| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 132/2019/00427/И |
| Дугаар | 449 |
| Огноо | 2019-09-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 449
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1977 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Орхон аймагт төрсөн, 42 настай, эмэгтэй, Булган аймгийн Булган сумын ... оршин суух, Б овогт Э.Т -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1979 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Булган аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, Булган аймгийн Булган сумын ... оршин суух, Ү овогт А.Т -д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2019/00427/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Т , хариуцагч А.Т , нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.Т тай 2001 онд гэр бүл болж, бидний дундаас 2001 оны 06 дугаар сарын 11-ний өдөр том хүү Т.О , 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдөр бага хүү Т.А нар төрсөн. 2009 онд А.Т нь Бүгд Найрамдах Солонгос улс руу ажил хийхээр явсан ба 2 удаа Монголд ирсэн. Түүнээс хойш Монголд ирэлгүй 10 гаруй жил болж байгаад 2019 онд Монголд ирсэн ба ирээд бид хамт амьдраагүй, тусдаа амьдарч байгаа тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бага хүү А ыг эцэгийнх нь асрамжид үлдээхээр тохиролцсон. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагчийн А.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.Т нь нэхэмжлэгч Э.Т ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүү А ыг өөрийн асрамжиндаа авна. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Т нь хариуцагч А.Түвшинбуурлаас гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Э.Т , А.Т нар нь 2001 онд гэр бүл болж 2006 оны 07 дугаар сарын 27-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2001 оны 06 дугаар сарын 11-ний өдөр том хүү Т.О , 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдөр бага хүү Т.А нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 5/
Гэрлэгчид нь гэр бүл болсноос хойш хамтран амьдраагүй, тусдаа амьдарч байгаа, цаашид харилцан бие биеэ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, харилцан гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байх тул шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд хүү Б.А ыг эцэг А.Т ын асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон байна.
Гэрлэгчид хүүхдийн тэтгэлэг болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Б овогт Э.Т , Ү овогт А.Т нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7-д заасныг баримтлан 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Т.А ыг эцэг А.Т ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэрлэгчид хүүхдийн тэтгэлэг, эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг тус тус дурьдсугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.Т аас 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Т т олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Энхзулд даалгаж, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасныг баримтлан
шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг зохигчдод мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН