Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/86

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Ж.Энхбат,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,

Иргэний хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч: Я.Энхжаргал

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Б.Лхагвацэрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2214001080460   дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, , ******* овогт *******ийн *******, / РД: /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 03 цаг 30 минутын орчимд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутаг, “Цагаан гол” гэх газарт Hinger маркийн 12-75 УНЕ улсын дугаартай автобусыг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3,’Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замаас гарч онхолдон зорчигч Н.Ууганбаярын амь нас хохирсон, 3 хүний эрүүл мэндэд хүнд, 9 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 7 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би “Огоот” ХХК-д жолоочоор ажилладаг бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Өмнөговь аймагт ажилчид хүргэж өгөөд 04 дүгээр сарын 26-ны өглөө Улаанбаатарт ирсэн. Тухайн үед ээлжийн жолооч Жамъянсэнгэтэй хамт яваад ирсэн юм. Өглөө 07 цаг өнгөр байхад ирээд автобусаа баазын хашаанд тавиад гэртээ 08 цаг өнгөрч байх үед харьсан. Гэртээ ороод унтаж амжаагүй байх үед Бямбаа захирал залгаад “Сайн явж ирсэн үү, дараагийн замд явах боллоо, 11 цаг гээд талбай дээрээс хүмүүсээ авна” гэсэн. Би зөвшөөрсөн бөгөөд бааз дээрээс Жамъянсэнгэ очиж хүмүүсээ аваад Сүхбаатарын талбайгаас хүмүүсээ аваад ирэхэд нь би таван шараас машинд суугаад явсан. Нийт автобусанд 2 жолооч нийлээд 20 хүн явж байсан. Жамъянсэнгэ 22-ын товчооны Сансар хүртэл жолоодоод надад өгөхөөр нь би унаад цаашаа Булганы Рашаант сум хүртэл яваад Жамъянсэнгээс өгсөн. Жамъянсэнгэ цааш Өвөрхангай ортол унасан. Өвөрхангайд хоол идээд би Нарийнтээл ортол автобусыг жолоодсон. Нарийнтээлээс Жамъянсэнгэ жолоодон Баянхонгорын Өлзийтийн пост ороод би цааш унаж яваад осол гарсан. Би хоТООС сэрвэлзээд байсан. Бууцагаан сумын нутаг Цагаан гол гэх газарт явж байх үед гараад Жамъянсэнгийг автобус унаж явах үед унтах гэсэн унтаж чадахгүй, харанхуй болсон байсан бөгөөд өгсөж яваа мэт санагдсан бөгөөд өөдөөс гэрэл гарахаар нь гэрлээ шилжүүлтэл гэрэл алга болчихоор нь цааш явтал тойрог тойроод нөгөө гэрэл гарч ирэхээр нь гэрлээ шилжүүлээд хартал урд замын хурд сааруулагч харагдахаар нь тоормос гишгэтэл автобус зүүн гар тийш зүтгээд байх шиг санагдаад би тоормосоо аваад замаа дагуулаад дартал чигээрээ яваад замын хашлаганы цементэн шонг мөргөөд замаас гарсан. Түүнээс цааш юм санахгүй байна. Нэг сэрэхэд Бууцагаан сумын эмнэлэгт сэрсэн. Тэндээсээ хотод ирсэн. Ослын улмаас зүүн талын 10 хавирга хугарсан, нурууны доод нуглам цуурсан зэрэг гэмтэл учирсан. Тухайн үед би өөрийгөө нойрмоглоогүй гэж бодсон боловч тэр гэрэл гарах үед нүд юм харахгүй болчихсон байсан. Дараа нь бодоход нойрмоглосон байх гэж бодож байна. Би осол гарахаас өмнө бараг 30 цаг унтаагүй гэж бодож байна. Байнга автобусан дотор явж байсан. Ор засаж унтаагүй. 2022 оны 04 дүгээр сарын 25-ний өглөө 05 цагт гэрээсээ гараад түүнээс хойш ор засаж унтаагүй байсан. Автобус явж байх үед дуг хийх тохиолдол байсан. Байгууллагаас надад хамт олны тусламж гэж 1.040.000 төгрөг өгсөн. Өвчтэй байх үеийн актын мөнгө авч байсан. Сүүлийн 2 сар өгөөгүй. Осол гарах үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би нийт 36 жил автомашин жолоодсон бөгөөд автобусыг 19 жил жолоодож байгаа туршлагатай. Өмнө нь осол, гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Улаанбаатараас гараад замдаа унаж явах үед ямар нэгэн тоормосны догол мэдэгдээгүй. Зүгээр байсан. Энэ автобус хуучин боловч араа жаахан мултардаг байсан.  Осол гарах үед гадаа үзэгдэх орчин хэвийн байсан.Ямар нэгэн хур тунадас ороогүй, халтиргаа гулгаагүй байсан. Гэрэлтүүлэггүй зам байсан. Одоогоор мөнгө төгрөг өгөөгүй байна. Манай байгууллагаас бүх эмчилгээний зардлыг болон даатгалаар бүх цалинг нь өгсөн гэсэн....гэх мэдүүлэг / 4-р хх-ийн 60-61 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Би “Огоот” ХХК-д автобусны жолооч. Тус газарт 2014 оноос эхлэн ажилласан. Тухайн тээврийн хэрэгсэл 2013 онд үйлдвэрлэгдсэн. Орж ирээд 8-9 жил болчихсон, их муу ч биш сайн ч биш автобус байсан. Өглөө нь ажлаас буусан жолооч ажлын шаардлагаар өмнө явдаг байсан. Баазаас Жамъянсэнгэ барьж хөдлөөд 22-ын товчооноос би унаж яваад “Хаан Бууз” ортол жолоо барьсан. Түүнээс цааш Өвөрхангай хүртэл би жолоодож яваад Нарийн тээл дээрээс Жамъянсэнгэ жолоо барьсан. Тэгээд би Баянхонгор аймгийн урд байдаг колонкоос жолоо барьж яваад Бөмбөгөр ороод Жамъянсэнгээг сэрээх гэсэн боловч сэрээгүй тэгэхээр нь цааш өөрөө унаж яваад ийм зүйл болчихлоо. Машин жолооч аль алинаас нь шалтгаалж осол гарсан байх. Тухайн үед 40км цагийн хурдтай явж байсан байх. Машин зөрж өнгөрсөн гэх газарт сүүлд нь харахад эргэлт байсан байна лээ. Миний бие муу ухаангүй байсан учраас манай дүү миний өмнөөс очиж талийгаачийн ар гэрт мөнгө төгрөг өгсөн. Ядарснаас гадна нас өндөр болохоор чадвар мууддаг юм шиг байна. Би жолоо барьж байхдаа үүрэглэсэн. Би Шалгах механикч н.Алтангэрэлд “...Өглөө Өмнөговиос ирсэн учраас би явахгүй...” гэж хэлсэн. Би автобусыг 8 жил жолоодож байгаа. Намайг эмнэлэгт байхад компанийн зүгээс ирж уулзсан. Осол аваар гарсны улмаас хохирсон хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлнэ, жолоочийн буруутай үйл ажиллагаа гэж гарвал хувааж төлнө гэм бурууг хүлээж байна  гэв.

            3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би тухайн осол гарах үед хамт байгаагүй мэдэх зүйл байхгүй. Манай нөхөр Н.Ууганбаяр нь “Мера” ХХК-д түгжигч машины оператораар 2011 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд сарын үндсэн цалин нь 1.200.000 төгрөг байсан бөгөөд нэмэгдлээр бас цалин авдаг байсан. Гар дээр авах нь дунджаар 1.500.000-2.000.000 төгрөг авдаг байсан. ажиллахдаа 14 хоног хөдөө Өмнөговь, Ховд зэрэг аймагт ажиллаж байсан. Эхээс 2-уулаа бөгөөд 1 эмэгтэй дүүтэй, айлын ганц хүү юм. Ээж нь 60 настай хүн байдаг. Бага насаа Ховд аймгийн Жаргалант суманд өнгөрүүлсэн бөгөөд 10 жилийн сургуулийг 8 төгсөөд Улаанбаатарт 92 дугаар сургуулийг 10 дугаар анги төгссөн. ШУТИС-ийн Хүнсний механикийн сургуулийг төгсөөд дээд боловсрол эзэмшсэн. Цэрэгт яваагүй. Бид 2005 онд танилцаад 2007 онд гэр бүл болсон. Дундаасаа 3 хүүхэдтэй, том охин 2007, дунд охин 2009, бага хүү 2013 онд төрсөн насанд хүрээгүй 3 хүүхэдтэй. Бид СБД-т өөрийн эзэмшлийн хашаа байшинд амьдарч байсан. Талийгаач энэ 10 сард дуусах 36 сарын зээлийг Голомт  банкнаас авч байсан.  Үлдэгдэл нь 2 сая гаран байсан. Осол гарснаас хойш огт төлөөгүй, мандал даатгалд материал бүрдүүлэн өгсөн. Шүүхийн шийдвэр хүлээж байна. Осол гарахаас өмнө манай өрхийн орлого тогтмол биш ч гэсэн дунджаар 2.500.000 орчим байсан. Одоо ганц миний цалингаар болон 3 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэвэрт сарын 1.300.000 төгрөг авч байна. Одоогоор Очир-Ундраа группээс 14 сая гаран төгрөг өгсөн. Баянгол дүүргийн нутагт Цагдаагийн баазын хажууд 39м2 бүхий 2 өрөө байр авч өгсөн.Одоо байранд ороогүй байна. 2022 оны 8 дугаар сард орно гэж бодож байна.118.000.000төгрөгөөр авч өгсөн. Талийгаачийн 36 сарын цалин болох 69.948.000 төгрөг даатгалаас 10.000.000 төгрөг, Очир-Ундраагийн байгууллагын дотоод журмын дагуу итгэлцэл гэж хуримтлал хийгддэг байсны 2.980.000 төгрөг орсон. Нийт орлого орсон байна. Гомдолтой байна. Огоот ХХК-д хариуцлага тооцуулах хүсэлтэй байна.Оршуулгын зардлыг нэхэмжлэх хүсэлтэй байна.....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 17-18 /,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мэдүүлэхдээ / онлайнаар /: Талийгаач бид хоёр 2006 онд гэр бүл болсон. “Мера” ХХК-д түгжигч машины оператораар 11 жил ажиллаж байсан. Би ослын талаар мэдэхгүй. Намайг ажил дээрээ байхад компанийн захирал Гантөмөр гэх хүн ярьсан. Ирээд уулзахдаа осол болоод танай нөхөр нас барсан гэж хэлсэн. Хотоос онгоц нисэх гэж байна гээд хамт явсан. Жолооч ярихдаа манай дүү очиж уулзсан гээд байгаа боловч надаас ирж уучлалт гуйгаагүй ар гэрээс нь ирээгүй. Компанийн зүгээс ажилчид нь мөнгө цуглуулж өгсөн. “Огоот” ХХК хохирол төлсөн гэсэн байсан энэ бол худлаа гомдолтой байна. Оршуулгын зардалд 29,635,922 төгрөгийг “Огоот” ХХК-аас нэхэмжилж байна. Шүүгдэгч *******аас нэхэмжлэх зүйлгүй гэв.

5. Иргэний нэхэмжлэгч Ч.Энхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж заажээ. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Тээврийн прокурорын газраас иргэний нэхэмжлэл гаргаж ажиллах талаар дээд шатны прокуророос өгсөн үүргийн дагуу эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна.

2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 03 цаг 30 минутын орчим Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутаг“Цагаан гол” гэх газарт Higer маркийн 12-75 УНЕ улсын дугаартай автобус онхолдож зорчигч Н.Ууганбаяр /37 настай, эрэгтэй/-н амь хохирч, зорчигч нарын эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч , *******, , , , , , , , , , , , , , *******, , *******, Ц.Жамъянсэнгэ нар нь 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн түргэн тусламжаас ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч, тус аймгийн эмнэлэг болон Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн үзүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 13.504.480 төгрөгийн зардал гарсан болох нь хохирогчдын мэдүүлэг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 08 дугаар сарын 04 өдрийн 04/3773 дугаартай албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч *******-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. Тээврийн прокурорын газраас Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус прокурорын газарт хянагдаж, шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан харьяалах иргэний хэргийн шүүхүүдэд нэхэмжлэл гарган ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт прокурорыг иргэний нэхэмжлэгчээр тогтоон төрд учирсан хохирлыг гаргуулах, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалан оролцож байгаа болно...гэх мэдүүлэг / 4-р хх-ийн 110-112 /,

6. Иргэний хариуцагчийн төлөөлөгч Ц.Ариунболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....Хохирогч нарын эмчилгээний зардал, оршуулгын зардал, талийгаачийн ар гэрт өгсөн 2 өрөө байрны зардал, бусад зардлыг  манай байгууллага хариуцаж байгаа. Байгууллага хоорондын тооцоогоор бүрэн төлж барагдуулна...гэх дүгнэлт /2-р хх-ийн 75 /,          

7. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагчийн төлөөлөгч Ц.Ариунболд мэдүүлэхдээ: Осолтой холбоотой нэр дурдагдаад буй Огоот ХХК, Мера ХХК нар нь Очир Ундраа группийн охин компаниуд юм. Осол болсноос хойш ослын газар луу яаралтай арга хэмжээ авч ирсэн. Онгоц түрээслэн хохирогч нараа Улаанбаатар хот руу тээвэрлэх гэх зэрэг бүх асуудлыг МЕРА ХХК дангаараа хариуцаж зардал мөнгийг гаргасан зүйл биш. “Очир Ундраа” группийн Ерөнхийлөгч ерөнхий шийдвэрийг гаргаж охин компаниуд ажиллаж байсан. Группээс нийтдээ 297,919,153 төгрөгийн зардал гарсан байдаг үүнийг Огоот ХХК хариуцахаар болсон байгаа. Ослын дараа яаралтай арга хэмжээ авсан Бууцагаан сумын Эрүүл мэндийн газарт зүрхний үйл ажиллагаа дэмжих аппарат мөн Онцгой байдлын газарт төхөөрөмж зэргийг бэлэглэсэн байгаа. Хохирогч нарын нэхэмжилсэн мөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу төлнө гэв.

8. Хохирогч  *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....Тухайн өдрийн өмнөх өдөр нь тухайн автобусыг жолоодон ээлжийн жолооч
*******ын хамт 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн өглөөний 08 цагт
Өмнөговь аймгийн Цогт-Цэций сум орохоор яваад 19 цагийн үед Цэций ороод
хүмүүсээ буулгаад 21 цаг 30 минутын үед Улаанбаатар луу явсан. Хотод 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өглөөний 07 цагийн үед орж автобусаа бааз дээр орхиод гэртээ хариад усанд орчихоод цайгаа уугаад буцаад 10 цагийн үед бааз дээр ирсэн. Урд өдөр буюу 04 дүгээр сарын 25-ны өдөр Бямбаа захирал бид 2-луу залгаад маргааш өглөө нь ирээд Ховд руу Хөшөөтийн ээлж солилцолд яваарай гэж хэлсэн байсан юм. Бид 2 явахгүй амарна гэж хэлээгүй. Ер нь өмнө нь ч гэсэн яв гэхээр нь ээлжийн жолоочтой явчихдаг байсан. Би 1989 оноос хойш тасралтгүй машин жолоодож байна. Ер нь өмнө нь ч амралтгүй явдаг байсан. Сүүлийн 3 удаа амралтгүйгээр өөр ажилд дахин явж байсан. Өмнөговиос ирээд Хөшөөт рүү шууд явж байсан. 1 жолоочтой явсан. *******тай мөн явж байсан. Өмнөговиос ирэх үед зүгээр байсан. Мөн Баянхонгор явж байх үед ямар нэгэн тоормос ажиллагаагүй болсон зүйлгүй. Би Эмээлтээс Лүн ортол барьсан. Сансараас Өвөрхангай хүртэл барьсан. Мөн Гарьдын хаднаас Баянхонгор хүртэл барих үед тоормос зүгээр байсан. Гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу хүнд гэмтэл учирсан байсан. Биеэ сайн эмчлүүлэхэд мөнгө хэрэгтэй байгаа. Тооцоог дараа гаргаж өгнө эхдээ автобусыг асаагаагүй тохиолдолд хийгүй болоод наклад тэлээд дугуйгаа барьчихдаг бөгөөд заавал суллаж байж дугуй эргэдэг юм. Шөрмөс татна гэж ярьдаг юм. Автобусыг асаасны дараа дахин сулласан уг лоромы чангалж тохируулах ёстой байдаг юм. ослын өмнө тоормосны асуудалгүй, урд дугуйн тоормос зүгээр байсан.....гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 79 /

9. Хохирогч  ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....Байгууллагаас эмчилгээний зардлын мөнгийг төлж байсан. Даатгалаас листны мөнгө орж байгаа. Байгууллагаас эм тариа авсан мөнгөний баримтыг авсан байгаа. Гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу хүндэвтэр гэмтэл учирсан байсан. Биеэ сайн эмчлүүлэхэд мөнгө хэрэгтэй байгаа. Тооцоог дараа гаргаж өгнө. Одоогоор бодсон зүйлгүй байна. Явцын дунд хагалгаа хийлгэнэ...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 89 /,

10. Хохирогч  ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:

....2022 оны 04 дүгээр сарын 26-ний өглөө 12 цагийн үед Хархорин захын автобусны буудлаас Төмөрбаатар, Нямбаяр, Пүрэвбат, Мөнхбат нарын хамтаар ажил руу явах автобусанд суугаад цаашаа яваад хотын баруун талын Сансар худалдааны төвд очиж зогсоод тэнд хоол идчихээд хөдөлсөн. Би цагаа хараагүй болохорр сайн мэдэхгүй байна. оролцоогоор 14 цагийн үед хөдөлсөн шиг санаж байна. цаашаа хөдлөөд яваад замдаа 1-2 удаа зогсож бие зассан. Тэгээд Өвөрхангай аймагт 19-20 цагийн үед очиж зогссон. Өвөрхангай аймагт хоол идчихээд цаашаа хөдлөөд явсан. Тэгээд удалгүй би унтсан. Тэгсэн хүмүүс орилох чимээ гарч байсан. Тэгээд нэг сэрсэн чинь газарт хэвтэж байсан. Тэгээд түргэний машин суулгаад аваад явсан. Бууцагаан сумын эмнэлэгт очсон. Эмч нар үзлэг хийгээд анхан шатны тусламж үзүүлсэн. Тэгээд нисдэг тэрэг ирээд эхний 9 хүнийг суулгаад Баянхонгор аймгийн төв авч нисээд аймагт ирээд тэндээс бид нарыг хүргэж ирсэн нисдэг тэрэг буцаад сум руу явсан. Бид нар аймгийн төвөөс онгоцоор Улаанбаатар хотод ирсэн. Бид нарын Буянт тохойд ирэхэд эмнэлгийн болон ажлын машин хүлээж аваад гэмтлийн эмнэлэгт хүргэж ирсэн. Гэмтлийн эмнэлгийн гавал тархины тасагт 5 хоног хэвтэж эмчилгээ хийлгэж байгаад гараад, Эм би жи хүвийн эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байгаа....гэх дүгнэлт /1-р хх-ийн 53-54 /,

11. Хохирогч  ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....Гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу хөнгөн гэмтэл учирсан байсан. Биеэ сайн эмчлүүлэхэд мөнгө хэрэгтэй байгаа. Тооцоо гаргаж өгнө.Ослын улмаас зүгээр гэртээ байгаа учир ажиллаж байх үеийн цалингийн зөрүүг нэхэмжлэх хүсэлтэй байна...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 103 /,

12. Хохирогч  ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:

....2022 оны 04 дүгээр сарын 26-ний өглөө 11 цагийн үед “Огоот” ХХк-ны хашаанаас ажлын автобус хөдөлнө гэж өрмийн мастер бид нар 2022 оны 4 дүгээр сарын 25-ний орой хэлсэн юм. 2022 оны 04 дүгээр сарын 26-ний өглөө 12 цагийн үед 25 дугаар эмийн сангийн автобусны буудлаас Ганпүрэв, Эрдэнэбаян, Даваадоржийн хамтаар тэнд цуглараад тэндээс автобусандаа суусан. Тэгээд зарим нэг хүмүүс нь Саппоро, Хархорин гэх газраас суусан. Тэгээд цаашаа хөдөлж яваад хотын баруун талын захад байдаг сансар худалдааны төвд ирээд зогсоод хоол унд идчихээд тэндээс 13-14 цагийн үед хөдөлж яваад цаашаа явсан. Тэгээд автобусанд сууж явсан хүмүүс унтаад л явж байхдаа замдаа 2-3 удаа зогсож бие засаж байсан. Ямар нэртэй газарт байсныг мэдээгүй. тэгээд орой 20 цагийн үед Өвөрхангай аймагт ирээд хоол идсэн. Өвөрхангай аймагт 1 цаг орчим болсон байх. 21-22 цагийн үед Өвөрхангай аймгаас хөдлөөд цаашаа явсан. Би автобус хөдөлж яваад удалгүй би унтсан. Тэгээд нэг сэрсэн чинь Автобус Баянхонгор аймагт ирчихсэн бензин хийгээд хөдлөөд явсан. Тэгээд би сэрээд жолоочид бие засах талаар хэлэхэд зогсохоор нь би буугаад бие засчхаад эргэж орж ирчхээд автобусандаа унтаад явж байхад хүмүүс яаж яваад байгаа юм вэ гээд орилох чимээгээр сэрээд харсан чинь автобус дайвалзаж байсан тэгээд автобус замын хашлага дайрах шиг болсон. Тэгээд эвгүйдээд байхаар нь ур талын суудлаас бариад авсан тэгээд автобус хажуу тийшээ эргээд унасан. Тэгээд ухаан алдаад сэргэсэн чинь автобусны гадан талд хэвтэж байсан. Сэрээд харсан чинь автобус доошоо харчихсан байхаар нь би тухайн үед аваарт орсон байна гээд өөрийнхөө биеийн байдлыг шалгахад толгойноос цус гараад нүүр лүү урсаж байсан. Өмдний карманд утас байхаар нь гаргаж ирээд харсан чинь сүлжээ байхгүй байхаар нь цагаа харсан чинь ямар ч л байсан шөнийн 03 цаг өнгөрч байсан. Тэгсэн замаар машин явж байхаар нь туслаараа гээд орилоод гүйсэн чинь зогсохгүй яваад өгсөн. Тэгээд тэнд байсан гайгүй хүмүүстэйгээ нийлээд хүнд байсан хүмүүст тусалж цуглуулсан. Би хэсэг хугацаанд зам дээр зогсоод машин зогсоох гэсэн чинь 4-5 машин зогсохгүй өнгөрөөд явсан. Тэгээд би Пүрэвбатын хамтаар зам дээр зогсож байгаад Улаанбаатар хот руу явж байсан автобусыг зогсоод бид нар аваарт орчихлоо хүнд байгаа ганц хоёр хүнд байна аваад явах боломж байна уу гэхэд бид нарын явж байгаа чиг төв ойрхон байхгүй, замаар сүлжээтэй газраас тусалж дуудаж өгье гээд явсан. Тэгсэн удалгүй бид нарын явсан чиглэлд нэг автобус явж таараад тэр автобусанд Тогоохүү, Анхбаяр нар суугаад явсан. Тэгээд удалгүй гэгээ ороод үүр цайж байхад Тогоохүү, Анхбаяр нар эмнэлэг, цагдаа, Онцгой байдлын машинаар ирсэн. Эмнэлгийн машинаас эмч ирээ хүмүүсээ үзээд хүнд байсан хүмүүсийг эхний ээлжинд авч явсан. Дараагийн ээлжинд би Бууцагаан суманд ирээд анхны тусламж авсан. Тэгээд өдрийн 15-16 цагийн нисдэг тэргээр Баянхонгор аймгийн төвд ирээд, тэндээс жижиг онгоцоор Улаанбаатар руу 9 лүү яваад Буянт тохойд 18 цагийн үед буухад эмнэлгийн 2 машин болон ажлын машин бид нарыг суулгаад гэмтлийн эмнэлэгт хүргэж ирсэн. Тэгээд бид нар эмнэлгийн тусламж авсан. Гэмтлийн эмнэлгийн эмч үзээд ноцтой гэмтэл учраагүй байна гэхээр нь би эмчээс нь би гэр лүүгээ харьж болох уу гэхэд болно гэж хэлсэн. Тэгээд би гэр лүүгээ явах гэхэд компанийн зүгээс явуулахгүй, одоо зүгээр байгаа боловч дараа нь бас юм гарч болзошгүй гээд гэмтлийн эмнэлгээс MBG гэмтлийн эмнэлэгт хүргэж ирсэн. Би энэ эмнэлэгт 9 хоног хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад 2022 оны 05 дугаар сарын 06-ний өдөр гарсан....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-47/,

13. Хохирогч  ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу хөнгөн гэмтэл учирсан байсан. Эмч нар намайг хүнд ажил хийж болохооргүй болсон байна гэж хэлж байсан. Тооцоог дараа гаргаж өгнө. Одоогоор бодсон зүйлгүй байна. Байгууллагатай зөвшилцөөд шийдэлд хүрнэ гэж бодож байна...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 110 /,

14. Хохирогч  ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:

...2022 оны 04 дүгээр сарын 26-ний өглөө 12 цагийн үед Хархорин захын автобусны буудлаас Төмөрбаатар, Отгонбаатар, Пүрэвбат, Мөнхбат нарын хамтаар ажил руу явах автобусанд суугаад цаашаа яваад хотын баруун талын Сансар худалдааны төвд очиж зогсоод тэнд хоол идчихээд хөдөлсөн. /би цагаа хараагүй болохоор сайн мэдэхгүй байна/ цаашаа хөдлөөд яваад замдаа 1-2 удаа зогсож бие зассан. Тэгээд Өвөрхангай аймагт ирээд хоол идчихээд хөдлөх гэж байхад харанхуй болсон байсан. Хэдэн цаг болж байсан мэдэхгүй байна. Тэгээд удалгүй автобусанд сууж би унтаад явсан. тэгсэн чинь хүмүүс яаж яваад байгаа юм гээд орилох чимээ гарсан. Тэгээд сэрсэн чинь автобус замын хажуу талын түв гэх шонг мөргөсөн. Тэгээд би ухаан алдсан. Тэгсэн чинь миний дээрээс түлш асгараад тэгээд би сэрсэн. Тэгээд би шокны байдалд орсон. Би тэнд байсан хүмүүстэйгээ нийлж хөдөлж чадахгүй байсан бусдаа тусламж үзүүлсэн. Намайг хөдөлж болохгүй гэж цуг байсан хүмүүсээс хэлэхээр нь хөдөлгөөнгүй эмнэлэг ирэхийг хүлээгээд суухад нар мандаад оролцоогоор цаг гарангийн дараа эмнэлэг, цагдаа, онцгой ирсэн.тэгээд бид нарыг Бууцагаан сум руу тээвэрлэсэн. Сумын эмнэлэгт байхад эмч нар үзлэг хийгээд анхан шатны тусламж үзүүлсэн. Тэгээд нисдэг тэрэг ирээд эхний 9 хүнийг суулгаад Баянхонгор аймгийн төв авч нисээд аймагт ирсэн. Тэндээс бид нарыг хүргэж ирсэн нисдэг тэрэг буцаад сум руу явсан. Бид нар аймгийн төвөөс онгоцоор Улаанбаатар хотод ирсэн. Бид нарын Буянт тохойд ирэхэд эмнэлгийн болон ажлын машин хүлээж аваад гэмтлийн эмнэлэгт хүргэж ирсэн. Гэмтлийн эмнэлгийн эмч нар үзлэг оношилгоо хийгээд оёдол хийчхээд гайгүй байна хэвтрийн дэглэм сахиарай гэж хэлсэн. Тэгсэн компанийн зүгээр гэмтлийн эмнэлгээс гайгүй гээд гарах гэж байсан хүмүүсийг Эм Би Жи хувийн эмнэлэгт хэвтүүлэн, эмчилгээ хийлгэж байгаа. Энэ хэргийн улмаас миний биед толгойн зүүн талын хуйхандаа 2 ширхэг, баруун эрүүний хэсэгт 3 ширхэг, зүүн талын тохой хэсэгт 3 ширхэг оёдол тавиулсан. Рентгенд үзүүлсэн байгаа хариу нь гараагүй байгаагүй. Одоогоор нуруу хэсгээр өвдөж зовуурилж байгаа....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-56 /,

15. Хохирогч  ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу хөнгөн гэмтэл учирсан байна. Тооцоог дараа гаргаж өгнө. Одоогоор бодсон зүйлгүй байна. Байгууллагатай зөвшилцөөд шийдэлд хүрнэ гэж бодож байна....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 137 /,

16. Хохирогч  ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:

......2022 оны 04 дүгээр сарын 26-ний өглөө 10 цаг Баянзүрх дүүргийн Цайз захад байдаг Огоот ХХК-ний авто баазаас Тогоохүү, Золжаргал, талийгаач Ууганбаяр болон 2 харуулын хамтаар автобусандаа суугаад удалгүй хөдөлж яваад төв зам дагуу яваад 25 дугаар эмийн сан, 10 дугаар хороолол, Саппоро, Хархорин захын автобусны буудлуудад зогсож ажилчдаа суулгаад цаашаа яваад, хотын баруун талын Сансар худалдааны төвд очиж зогсоход 13 цаг болж байсан. Тэнд бид нар хоол идчихээд цаашаа оролцоогоор 14 цагийн үед цаашаа хөдөлж яваад замдаа 1-2 удаа зогсож би^ зассан. Тэгээд Өвөрхангай аймагт оролцоогоор 21-22 цагийн үед очоод, хоол идчихээд хөдлөх гэж байхад харанхуй болсон. Тэгээд удалгүй автобусанд суухад залуу жолооч нь жолоодож явсан. Тэгээд удалгүй унтсан. Тэгээд сэрсэн чинь Баянхонгор аймагт ирээд шатахуун авч байхад сэрсэн. Тэгээд удалгүй машин хөдлөхөөс өмнө нь хоёр жолооч солигдож ******* жолоодсон санагдаж байна. тэгээд би эргээд унтаад өгсөн. Тэгсэн нэг хүн яаж яваад байгаа юм вэ гээд санга дуугаар орилохоор нь сэрээд харахад шороо манараад л автобус унасан. тэгээд хэсэг хугацааны дараа сэрэхэд автобус дотор сууж явсан суудлынхаа эсрэг тал нь хажуу тийшээ харсан байдалтай хэвтэж байсан. тэгээд босох боломжгүй байсан учраас мөлхөж автобуснаас гарахад хүмүүс энэ тэнд хэвтэх нь хэвтээд босох нь босчихсон ёолоод л байсан. хэсэг хугацаанд сууж яваад Тогоохүүгийн хамтаар хүмүүсээ бүртгэсэн чинь талийгаачийг байхгүйг мэдээд автобусны ойр орчмоор хайгаад олдохгүй байхаар нь автобусны доогуур ороод мөлхөж ороод цааш явах боломжгүй байсан учраас нааш нь нэрийг дуудаад орилоход хөдөлгөөнгүй чимээгүй байсан учраас автобуснаас гарч ирсэн. Тэгээд би Тогоохүүгийн хамтаар зам дээр зогсоод машин зогсоох гэхэд эхлээд 3-4 машин зогсохгүй өнгөрөөд явсан. Тэгсэн сүүлд нь Говь-Алтай аймгийн хүн тээврийн автобус зогсоохоор нь Тогоохүүгийн хамтаар суугаа Бууцагаан суманд* хүргэж өгөхөөр нь цагдаа, эмч нарт осол болсон талаар хэлж дуудлага өгсөн. Тэгээд Тогоохүү эмч, цагдаа, онцгой байдлын хамтаар явсан. Би сумын төвд үлдээд компанийн удирдлагууд руу утсаар холбоо барин мэдэгдсэн. Тэгээд би эмнэлэгт эмчид үзүүлж анхан шатны тусламж авсан. Өглөөний 08 цагийн үед осол болсон газраас эхний ээлж ирсний дараа 11 цагийн үед дараагийн ээлж ирсэн. Тэгээ эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн. 15-16 цагийн үед нисдэг тэрэг ирсэн. Тэгээ эхний 9 хүн Баянхонгор аймгаас жижиг онгоцонд суухаар болж яваад, эргээд нисэг тэрэг нь ирэхээр нь үлдсэн хүмүүсийн хамтаар Улаанбаатар хот руу нисээд орой 21 цаг өнгөрч байхад Буянт тохой онгоцны буудал буухад эмнэлгийн болон ажлын машин хүлээж аваад гэмтлийн эмнэлэгт хүргэж ирсэн. Гэмтлийн эмнэлгийн эмч нар үзлэг оношилгоо хүнд гэсэн надаас гаднаас 8 хүнийг хэвтүүлсэн. 2022 оны 04 дүгээр сарын 27-ноос 2022 оны 05 дугаар сарын 02-нд гараад, тэндээс түргэний машинаар Эм Би Жи эмнэлэгт хүргүүлж ирэн хэвтүүлж, одоог хүртэл эмчилгээ хийлгэж байна....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 79-80/

17. Хохирогч  *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....Гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу хөнгөн гэмтэл учирсан байна. Тооцоог дараа гаргаж өгнө. Одоогоор бодсон зүйлгүй байна. Байгууллагатай зөвшилцөөд шийдэлд хүрнэ гэж бодож байна. Огоот ХХК-д гомдолтой байна...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 151 /,

18. Хохирогч  *******гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:

.....2022 оны 04 дүгээр сарын 26-ний өглөө 12 цагийн үед Чагнаадорж, Даваадорж, Ганпүрэв нарын хамтаар 25 дугаар эмийн сангийн автобусны буудлаас ажил руу явах автобусанд суугаад цаашаа яваад хотын баруун талын Сансар худалдааны төвд очиж зогсоход 13 цаг болж байсан. Тэнд бид нар хоол идчихээд цаашаа оролцоогоор 14 цагийн үед цаашаа хөдөлж явж байгаад замдаа 1-2 удаа зогсож бие зассан. Тэгээд Өвөрхангай аймагт оролцоогоор 21-22 цагийн үед ирээд, хоол идчихээд хөдлөх гэж байхад харанхуй болсон байсан. /хэдэн цаг болж байсан мэдэхгүй байна/ Тэгээд удалгүй автобусанд суухад хэн жолоодож явсныг мэдээгүй. Тэгээд хэсэг хугацааны дараа би унтсан. Тэгээд дунд нь нэг удаа сэрсэн шиг санаж байна. Тэгсэн хүмүүс орилоод байхаар нь сэрээд өндийх гэж байхад автобус замын хажуу тал цуг явсан хүмүүс энд тэнд эмх замбараагүй гишгэгдсэн байдалтай байсан. нэг хүнийг голын усаар гаргаж байгаа харагдсан. Тэгсэн ажлынхан маань зам дагуу явж байсан машинуудыг зогсоох гэхэд зогсохгүй хэд хэдэн машин өгөрч явсан. Тэгсэн нэг шугамын бололтой автобус зогсоход нь Тогоохүү, Анхбаяр хоёр тэр машинд суугаад явсан. Тэр хоёрыг яваад удалгүй гэгээ орсон. Тэгээд удалгүй цагдаа, эмч, онцгой байдлын хүмүүстэй ирсэн. Эмч бид нар үзлэг хийгээд анхан шатны тусламж үзүүлж, өвдөн намдаах тариа хийгээд хүнд гэсэн хүмүүсийг эхэлж ав явахад нь би цуг явсан. Тэгээд сумын эмнэлэгт ирэхэд эмч нар нь дахин үзлэг хийгээд өвчин намдаах тариа болон бусад эмчилгээ хийж, ар нуруу хэсэгт оёдол хийсэн. Тэгсэн 15-16 цагийн нисдэг тэрэг ирээд эхний 9 хүнийг аваад Баянхонгор аймаг руу ниссэн. Тэр нисдэг тэрэг нь эргэж ирээд үлдсэн 11 хүнийг аваад, Улаанбаатар хот руу нисээд орой оролцоогоор 21 цагийн үед Буянт тохой онгоцны буудал буухад эмнэлгийн болон ажлын машин хүлээж аваад гэмтлийн эмнэлэгт хүргэж ирсэн. Гэмтлийн эмнэлгийн эмч нар үзлэг оношилгоо хийгээд нэмэлт үзлэг оношилгоо шаардлагатай гэсэн байна гээ намайг хэвтүүлсэн. Би гэмтлийн эмнэлэгт 5 хоног хэвтэж эмчилгээ хийлгэж байгаад 2022 оны 05 дугаар сарын 02-ний өдөр эмнэлгээс гарч, эмнэлгийн түргэн тусламжийн машинаар Эм Би Жи эмнэлэгт хүргүүлж ирэн хэвтэж одоог хүртэл эмчилгээ хийлгэж байна....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73-74 /,

19. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Эрдэнэбаяр мэдүүлэхдээ / онлайнаар /: 2022 оны 4 сарын 26-нд огоот ХХК-аас автобусандаа суугаад өглөө 9 цагт Улаанбаатар хотоос Ховд аймаг Хөшөөт уурхай руу явсан. Үүрээр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Цагаан гол гэх газар осол гарсан. Унтаж байсан чинь хүмүүс “...яаж яваад байна..” гээд орилолдоод байхаар нь суудлынхаа хажуугаар харахад замын хажуу руу орчих шиг болсон. Нэг сэрсэн чинь хүмүүс орлилдоод автобус асаалттай байсан. суудлынхаа бүсийг арай гэж салгаад жижиг зайгаар гадагш гараад 2 алхаад уначихсан. Арай гаагүй байсан хүмүүс нь тусламж дуудсан гэв.

20. Хохирогч  ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....Гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу хөнгөн гэмтэл учирсан байна. Тооцоог дараа гаргаж өгнө. Одоогоор бодсон зүйлгүй байна. Байгууллагатай зөвшилцөөд шийдэлд хүрнэ гэж бодож байна. “Огоот” ХХК-д гомдолтой байна...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 166 /,

21. Хохирогч  ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:

.... 2022 оны 04 дүгээр сарын 26-ний өглөө 12 цаг өнгөрч байхад Хархорин захын автобусны буудлаас Мөнхбат, Төмөрбаатар, Отгонбаатар, Нямбаяр нарын хамтаар Ховд аймгийн Хөшөөт сум руу явах ажлын автобусанд суугаад цаашаа хотын баруун талын Сансар худалдааны төвд очиж зогсоод тэнд хоол идчихээд оролцоогоор 13 цагийн үед цаашаа хөдлөөд явж байгаад замдаа 1-2 удаа зогсож бие зассан. Тэгээд Өвөрхангай аймагт 20 цагийн үед ирээд хоол идчихээд хөдлөх гэж байхад харанхуй болж байсан. 21 цагийн үед Өвөрхангай аймгаас автобусанд суухад Болдоо ах жолооны ар^сууж байсан. тэгээд би автобусандаа суусан удалгүй араас манай ажлынхан бүгд орж ирээд хөдлөөд явсан. Би удалгүй унтсан. Тэгээд нэг мэдсэн чинь хүн орилоход сэрээд автобус дайвганах үед урд талын суудлаас зуурсан. Тэгээд нэг мэдсэн чинь автобусны гадаа хэвтсэн байдалтай ухаан ороод өөрийн биеийн байдлыг чагнаж байгаад босоод яваад ойр орчмоо ажиглахад автобус дотор Отгонбаатар байгаа харагдсан. Тэгсэн голын тэндээс хүн орилох чимээ гарахаар нь Мөнхбатын хамтаар гол руу очиход гол дунд автобусны жолооч болох залуу байхаар нь тэрийг татаж гарсан. Тэгээд тусламж хэрэгтэй хүмүүс тусламж үзүүлсэн. Тэгээд зам руу гарч автобус зогсоож юу болсон талаар хэлээд тусламж дуудаад өгөөч гэж хэлсэн. Тэгсэн дахиад нэг машин ирэхээр нь тэрийг зогсоогоод осол болсон талаар хэлээд хүнд хүмүүс өгөөд явуулах талаар хэлсэн чинь тэр машин хэсэг хугацаанд хүлээж байгаад яваад өгсөн. Тэгээд тэнд байсан хүмүүст тусламж үзүүлж байхад Анхбаяр, Тогоохүү хоёр тусламж дуудахаар явсан гэж манай хэд хэлсэн. Тэгээд удалгүй гэгээ ороод, хүмүүстэйгээ ярилцаад байж байхад оролцоогоор 06 цагийн үед эмч, цагдаа, онцгой байдлаас хүмүүс ирээд, эмч үзээд хүнд гэсэн хүмүүсийг сумын руу машинаар авч яваад, эргээд фургон нь ирэхээр нь үлдсэн хүмүүсийг аваад сумын төв рүү авч явсан. Би осол болсон газарт Тогоохүү мастерын хамтаар хэргийн газарт шинжилгээний баг иртэл нь үлдсэн. Тэгээд оролцоогоор 09 цагийн шинжилгээний баг ирээд хэмжилт хийгээд автобусыг эргүүлж дугуйн дээр нь босгосон. Автобусанд үзлэг хийж дуусгаад 10 цаг өнгөрч байхад цагдаагийн машинаар Тогоохүүгийн хамт машин суугаад сумын төв рүү хөдөлж яваад удалгүй очсон. Тэгээд Тогоохүү ах бид хоёрыг үзээд анхан шатны тусламж үзүүлсэн. Тэгээд 15-16 цагийн нисдэг тэрэг ирээд эхний 9 хүнийг суулгаад Баянхонгор аймгийн төв авч ирээд, тэндээс бид нарыг хүргэж ирсэн нисдэг тэрэг буцаад сум руу явсан. Бид нар аймгийн төвөөс онгоцоор Улаанбаатар хотод ирээд Буянт тохойд онгоцны буудал дээр буухад эмнэлгийн болон ажлын машин хүлээж аваад гэмтлийн эмнэлэгт хүргэж ирсэн. Гэмтлийн эмнэлгийн эмч нар үзлэг оношилгоо хийгээд гайгүй байна хэвтрийн дэглэм сахиарай гэж хэлсэн. Тэгсэн компанийн зүгээр гэмтлийн эмнэлгээс гайгүй гээд гарах гэж байсан хүмүүсийг Эм Би Жи хувийн эмнэлэгт эмчилгээ хийлгэхээр авч ирсэн....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-65 /,

22. Хохирогч  ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....Гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу хүндэвтэр гэмтэл учирсан байна. Тооцоог дараа гаргаж өгнө. Одоогоор бодсон зүйлгүй байна. Байгууллагатай зөвшилцөөд шийдэлд хүрнэ гэж бодож байна. “Огоот” ХХК-д гомдолтой байна...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 191 /,

23. Хохирогч  ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:

... 2022 оны 04 дүгээр сарын 26-ний өглөө 12 цаг өнгөрч байхад Хархорин захын автобусны буудлаас Төмөрбаатар, Отгонбаатар, Нямбаяр, Пүрэвбат нарын хамтаар Ховд аймгийн Хөшөөт сум руу явах ажлын автобусанд суугаад цаашаа хотын баруун талын Сансар худалдааны төвд очиж зогсоод тэнд хоол идчихээд оролцоогоор 13 цагийн үед цаашаа хөдлөөд явж байгаад замдаа 1-2 удаа зогсож бие зассан. Тэгээд Өвөрхангай аймагт 20 цагийн үед ирээд хоол идчихээд хөдлөх гэж байхад харанхуй болж байсан. оролцоогоор 21 цагийн үед Өвөрхангай аймгаас автобусанд суухад Болдоо ах жолооны ард сууж байсан. тэгээд би автобусанд суусан удалгүй араас манай ажлынхан бүгд орж ирээд хөдлөөд явсан.тэгээд удалгүй унтаад сэрэхэд автобус зогссон байхаар нь буугаад бие засчхаад буцаад суухад ******* ах жолооны ард сууж байсан. тэгээд хөдлөөд явахаар нь удалгүй унтсан. нэг мэдсэн чинь яаж яваад байгаа юм вэ гээд орилоод байхаар нь сэрээд өндий гэхэд автобус хоёр тийшээ дайвалзаад байхаар нь би сандлаас зуураад аваад нэг мэдсэн автобусны арын хэсгээс сандлын хажуугаар хэвтэж байсан. тэгээд би босоод гарах гэж байхад Отгонбаатар сандалд хүзүүгээрээ дарагдсан байхаар би сандлыг нь холдуулах гэсэн чинь миний бие өвдөөд байсан болохоор автобуснаас буугаад Нямбаяр, Тогоохүү хоёр хэлээд тэр Отгонбаатарыг автобуснаас гаргаж ирсэн. Тэгээд зам дээрээс автобус зогсоогоод Анхбаяр, Тогоохүү хоёр тусламж дуудахаар Бууцагаан сум руу явсан гэж оролцоогоор 05-06 цагийн үед байх гэгээ орж байхад эмч, цагдаа, онцгой байдлаас хүмүүс ирээд, эмч үзээд хүнд гэсэн хүмүүсийг сумын руу машинаар авч яваад, эргээд фургон нь ирэхээр нь үлдсэн хүмүүс хамтаар би машинд суугаад сумын төвд очсон. Тэгсэн эмч нар хүмүүсийг үзээд анхан шатны тусламж үзүүлсэн. Тэгээд 15-16 цагийн нисдэг тэрэг ирээд эхний 9 хүнийг аваад Баянхонгор аймгийн төв рүү явсан. Тэгээд тэр нисдэг тэрэг буцаж ирээд үлдсэн 11 хүнийг суулгаад Улаанбаатар хотод яваад Буянт тохой онгоцны буудал дээр буухад эмнэлгийн болон ажлын машин хүлээж аваад гэмтлийн эмнэлэгт хүргэж ирсэн. Гэмтлийн эмнэлгийн эмч нар үзлэг оношилгоо хийгээд намайг хэвтүүлсэн. Гэмтлийг эмнэлэгт 5 хоног хэвтэж эмчилгээ хийлгэж байгаад гараад, тэндээс шууд Эм Би Жи гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж ирээд одоо болтол хэвтэн эмчилгээ хийлгэж байгаа....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70-71 /,

24. Хохирогч  ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....Гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу хөнгөн гэмтэл учирсан байна. Тооцоог дараа гаргаж өгнө. Одоогоор бодсон зүйлгүй байна. Байгууллагатай зөвшилцөөд шийдэлд хүрнэ гэж бодож байна. “Огоот” ХХК-д гомдолтой байна...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 206 /,

25. Хохирогч  ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:

.... 2022 оны 04 дүгээр сарын 26-ний өглөө 10 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн цайз захад байдаг “Огоот” ХХК-ны хашаанд очиж, Ховд аймаг руу явах автобусанд Тогоохүү, Дагвацэрэн, Энхбаяр болон харуулын 2 ажилтан нарын хамтаар суугаад хөдөлж яваад, 25 дугаар эмийн сан, 10 дугаар хороолол, Саппоро, Хархорин захын автобусны буудлаас ажилчдаа суулгаад цаашаа яваад хотын баруун талын Сансар худалдааны төвд очиж зогсоод тэнд хоол идчихээд хөдөлсөн. би цагаа хараагүй болохоор сайн мэдэхгүй байна/ цаашаа хөдлөөд явж байгаад замдаа 1-2 удаа зогсож бие зассан. Тэгээд Өвөрхангай аймагт ирээд хоол идчихээд хөдлөх гэж байхад харанхуй болж байсан. /хэдэн цаг болж байсан мэдэхгүй байна/ Өвөрхангай аймгаас автобусанд суухад Болдоо ах жолооны ар сууж байсан. тэгээд би автобусандаа суусан удалгүй араас манай ажлынхан бүгд орж ирээд хөдлөөд явсан. Би удалгүй унтсан. Тэгээд замдаа нэг удаа зогсоход нь би буугаад бие засчхаад буцаад машиндаа суугаад явж байгаад дахиад унтсан. Тэгээд нэг мэдсэн чинь хүн орилох шиг болсон. Тэгсэн миний хөл дараад сэрсэн чинь гадаа хэвтэж байсан. хүмүүс орилоод л байхаар нь өөрийнхөө биеийг харсан чинь нөл болон нуруунаас цус гарч байсан. тэгээд хэсэг хугацаанд өндийгөөд нэг гутал олж өмсөөд босож ирээд, тэнд байсан хөдөлж чадахгүй байсан ганц нэг хүнд тусалж байхад манай 2 хүн замын автобусанд суугаад явсны дараахан гэгээ орж байхад эмч, цагдаа, онцгойгоор хүмүүс ирээд, эмч үзээд хүнд гэсэн хүмүүсийг сумын руу машинаар авч яваад, эргээд фургон нь ирэхээр нь үлдсэн хүмүүсийг аваад сумын төв рүү авч яваад, эмнэлэгт ирэхэд эмч нар үзлэг хийгээд анхан шатны тусламж үзүүлсэн. Тэгсэн 15-16 цагийн нисдэг тэрэг ирээд эхний 9 хүнийг суулгаад Баянхонгор аймгийн төв авч ирээд, тэндээс бид нарыг хүргэж ирсэн нисдэг тэрэг буцаад сум руу явсан. Бид нар аймгийн төвөөс онгоцоор Улаанбаатар хотод ирээд Буянт тохойд онгоцны буудал дээр эмнэлгийн болон ажлын машин хүлээж аваад гэмтлийн эмнэлэгт хүргэж ирсэн. Гэмтлийн эмнэлгийн эмч нар үзлэг оношилгоо хийгээд гайгүй байна хэвтрийн дэглэм сахиарай гэж хэлсэн. Тэгсэн компанийн зүгээр гэмтлийн эмнэлгээс гайгүй гээд гарах гэж байсан хүмүүсийг Эм Би Жи хувийн эмнэлэгт хэвтүүлэн, эмчилгээ хийлгэж байгаа. Өвөрхангай аймгаас хөдлөх Болдоо ах жолооны ар сууж байсан хэн нь жолоодож явсныг мэдээгүй. Осол болох үед хэн жолоодож явсныг би санахгүй. Намайг “Огоот” ХХК-ны хашаанд байсан автобусанд суухаар ирэхэд жолооч нь машинаа тойроод явж байсан. үзлэг хийсэн эсэхийг мэдэхгүй байна. Автобусанд суугаад явахад зааварчилгаа өгөөгүй....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61-62 /,

26. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч мэдүүлэхдээ / онлайнаар /:2022 оны 4 сарын 26-нд огоот ХХК-аас автобусандаа суугаад Улаанбаатар хотоос Ховд аймаг Хөшөөт уурхай руу явсан. Үүрээр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Цагаан гол гэх газар осол гарсан. Унтаж байсан чинь хүмүүс орлилдоод би ухаан алдчихсан байсан. сэрээд хүмүүсээ бүртгээд явж байтал нэг хүн нь автобусны доор орсон байсан. Тэгээд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын төв рүү явж тусламж дуудсан. Би эмчилгээний зардалд 10,000,000 төгрөг нэхэмжилж байна гэв.

27. Хохирогч  ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Даатгалаас мөнгө нөхөн олгосон. Байгууллагаас эмчилгээний зардлын мөнгийг нөхөн төлж байгаа. Одоогоор тооцоо бүрэн гараагүй байгаа. Гаргаж өгнө. Одоогоор яг бодсон зүйл байхгүй. Гомдолтой байна. Одоо ажилдаа орчихсон. “Түмэнхүрээ” сервис ХХК-д ажилладаг бөгөөд “Мера” ХХК-д хамгаалагч хийдэг юм. Би буруутай этгээдээс эмчилгээний төлбөрөө нэхэмжлэн гэж бодож байна...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 235 /,

28. Хохирогч  ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:

....2022 оны 04 дүгээр сарын 26-ний өглөө 09 цагийн үед 10 дугаар хороололд байдаг ажлын төв байранд Түмэн-Эрдэнэтэй уулзаад даргаас Ховд аймагт очиж ажиллах тушаал, хүнсээ аваад Мерагийн ажилчид цуглаж байсан гэх Баянзүрх дүүргийн Цайз захын оролцоо байх “Огоот” ХХК-ний авто баазад байсан. 12-75 УНЕ улсын дугаартай цагаан алаг өнгийн автобусанд 10 гаран хүний хамтаар суугаад уг хашаанаас гарч, хотын төв замаар яваад 25 дугаар эмийн сан, 10 дугаар хороолол, Саппоро, 5 шарын автобусны буудал дээр зогсоод Мерагийн ажилчдыг суулгаад цаашаа хөдөлж яваад хотын баруун талын сансар худалдааны төвд 13 цагийн үед очиж зогссон. Цуг явсан хүмүүсээс зарим нь хоол идсэн. Би тухайн үед дэлгүүрээс ундаа авчихаад автобусандаа сууж байхад хүмүүс автобусанд суугаад цаашаа 14 цаг өнгөрч байхад яваад замдаа зогсохгүй явж байгаад Төв аймгийн Эрдэнэсанд сумын хажууд байдаг Хаан бууз нэртэй цайны газарт ирэхэд 17 цаг 51 минут ирсэн. Тухайн үед би автобусандаа өөрийн авч явсан хоолоо идсэн. Надтай цуг явсан хүмүүс цайны газар хоол идэхээр буугаад цаг гаран болоод хүмүүс автобусанд бүгд суусны дараа цаашаа хөдөлж яваад Өвөрхангай аймгийн төвд 20 цаг 45 минутад ирээд цайны газарт ирж зогссон. Би хоол унд идээгүй. Цуг явсан хүмүүс хоол идсэн. Тэгээд цаг гаран болоод Өвөрхангай аймгаас цаашаа явахад ******* жолоо барьж явсан. Баянхонгор аймагт 01 цаг 35 минутад колонкоос бензин аваад цаашаа хөдлөхөд ******* жолоодоод явж байсан. тэгээд хэсэг хугацаанд сэрүүн явж байгаад унтсан. Унтаж байхад хүмүүс орилоод яаж яваад байгаа юм гэхэд нь би сэрээд харахад дайвалзаад байсан. тэгээд автобус онхолдсон. Тухайн үед би автобусанд дотор байхдаа толгой болон бие хэсгээр юм мөргөсөн. Би сууж явсан суудлын хажууд. хэвтэж байгаад босоод автобусны цонхоор гараад цуг явсан Түмэн-Эрдэнийг хайж байгаад автобуснаас 10 орчим метрийн зайтай газраас олоход Түмэн-Эрдэнэ эгмээ дараад газар хэвтэж байхаар нь яаж байна гэхэд миний эгэм хугарсан юм шиг байна гээд хөдөлж чадахгүй байхаар сандлыг түшүүрийг нуруун доор нь эвээс хийж өгөөд орхисон. Тэгээд тухайн үед осолд ороод хөдөлж чадахгүй байсан хүмүүст тусламж үзүүлсэн. Тэгэхэд нэг автобус зогсоод хэл хүргэсэн. Осол болсноос хойш 05 цаг 46 минутад цагдаа, эмч, онцгой нар ирээ эмч нь хүмүүсийг үзээд хүнд гэсэн хүмүүсийг эхний элжинд сум руу аваад явсан. тэгээд эргэж нөгөө машин буцаж ирээд үлдсэн хүмүүсийг аваад явсан. цагдаа хэргийн газрыг хамгаалаад үлдсэн. Бууцагаан сумын эмнэлэгт хүргэгдэж ирээд эмнэлгийн анхан шатны тусламж авсан. тэгээд эргээд 12 цаг 18 минутад Мерагийн нэг ажилтан болон цагдаагийн хамтаар хэргийн газарт очоод тэнд байсан хүмүүсийн болон өөрийн ачаа тээшийг портер машин ачиж аваад, буцаад сумын төвд очоод онцгой байдлын гражид хийчихээд эмнэлэгт ирсэн. 15 цаг 10 минутад нисдэг тэрэг ирээд эхний хөнгөн гэсэн 9 хүнийг аваад Баянхонгор аймгийн ирээд буусан. Тэр нисдэг тэрэг эргээд Бууцагаан сум руу явсан. Баянхонгор аймгаас Улаанбаатар хот руу 16 цаг 07 минутад нисээд 18 цаг Буян тохой онгоцны буудалд буухад эмнэлгийн машин ирсэн байсан. тэгээд бид нарыг машин суулгаад гэмтлийн эмнэлэгт ирсэн байсан. эмч нар үзлэг хийгээд нурууны сэртэнгийн 3 яс хугарсан байна гээд шууд хэвтүүлж эмчилгээ хийсэн. Би гэмтлийн эмнэлэгт 4 хоног хэвтэж эмчилгээ хийлгэж байгаад 2022 оны 05 дугаар сарын 02-ний өдөр гарсан. Одоо гэрээр эмчилгээ хийж байгаа...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 88-89 /,

29. Хохирогч  гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Даатгалаас мөнгө нөхөн олгосон. Байгууллагаас эмчилгээний зардлын мөнгийг төлж байгаа. Одоогоор тооцоо бүрэн гараагүй байна. Одоогоор тооцоо бүрэн гараагүй байгаа. Гаргаж өгнө.Одоогоор яг бодсон зүйл байхгүй. Гомдолтой байна.Одоо ажилдаа ороогүй листтэй байна. Тэр осол гарах үед автобусыг жолоодож явсан жолооч нар нь өглөө хөдөө яваад ирчихээд амраагүйгээр дахиад ажилд явсан гэж байсан. Түүнд гомдолтой байна.Тэр жолооч нарт замдаа нойр чинь хүрвэл амраарай гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 03-04 /,

30. Хохирогч  гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:

...Тээврийн хэрэгсэлд нийт 21 хүн байсан. Үүний хоёр нь жолооч бөгөөд “Огоот” нэртэй хуулийн этгээдийн ажилчид /бүтэн нэрийн мэдэхгүй жолооч нарыг Болдоо, Жамиа ах гэж дууддаг гэх/, 17 хүн болохоор миний ажилладаг “Мера сервис” ХХК-ний ажилчид, 2 хүн нь хаана харьяалагддаг эсэхийн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн хамгаалалт хариуцсан ажилчид байгаа. “Огоот”, “Мера сервис” ХХК-уудын толгой компани нь “Очир ундраа” групп байгаа. Би анхнаасаа ажиллаагүй болохоор юмнуудын нарийн сайн мэдэхгүй байна. Миний ойлголтоор бол дээрх байдлаар харьяалагдаж явдаг байх. “Мера сервис” ХХК нь өрмийн болон тэсэлгээний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Одоо үндсэн байдлын талаар ярих юм бол бид нар Улаанбаатар хотоос 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн өдрийн 11 цагийн орчимд Ховд аймгийн “Хөшөөт” гэх уурхай руу гарсан. “Хөшөөт”- ийн уурхайн туслан гүйцэтгэгчээр оролцож байгаа компанийн туслан гүйцэтгэгчээр манай “Мера сервис” оролцож байгаа. Манай компанийн 17 хүний 10 нь тэсэлгээ хийдэг ба 7 хүн болохоор өрөмдлөг хийдэг. Улаанбаатар хотоос гараад шөнийн 21-23 цагийн орчимд байх цагийн сайн мэдэхгүй байна. Өвөрхангай аймагт ирж “Жинчин” нэртэй хоолны газарт хоолонд ороод эргэж автобусанд суугаад удаа ч үгүй би унтсан байсан юм. Нэг сэрсэн чинь автобус дайвалзаад тухгүй болчихоор нь нүдээ нээгээд яаж яваад байгаа юм бэ гэж орилсон тухайн үед нойрмог байсан болохоор ч юм уу бүгдийн тодорхой хэлж мэдэхгүй байна ямар ч гэсэн осол болоод би лав суудлын сандлыг биеийнхээ хэсгээр мөргөсөн юм. Тэгээд ухаан алдсан юм уу мэдэхгүй байна ухаан ороод нүдээ нээсэн чинь- автобусны жолоочийн суудлаас арагшаа 3 дахь суудал дээр хажуу тийшээ болсон цээж хэсгээр зовуурьтай хэвтэж байсан юм. Тэгээд босоод хаанаас нь гадагшаа гарсан эсэхийн мэдэхгүй байна. Гадаа лав гарахад- миний санаж байгаагаас өрмийн мастер Ганпүрэв нуруу өвдөөд байна гээд автобусны буруу тал буюу нөгөө талд нь лав гол байсан тэрний эсрэг талд нь газарт хэвтэж байсан. Төмөрбаатарын эрүүнээс цус гарсан надад лав ирсэн. Ерөнхийдөө шөнө болсон асуудал- автобуснаас гараад ирэхэд энэ тэнд ёолсон хүмүүс байсан. Хүмүүсийн байрлалыг нэг бүрчлэн энэ тэнд байсан гэж хэлж мэдэхгүй байна. Тэгээд би ямар ч гэсэн хүмүүсээ бүртгээд үзье гэж бодоод- бүртгээд явж байхад автобусны дотор тэгэхэд автобус дээшээ харсан байсан. Тэгсэн дотор талд нь Отгонбаатар гэх залуу жолоочийн суудлын арын хэсгээр сандалдаа суусан хүзүү нь сандлын дээд талын хэсэгт тулсан гэмээр байдалтай байж байсан тухайн үед би өөрөө шокт орсон байсан болохоор мэдэхгүй байна. Сая эмнэлэгт ирэхэд хүмүүс намайг Отгонбаатарыг татаж гаргасан гэж хэлсэн би өөрөө санахгүй байгаа юм. Тэгээд үргэлжлүүлэн хүмүүсийг бүртгээд явж байхад талийгаач байхгүй байсан ба машины доод талаас талийгаачийн өмсөж явсан хувцасны гэрэл цацруулагч нь гэрэлтээд байсан ойртож үзээд харсан чинь машины урд талын хэсгээр дарагдсан байсан. Тэгэхээр нь цагдаа, эмнэлэгт мэдэгдье гэж бодоод машин зогсоох гээд үзсэн чинь жижиг тэргүүд зогсохгүй байсан. Тэгсэн Улаанбаатар хотын чиглэл рүү явж байсан автобус зогссон ба жолоочид нь болсон явдлаа хэлээд манай компанийн холбогдох хүмүүсийн утасны дугаарыг нь өгч яаралтай түргэн, цагдаа дуудах талаар хэлсэн. Тус автобусны дараа Говь-Алтай аймгийн чиглэл рүү явж байсан автобусыг зогсоогоод тэрэнд би өөрөө суугаад хажуудаа нэгийн дагуулаад Баянхонгор аймгийн Бууцагаан сумын захын “Петровис” колонк дээр буусан. Колонк дээр байж байхад сумын эмнэлэг ирсэн. Бууцагаан сум руу ирж байх замд бид нарын сууж явсан Говь-Алтай аймгийн жолооч Бууцагаан сумын эмнэлэгт мэдэгдсэн байсан. Тэгээд эмнэлэг дээр очоод- эргээд эмнэлгийн тэрэгтэй осол болсон гэх газарт очоод тэнд очсон эмч хүмүүсийг үзээд ганц нэгт нь өвчин намдаах тариа хийгээд заримын эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг очоод удаа ч үгүй 10 орчим минутын дараа цагдаагийн алба хаагчид ирсэн. Цагийн хэлж мэдэхгүй байна гадаа гэгээ орсон нар гарсан байхад Онцгой байдлын газрын том тэрэг ирж цагдаа нартай уулзаад эхний ээлжинд автобусыг тороосоор татаад талийгаачийг доороос нь гаргасан. /амьсгаатай байж магадгүй гээд автобусыг татаж холдуулсан гэх тэгэхэд талийгаач өнгөрсөн байсан. Ингээд байж байхад 30 орчим минутын дараа байх Баянхонгор аймгийн төвөөс цагдаагийн газрын бүрэлдэхүүн ирж хэргийн газарт үзлэг хийсэн....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-33 /

31. Хохирогч  Д.Түмэн-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Гэмтлийн эмнэлэгт хэвтээд гарсан., Байгууллагаас эмчилгээний зардлын мөнгийг төлж байгаа. Одоогоор тооцоо бүрэн гараагүй байна. Гаргаж өгнө. Одоогоор тооцоо бүрэн гараагүй байгаа. Гаргаж өгнө.Одоогоор яг бодсон зүйл байхгүй. Гомдолтой байна. Одоо ажилдаа орчихсон ажлаа хийж байна. Нуруу мэдээгүй байгаад байна. Эгэмээ дахиж үзүүлээрэй гэж байсан. Цаг авчихсан байгаа. Би нийгмийн даатгал төлдөггүй бөгөөд нийгмийн даатгалаас мөнгө авч чадаагүй , гомдолтой байна...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 17-18 /,

32. Хохирогч  Д.Түмэн-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:

...Би  2022 оны 04 дүгээр сарын 26-ны өглөө 10 цагийн үед ажлын газраасаа хамгаалагч Наранбаярын хамтаар компанийн тээврийн хэрэгслээр Огоот ХХК-ийн автобус баазын хашаанд хүргүүлсэн. Тэгээд Наранбаяр болон өрмийн ажилчид тэсэлгээний ажилчидтай нийлээд 10 гаран хүн суугаад хашаанаас гарч төв замаар яваад замдаа 25 дугаар эмийн сан, 10 дугаар хороолол, Саппоро, Хархорин зах, 5 шарын автобусны буудлаас Мера ХХК-ийн ажилчдыг суулгаад  цаашаа баруун тийшээ яваад, хотын баруун талын Сансар худалдааны төвийн гадаа   очиж зогссон. Тэнд хоол унд идээд, мөн зам зуур хэрэглэх ус ундаа авч суугаад тэгээд 13-14 цагийн үед Ховд аймаг руу яваад замдаа 1-2 удаа зогссон. Өвөрхангай аймагт 21 цаг өнгөрч байхад очсон. Хоол унд идчихээд автобусанд суухад ******* жолооны ард сууж байсан. Тэгээд л хөдөлсөн. Баянхонгор аймгаас гарч яваад 1 удаа зогсоод хүмүүс бие засчихаад буцааж суусан. Тухайн үед ******* машин жолоодож явсан санагдаж байна.  Тэгээд би унтаж байхад хүмүүс орилоод байхаар нь өндийн харахын завдалгүй нэг мэдсэн зүүн талын биеийн хэсгээр шил мөргөсөн байсан. Тэгээд юу болсныг санахгүй байна.  Нэг мэдсэн Наранбаяр намайг татан сэрээгээд гайгүй юу гэхэд ухаан орсон. Тэгээд ойр орчмоо харахад автобус дээшээ харсан. Автобусаар 4-5 метрийн газарт хэвтэж байсан. Тухайн үед цуг  явсан хүмүүс тэнд хэвтэх нь хэвтээд босоод явах нь яваад ёолоод байсан. Тэгээд биеийн байдлаа ажиглаад тэмтэрч үзэхэд зүүн эгэм тэр чигээрээ өвчтэй, зүүн талын хэсгээр тэр чигээрээ өвдөөд босох гэхээр босож чадахгүй учраас тэндээ хагас хэвтээ байдалтай байсан. Тэгээд нэлээн хугацаа болсны дараа Наранбаяр намайг түшиж автобуснаас холдуулсан. Тэгээд нээх удаагүй эмч цагдаа нар ирж хүмүүсийг үзээд хүнд хэсэг хүмүүсийг тээвэрлээд Бууцагаан сум руу явахад нь би цуг явсан. Би эмнэлэгт ороод эмчид үзүүлээд анхан шатны тусламж авсан.  Тухайн осол болсон газарт хүмүүсээ бүртгэхэд 1 хүн олдохгүй байх шиг байсан.  Тэгсэн 1 хүн автобусны доор байна гэж байсан. Эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад 18 цагийн үед Улаанбаатар хот руу нисдэг тэргээр нисээд 21 цаг өнгөрч байхад Буян тохой онгоцны буудалд ирэхэд эмнэлгийн машин хүлээж байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт 14 хоног эмчлүүлсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95-96 /, 

33. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Түмэн-эрдэнэ / онлайнаар / мэдүүлэхдээ:  2022 оны 4 сарын 26-нд огоот ХХК-аас автобусандаа суугаад өглөө 10 цагт Улаанбаатар хотоос Ховд аймаг Хөшөөт уурхай руу явсан. Үүрээр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Цагаан гол гэх газар осол гарсан. Унтаж байсан чинь хүмүүс “...яаж яваад байна..” гээд орилолдоод байхаар нь өндийсөн чинь автобус харанхуйлаад ухаан алдсан. Би автобуснаас 4-5 метр зайд шидэгдсэн байсан. Хамт явсан харуул намайг сэрээсэн. 2 цаг гаран гадаа сууж байгаад эмнэлгийн машин ирээд намайг хүнд гэмтэлтэй байна гээд аваад явсан. Улаанбаатар хотод ирээд гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Одоо хүртэл бүрэн эмчилгээ хийлгэж чадаагүй байна. Эрүүл мэндийн даатгалаа хувиараа төлдөг учраас гарсан зардал 4,449,000 төгрөг гарсан байгаа. Баримтаа өгч чадаагүй байгаа.  гэв.

34. Хохирогч  ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Даатгалаас мөнгө нөхөн олгосон. Энхсаран гэх эмнэлэгт хэвтээд гарсан. Байгууллагаас эмчилгээний зардлын мөнгийг төлж байгаа. Одоогоор тооцоо бүрэн гараагүй байна. Гаргаж өгнө. Одоогоор яг бодсон зүйлгүй . Гэхдээ гомдолтой байна. Одоо ажилдаа орчихсон ажлаа хийж байна...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 40 /,

35. Хохирогч  ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:

...2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр компанийн төв байрнаас томилолтоо авсан.  Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 10 цагийн “Огоот” ХХК-д очсон. Тухайн үед автобусанд оролцоогоор 4-5 хүн суугаад автобус 11 цагаас хашаанаас гарсан. Тэгээд хотын төв замаар яваад хүмүүсээ суулгаад явж байгаад оролцоогоор 13-14 цагийн үед Улаанбаатар хотын баруун талд байдаг Сансар худалдааны төв гадаа ирээд зогссон. Тэгээд бид нар тэнд хоол идчихээд автобусандаа суугаад хөдлөөд явсан. Яг хэдэн цагийн үед хөдөлж явсныг санахгүй байна. Барагцаагаар 14 цагийн үед хөдөлсөн санаж байна. Замдаа хүмүүс бие засах гэнэ 2- 3 удаа зогссон. Тэгээд орой 20 цагийн үе Өвөрхангай аймагт ирээд хоолонд орсон. Тэгээд 21-22 цагийн үед Өвөрхангай аймгаас хөдлөөд явсан. Би маргааш нь ажилдаа очоод шөнийн ээлжинд гарах байсан учраас автобусанд унтаад явж байсан юм. Тэгээд хэсэг хугацаанд унтаж байгаад сэрсэн чинь колонк дээр зогсож байхаар нь харсан чинь Баянхонгор аймагт байх шиг байсан. Тэгээд хөдлөөд явсан. Би эргээд унтсан. Намайг унтаж байхад хүмүүс орилох чимээ гарахаар нь сэрээд өндийгөөд харсан чинь автобус замаас гарч байгаа юм шиг харагдахаар нь би урд талын суудлыг тээвэрлэсэн.тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Хэсэг хугацааны дараа сэрсэн чинь автобусан дотор хэвтэж байхаар нь сандраад автобуснаас хэдэн байсан 2-3 хүний хамтаар буугаад харсан чинь энд тэнд хүмүүс орилж чарлаад л байсан. Тухайн үед тусламж дуудахаар замаар явсан тээврийн хэрэгслийг зогсоох гэсэн чинь 3-4 автомашин зогсоогүй явсан. Тэгээд нэг хот хоорондын 1 автобус зогссон. Тэр автобусанд манайхаар 2 хүн суугаад сум руу яваад, эмнэлэг, онцгой, цагдаа аваад ирсэн. Эмч нь үзээд эхлээд хүнд гэсэн хүмүүсийг түрүүлээд авч яваад, дараа нь гайгүй гэсэн хүмүүсийг нь аваад сумын төв рүү очсон. Эмнэлэгт очиход түрүүлээд очсон хүмүүс мэдээлэл авсан юм шиг байна лээ онгоц ирэх гэдгийг нь мэдсэн байсан. Тэгээд 4 цагийн үед хоёр онгоц ирээд бид нарыг суулгаад Баянхонгор аймагт ирээд буусан чинь онгоц ирсэн байсан. Тэр онгоц нь 9 хүний суудалтай гэж байсан. Тэгээд Бууцагаан сумаас ирсэн нисдэг тэргэнд суусан 9 хүн Баянхонгор аймгийн төвд ирсэн онгоцонд суугаад хот руу ниссэн. Бид нарыг хүргэж ирсэн нисдэг тэрэг буцаад Бууцагаан сум руу ниссэн. Бид нар хотод 06 цагийн үед ирсэн. Бид нарыг буухад гэмтлийн 2 машин суулгаад гэмтлийн эмнэлэгт ирээд үзлэг шинжилгээнд орсон. Тэр орой нь би гэмтэл согог үндэсний төвөөс шилжүүлж МВG гэмтэл согог гэмтлийн эмнэлэг шилжүүлсэн. Би МВG гэмтлийн эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчилгээ хийлгэж байгаад 2022 оны 5 дугаар сарын 06-ний өдөр гарсан....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-43/,

36. Хохирогч  Б.Даваацэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу хөнгөн гэмтэл учирсан байна.Хохирлын тооцоог дараа гаргаж өгнө. Одоогоор бодсон зүйлгүй. “Огоот”-ХХК д гомдолтой байна...гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 65 /,

37. Хохирогч  Б.Даваацэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:

.... 2022 оны 04 дүгээр сарын 26-ний өглөө 11 цагийн үед Баянзүрх дүүргийн “Огоот” ХХК-ний хашаанаас автобусандаа Тогоохүү, Золжаргал, Ууганбаяр, 2 харуулын хамтаар суугаад хөдөлж яваад 25 дугаар эмийн сан, Саппоро, Хархорин, шар гэх автобусны буудлаас ажлынхаа хүмүүсийг суулгаад цаашаа яваад Сансар худалдааны төвд очиж зогсоод, тэнд хоол идчихээд хөдлөөд явсан яг хэдэн цагийн хөдөлж явсныг санахгүй. Тэгээд колонкоос бензин хийлгээд хөдлөөд явсан юм. Тэгэхэд нь би цагаа харахад 13 цаг өнгөрч байсан. Тэгээд тэндээс цаашаа хөдлөөд яваад замдаа 1-2 удаа зогсож бие зассан. Тэгээд Өвөрхангай аймагт очиж зогссон. /Хэдэн цагийн үед байсныг санахгүй байна/ Өвөрхангай аймагт хоол идчихээд цаашаа хөдлөөд Баянхонгор хүртэл явахдаа замдаа зогсож бие зассан. Тэгээд Баянхонгор аймагт шөнийн 01-02 цагийн үед Баянхонгор аймагт ирээд зогссон. Тэгээд 01-02 цагийн үед цаашаа хөдлөөд явсан. Удалгүй би унтаж байсан чинь нэг хүн ээ гээд орилох чимээ гарахаар нь өндий харсан чинь автобус хазаагаад байгаа харагдсан. Тэгээд замын хажуу руу унасан. Нэг ухаан орсон чинь би автобусны гадаа газар уначихсан байсан. Тэгээд өндийгөөд харсан чинь миний хажуу нэг хүн, урд тал нэг, хойд талд нэг зүүн талд нэг хүн хэвтэж байсан. Тэгээд босох гэсэн чинь босож чадахгүй, хөдөлж чадахгүй 10 гаран орчим минут сууж байхад манай ажлынхан тэнд байсан хүмүүст тусалж байсан. Манай ажлын нэг хүн намайг татаж босгосон. Босоод ирэхэд босож чадахгүй 5 хүн газарт хэвтэж байсан. Тэгээд бид нар хүмүүсээ бүртгэж үзье гээд бүртгэсэн чинь нэг залуу байхгүй байхаар нь бид нар хажуу тал болон голын эрэг орчим хайсан чинь олдохгүй байсан. Тэгсэн нэг залуу утасны гэрлээ тусгаад автобусны доор үзсэн чинь цацруулагч хувцас харагдаж байсан. Тэгээд бид нар энд байгаа юм байна гэж бодсон. Тэгээд бид нар замаар явж байсан машиныг зогсоох гэсэн чинь зогсохгүй 4-5 машин явсан. Тэгээд нэг автобус зогсоогоод юу болсон талаар хэлсэн чинь сүлжээ оронгуут тусламж дуудъя гээд явсан. Тэгсний дараа дахиад нэг автобус ирэхээр нь зогсоогоод 2 залуу суугаад явсан. Тэгээд цаг гарангын дараа сумын эмнэлэг, цагдаа, Онцгойн хүмүүсийг дагуулаад ирсэн. Ирсэн эмч хүмүүсийг үзээд хүнд байсан 3-4 хүнийг түрүүлж явуулаад дараа нь гайгүй гэсэн хүмүүсийг аваад сумын эмнэлэгт ирсэн. Эмч нар үзлэг хийгээд анхан шатны тусламж үзүүлсэн. Тэгээд нисдэг тэрэг ирээд эхний 9 хүнийг суулгаад Баянхонгор аймгийн төв авч нисээд аймагт ирээд тэндээс бид нарыг хүргэж ирсэн нисдэг тэрэг буцаад сум руу явсан. Бид нар аймгийн төвөөс онгоцоор Улаанбаатар хотод ирсэн. Бид нарын Буянт тохойд ирэхэд эмнэлгийн болон ажлын машин хүлээж аваад гэмтлийн эмнэлэгт хүргэж ирсэн. Гэмтлийн эмч үзээд гайгүй гэсэн хүмүүсийг явуулах талаар хэлсэн. Тэгсэн компанийн зүгээс гайгүй гэсэн хүмүүсийг гэмтлийн эмнэлгээс “Эм би жи” хувийн эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-51 /

38. Хохирогч  ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу хүндэвтэр гэмтэл учирсан. Байгууллагатай зөвшилцөөд шийдэлд хүрнэ гэж бодож байгаа. Огоот ХХК-д гомдолтой байгаа. Зүгээр байж байгаад эрүүл мэндээрээ хохирсон учир нэхэмжлэл гаргаж өгнө. Одоогоор сардаа 600 000 төгрөгийн лист аваад гэртээ байж байна. Ажилдаа бие гайгүй болохоор орно гэж бодож байгаа...гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 72 /,

39. Хохирогч  ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:

.....2022 оны 04 дүгээр сарын 26-ний өдөр өдрийн 12 цаг орчимд би Хархорин захын автобусны буудал дээрээс Нямбаяр, Отгонбаатар, Пүрэвбат, Мөнхбат нарын хамтаар Ховд аймгийн Хөшөөтийн уурхай явах албаны автобусанд суугаад Улаанбаатар хотын захад байдаг Сансар худалдааны төвд хоолонд ороод цаашаа хөдлөөд явсан. /Цагийн сайн санахгүй байна/тэгээд 20 цагийн үед Өвөрхангай аймагт хоол идээд 21 цагийн үед бүгд автобусандаа суугаад явсан. Тэгээд би хэсэг хугацаанд сэрээсэн нь автобусанд цуг явсан хүмүүс хоорондоо ярихдаа Баянхонгор аймагт ирж байгаа юм байна гэж ярьж байсан. Тэгээд би эргээд унтсан. Тэгсэн нэг мэдсэн чинь түс гэх чимээ гарсан тэгсэн нэг хүн яаж яваад байгаа юм вэ гээд нэг хүн хашхирсан чинь автобус дайвалзаад нэг юу болсныг мэдэхгүй байна. Тэгээд нэг мэдсэн чинь автобусны гадаа цустайгаа холилдчихсон хэвтэж байсан. Тэнд байсан хүмүүс ёо ёо гээд орилоод байсан. Тэгэхэд үед би цагаа харсан чинь шөнийн 03 цаг өнгөрч байсан. Тэгсэн бид нартай цуг явсан мастер хүмүүсээ бүртгэж байхад манай нэг жолооч байхгүй байсан. Тэгээд мастер хэлэхдээ автобусан доор байгаа юм байна гээд хайгаад олоогүй юм. Тэгсэн цуг явсан ажлын хэн нь мэдэхгүй нэг хүн хэлэхдээ автобусны доор нэг ажлын хувцас байна энд байгаа юм шиг байна гэж хэлсэн. Тухайн үед мастер зам дагуу явж байсан жижиг тэргийг зогсоож тусламж гуйх гэсэн чинь 3-4 машин өнгөрөөд л яваад байсан. Тэгсэн нэг автобус ирээд зогсоход мастер Тогоохүү, Анхбаяр хоёр автобусанд суугаад Бууцагаан сум руу яваад хэсэг хугацааны дараа Тогоохүү ганцаараа эмнэлэг, цагдаа, онцгой байдлын машинаар ирсэн. Арай хүнд байсан хүмүүсийг эмнэлгийн машин түрүүлж явуулаад арай гайгүй гэсэн хүмүүсийг нь сүүлд нь авч явсан. Бууцагаан сумын эмнэлэгт байхад эмч үзэж байхад цагдаа нь бид нарын шарх сорви нэг нэггүй хэмжээд зургийг нь авч байсан. Тэгээд тэнд байсан хүмүүсийг хоёр онгоцоор тус тусдаа Улаанбаатар хотод ирээд гэмтлийн эмнэлэгт ирсэн. Би гэмтлийн эмнэлэгт үзүүлчихээд шууд МBG гэмтэл согогийг эмнэлгийн эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийсэн....гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 37-38 /,

40. Хохирогч  А.Алтанбаганын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу хүндэвтэр гэмтэл учирсан. Байгууллагатай зөвшилцөөд шийдэлд хүрнэ гэж бодож байгаа. Огоот ХХК-д гомдолтой байгаа. Зүгээр байж байгаад эрүүл мэндээрээ хохирсон учир нэхэмжлэл гаргаж өгнө. Одоогоор сардаа 600 000 төгрөгийн лист аваад гэртээ байж байна. Ажилдаа бие гайгүй болохоор орно гэж бодож байгаа...гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 72 /,

41. Хохирогч  А.Алтанбаганын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:

.....2022 оны 04 дүгээр сарын 26-ний өглөө 12 цагийн үед Саппорын автобусны буудал дээрээс Ховд аймгийн Хөшөөт сум руу явах ажлын автобусанд /албан томилолтоор/ суугаад цаашаа хөдөлж яваад хотын баруун талын Сансар худалдааны төвд очиж зогсоход 13-14 цагийн үед очсон. Тэнд бид нар хоол идчихээд цаашаа оролцоогоор 14 цаг өнгөрч байхад цаашаа хөдөлж яваад замдаа 1-2 удаа зогсож бие зассан. Тэгээд Өвөрхангай аймагт оролцоогоор 20-21 цагийн үед очоод, хоол идэх гээд цаг гаран болж байгаад хоол идчихээд оролцоогоор 22 цаг өнгөрч байхад цаашаа явсан. Өвөрхангай аймгаас автобусны жолооч нь ******* ах байсан шиг санаж байна. тэгээд хэсэг хугацаанд сэрүүн явж байгаад хүмүүсийг харахад унтаж байхаар нь утсаа хэсэг хугацаанд оролдож байгаад болиод унтаж байгаад сэрсэн чинь автобус зогссон байхаар нь бууж бие засчхаад буцаад суухад жолооны ард хэн гэдэг жолооч байсныг анзаарч хараагүй. Тэгээд цаашаа хөдлөөд явахад нь би гар утсаар үзэж байсан киногоо үргэлжлүүлээд үзээд явж байхад автобус дайвалзаад байхаар нь өндийгөөд ямар замаар явж байгааг харсан чинь автобусны урд талын цонхоор харсан чинь замын хажуу талын бетон шонг мөргөөд байхаар нь болохоо болио гээд сандал дээрээ суусан эсэхийг нь санахгүй байна. нэг мэдсэн автобусны гадаа газарт хэвтэж байсан. босох гэсэн чинь босож чадахгүй цээжээ дийлэхгүй байсан учраас толгойгоо эргүүлж ойр орчмыг харсан чинь манайхан энд тэнд ёолоод хэвтэх нь хэвтээд, босох нь босоод явж байсан. тэгснээс хойш хэр хугацаа өнгөрснийг би сайн санахгүй байна. нэг мэдсэн эмч ирээд надаас яаж байна гэхээр нь би хөдөлж чадахгүй байна гэж хэлсэн. Тэгсэн намайг насилканд өргөж яваад эмнэлгийн машины арын хаалгаар намайг оруулж сумын төв рүү яваад эмнэлэгт хүргэж ирсэн. Эмч дахиж үзээд анхан шатны тусламж үзүүлээд хэвтэж байхад эмч нь дахиж орж ирээд биеийн байдал асуугаад та нарыг онгоцоор авч явах гэж байгаа талаар хэлсэн. Тэгээд онгоцоор Улаанбаатар хотод Буянт тохой онгоцны буудалд буухад эмнэлгийн машин ирчихсэн. Намайг зөөвөрлөж машинд суулгаад гэмтлийн эмнэлэгт ирсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэгт 1 хоног хэвтэж эмчилгээ хийлгэж байгаад Эм Би Жи гэмтлийн эмнэлэг рүү шилжүүлсэн. Энэ эмнэлэгт ирж дахин эмчийн үзлэг оношилгоонд орж гэмтэлтэйгээ мэдэж эмчилгээнд орсон. Энэ эмнэлэгт 9 хоног хэвтэн эмчилгээ хийлгэж байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 82-83 /,

42. Хохирогч  ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Өмнөх мэдүүлэгт хэлсэнчлэн 04 дүгээр сарын 26-ны өглөө Улаанбаатар хотоос Ховд аймгийн Цэцэг сум Хөшөөтийн уурхайн чиглэлд явж байсан. Тэгээд замдаа унтаад явж байсан. Нэг газар зогсож бүгд хоол идсэн. Буцаж машиндаа суугаад жоохон утас үзэж байгаад унтаад өгсөн. Тэгээд 04 дүгээр сарын 27-ны үүрээр 03 цаг өнгөрч байх үед хурд сааруулагч шиг юман дээгүүр гарч байгаа юм шиг л трр гээд чимээ гараад байсан. Яг сэрэх гээд сэрж чадахгүй явж байтал юм хум мөргөөд л тус тас гээд л явчихсан. Машинд зорчиж явсан хүмүүс бол бүгд утаж байсан. Зарим нь өндийж ч амжаагүй тус тас гээд л явчихсан. Тэгээд юу болсныг сайн мэдэхгүй байсан. Нэг мэдсэн чинь л автобусны гадаа мөлхөж байсан. Эргэн тойрноо хартал талын нэгээр хүмүүс байсан. Зарим нь зам дээр үлдчихсэн, эсвэл зарим нь шидэгдсэн юм уу, тийшээ явчихсан юм уу нэлээн хол хол, нэг жолооч нь гол дотор байж байсан. Талийгаачийг ойр хавьд нь хайгаад олоогүй. Автобусан дотор эсвэл автобусан доор л байсан байх. Тэгээд машин тэрэг зогсоох гэсэн чинь ерөөсөө зогсохгүй. Машин зогсоох гэж бараг 1 цаг болсон байх. Тэгээд нэг автобус зогсоогоод 2 нь суугаад явсан. Тухайн үед Бууцагаан сумаас 30 гаруй км-н зайд байсан юм шиг байна лээ. Тэгээд л эмнэлэг, онцгой, цагдаа ирсэн. Тухайн үед унтаж явсан болохоор яг хэн барьж явсан гэдгийг нь мэдэхгүй байна. Замдаа бол жолооч нар нь ээлжлээд бариад явж байсан. Тухайн 2 жолооч нь хотоос гарахаасаа өмнө Өмнөговь аймагт ээлж хүргэж ирээд оройдоо дахиад ээлж аваад Улаанбаатар хот руу хүргээд тэгээд үүрээр Улаанбаатарт очсон жолооч нарыг шууд өглөө нь Ховд руу гаргасан гэж сүүлд нь сонссон. Унтаж байсан болохоор хэр хурдтай явж байсан талаар огт мэдэхгүй байна. Намайг сэрүүн байхад явж байсан хурд нь хэвийн хэмжээнд л байсан. Автобус явж байх үед шөнө унтаж байсан болохоор сайн мэдэхгүй байна. Харин ослын дараа гэгээ орж байх үед харахад тухайн алсын газрын зам нь их сонин газар байсан. Нэг тийм тойруу тэгээд гүүртэй байсан байх. Хөдөлгөөнд оролцох үед ямар нэгэн саад тулгарсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Миний нурууны L3-L4, L4-L5, L5-S1 дүгээр үеүд дарагдаж,шахагдсан. Мөн зөөлөн эдийн гэмтлүүд байсан.Ил харагдах гэмтэл шарх гэвэл жоохон шалбарсан байсан. Бусдаар бол хугарсан хүнд гэмтэл байхгүй....гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 117-118 /,

43. Хохирогч  ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу хүндэвтэр гэмтэл учирсан байна.Тооцоог дараа гаргаж өгнө. Одоогоор бодсон зүйлгүй байна. Байгууллагатай зөвшилцөөд шийдэлд хүрнэ гэж бодож байсан. ОГООТ ХХК-д гомдолтой байгаа. Саяхан үзүүлсэн. Бүрэн эдгээгүй байна гэж хэлсэн. Листний 180 хоногтой байна...гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 145 /,

44. Хохирогч  ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:

....2022 оны 04 дүгээр сарын 26-ны өглөө  12 цагийн үед Чагнаадорж, Эрдэнэбаян, Даваадорж нарын хамтаар 25 дугаар эмийн сангийн автобусны буудлаас ажил руу явах автобусанд суугаад цаашаа яваад хотын баруун талын Сансар худалдааны төвд очиж зогсоод тэнд хоол идчихээд хөдөлсөн. /би цагаа хараагүй болохоор сайн мэдэхгүй байна/ цаашаа хөдлөөд явж байгаад замдаа 1-2 удаа зогсож бие зассан. Тэгээд Өвөрхангай аймагт ирээд хоол идчихээд хөдлөх гэж байхад харанхуй болж байсан. /хэдэн цаг болж байсан мэдэхгүй байна/ Тэгээд удалгүй автобусанд суухад хэн жолоодож явсныг мэдээгүй. Тэгээд хэсэг хугацааны дараа унтсан. Тэгээд сэрсэн чинь Баянхонгор аймагт ирээд зогсоод хөдөлж явсан. Цаашаа хэсэг хугацаанд явж байгаад унтаж байсан чинь миний гэдэс өвдөөд сэрээд жолоочийг зогсож, буугаад бие засахад 02 цаг 30 минут болж байсан. бие засчихаад эргээд машинд суухад жолооны ард ******* ах байсан. тэгээд хөдлөөд явахад би суудал дээр ирж суугаад унтсан. Тэгсэн хүмүүс орилоод байхаар нь сэрээд өндийх гэж байхад автобус онхолдсон. Миний мэдэж байгаагаар нуруугаараа 2 удаа хатуу юм цохиод ухаан алдсан. Тэгээд нэг мэдсэн чинь автобусны гадаа хэвтэж байсан. тэгээд өндийх гэсэн чинь өндийж чадаагүй. Ойр орчмоо харсан чинь урд тал автобус уначихсан тал талд хүмүүс ёо оёлдоод л байсан. миний баруун талд Дагвацэрэн ёолоод сууж байсан. би өндийж чадахгүй болохоор бусад хүмүүс хаана байсныг мэдээгүй. Намайг хэвтэж байхад хүмүүс түргэн дуудаад байгаа бололтой байсан. тэгсэн нэг мэдсэн чинь эмч ирээд үзлэг хийгээд анхан шатны тусламж үзүүлж, өвдөн намдаах тариа хийгээд хүнд байсан хүмүүсийг аваад явсан. Би дараагийн ээлжинд сум руу явсан. Тэгээд эмч нар үзлэг хийгээд анхан шатны тусламж үзүүлж, шарх цэвэрлээд, өвчин намдаах тариа хийсэн. Тэгсэн 15-16 цагийн нисдэг тэрэг ирээд эхний 9 хүнийг аваад явсан. Тэгээд тэр нисдэг тэрэг эргэж ирээд үлдсэн 11 хүнийг аваад Улаанбаатар хот руу яваад Буянт тохой онгоцны буудал дээр эмнэлгийн болон ажлын машин хүлээж аваад гэмтлийн эмнэлэгт хүргэж ирсэн. Гэмтлийн эмнэлгийн эмч нар үзлэг оношилгоо хийгээд нэмэлт үзлэг оношилгоо шаардлагатай гэсэн болохоор нь би маргааш ирж чадахгүй гээд шууд тэндээс эмнэлгийн түргэн тэргээр Эм Би Жи эмнэлэгт хүргүүлж ирэн хэвтсэн....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67-68 /,

45. Хохирогч  ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу хүндэвтэр гэмтэл учирсан байна. Надад одоо нэхэмжлэх санал гомдол байхгүй . Одоо ажлаа хийж байгаа. Гомдол саналгүй...гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 169 /,

46. Хохирогч  ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:

2022 оны 04 дүгээр сарын 26-ний өглөө 12 цаг өнгөрч байхад 10 дугаар автобусанд суухад Алтанбаганаас бусад нь суусан байсан. намайг суухад хөдөлж яваад, хотын баруун талын Сансар худалдааны төвд очиж зогсоход 13 цаг болж яваад Саппорын автобусны буудалд зогсож Алтанбаганыг суулгаад цаашаа хөдөлж байсан. Тэнд бид нар хоол идчихээд цаашаа оролцоогоор 14 цагийн үед цаашаа хөдөлж явж байгаад замдаа 1-2 удаа зогсож бие зассан. Тэгээд Өвөрхангай аймагт оролцоогоор 21-22 цагийн үед ирээд, хоол идчихээд хөдлөх гэж байхад харанхуй болсон байсан. Тэгээд удалгүй автобусанд суухад хэн жолоодож явсныг мэдээгүй. Хоёр жолооч солигдоод явж байсан болохоор сайн анзаарч хараагүй. Тэгээд хэсэг хугацааны сэрүүн явж байгаад унтсан. Нэг сэрсэн чинь Баянхонгор аймгийн колонко дээр ирээд зогссон байгаад хөдлөөд явсны дараахан удалгүй унтаад өгсөн: Тэгсэн та хийх чимээгээр сэрэхэд хүмүүс орилж байхаар хажуу тийшээ харсан чинь автобус дайвалзаж байхаар нь нь гартаа ойрхон байсан юмнаас зуурч барьсан чинь автобус өнгөрөх шиг болсон. Тэгээд ухаанд автобусны гадаа газарт хэвтэж байгаад сэрээд өөрийнхөө биеийн байдлыг ажигласан чинь нуруу хүндрүүлж байсан. тэгээд өндийж босоход хүмүүс энэ тэнд орилж чарлаж байсан. тэгэхэд жолооч залуу жолооч нь манай ажлынхан татаж гаргаж байсан. тухайн үед би ойр орчмоо харсан дуугаар орилоод ахыгаа татаж голоос гаргаач гээд байхаар би очиход чинь ажлынхан хэвтэх нь хэвтээд босож явах нь яваад л байсан. намайг газарт хэвтэж байгаад ойр орчмоо харсан чинь миний хажууд Энхбаяр алхаж явсан. Бусад хүмүүс хаана ямар байдалтай байсан би санахгүй байна. би босож явж байгаад хүнд байсан хүмүүстээ тусалж байгаад хүмүүсээ бүртгэсэн чинь нэг хүн олдохгүй байхаар нь бид нар автобусны ойр орчмоор хайгаа олохгүй байсан. тэр үед би гар утасны гэрлээ асаагаад автобусны ойр орчмоор гэрлээ тусгаад харсан чинь автобусны доор ажлын посдортой хувцас харагдахаар нь би энд байгаа юм биш үү гэхэд Тогоохүү автобус дотор орж хүн юм уу хувцасны алин болохыг шалгахаар орж үзээд хүн байна хөдлөхгүй дарагдсан байна гэж хэлсэн. Тухайн үед би Ууганаа гээд дуудсан чинь ямар нэгэн юм хэлэхгүй, хөдөлгөөнгүй хэвтэж байсан. тэгээд тусламж дуудъя гээд зам дагуу явж байсан машиныг зогсохоор очсон. Тэгсэн зам дагуу явж байсан 2-3 машин зогсохгүйгээр яваад өгсөн. Тэгсэн нэг автобус зогсоход Тогоохүү, Анхбаяр тусламж дуудахаар суугаад явсан. Тэр хоёрыг явснаас хойш удалгүй гэгээ орсон. Хөдөлж явж байсан хүмүүс хөдлөх боломжгүй хэвтэж байсан хүмүүсийг даруулахгүй гээд цүнхнээс хувцас хунар аваад нөмөрч өгч байсан. тэгээд 1 цагийн дараа цагдаа, эмч цагдаа нар ирээд эмч нь хүмүүст үзлэг хийгээд анхан шатны тусламж үзүүлж байгаад хүнд гэснийг нь түрүүлж түргэний машинаар эхэлж аваад явсан. Би дараагийн ээлжид яваад сумын эмнэлэгт очиход эмч нар нь дахин үзлэг хийгээд өвчин намдаах тариа болон бусад эмчилгээ хийж өгсөн. Осол болсон газарт Тогоохүү нэг хүний хамтаар үлдсэн. Тэгээд 2-3 цагийн дараа Тогоохүү нөгөө хүний хамтаар цагдаагийн машинаар ирээд, автобусанд явж байсан хүмүүсийн цүнхтэй хувцсыг буцаж очоод авч ирэх хэрэгтэй байна гэхээр нь би явъя гээд нэг харуулын хамтаар портер машинаар машинаар яваад осол болсон газарт очоод автобусны ойр орчим байсан хүмүүсийн цүнхтэй хувцас хунар болон бусад эд зүйлийг машинд ачаад сумын төв авч ирэн, онцгой байдлын хашаан дотор байсан гражид хийчихээд эмнэлэгт очиход нисдэг тэрэг ирж байгаа гэж хэлсэн. Тэгсэн 16 цагийн үед нисдэг тэрэг ирээд эхний 9 хүнийг аваад нь би цуг Баянхонгор аймаг руу нисээд 17 цагийн үед буугаад дахин өөр онгоцонд суугаад оролцоогоор 19 цагийн үед Буянт тохой онгоцны буудал буухад эмнэлгийн болон ажлын машин хүлээж аваад гэмтлийн эмнэлэгт хүргэж ирсэн. Гэмтлийн эмнэлгийн эмч  нарын үзлэг оношилгоо хийгээд гайгүй байна. Томографыг хийлгээрэй гэж хэлсэн....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76-77 /,

47. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...12-75 УНЕ улсын дугаартай автобусны зориулалт нь хүн тээврийнх манай компани нь уг автобусаар “Мера” ХХК-ний ээлжийн ажилчдыг зөөвөрлөдөг. Уг автобус нь ажиллагаа нь хэвийн буюу бүрэн бүтэн байсан. 2022 оны 04 дүгээр сарын 26-ний өглөө 08-09 цагийн хооронд 12-75 УНЕ улсын дугаартай автобусыг манай компани үйл ажиллагаа хариуцсан захирал Бямбаа нь утсаар яриад нэг жолооч авч үлдээд автобусанд үзлэг хий гэсний дагуу аюултай ачааны жолооч Ц.Зоригтыг хамтаар үзлэг хийх гэж байхад автобус нь гадаа байхаар нь Зоригтоор автобусыг асаалгаж, явуулж байгаад тоормослуухад 4- н дугуй нь барьж байсан. Тэгээд гражинд оруулаад яаман дээр гаргаж доогуур нь орж явах эд анги болон гэрэл дохио, дуут сигналыг үзсэн. Дараа нь автобусан дээр ороход дотор тал нь бохирдсон байхаар нь Зоригтын хамтаар цэвэрлэж дуусгаад уг автобусны замын хуудсыг бичиж, уг автобусны хянах самбар, цонх хоёрын дундах зайнд хийж орхисон. Тухайн үед жолооч нарт нь уг тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгөх гэхэд дараагийн үйл ажиллагаа давхцаж байсан учраас хүлээлгэж өгөөгүй. Тухайн үед би *******т өөрийн 88299921 гэсэн дугаараас 99741961 гэсэн дугаар луу залгаж, аюулгүй зааварчилгааг утсаар өгсөн. Тэмдэглэл үйлдээгүй. Уг автобусанд үзлэг, оношилгоо хийсэн баримт нэг ширхэг үйлдсэнийг нь автобус нь доор үлдээсэн. Одоо надад автобусанд үзлэг хийсэн гэх баримт байхгүй ... гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 27/,

...2022 оны 04 сарын 26-ны өглөө би ажил дээрээ 07 цаг өнгөрч байхад очоод “Hinger” маркийн 12-75 УНЕ улсын дугаартай автобусыг жолооч Зоригтын хамт эхлээд гадна үзлэг хийгээд дараа нь Ц.Зоригтоор асаалгаж, бариулаад явуулж, тоормосыг нь шалгахад тоормос нь зүгээр барьж байсан. Дараа нь гражийн яам руу оруулаад доод талын явах эд ангийг шалгахад хэвийн байсан. Дараа нь яамнаас гараад гэрэл дохиог шалгахад гэрэл дохио хэвийн байсан. Сүүлд нь жолооч Ц. Зоригтын хамт автобусыг цэвэрлээд замын хуудас болон үзлэгийн хуудсыг автобусны урд талын хянахын зайд үлдээгээд явсан. Автобус хэвийн байсан. Ер нь манайх бүх автобусаа өглөө болгон үзлэг шалгалтыг хийж гаргадаг. Жолооч X. *******тай утсаар ярьж аюулгүй ажиллагаа зааварчилгаа өгсөн, жолооч Ц.Жамъяансэнгээгийн утас холбогдоогүй... гэх мэдүүлэг. / 4-р хх-ийн 21 /,

48. Гэрч Д.Энхбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Дээрх хугацаа буюу 2022 оны 04 дүгээр сарын 27- ны үүрийн 04:50 минутанд Бууцагаан сумын Эрүүл мэндийн төвд дуудлага ирж жижүүрээс надад мэдэгдсэн. Тус дуудлагын дагуу хэргийн газарт- хугацааг нь нарийн хэлж мэдэхгүй байна 05:30 минутын орчимд байх очсон. Тус газарт очиход- Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг Цагаан голын гүүрний урд тал руу замын хажууд автобус унасан гадна талд нь газраар хэдэн хүмүүс зовуурьтай байж байсан. Арай биеийн байдал нь гайгүй хүмүүс тэдгээр хүмүүсийг юмаар хучиж барьсан зогсож байсан. Тэгэхээр нь тэнд байсан илүү зовуурьтай хүмүүст анхан шатны түргэн тусламжийг үзүүлээд эхний ээлжид 2 жолооч болон их зовуурьтай байсан 5 хүн нийт 7 хүнийг дуудлагын машинаар авч явж Бууцагаан сумын Эрүүл мэндийн төвд хүргэж өгөөд буцаж нөгөө газарт очиж дараагийн хүмүүсийг нийт 2 удаа явж тэнд байсан хүмүүсийг Эрүүл мэндийн төвд зөөж хүргэсэн. Тэгээд тус хүмүүсийг Эрүүл мэндийн төвд хэвтүүлэн манай байгууллагын ажилчид эмчилгээ хийсэн.....гэх мэдүүлэг. / 1-р хх-ийн 29-30 /,

49. Гэрч Ц.Жамьяансэнгээгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Өвөрхангай аймагт очоод, цайны газрын гадаа зогсоод хүмүүсээ буулгаж бие засуулчихаад, хоолонд оруулчихаад хөдлөх үед ******* ах жолоодож яваад нэг удаа зогсоод нарийн тээлийн наахан талд зогсоод ******* ах намайг сэрээгээд чи барь гээд надад жолоогоо шилжүүлж өгсөн.Тэгээд би тэндээс машиныг жолоодоод Баянхонгор аймгийн төвөөс гардаг колонк дээр очиж зогссон. Тэгээд ******* ах автобусыг жолоодоод явсан. Би тухайн үед унтаж амарч байсан. Тэгээд явж байгаад осол болохоос өмнө нь 20-30 минутын өмнө нь 1 удаа зогссон юм байна лээ тухайн үед би унтаж байгаад даараад давхар юм нөмрөх гэж байхад автобусанд гаднаас 2 хүн орж ирээд суусан. ******* ахаас би жолоодох уу гэхэд үгүй ах нь хэсэг яваадахъя гээд машинаа жолоодоод явсан. Хүмүүс орилолдоод автобус дайвалзаад байхаар нь Болдоо ахаа яаж яваад байгаа юм бэ гээд босож ирээд юмнаас бариад авсан.Тэгээд юу болсныг санахгүй байна.Нэг мэдсэн чинь газарт хэвтэж байсан...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 85-86 /,

50. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би машин жолоодож явахдаа Жамъяансэнгээтэй ярихдаа Бөмбөгөр суманд очоод жолоогоо солихоор хэлж байсан. Бөмбөгөрөөс 20-30 км явж байхад тойрог гарч ирэхэд өөдөөс нэг гэрэл гарч ирээд алга болсон. Тэгээд би гэрлээ шилжүүлчихээд эргээд тойрч байхад өөдөөс шууд хурц цагаан гэрэл мэлс хийгээд пижигнээд эхэлсэн . Тэгээд би юу болсныг мэдэхгүй байна. Тухайн үед би машин ирээд мөргөчихлөө гэж бодсон. Тэгээд би ухаан орсон чинь хүмүүс орилоод машин асаалттай байхаар нь босох гэсэн чинь босож чадахгүй мөлхөж очоод машины карданыг татсан чинь машин унтарсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 91-92 /,

51. Гэрч М.Бямбаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Хөшөөт явах хуваарь нь өмнө нь гарсан байсан . Өөр жолооч явах байсан боловч ажилтай болсон тул би өөрсөдтэй яриад зөвшилцөж томилсон. Ер нь амраагүй хүмүүсийг томилох нь буруу бөгөөд тодорхой хугацаанд амарна гэсэн юм байгаа байх. Гэхдээ ээлжийн жолоочтой яваад ирсэн, өөрсдөө зөвшөөрсөн учир явуулсан юм. Би засварын талын юмыг хариуцдаггүй. Тээвэрлэлт хариуцдаг юм...гэх мэдүүлэг. / 3-р хх-ийн 207 /,

52. Гэрч Б.Батсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...*******, Жамъяансэнгээ нар нь томилолтоор Өмнөговь аймагт явж байгаад 2022 оны 04-р сарын 26-ны өглөө 06 цагийн үед Улаанбаатарт ирсэн байсан. Тухайн өдөр уул нь өөр жолооч явах ёстой байсан боловч ажил гарсан тул *******, Жамъяансэнгээ нарыг Ховд руу явах боломжтой эсэхийг асуухад боломжтой гэхээр нь явуулсан...Манай жолооч нар ажилд яваад ирээд 24 цаг амарсны дараа ажилд явах ёстой байдаг...гэх мэдүүлэг. / 3-р хх-ийн  219/

 53. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 347 дугаартай шинжээчийн:

1. ын биед баруун гайморын хөндийн гадна ар хана жижиг ясны сэлтэрхийтэй зөрүүтэй хугаралтай, завьжний салстын няцарч язарсан шарх, бугалга, суга, хэвлий, дал, шилбэний цус хуралт, дух, чамархай, бүсэлхий, шууны зулгаралт, баруун хацрын, дагзны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “ХҮНДЭВТЭР” зэрэгт хамаарна....гэх дүгнэлт / 1-р хх-ийн 131-132 /,

54. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 346 дугаартай шинжээчийн:

1. ын биед зүүн тохой, 4-р хурууны зүсэгдсэн шарх, эрүү, чамархай, хүзүү, сарвуу, бугуй, нурууны зулгаралт, завьжний язрал, дух, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “ХӨНГӨН” зэрэгт хамаарна.

6. Дээрх гэмтлүүд нь мохоо болон үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.....гэх дүгнэлт / 1-р хх-ийн 135-136 /, 

55. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 345 дугаартай шинжээчийн:

1. ын биед сээрний 8-р нугалмын арын сэртэнгийн зөрүүгүй хугарал, нурууны цус хуралт, цээж, хэвлийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “ХҮНДЭВТЭР” зэрэгт хамаарна.

6. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...гэх дүгнэлт / 1-р хх-ийн 138-139 /,

56. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 344 дугаартай шинжээчийн:

1. ын биед тавхайн шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, нурууны цус хуралт, бүсэлхий, өгзөг, шилбэний зулгаралт, сээрний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “ХӨНГӨН” зэрэгт хамаарна.

6. Дээрх гэмтлүүд нь мохоо болон үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...гэх  дүгнэлт / 1-р хх-ийн 141-142 /,

57. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 343 дугаартай шинжээчийн:

1. ын биед тархи доргилт, далны цус хуралт, мөрний зөөлөн эдийн  няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “ХӨНГӨН” зэрэгт хамаарна.

6. Дээрх гэмтлүүд нь мохоо болон үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой..гэх дүгнэлт /1-р хх-ийн 144-145 /

58. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 342 дугаартай шинжээчийн:

1. *******гийн биед дал, өгзөгний шарх, зулгаралт, өвдөг, шилбэ, хэвлийн цус хуралт, тохойн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “ХӨНГӨН” зэрэгт хамаарна.

6. Дээрх гэмтлүүд нь мохоо болон үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...гэх дүгнэлт /1-р хх-ийн 147-148 /,

59. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 341 дугаартай шинжээчийн:

1. ын биед чамархай  хуйх, бугалганы өнгөц зүсэгдсэн шарх, далны зулгаралт, өвдөгний цус хуралт, суга, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “ХӨНГӨН” зэрэгт хамаарна.

6. Дээрх гэмтлүүд нь мохоо болон үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...гэх дүгнэлт /1-р хх-ийн 151-152 /,

60. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 340 дугаартай шинжээчийн:

1. ын биед зүүн сарвууны шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, шанааны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “ХӨНГӨН” зэрэгт хамаарна.

6. Дээрх гэмтлүүд нь мохоо болон үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...гэх дүгнэлт /1-р хх-ийн 154-155 /,

61. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 339 дугаартай шинжээчийн:

1. ийн биед бүсэлхийн 3, 4, 5-р нугалам, ууцны 1-р нугалмын цүлхийлт, мөгөөрсөн цагиргийн урагдал, зүүн 2-р хурууны шарх, чамархайн хуйх, тавхай, шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “ХҮНДЭВТЭР” зэрэгт хамаарна.

6. Дээрх гэмтлүүд нь мохоо болон үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...гэх дүгнэлт / 1-р хх-ийн 157-158 /,

62. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 338 дугаартай шинжээчийн:

1. гийн биед зүүн 4, 5, 6, 7-р хавирга суганы урд шугамаар, баруун 11-р хавирга далны шугамаар зөрүү багатай хугаралтай, цээжний цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, шанаа, гуя, хэвлий, далны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “ХҮНДЭВТЭР” зэрэгт хамаарна.

6. Дээрх гэмтлүүд нь мохоо болон үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...гэх дүгнэлт / 1-р хх-ийн 160-161 /,

63. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 337 дугаартай шинжээчийн:

1. ийн биед тархи доргилт, духны цус хуралт, хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, сарвуу, алга, дунд хуруу, шилбэний зулгаралт, баруун нүд, далны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “ХӨНГӨН” зэрэгт хамаарна.

6. Дээрх гэмтлүүд нь мохоо болон үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...гэх дүгнэлт /1-р хх-ийн 164-165 /,

64. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 336 дугаартай шинжээчийн:

1. *******гийн биед зүүн 4-р хавирганы суганы урд шугамаар, 7, 8, 9, 10-р хавирга далны шугамаар зөрөөтэй хугаралтай, уушгины арын дээд, доод дэлбэнгийн эдийн няцрал, плеврийн хөндийн шингэн, хий хуралдалт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхийн зүсэгдсэн шарх, зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салстын цус хуралт, зулгаралт, хацрын зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь учирсан үедээ амь насанд аюултай.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн бай- боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5.  Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн “ХҮНД” зэрэгт хамаарна.

6. Дээрх гэмтлүүд нь мохоо болон үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...гэх дүгнэлт /1-р хх-ийн 168-169/,

65. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 335 дугаартай шинжээчийн:

1.  ын биед бүсэлхийн 3, 4, 5-р нугалам, ууцны 1-р нугалмын цүлхийлт, жийргэвч мөргөөсөн цагирагийн урагдал, дагзны хуйх, оочны зүсэгдсэн шарх, сарвуу, нурууны зулгаралт, өгзөгний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “ХҮНДЭВТЭР” зэрэгт хамаарна.

6. Дээрх гэмтлүүд нь мохоо болон үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...гэх дүгнэлт / 1-р хх-ийн 173-174 /,

66. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 44 дугаартай шинжээчийн:

1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний хэнхэрцэг зүүн 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирга, баруун 3, 5, 7, 8, 9-р хавирганы хугарал, сээрний 12-р нугаламын их биеийн хугарал, баруун уушгины 2, 6-р сегментэд эдийн няцрал, өвчүү ясны дээд 1/3 хэсгийн хугарал, баруун үүдэн 1-р шүдний булгарал, баруун сарвуу, зүүн 2-оос 5-р хурууны өнгөц зүсэгдсэн шарх, хуйх болон дагз, зулайн ясны хальсны цус хуралт, цээж, мөр, суга, хэвлийн цус хуралт, зулгаралт, хүйс, баруун ташаа, бүсэлхий нуруу, шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6, 3.1.10-т зааснаар гэмтлийн “ХҮНД” зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр тухайн болсон хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Талийгаач нь цээж, нугаламын хавсарсан битүү гэмтлийн улмаас нас баржээ.

3. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаачийн цогцосны эрт үеийн өөрчлөлт илэрсэн тул нас барсны баттай шинж болно. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ. Мөн цус нь АВО системээр А/II/бүлгийн харьяалалтай байна...гэх дүгнэлт / 1-р хх-ийн 177-180/

67. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 6945 дугаартай:

1. *******гийн биед бүдүүн гэдэсний няцрал, сэмжний няцрал, нарийн гэдэсний чацархайн няцрал, хэвлийн хөндий дэх цус алдалт, цээжний баруун 6,7,8,9-р хавирганы хугарал, уушгины няцрал, хэвлий, гуя, өгзөгт цус хуралт, гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д заагдсанаар амь биед аюултай тул гэмтлийн “ХҮНД” зэрэгт хамаарагдана.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

5. Дээрхи гэмтлүүд нь шинэ гэмтэл байна....гэх дүгнэлт / 1-р хх-ийн 183-184 /,

68. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 6881 дугаартай:

1. Д.Түмэн-Эрдэнийн биед баруун 1,2-р хавирга, зүүн эгэм, 1,2,3-р хавирганы хугарал, зүүн уушгины уналт, цээжний хөндийд хий хуралдалт, цээж, хэвлийн зүүн хэсэг, зүүн шилбэнд цус хуралт, шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн “ХҮНД” зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна....гэх дүгнэлт /1-р хх-ийн 202-203 /,

69. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 6879 дугаартай:

1. А.Алтанбаганын биед бүсэлхийн И-р нугалмын их биеийн хугарал, тархи доргилт, баруун нүдний алимын салстад цус хуралт, дагзны хуйханд язарсан шарх, зүүн бөөр орчим цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “ХҮНДЭВТЭР” зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй....гэх дүгнэлт / 1-р хх-ийн 205-206 /,

70. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 6877 дугаартай:

1. ын биед ахар сүүлний 1,2-р нугалмын их биеийн хугарал, бүсэлхий, ууцны зөөлөн эдэд цусан хураа, няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “ХҮНДЭВТЭР”  зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй....гэх дүгнэлт /1-р хх-ийн 208-209 /,

71. Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 6875 дугаартай:

1. ийн биед цээжний зүүн талын 10-р хавирга, бүсэлхийн L3 нугалмын их бие. L1-L3 нугалмуудын 2 талын хөндлөн сэртэнгийн хугарал гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “ХҮНДЭВТЭР” зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй....гэх дүгнэлт /1-р хх-ийн 211-212 /,

72. Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 6885 дугаартай:

1. ын биед сээрний 4,5,6-р нугалмын арын сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “ХҮНДЭВТЭР”  зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрхи гэмтлүүд нь шинэ гэмтэл байна....гэх дүгнэлт / 1-р хх-ийн 214-215 /,

73. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 6946 дугаартай:

1. *******ын биед цээжний баруун 3,4,5,6-р хавирга, зүүн 2,3,4,5,6,7.8-р хавирганы хугарал, уушгины няцрал, өгзөг, гуя, шилбэнд цус хуралт, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-" заагдсанаар амь насанд аюултай тул гэмтлийн “ХҮНД” зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт / 1-р хх-ийн 217-218 /,

74. Авто тээврийн үндэсний төвийн 2022 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 22/04 дугаартай:

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах Авто тээврийн төвийн Техникийн хяналтын үзлэгийн байранд техникийн хяналтын үзлэгийн инженер Д.Баттулга нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг “Цагаан гол" гэх газарт 2022 оны 04 дүгээр сарын 27-ны шөнийн 03-04 цагийн орчимд 12-75 УНЕ улсын дугаартай “Higer” маркийн тээврийн хэрэгсэл онхолдож Н.Ууганбаяр /П385050212/ нас барсан гэх хэрэгт техникийн шинжилгээ хийлгэх тогтоол ирүүлсний дагуу шинжээчийн дүгнэлт гаргав.

Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Огоот" ХХК-ийн эзэмшлийн “Higer” маркийн КLQ6898 загварын 12-75 УНЕ улсын дугаартай 2014 онд БНХАУ-д үйлдвэрлэгдэж мөн оны 3 дугаар сард Монгол улсад орж ирсэн LKLR1DSD4DA639953 арлын дугаартай цагаан алаг өнгөтэй хот хоорондын автобусыг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 15 цаг 30 минутаас 16 цаг 05 минут хүртэл МNS4598:2020 “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” стандартыг шалгуур болгон МNS5011:2020 “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар” стандартыг мөрдлөг болгон шалгалаа.

а. “Higer” маркийн КЮ6898 загварын 12-75 УНЕ улсын дугаартай автобус нь ҮС61.280-30 загварын 8424 куб.см ажлын эзэлхүүнтэй дизель хөдөлгүүрээр тоноглогдсон, анх ашиглалтад орсноос хойш одометрийн заалтаар 138098 км гүйлт гүйцэтгэжээ.

Автобус нь онхолдож өнхөрсний улмаас гадна, дотор талд их хэмжээний эвдрэл үүсч, урд шил болон бүхээгний шилнүүд бүгд хагарсан, зорчигчийн танхимын сандлууд эвдэрсэн байдалтай байв.

в. Автобусыг тус төвд ашиглагдаж байгаа EWJ92200 маркийн Дани улсад  үйлдвэрлэсэн “Тэнхлэг тормос хэмжигч” суурин тоног төхөөрөмжид урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээг шалгахад +4.1 мм/метр, урд, хойд ажлын тормос, зогсоолын тормосны ажиллагааг эргэх механизм дээр дугуйг эргүүлж тормосны дөрөөн дээр гишгэхэд, баруун урд талын дугуйны тормосноос бусад нь бүрэн зогсч байсны зэрэгцээ дараах үзүүлэлтүүд хэмжигдлээ. Үүнд:

Урд тэнхлэг дэх дугуйнуудад үйлчилж буй тормосны хүч зүүн талдаа 9.0 Кн, баруун талдаа 0.4 Кн, хүчний зөрүү 96.0 хувь, хойд тэнхлэг дэх дугуйнуудад үйлчилж буй тоормосны хүч зүүн талдаа 14.4 Кн, баруун талдаа 14.9 Кн буюу хүчний зөрүү нь 3.0 хувь байв.

“Тэнхлэг тормос хэмжигч” суурин тоног төхөөрөмжөөр шалгасан үр дүнгээс харахад, урд тэнхлэгийн хажуу гулсалт 4.1 мм/м байгаа нь стандартаар тогтоосон 5 мм/м-ээс бага буюу урд тэнхлэгийн тохиргоо алдагдаагүй байна.

Урд тэнхлэгийн зүүн, баруун талын дугуйнуудад үйлчилж буй тормосны хүчний зөрүү нь 96.0 хувь буюу 20 хувиас их, баруун урд талын дугуй тормосны стенд дээр бүрэн зогсоогүй нь урд тормосны ажиллагаа бүрэн бус, хойд тэнхлэгийн дугуйнуудад үйлчилж буй тормосны хүчний зөрүү 3.0 хувь буюу стандартад заагдсан 30 хувиас бага, тормосны стенд дээр бүрэн зогсч байгаа нь хойд талын ажлын тормос бүрэн ажиллагаатай болохыг харуулж байна.

Зогсоолын тормосны ажиллагааг стенд дээр шалгахад зүүн, баруун хойд талын дугуйны тормос хэвийн ажиллаж байв. Жолооны хүрдийг инженерийн ур чадварт тулгуурлан эргүүлж үзэхэд замын хөдөлгөөний дүрэмд заасан 10 градусаас бага, ямар нэгэн гэмтэлгүй, хэвийн ажиллагаатай байв. Дуут дохио нь ажилгүй, шил арчуурыг ажиллуулах боломжгүй болсон, бүхээгний дулаацуулах систем нь ажилтай байлаа.

Зүүн талын 3 дугуй нь ослын улмаас хагарсан тул хуучин дугуйнуудыг сольж тавьсан, баруун талын 3 дугуй нь осол болох үед байсан дугуйнууд юм. Зүүн талын хойд гадна талд тавьсан дугуйны хээ нь их хэмжээгээр элэгдэж хээгүй болсон, бусад дугуйнуудын хээний гүн нь газарт тулах хэсгээрээ замын хөдөлгөөний дүрэмд заагдсан 1.6 мм-ээс их буюу стандартын шаардлагад нийцэхээр байв.

Гэрэлтүүлэх хэрэгслүүдээс урд талын хол, ойрын болон тоормосны гэрэл, зорчигчийн танхимын гэрэл ажилтай, оврын буюу жижиг гэрэл, ухрах арааны, ослын дохионы, улсын дугаарын гэрлүүд, эргэх чиг заадаг гэрэл дохионууд бүгд ажилгүй байлаа. Зүүн талын их гэрлийн гадна талын шил зүүн хэсэгтээ хагарсан.

Автомашины их гэрлийн хол, ойрын тусгалыг тус төвд ашиглагдаж байгаа БНСулсад үйлдвэрлэсэн “Их гэрлийн цацрагийн тусгал хэмжигч” МQD-ЗС загварын багажаар шалгахад, ослын улмаас зүүн талын гэрлийн тусгалын тохиргоо нь алдагдсан, баруун талын ойрын гэрлийн хүч 1900 кандель буюу стандартад заагдсан 10000 кандельд хүрэхгүй бүдэг тусгалтай, холын гэрлийн хүчний хэмжээ нь 10300 кандель байгаа нь 10000 канделиас их буюу стандартад заагдсан шаардлагад нийцэж байв.

Автобусны явах эд ангийг шалгаж үзэхэд хугарсан, муруйсан, тос гоожсон зэрэг эвдрэл, гэмтэлгүй байлаа.

С. 12-75 УНЕ улсын дугаартай автобус нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын “Мөнх ерөөлт” Техникийн хяналтын үзлэгийн төвд явуулын үзлэгт орж тэнцэж байжээ.

 Автобус осолд орсны улмаас кузов бүхэлдээ их хэмжээний эвдрэлд орж дээд хэсгээрээ цөмөрсөн, тулгуур баганууд муруйж баруун тал руугаа хэв гажилтанд орсон, урд салхины шил, зорчигчийн танхимын бүх шилнүүд хагарсан, хаалга салж унасан, тээшний хонгилын тагнууд эвдэрсэн, урд буфер хагарч, цөмөрч эвдэрсэн, зүүн талын ар талыг харах толь сууриараа салж унасан, баруун талын болон зорчигчийн танхимын толь хагарсан, зорчигчийн танхимын суудлууд эвдэрсэн, жолоочийн бүхээг доторхи хуванцар эдлэлүүд хагарсан зэрэг эвдрэлүүд байв. Эдгээр нь зам тээврийн осол болсны дараа үүссэн эвдрэл, гэмтэл болно.

     Хэдийгээр автобусны зүүн урд талын тормос барьж байгаа боловч, баруун урд талын тормос барихгүй, хоёр талын тормосны хүчний зөрүү их байгаа нь тоормослох үед шарвах, жолоодлого алдагдах, тоормосны зам ихсэх сөрөг нөлөөтэй. Баруун урд талын тормос ажиллахгүй байгаа нь ослын өмнөх гэмтэл юм.

3. 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр “Higer” маркийн 12-75 УНЕ улсын дугаартай автобусны ерөнхий байдлыг нүдээр үзэж шалгасны дараа техникийн хяналтын үзлэгийн суурин тоног төхөөрөмжөөр утааны тортогжилтын хэмжээ, урд тэнхлэгийн хажуу гулсалт, урд, хойд ажлын тормосны хэмжээ, зогсоолын тормос болон бусад нэмэлт хэрэгслүүд, гэрэлтүүлэх хэрэгслүүдийн ажиллагааг шалгасан шинжээчийн дүгнэлтийг 05 дугаар сарын 09-ний өдөр бичиж хүргүүлэв...гэх дүгнэлт /1-р хх-ийн 109-116 /,

75. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 037 дугаартай:

1. Шинжилгээнд хүргүүлсэн дугуй нь авто техникийн мөр судлалын шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “1, 2” гэж дугаарласан хар өнгийн хаймар дугуйны хаймарт нь дотогш нэвтэрсэн цоорсон, урагдсан гэмтлүүд үүсээгүй байна. Харин “1” гэж дугаарласан дугуйны голд байх металл обуд нь нийт диаметрийн хэмжээ 57 см байх бөгөөд дотор талд байх ирмэг нь дотогш эргэж хумигдсан гэмтэлтэй байна. Уг гэмтлийн зах ирмэг хэсгээс эсрэг талын зах, ирмэг хүртэл хэмжих хэрэгсэл ашиглаж хэмжиж үзэхэд нийт диаметр нь 45 см байх бөгөөд 12 см хэмжээгээр дотогш хумигдсан гэмтэлтэй. “2” гэж дугаарласан дугуйны голд байх металл обуд нь нийт диаметрийн хэмжээ 57 см байх бөгөөд дотор талд байх ирмэг нь дотогш эргэж хотойсон гэмтэлтэй байна. Уг гэмтлийн зах ирмэг хэсгээс эсрэг талын зах, ирмэг хүртэл хэмжих хэрэгсэл ашиглаж хэмжиж үзэхэд нийт диаметр нь 55 см байх бөгөөд 2 см хэмжээгээр дотогш хумигдсан гэмтэлтэй байна Дээрх гэмтлүүд нь тээврийн хэрэгсэл осолдох үед хатуу мохоо зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас цөмрөлт үүсэж, хийн даралт үгүй болсон гэмтэл байна....гэх дүгнэлт /1-р хх-ийн 119-120 /,

76. Замын Цагдаагийн 2022 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн:

1. Монгол улсын замын хөдөлгөөний хууль дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7 дугаар зүйлийн а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй/жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/,эсхүл согтууруулах ундаа,мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн.мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу “ ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Монгол улсын замын хөдөлгөөний хууль дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.

3. Жолооч хөдөлгөөнд аюул,саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

4. Монгол улсын замын хөдөлгөөний хууль дүрмийн 4 дугаар хавсралт Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл гэмтэл техникийн зөрчлийн жагсаалт 3.1 дугуйн хээний гүн газарт тулах хэсгээрээ автобус.троллейбус дугуйн хээний гүн 2.0 мм бага буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэлийн хязгаарт хүрсэн гэх заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.....гэх дүгнэлт / 1-р хх-ийн 120-121/ болон  хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-13 /,  Огоот ХХК-ийн ажлын байрны тодорхойлолт   /1-р хх-ийн 243-245 /, хохирлын баримтууд / 2-р хх-ийн 25-66 /, тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар /1-р хх-ийн 221/, Техникийн засвар оношилгооны хуулбар /1-р хх-ийн 240/ болон хариуцагч байгууллагын төлөөгчийн өмгөөлөгч шинээр 15 хуудас нотлох баримтуудыг  гаргаж өгсөнийг шинжлэн судлав.

 Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******т холбогдох шүүх хуралдаан хохирогч нарыг бүрэн оролцуулах талаар урьд нь 2 удаа хойшилсон бөгөөд шүүх хуралдаан эхлэх үед шүүгчийн туслахаас шүүх хуралдааны товыг хохирогч нарт мэдэгдэхэд хөнгөн хохирол учирсан хохирогч бичгээр хүсэлт ирүүлнэ гэсэн боловч ирүүлээгүй,  хүндэвтэр хохирол учирсан  нь шүүх хуралдаанд оролцохгүй талаар мэдэгдсэн гэж тэмдэглэл үйлдсэн, эрүүл мэнд нь хөнгөн хохирол учирсан хохирогч ******* нь “3 сарын ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилнэ” гэж, эрүүл мэнд нь хүндэвтэр хохирол учирсан нь “3 сарын цалингаа нэхэмжилнэ” гэж, хөнгөн хохирол учирсан хохирогч нь “ 3 сарын цалингаа нэхэмжилнэ” гэж, хөнгөн хохирол учирсан хохирогч нь “25 сая төгрөг нэхэмжилнэ” гэж, хөнгөн хохирол учирсан нь “гомдолтой” гэж, хүндэвтэр хохирол учирсан нь “10 сая төгрөг нэхэмжилнэ” гэж, хөнгөн хохирол учирсан ” гомдолгүй” гэж, хүндэвтэр хохирол учирсан нь “ 20 сая төгрөг нэхэмжилнэ” гэж, хүнд хохирол учирсан хохирогч ******* “5 сая төгрөг нэхэмжилнэ” гэж, хүндэвтэр хохирол учирсан нь “10 сая төгрөг нэхэмжилнэ” гэж, хүндэвтэр хохирол учирсан нь “ 5 сая төгрөг нэхэмжилнэ” гэж, хүндэвтэр хохирол учирсан нь “ 10 сая төгрөг нэхэмжилнэ” гэж, хүндэвтэр хохирол учирсан “10 сая төгрөг нэхэмжилнэ” гэж, хүндэвтэр хохирол учирсан нь “ 10 сая төгрөг нэхэмжилнэ” гэж  хүсэлтүүдийг бичгээр тус тус ирүүлсэн байна.

 Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 26-ний өглөө 10 цагаас Улаанбаатар хотоос Ховд аймгийн Цэцэг сум орохоор “Огоот” ХХК-ийн эзэмшлийн “Hinger” маркийн 12-75 УНЕ улсын дугаартай автобусыг жолооч *******гийн хамт сэлгээний жолоочоор явж байгаад Баянхонгор аймгийн Өлзийт сумаас уг автобусыг цааш унаж явж байхдаа 2022  оны 04 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 03 цаг 30 минутын орчимд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутаг, “Цагаан гол” гэх газарт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замаас гарч онхолдон автобусанд зорчиж явсан зорчигч Н.Ууганбаярын амь нас хохирч , зорчигч *******, *******, ******* болон өөрийн биед нийт 4 хүний эрүүл мэндэд хүнд, мөн зорчигч , , ,  , , , , , нарын 9 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, , , , *******, , , , 7 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэх үйл баримт болсон байна.

Уг үйл баримт болсон нь хохирогч *******, *******, *******, , , , , , , , , , , , , *******, , , , гэрч нарын мэдүүлэг,  шүүх эмнэлгийн, замын цагдаагийн, техникийн шинжээч нарын дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт  болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдсон тогтоогдсон байна гэж дүгнэлээ

 Иймд шүүгдэгч *******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, энэ хэргийн улмаас амь нас хохирсон гэм буруутайд тооцлоо.

 Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул түүнд эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.  

              Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь   авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол давхар учруулсан боловч түүнд зөвхөн аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэлд нь эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй юм.

Шүүгдэгч *******ыг Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул,саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн талаар замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтэд тусгасан боловч хэргийн газрын үзлэгээр жолооч *******ын жолоодсон автобус нь 32 метр газар хар өнгийн мөр үүсгэсэн талаар тэмдэглэсэн нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авч байсан гэж дүгнэх үндэслэл болсон тул түүнийг “...тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.

Харин жолооч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ний өдөр уг автобусыг жолоодож Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу “Мера” компанийн ажилчдыг зөөж 2022 оны 04 дүгээр сарын 26-нд Улаанбаатар хотод өглөө 07 цагт ирсэн даруйд Улаанбаатар хотоос Ховд аймаг руу уг автобусыг жолоодуулахаар явуулсан нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалт, мөн Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн Техникийн хяналтын үзлэгийн байранд техникийн хяналтын үзлэгийн инженер Д.Баттулгын осол гаргасан автобусанд хийсэн техникийн шинжээчийн дүгнэлтэд “... баруун урд талын тормос барихгүй, хоёр талын тормосны хүчний зөрүү их байгаа нь тоормослох үед шарвах, жолоодлого алдагдах, тоормосны зам ихсэх сөрөг нөлөөтэй. Баруун урд талын тормос ажиллахгүй байгаа нь ослын өмнөх гэмтэл юм...” гэсэн дүгнэлт гарсан нь   шүүгдэгч болон түүний ажиллаж байсан “Огоот” ХХК-ийн буруутай үйл ажиллагаа зохих ёсоор нөлөөлсөн гэж дүгнэлээ.

Уг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр “Огоот” ХХК тогтоогдсон бөгөөд уг компанийн төлөөлж шүүх хуралдаанд оролцсон Ц.Ариунболд нь жолооч *******аас нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч *******ыг “Огоот” ХХК-д төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Мөн уг хэрэгт иргэний нэхэмжлэгч байгууллага Эрүүл мэндийн даатгалын байгууллагыг төлөөлж Тээврийн Прокурорын газар иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч , *******, , , , , Н.Энхбаяр, , , , , , , , , Б.Даваацэрэн, , Д.Түмэн-эрдэнэ, ******* нарын хохирогч нар эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж эмчилгээ үйлчилгээ үзүүлсэний төлбөрт Эрүүл мэндийн даатгалын байгууллагаас 13.504.480 төгрөгийн зардал гаргасан талаар мэдүүлсэн байна.

 Уг хэрэгт шүүгдэгч *******ын ажиллаж байсан гэх авто тээврийн үйлчилгээ үзүүлдэг “Огоот” ХХК-ийг иргэний хариуцагчаар тогтоосон байх бөгөөд шүүх уг осол гарахад уг компанийн буруутай үйлдэл буюу жолоочийг амраалгүй дахин холын замд гаргасан, тээврийн хэрэгсэлд зохих үзлэгийг бүрэн хийгээгүй гэх зохих буруутай тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн   498.1-д “ Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ...”, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн  499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй...” гэсэн заалтыг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирол 13.504.480 төгрөгийг “Огоот” ХХК-иас гаргуулж Төрийн банкны 100900020080 дансанд төлүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанд оролцсон иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгчийн мэдүүлснээс дүгнэхэд “Мера” ХХК, “Огоот” ХХК,  “Практикал даатгал, “Очир Ундраа ОМЗ ББСБ” ХХК зэрэг нь “Очир Ундраа” гэх группын охин компаниуд байх бөгөөд талийгаач Н.Ууганбаярын  хууль ёсны төлөөлөгч *******,  автобусанд зорчиж явсан хохирогч нарт өгсөн эмчилгээний болон бусад байр орон сууц, нэг удаагийн тусламж, цалин хөлс зэргийг дээрх компанийн толгой компани буюу “Очир Ундраа” группээс гаргасан байх тул түүний охин компани “Огоот” ХХК-г уг зардлыг өгсөн гэж дүгнэгдэхээр байгааг ойлгох нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл “Мера” ХХК-с талийгаачийн ар гэрт орон сууц, буцалтгүй тусламж, тэтгэмж зэрэг 206.800.000 төгрөг, автобусанд зорчиж явсан хохирогч нарт эмчилгээ үйлчилгээнд 12.429.922 төгрөг, шатахуун бусад зардалд 3.844.181 төгрөг, талийгаачийн ар гэрийг Баянхонгор аймаг явах, ирэх унаа, хоол байрны зардал 4.741.000 төгрөгийг зарцуулсан талаарх нотлох баримтыг шүүхэд шинээр гаргаж өгсөнийг дурдах нь зүйтэй байна.

              Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон талийгаач Н.Ууганбаярын хууль ёсны төлөөлөгч ******* нь оршуулганы зардалд 29.635.922 төгрөг нэхэмжилсэн баримтыг хэрэгт хавсаргаж, шүүхийн хэлэлцүүлэгт дээрх зардлыг нэхэмжилж байгаа талаар мэдүүлсэн бөгөөд шүүх уг нотлох баримтаас нотлох баримтын шаардлага хангаагүй 2.951.750 төгрөгийг хасаж 26.984.172 төгрөгийг иргэний хариуцагч “Огоот” ХХК-ниас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн   498.1-д “ Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ...”, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн  499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй...” гэсэн заалтыг үндэслэн гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон хохирогч ******* нь эрүүл мэнддээ хүнд гэмтэл авсан бөгөөд одоо гэмтлийн улмаас эмчлэгдэж байгаа, гэмтсэн хэсэгтээ хадаас хадуулсан гэх бөгөөд эмчилгээнд нийтдээ 4.449.965 төгрөгийг гаргаад байгаа талаар мэдүүлсэн тул шүүх иргэний хариуцагч “Огоот” ХХК-ниас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн   498.1-д “ Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ...”, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн  499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй...” гэсэн заалтыг үндэслэн 4.449.965 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Түмэн-эрдэнэд олгохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Харин эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан хохирогч , , , , , , , , нар нь “ 3 сарын цалин, 5-20 сая төгрөг нэхэмжлэх” талаар бичгээр хүсэлт ирүүлсэн боловч уг нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн талаарх үндэслэл бүхий нотлох баримтыг хавсарган ирүүлээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт нэхэмжлэлийн талаар мэдүүлээгүй тул шүүх хүндэвтэр хохирол учирсан дээрх хохирогч нарын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, эрүүл мэнддээ хүндэвтэр хохирол учирсан хохирогч , , , , , , , , нар нь эмчилгээний талаарх үндэслэл бүхий нотлох баримтыг дахин бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

 Мөн уг гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан *******, , , , , , нар “5 саяас 25 сая” төгрөг нэхэмжилж байгаа талаар бичгээр хүсэлт ирүүлсэн боловч уг нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн талаарх үндэслэл бүхий нотлох баримтыг хавсарган ирүүлээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт нэхэмжлэлийн талаар мэдүүлээгүй тул шүүх хөнгөн хохирол учирсан дээрх хохирогч нарын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж эмчилгээний талаарх үндэслэл бүхий нотлох баримтыг дахин бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

 Мөн эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан *******, *******, *******, ******* нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдаж, хохирогч *******гийн нэхэмжлэлийг үндэслэл бүхий нотлох баримт хэрэгт хавсаргаагүй шинээр шүүхэд ирүүлээгүй гэсэн үндэслэлээр хэлэлцэхгүй орхилоо.

Харин уг хэргийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан хохирогч нарын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн хохирогч биш гэж шүүх дүгнэлээ.

Учир нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-д “эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан бол” уг хэргийн хохирогч гэх субъектийн бүрэлдэхүүний шинжийг хангах талаар хуульчилсан байгаа бөгөөд уг хэрэгт хохирогчоор тогтоогдохгүй харин иргэний журмаар эмчилгээний зардлаа гаргах эрхтэй болохыг яллах дүгнэлтэд дурдаж өгөх нь зүйтэй байсан байна гэж үзлээ.

 Уг хэргийн хохирогч нар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй байна.

Харин иргэний хариуцагч “Огоот” ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу өөрөөс гаргасан зардлаа шүүгдэгч *******аас нэхэмжлэх эсэх нь нээлттэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар  зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг    Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын  улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож  хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг иргэний хариуцагч байгууллага төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал буюу өөртөө хүнд гэмтэл авсан байдлыг зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар д зүйлийн 3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж,  үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч   шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******т үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанаас бага буюу 8 сарын  хугацаагаар үүрэг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Хэрэгт эд мөрийн баримтаар  хэргийн газар, тээврийн хэрэгслийн байдлыг харуулсан бичлэг бүхий СД 1 ширхэг, хураан ирүүлсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн яллах дүгнэлтэд шүүгдэгч *******ын жолоочийн үнэмлэхийг эд мөрийн баримтаар хураан авсан талаар бичсэн боловч хэргийг шүүхэд ирүүлсэн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1/173 дугаар албан бичигт СД-ийг ирүүлсэн талаар бичсэн байх бөгөөд шүүгдэгч *******ын жолоочийн үнэмлэх тус шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

 Уг хэргийн учир шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас  хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, энэ хэргийн улмаас  хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-д заасныг баримтлан шүүгдэгч ******* овогт *******ийн *******т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван / 03 / жилийн хугацаагаар хасаж нэг жил зургаан / 01 жил 06 сар  / сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******т зан зүйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  5, 6-т зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван / 03 / жилийн хугацаагаар хассан ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан үеэс эхлэн тоолж хэрэгжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, жолоочийн үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг тус тус  дурдсугай.

8. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.2,  Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар иргэний хариуцагч байгууллага “Огоот” ХХК-иас 26.684.172 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д, 4.449.965 төгрөгийг гаргуулж хохирогч *******д, 13.504.480 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын байгууллагад тус тус олгохыг Нийслэлийн  Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч нарын нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нар нь нотлох баримтаа дахин бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар СД 1 ширхгийг хураан ирүүлснийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.БАТЦЭНГЭЛ