| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2020/01042/И |
| Дугаар | 138/ШШ2020/00919 |
| Огноо | 2020-08-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 138/ШШ2020/00919
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би,
Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багт байрлах, ******* регистрийн дугаартай, Дорнод аймаг дахь ******* ******* нэхэмжлэлтэй,
Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, *******гийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт гийн од холбогдох,
Баривчлах байрны төлбөр 17380 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь ******* ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Н. нь 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 357 тоот шийтгэврээр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар 10 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсаныг тус цагдаагийн ******* баривчлах байранд эдлэж гараад, төлөгдвөл зохих 17380 төгрөгийг төлөөгүй байх тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* нэхэмжилсэн 17380 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь ******* ******* нь хариуцагч Н.од холбогдуулан баривчлах байрны төлбөр 17380 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Н. нь баривчлах байрны төлбөр 17380 /арван долоон мянга гурван зуун ная/ төгрөгийг нэхэмжлэгч байгууллага Дорнод аймаг дахь ******* *******т төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамж 4550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Н.оос улсын тэмдэгтийн хураамжид 2275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөг гаргуулж төсвийн орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА