Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/60

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

    2023          06         20                                      2023/ШЦТ/60

      

          *******ОНГОЛ УЛ*******ЫН НЭРИЙН Ө*******НӨӨ*******

 

                        

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч *******.*******айгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-т холбогдох эрүүгийн ................дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            *******.Н

 Улсын яллагч                                               Н.Х

 Шүүгдэгч                                                  ******* нар оролцов.

 

         *******онгол Улсын иргэн, оны  дугаар сарын -ний өдөр аймгийн суманд төрсөн, эрэгтэй, настай, боловсролтой, мэргэжилгүй, , ам бүл , насны  хүүхдийн хамт аймгийн сум, дугаар баг, гудамжны  тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овгийн *******-н ******* /РД: /.

Яллагдагч ******* нь ................оны ...............дугаар сарын ............-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн ******* дүүргийн  дугаар хороо,   хэсгийн дугаар гудамжны  тоотод Г.*******-тай “чи дандаа том том юм ярьж байдаг” гэх шалтгааны улмаас маргалдан нүүр лүү нь гараараа цохисны улмаас түүний биед тархины доргилт, дух, хөмсөгний ил шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч *******-н шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...оны  дугаар сарын-ны орой  цагийн үед ******* ******* ах бид гурав архи уусан. Тэгээд би *******-тай маргалдсан бөгөөд ******* ах намайг түлхэхээр нь нүүр лүү нь гараараа 3-4 удаа цохьсон. ******* ахын нүүр нь хавдаж духны хэсэгт шалбарсан байсан. *******и ******* ахаас уучлалт гуйж эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 52, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч Г.*******-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...оны  дугаар сарын -ны орой  цагийн үед *******-н гэрт очиход морь тахалж байсан. ******* бид хоёр архи хувааж уусан. *******өнгөнбаяр намайг очиход халамцуу байсан бөгөөд би архи ууж байхдаа согтоод тасарчихсан байсан. Нэг ухаан ороход би эмнэлэгт сэрсэн бөгөөд ******* намайг зодсон гэж байсан. *******иний духны дунд хэсэгт язарсан, хоёр нүд хөхөрч хавдсан, зүүн талын хөмсөг бага зэрэг язарсан байсан. *******иний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 9/

Гэрч Г.*******-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “оны  дугаар сарын -ны өдөр би *******-н очсон бөгөөд бид хоёр 0.500 граммын архи хувааж уусан. Тэгээд удалгүй *******-н ах ******* ирсэн бөгөөд дахиад 1 шил архи хувааж ууцгаасан. *******ид хэд архиа уугаад сууж байтал ******* ******* хоёр бие биенийхээ үгийг сөрөөд байсан. ******* *******-н нүүр лүү гараараа цохиж байгаа харагдсан” гэх мэдүүлэг /хх-н 16/,

Гэрч *******-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...цагийн үед *******-н ахын гэрт ортол ******* ах ******* ах хоёр зодолдсон байдалтай ******* ах газар хэвтчихсэн нүүр нь цус болчихсон хавдаж хөхөрсөн байдалтай *******ах хажууд нь зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

Гэрч *******.П-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...орой  цагийн үед Анад руу залгаад “аав чинь зодуулаад байна” гэж ярьсан. Тэгээд би  цаг  минутын үед *******-н гэрт очсон бөгөөд манай аав хоймор хэсэгт газар уначихсан нүүр амнаас цус гарчихсан ******* аавын дээр хөлөөрөө гишгэчихсэн зогсож байхаар нь *******-г хойморийн ор луу нь түлхэж унагаасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

              Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн №09шэ/148 дугаартай: “Г.*******-н биед тархины доргилт, дух, хөмсөгний ил шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий  гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн журам тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт шинжээч эмч Ө.Ш гэжээ. /хх-ийн 32-33/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон схем зураглал, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр “******* дүүргийн  дугаар хороо, хэсэгт блокон хашаатай ногоон өнгийн хаалгатай хашаа байх ба ороход ертөнцийн зүгээр баруун хойд талд 5 ханатай монгол гэр байв. Холбогдогч *******-н нүүр хэсэг нь цус мэт зүйлээр бохирлогдсон, баруун зүүн шанаа нь хавдсан байдалтай унтаж байв.   Зүүн талын орон дээр модон сандал эвдэрсэн байдалтай байв.” гэжээ /хх-ийн 3-6/

Хохирогчийн нүүр хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 34/

Иргэний нэхэмжлэгч *******-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Иргэний нэхэмжлэгч *******-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Хохирогч Г.******* нь 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэмтлийн оношоор эрүүл мэндийн даатгалын сангаас 1.354.000 төгрөгийн зардал гарсан болох нь хохирогчийн мэдүүлэг, эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 33/61 дугаартай албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдсон тул яллагдагч *******-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/

******* дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 33/61 дугаартай албан бичгээр “иргэн Г-н ******* /РД: / нь 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэмтлийн оношоор 1.354.000 тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна” гэжээ /хх-ийн 11/

Иргэний үнэмлэхний болон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар “...регистрийн дугаартай ******* овгийн *******-н *******ө нь аймгийн сум, дугаар баг, гудамжнытоотод оршин суудаг...” гэжээ.  /хх-н 58,64/

Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолт /хх-ийн 66-68/

*******-н эзэмшлийн Хаан банкны 5729040586 тоот дансны хуулга /хх-ийн 69-96/

Гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар “нөхөр *******овгийн *******-н ******* /РД: /, эхнэр *******овгийн *******-н ******* /РД: /” гэжээ /хх-ийн 99/

Шүүгдэгч *******-н хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 98, 100-101,107-111/

Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар “*******-н Т РД:, *******-н Хэрлэн РД:, *******-н *******РД:, *******-н ******* РД: / гэжээ /хх-ийн 103-106/

Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын *******Н*******Г-ын лавлагаа санд урьд ял шийтгэлгүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 59/, болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. *******өн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн талаар

Улсын яллагчаас “Шүүгдэгч *******нь хохирогч Г.*******-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч *******-с эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 1.354.000 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дансанд төлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нь *******онгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн 134/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь согтуугаар  оны  дугаар сарын -ны орой  цагийн үед Нийслэлийн ******* дүүргийн  дугаар хороо, хэсгийн  дугаар гудамжны  тоот өөрийн гэртээ нагац ах Г.*******-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэн улмаар түүний нүүр лүү  гараараа хэд хэдэн удаа цохисны улмаас түүний биед тархины доргилт, дух, хөмсөгний ил шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

           -шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “би ******* ахын нүүр лүү гараараа 3-4 уда цохьсон” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.*******-н мэдүүлсэн “******* бид хоёр архи уусан бөгөөд нэг ухаан ороход би эмнэлэгт сэрсэн. ******* намайг зодсон гэж байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Г.*******-н “******* *******-н нүүр лүү гараараа цохиж байгаа харагдсан” гэх мэдүүлэг, гэрч *******-н “*******-н ахын гэрт ортол *******, ******* ах хоёр зодолдсон байдалтай байсан бөгөөд ******* ахын нүүр нь цус болоод хавдаж хөхөрсөн байсан” гэх мэдүүлэг, гэрч *******.П-н “манай аав хоймор хэсэгт газар уначихсан нүүр амнаас цус гарчихсан ******* аавын дээр хөлөөрөө гишгээд зогсож байсан” гэх мэдүүлэг, хохирогчийн биед тархины доргилт, дух, хөмсөгний ил шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн №09шэ/148 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн нүүр хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь *******онгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч Г.*******-н эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******-н дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч, шүүгдэгч нар нь архидан согтуурсан үедээ үл ойлголцол үүсгэсэн нь тухайн гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь хохирогч Г.*******-н биед тархины доргилт, дух, хөмсөгний ил шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан байна.

 *******өрдөн байцаалтын шатанд хохирогч Г.******* нь “*******и гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******-г хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу иргэний нэхэмжлэгч *******-с “хохирогч Г.*******-н Дүүргийн эрүүл мэндийн төвөөс гэмтлийн оношоор яаралтай тусламж үйлчилгээ авсан зардал болох 1.354.000 төгрөгийг  шүүгдэгч *******-с гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгуулах”-аар нэхэмжлэл гаргажээ. /хх-н 12,14/

Хохирогч Г.******* нь эрүүл мэндийн даатгалын сангаас 1.354.000 төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авсан гэх ******* дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 33/61 дугаартай албан бичгээс өөр нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байна. /хх-н 11/

Иймд иргэний нэхэмжлэгч ******* нь хохирогч Г.*******-н эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан гэх 1.354.000 төгрөгийн нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

           3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчаас “Шүүхээс *******-г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчээс улсын яллагчийн ялын саналтай маргаагүй болно.

******* “урьд ял шийтгүүлж байгаагүй, , ам бүл ,” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба түүний хувийн байдлыг харгалзан түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний орлого, эд хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч *******-т нь торгох ялыг хуульд хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. *******овгийн *******-н *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн *******-н *******-т 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг *******-т мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******-т мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. *******-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, хохирогч Г.*******-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т тус тус зааснаар иргэний нэхэмжлэгч ******* нь хохирогч Г.*******-н эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардал болох 1.354.000 (нэг сая гурван зуун тавин дөрвөн мянган) төгрөгийн нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       *******.*******АЙГАЛ*******АА