тавьсан. 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн өглөө 08 цагийн үед Тариатаас хөдлөөд Улаанбаатар хот руу тээвэрлэж 23 цагийн үед Дэнжийн 1000 дээр очиж маргааш өглөө нь 04 цагт Хүчит шонхор зах дээр борлуулсан. Хэн гэдэг ямар хүнд борлуулсныг мэдэхгүй. Б өөрөө өмнө нь ярьсан байсан. Нэг хүн ирээд махыг нь худалдаж авсан. Тухайн 16 үхэр Ч.Бийн үхэр биш гэдгийг би мэдээгүй байсан. Би хөлс авч тээвэрт явдаг хүн учраас тэр талаар мэдэхгүй байна. Б ганцаараа байсан. 16 үхрийн махаа дэлгээд хөргөж байна гээд сууж байсан. Тэгээд арвыг нь Д, зургааг нь би ачсан. 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ачуулснаас өөр мах ачуулж байгаагүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 224-225 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Гын мэдүүлсэн: ...Би Тэрх мал эмнэлгийн бага эмч хийдэг. Надаас Ч.Б нь сарлагийн үхрийн толгойны зураг явуулаад аав П.Ч нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 7 тооны сарлагийн үхрийн гарал үүслийн 1353535 дугаартай гарал үүслийн бичиг, мөн Ч.Б нь 8 тооны сарлагийн үхрийн 1353539 дугаартай бичиг авсан юм. Миний мэдүүлсэн бүхэн үнэн зөв. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна....гэх мэдүүлэг /1хх-ийн 230-231 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ч.Бийн мэдүүлсэн: ...Тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийн зүйлчлэл, үйлдэл, холбогдол дээр ямар нэгэн маргаан байхгүй...гэх мэдүүлэг /2хх-ийн 56-57 хуу/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 171-174 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 175-176, 221 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 219-220 хуу/

2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 123 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 37 хуу/

Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 105 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 59-60 хуу/

2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 137 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 65 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /1хх-ийн 48 хуу/

Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /1хх-хийн 52-53 хуу/

Хохирол төлсөн баримт /2хх-ийн 93 хуу/

Шүүхэд шинээр өгсөн хохирогч нарын хүсэлт 2 хуудас, хохирол төлсөн баримт 3 хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн Усан зүйлийн эх гэх газраас хохирогч Р.Тын 12 тооны сарлагийн үхэр буюу олон тооны мал хулгайд алдагдаж түүнд 14.200.000 төгрөгийн хохирол учирсан, 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн шөнө Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутаг Бүстийн булан гэх газраас хохирогч Т.Бын 4 тооны үхэр буюу олон тооны мал хулгайд алдагдаж түүнд 4.300.000 төгрөгийн хохирол учирсан, 2022 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Эх жаргалант гэх газраас Ж.Иын 16 тооны сарлагийн үхэр буюу олон тооны мал хулгайд алдагдаж түүнд 19.100.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн шөнө Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутаг Бүстийн булан гэх газраас хохирогч Т.Бын 4 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж түүнд 4.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

хохирогч Т.Бын мэдүүлсэн “Манайх Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Тосон гэх газарт намаржиж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр үхэр сүргээс 4 тооны сарлагийн үхэр бэлчээрээсээ Архангай аймгийн Тариат сумын Суман багийн чиглэлд өөрийнхөө үхрийг гүйлгэж алдаад тэр хавиараа хайгаад одоог хүртэл олохгүй байгаа тул Цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн юм” гэх мэдүүлэг /1хх-ийн 07-08/,

 

гэрч Д.Мийн мэдүүлсэн “Би Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Бүстийн булан гэх газарт очиж Ж.Д, А.Н нарын хамт Ч.Б гэх хүнтэй уулзаж 4 тооны сарлагийн үхрийг хаваржааны хашааны хажууд алсан юм. Би 1 тооны үхрийг 30.000 төгрөгөөр алж, манай эхнэр Ж.Д нь 5.000 төгрөгөөр гэдэс дотрыг нь арилгадаг юм. Ч.Б нь над руу орой 20-21 цагийн үед утсаар үхэр алах уу гэж хэлэхээр нь би тэгье гээд Ч.Бийн үхэр алах газарт очиход харанхуй болсон байсан. Ч.Б нь хаваржааны саравчтай хашаанд 4 тооны сарлагийн үхэр хийсэн бөгөөд ганцаараа байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 11-12/,  

 

гэрч Ж.Дын мэдүүлсэн “Би Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Бүстийн булан гэх газарт нөхөр Д.Мэ, А.Н нарын хамт очиж Ч.Б гэх хүний 4 тооны сарлагийн үхэр алж би гэдэс дотрыг нь цэвэрлэсэн юм. Бид нар 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 4 тооны сарлагийн үхэр алж би гэдсийг нь арилгаж цэвэрлэсэн юм. Ч.Б нь манай нөхөр Д.Мэтэй орой 20 цагийн үед утсаар үхэр алах уу гэж хэлсэн. Ч.Б нь Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутаг Бөөн чулуу гэх газарт хаваржааны саравчтай хашаанд 4 тооны сарлагийн үхэр хийсэн ганцаараа байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 15-16/,  

 

гэрч А.Нын мэдүүлсэн “Би Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Бүстийн булан гэх газарт очиж Ж.Д, Д.Мэ нарын хамт Ч.Б гэх хүний 4 тооны сарлагийн үхэр алсан юм. 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн орой намайг гэртээ байхад Д.Мэ миний утас руу залгаад Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багт явж үхэр алж бой хийх үү гэхээр нь за тэгье гээд явсан юм. Бараан зүсмийн 4 сарлагийн эр үхэр байсан. Ч.Б нь хаваржааны саравчтай хашаанд 4 тооны сарлагийн үхэр хийсэн ганцаараа байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 19-20/,

 

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Ч.Бийн яллагдагчаар мэдүүлсэн “Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийн зүйлчлэл, үйлдэл, холбогдол дээр ямар нэгэн маргаан байхгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 57-58/,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 29-33/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 33/, “Дамно” ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн АЦ22-148 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 42-45/ зэрэг нотлох баримтуудаар,

 

шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн Усан зүйлийн эх гэх газраас хохирогч Р.Тын эзэмшлийн 12 тооны сарлагийн үхэр буюу олон тооны малыг хулгайлж түүнд 14.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

хохирогч Р.Тын мэдүүлсэн “Миний үхэр сүргийг Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн Усан зүйлийн эх гэх газарт манай хадам дүү Л.С нь маллаж байгаад 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр үхэр сүргээс 12 тооны сарлагийн үхэр бэлчээрээсээ алга болгоод манай хадам дүү Л.С нь ойр хавиараа хайж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Мануухайтын өвөлжөөний хойд талд нядалж гаргаад гэдэсний баасыг нь асгаад голын хавцал руу ширийг нь шидсэн байсныг ногоон будгаар нь таньж олоод Цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн юм. Би Архангай аймгийн Тариат суманд оршин суух Ч овогтой Бийг сэжиглэж байгаа. Тухайн үед мал мах тээвэрлэж Улаанбаатар хот руу явсан юм” гэх мэдүүлэг /1хх-ийн 69-71/,

 

гэрч Ц.Сын мэдүүлсэн “2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 16 цагийн үед нөхөр, бид хоёр гэртээ байхад Ч.Б нь манай нөхөртэй утсаар яриад Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Мануухайтын өвөлжөө гэх газарт хүрээд ирээрэй, мал алж бой хийнэ гэхээр нь би гэдсийг нь арилгана гээд нөхөр Ш.П машинаа жолоодоод Г.Т, Ц.Гнарыг аваад өөрийн эзэмшлийн Приус маркийн 07-12 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 21-22 цагийн үед ирээд Ч.Бтай уулзаад хашаанд байсан сарлагийн 12 тооны буюу бор тарлан эр үхэр, том сартай халтар эр үхэр, хар эр үхэр, жижиг сартай халтар эр үхэр, хар эр үхэр, мухар сартай хар, мухар хөх үнээ нүүрэндээ хар толботой, эвэртэй хар эр үхэр, эвэртэй халтар эр, сэгсгэр хар эр үхэр, сартай хар эр үхэр, сартай хар хойд хөл нь цагаан хар эр үхрүүдийг Г.Т, Ц.ГШ.П, Ч.Б нар шөнө алаад би гэдсийг нь арилгаад өглөө дууссан юм. Би Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Мануухайтын өвөлжөө гэх газарт очиж Ч.Б, Ц.Со, Г.Т, Ц.Гнарын хамт 12 тооны сарлагийн үхэр өвөлжөөний хашааны хажууд алж би гэдсийг нь арилгасан юм. Бид нар 12 тооны сарлагийн үхрийг алж дуусгаад Ч.Бийг махтай нь ганцааранг нь үлдээгээд явсан юм” гэх мэдүүлэг /1хх-ийн 79-81/,

 

гэрч Г.Тын мэдүүлсэн “Би 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын иргэн Ч.Б нь утсаар яриад чи үхэр алж бой хийх үү гэхээр нь за тэгье, хаана очих уу гэтэл оройхондоо Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Мануухайтын өвөлжөө гэх газарт Ш.Пгийн машинтай хүрээд ирээрэй гэж хэлсэн юм. Тэгээд би Ц.Со, Ш.П, Ц.Гнарын хамт Приус маркийн 07-12 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 21-22 цагийн үед ирээд Ч.Бтай уулзаад хашаанд байсан сарлагийн 12 тооны бор тарлан эр үхэр, им тамгыг нь мэдэхгүй байна, том сартай, халтар эр үхэр, хар эр үхэр, жижиг сартай, халтар эр үхэр, хар эр үхэр, мухар сартай хар, мухар хөх үнээ нүүрэндээ хар толботой, эвэртэй хар эр үхэр, эвэртэй халтар эр, сэгсгэр хар эр үхэр, сартай хар эр үхэр, сартай хар хойд хөл нь цагаан хар эр үхрүүдийг Ч.Б нь цусалж алаад бид нар өвчөөд өглөө дууссан юм. Би Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Мануухайтын өвөлжөө гэх газарт очиж Ч.Б, Ц.Со, Ш.П, Ц.Гнарын хамт 12 тооны сарлагийн үхэр өвөлжөөний хашааны хажууд алсан юм. Бид нар 2022 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 12 тооны сарлагийн үхэр алсан юм. Бид нар 12 тооны сарлагийн үхрийг алж дуусгаад Ч.Бийг махтай нь ганцааранг нь үлдээгээд явсан юм” гэх мэдүүлэг /1хх-ийн 84-86/,

 

гэрч Ц.Гын мэдүүлсэн “Би 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр малдаа яваад ирэхэд Ш.П нь манай гэрт орж ирээд Архангай аймгийн Тариат сумын иргэн Ч.Б нь утсаар яриад байна, үхэр алж бой хийх үү гэхээр нь за тэгье, хаана очих уу гэтэл оройхондоо Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Мануухайтын өвөлжөө гэх газарт Ш.Пгийн машинтай хүрээд ирээрэй гэж хэлсэн гэсэн. Тэгээд би Ц.Со, Ш.П, Г.Т нарын хамт Приус маркийн 07-12 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 22 цагийн үед ирээд Ч.Бтай уулзаад хашаанд байсан сарлагийн 12 тооны бор тарлан эр үхэр им тамгыг нь мэдэхгүй байна, том сартай халтар эр үхэр, хар эр үхэр, жижиг сартай халтар эр үхэр, хар эр үхэр, мухар сартай хар, мухар хөх үнээ нүүрэндээ хар толботой, эвэртэй хар эр үхэр, эвэртэй халтар эр үхэр, сэгсгэр хар эр үхэр, сартай хар эр үхэр, сартай хар хойд хөл нь цагаан хар эр үхрүүдийг Ч.Б нь цусалж алаад Ш.П, Г.Т, бид гурав өвчөөд махыг нь дэлгэж тавиад өглөө 05 цагийн үед дуусаад бид нар гэр гэртээ харьсан юм. Би Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Мануухайтын өвөлжөө гэх газарт очиж Ч.Б, Ц.Со, Ш.П, Г.Т нарын хамт 12 тооны сарлагийн үхэр өвөлжөөний хашааны хажууд алсан юм. Бид нар 2022 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 12 тооны сарлагийн үхэр алсан юм. Бид нар 12 тооны сарлагийн үхрийг алж дуусгаад Ч.Бийг махтай нь ганцааранг нь үлдээгээд явсан юм” гэх мэдүүлэг /1хх-ийн 89-91/,

 

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Ч.Бийн яллагдагчаар мэдүүлсэн “Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 161-162/,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 110-113/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 114-115, 118/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 116-117/, “Дамно” ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн АЦ22-147 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 123-126/ зэрэг нотлох баримтуудаар,

 

шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Эх жаргалант гэх газраас Ж.Иын 16 тооны сарлагийн үхэр буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж түүнд 19.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

хохирогч Ж.Иын мэдүүлсэн “2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үхрээ бүртгэхэд манай үхэр сүргээс 16 тооны үхэр байхгүй байсан. Тэгээд би үхрээ хайж эхэлсэн бөгөөд манайхаас урагшаа гол гараад нэг танилын маань хаваржаан дээр үхрийн сэвснүүд байна гэхээр нь яваад очтол үхрийн шинэ 16 ширхэг сэвс байсан. Сэвс байсан газраас урагшаа яваад хавцал дунд 2 үхрийн шир байсан бөгөөд тус 2 шир нь манай алдсан 16 тооны үхрийн 2 үхрийнх нь мөн байсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад хандсан. Тэр айлын хаваржааны хашаанд байсан сэвс, мөн манай үхрийн ширнүүд байсан газраас 10 дугаар сарын 26-ны өдөр Мөрөн багийн иргэн Б гэдэг нөхөр мал мах ачаад авч явсан гэж нутгийн хүмүүсээс би дуулсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 180-181/,

 

гэрч Д.Мийн мэдүүлсэн “Би 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн орой 18 цагийн орчимд Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн иргэн Б гэх залуу миний утас руу залгаад хэдэн үхэр гаргаад өгөөч гэж хэлэхээр нь би зөвшөөрч тэгье, тэгье гэж хэлсэн. Тэгээд би хоол ундаа идчихээд 19 цагийн үед өөрийн эзэмшлийн Приус-11 маркийн машинаар Мөрөн баг руу гарч 20 цагийн орчимд очоод 03 цаг хүртэл үхэр нядалсан. Манай эхнэр Д, Н, Ц, Б, О гэх 6 хүн Мөрөн багт очиж бой хийсэн. Айлын хаваржааны хашаанд 10 гаруй сувай, эр үхрүүд хашаатай байсан. Б өөрөө Цагаан өнгийн “Бонго-2” маркийн машинтайгаа бид нарыг хүлээж байсан. Бид нар бойг нь хийж дуусчихаад буцаад гэр рүүгээ явж байхад 1 Истана, 1 Портер маркийн машин зөрсөн. Тэр 2 машинд махаа хийгээд хот руу ачуулна гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 184-185/,

 

гэрч Э.Дын мэдүүлсэн “Манай нөхөр Мэ, Н, Ц, Б, О гэх 6 хүн Мөрөн багт очиж бой хийсэн. Малын хашаанд хашсан байдалтай байсан. Б ганцаараа хүлээж байсан. Бид нар бой хийхдээ үхрүүдээ хувааж авдаг болохоор би өөрийнхөө бой малыг л хэлж чадна. 2-3 бор зүсмийн бор үхэр зэрэг 16 тооны үхэр байсан. Д, О гэх 2 хүн Истана, Портер маркийн машинаар ачсан байх. Бид нарыг бойгоо хийж дуусчихаад буцаж явах үед тэр 2 машинаар хот руу ачаад явсан байх” гэх мэдүүлэг /1хх-ийн 188-189/,

 

гэрч Х.Бын мэдүүлсэн “2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 20 цагийн үед Алагаа над руу утсаар залгаад Мөрөн багт очиж бой хийгээдэхье гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрч хамт явсан. Бид хэд бой хийгээд үүрийн 04 цаг болж байхад гэртээ ирсэн. Мөрөн багийн Б гэх залуугийн бойг хийсэн. Д, Мэ, Н, Ц, Б, О гэх 6 хүн байсан. Малын хашаанд хашсан байдалтай байсан. Б ганцаараа хүлээж байсан. Бид нарыг буцах үед Д, О гэх 2 хүн Истана, Портер маркийн машин зөрсөн” гэх мэдүүлэг /1хх-ийн 192-193/,  

 

гэрч Н.Оын мэдүүлсэн “2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр манай тээвэрт явдаг найз Д гээд найз маань над руу мах ачих уу гэж асуухаар нь би тэгье гэж хэлсэн. Тэгээд бид 2 шөнө сумын төвөөс 03 цагийн үед хөдлөөд 04 цаг гэхэд Хотгойдын нэг айлын хаваржаан дээр очоод махаа хөргөнө гээд 08 хүртэл хүлээж суусан. Зүгээр л мах ачих уу гэхээр нь хөлсөө аваад мах ачсан. Миний ачсан 6 тооны үхрийн толгой нь цуг хот руу явсан. Ширийг нь Б өөрөө аваад үлдсэн. Сүүлийг нь тасдаад махтай нь цуг миний машин дээр тавьсан. 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн өглөө 08 цагийн үед Тариатаас хөдлөөд Улаанбаатар хот руу тээвэрлэж 23 цагийн үед Дэнжийн 1000 дээр очиж маргааш өглөө нь 04 цагт Хүчит шонхор зах дээр борлуулсан. Тухайн 16 үхэр Ч.Бийн үхэр биш гэдгийг би мэдээгүй байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 224-225/,  

 

гэрч Ц.Гын мэдүүлсэн “Надаас Ч.Б нь сарлагийн үхрийн толгойны зураг явуулаад аав П.Ч нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 7 тооны сарлагийн үхрийн гарал үүслийн 1353535 дугаартай бичиг, мөн Ч.Б нь 8 тооны сарлагийн үхрийн 1353539 дугаартай гарал үүслийн бичиг авсан юм” гэх мэдүүлэг /1хх-ийн 230-231/,

 

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Ч.Бийн яллагдагчаар мэдүүлсэн “Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийн зүйлчлэл, үйлдэл, холбогдол дээр ямар нэгэн маргаан байхгүй” гэх мэдүүлэг /2хх-ийн 56-57/,  

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 171-174/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 175-176, 221/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 219-220/, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 123 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 37/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Ч.Б нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч Г овогт Чийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ч.Б болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Мал хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн Усан зүйлийн эх гэх газраас хохирогч Р.Тын эзэмшлийн 12 тооны сарлагийн үхэр буюу олон тооны малыг, 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн шөнө Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутаг Бүстийн булан гэх газраас хохирогч Т.Бын 4 тооны үхэр буюу олон тооны малыг, 2022 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Эх жаргалант гэх газраас Ж.Иын 16 тооны сарлагийн үхэр буюу олон тооны малыг тус тус хулгайлсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

           Шүүгдэгч Ч.Б нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

             Шүүгдэгч Ч.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулж, шүүгдэгч Ч.Бийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгч Ч.Бид хорих ял оногдуулсан тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр нь шүүх хуралдаанд “...Шүүгдэгч Ч.Б нь хохирогч нарт учирсан хохирлыг төлсөн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, өмнө нь болгоомжгүй төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү...” гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэж шүүгдэгчийн урьд ял шийтгүүлж байсан хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюул, хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулсан болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Р.Тт 14.200.000 төгрөгийн, хохирогч Р.Бд 4.300.000 төгрөгийн, хохирогч Ж.Ит 19.100.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон болно.

Шүүгдэгч Ч.Б нь хохирогч нарт учруулсан хохирлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хэмжээгээр төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Ч.Бийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Ж.И нь “хохиролд нийт 26.000.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Ч.Б нь 19.100.000 төгрөгийг төлсөн, одоо 6.900.000 төгрөг нэхэмжилнэ” гэсэн бөгөөд энэ талаарх баримтаа шүүхэд ирээгүй, түүний хулгайд алдсан малын үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд заасан хэмжээгээр шүүгдэгч Ч.Б нь хохирол төлбөрийг төлсөн, тухайн шинжээчийн дүгнэлтэд талууд хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй байх тул түүний нэхэмжилсэн 6.900.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нар нь бусад учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ч.Бийн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн түүний эзэмшлийн 300.000 төгрөгийн үнэлгээ бүхий Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикль буюу түүний үнийг шүүгдэгч Ч.Баас гаргуулж улсын орлогод оруулж, Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 105 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Б нь энэ хэрэгт 7 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г овогт Чийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бид оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 105 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ч.Бийн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн түүний эзэмшлийн 300.000 төгрөгийн үнэлгээ бүхий Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикль буюу түүний үнийг шүүгдэгч Ч.Баас гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бийн цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Ч.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ж.Иын нэхэмжилсэн 6.900.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нар нь бусад учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

  1. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Р.АЛТАНЦЭЦЭГ