| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2017/0015/э |
| Дугаар | 2017/ШЦТ/08 |
| Огноо | 2017-01-16 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2017/ШЦТ/08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалан, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Х.Эрдэнэтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цэцэгээ
Хохирогч Д.*******
Хохирогчийн өмгөөлөгч Д.
Шүүгдэгч Д.******* нар оролцов.
Монгол Улсын иргэн, 1973 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ******* дүүргийн Дулааны станцад ээлжийн инженер болон “” сууц өмчлөгчдийн холбооны дарга ажилтай, 2016 оны 4 дүгээр сараас гахайн фермер ажиллуулж байгаа, ам бүл 4, эхнэр Б., 7-17 насны 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот ******* дүүрэг 1 дүгээр хороо, 78 дугаар байрны 47 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ******* дугаарын регистертэй, ******* дэл овгийн *******ийн *******
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Д.******* нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны орой 20 цагийн үед ******* дүүргийн 1 дүгээр хороо, 78 дугаар байрны подвальд Д.Батсууртай маргалдаж улмаар түүнийг шатаар чирч гаргахдаа биемахбодид нь баруун шаант ясны дээд булууны үе рүү орсон далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.*******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би ******* ахтай дотно нөхөрлөөд 4 жил болж байгаа бөгөөд хуурай ах дүүс шиг байдаг. Би 2016 оны 11 сарын 07-ны орой 20 цаг өнгөрч байхад хамт ажилладаг *******, ах ******* нарын хамт өөрийн ажлын өрөө болох ******* дүүргийн 1 дүгээр хороо, 78 дугаар байрны подвальд хэдэн гахай янзлаад байж байхад ******* ах гаднаас согтуу орж ирээд “та нар ууж байгаа архиа гаргаад ир, архи авч өг, голоо цохьсон фермерийн эзэн, гахайны хулгайч, гахай зөөсөн таксиныхаа мөнгийг өг”гэх зэргээр хэрүүл хийж, намайг элдвээр доромжилсон. Би 10.000 төгрөг өгөхөд авахгүй байсан бөгөөд намайг хараагаад байсан. Тэгэхээр нь би энгэрээс нь татсаар байгаад шатаар дээш нь гаргасан. Би өрөөндөө ороод 1 минут орчмын дараа ******* ах “******* яргачин хөл хугалчихлаа” гэж орилохоор бид гурав гараад цагдаад дуудлага өгсөн гэв.
Хохирогч Д.Батсуурийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр орой 20 цаг өнгөрч байхад *******ы ажлын өрөөнд ороход намайг “ажлын өрөөнд орж ирээд томроод байна уу” гэхээр нь таксинд явсан мөнгөө нэхсэн. Тэгтэл ******* “үхлээ юу” гэж хэлээд 10.000 төгрөг миний ам руу чихээд хөл рүү өшиглөсөн. Намайг хөөгөөд байхаар нь уур хүрч “гахай хулгайлсан” гэх зэргээр хорон үг хэлсэн. Би тэндээс гарахдаа явах чадваргүй болсон. Намайг шатаар чирээд явахад миний хөл нидрэгдсэн. Шатан дээр дахин нэг өшиглөсөн. Би өмнө архи уучихсан байсан. Шүүх хуралдааны явцад *******аас 2 сая төгрөг авсан. Би анх 8.477.400 төгрөг нэхэмжилсэн байсан. Энэ хохиролд цаашид хөлөндөө хагалгаа хийлгэх зардлаа оруулж нэхэмжилсэн байсан. Хавар хөлөндөө 700.000 төгрөгөөр хагалгаа хийлгэж магадгүй гэж эмч хэлсэн бөгөөд энэ мөнгөө, гарсан эмчилгээний зардлын хамт авсан гэж ойлгож болно. Мөн үлдэх 6.477.400 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г. мэдүүлэхдээ “Тухайн орой 20 цагийн үед дуудлагаар очиход ******* нь подвалийн шатны дээд талд согтуу зогсож байсан бөгөөд ******* намайг өшиглөсөн гээд орилж хашгирч, дуудлагаар очсон цагдаа нарыг “хувцасны гол” гэх зэргээр хэл амаар доромжилж байсан. ******* нь Батсуурийг гарахгүй байхаар нь шатаар чирч гаргасан талаараа хэлсэн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.******* мэдүүлэхдээ “Тухайн орой бид нар гахай янзлаад байж байтал гаднаас ******* гэгч нь хөл дээрээ тогтож чадахгүй согтуу орж ирээд архи ууя, таксины мөнгөө авъя гэхээр нь ******* 10.000 төгрөг өгөхөд авахгүй байсан. ******* нь *******ыг элдвээр хэлж доромжилсон. Тэгээд ******* Батсуурийг цээжнээс нь бариад угзраад шатаар дээшээ чирээд гаргасан. Удалгүй ******* гаднаас яргачин гараад ир, хөл хугалчихлаа гэж орилсон. Подваль дотор Батсуурийг цохиж зодсон зүйл байхгүй. ******* нь цагдаа нарыг ирэхэд тэднийг бас янз бүрээр доромжилж орилж хашгираад байсан” гэв.
Мөрдөн байцаалтад гэрч Д.*******ийн мэдүүлсэн: “...******* Батсуурийг куртикний урдаас заамдаж аваад чирээд явсан. ******* гаднаас хөл хугалчихлаа гэж орилсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 2016 оны 11 сарын 22-ны өдрийн 15606 тоот актын: “...Д.Батсуурийн биед баруун шаант ясны дээд булууны үе рүү орсон далд хугарал зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” шинжээч эмч, Н.Энхцолмон гэх шинжээчийн дүгнэлт, /хх-н 23/
Д.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 38/ /болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн №15606 дугаартай шинжээчийн дүгнэлтийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүгдэгч Д.******* нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны орой 20 цагийн үед ******* дүүргийн 1 дүгээр хороо, 78 дугаар байрны подвальд Д.*******тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүнийг гадагш шатаар чирч гаргахдаа биед нь баруун шаант ясны дээд булууны үе рүү орсон далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ы мэдүүлсэн “******* нь өрөөнөөс гарахгүй, элдвээр доромжлоод байхаар нь энгэрээс нь татаж байгаад дээшээ шатаар чирээд гаргасан” гэсэн мэдүүлэг, хохирогч Д.Батсуурийн “намайг шатаар чирэхэд миний хөл нидрэгдсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Б.*******гийн “******* Батсуурийг цээжнээс нь бариад угзраад шатаар дээшээ чирээд гаргасан”гэсэн мэдүүлэг, Г.ийн “Намайг дуудлагаар очиход ******* нь Батсуурийг гарахгүй байхаар нь чирээд гаргасан талаараа хэлж байсан” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад гэрч Д.*******ийн “******* Батсуурийг куртикний урдаас заамдаж аваад чирээд явсан. ******* гаднаас хөл хугалчихлаа гэж орилсон” гэсэн мэдүүлэг /хх-н 18/, хохирогчийн биед үзлэг хийж, учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн “Д.Батсуурийн биед баруун шаант ясны дээд булууны үе рүү орсон далд хугарал зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх №15606 дугаартай дүгнэлт зэрэг бичгийн баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгч Д.*******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэн, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Д.******* нь хохирогчийн биед гэмтэл учруулах үр дагаварыг хүсээгүй боловч түүнийг шатаар чирч гаргасан үйлдлээрээ хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд шүүгдэгчийг үйлдэлдээ шууд бус санаатай хандсан гэж дүгнэв.
Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгааныг шүүгдэгч, хохирогч нарын үл ойлголцол болон хохирогчийн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой гэж үзлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан материаллаг хохирлын тухайд хохирогч Д.******* нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 8.477.400 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны явцад шүүгдэгч Д.*******аас 2.000.000 төгрөгийн хохирол бэлнээр авч, 6.477.400 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан болно.
Мөн хохирогчид учирсан хүндэвтэр гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулахаар байх тул хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй. Харин хохирогч Д.******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “ би хавар 700.000 төгрөгийн төлбөртэй хөлний хагалгаанд орж магадгүй, энэ зардлаа бол авсан гэж ойлгож болно” гэж мэдүүлснийг тэмдэглэе.
Шүүгдэгч Д.*******ы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдах бөгөөд тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-н 38 хуудас/ тогтоогдсон болно.
Шүүхээс Д.*******д ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэхэд зарцуулсан материаллаг хохирол болон цаашид хагалгаа хийлгэх төлбөрийг хохирогчийн нэхэмжилсэн хэмжээгээр төлснийг, энэ үйлдэлд хохирогчийн архидан согтуурч, агсам тавьж, маргасан буруутай үйлдэл нөлөөлсөн, шүүгдэгч нь хамт олны итгэл хүлээсэн, хөдөлмөрч зантай зэрэг түүний хувийн байдлыг харгалзан үзэж, хуульд заасан хорих ялын доод хэмжээг баримтлав.
Д.******* нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт хураагдаж ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.
Харин хохирогчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтууд нь нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан шаардлагыг хангаагүй тул шүүх уг баримтуудыг үнэлэх боломжгүй бөгөөд хохирогчийн өмгөөлөгчид уг баримтуудыг буцаан өгөхөөр шийдвэрлэлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА