Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/091

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Н.Энхтөр,

Нарийн бичгийн дарга: ,

Шүүгдэгч: *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд   нээлттэй   хийсэн   шүүх   хуралдаанаар   Баянхонгор   аймгийн   Прокурорын газрын  хяналтын  прокурор Н.Энхтөрөөс Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн  11.6 дугаар   зүйлийн   2-т  зааснаар   яллах   дүгнэлт   үйлдэж   ирүүлсэн  дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.   Шүүгдэгч,   Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын ******* / РД: /,

2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, /РД: /,

3. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн,  овогт ын , /РД: /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ иргэн *******, ******* нартай бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 00 цагийн 40 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн тэй “үл ялих зүйлээр шалтаглан зодож, гийн биед тархи доргилт, үүдэн баруун 1-р шүд, зүүн 1,2-р шүдний хугарал баруун нүдний доод зовхины цус хуралт, хацар хамарт зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ иргэн *******, ******* нартай бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 00 цагийн 40 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн тэй “үл ялих зүйлээр шалтаглан зодож, гийн биед тархи доргилт, үүдэн баруун 1-р шүд, зүүн 1,2-р шүдний хугарал баруун нүдний доод зовхины цус хуралт, хацар хамарт зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ иргэн *******, ******* нартай бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 00 цагийн 40 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн тэй “үл ялих зүйлээр шалтаглан зодож, гийн биед тархи доргилт, үүдэн баруун 1-р шүд, зүүн 1,2-р шүдний хугарал баруун нүдний доод зовхины цус хуралт, хацар хамарт зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг  тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2023 оны 01 дүгээр сарын 05-ны шөнийн 00 цаг өнгөрч байхад найз нарын хамт Баянхонгор сумын 9-р багийн 9-р гудамжинд байрлах дэлгүүрээс пиво авах гээд найз нарын хамт очсон, очоод би дэлгүүр рүү орох гээд явж байхдаа 2 залуутай зөрсөн тэгээд би дэлгүүрээс 2 ширхэг пиво авчаад машиндаа суутал *******, ******* нар байхгүй байхаар нь хаашаа явсан юм гэж машинд сууж байсан найз нараас хэлсэн тэгээд араас ий хамт хойд талын тасархай гудамжинд ороход *******, тэй, Д.Гончигсумлаа нь тай зогсож байхаар ******* дээр яваад очиход *******, тай заамдалцсан байхаар нь салгах гэхэд  миний зүүн шанаа руу цохихоор зөрүүлээд гийн нүүрлүү 2 удаа цохитол ирээд бид 2-г салгасан тэгтэл , ийг хавираад унагаатал Д.Гончигсумлаа г бариад авсан тэгээд эргээд хартал *******, г 2 цохиод унагааж байсан тэгтэл намайг чирээд машинд суулгасан тэр үед 1 хүүхэн орилоод байсан удалгүй машин дээр ирээд танай найз миний шүдийг цохичлоо гэж хэлсэн мөн урт куртиктэй залуу чинь хаана байна гэхээр нь мэдэхгүй яах гээд байгаа юм гэхэд би чиний шүдийг ийм болгочих уу гээд байсан тэгээд машинаас буугаад гийн эхнэртэй маргалдаад зогсож байтал цагдаа нар ирсэн юм. гэх найзындаа 2.5 литртэй 2 ширхэг пивыг 4-үүлээ хувааж уусан, тухайн үйл явдал болоход бага зэргийн согтолттой байсан, өөрийгөө хянах чадвартай. миний зүүн шанаа руу гараараа 1 удаа цохисон, өөр цохиогүй, биед ямар нэг гэмтэл учраагүй, шинжээч эмчид үзүүлэхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 165-166 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээж байна гэв.

3. Шүүгдэгч   *******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.....2023 оны 01 дүгээр сарын 05-ны шөнийн 00 цаг өнгөрч байхад найз нарын хамт 9-р багийн 7-р гудамжны дэлгүүрээс пиво авахаар очоод эхлээд ******* пиво авах гээд машинаас буугаад явахаар нь би машинаас бууж тамхи татах гээд буухад намайг дуудахаар нь очсон, очиход та нар хэдүүлээ байгаа юм, дагаад яв гэхээр нь дагаад тасархай гудамж руу ороод явж байхад миний араас ******* юу болоод байгаа юм, гээд гийн зүүн шанаа хэсэг рүү гараараа цохитол газар унасан. Тэгээд гийн шанаа хэсэгт гараараа цохитол газар унасан тэгтэл ******* хүрч иртэл газраас босож ирээд *******ийн шанаа хэсэг рүү гараараа цохисон, зөрүүлээд ******* 1 удаа цохисон юм. Тэгж байтал газраас босоод иртэл ******* дахин шанаа хэсэг рүү нь гараараа 1 удаа цохиход газар уначаад, дахиж босож ирэх гээд байхаар нь нүүр лүү нь би 2 удаа өшиглөсөн, тэгж байтал гийн эхнэр нь гүйж хүрч ирээд, цагдаад дуудлага өгсөн. Би оргил бааранд 1 шил буюу 0.5 литртэй пиво уусан байсан. Согтсон зүйл байгаагүй, болж байгаа зүйлийг бүгдийг мэдэж байсан....гэх мэдүүлэг / хх-ийн 162-163 /,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээж байна гэв.

5. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, мөн яллагдагчийн эрх үүрэгтэй танилцлаа, өмгөөлөгч авахгүй, би өмнө болсон зүйлийн талаар тодорхой үнэн зөв мэдүүлэг өгсөн...гэх мэдүүлэг / хх-ийн 159-160 /,

6. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:

... 2023 оны 01 сарын 05-ны шөнө 00 цагийн үед Орд караокеноос гараад Их номгоны урд талаас такси барих гээд явж байхад Оргил баарны хажууд найз *******, Д.Гончигсумлаа нар зогсож байхаар нь малгайгаа өмсөөд буруу хараад алхаад явж байтал араас *******, Д.Гончигсумлаа нар ирээд хүргээд өгье гэхээр нь машинд нь суусан чинь ганц пиво олж ууя гээд 00 цаг өнгөрч байхад 9-р багт нэг дэлгүүрийн гадаа очоод зогссон тэгээд ******* дэлгүүр ороод пиво авч хүрч ирээд банди нар томроод байна, харанхуй руу дагаад ор гэнэ гэж хэлэхээр нь хойд тасархай гудамж руу алхаад очиход хоорондоо маргалдаад байгаа бололтой Д.Гончигсумлаа, 2 залуутай зогсож байсан тэгтэл 1 залуу миний урдаас хүрээд ирэхээр нь би зүүн гараараа 1 удаа нүүр лүү цохиход тухайн залуу газар унасан тэгээд харин Д.Гончигсумлаатай зогсож байсан залууг нь баруун гараараа цохиход газар унахаар нь би машин дээр очоод жолооч Э.тай юм ярьж байгаад харахад *******, Д.Гончигсумлаа нар гийн цамцны малгайгаар толгойг дарсан өшиглөөд байсан харин нь ээтэй ноцолдоод байсан тэгээд би машинд сууж байтал гийн эхнэр гэх хүүхэн гарч ирээд *******, Д.Гончигсумлаа нарыг салгаад орилоод яваад байхаар нь буугаад дээр очоод гайгүй юу гэж асуухад намайг түлхээд та нар үнэхээр атаман юм байна, цагдаа дээр ирж учраа олоорой гэж хэлэхээр нь би эргээд машинд суусан тэгээд гийн эхнэр нь цагдаад дуудлага өгсөн тэр үед миний хөл гар өвдөөд байсан тул Э., нарт хэлчээд машинаас буугаад гэр лүүгээ явсан юм. Би тухайн өдөр 16 цагаас хойш хүмүүстэй пиво уусан, тухайн зодоон болоход дунд зэргийн согтолттой байсан, өөрийгөө хянах чадвартай байсан, тухайн үед ******* машинд пиво авчирч тавихаар нь Д.Гончигсумлаа хаашаа явсан юм гэхэд хойшоо банди нартай явсан, тухайн банди нар нь араас дагаад яв гэж хэлсэн гэхээр нь машинаас буугаад *******той хамт очсон тэгэхдээ би арай түрүүнд нь алхаж очиход нь өмнөөс ирэхээр нь зүүн гараараа нэг цохиод цаана нь Д.Гончигсумлаатай зогсож байсан г баруун гараа 1 удаа цохичхоод би эргээд машин дээр ирсэн юм. миний ард ******* явсан, араас нь ирсэн юм. Намайг , нарыг цохичхоод буцаад эргэхэд Э. машинтайгаа ирсэн зогсож байсан, намайг хүмүүсийг цохихыг хараагүй арай сүүлд ирсэн байх. Намайг очиход Д.Гончигсумлаа,, гэх залуучуудтай зүгээр зогсож байсан, ямар нэг зодолдсон зүйл байгаагүй юм.....гэх мэдүүлэг /хх-ийн 133-135 /,

7. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээж байна гэв.

  8. Хохирогч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэртээ байхад буюу 22 цагийн үед орж ирээд бид хоёр юм ярьж байгаад дэлгүүр ороод 1 ширхэг 2.5 литртэй пиво авчраад хувааж ууж дуусгаад 00 цаг өнгөрч байхад гийн гэр лүү яваад дэлгүүрийн үүдээр гартал хар өнгийн машинаас хөх куртиктэй ******* гэх залуу буугаад зөрөөд дэлгүүр лүү орсон орохдоо г мөрлөөд яагаад байгаа пизда вэ гэж хэлсэн бид хоёр ямар нэг зүйл яриагүй шууд алхаад явж байтал машинаас хар малгайтай богино хар куртиктэй залуу бууж ирээд тай хамт миний урд алхаад явсан, би араас нь дагаад алхаж байхад буюу машинаас 50 метр орчим явж байтал араас урт куртиктэй залуу хөөе пиздануудаа аятайхан байгаарай гээд хүрч ирэхээр нь зогсоход миний нүүр лүү гараараа цохиход газар унасан тэгээд би ухаан алдсан байсан. Нэг сэрэхэд хашааны буланд би газар унасан 3 залуу намайг хэдэн талаас өшиглөөд байсан тэгтэл манай эхнэр болиочоо гээд манай урд талын тасархай гудамжнаас гарч ирээд намайг зодож байсан хүмүүсийг түлхэж холдуулсан тэгээд намайг зодож байсан 3 залуу дээр очсон араас нь эхнэр яваад өгсөн би босож зогсоод харахад тухайн 3 залуу г өшиглөөд байсан тэгтэл удалгүй эхнэр ирээд цагдаад дуудлага өгсөн. Намайг эхлээд цохисон урт хар куртиктэй залуу /харвал зүс танина, нэрийг нь мэдэхгүй/, мөн дэлгүүрийн үүдэнд г мөрлөсөн хөх куртик, улаан царайтай залуу *******, мөн тай хамт алхаж байсан хар малгай богино хар куртик, малгайтай ногоон цамцтай Д.Гончигсумлаа буюу нийт 3 залуу нийлээд өшиглөж байсан. Миний баруун нүдний доод хэсэг хөхөрсөн, баруун, зүүн хацар хавдсан үүдэн 3 шүд буюу голын 1 шүд угаараа алга болсон, голын буюу зүүн талын 1 шүд хугарсан, мөн зүүн талын 1 шүд хугарсан юм, зодуулчхаад босоод ирэхэд аманд шүдний хэлтэрхийнүүд байсан шүлсээрээ хаясан мөн угаараа алга болсон шүдээ хайсан боловч олдоогүй юм, одоо биеийн байдал дунд зэрэг, толгой өвдөж байна, өвчин намдаах эм ууж байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,

... Намайг эхлээд ******* нүүр лүү цохиж газар унагаасан тэгтэл *******, ******* нар өшиглөөд байсан тэр үед манай эхнэр орилоод хүрээд ирэхэд *******, *******, ******* нар холдохоор нь босоод ирсэн тэр үед миний шуд хугарсан байсан юм. Миний шүдийг бол *******, ******* нар миний толгой, нүүр лүү өшиглөж байгаад шүд хугалсан, харин ******* намайг эхэлж цохиж унагаасан, өшиглөж байхыг би хараагүй юм харин өөр хүн цохиж зодоогүй. Тухайн үед гадаа харанхуй саргүй байсан тэгэхдээ урд талын гудамжны шонгийн гэрэл ассан байсан эхлээд цохисон *******, газар унасан байхад өшиглөсөн *******, ******* нарын царай болон хувцсыг сайн харсан юм харин бусад байсан гэх залуучууд зодож цохиогүй юм. Би шүдээ хийлгүүлэхэд нийт 5,460,000 төгрөг болон Улаанбаатар хотод очиж үзүүлэхэд гарсан замын зардал зэрэгт 201,000 төгрөг зарцуулсан байгаа эдгээр мөнгөнүүдийг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг, / хх-ийн 110-111 /,\

9. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч мэдүүлэхдээ:

....2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багт байх гэртээ найзтайгаа 2 лаазтай пиво уусан. Тэгээд дэлгүүр орох замд хэрэг явдал болсон. Би найзтайгаа дэлгүүр орчхоод гарах гэж байхад үүдэнд ******* г мөрлөсөн. Бид хоёр үг хэлээгүй юм. Тэгээд дэлгүүрээс гараад алхаж байхад араас ******* гэх залуу манай найз г дуудаж байсан. Би таньдаг бололтой гэж бодоод , хоёрын араас пиво бариад алхаж байсан чинь араас ******* “зогсож бай” гээд дуудсан. Би эргээд харсан чинь “Баруун талын хацар хэсэгт” цохиод авсан. Би газарт ойчсон. Мөн манай найз г бас цохиж байсан. Тэгээд миний дээрээс пижигнээд хүмүүс цохисон. Миний үүдний дээд гурван шүд унасан гэв.

10. Хохирогч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.....2023 оны 01 дүгээр сарын 04-ний орой 22 цаг өнгөрөөд гийн гэрт очоод юм ярьж байгаад дэлгүүрээс 2.5 литртэй, 1 ширхэг, 0.5 литртэй 2 пиво аваад хувааж уусан тэгээд 00 цаг өнгөрч байхад бид хоёр манайд очоод, манайхаас гараад манай урд талын дэлгүүр орж 1 ширхэг, 2.5 литртэй пиво аваад дэлгүүр гарч ирэхэд хар машинаас нэг залуу бууж ирээд дэлгүүрийн хаалганы өмнө аляскатай хөх куртик, улаан царайтай залуу буюу ******* намайг мөрлөөд яагаад байна гэж хэлэхээр нь дуугараагүй тэгтэл хар машинаас хар ноосон малгай, богино хар куртик, дотуураа малгайтай ногоон цамцтай ******* гэх залуу бууж ирээд юу болоод байна гэхээр нь би нааш ир гээд дуудахад хүрээд ирсэн тэгтэл олон залуучууд буугаад ирэхээр нь би айгаад гэр лүүгээ алхаад явахад ******* цуг алхаад байсан тэгтэл урт хар куртиктэй залуу ирээд яагаад байна пизда нараа гээд гийн нүүр лүү цохитол газар унасан, тэгээд над дээр ирээд миний толгойн баруун талын хэсэг рүү цохиход би газар унасан тэгтэл машинаас 4 залуу ирээд намайг өшиглөөд байсан, мөн намайг зодож байсан залуучууд г очиж зодоод байсан тэгж байтал гийн эхнэр гарч ирээд г зодож байсан хүмүүсийг салгачхаад мөн намайг зодож байсан хүмүүсийг салгачхаад гэр лүүгээ гүйгээд утсаа авчраад цагдаад дуудлага өгсөн тэгээд цагдаа ирээд бид нарыг авч явсан юм. Миний хувьд ******* машинаас бууж ирэхээр нь харахад таньдаг залуу харагдахаар нь дуудсан юм тэгтэл хүрээд ирэхээр нь харахад огт танихгүй залуу байсан юм. Намайг эхлээд урт хар куртиктэй залуу цохиж унагаасан тэгээд газар унасан байхад *******, *******, нар цохиод байсан юм харин , Э. нар цохиогүй, сүүлд нь машинаас бууж ирсэн юм. бид хоёрыг зодсон газар нийт 6 залуу байсан, харин цагдаагийн газарт *******, *******, , , Э. нар буюу 5 залуу ирсэн 1 залуу нь буюу урт хар куртиктэй залуу ирээгүй алга болсон юм, тухайн залуу цагдаа ирэхээс өмнө зугтаасан байх, тухайн залуучуудын нэрийг цагдаа дээр ирээд мэддэг болсон тухайн үйл явдал болоход мэддэггүй байсан, тухайн залуучуудаас П.Маргад-Эрдэнийг танина, бусдыг нь танихгүй залуучууд байгаа юм...гэх мэдүүлэг / хх-ийн 14-16/,

11. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... 2023 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад манай нөхөр , гийн гэр лүү явсан, явснаас хойш 10 гаран минутын дараа олон хүмүүс орилолдох чимээ гарахаар нь гийн гэр лүү явж байхад буюу тасархай гудамж руу ороход, тасархай гудамжны баруун талын хэсэгт манай нөхөр газар унасан ёооё гээд орилоод гараараа толгойгоогоо дарсан харин хар малгай, хар куртиктэй, дотуураа ногоон малгайтай цамцтай 1 залуу *******, богино хар малгайтай 1 залуу, хөх куртиктэй , хөх богино куртик, улаан царайтай ******* залуучууд өшиглөөд байж байхаар нь *******г нь татаж хойшлуулсан тэгтэл нөгөө 2 залуу руу яваад өгсөн, тухайн үед манай нөхрийн зүүн хойд талд бөгсөөрөө газар суусан байдалтай харагдсан харин урт хар куртиктэй залуу нь манай нөхрийн зүүн талд зогсож байсан тэгээд мөн хар өнгийн машин урд талын гудамжны зүүн тийшээ хаалганы хажууд гэрлээ тусгаад зогссон байсан тэгээд би гэр лүүгээ гүйгээд утсаа авчрахад манай нөхөр босоод зогссон өмнө байсан газрынхаа зүүн талд хашааны хажууд байсан хажууд нь *******, , ******* мөн урт хар куртиктэй залуу мөн д манай нөхөр танай найзууд зодоод шүд унагаачихлаа гээд зогсож байхаар нь ирээд цагдаад дуудлага өгсөн....гэх мэдүүлэг /хх-ийн  18-19 /,

....Тухайн өдөр намайг гудамжаар гүйгээд гарч ирээд зогсоод харахад манай нөхөр газар унасан нөхрийг хар малгай, хар куртиктэй, дотуураа ногоон малгайтай цамцтай ******* нь манай нөхрийн толгой буюу шанаа хэсэгт ямар ч байсан 1 удаа дэвсэж байгаа харагдсан мөн хөх куртик, улаан царайтай ******* нь толгой руу нь 3-4 удаа өшиглөж байхаар нь би гүйж очоод *******г татаж холдуулсан мөн намайг гүйж байх хооронд *******, ******* нар дахин хэдэн удаа цохисныг бол хараагүй, тухайн үед хажууд нь хөх малгай, хөх богино куртиктэй зогсож байсан харин урт хар куртиктэй ******* нар хажуу талд нь зогсож байгаа харагдсан юм. Манай нөхрийг газар унасан байхад *******, ******* нар өшиглөж зодож, шүдийг нь хугалсан харин наана байсан 2 залуу нь манай нөхрийг цохиж байхыг би хараагүй, намайг гарч ирэхээс өмнө харин хэрхэн яаж зодсоныг мэдэхгүй байна. Би анх өгсөн мэдүүлэгтээ сандраад зарим зүйлийг бага зэрэг сольж ярьсан байж магадгүй юм...гэх мэдүүлэг / хх-ийн 118-119 /,

12. Гэрч Э.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2023 оны 01 дүгээр сарын 04-ний орой 22 цагийн үед найз Мөнгөншагайгийнд очиход зүс таних , *******, ******* нар байсан. Тэгээд уулзаж юм ярьж байгаад “Санчир” баар орохоор болсон тэгээд “Санчир” бааран дээр очиж зогсоход надаас бусад нь буюу , *******, ******* нар баар луу ороод 30 орчим минут болоод эргээд гарч ирэхдээ , хар урт куртиктэй залуу буюу нохой гэж дуудаад байсан залууг дагуулж ирээд хүргээд өгөөч гэхээр нь тухайн хүмүүсийг хүргэж өгөхөөр болоод замаараа “Гүнж” дэлгүүрээр ороод тэндээсээ хойшоо хөдлөөд 9 дүгээр багийн 7 дугаар гудамжны ойролцоо дэлгүүр дээр 00 цаг өнгөрөөгөөд очоод зогссон тэгээд дэлгүүр лүү орно гээд *******, *******, , урт хар куртиктэй залуу нар буугаад явсан. П.Маргад- Эрдэнэ бид хоёр машинд юм яриад сууж байхад машины хойно 2 ширхэг том пиво авчирч ирж тавьчхаад яваад бүгд хойшоо чигтээ тасархай гудам руу яваад өгсөн, тухайн үед яг хэн явсныг мэдээгүй тэгээд 6-7 минутын дараа П.Маргад- Эрдэнэ хойшоо гэрлээ тусгаадах гэхээр нь машинаа эргүүлээд хашааны булан тойроод очиход , *******, урт хар куртиктэй залуу нар наашаа алхаж байсан харин ******* цаана нь гэх залуутай зууралцсан зогсож байсан, гэх залуу хашааны хажууд зогсож байсан тэгтэл нэг эмэгтэй ирээд цагдаа дуудна гээд явсан, удалгүй цагдаа дуудсан...гэх мэдүүлэг  /хх-ийн 21-23 /,

13. Гэрч ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2023 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө 00 цагийн үед найз *******, , Э., *******, ******* нарын хамт 9 дүгээр багт байрлах “Ивээлт” дэлгүүр дээр очиж зогссон эхлээд ******* орж ирээд машиндаа ирж суусан харин ******* байхгүй байхаар нь яасан юм гэхэд урт куртиктэй залуу яваад 5 минут орчим болохоор нь ******* миний урд гараад би араас нь алхаад хойд талын тасархай гудамж руу ороод *******, гийн толгой хэсэг рүү 2 удаа цохихоор нь гийн урд талаас боль гээд тэврээд авахад намайг давхар хамаад газар унагаахаар нь босоод ирэхэд, миний куртикний малгайнаас татаад толгойн дагз хэсэг рүү 1 удаа цохихоор нь болъё гээд буцаж яваад холоос хараад зогсож байсан тэгж байтал нэг эмэгтэй хүн гарч ирээд цагдаад дуудлага өгсөн юм. Намайг очиход тасархай гудамжинд тонгойсон зогсож байсан, шөнө харанхуй байсан болохоор биед ямар гэмтэл шархи байсныг анзаарч хараагүй, цагдаа дээр ирээд харахад амнаас нь цус гарсан, урд талын 3 шүд нь хугарсан байгаа харагдсан, өөрө харуулаад байсан юм, гийн цаад талд нь  Д.Гончигсумлаатай маргалдаад зогсож байсан тэгтэл ******* очоод цохьсон юм, гийн хамраас цус гарсан байсан, өөр гэмтэл харагдаагүй юм. Намайг очиход эмэгтэй хүн байгаагүй, намайг унагаасаны дараа босож ирээд хэсэг байсны дараа 1 эмэгтэй хүн гарч ирээд орилоод байсан тэгээд шууд утас гаргаж ирээд цагдаад дуудлага өгсөн юм....гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 /,

14. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 43 дугаартай:

1гийн биед тархи доргилт, үүдэн баруун 1-р шүд, зүүн 1,2-р шүдний хугарал баруун нүдний доод зовхины цус хуралт, хацар хамарт зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....гэх дүгнэлт /хх-ийн 43-44/,

15. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 44 дугаартай:

1. гийн биед баруун хацар, чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....гэх дүгнэлт /хх-ийн 50-51 / болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7 /, шүүгдэгч *******, *******, ******* нарын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 167-169/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн   согтуурсан үедээ  2023 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 00 цагийн 40 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт дэлгүүр ороод явж байсан иргэн , нартай  “үл ялих зүйлээр шалтаглан тэднийг бүлэглэн  зодож,улмаар иргэн  гийн биед тархи доргилт, үүдэн баруун 1-р шүд, зүүн 1,2-р шүдний хугарал баруун нүдний доод зовхины цус хуралт, хацар хамарт зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  үйл баримт тус тус  болсон байна.

Энэ үйл баримт  болсон нь  хохирогч мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч , гэрч , Э., ий  нарын  мэдүүлэг, шинжээчийн 43, 44 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч *******, П.*******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул *******, П.*******, ******* нарт эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч   нь 5.6 сая төгрөг нэхэмжилж байгаа талаар илэрхийлсэн бөгөөд шүүгдэгч нар хохирол нөхөн төлөх талаар дүгнэлт гаргахын өмнө 5 минутын завсарлага авч 2 сая төгрөгийг нөхөн төлж 3.6 сая төгрөгийг 14 хоногийн дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч нараас хохирогч д 3.6 сая төгрөг  гаргуулж олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Харин хохирогч гийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр хохирол учраагүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн шүүгдэгч нарыг түүнд төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******, П.*******, ******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүх шүүгдэгч *******, П.*******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тэднийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******гийн *******, овогт ын нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч  ******* овогт *******ын *******, ******* овогт *******гийн *******, овогт ын   нарыг дөрвөн зуун наян / 480 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар  тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч  *******, *******, ******* нарт оногдуулсан  дөрвөн зуун наян / 480  / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч П.*******, *******, ******* нараас 3.600.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч *******, *******, ******* нар нь энэ хэргийн учир хохирогч д төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.БАТЦЭНГЭЛ