Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 138/ШШ2019/00921

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* ******* баг *******ын ******* тоотод оршин суух, ******* ******* ХХКомпанид операторчин ажилтай, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын баг тоотод оршин суух, ажилгүй, регистрийн дугаартай, овогт гийн д холбогдох Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоох тухай иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.*******, хариуцагч А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тай 2011 онд танилцсан. Хамт амьдарч байгаад 2012 оны 11 сарын 13-ны өдөр хүү Хадхүү төрсөн. 2012 онд ******* сумын ЗДТГазар гэрлэлтээ батлуулсан. 2011 оноос 2014 оны хооронд хамт амьдарч байхдаа таарамжгүй болж хэрүүл маргаантай бие биенээ ойлголцож чадахгүйн улмаас хоёр тийшээ болсон. Миний хувьд хүүгээ аваад салсан. Цаашид хамт амьдрах боломжгүй. Гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Хүүгээ өөрийн асрамжинд авна. Хүүхдийн тэтгэлэг авахгүй. Эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргаан байхгүй гэв.

Хариуцагч А. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би *******тэй 2011 онд танилцаж хамт амьдарч байгаад 2012 онд дундаасаа хүүтэй болсон. Хамт амьдрах хугацаанд хэн нэгийгээ ойлголцохгүй байснаас хэрүүл маргаантай байсан. 2014 онд салсан. Түүнээс хойш уулзаагүй. Хүүгээ аавынх нь асрамжинд өгөхөд татгалзахгүй. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.******* нь хариуцагч А. холбогдуулан Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжсэн болно.

Нэхэмжлэгч Ө.*******, хариуцагч А. нар нь 2011 онд танилцан 2011 оны 12 сарын 22-ны өдөр гэр бүл болсныг 2012 оны 11 сарын 30-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэгчдийн гэрлэлтийн бүртгэлийн 227 дугаарт бүртгүүлж хамт амьдрах хугацаандаа 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүү г төрүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, төрсний болон гэрлэгсдийн гэрчилгээний хуулбар, багийн засаг даргын тодорхойлолт, эмнэлгийн тодорхойлолт зэрэг бичгийн баримтаар батлагдаж байна.

Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаандаа байнгын хэрүүл маргаантай байснаас 2014 оноос тусдаа амьдарч байгаа ба тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан эвлэрүүлэх ажиллагаа явуулсан ч эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд зохигчид нь идэвх санаачлагагүй хандсан, уулзалт ярилцлага амжилтгүй болж цаашид хамт амьдрах боломжгүй гэх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Гэрлэгчид нь хүүхдийн асрамж болон эд хөрөнгийн талаар маргаан үүсгээгүй болно.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Эцэг эх нь насанд хүрээгүй болон ... хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахаас гадна хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх зэрэг , эхийн үүргийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Гэрлэгчид нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү г эцэг Ө.*******ийн асрамжинд үлдээхээр тохиролцсон бөгөөд хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болно.

Мөн гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд энэхүү эрх, үүрэг нь гэрлэлтээ цуцлуулсан хүмүүст ч мөн адил хамааралтай юм. Өөрөөр хэлбэл, гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулснаар эхнэр, нөхөр байхаа болих боловч эцэг, эх хэвээр үлддэг учир эцэг, эх байх эрхийг нь хуульд зааснаар хасаагүй тохиолдолд тэдгээрийн эрх, үүрэг хязгаарлагдахгүй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч Ө.******* нь 140 400 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу хариуцагч А.гаас 140400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.*******т олгохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* овогт *******ийн *******, овогт гийн нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү г эцэг Ө.*******ийн асрамжинд үлдээсүгэй.

3. Зохигчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ө.*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч А.гаас 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.*******т олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Уранболорт даалгасугай.

6. Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэн болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА