Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/26

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                               С.Төртулах

             Улсын яллагч                                              Б.Энхбаяр

             Шүүгдэгчийн өмгөөлөгч                             С.Сувдаа, А.Хандмаа

             Иргэний нэхэмжлэгч                                   Н.Бадам

   Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч              Э.Идэрсайхан

             Өсвөр насны шүүгдэгч                                  И.Тэлмүүн

         Шүүгдэгч Б.Амин-Эрдэнэ, Б.Анхбаяр, О.Дашням нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн И.Тэлмүүн, Б.Амин-Эрдэнэ, Б.Анхбаяр, О.Дашням нарт холбогдох 2232001600011 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

         Монгол Улсын иргэн, 2006 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Зүүнхараа Политехникийн коллежийн 2-р дамжаанд гагнуурчны ангид сурдаг, ам бүл-4, аав, ээж, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг Мандал хотхоны 2-60 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Идэрсайханы Тэлмүүн 

 

         Монгол Улсын иргэн, 2004 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, аав, ээж, ах, эгч нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг Улиастай 46 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Булгадар овогт Батсайханы Амин-Эрдэнэ 

 

         Монгол Улсын иргэн, 2004 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, аав, ээж, 3 дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р баг Партизаны 23 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Бадамын Анхбаяр 

 

         Монгол Улсын иргэн, 2002 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, аав, ээж, ах, 2 дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг Ноёдын 48 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Отгонсайханы Дашням 

 

          Холбогдсон хэргийн талаар: Өсвөр насны шүүгдэгч И.Тэлмүүн, шүүгдэгч                    Б.Амин-Эрдэнэ, Б.Анхбаяр, О.Дашням нар нь бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 19-21 цагийн хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Сон гоулд” ХХК-ны буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах, хөнгөвчлөх зорилгоор машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 6 510 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           Үүнд:Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч И.Тэлмүүн, мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Амин-Эрдэнэ мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Анхбаяр мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт О.Дашням мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэжээ.

 

Эрүүгийн 2232001600011 тоот хавтаст хэргээс:

 

Хохирогч С.Дуламжав мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би Сэлэнгэ аймгийн Мандал сум Хэрх 4-р баг Зуунмод хөдөө хэсэгт алтны чулууг тээрэмдэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Сонгоулд” ХХК-ныг хариуцсан захирал ажилтай. 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр манай үйлдвэрийн байрны харуул Мөнхтулга над руу утсаар залгаж үйлдвэрийн байранд хулгай орсон талаар мэдэгдсэн. Манай үйлдвэр 2001 оноос хойш уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2020 оны 05 дугаар сард үйлдвэрийн байрны газар нутаг нь Дархан цаазтай газрын бүс нутагт орсон цагаас хойш үйл ажиллагаагаа зогсоосон. Дамжуулагч ремин 105 метр орчим, цахилгаан хөдөлгүүр буюу мотор 7-10 ширхэг, ус татдаг насос, төмөр ширээ, сейф, 200-ын поошик гэх мэт зүйлс алдагдсан гэж манай харуул надад утсаар хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 75-р хуудас/,

Гэрч Д.Мөнхтулга мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 12 цагийн орчимд ажлын байраа шалгах гээд Мандал сумаас яваад очсон чинь манай үйлдвэрийн байрны үүдийг эвдээд онгойлгосон байхаар нь ороод харсан чинь хамгийн наад захад байсан 2 ширхэг мотор буюу хөдөлгүүр алга болсон байсан бөгөөд машин ухарч орсон дугуйны хээний мөр байхаар нь мөр баллахгүй гараад үйлдвэрээ тойрч харсан чинь чулуу зөөвөрлөдөг /канивер/-ийн реминийг таслаад авсан байсан ба үйлдвэрийн урд байрлах хугацаа нь дууссан хор байдаг амбаарын хаалгыг эвдэж орсон байсан. Тэгээд мөр баллахгүй тэнд байсан мөрний зургуудыг аваад хаалгануудаа лацдаад Мандал сум руу орж цагдаад мэдэгдсэн. Зуун модны амны дунд хэсэгт хадлан авч бэлтгэж байгаа 4 залуугаас асуухад 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн гэгээ тасрахаас өмнө цэнхэр өнгийн Хьюндай бонго-3 загварын тээврийн хэрэгсэлтэй, кабен дээрээ дөрвөлжин хэлбэртэй тод асдаг шар өнгийн 2 лед гэрэлтэй, үл таних 3 залуу дотор нь суусан машин 50 орчим метрийн зайтай машин замаар хажуугаар өнгөрч үйлдвэрийн чиг өгсөж яваад 1 цагаас 1 цаг 30 минутын дараа харанхуй болох үед хажуугаар тод гэрлээ асаагаад хурдан давхиад өнгөрсөн гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 86-87-р хуудас/,

...2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр үйлдвэрийн байранд хулгай орж эд зүйл алдагдсан өдрөөс хойш 21 хоногийн дараа уг хэрэгт холбоотой Тэлмүүн, Анхбаяр гэх хүүхдийн аав нь гэх Бадам нар нь манай гэрт ирээд хулгайлж авсан 7 ширхэг мотор, 3 ширхэг бөөрөнхийлж хулгайлсан каниверийн ремин, 1 ширхэг 200-ын поошик, 4 турбо, гэрэл цахилгааны задгай утас, цэнхэр өнгийн сейф, төмөр ширээг аваад ирлээ хаана буулгах вэ гээд ирж байсан. Тухайн үед тэдний яриагаар Дашням гэх хүүхэд нь 2 том моторыг нь зарчихсан байж байгаад буцааж мөнгийг нь өгч аваад бүх авсан эд зүйлийг нийлүүлээд Тэлмүүний машин дээр ачаад Бадам, Тэлмүүн нар хамт ирсэн гэж байсан. Тухайн үед тэдгээр зүйлсийг байлгах газар байхгүй байсан тул Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг Баянбулаг 11 тоотод амьдардаг хадам аав Ц.Баатарын гэрийн хашаанд түр хугацаанд хадгалсан. Хэрэг болсон газраас тухайн цаг хугацаанд алдагдсан зүйлс бүгд бүрэн надад ирсэн бөгөөд удахгүй үйлдвэрийн мэдэлд хүлээлгэж өгөх гэж байна. Эдгээр хүүхдүүдийг огт танихгүй. Эдгээр хүүхдүүд үйлдвэрийн байрнаас хулгай хийгээд цагдаад баригдсанаасаа хойш над дээр Дашням, Тэлмүүн хоёр уулзах гэж ирж байсан. Мөн самраас ирлээ гээд Анхбаяр, Тэмүүлэнтэй хамт ирж байсан. Амин-Эрдэнэ нь самраас ирчхээд Анхбаяртай хамт ирцгээж байсан. Эдгээр хүүхдүүд надтай хэрэг босон цагаас хойш хэд хэдэн удаа ирж яах уу ахаа гээд уулзаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89-р хуудас/,

Гэрч Г.Энхбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ах Батсүх, дүү Чинзориг, Энхмөнх нарын хамт Хэрх 4-р баг Зуун модны аманд хадланд гарсан байсан. Өвс хадаж байхад пад трактор өдөр эвдрээд засах гээд байж байтал орой 19 цагийн орчимд Зуун модноос нэг машин ирж байгаа чимээ сонсогдсон. Удахгүй цэнхэр өнгийн их тод шар гэрэлтэй ачааны машин дээшээ өгсөөд явж байсан. Би пад трактороо янзалж байгаад хальт өндийгөөд харсан. Удалгүй 1 цаг орчмын дараа намайг майхны үүдэнд сууж байхад нум нь чихарч дуугараад их ширүүн явж байсан. Урт тэвштэй, тэвш дээрээ улсын дугааргүй, цэнхэр өнгийн Хьюндай бонго-3 загварын тээврийн хэрэгсэл байсан. Цагаан өнгийн гэрэл дээрээ нэмэлт хоёр шар дөрвөлжин лед гэрэлтэй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 91-92-р хуудас/,

Гэрч О.Түмэнжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би тэр машины араас нь хальт харсан. Араас нь харахад цэнхэр өнгийн тэвш дээрээ ямар ч улсын дугааргүй шинэвтэр машин байсан. Батдэлгэрийн яриагаар залуу насны 3 эрэгтэй хүн байсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 94-95-р хуудас/,

Гэрч Ө.Чинзориг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Мандал сумын 4-р баг Зуун модны аманд хадландаа гарчихсан байсан. Тэгээд орой 19 цагийн орчимд байх бүрий болж байхад доод Зуун модноос машин ирж байгаа чимээ сонсогдсон. Манай хадлангийн газар алтны үйлдвэрээс ялихгүй доод талд нь байдаг. Тэгээд удалгүй цэнхэр өнгийн цагаан ачаатай Бонго-3 загварын тээврийн хэрэгсэл чанга дуу тавьсан ирээд бид нарын хажууханд ирээд дуугаа намсгаад дээшээ алтны үйлдвэр чиглэл рүү явсан. Машин дотор 2 эсвэл 3 хүн байгаа харагдсан. Ойролцоогоор нэг цаг гарангын дараа буцаад уруудсан байх. Цэнхэр өнгийн бонго-3 загварын машин байсан. Дээрээ цагаан өнгийн том ачаатай ачааныхаа хоёр талд 2 тусдаа шар өнгийн лед гэрэлтэй, гэрэл нь их хурц байсан. Өөрийнх нь гэрэл цагаан байсан.Тэвшиний номергүй... гэх мэдүүлэг /хх-ийн 98-99-р хуудас/,

Шүүгдэгч О.Дашням мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэхдээ:...2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр өглөөний 10:00 цагийн орчимд хуурай дүү Тэлмүүнтэй Мандал хотхоны хажуу талын “Сitу” зочид буудлын хажуу талд тааралдаад юм ярьж байсан чинь Тэлмүүн “Ах аа орой хоёулаа урагшаа явчхаад ирье” гэх утгатай зүйл ярьж байгаад салаад явцгаасан юм. Би Зуунмод руу өвсөнд явж байсан юм. Өдөржин өвс зөөж байгаад орой нь Тэлмүүнтэй замын урд байдаг гэрийнх нь орчимд тааралдаад Тэлмүүн “Та завтай байна уу? Урагшаа ойрхон явчхаад ирэх үү?" гэхээр нь хамт яваад өгье гээд Тэмкагийн машинд суусан чинь Амин-Эрдэнэтэй хамт явж байсан. Бид гурав явж байгаад Анхбаярын гэрт нь очсон чинь Анхаа гарч ирээд хаашаа явах гэж байгаа талаар мэдэж байсан юм шиг машинтайгаа гараад ирсэн. Бид дөрөв 2 машинтай, хоёр хоёроороо суугаад Мандал сум Хэрх 4 дүгээр баг Зуунмод руу байдаг хаягдсан уурхай гэх газар руу очсон юм. Тухайн үед яах гэж байгаа талаар би Тэлмүүнээс асуухад “энд нэг юм байгаа, эндээс хэдэн мотор авчихъя” гээд уурхай руу яваад очсон. Тэр үед бид нар машинтайгаа явж ороход уг үйлдвэрийн байрны хаалга нь онгорхой байсан бөгөөд машинтайгаа ухарч ороод тээрмийн үйлдвэр дотор байсан 5-6 ширхэг моторыг түлхүүрээр тайлж салгаж аваад машин руугаа авсан. Мөн гадаа талбайд нь байсан шалаам урсгадаг зузаан хар өнгийн резин тасарсан байхаар нь татаад авчихсан. Тэр үйлдвэрийн байрнаас резин, 200-ийн поошик 1 ширхэг, миний санаж байгаагаар 5-6 ширхэг жанам шиг моторууд, цэнхэр өнгөтэй ширээ шиг сейф 1 ширхэг тус тус авч хоёр машиндаа хувааж ачсан. Ачсан зүйлсийг Зүүнхараа руу авч ороод Анхбаярын гэрт нь очоод би тэнд буугаад гэртээ харьсан.Тэдгээр тэр зүйлсийг одоо хаана байгааг сайн мэдэхгүй байна. Тэдгээр зүйлсийг ачиж Зүүнхараад орж ирээд Анхбаярын гэрийн гаднаас би салаад явсан. Машинаас нь буулгасан хүмүүс л хаана байгааг нь мэдэж байгаа байх... гэх мэдүүлэг /хх-ийн 101-102 дугаар хуудас/,

Өсвөр насны шүүгдэгч И.Тэлмүүн мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэхдээ:...Өглөөний 08:30 цагаас 14:20 цагт хүртэлх хугацаанд Мандал сумын Зүүнхараа политехник коллежид хичээлтэй байсан. Хичээлээ тараад гэртээ харих гээд явж байхдаа “Сity” зочид буудлын хажууд зам дагуу Дашням ах машинтайгаа явж байхад нь тааралдсан. Тухайн үед Дашням ахтай ойр зуурын юм ярьж байгаад намайг байрны гадаа намайг хүргэж өгөөд машинд нь сууж байх үед “Зуун модонд хаягдсан уурхай байдаг гэж хүнээс сонссон, тэнд хуулиастай ремин байдаг, чи тэрийг үхрийнхээ хэвтэр доор дэвсэж болохоор юм шиг байна лээ” гэхээр нь Зуун модны яг хаана нь байдаг юм бэ? гэж асуусан чинь “Би сайн мэдэхгүй байна, уул руугаа байдаг гэж сонссон” гэж надад хэлээд хэсэг байж байгаад гэртээ орсон. Тэр үед Дашням ах бид хоёр манай гэрт орж би хувцсаа солиод гарч ирээд аавын машины түлхүүрийг нууцаар авч гараад Зуунмод руу явахаар болсон. Тухайн үед Дашням ах "Хуулиастай зузаан ремин байгаа байх" гэж бодоод Амин-Эрдэнэ, Анхбаяр нарыг дуудахаар болоод Амин-Эрдэнийг гэрээс нь очиж аваад Анхбаярын гэрт очсон чинь Анхаа өөрийнхөө "Вонго" машиныг аваад бид дөрөв хоёр, хоёроороо хоёр машинд хуваагдаж суугаад Зуунмод руу явсан. Зуун модонд очоод хаягдсан уурхайг хайж очиход тортой хашаа нь онгорхой байхаар нь машинтайгаа ороод зогсоод тэр хавиар тойрч үзсэн юм. Тухайн үед үйлдвэрийн байр руу ордог том хаалга нь гагнаастай байсан бөгөөд дээр доор нь гагнуураар торгоосон байна гэж Дашням, Амин-Эрдэнэ хоёр хоорондоо хөших үү гээд яриад байхаар нь Анхаа бид хоёр машинаасаа бууж очиход хаалгыг татаад лацыг нь таслаад онгойлгочихсон байсан. Үйлдвэрийн байр руу ороод тойрч үзээд буцаж гарч ирээд реминээ хайж олоод сугалж татаж гүйлгээд бөөгнүүлж эвхээд миний унаж явсан машин дээр ачсан. Тэгээд үйлдвэрийн байр руу ороод 6-7 ширхэг өөр өөр хэмжээтэй мотор, төмөр ширээ 1 ширхэг, замд байсан турба зэргийг Анхбаярын унаж явсан машин дээр ачсан. Тэдгээр зүйлсийг Зүүнхараа руу оруулж ирээд реминээ Мөнхбаатар найзынхаа гэрт буулгасан. Нөгөө Анхбаярын унаж явсан мотор болон бусад зүйлийг ачсан машин Партизаны гудамж руу Анхбаярын гэрт очно гээд салаад яваад өгсөн ....Бид нар машин ухрааж оруулсан гагнаж тогтоосон байсан том төмөр хаалганаас өөр хаалга эвдэлж ороогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 105-106 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Анхбаяр мөрдөн байцаалтад сэжигтнээр мэдүүлэхдээ:... 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 09:00 цагийн орчимд хадлангийн өвсөнд явахаар болоод Амин-Эрдэнэтэй хамт Уртын ам руу явж өвс ачаад Мандал сум руу орж өвсөө гэртээ буулгачхаад замын урдуур ажил амжуулаад явж байгаад "Хоёр Хүү Б" хүнсний дэлгүүрийн гадаа Дашням, Тэлмүүн хоёртой тааралдаад юм ярьж байгаад Дашням нь "Зуун модонд хамеран ремин байна гэж байна" гэж ярьж байсан юм. Амин-Эрдэнэ бид хоёр дэлгүүр орчхоод манай гэрт ирээд байж байгаад орой 17:00 цагийн орчимд Дашням утсаар залгаад "Урагшаа Зуун мод орчхоод ирье, Тэлмүүнтэй хамт явж байна, очоод юм ачаад ирье" гэхээр нь Амин-Эрдэнэ бид хоёр өвсөнд явах гэж байгаад боосон өвс байхгүй гэхээр нь Зуун мод руу явахаар болоод манай ээжийн эзэмшлийн "КIA Вонго 3" тээврийн хэрэгсэлтэй Амин-Эрдэнэ бид хоёр явахаар болоод "Хоёр хүү Б" дэлгүүрийн орчимд Тэлмүүн, Дашням нартай уулзалдаж Зуунмод руу гарсан. Явсаар байгаад Зуун модонд очоод үл мэдэх уулын ам руу өгсөөд нөгөө машиныхаа араас дагаж явсан. Нөгөө машинд Амин-Эрдэнэ Тэлмүүн хоёр суусан, манай машинд би Дашнямтай хамт суугаад Зуунмод руу хөдөлсөн юм. Тэр уурхайн үйлдвэрт очиход гадаа хашааны торон хаалга онгорхой байсан ба машинтайгаа ороод гадаа талбайд нь байсан хар өнгийн хамеран реминийг сугалж, гүйлгэж авсан ба нэг ремин нь өмнө тасалсан шинжтэй байсан ба таслаагүй байсан 2 реминийг төмөр, том хэмжээтэй хайчаар тасалж авсан. Тэгээд уг реминүүдийг Тэлмүүний болон манай машин дээр хувааж авчсан. Уг үйлдвэрийн байрны хүн орох зориулалттай жижиг хаалга нь бага хэмжээтэй онгойсон юм шиг завсартай байсан. Тухайн үед Дашням, Тэлмүүн хоёр бие засна гэж тойрч явах замдаа машин ордог жижиг хаалгыг онгойлгоод орсон байсан. Тэгээд Амин-Эрдэнэ бид хоёр ардаас нь ороод харсан чинь дотор нь олон тооны мотор буюу хөдөлгүүрүүд байсан ба ойр орчмоор нь тойрч үзэхэд поошик, төмөр ширээ, цаад талд нь цэнхэр өнгөтэй төмөр сейф, ганц нэг ширхэг саарал өнгийн турбо байсан бөгөөд бид дөрөв ярилцаж байгаад авахаар болоод машинд ачихаар болж машин ордог том төмөр хаалгыг онгойлгож би эхлээд машинаа ухрааж оруулаад 7 ширхэг, мотор, төмөр ширээ, цагаан турбо, цахилгааны утас, ремин ачсан. Ачиж дуусаад машинаа гаргасан чинь Тэлмүүн ухрааж оруулаад поошик, сейф, гаднаас ачсан 2 ширхэг реминийг ачаад хаалгыг нь хаагаад шууд Зүүнхараа руу явсан бөгөөд гэгээ тасарч харанхуй болсон байсан. Замд бороо, ус ихтэй байсан учир удаан явсаар байгаад шөнийн 04:00 цагийн орчимд орж ирээд тараад явцгаасан. Ачаатай машинаа би хашаандаа оруулж тавьсан бөгөөд Тэлмүүн гэр рүүгээ яваад өгсөн. Амин-Эрдэнэ, Дашням хоёр цуг явж гэртээ хүргүүлнэ гээд явцгаасан юм...Бүх алдагдсан эд зүйлсийг намайг самарт явсан хойгуур Дашням, Тэлмүүн нар мөн манай аав хамт хохирогч гэх Мөнхтулга гээд ах дээр аваачиж өгсөн гэж байсан ....Хэрэг болсон өдрийн маргааш нь буюу 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сум руу явчхаад ирсэн чинь хашаан дотор байсан машины ачаан дээр байсан 2 ширхэг том мотор байхгүй байсан. Дараа нь асуухад Дашням зарах гээд аваад явсан гэж байсан. Би зарсан юм уу гэж асуусан чинь барилгын дэлгүүрт хураалгасан гэх мэт зүйл яриад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 143-144 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Амин-Эрдэнэ мөрдөн байцаалтад сэжигтнээр мэдүүлэхдээ:...Ямар хэрэгт холбогдон шалгагдаж байгаагаа мэднэ. 2022 оны 09 дүгээр сарын эхний 7 хоног байх гэж бодож байна, 10 жилийн хүүхдүүдийн хичээл эхэлсэн байсан. Тэр өдөр гэгээ тасраад бүрэнхий болж байсан бөгөөд Анхбаяр бид хоёр намрын хадлан бэлдээд өвсөнд цуг явж байгаад Мандал сум 2 дугаар баг "Хоёр хүү Б" хүнсний дэлгүүрийн гадаа Дашням, Тэмүүка нартай тааралдаад юм ярьж байсан чинь Тэмүүка нь "Ойрхон Зуунмод руу яваад ирьө, бензин тосыг нь хийгээд өгье" гэхээр нь шууд "Хоёр хүү Б" дэлгүүрийн гаднаас Анхбаярын "КIА Вонго СЗ" загварын цагаан өнгийн тээврийн хэрэгсэлд Анхбаяр бид хоёр суугаад, Тэлмүүний "KIA Bongo C3" загварын цэнхэр тээврийн хэрэгсэлд Дашням, Тэлмүүн хоёр суугаад хоёр машинтай Зуунмод руу явсан. Зуун модны алтны уурхай руу шууд очсон бөгөөд Анхбаяр бид хоёр араас нь дагаж явсаар байгаад тус уурхайн хашаа руу нь ороод зогссон. Тухайн үед Тэлмүүн нь малын доор дэвсэх юм авна гээд байсан бөгөөд тус үйлдвэрийн байрны гадаа байсан чулуу эргүүлж зөөвөрлөдөг реминийг бид дөрөв татаж аваад, нэг хэсэг реминийг хайчаар тасалж аваад нийт 2 хэсэг реминийг Тэлмүүн, Анхбаяр нарын машинд нэг нэгээр нь ачиж байсан чинь Дашням уг үйлдвэрийн байрны машин орох хэмжээний том хэмжээтэй төмөр хаалгыг лапатакаар хөшөөд онгойлгосон байсан. Тухайн үед том хаалга нь бараг онгойсон байдалтай зайтай байсан бөгөөд гагнаж торгоосон байсан. Хаалгыг онгойлгоод бид дөрөв ороход зүүн гар талд цэнхэр өнгийн өрөөний цаад хэсэгт хөрөө араамны мотор буюу хөдөлгүүрүүд зөндөө байсан болохоор авах уу? яах уу? гэж бид дөрөв ярилцаж байгаад Анхбаярын машиныг ухрааж хаалгаар оруулаад дунд зэргийн хэмжээтэйгээс нь 6-7 ширхгийг аваад Анхбаяр, Тэлмүүн хоёрын машин дээр хувааж ачсан. Мөн үйлдвэрийн байранд байсан төмөр ширээ, 2-3 ширхэг турбо Анхбаярын машинд ачаад том төмөр хаалгыг хаагаад үйлдвэрийн байрнаас хөдлөөд явсан. Зүүнхараа руу орох замдаа муу замтай байсан учир удаан явсаар байгаад өглөө үүрээр 04:00-05:00 цагийн хооронд Зүүнхараад орж ирээд Анхбаярын машинтай гэрт нь очиж машиныг нь хашаа руу нь оруулсан бөгөөд Дашням, Анхбаяр бид гурав Анхбаярын гэрээс салж яваад Дашням намайг гэрт хүргэж өгсөн. Тэлмүүн хаашаа явсныг мэдээгүй гэртээ харьсан байх. Тэдгээр эд зүйлийг хаана байгаа талаар нь сайн мэдэхгүй байна. Намайг самарт явчхаад ирсэн чинь Дашням, Тэлмүүн нар нь уг үйлдвэрийн байрны манаач Мөнхтулга ахын гэрт нь буюу аав ээж нь амьдардаг гэх Баянбулагийн гудамжны 11 тоот, шар өнгийн төмөр хаалгатай хашаанд аваачиж эзэнд нь өгсөн гэж ярьж байсан. О.Дашням лапатакаар хөшсөөр байгаад онгойлгосон байсан болохоор нь бид нар орсон...гэх мэдүүлэг..../хх-ийн 146-147 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-40-р хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал, прокурорын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 21 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” тогтоол /хх-ийн 42-43-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 44-р хуудас/,

Мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 45-51-р хуудас/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 52-р хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 53-р хуудас/,

“Арвижих Эстимейт” ХХК-ны 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1/170 дугаартай эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-ийн 115-р хуудас/

 “Арвижих Эстимейт” ХХК-ны 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 1/10 дугаартай эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-ийн 123-р хуудас/

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.     

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

Нэг. Өсвөр насны шүүгдэгч И.Тэлмүүн, шүүгдэгч Б.Амин-Эрдэнэ, Б.Анхбаяр, О.Дашням нарыг гэм буруутайд тооцох талаар:Өсвөр насны шүүгдэгч И.Тэлмүүн, шүүгдэгч Б.Амин-Эрдэнэ Б.Анхбаяр, О.Дашням нар нь бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 19-21 цагийн хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Сон гоулд” ХХК-ны буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах, хөнгөвчлөх зорилгоор машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 6 510 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:... Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-40-р хуудас/, Мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 45-51-р хуудас/, Хохирогч С.Дуламжавын мэдүүлэг /хх-ийн 75-р хуудас/,  Гэрч Д.Мөнхтулгын мэдүүлэг /хх-ийн 86-87-р хуудас/, /хх-ийн 88-89-р хуудас/, Гэрч Г.Энхбатын мэдүүлэг /хх-ийн 91-92-р хуудас/, Гэрч О.Түмэнжаргалын мэдүүлэг /хх-ийн 94-95-р хуудас/, Гэрч Ө.Чинзоригийн мэдүүлэг /хх-ийн 98-99-р хуудас/, “Арвижих Эстимейт” ХХК-ны 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1/170 дугаартай эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-ийн 115-р хуудас/, “Арвижих Эстимейт” ХХК-ны 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 1/10 дугаартай эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-ийн 123-р хуудас/, Б.Анхбаяр, Б.Амин-Эрдэнэ нарын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 142-147-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон ба өсвөр насны шүүгдэгч И.Тэлмүүн, шүүгдэгч Б.Амин-Эрдэнэ, Б.Анхбаяр, О.Дашням нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

           

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч И.Тэлмүүн, шүүгдэгч Б.Амин-Эрдэнэ, Б.Анхбаяр, О.Дашням нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

Иймд өсвөр насны шүүгдэгч И.Тэлмүүн, шүүгдэгч Б.Амин-Эрдэнэ, Б.Анхбаяр, О.Дашням нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу шүүгдэгч нар нь бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 19-21 цагийн хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Сон гоулд” ХХК-ны буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах, хөнгөвчлөх зорилгоор машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 6 510 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Дуламжавт 6 510 000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нар нь хулгайлсан гэх эд зүйлсийг бүгдийг нь хохирогчид бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн, хохирогч нь шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

 

Гурав.Өсвөр насны шүүгдэгч И.Тэлмүүн, шүүгдэгч Б.Амин-Эрдэнэ, Б.Анхбаяр, О.Дашням нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Өсвөр насны шүүгдэгч И.Тэлмүүн, шүүгдэгч Б.Амин-Эрдэнэ, Б.Анхбаяр, О.Дашням нар нь бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 19-21 цагийн хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Сон гоулд” ХХК-ны буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах, хөнгөвчлөх зорилгоор машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 6 510 000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Өсвөр насны шүүгдэгч И.Тэлмүүн, шүүгдэгч Б.Амин-Эрдэнэ, Б.Анхбаяр, О.Дашням нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

            Өсвөр насны шүүгдэгч И.Тэлмүүн нь гэмт хэрэг үйлдэх үедээ 2006 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 16 настай, шүүгдэгч Б.Амин-Эрдэнэ нь 2004 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр төрсөн, 18 настай, шүүгдэгч Б.Анхбаяр нь 2004 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 18 настай, шүүгдэгч О.Дашням нь 2002 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 20 настай бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл”, 8.1 дүгээр зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” 8.1 дүгээр зүйлийн 5-д “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус зааснаар арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй шүүгдэгч Б.Амин-Эрдэнэ, Б.Анхбаяр, О.Дашням нарт энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

 

 

            Иймд өсвөр насны шүүгдэгч И.Тэлмүүн, шүүгдэгч Б.Амин-Эрдэнэ, Б.Анхбаяр, О.Дашням нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 5, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч И.Тэлмүүн, Б.Амин-Эрдэнэ, Б.Анхбаяр, О.Дашням нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж 01 жил 06 сарын хугацаагаар хянан хүмүүжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч И.Тэлмүүн, Б.Амин-Эрдэнэ, Б.Анхбаяр, О.Дашням нарыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж 01 жил 06 сарын хугацаагаар хянан хүмүүжүүлэх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхийг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч И.Тэлмүүнийг эцэг Э.Идэрсайханы, Б.Амин-Эрдэнийг эгч Б.Номин-Эрдэний, Б.Анхбаярыг эцэг Н.Бадамын, О.Дашнямыг эх Д.Эрдэнэтуяагийн тус тус хүсэлтээр түүний хараа хяналтад өгч хүмүүжүүлэх үүргийг даалгах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч И.Тэлмүүн, Б.Амин-Эрдэнэ, Б.Анхбаяр, О.Дашням нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, хилийн хориг тавигдаагүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “05-72 СБА” Улсын дугаартай “Kia Bongo-3” загварын тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Партизаны №23 тоотод оршин суух Дарьт овогт Нэргүйгийн Бадам, “21-89 СЭН” Улсын дугаартай “KIA Bongo-3” загварын тээврийн хэрэгслийн эзэмшигч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Мандал хотхон №2-60 тоотод оршин суух Боржигон овогт Энэбишийн Идэрсайхан нар болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйл “Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ”, 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, 7.5 дугаар зүйлийн 4-д “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заасныг баримтлан энэ хэрэгт “05-72 СБА” Улсын дугаартай “Kia Bongo-3” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн эзэмшигч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Партизаны №23 тоотод оршин суух Дарьт овогт Нэргүйгийн Бадам /РД:МЗ81091212, утас:99061586/-д “21-89 СЭН” Улсын дугаартай “KIA Bongo-3” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн эзэмшигч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Мандал хотхон №2-60 тоотод оршин суух Боржигон овогт Энэбишийн Идэрсайхан /РД:ЦД81110971, утас:99071517-д тус тус буцаан олгож, И.Тэлмүүн, Б.Амин-Эрдэнэ, Б.Анхбаяр, О.Дашням нараас “05-72 СБА” Улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэд 7 000 000 төгрөг, “21-89 СЭН” Улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэд 4 000 000 төгрөг, нийт 11 000 000 төгрөгийг гаргуулж Улсын орлого болгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт Идэрсайханы Тэлмүүн, шүүгдэгч Булгадар овогт Батсайханы Амин-Эрдэнэ, шүүгдэгч Боржигон овогт Бадамын Анхбаяр, шүүгдэгч Боржигон овогт Отгонсайханы Дашням нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг бүлэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглаж, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч авсан гэмт хэрэг буюу “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 5, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч И.Тэлмүүн, Б.Амин-Эрдэнэ, Б.Анхбаяр, О.Дашням нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч И.Тэлмүүн, Б.Амин-Эрдэнэ, Б.Анхбаяр, О.Дашням нарыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж 01 жил 06 сарын хугацаагаар хянан хүмүүжүүлэх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхийг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч И.Тэлмүүнийг эцэг Э.Идэрсайханы, Б.Амин-Эрдэнийг эгч Б.Номин-Эрдэний, Б.Анхбаярыг эцэг Н.Бадамын, О.Дашнямыг эх Д.Эрдэнэтуяагийн тус тус хүсэлтээр түүний хараа хяналтад өгч хүмүүжүүлэх үүргийг даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

6. И.Тэлмүүн, Б.Амин-Эрдэнэ, Б.Анхбаяр, О.Дашням нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдан ирсэн бичиг баримтгүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт “05-72 СБА” Улсын дугаартай “Kia Bongo-3” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн эзэмшигч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Партизаны №23 тоотод оршин суух Дарьт овогт Нэргүйгийн Бадам /РД:МЗ81091212/, утас:99061586/-д “21-89 СЭН” Улсын дугаартай “KIA Bongo-3” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн эзэмшигч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Мандал хотхон №2-60 тоотод оршин суух Боржигон овогт Энэбишийн Идэрсайхан /РД:ЦД81110971/, утас:99071517-д тус тус буцаан олгож, И.Тэлмүүн, Б.Амин-Эрдэнэ, Б.Анхбаяр, О.Дашням нараас  “05-72 СБА” Улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэд 7000000 /долоон сая/ төгрөг, “21-89 СЭН” Улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэд 4000000 /дөрвөн сая/ төгрөг, нийт 11000000 /арван нэгэн сая/ төгрөгийг гаргуулж Улсын орлого болгосугай.

8.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Тэлмүүн, Б.Амин-Эрдэнэ, Б.Анхбаяр, О.Дашням нарт  авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

  10.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ж.ЭРДЭНЭБАТ.