Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/108

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Б.Бат-Оргил,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,

Хохирогч: ******* түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2214002950055 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн,  Хан Хөгшин овогт *******ийн *******, / РД: / ,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******д Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

  ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 08 дугаар сарын 23- ний өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 6 дугаар багийн 505 тоотод иргэн *******ийн толгой, нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун дээд 2-р шүд, зүүн доод 6-р шүднүүдийн булгарал, түүний хүндрэл эрүү, хүзүү, голтын идээт үрэвсэл, идээт хөндийг нээх мэс заслын дараах байдал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******н хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна хохирогч *******ийн мэдүүлэг, хх-ийн 05-09, иргэний нэхэмжлэгч ын мэдүүлэг, хх-ийн 110-111 дугаар хуудас, гэрч *******, , , нарын мэдүүлэг хх-ийн 11-13, 64-65, 68-69, 72-73 дугаар хуудас, гэрч *******, ******* *******, *******, нарын мэдүүлэг хх-ийн 39-43, 45-48, 117-120,135-142  дугаар хуудас, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 12891 дугаартай дүгнэлт, 78-80 дугаар хуудас, *******н урьд ял шийтгэлтэй байсан эсэхийг шалгах хуудас хх-ийн 172, шүүгдэгч *******н иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар хх-ийн 175, хаан банкны тодорхойлолт хх-ийн 181, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт хх-ийн 183, шүүгдэгч *******н суралцагчийн тухай ерөнхий мэдээлэл хх-ийн 184-195 болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч 1 хуудас нотлох баримт, хохирогчийн өмгөөлөгч 30 хуудас нотлох баримтуудыг шинээр гаргаж өгч нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчаас шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү, шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас  хохирогч ******* нь эмчилгээ болон бусад зардалд 2.420.780 төгрөгийн зардал гаргасан талаарх нотлох баримтыг шинээр гаргаж өгсөн бөгөөд  шүүх уг нотлох баримтыг шинжлэн судалснаар нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтуудыг үнэлснээр 2.420.000 төгрөгийг шүүгдэгч *******гаас гаргуулж хохирогч *******т олгохыг, мөн хохирогч ******* нь уг гэмтлийн улмаас Эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж эмчилгээ хийлгэж уг үйлчилгээний зардал 8.540.700 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн бөгөөд дээрх зардлыг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн “12.1.Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ, 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж хуульчилсаныг үндэслэн шүүгдэгч *******гаас  8.540.700 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Эрүүгийн хариуцлагын талаар: Прокуророос санал болгож шүүгдэгч ******* хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн  1-т зааснаар таван зуун тавин / 550 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун тавин мянган / 550.000 / төгрөгөөр торгох  ял оногдуулах  санал нь  Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуульд 2022 оны 12 дугаар сарын 16-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

Уг нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1- дэх заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол....эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх....” гэж нэмэлт өөрчлөлтийг оруулсан байна.

Харин уг үйл баримт нь 2022 оны 08 дугаар сарын 23- ний өдөр болсон бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасан “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн...нд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын  төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “ ...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчсаныг үндэслэн энэ гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасан “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх...” гэх заалтыг хэрэглэх нь шүүгдэгч *******н эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч ******* нь хохирогч *******т өөрийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 2.420.000 төгрөгийг нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангин 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан ялыг оногдуулж уг ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Уг шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасан”Прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсантай харшлахгүй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй  болохыг   тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хохирогч *******ийн шүд 1 ширхэг хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг шүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 16-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд 7, 8, 9 гэсэн заалтыг нэмж, уг хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд  давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8-д  “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас   бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй” гэж нэмж хуульчилсан байгааг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хан Хөгшин овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатайгаар учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар  шүүгдэгч Хан Хөгшин овогт *******ийн *******г  таван зуун тавин / 550 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун тавин мянган / 550.000 / төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар таван зуун тавин / 550 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун тавин мянган / 550.000 / төгрөгөөр торгох  ялаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй  болохыг   болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******гаас 2.420.00 төгрөг гаргуулж хохирогч *******т, 8.540.700 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхийг  Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар шүд 1 ширхэг хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг шүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8-д зааснаар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.БАТЦЭНГЭЛ