Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/20

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                        С.Төртулах

             Улсын яллагч                                       Б.Энхбаяр

             Иргэний нэхэмжлэгч                            Ч.*******

             Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч    Х.Даваахүү

                         Шүүгдэгч                                                      Ш.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ш.*******ид холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт *******-Уул аймгийн ******* сумын *******-р баг *******- тоотод оршин суудаг, Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд *******-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны 287 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, 2022 оны ******* дугаар сарын 17-ны өдөр *******-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар тогтоож шийдвэрлэсэн, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт ын *******. /РД:ДЭ67**************13/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ш.******* нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 3-р баг “Цагаан чулуут” гэх газарт “00-58 ДАА” Улсын дугаартай “Ланд ровэр десковэр /Land Rover Discover/ 3” загварын тээврийн хэрэгслийг байрлуулахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.4, 14.1, 9,3в, 9.4, 9.5 заалтуудыг зөрчсөний улмаас “- УНБ” Улсын дугаартай “Тоёота приүс /Toyota prius/-20” загварын тээврийн хэрэгсэл араас нь мөргөж зам тээврийн осол гарсны улмаас иргэн З., Ч. нарын эрүүл мэндэд тус тус хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ш.******* нь шүүх хуралдаан мэдүүлэхдээ:... Тэр өдрийн өглөө эрт Улаанбаатар хотод химийн тарианд орох зорилгоор явсан. Энэ машиныг би нэг компанид зарах гэж байсан юм. Зараад мөнгөөр нь хоёр Америк тариа авах гэж байсан юм. Тэгээд машин бариад замд явж байтал гэнэт дугуй хагарсан, тэрэг эвдэрсэн. Машинаа зогсоох гээд замын хажуу талд шахаж тавих гээд дутуу тавьсан замд шахаж тавих газар алга байсан. Зам дуусаагүй учраас хажуу хэсэг нь засмалтайгаа наалдсан байсан. Тэгээд жаахан өргөн газар харж байгаад өнхрүүлж явж байгаад унтарсан. Тэгээд боломжийн хэмжээгээр шахаж тавьсан. 5 см л би жаахан ийшээ болсон бол би зүгээр байх байсан. Нэг ёсондоо бордюр дээр би хойд дугуй тавьчихсан байсан. Цагаан зураас дээр тавьчихсан. Тэгээд би хоёр цагийн үед унтаад 4 цаг хүртэл би аваарын гэрэл анивчуулаад байж байсан. Сүүлдээ аккумлятор нь муудаад муу асаж эхэлсэн. Тэгээд бие муу болоод би дэлүү байхгүй учраас даарч болохгүй учраас пааргүй машинд суугаад цөсөөрөө огиод бие муудаад байсан. Тэгж байтал хүүхэд ирээд бушуухан л ард тэмдэг тавих зүйл машинд байгаа ч үгүй юм байна лээ. Жаахан гэгээ орчихсон байсан. Суусаар байгаад 6 цаг 50 минут болсон байсан. Тэгээд машинд суугаад цаашаа яваад дөнгөж даваа давж байтал урдаас ачлагын машин ирж байсан. Эргээд ирэхэд тийм болчихсон байгаа юм. Би хэргийн материал уншаад та нарын өгсөн юмыг уншихаар та нар бас замын хөдөлгөөний ийм ийм дүрэм зөрчсөн гээд харсан шүү дээ. Би улсын шинжээч, мэргэжлийн хүмүүсийн юмыг үгүйсгэх биш өөрийн хар ухаанаар бодоход та нарыг нэлээн унтаж явсан, ядарсан байсан болов уу гэж бодож байгаа. Амраад явж болоогүй юм уу. Тэгээд тоормозлоод зогсчихгүй яасан юм бэ. Миний машин ардаа өчнөөн олон цацруулагчтай, тэр шөнө өчнөөн олон машин өнгөрөөд л явж байсан. 4 цагаас хойш миний машин асахгүй болсон. Аваар нь асахгүй болсон. Өчнөөн том цацруулагч байна шүү дээ. Миний машин хамгийн хүнд жийп машин. Автоматаар кардан татагдчихдаг учраас дийлдэхгүй байхад л хоёр метр урагш нь мөргөчихсөн байсан. Тэгэхээр ямар хурдтай явсныг нь тогтоож болоогүй юм уу. Та нар наад нэхэмжлэлээ больж болдоггүй юм уу. Учир нь би 2019 онд ажилгүй болсон. Тэгээд хувийн цайны газар түрээслээд ажилладаг байсан. Зун нь би алтны үйлдвэр уурхайд тогооч хийж насаараа тэгж явж хоёр хүүхдээ оюутан болгож төгсгөсөн. Яагаад ийм үнэтэй машин унасан юм бэ гэвэл алтны эзэн та 3 жилийн дотор 2 сая төгрөг төлөөд энэ машиныг аваарай гээд надад зүгээр өгсөн юм. Би унаж дийлэхгүй юм байна лээ. Их гарлагатай машин. Цоо шинээрээ 360 сая төгрөгийн үнэтэй машин. Эвдрэхээрээ сэлбэг байдаггүй. Авах гэхээр маш үнэтэй. Би зарагдахгүй болохоор нь 15 саяар аваачиж зараад намайг эмч нар та 4 дүгээр үедээ орчихсон үсэрхийлчихсэн. Энэ хими тариа хавдрыг бүрэн эдгээхгүй. Тэр Америкийн 8500000 төгрөгийн үнэтэй тариа ядаж 3 удаа хийлгэчих ийм боломж байна гэсэн боловч тэрний мөнгийг нэг ч төгрөг төлж чадахгүй явж байна. Миний дансанд одоо 7 сая төгрөг байна. Би цуглуулаад ядаж нэг тариа авч хиймээр байна. Намайг 25 саяар шатааж байгаа юм. Үнэлгээ 5 сая орчим гарсан мөртөө яг доод талын редуктрийн хагархайг үзээгүй. Бүтэн ком авъя гэхээр цоо шинэ нь 32 сая, явж байгаа нь ******* сая төгрөг. Зөвхөн хагарсан арын гэрэл 900000 төгрөг гэж байна шүү дээ. Энэ машиныг надад бэлэглэсэн юм байгаа юм. Тэрнээс би юугаараа машин авах вэ дээ. Тэгээд зараад Америк тариа авах гэж л явж байсан нь тэр. Энийг бодоод та нар боливол яасан юм бэ. Тэр хүн гэмтсэн асуудалд эм тарианы мөнгө төлөлгүй яах вэ. Одоо тэгээд гурван сая хэдэн зуун төгрөгийн үнэтэй гарсан байна гэсэн. 2900000 төгрөг нь яагаад 5 сая төгрөг болоо вэ. Би ачилтын 350000 төгрөг өгсөн. За яах вэ хүмүүсийн тогтоосноор 5 сая гээд. Та нар бас бага зэрэг хувилаад би нэг 60 хувь байхад та нар хувь гээд хувилаад бууруулж болохгүй юм уу. Би хэрэг хийгээд байдаг ч хүн биш. Өмнө орцонд согтуу хүн шээхээр нь муудалцаад шээсэн дээр нь унагаад тэгээд босож явуулаад дараа нь гурвуулаа ирж намайг  зодох гэж байгаад харилцан зодоод уруул тушаа би цохиод хөнгөн гэмтэл учруулж л нэг ийм юм болж байсан. Тэгээд би санаатайгаар машинаа тавиагүй. Үнэхээр болохгүй болоод л. Тавхан, зургаахан сантиметр ийшээ тавьчихсан байсан бол гайгүй байх байсан байна лээ. Яг цагаан зураасанд тавьчихсан байгаа. Нэг ёсны бордюр дээр л хойд дугуй тавигдсан. Амьдрал ийм  л байх юм. Миний буруутай нь ослын гурвалжин тавих гэж үзээд машинд байгаагүй. Хүүхэдтэйгээ дугуй хагарсан машиныг түлхээд үнэхээр дийлээгүй. Тоормос автоматаар кардан татагддагийг мэдэхгүй байсан. Мэддэг бол тагийг нь аваад товчлуур дардаг байсан байна лээ. Мэдэхгүй юм чинь. Санаатайгаар аваар болог гэж муу зүйл бодоогүй. Нэхэмжлэхээ болиоч. Миний дансанд байгаа мөнгийг татаад авчхаж магадгүй. Эсвэл би грүппийн мөнгө 430000 төгрөгөөр тогтоож, гэхдээ хугацаагүйгээр энэнээс бага багаар авах боломж байдаггүй юм уу... гэжээ.

 

Иргэний нэхэмжлэгч Ч.******* шүүхэд хуралдаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Орос явчхаад буцаад явж байгаад Баруунхараад дүү надад жолоогоо өгөөд явж байсан. Угаасаа би хурдан давхидаггүй хүн. 3 машин өнгөрсөн 4 дэх машин яваад өнгөрөхөд түс тас гээд явчихсан. Би тэгээд сандраад учраа ч олоогүй юм. Хамгийн гол нь гэрэл анивчсан байсан бол хүний араас нь юу гэж өөрөө хохирох гээд явж байх вэ дээ. Та яагаад биднийг шүүх хурал болоогүй байхад мөрдөгч та хэд ойлголцож болно шүү дээ. Учраа олж болно шүү дээ гэхэд миний машинд явж байсан хүн хохирчихсон байгаа учраас би яах вэ гээд зөвлөлдөх гээд ярингуут ярихдаа энэ ах дээрэнгүй чиний л буруу, чи өөрөө л шийддээ гэсэн хандлагаар байсан. Жишээ нь энэ яриаг өмнө ингэж яриагүй, бид нарт хандаагүй. Гэтэл одоо хүн чанарын асуудал ярих гэж байгаа бол тэр үед тэгж ярьсан бол бид нар бас хүн шүү дээ. Анх энэ ахыг өвчтэй зовлонтой гэхээр нь бууж ирээд яана, бид нар тэгвэл тэгье даа гэсэн маань одоо өөрсдийгөө оосорлуулчихлаа гэдэг байдалд хүрч байгаа юм. Ерөөсөө тэгж болохгүй юм байна. Хүн чанарыг дуртай үедээ гаргаж болдоггүй юм байна гэж ойлгосон л доо. Тэгээд энэ ах руу би хэд хэд хандахад үл тоосон хандлагатай байсан. Би хуулийн заалт мэдэхгүй байхад энэ хүн бараг мэддэг хүн шиг чи өөрөө зохицуулна гэж байсан. Хоёрт миний аялал жуулчлалын ажил корона гээд зогссон байсан. Дөнгөж эхлэх гээд явж байхад гэнэтийн асуудал үүсчих гээд хүнээс баахан мөнгө зээлээд авчихсан байсан. Бас намайг хүмүүс тамлаад байгаа юм. Одоо хил гааль нээгдээд ажлаа хийх гээд хурдан юмаа зохицуулаад тийм  санаа бодолтой байгаа. Одоо мөнгө төгрөгөө авчихвал хүмүүсийн өрийг хурдан дарахгүй бол би өөрөө бас сэтгэл санаа тавгүй. Бараг өрөнд орчхоод байгаа юм. Одоо шүүгдэгчээс 5729600 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнд 2965000 машины хохирлын үнэлгээ, 14000 төгрөгийн сэлбэг, журмын хашааны төлбөр 90000 төгрөг, машины масло 47000 төгрөг, бензин 96000 төгрөг зэрэг багтаж байгаа юм гэжээ.

 

Эрүүгийн  ******* тоот хавтаст хэргээс:

Хохирогч З. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаан-Үдээс Улаанбаатар хот руу танил *******, *******ийн дүү нарын хамт *******ийн машинтай явж байсан. ******* Баруунхараа дээрээс машинаа жолоодож эхэлсэн. Тэгээд Улаанбаатар хот руу хөдөлсөн, ойролцоогоор 6 цаг өнгөрч байсан. Би бол жолоочийн хажууд урд суудал дээр хамгаалах бүсээ бүслээд унтаад явж байсан. Осол яаж гарсныг мэдээгүй түг гэх дуу гарсан, тэгээд би сэрсэн чинь жингүйдлийн байдалтай болоод цээж эвгүй болчихсон. Тэгээд би хажуу тал руу хараад *******ийг зүгээр үү гэж асуусан чинь зүгээр гэж хэлсэн. ыг зүгээр үү гэсэн чинь хэлээ хазчихлаа гэж хэлсэн. Тэгээд бензин үнэртэйд байх шиг байна, машинаас буу гэж ******* хэлсэн, тэгээд машинаас буусан юм. Дараа нь ын сууж байсан зүүн хойд талын хаалгыг онгойлгож өгөөд намайг замын машинд суулгаад би Улаанбаатар хот руу яваад Гэмтлийн эмнэлэг дээр очиж эмчилгээ хийлгэсэн. Ослын улмаас миний зүүн эгэм ясны доод 3 хавирга, баруун талын 4 хавирга хугарсан байсан.******* машин жолоодохдоо 60км/цагаас дээш хурдтай явдаггүй юм байна лээ. Надад ******* гэж хүн эмчилгээний төлбөр гэж 500000 төгрөг өгсөн. Тэр мөнгөөр нь эмнэлэгт үзлэг хийлгэсэн, эм тариа авсан. Одоо бол цаашид эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байгаа, гүйцэт эдгэрээгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/,

 

Хохирогч Ч. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Төрсөн эгч Ч.******* болон түүний найз нарын хамтаар Оросын Холбооны улсын Улаан-Үдээс Улаанбаатар хот чиглэлтэй эгч Ч.*******ийн “- УНВ” Улсын дугаартай тээврийн хэрэгслийг би жолоодон явж байгаад нойр хүрээд байхаар нь Сэлэнгэ аймгийн Баянгол суманд тээврийн хэрэгслийн хүрд /жолоо/-г эгч Ч.*******д шилжүүлээд би тээврийн хэрэгслийн хойд суудал дээр унтсан. Эгч машин бариад түүний хажууд урд суудалд сууж явсан. Би 10-15 минут орчим унтсан байх машин мөргөлдсөн. Тэгээд машины хойд түшлэг намайг дарж машины багаж дотор байсан эд зүйл намайг дарж орж ирсэн. Би босоод харахад зам дээр зогсож байсан хөр өнгийн жийп машины араас эгч мөргөж зам тээврийн осол гарсан байдалтай байсан. Би машинаас буугаад харахад уг жийп машинд хүн байхгүй осол аваарын гэрэл тэмдэг, гурвалжин байхгүй тас харанхуй машин байсан. Үүнээс болж зам тээврийн осол гарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/,

 

Гэрчээр Ч. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би машинаас буугаад хартал хар өнгийн жийп байсан, тэгээд тэр машин дээр очоод харсан чинь хүнгүй машин байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/,

 

           Гэрчээр Ч.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Явж байсан чинь өөдөөс 3 машин цуваад өнгөрсөн. Араас нь дахиад нэг машин ирж байсан. Тэгээд урдаас ирж байсан машины гэрэлд цохиулаад юм хараагүй, би бол өөрийнхөө эгнээгээр хаазаа хасаад явж байсан.Гэрэлд цохиулаад урд байгаа юмаа хараагүй юм. Тэгтэл түс гэх дуу гараад, юу болсон гэдгийг нь мэдээгүй, миний машин зогссон.Тэгээд машинаас бууж ирээд харсан чинь “00-58 ДАА” гэсэн Улсын дугаартай машин зүүн хойд талаар өөрийнхөө приүс загварын машины баруун урд хэсгээр шүргэсэн байсан. Осол бол 6 цаг 35- минутын орчимд болсон байх гэж бодож байна.Гадаа харанхуй байсан юм. Намайг явж байхад аваарын гэрэл болон ослын тэмдэг харагдаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/, мөн ...Би өөрийн “- УНВ” Улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийн хохирлыг гаргуулан авмаар байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн -р хуудас/,

 

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн "...Ч.ын биед цээжний зүүн талд 10, *******-р хавирганы хугарал, өвчүү ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой..." гэх 15706 дугаартай дүгнэлт /хх-ийн 55- 56-р хуудас/,

2

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн "...З.ын биед баруун талын 5,6,7,8-р хавирга, зүүн талын 3,4,5-р хавирганы зөрүүгүй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн тухайлбал автомашины бүхээгийн эд ангид цохигдох, шахагдах үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдоно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх 15697 дугаартай дүгнэлт /хх-ийн 60-61-р хуудас/,

 

          "АСБЦД" ХХК-ны 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 001/04 дугаартай “Рrius-20 маркийн - УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Чулуунбатар овогтой ******* /РД:ЛЮ7606*******/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн *******.2, *******.3, 18.3 заалтуудыг зөрчсөн. Рrius-20 маркийн - УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Чулуунбаатар овогтой ******* /РД:ЛЮ7606*******/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн *******.2. Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн доор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна; *******.3.Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна /хэргийн газрын зурагт тормосны мөр байгаагүй/, 18.3. Хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно. /өөрийн мэдүүлгийг үндэслэн/ гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Land Rover Diskоver маркийн 00-58 ДАА Улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч овогтой ******* /РД:ДЭ67**************13/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.4, 14.1, 9.3в, 9.4, 9.5 заалтуудыг зөрчсөн. Land Rover Diskоver маркийн 00-58 ДАА Улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч овогтой ******* /РД:ДЭ67**************13/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.4. Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь асахгүй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргаж зогсоох бөгөөд ийм бололцоогүй тохиолдолд энэ дүрмийн 9.3-ын "в", 9.4, 9.5 заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ: 9.3. ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ: в/харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд оврын гэрэл нь асахгүй /эсхүл байхгүй/ тээврийн хэрэгслийг замаас гаргах боломжгүйн улмаас зорчих хэсэг, хөвөөн дээр зогсоосон тохиолдолд /Хэргийн газрын зураг, А цэгээс үндэслэв/ 9.4. Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй /эсхүл байхгүй/ бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд /ослын дохионы гэрэл асааснаас үл хамааран/ хэрэглэнэ: /өөрийн болон гэрч Чулуунбаатар овогтой /РД:ЛЮ83071410/ мэдүүлгийг үндэслэв/, 9.5. Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурийн газарт 15 м-ээс, суурийн газрын гадна 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна: 14.1. Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.******* тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талын хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж, эсхүл энэ дүрмийн 14.3, 14.4-т заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө: гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж дүгнэлт гаргав. Зам тээврийн осол хэргийг Land Rover Diskоver маркийн 00-58 ДАА Улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч овогтой ******* /РД:ДЭ67**************13/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.4, 14.1, 9.3в, 9.4, 9.5 заалтуудыг зөрчсөний улмаас үйлдэл нь үүссэн байна..." гэх дүгнэлт /хх-ийн 88-89-р хуудас/,

 

          “Ашид билгүүн" ХХК-ны хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 68-70-р хуудас/,

 “Арвижих Эстимейнт" ХХК-ны авто машин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 75-77-р хуудас/ зэрэг нотлох баримтууд авагджээ.    

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч Ш.*******ийн 2009 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №287  ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /хх-ийн 107-115 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 117 дугаар хуудас/,*******-Уул аймгийн ******* *******-р баг 6 хороолол *******-р байрны тоотод оршин суух лавлагаа /хх-ийн 118 дугаар хуудас/,Жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 119 дүгээр хуудас/,Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн *******0 дугаар хуудас/,Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн *******3 дугаар хуудас/ болон бусад баримтууд зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг.Шүүгдэгч Ш.*******ийг гэм буруутайд тооцох талаар:

 

           Шүүгдэгч Ш.******* нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 3-р баг “Цагаан чулуут” гэх газарт “00-58 ДАА” Улсын дугаартай “Ланд ровэр десковэр /Land Rover Discover/ 3” загварын тээврийн хэрэгслийг байрлуулахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.4, 14.1, 9,3в, 9.4, 9.5 заалтуудыг зөрчсөний улмаас “- УНБ” Улсын дугаартай “Тоёота приүс /Toyota prius/-20” загварын тээврийн хэрэгсэл араас нь мөргөж зам тээврийн осол гарсны улмаас иргэн З., Ч. нарын эрүүл мэндэд тус тус хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-21 дүгээр хуудас/, Хохирогч З.ын мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/, хохирогч Ч.ын мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/, Ч.ын гэрчийн мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/, Ч.*******ийн гэрчийн мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №15706 дугаартай дүгнэлт /хх-ийн 55-56 дугаар хуудас/,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №15697 дугаартай дүгнэлт /хх-ийн 60-61 дүгээр хуудас/, “АСБЦД” ХХК-ний 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 001/04 дугаартай дүгнэлт /хх-ийн 88-89 дүгээр хуудас/, “Ашид билгүүн” ХХК-ний хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 68-70 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.   

 

            Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ш.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ш.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

 

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч З.ын биед баруун талын 5,6,7,8-р хавирга, зүүн талын 3,4,5-р хавирганы зөрүүгүй далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл, хохирогч Ч.ын биед цээжний зүүн талд 10, *******-р хавирганы хугарал, өвчүү ясны хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан бөгөөд хохирогч З. шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогч Ч. нь 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Лазер мэд” эмнэлэгт *******0000 төгрөгийн зардлаар эмчлүүлсэн ба уг *******0000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж нотлох баримт /хх-ийн 142 дугаар хуудас/-ыг хавтаст хэрэгт хавсарган ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Ш.*******оос эмчилгээний төлбөр *******0000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.т олгох зүйтэй байна.

 

            Иргэний нэхэмжлэгч Ч.******* нь мөрдөн байцаалтын шатанд 1.Шатахууны зардал гэх 2023 оны 02-р сарын 17-ны өдрийн НӨАТ-ын 80000 төгрөгийн баримт, 2.Шатахууны зардал гэх 2023 оны 01-р сарын 25-ны өдрийн НӨАТ-ын 60000, 35061 төгрөгийн баримт, 3.Авто Малл гэх 9000 төгрөгийн баримт, 4.Авто Малл гэх *******05000 төгрөгийн баримт, 5.Шатахууны зардал гэх 2023 оны 01-р сарын 05-ны өдрийн НӨАТ-ын 30000 төгрөгийн төгрөгийн баримт, 6.Шатахууны зардал гэх 2023 оны 01-р сарын 02-ны өдрийн НӨАТ-ын 20000 төгрөгийн баримт, 7.Сэлбэг хэрэгслийн 2022 оны 06-р сарын 23-ны өдрийн НӨАТ-ын 1*******600 төгрөгийн баримт /Хэрэг учрал болохоос өмнөх хугацааны баримт/ 8.Шатахууны зардал гэх 2022 оны 11-р сарын 14-ний өдрийн НӨАТ-ын 96050 төгрөгийн баримт, 9.Сэлбэг бараанууд гэх 2022 оны 11-р сарын 16-ний өдрийн НӨАТ-ын 700 төгрөгийн баримт, 10.Орос масло, гэрэл гэх 2022 оны 11-р сарын 14-ний өдрийн НӨАТ-ын 47000 төгрөгийн баримт, 11.Журмын хашааны төлбөр гэх 90000 төгрөгийн баримт, *******.Сэлбэг хэрэгсэл гэх 14000 төгрөгийн баримтуудыг тус тус мөрдөн байцаалтын шатанд гаргаж хавтаст хэрэгт нотлох баримаар хавсаргасан /хх-ийн *******9-141 дүгээр хуудас/, байх бөгөөд журмын хашааны төлбөрт 90000 төгрөг, маслоны үнэ 47000 төгрөг, бензиний зардалд 321000 төгрөг, бүгд 458000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгож, харин Ч.*******ийн эзэмшлийн “- УНВ” Улсын дугаартай “ “Тоёота приүс /Toyota prius/-20” загварын тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын үнэлгээнд шууд зардлын дүнгээр *******05000 төгрөг, шууд бус зардлын дүн 260000 төгрөг, нийт дүн 2965000 төгрөгийн эвдрэл хохирлын үнэлгээ гарсан болох нь хэрэгт авагдсан 2022 оны 11 дүгээр сарын *******-ны өдөр №177 дугаартай “Ашид билгүүн” ХХК-ны Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар /хх-ийн 68-70 дугаар хуудас/ нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Ш.*******оос 2965000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ч.*******д олгож, дээрх шинжээчийн “Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан”-аар тогтоогдсон хохирлоос илүү гарсан зардлыг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

            Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******оос эмчилгээний зардал болох *******0000 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот Баянгол дүүрэг 21 дүгээр хороо, 23-937В тоотод оршин суух хаягтай Мөр овогт Чулуунбаатарын т олгож, мөн иргэний нэхэмжлэгч Ч.*******ийн шүүгдэгч Ш.*******оос гаргуулахаар нэхэмжилсэн нийт 5617111 төгрөгөөс 3423000 төгрөгийг нь Ш.*******оос гаргуулж иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хот Баянгол дүүрэг 21 дүгээр хороо 297 Б тоотод оршин суух хаягтай, Мөр овогт Чулуунбаатарын *******д /рд:ЛЮ7606*******/ олгож, нэхэмжлэлээс үлдэх 2194111 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Гурав.Шүүгдэгч Ш.*******ид оногдуулах Эрүүгийн хариуцлагын талаар:    

  Шүүгдэгч Ш.******* нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 3-р баг “Цагаан чулуут” гэх газарт “00-58 ДАА” Улсын дугаартай “Ланд ровэр десковэр /Land Rover Discover/ 3” загварын тээврийн хэрэгслийг байрлуулахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.4, 14.1, 9,3в, 9.4, 9.5 заалтуудыг зөрчсөний улмаас “- УНБ” Улсын дугаартай “Тоёота приүс /Toyota prius/-20” загварын тээврийн хэрэгсэл араас нь мөргөж зам тээврийн осол гарсны улмаас иргэн З., Ч. нарын эрүүл мэндэд тус тус хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

  Шүүгдэгч Ш.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

            Иймд шүүгдэгч Ш.*******ид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 500 нэгж буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 05 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ш.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл .1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч овогт ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогч З., Ч. нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******ийг 500 нэгж буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан Ш.******* нь торгох ялыг 05 /тав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******оос эмчилгээний зардал болох *******0 000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот Баянгол дүүрэг 21 дүгээр хороо, 23-937В тоотод оршин суух хаягтай Мөр овогт Чулуунбаатарын т олгож, мөн иргэний нэхэмжлэгч Ч.*******ийн шүүгдэгч Ш.*******оос гаргуулахаар нэхэмжилсэн нийт 5 617 111 төгрөгөөс 3 423 000 /гурван сая дөрвөн зуун хорин гурван мянга/ төгрөгийг Ш.*******оос гаргуулж иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хот Баянгол дүүрэг 21 дүгээр хороо 297 Б тоотод оршин суух хаягтай, Мөр овогт Чулуунбаатарын *******д /рд:ЛЮ7606*******/ олгож, нэхэмжлэлээс үлдэх 2194111 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

   5. Энэ хэрэгт Ш.******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдсугай. 

  6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.*******ид  авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

           8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ж.ЭРДЭНЭБАТ.