| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2023/0077/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/076 |
| Огноо | 2023-04-11 |
| Зүйл хэсэг | 28.5.1., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/076
Монгол Улсын нэрийн өмнөөс
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Б.Байгаль,
Нарийн бичгийн дарга: ,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, / РД: /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Б/15 тушаалаар Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн захирагчийн тушаалаар цэргийн гэрээт албанд томилогдон мөн өдөр Цэргийн гэрээт албыг байлдагч, түрүүчээр алба хаах гэрээг 2 жил /24/ сарын хугацаагаар байгуулан ажиллаж байсан ба гэрээний хугацаа дуусаагүй буюу 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагыг дур мэдэн орхин явсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Тухайн үед манай ангиас гарах асуудлыг шийдвэрлэх дарга байхгүй байсан болохоор ангийн байрлалыг орхиж явсан нь үнэн...гэх мэдүүлэг/ хх-ийн 113-114 /,
2. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:
....2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Штабын дарга, д/х Банзрагч дээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл бариад орсон. Тэгээд штабын дарга ээлжийн амралт олгоод надад дахин бодох хугацаа өгөөд миний өргөдлийг хогийн сав руугаа хийсэн. Би ээлжийн амралтын хугацаандаа ажил амьдралаа зохицуулаад цаашид алба хаахаар болж тухайн өдөр Штабын даргын өрөөнөөс гарч ирсэн. Тэр үндсэн дээрээс Штабын дарга миний өргөдлийг хогийн савандаа хийсэн. 2022 оны 09 дүгээр сарын 21-ны өдрөөс хойш ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдөл өгөөгүй. 2022 оны 10 дугаар сарын 20-дын үеэр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл бичиж очоод захирагчийн зөвлөлийн хуралтай байсан тул өгч чадаагүй буцаад явсан. Би өнөөдрийг хүртэл ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгөөгүй байгаа...гэх мэдүүлэг / хх-ийн 67-68 /,
3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна гэв.
4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... Гэрээт цэргийн алба хаагч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс цэргийн анги байрлалыг дур мэдэн зөвшөөрөлгүй орхиж явж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 180 дугаартай “Цэргийн нийтлэг дүрмийг шинэчлэн батлах тухай” зарлиг түүний дөрөвдүгээр хавсралт 8 дугаар зүйл сахилгын шийтгэл ногдуулах, эдлүүлэх журмын 8.17 дугаар зүйлд офицер, ахлагч, цэргийн гэрээт албаны байлдагч, түрүүч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ангийн байрлалыг дур мэдэн орхин явсан бол 12 цагийн дотор амралт, чөлөөг 72 цагаас хэтрүүлсэн ангийн байрлалдаа ирээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Цэргийн албанаас оргон зайлах" гэмт хэрэгт шалгуулахаар харьяаллын дагуу хууль хяналтын байгууллагат шилжүүлнэ гэсний дагуу танай байгууллагад хандсан. Яг ямар шалтгаанаар оргон зайлсныг мэдэхгүй байна. Манай ангийн зүгээс ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Цэргийн дүрмийн дагуу холбогдох мэдээллийг цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн....гэх мэдүүлэг / хх-ийн 39-40 /,
5. Иргэний нэхэмжлэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Манай ангийн зүгээс *******гээс хувцасны тооцоо болон цалингийн тооцооны тал дээр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 44-45 /,
6. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: ******* зэвсэгт хүчний 339 дүгээр ангид гэрээт цэргийн алба хааж байхдаа анги байралала дур мэдэн орхиж явсан. Манайх нормын хувцас бусад зүйлсээр хангаж байсан. Нормын хувцасны хувьд тухайн үед ажил үүрэг гүйцэтгээд норм нь дууссан бусад зүйлсийн талаар манайхаас нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
7. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 10-наас эхлэн замын ротын ажлын салаанд байлдагчаар алба хааж байсан. Тухайн байлдагч 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн ангийн байрлалыг дур мэдэн орхиж явсан. Түүнээс хойш утас нь холбогдохгүй байхаар нь чатаар харилцахад Хөвсгөл аймгийн Хатгал сумын төвд байна гэж холбоо бариад 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор сумын төвд байрлах түрээсийн байранд очиж уулзаад өргөдлөө өгөх талаар зөвлөхөд маргааш нь ажил дээр өргөдлөө авчирч ирэхээр нь захирагчийн зөвлөл хуралдаж байна дуусахаар нь хоёулаа уулзъя гээд хурал дуусаад уулзах гэтэл явсан байсан тул утас нь холбогдохгүй чатаар юм бичихэд хариу бичихгүй байж байгаад Хөвсгөл аймгийн Хатгал суманд ирсэн талаараа хэлсэн. Тэрнээс хойш дахин холбоо бариагүй. 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр албанаас чөлөөлөгдөх талаар надад амаар хэлэхээр нь би Штабын дарга, ангийн ахлагч нарт уламжлаад байлдагч ******* нь Штабын дарга дэд хурандаа *******тай уулзаад ээлжийн амралтаа аваад ар гэрийн асуудлаа зохицуулж ирээд ажлаа хийнэ гэж тохиролцсон байсан. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл амраад ажилдаа ороод ажлаас чөлөөлөгдөх талаар ярихгүй байснаа 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс хойш дур мэдэн ирэхгүй болсон тул 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр түрээсийн байранд очиж уулзаад маргааш нь өргөдлөө өгөхөөр ирээд захирагчийн зөвлөл хуралдаж байсан тул дуусаад уулзуулъя гэтэл явсан байсан. Тэрнээс хойш чатаар Хөвсгөлийн Хатгалд байна гэснээс өөр холбоо бариагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 49 /,
8. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ар гэрийн гачигдлаар чөлөө хүссэн өргөдөл өгснийг тухайн үед нь шийдвэрлэсэн байсан. Ажлаас чөлөөлөгдөх талаар өргөдөл өгсөн удаа байхгүй. 2022 оны 08 дугаар сард штабын даргатай уулзаж ээлжийн амралтаа аваад амралт дуусаад сар гаран ажлаа хийж байгаад ямар нэгэн шалтгаангүйгээр ажлаа дур мэдэн орхин явсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 53 /,
9. Гэрч *******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 180 дугаар зарлигаар
батлагдсан Цэргийн нийтлэг дүрмүүдийн цэргийн сахилгын дүрмийн 8 дугаар зүйлийн 8.17 дахь заалтанд Офицер, ахлагч, цэргийн гэрээт албаны байлдагч, түрүүч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ангийн байрлалыг дур мэдэн орхин явсан бол 12 цагийн дотор, амралт, чөлөөг 72 цагаас хэтрүүлэн анги байрлалдаа ирээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан /Цэргийн албанаас оргон зайлах/ гэмт хэрэгт шалгуулахаар харьяаллын дагуу хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ гэж заасан байна. Одоогийн байдлаар тушаал шийдвэр гараагүй байгаа. Гэрээний дагуу бол гэрээ цуцлах, дуусгавар болох үндэслэл байгаа. ******* нь ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдөл өгсөн юм байхгүй. Ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ангийн байрлалыг дур мэдэн орхин явсан...гэх мэдүүлэг / хх-ийн 56-57 /,
10. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Тус байлдагч нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ар гэрийн гачигдлын улмаас чөлөө авахаар хүсэлт бичгээр орж ирснийг тухайн үед нь шийдвэрлэж чөлөө өгсөн. 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр байлдагч ******* нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлттэй орж ирсэн тэгэхдээ өргөдөл бичээгүй байсан би даргын хувьд ажлаас гарахаасаа илүүгээр ээлжийн амралтаа аваад ар гэрийн асуудлаа зохицуулаад ирэх талаар яриад ээлжийн амралтаа авсан. Амралт нь дуусаад 2-3 хоног хэтрүүлэн орж ирээд ажлаас чөлөөлөгдөх тухай ярихаар нь өргөдлөө бичээд ир гэж хэлсэн тэрнээс хойш ямар нэгэн асуудалгүй ирж байгаад 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс хойш ажилдаа ирээгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 62 / болон Цэргийн нийтлэг дүрмийг шинэчлэн батлах тухай зарлиг /хх-ийн 23-29 /, Цэргийн гэрээт албыг байлдагч, түрүүчээр алба хаах гэрээ /хх-ийн 19-22 /, Бүртгэлд авч, цалинжуулах тухай Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн захирагчийн тушаал / хх-ийн 05 /, ажилласан цагийн тооцоо / хх-ийн 04 / зэрэгт хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Б/15 тушаалаар Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн захирагчийн тушаалаар цэргийн гэрээт албанд томилогдон мөн өдөр Цэргийн гэрээт албыг байлдагч, түрүүчээр алба хаах гэрээг 2 жил / 24 / сарын хугацаагаар байгуулан ажиллаж байсан ба гэрээний хугацаа дуусаагүй буюу 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагыг дур мэдэн орхин явсан гэх үйл баримт болсон байна.
Уг үйл баримт болсон нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч *******ийн мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэг, гэрч *******, *******, ******* нарын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч *******г цэргийн албанаас оргон зайлах буюу цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 15-ний өдөр цэргийн гэрээт албыг байлдагч түрүүчээр алба хаах гэрээг 24 сарын хугацаагаар Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид хаахаар байгуулсан байна..
Цэргийн албаны тухай хуулийн 3.1.9-д “цэргийн гэрээт алба хаагч" гэж цэргийн байгууллагад сайн дураар гэрээгээр цэргийн жинхэнэ алба хааж байгаа иргэнийг, мөн хуулийн 8.1-д “Монгол Улсын иргэн сайн дураар цэргийн албыг гэрээгээр хааж болно”, мөн хуулийн 8.2-д “Хугацаат цэргийн алба хаасан иргэн цэргийн гэрээт албыг байлдагч, түрүүчээр хаах анхны хугацаа 24 сар байх бөгөөд гэрээний хугацааг цаашид хоёр жилээр 31 нас хүртэл сунгаж болно...” мөн хуулийн 18.1-д “Цэргийн гэрээт алба дараахь тохиолдолд дуусгавар болно 18.1.1-д “цэргийн жинхэнэ алба хаах гэрээний хугацаа дууссан” гэж, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн цэргийн алба хаагч нь .1.3-д “Монгол Улсын хууль тогтоомж, цэргийн нийтлэг дүрмийг чанд сахин биелүүлэх” гэж тус тус хуульчилсан байх бөгөөд Монгол улсын Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 280 дугаар зарлигаар баталсан “Цэргийн нийтлэг дүрмүүдийг шинэчлэн батлах тухай” дүрмийн 8.17-д “...гэрээт цэргийн албаны байлдагч, түрүүч хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр ангийн байрлалыг дур мэдэн орхин явсан бол 12 цагийн дотор, амралт чөлөөг 72 цагаас хэтрүүлэн анги байрлалдаа ирээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэгт шалгуулахаар харьяаллын дагуу хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ” гэж заасан байна.
Шүүгдэгч *******гийн хувьд сайн дураар гэрээт цэргийн алба хаах гэрээ байгуулснаар Цэргийн алба хаагч болж, цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалт, Цэргийн дотоод албаны дүрэмд захирагдах ёстой байсан бөгөөд уг хууль дүрмийн заалтыг зөрчиж анги байрлалаа дур мэдэн орхин явсан нь цэргийн албанаас оргон зайлах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байна гэж шүүх дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч *******д үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахдаа тэнссэн хугацаанаас бага буюу 3 сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан шүүгдэгч ******* овогт *******гийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр зургаан / 06 / сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******д зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-т зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй,хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ