Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/112

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга , 

Улсын яллагч Б.Бат-Оргил,

Шүүгдэгч: *******, Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

   1.Монгол Улсын иргэн, Улаан ******* овогт*******ын *******, регистрийн дугаар *******,

2.Монгол Улсын иргэн, ******* овогт *******ы *******, регистрийн дугаар ,

Шүүгдэгч нарын холбогдсон хэрэг:

Шүүгдэгч *******, Б.******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *******, Б.******* нар нь бүлэглэн 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутагт байх Далдын ам гэх газар Samsung маркийн жижиг оврын экскаватор трактор ашиглан хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 209.892 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч шүүгдэгч *******, Б.******* нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 2-8/, хохирогч байгууллагын төлөөлөгч ын мэдүүлэг /хх-ийн 26-27/, гэрч ын мэдүүлэг /хх-ийн 44-46, 53-54/, гэрч ын мэдүүлэг /хх-ийн 57-59/, Нуман Алтай ХХК шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/05 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 183-185/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчаас шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Шүүгдэгч *******, Б.******* нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, Б.******* нарт тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх ял оногдуулах саналыг шүүгдэгч нар зөвшөөрсөн, уг ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, Б.******* нарт тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******, Б.******* нарт тус бүр зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг гүйцэтгэх, тэдгээрт хяналт тавьж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.5-т зааснаар “ хөрсөнд учирсан хохирол, байгаль орчныг бохирдуулснаас үүсэх хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцон хохирлын хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр заасан байх тул байгаль орчинд учирсан 209892 төгрөг, мөн биологийн нөхөн сэргээлтийн зардал 382778 төгрөгийг төлж барагдуулсан,

Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилж шинжилгээ хийлгэсэн зардал буюу шинжээчийн зардал болох 3300000 төгрөгийг Нуман Алтай ХХК нь нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч  нар нь төлж барагдуулсан байх тул шүүгдэгч *******, Б.******* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон орлого, хөрөнгө, орлогыг ....гэмт хэрэг үйлдсэн хүн,.....хувьд ноогдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна....гэж, мөн  гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв техник хэрэгсэл  бусдын өмчлөлд шилжсэн, бусдын өмчлөлийн зүйл байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлсэн үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулахаар заасан.

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан боловч бусдын өмчлөлд байсан тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулж байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэх бөгөөд тухайлбал нийтийн  ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэж үзнэ.

Шүүгдэгч Б.*******, ******* нараас гэмт хэрэг үйлдсэн олсон орлого болох 6,950,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж ,

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Samsumg 55 маркийн трактор 1 ширхэг, 2 дугуйтай шороо угаах төхөөрөмж 1 ширхэг, цахилгаан үүсгүүр мотор 1 ширхэгийг хурааж  тус тус улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Б.*******, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******, Б.******* нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол улсын шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Улаан **************ын *******, ******* овогт *******ы ******* нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.*******, ******* нарт тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг  тус тус хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.*******, ******* нарт тус бүр  зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг  тус тус хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Б.*******, ******* нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9-д зааснаар шүүгдэгч Б.*******, ******* нарт тус бүр оногдуулсан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийн гүйцэтгэлд хяналт тавьж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч Б.*******, ******* нараас гэмт хэрэг үйлдсэн олсон орлого болох  6,950,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж ,

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Samsumg 55 маркийн трактор 1 ширхэг, 2 дугуйтай шороо угаах төхөөрөмж 1 ширхэг, цахилгаан үүсгүүр мотор 1 ширхэгийг хурааж улсын орлого тус тус болгосугай.

7. Шүүгдэгч Б.*******, *******  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  тус тус хүчингүй болгосугай.

8.Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Samsumg 55 маркийн трактор 1 ширхэг, шороо угаах төхөөрөмж 1 ширхэг, цахилгаан үүсгүүр мотор 1 ширхэгийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг  хүчингүй болгосугай.

9.Шүүгдэгч Б.*******, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******, *******  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ    Ч.БАЙГАЛМАА