| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2019/01001/И |
| Дугаар | 138/ШШ2019/00920 |
| Огноо | 2019-12-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 138/ШШ2019/00920
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* баг ******* байрны ******* тоотод оршин суух, ажил ДБЭХСистем ХКомпанийн зуухан цехэд ээлжийн дарга ажилтай, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын ******* баг байр тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт д холбогдох Гэрлэлт цуцлах, хүүхдүүдийн асрамж тогтоох тухай иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие эхнэр Б.тай 2006 онд танилцаж хамт амьдарсан бөгөөд 2006 оны 11 сарын 01-ны өдөр ******* сумын ЗДТГазарт албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Энэ хугацаанд бид хоёр нэг хүүхдийн эцэг эх болцгоосон. Бидний хамт амьдрах эхний жилүүдэд аз жаргалаар дүүрэн сайхан гэр бүл болж амьдарсан. Гэвч сүүлийн жилүүдэд бид хоёр таарч тохирохгүй хэрэлдэж маргалдах бие биенээ ойлголцохгүй болсон. Энэ байдлаас болж хамт амьдрах аргагүй болж ярилцаад салахаар шийдсэн. Түүнээс хойш тусдаа амьдраад 5 жил болж хэн алин нь эхнэр, нөхөртэй хүүхэдтэй болцгоосон. Цаашид хамт амьдрахгүй учир гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Хүүгээ ээжийнх нь асрамжинд үлдээж харж хандаж явах болно. Би хүүгийнхээ нэр дээр хадгаламж нээсэн байгаа мөн ээжийнх нь нэр дээр нээгдсэн хадгаламжинд сар бүр мөнгө хийгээд явахаар тохиролцсон. Эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нөхөр байсан *******ийн гаргасан гэрлэлт цуцлах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр 2006 онд танилцаад хамт амьдарч гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Хамт амьдрах хугацаанд хэн алиныгаа ойлголцохгүй байснаас хэрүүл маргаан үүсч улмаар хамт амьдрах боломжгүй болсон учир ярилцаад салсан. Салснаас хойш 5 жил болж хэн хэн нь эхнэр, нөхөр хүүхэдтэй болцгоосон. Одоо хүүгээ өөрийнхөө асрамжинд авна. Анхнаасаа би хүүгээ авсан. Энэ хугацаанд ******* хүүгээ харж ханддаг байсан. Цаашид харж хандаад явна гэж ярилцсан учир хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Сумъядорж нь хариуцагч Б.д холбогдуулан Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжсэн болно.
Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Б. нар нь 2006 онд танилцан 2006 оны 02 сарын 11-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 09 сарын 18-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэгчдийн гэрлэлтийн бүртгэлийн 354 дугаарт бүртгүүлж хамт амьдрах хугацаандаа 2010 оны 01 сарын -ны өдөр хүү ийг төрүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, төрсний болон гэрлэгсдийн гэрчилгээний хуулбар, багийн засаг даргын тодорхойлолт, эмнэлгийн тодорхойлолт зэрэг бичгийн баримтаар батлагдаж байна.
Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаандаа байнгын хэрүүл маргаантай байснаас 2011 оноос тусдаа амьдарч байгаа ба тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан эвлэрүүлэх ажиллагаа явуулсан ч эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд зохигчид нь идэвх санаачлагагүй хандсан, уулзалт ярилцлага амжилтгүй болж цаашид хамт амьдрах боломжгүй гэх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Гэрлэгчид нь хүүхдийн асрамж болон эд хөрөнгийн талаар маргаан үүсгээгүй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Эцэг эх нь насанд хүрээгүй болон ... хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн дугаар зүйлийн .2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахаас гадна хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх зэрэг , эхийн үүргийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Гэрлэгчид нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 01 сарын -ны өдөр төрсөн хүү ийг эх Б.гийн асрамжинд үлдээхээр тохиролцсон бөгөөд хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болно.
Мөн гэр бүлийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд энэхүү эрх, үүрэг нь гэрлэлтээ цуцлуулсан хүмүүст ч мөн адил хамааралтай юм. Өөрөөр хэлбэл, гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулснаар эхнэр, нөхөр байхаа болих боловч эцэг, эх хэвээр үлддэг учир эцэг, эх байх эрхийг нь хуульд зааснаар хасаагүй тохиолдолд тэдгээрийн эрх, үүрэг хязгаарлагдахгүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч Ц.******* нь 140 400 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу хариуцагч Б.гаас улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******ид олгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* овогт *******гийн *******, овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 01 сарын -ны өдөр төрсөн хүү ийг эх Б.гийн асрамжинд үлдээсүгэй.
3. Зохигчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Б.гаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******ид олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Уранболорт даалгасугай.
6. Гэр бүлийн хуулийн дугаар зүйлийн .2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэн болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА