Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/090

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Прокурор: Н.Энхтөр,

Нарийн бичгийн дарга: ,

Шүүгдэгч: *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Энхтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт :

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, / РД: /,

2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, / РД: /,

Холбогдсон хэргийн талаар :

 Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 1 дүгээр багийн нутаг “Улаан үзүүр” гэх газраас 1 тооны монголын үхэр хулгайлан авч иргэн од 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч *******, *******тай бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 1 дүгээр багийн нутаг “Улаан үзүүр” гэх газраас 1 тооны монголын үхэр хулгайлан авч иргэн од 1,500,000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь :

 Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч  *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би өөрийн хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Би учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан, мөн гаргасан үйлдлийнхээ гэм бурууг ойлгож ухамсарлаж байна...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 117-118 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  ******* мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч  *******ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:

.....Би тус өдөр Баянбулаг сумын 4 дүгээр багт өөрийн гэртээ *******, бид гурав 0.5 литрийн хэмжээтэй архи хувааж уусан. Тэгээд ууж сууж байтал ******* надад хандаж эхнэр төрөх дөхөж байгаа хоолны хэрэг байна. Явж үхэр хулгай хийе гэж ярьсан. Тэр үед би архи уучихсан байсан болохоор за тэгье би цуг явалцаад ирье гэж хэлсэн. Тэгтэл манай эхнэр намайг хорьсон. Тэгэхээр нь би өөрөө зөрсөөр байгаад явсан. Тэгээд гэрээсээ хутга, шуудай зэрэг зүйлс аваад ахын дэлгүүрээс 0.5 литрийн хэмжээтэй 1 ширхэг Ерөөл нэртэй архи, алимны амттай жижиг ундаа авсан. Тэгээд харанхуй болмогц бид хоёр сумын баруун зүг рүү гараад алхсан. Сумаас гараад 4 гаран километр газар явж байтал Улаан үзүүр гэх газар сүрэг үхэр байсан. Тэгээд тэр үхрээс нэг хар тарлан үхрийг бугуйлаар бугуйлдаад бариад авсан. Тэр газраа үхрээ нядалсан. Тэгээд үхэр янзалж байхдаа бид 2 авсан архиа хувааж уусан. Тэгээд тэндээ янзлаад арьс шир, толгой, шийр, гэдэс дотрыг нь тэнд нь үлдээгээд махыг нь 4 шуудайнд хийгээд тэнд нь үлдээчхээд буцаад сумын төв рүү алхаад явсан. Сумын төв рүү орж ирэхэд соёлын төвд бүжиг болж байсан. Тэгээд уурын зуух руу ортол гийн улбар шар өнгийн мотоцикл байхаар нь бид 2 ойрхон айлд оччихоод ирье гэж хэлээд мотоциклийг нь унаж үхэр нядалсан газраа ирээд шуудайтай махаа аваад буцаж сумын төв орж ирээд гэртээ махаа оруулаад тавьсан. Тэгээд бид хоёр тэндээ унтсан. Тэгээд маргааш нь д мотоциклийг нь өгсөн. 2022 оны 11 сарын эхээр ******* надаас үхрийн өрөөл мах авсан. ******* болон манай эхнэр нар мэдэж байгаа. Өөр хүн мэдээгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 62-53 /,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Гэм буруугаа зөвшөөрч байна мэдүүлэг өгөхгүй гэв.

5. Шүүгдэгч  *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би өөрийн хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Би учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан, мөн гаргасан үйлдлийнхээ гэм бурууг ойлгож ухамсарлаж байна...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 117-118 /

6. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  ******* мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

  1. Шүүгдэгч  *******ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:

......Тус өдөр Баянбулаг сумын 4 дүгээр багт *******ын гэрт *******тай ерөөл нэртэй 0.5 литрийн хэмжээтэй архийг бид гурав хувааж уусан. Тэгээд ууж сууж байтал ******* надад хандаж 2-лаа цуг яваад үхэр хулгай хийж ирье гэж ярьсан. Тэр үед би архи уучихсан байсан болохоор за тэгье би цуг явалцаад ирье гэж хэлсэн. Тэгтэл *******ын эхнэр эгч яах гээд байгаа юм гээд ******* ахыг хорьсон боловч өөрөө зөрсөөр байгаад явсан. Тэгээд *******ынхаас хутга, шуудай зэрэг зүйлс аваад ахын дэлгүүрээс 0.5 литрийн хэмжээтэй 1 архи, алимны амттай жижиг  ундаа авсан. Бид хоёр сумын төвөөс баруун тийшээ 21 цаг 00 минутын орчим гарсан. Тэгээд цаг гаран явж байтал Баянбулаг сумын 1 дүгээр багийн Улаан үзүүр гэх газар 20 гаруй тооны монголын үхэр байсан. Тэгээд тэр үхрээс ******* нэг хар тарлан үхрийг бугуйлаар бугуйлдаад бариад авсан. Тэгээд намайг сураас нь татаж бай гэж бариулж байгаад өөрөө унагаагаад нугасалсан. Тэгээд үхэр янзалж байхдаа бид 2 авсан архиа хувааж уусан. Тэгээд тэндээ янзлаад арьс шир, толгой, шийр, гэдэс дотрыг нь тэнд нь хаяад махыг нь 4 шуудайнд хийгээд тэнд нь үлдээгээд 24:00 цагийн орчим сумын төв рүү орж ирсэн. Сумын төв рүү орж ирэхэд соёлын төвд бүжиг болж байсан. Тэгээд уурын зуухан дээр очтол гарч байсан. Тэндээс би гийн улбар шар өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг ойрхон юманд явчхаад ирье гэж аваад ******* бид хоёр буцаж яваад махаа авч ирээд Отонбаатарын хашаанд ирээд 4 шуудайтай махаа гэрт нь оруулаад тавьсан. Тэгээд бид хоёр тэндээ унтсан. Тэгээд маргааш нь д мотоциклийг нь өгсөн. 2022 оны 11 сарын эхээр би *******аас үхрийн өрөөл мах авсан. *******, ******* ахын эхнэр эгч нар мэдэж байгаа. Өөр хүн мэдээгүй байх гэж бодож байна....гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/

8. Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2022 оны 10 дугаар сард 09-ны өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Баянбулаг сумын 1-р баг Улаан үзүүр гэх газраас 1 монголын үхэр алдсан. Ийм учраас цагдаагийн байгууллагад хандах болсон. Манай аав 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр үхрээ бүртгэхэд бүрэн байсан. Маргааш өглөө нь буюу 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бүртгэхэд нэг хар тарлан үхэр алга болчихсон байсан гэж надад утсаар ярьж хэлсэн. Тухайн үед би өөрөө Баянхонгор аймгийн төвд байсан юм. Миний алдсан үхэр хар тарлан зүстэй, оно цулбуур эмтэй, сувай гунжин үхэр байсан. Би алдсан үхрээ 1,500,000 төгрөгөөр үнэлнэ....гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 /,

.....*******, ******* нар надад учруулсан 1,500,000 төгрөгийн хохирлоо бүрэн нөхөн төлсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл санал хүсэлт байхгүй. Би 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн төвд байсан. Тэр өдөр манай аав над руу утсаар залгаад өчигдөр үхрээ бүртгэхэд бүрэн байсан чинь өнөөдөр нэг хар тарлан үхэр байхгүй байна гэж ярьж байсан. Би үхрээ 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 10-ны өдрийн хооронд алдсан. Надад *******, ******* нараас нэхэмжлэх зүйл, санал хүсэлт байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 53-54 /,

9. Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн:

... 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр уурын зууханд гарааны ээлжтэй байсан. Надад улбар шар өнгийн улсын дугааргүй мустанг-5 маркийн мотоцикл байдаг. Тус өдөр ******* надаас миний мотоциклийг ойрхон хөдөө явчихаад ирье гээд авсан. Тэгээд маргааш өглөө нь өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 /,

10. Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн:

... ******* нь Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 1 дүгээр багт оршин суудаг. Ам бүл 6-лаа амьдардаг. 4 хүүхэдтэй. Цөөн тооны малтай. Амьжиргааны түвшингээс доогуур орлоготой. 2022 онд малжуулах төсөлд хамрагдаж байсан. Баянбулаг сумын уурын зууханд галч хийдэг. Зан аашны хувьд бусадтай нийтэч тусархуу, даруу төлөв зантай хааяа бага зэрэг архи уудаг, ажил хийхээрээ өөриймсөг чанартай хийдэг, өмнө ямар нэг гэмт хэрэгт холбогдож байгаагүй....гэх мэдүүлэг / хх-ийн 89-90 /,

11. Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн:

... ******* бид хоёр 2014 онд гэр бүл болж байсан. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 2 дугаар багт оршин суудаг. 4 хүүхэдтэй, том нь 10 настай, 2 дахь нь 6 настай, 3 дахь нь 3 настай, хамгийн бага нь 2022 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр төрсөн. Манай нөхөр Баянбулаг сумын уурын зууханд галч хийдэг. Зан аашны хувьд бусадтай нийтэч, тусархуу, даруу төлөв зантай хүн. Өмнө нь ийм хэрэгт орооцолдож байгаагүй....гэх мэдүүлэг /хх-ийн 93-94 /,

12. Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн:

.... Б.Насанжаргал нь Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 2 дугаар багт оршин суудаг. Ам бүл 6-лаа амьдардаг. 4 хүүхэдтэй. Малгүй, 2018 онд малжуулах төсөлд хамрагдаж байсан. Баянбулаг сумын уурын зууханд галч хийдэг. Эхнэр ажилгүй. Зан аашны хувьд бусадтай нийтэч, төлөв зантай, ажил хийхээрээ өөриймсөг чанартай хийдэг, өмнө ямар нэг гэмт хэрэгт холбогдож байгаагүй.....гэх мэдүүлэг /хх-ийн 97-98/,

13. Энх-Нахиа ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн:

...Үхэр 1 тооны 1.500.000

Хулгайд алдагдсан гэх эд зүйлийн нийт үнэ цэнэ 2023 оны 01 дүгээр сарын 24-ны байдлаар 1.500.000 /Нэг сая таван зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт /хх-ийн 106 / болон  шүүгдэгч *******, ******* нарын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 128-129 /,  шүүгдэгч *******, ******* нарын хувийн байдлын баримтууд /хх-ийн 130-161 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* ******* нар нь бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 1 дүгээр багийн нутаг “Улаан үзүүр” гэх газраас иргэн ын 1 тооны монголын үхрийг явганаар тууж хулгайлан авч нядалж  1,500,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

Уг үйл баримт болсон болох нь хохирогч ын мэдүүлэг, гэрч *******, , , ,  нарын мэдүүлэг Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн 20 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байнга гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******, ******* бусдын малыг бүлэглэн  хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцлоо.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь 1 үхрийн хохирлоо төлүүлж авсан  гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс  багагүй ял оногдуулж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч *******, ******* нар  нь үхрийг хулгайлсны дараа *******гийн мотоциклийг ашиглаж зөөвөрлөсөн боловч түүнийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл гэж  үзэхгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хулгайлагдсан үхрийн толгой 1 ш, шийр 2 ш, архины шилний таг 1 ш, ундааны тайрсан сав 1 ш зэргийг хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх зүйлс нь Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа тул уг эд мөрийн баримтуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

Уг хэргийн учир шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******гийн ******* нарыг  бусдын  малыг бүлэглэн  хулгайлах гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******гийн ******* нарыг  нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******, *******т нарт  нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч *******, ******* нар  нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  хулгайлагдсан үхрийн толгой 1 ш, шийр 2 ш, архины шилний таг 1 ш, ундааны тайрсан сав 1 ш зэргийг хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх зүйлс нь Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа тул уг эд мөрийн баримтуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж түүний эдлэх ялыг 2023 оны 04 дүгээр сарын 27-ний өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ