Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/106

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Нарийн бичгийн дарга: ,

Улсын яллагч: Ж.Энхбат,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: ,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч ,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч , ,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч ,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч , нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тоот эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, овогтой ын , / РД: /,

2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Хан-Уул овогтой *******ын *******, / РД: /

3. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн,  овогтой гийн , / РД: /,

4. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогтой *******гийн , / РД: /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө 09-10 цагийн орчим Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын хайрхан 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХК-ийн Уул уурхайн компанийн хэрэглээний түлшнээс 8 тонн 490 литр түлшийг машин механизм ашиглаж буюу 74-96 УНМ улсын дугаартай, Daewoo маркийн шатахууны автомашин ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 26.556.720 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Өмнө гэрчээр мэдүүлэг өгсөн. Түүн дээрээ нэмж ярих зүйл байхгүй учраас одоо мэдүүлэх өгөхгүй.....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 162 /,

2. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ:....******* гэдэг хүнийг танихгүй. тэй нэг газар ажилладаг болохоор танина. Түгээгч надад хэлэхдээ жаахан түлш гаргачихмаар байна. Хяналт тавьж байгаа хамгааллын хүмүүст хэлээд өгөөч гэхээр нь би нөгөө хамгаалалтын дарга т түлш гаргая гээд байна хүн тэгж байж болох уу  яах уу гээд болно болно болчих байх гэхээр нь би түгээгч тэй уулзаад хамгаалалтын даргад хэллээ болно гэж байна гэж хэлсэн. Тэгээд би энэнээс хойш оролцоогүй. надад хэлэхдээ чи нөгөө хамгаалалтын ажилтанд хэлээд өгөөч гэхээр нь хэлж өгсөн юм. Ерөнхийдөө хулгай хийж байгааг мэдсэн. Тэгэхдээ 20-30 литрийн түлшийг саваар авах юм байх гэж бодсон юм. Тэгж их хэмжээгээр авахыг мэдээгүй. Цагдаагийн хэсэгт мэдүүлэг өгч байхдаа хэр хэмжээний түлш гаргасаныг мэдсэн. Ганц тай уулзаж хэлсэн. Өөр хүнтэй уулзаагүй. Би тэр жолоочтой уулзаагүй. л уулзсан байх...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 79 /,

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: ******* надад “...хяналт тавьдаг хамгаалалтын даргатай яриад өгөөч жаахан түлш гаргах гэсэн юм ...” гэхээр нь би хэлж өгсөн. Гэтэл 1 цагийн дараа баригдчихлаа гэж хэлсэн. 8 тонн түлш гэдгийг би Баян-Овоо сумд ирээд мэдсэн. ******* гэж хүнийг огт танихгүй гэв.

Уурхайд ирээд 6 сар ажиллаж байна. Би тай уулзаж энэ саналыг тавьсан. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Зүйлчиллээ хүлээн зөвшөөрөхгүй байна. би хэлсэн үгийг л дамжуулсан. Хэрэг болсны дараа хохирогч байгууллагаас холбогдоод Энэ хэрэгт хамааралтай хүмүүсийг илчил, манайхтай хамтарч ажилла гэсэн санал тавьсан. Би мэдэх юмаа хэлсэн учраас надад мэдэх юм байхгүй гэдгээ хэлсэн. гэж хүн 2022 оны 7 сард “...манайхтай хамтарч ажиллавал мөнгө өгнө...” гэж хэлсэн. ******* нь энэ үйл явдлаас 1 сарын өмнө надаас түлш гаргах талаар сонирхож асуусан. Тэгэхээр нь би “... хяналт тавьдаггүй болохоор мэдэхгүй...” гэдгээ  хэлсэн. Түлш гаргадаг өдөр *******тэй утсаар ярихдаа ажлын талаар ярьсан. Түлшний хулгайд *******гийн оролцоо байхгүй, би өөрийн гэм бурууг хүлээж байна гэв.

4. Шүүгдэгч  ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

... 2022 оны 04 дүгээр сарын 16-ний өдөр “ ” ХХК-нд_. түлш хүргэж өгөхөөр ирээд оройн нь уурхайн гадаа хоносон. Маргааш буюу 2022 оны 04 дүгээр сарын 17-ний өглөө 10 цагийн орчимд уурхай руу түлшээ буулгахаар уурхай руу ороход харуулын ажилтан нар машины лацыг үзээд гуперлэж дотогшоо оруулж, уурхайн түлшний савын хажууд очсон. тэгээд уурхай нь нярав хүрч ирээд ачааны лац ломбыг хүлээж аваад бүрэн байна гэж хэлээд хэмжилт хийгээд түлш буулгасан. Түлшийг 30-40 минутын орчимд түлшийг нь буулгаад надад түлш хүлээж авлаа падаан өгсөн. харуулын машины гуперлэж дагуулж яваад уурхайнаас гарах хаалга нь дээр харуулын ажилтан машиныг шалгаад одоо явж болно гээд гаргасан. Тухайн үед би машинаас буугаагүй. Тэгээд би уурхайгаас гараад 4-5 километрийн газарт явж байхад араас уурхайн дарга, нэг хамгаалалтын машинаар хүрч ирээд намайг зогсоосон. Тэгсэн уурхайн харуулын ажилтан машин дээр гарч үзээд энэ машинд түлш үлдсэн байна гэж хэлсэн чинь уурхайн дарга нь буцаад уурхай руу яв гэхээр нь дагаж яваад уурхай руу ирсэн. тэгээд уурхайн дарга нь колонк дээр ирсэн. тэгээд удалгүй цагдаа ирээд түлшийг буулгачихаад явсан. Би цагдаагийн хамтаар Баян-Овоо сум руу явсан. Шунхлай ХХК-наас 20,920 литр түлшийг аваад XXК -нд хүргэж өгөхөөр ирсэн. , , гэдэг хүмүүсийг танихгүй. Уурхайн ажилтан гэдэг хүнийг зүс танина. Би уурхайд хүргэж өгөх түлшийг нь хүргэж өгсөн. Би өөрөө түлшийг нь буулгаагүй болохоор хэдэн тонн түлш буулгасаныг мэдээгүй. намайг явж болно гэхээр явсан. уурхайгаас гарахад харуул хамгаалалтын ажилтан шалгаж уурхайгаас гараад явуулсан. Тэгсэн сүүлд нь араас машинтай хүмүүс хүрч ирээд намайг зогсоож шалгаад, танихгүй хүн машин дээр гарч үзээд, 1-5 дугаар люк түлштэй байна гэж хэлэхэд уурхайн дарга нь дагуулж уурхай дээр ирсэн. Уурхайд ирээд машины түлшийг уурхайгаас хэмжиж үзээд 8 тонн 490 литр түлш байна гэж хэлсэн. Би “ мандал” ХХК-нд шунхлайгаас түлш аваад хүргэж өгсөн. уурхайн ажилтан нь өөрөө машины лац, ломбыг үзэж шалгаад, түлшээ буулгасан Түлшийг дутуу буулгасаныг би мэдээгүй. нь түлш буулгасан талаар надад хэлээгүй. Би мэдээгүй. “ ” ХХК-нд Улаанбаатар хотоос 2021 онд хэд хэдэн удаа түлш буулгахаар ирж байсан. яг хэдэн удаа ирсэнийг сайн санахгүй. 2022 онд бол 2 дах удаа түлш буулгасан. Хамгийн сүүлийнх нь 2022 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр байсан. “Шунхлай” компани гэрээ байгуулсан байх. Би “Шунхлай” ХХК-нд гэрээтэй ажиллаж байсан. 74-96 УНМ улсын дугаар автомашин нь ийн гэдэг хүний нэр дээр байдаг. Би Шунхлай ХХК-ны түлшийг зөөхөөр Д.тай ам тохиролцоо хийгээд унадаг байсан. Би түлш үлдсэнийг мэдэх боломж байгаагүй. Уурхайгаас гараад уруудаад явж байсан болохоор мэдэх боломжгүй байсан. нь түлшээ буулгачихлаа гэж хэлээд явуулсан. Үлдсэнийг нь би мэдээгүй. 2022 онд “ ” ХХК-нд 1 удаа түлш буулгахад хэн түлшийг хүлээлгэж өгсөн вэ гэхэд тухайн үед хэн байсныг нь санахгүй байна. ээс өөр хүн байсан. нэрийг нь санахгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 176-177/,

5. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Би мэдүүлэг өгөхгүй гэхдээ гэм буруугаа хүлээж байна гэв.

6. Шүүгдэгч  ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...2022 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг мандалын уурхай дээр ажлаа хийж байгаад оройн хоолондоо орж байхад намайг пост нэг дээр дуудахаар нь машинтайгаа яваад очсон. тэгсэн чинь та машинаа зогсоол дээр байрлуулчихаад явган хүрээд ир гэж хамгаалалтын ажилтан хэлэхээр нь би машинаа байрлуулчихаад алхаад очоод пост руу ороход харуулын ажилтан биед үзлэг хийгээд тэгээд намайг машинд суулгахад машин дотор хамгаалалтын албаны ажилтан хажууд цагдаа жолоочийн хамтаар байхаар би машинд суухад машин хөдлөөд явахдаа юу хэлээгүй аваад явсан. Тухайн үед би юу ч болсоныг мэдээгүй. Баян-Овоо сумын төвд ирээд цагдаагийн хэсэгт ирсэн.Цагдаагийн хэсэгт ирээд надаас мэдүүлэг авна гэхээр нь би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө. Яагаад энд ирснээ мэдэхгүй байна гэж хэлэхэд цагдаа уурхайд хулгайн хэрэг гарсан учраас мэдүүлэг авах гэж байгаа талаар хэлсэн. би үед мэдүүлэг өгөөгүй.Би хэн ямар учраас хулгай хийх болсоныг мэдэхгүй байна уурхайн колонк дээр очдоггүй. Би уурхайд үйлчилгээний машины жолооч хийдэг байсан. би уурхайн бүс дотроо уурхайн ажилчдыг нэг газраас зөөж өгдөг байсан. уурхай дотор ажиллагаа хийгээд явахдаа зогсох газарт нь зогсоод цаашаа явдаг. Машинаас дур мэдэж буудаггүй. Зогсоол ирээд машинаа байрлуулчихаад буудаг. Хурдтай болон удаан явсан тохиолдолд уурхайн Хабо-ийн ажилтан бид нарыг үйл ажиллагаанд байнга хяналт тавьдаг. Надад түлш гаргах гэж байгаа талаар хэн нэгэн хэлээгүй. Танихгүй. ******* гэдэг хүнтэй уулзаж байгаагүй. Утсаар ч ярьж байгаагүй. ******* нь харуул хамгаалалтын ажилтан, ******* нь уурхайн түлшний жолооч байсан болохоор энэ хоёрыг танина. Н.Наранбаатар гэдэг хүнийг танихгүй. той ажлын шугамаар байнга утсаар ярьдаг байсан. , нартай утсаар ярьж байгаагүй. Би эдгээр хүмүүстэй ямар нэгэн өш хонзон, өр авлага гэх зүйл байхгүй. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй байна...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 170-171 /,

7. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: 2022 оны 4 сарын 17-ны өдөр ажлаа хийж байхад орой хоол идэхээс өмнө пост дээр ир гэсэн. Тэгээд очиход “...та машинаа тавьчихаад биедээ үзлэг хийлгээд постоор гар гэсэн тэгээд гараад Баян-Овоо сумд очсон. Цагдаагийн газар очоод ямар хэрэгт шалгагдаж байгаагаа мэдэж байна уу гэхээр нь “...мэдэхгүй байна...” гэсэн чинь “...аа за ...” гэсэн тэгээд мэдэхгүй зүйлээ мэдэхгүй гэдгээр нь хэлсэн гэв.

Бид ажлын шугамаар утсаар байнга ярьдаг. Би энэ хэргийг хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлэг өгөөгүй. Намайг гарын үсэг зур гэхээр нь зурсан түүнээс биш би хэргээ хүлээж байна гэж гарын үсэг зураагүй. Яллагдагчаар 1 удаа мэдүүлэг өгсөн. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг прокурорт 2 удаа хүсэлт гаргасан боловч хангаагүй. Энэ хэргийн тухай Баян-Овоо сумын цагдаагийн газар очоод мэдсэн. Би уурхайд ажиллаад 1 жил болж байсан. *******, ******* хоёрыг танина манай уурхайн ажилчид Миний ажлын чиг үүрэг бол жижиг тэрэгний жолооч, намайг хаана дуудна тэнд нь очиж хүргэж өгч зөөдөг би энэ хэрэгт оролцоогүй гэв.

8. Шүүгдэгч  ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

.... 2022 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр би уурхайд ажлаа хийгээд байж байсан. өглөө 11 цагийн орчим Улаанбаатар хотоос ирсэн түлшний машиныг уурхайн харуул хамгаалалтын ажилтнаар дуудуулж, оруулан 6000 станцад уг тээврийг хэрэгслийг хүлээж аваад машины ачаан дээр ганцаараа гарч, түлшний савнууд лацыг үзэхэд бүрэн бүтэн байхаар нь лацнуудыг аваад тагыг онгойлгож түлшийг хэмжиж зургийг нь аваад түлшээ буулгахдаа эхний болон сүүлийн люкний түлшийг буулгахаар голын 3 люкний түлшийг нь буулгаж дуусгаад болчихлоо гэж хэлээд явуулсан. Тэгээд удалгүй нөгөө машин баригдаад буцаад ирсэн. хулгай авч гарсан түлшийг колонк дээр очоод буулгаж байгаа харагдсан. Уурхайн түлшний түгээгүүрийн тоолуур нь ажиллах байсан учраас түлшний илүүдэл гарсан. Би түүнийг засуулах талаар удирдах даргадаа хэлж байсан. Уурхайн түлш нь илүү байсан учраас түлш гаргахаар болсон. Түлш гаргах гэж байгаа талаар харуулын албан дарга од жаахан түлш гаргах гэсэн юмаа 1 дүгээр пост руу яриад өгөөч гэж хэлсэн. тэрнээс өөр хүнд хэлээгүй. Түлш буулгахаар ирсэн жолооч ******* нь урьд өмнө ирж түлш буулгадаг байхад нь харж байсан. тэрнээс сайн танихгүй. Би түлш гаргах гэж байгаа талаар ******* жолоочид хэлээгүй. Би харуулын албаны дарга од л түлш гаргах талаар санал тавьсан. Тэрнээс өөр хүнд санал тавиагүй. Би уурхайдаа жолооч, нярав, түгээгч зэрэг ажлыг хийдэг байсан. Уурхайгаас түлш гаргаж байгаад баригдаад түлшээ буцаагаад өгсөн. ямар нэгэн хохирол байхгүй. Би өөрөө түлш шаардлага байгаа бүх газарт нь түлшний машинаар түлшээ аваад, очиж машиныг нь дүргэж өгдөг. Өдөрт зарцуулсан түлшний тайланг хэзээ хэнд вэ гэхэд би өдөрт гаргасан түлшний мэдээг нэгтгэн дүгнэн, ерөнхий инженертээ өгдөг...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 165-166 /,

9. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Би ийм хэрэг хийсэндээ гэмшиж байгаа. Би 2022 оны 4 сарын 17-ны өдөр түлшээ авсан. Түлш авахаас өмнө *******той уулзсан тэгээд жаахан түлш илүү гарсан гаргаад өгөөч гэж хэлчхээд жаахан байж байгаад буцаад уулзахад болсон гэж хэлсэн. Тэгээд түлшээ авчхаад 8 тонныг үлдээгээд гараад явсан. Гарж яваад удаагүй баригдаад ирсэн гэв.

Түлшнээс авах санааг надад хэн ч хэлээгүй. ******* бол ямар ч хамааралгүй. *******той бол би ярилцсан. Уурхайд 2 клонк байсан. Бидний ажил түлшийг илүү гаргаж дутааж болдоггүй учраас блансаа барих гээд авсан. Би өөрөө дур мэдэн гарах эрхгүй. Механик цехийн инженерээс зөвшөөрөл авдаг. т шатахуун үлдээчихлээ гэж хэлсэн даруйд машинаа дагуулаад л гараад явсан. Түүнээс хойш 10-15 минут дараа баригдсан. Түлшийг би болон ээлжийн жолооч нар хүлээн авдаг шунхлайгаас хүлээн авсан гэж Падан дээр хүлээж авсан гэсэн гарын үсэг зурдаг гэм буруугаа хүлээж байна гэв.

10. Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

... 2022 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын хайрхан 1 дүгээр багт үйг ажиллагаа явуулдаг манай “ мандал Энтерпрайзес ХХК уул уурхай компани дээр түлш буулгахаар түлшний 74-96 УНМ улсын дугаартай түлш тээвэрлэсэн машин ирээд түлш буулгаад буцаад гарахдаа уурхай түлшнээс 8 тонн түлшийг зөвшөөрөлгүй нууцаар авч гарч явж байгаад уурхайн дарга Ч., харуул хамгаалалтын албаны дарга нарт үйлдэлд дээрээ баригдсан. Тэгээд тухайн үед ХАБ-ын ажилтан Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт дуудлага өгч Баян-Овоо сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын хамт ирсэн. Асуудал болох үед манай уурхай дээр ажиллаж байсан жолооч , харуул хамгаалалтын ээлжийн ахлах Ариунболд, харуул хамгаалалтын албаны ахлах , колонкийн ажилтан нар тухайн асуудалд оролцсон. Манай уурхай багадаа 7 хоноод 1 удаа түлшээ Улаанбаатар хотын Шунхлай ХХК-аас авдаг. ******* гэх жолооч ирсэн. Урьд өмнө ирж байгаагүй.  Тухайн үед түлш тээвэрлэж ирсэн ******* гэх жолооч Шунхлай ХХК-ны ажилтан байсан. Тухайн хэрэг болох үед оролцсон гэх нь 10 хоног, 6 сар, 1 жил, 4 жил гаран манай ХХК-д ажиллаж байна. Урьд өмнө нь иймэрхүү байдлаар хулгай хийдэг байсан байж магадгүй учир манай компани зүгээс гомдолтой байна. Энэ асуудалд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх хүсэлтэй байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48 / ,

...2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын хайрхан 1 дүгээр багт байрлах Цагаан цахир уурхайд түлш буулгахаар 74-96 УНМ улсын дугаартай шунхлай ХХК-ийн жолооч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 16-ны орой ирээд уурхайн гадна талын зогсоол дээр хоносон юм. 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө 10 цагийн орчимд уурхайн даргын зөвшөөрлөөр харуул хамгаалалтын ажилтнаар хөтлүүлэн уурхайд нэвтэрч 6000 колонк дээр түлшээ буулгасан юм. Буцаад гарахдаа уурхайд буух ёстой нийт түлшнээс 20 тонн 920 литр түлшнээс 8 тонн 490 литр түлшийг зөвшөөрөлгүй нууцаар авч явсан. Тухайн үед уурхайн дарга , харуул хамгаалалтын ээлжийн ахлах нар уг тээврийн хэрэгслийг түлш хулгайн хийж авч гарсан талаар ажилтнаас мэдээлэл өгсний дагуу араас нь уурхайн автомашинаар яваад засмал зам руу орохоос өмнө нь гүйцэж очиж, уг тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад эхний болон сүүлийн танкийг шалгаж үзэхэд дүүрэн түлштэй байсныг нь эргүүлж уурхай дээр авч ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Дуудлагын дагуу Баян-Овоо сумын цагдаа нар ирээд үзлэг шалгалт хийсэн.Өмнө нь уурхайгаас түлш алдагдсан хэрэгт шалгагдаж байгаагүй. Өмнө нь түлш алдагдаж байсан байж магадлалтай байна. Түлш авч гарсан тээврийн хэрэгсэл нь хэний эзэмшлийнх талаар мэдэхгүй байна. Миний бодлоор Шунхлай ХХК-н автомашин байх гэж бодож байна. Хулгайлсан гэх 8 тонн 490 литр түлшний буцааж авсан. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү манай компанийн зүгээс гомдолтой байна...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 52 /,

11. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Намайг гэдэг. Би 1988 онд Өмнөговь аймаг төрсөн. Би Энтерпрайзес ХХК -д ерөнхий зөвлөх албан тушаалтай. 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хулгайлах гэмт хэрэг гарсан талаарх мэдээллийг уурхайн дарга аас мэдээллийг авсан. Мөн цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Яллагдагч нарын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.  Мөн гэрч нарын мэдүүлэг байгаа учир тухайн асуудлыг хууль ёсны дагуу шалгаж яллах дүгнэлт үйлдэгдсэн мөн шүүхээс зохих хариуцлагыг нь хүлээлгэж өгөөсэй гэж хүсэж байна. *******гийн хувьд хэрэгт утасны дуудлагууд авагдсан байгаа. Хэрэг гардаг өдөр утсаар ярьсан байдаг. Тайлбар өгөхдөө газар нутгийн талаар мэдээллэж байсан гэж хэлдэг. Хэрэгт цугларсан нотлох баримтаар гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдон тогтоогдож тул хариуцлага хүлээлгэж өгнө үү. Энэ хэрэгт манайх барааг нь худалдаж авсан бөгөөд хэрэглэсэн учраас манайх хохирогч мөн. Манай зүгээс шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

12. Гэрч Н.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...Над руу 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “Шонхор” харуул хамгаалалтын ээлжийн ахлах нь гар утсаар залгаад “Хувин ярих зүйл байна уулзах гэсэн юм” гэхээр нь би ыг машинтай очиж аваад уурхайгаас гараад зайдуу зогсож байгаад уулзсан чинь нь надад “Түлшний машин 2 хоногийн дараа ирнэ тал түлшийг буулгаад талийг нь аваад үлдмээр байна арын асуудалгүй зохицуулна найдвартай чи ороод 6 хүн байна хэрвээ чамайг зөвшөөрвөл 10 тонн түлшийг нь аваад хүн хүний гурван сая төгрөг өгнө” гэсэн. Тэгэхээр нь би “асуудалгүй бол болно” гэж хэлсэн тэгээд өнөөдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 17-ний өглөө 08 цагийн үед түлшний машин ирсэн байсан тэгэхээр нь би хамгаалалтын албаны машинтай аваад 6000 колонкод буулгахаар явсан. Тэгээд очиход колонкийн ажилтан түлш хүлээж авахад бэлэн болсон байсан нь түлшний машин дээр ачсан түлшний лацыг шалгаад ,түлшний буулгаж эхэлсэн. Тухайн үед би харуул хамгаалалт хариуцсан дарга гэх хүнд түлш хулгайлах гэмт хэрэг болох гэж байгаа талаар хэлж дуусаад байж байхад уурхайн ажилтан нь надад "түлш буулгаж дууслаа хамгийн харин хамгийн сүүлийн сав эхний сав хоёр түлштэй байгаа шүү" гэж хэлсэн. Тэгээд би тухайн түлшний машиныг уурхайн бүсээс хамгаалалтад авч гаргаж өгчхөөд уурхай руугаа орсон тэгээд удалгүй уурхайн дарга , харуулын нөгөө ээлжийн ахлах Н. гэх хүнтэй хулгай хийсэн түлшийг очиж шалгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед би үнэн худлаа гэдгийг мэдэхгүй болохоор цагдаагийн байгууллагад хандах боломжгүй байсан харин манай харуулын дарга гэх хүнд ийм асуудал болох гэж байна гэж танилцуулсан. Би тэр талаар сайн мэдэхгүй байна намайг оруулаад хүн байгаа гэж хэлж байсан. Би мандал уурхайд ажиллаад 10 гаран хонож байна. Урьд өмнө ямар нэгэн санал тавьж байгаагүй.. гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 58 /,

.....Гэрч мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:

....Шонхор хамгаалалтын албаны дарга гэдэг залуу 2022 оны 04 дүгээр сард шиг санаж байна миний гар утас руу залгаад уулзаж ярилцах хэрэг байна гэж хэлсэн юм. Тэгээд би той уулзахад 10 тонн түлш уурхайгаас хулгайгаар гаргах хэрэг байна. Чамд 2.500.000 төгрөг өгнөө чи түлш ачсан машиныг өөрөө шалгаад гаргаад өгөөч гэдэг саналыг тавьсан юмаа. ын тавьсан саналын талаар өөрийн компанийн захирал Р.д фэйсбүүкийн мессенжер чатаар мэдэгдэхэд манай захирал надад наад хулгайг чинь үйлдэл дээр нь уурхайн даргад мэдэгдэж бариулъя тэр болтол чи байж бай гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэгээд түлш ирээд уурхайн колонк дээр  буулгаад буцаад гарахад нь уурхайн дарга д хэлж тэр хулгайг бариулсан юм. Тэрнээс надад тэр хулгайн хэргээс ашиг хонжоо олох гэсэн хамтарч хулгай хийх гэсэн санаа зорилго огтоос байгаагүй ээ. надад хэлэхдээ танай компанийн өмнөх компанийн ахлахтай хамтарч гаргаж байсан мөнгө төгрөгөө хувааж байсан талаар надад хэлээд намайг айгаад байх зүйлгүй гэж хэлж байсан. би тэр уед нь ын амыг дагуулаад тийм юм уу гээд л орхисон юм аа. 2.500.000 төгрөг өгнөө чи түлш ачсан машиныг өөрөө шалгаад гаргаад өгөөч гэдэг саналыг тавьсан юмаа. ын цаана хэн хэн хамтарч хийснийг би мэдэхгүй байна. Манай компани уг уурхайн хамгаалалтыг аваад удаагүй байсан болохоор тэр талаар надад мэдэх зүйл байхгүй ээ. Тэрийг мэдэхгүй. Би тэр уурхайн хамгаалалтын ахлахаар очиж ажиллаад 10 гаруй хоног л болж байсан юм...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 180-181 /,

13. Шүүгдэгч  ******* мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ:

......2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр би уурхайд ажлаа хийж байсан. өмнө шөнө нь уурхайн түлш ирээд гадаа хоночихсон байсан юм. Тэгэхэд би  уурхай харуул хамгаалалтын ээлжийн ахлах той уурхайн үүдэн дээр байхаар нь очиж уулзаад жоохон түлш гаргах гэсэн юмаа чи 1 дүгээр постын харуултай яриад өгөөч гэхэд за гэж хэлсэн. тэгээд би нааш цаашаа явж байгаад той дахиж уулзаад яасан юу болсон вэ гэхэд болчихсон гэж хэлсэн. тэгээд түлш машин 11 цаг 30 минутын үед уурхайн 6000 грантын колонк дээр хүрч ирэхээр нь би ачаагаа хүлээж аваад машин дээр гарахад 5 ширхэг люкны лацны зургийг нь аваад тагийг нь онгойлгоод шугам тавьж хэмжиж зургийг нь авчихаад тэгээд хамгийн урд болон хамгийн ар талын люкын крантыг нь онгойлгохгүйгээр үлдээгээд нөгөө люкнээс түлшийг буулгачихаад болчихлоо гээд явуулсан. Надад хэн нэгэн хүн санал тавиагүй. Уурхайн түлшний машины тоолуур сарын хугацаатай ажиллахгүй байсан юм. тухайн үед би уурхайн дарга нарт энэ талаар хэлж байсан боловч янзлаагүй юм. Тэгээд уурхай түлш нь байх хэмжээнээс илүү байсан учраас гаргасан юм. тухайн үед ямар од хэлчихсэн болохоор гайгүй байх гэж бодож байсан. Би 8 тонн түлш гаргасан. Би уурхайд 5 жил ажиллаж байгаа. Урьд өмнө нь уурхайгаас түлш гаргаж байгаагүй. Тухайн үед хэн нэгэн хүнд түлш өгөх талаар хэлээгүй байсан. жолоочтой нь сүүлд нь утсаар ярьж байгаад болгочихно гэж бодож байсан. Ганц той уулзсан. Жолооч машинаас бууж ирээд шаланк холбож өгч байсан. хажууд нь Улаанбаатар хотын харуулын дарга машин дотроо хараад сууж байсан....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81 /,

14. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 13 цагийн үед манай уурхай дээр хотоос ирсэн уурхайн хэрэглээний түлшнээс хулгай хийгээд гаргаж байгаад шалгалтаар тогтоогдлоо гэж манай уурхайн дарга хэлсэн. Тэгээд би Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт дуудлага өгсөн. Тэгээд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын цагдаа нар ирсэн. Би тухайн хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Би хэн хэн гэх ямар хүмүүс байсан талаар мэдэхгүй....гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 65 /,

15. Гэрч Н. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...2022 оны 04 дүгээр сарын 16-ны орой Улаанбаатар хотоос уурхайд түлш буулгах 74-96 УНМ улсын дугаартай машин уурхайн гадаа ирж хоносон. Тэгээд маргааш өглөө 08 цагийн үед түлш буулгахаар уурхай руу орж ирсэн. Тухайн үед түлшээ буулгаад 10 цаг44 минутад шалган 1 дээр шалгуулаад уурхайгаас гараад явсан. Тухайн машин гараад явсны дараа манай харуулын ахлах над руу гар утсаараа залгаад “ дарга тань руу одоо залгах байх, саяны түлш буулгасан машин түлш үлдээгээд аваад гарах шиг боллоо” гэсэн. Тэгээд би даргын хамт араас нь яваад тухайн машиныг засмал зам дээр гарах гэж байхад зогсоосон. Машинд үзлэг хийхэд эхний сав, сүүлийн сав хоёр дүүрэн түлштэй буугаагүй байсан. Тэгээд даргад танилцуулаад тухайн машиныг уурхай дээр авч ирсэн. Тухайн үед үзлэг шалгалт хийгээд гаргасан. Тухайн хэрэг болох үед тээврийн хэрэгсэл дээр 2 сав дүүрэн гэхээр 8 орчим тонн түлш авч гарсан байх гэж бодож байна...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 67-68 /,

16. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 16 цагийн үед Уурхайн дарга нь намайг цагдаа нарын хамт дуудаад түлшийг хэмжээд буулгаад өгөөч гэсэн.  Тэгээд би харуулын дарга Баян-Овоо сумын олон нийтийн цагдаа, 74-96 УНМ улсын дугаартай түлшний машины жолооч нарыг харж байхад уурхайн ажилтан аар хэмжилт хийхэд түлш буулгах савны ёроолд 15.5 см түлш байсан. Харин машин дээр түлшийг буулгаад тухайн саванд байгаа түлшийг хэмжихэд 1 метр 7 см түлш болсон байсан. Тэгээд тухайн түлшийг хэдэн тонн байсан талаар инженер бодолт хийхэд 8 тонн орчим болж байна гэсэн. Тухайн үед Улаанбаатар хотоос ирсэн гэх 74-96 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл  нь анх Улаанбаатар хотоос уурхай дээр 20 тонн орчим түлш ирсэн байснаас 12 тонн түлшийг уурхай дээр буулгаад 8 тонн орчим  түлш машин дээр үлдсэн байсан...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 70 /,

17. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...Тухайн өдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “Би Жиси” харуул хамгаалалтын ажилтан миний гар утас руу залгаад Уурхайгаас түлш хулгай хийгээд машин гарч байна, та шалгаадах гэхээр нь харуул хамгаалалтын ээлжийн ахлах гэх хүнийг дагуулаад тухайн машиныг засмал зам дээр хүрч байхад нь очиж шалгахад 1, 5 дугаар саванд түлш үлдээсэн байсан. Тэгээд тухайн машиныг жолоочийн хамт уурхай дээр авч ирээд Баян-Овоо сум руу дуудлага өгсөн. , , нар энэ хэрэгт хамааралтай, харин манай байгууллагад тусалсан. Энэ асуудал миний мэдэхийн анхны хулгай өөр би мэдэхгүй....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76 /,

18. “Энх нахиа” ХХК-ын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 204 дугаартай шинжээчийн:

...Евро дизель түлш 1 литр тутмын үнэ 3128 төгрөг,  нийт 26.556.720  төгрөг,

Хулгайд алдагдсан гэх эд зүйлийн нийт үнэ  2022  оны 06 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар нийт үнэ 26.556.720 /Хорин зургаан сая таван зуун тавин зургаан мянга долоон зуун хорин / төгрөг болохыг тодорхойлов...гэх шинжээчийн дүгнэлт / 1-р хх-ийн 83 /

19. “Энх нахиа” ХХК-ын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 132 дугаартай шинжээчийн:

...Евро дизель түлш 1 литр тутмын үнэ 3128 төгрөг,  нийт 25.024.000  төгрөг,

Хулгайд алдагдсан гэх эд зүйлийн нийт үнэ  2022 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар 25.024.000 /Хорин таван сая хорин дөрвөн мянган / төгрөг болохыг тодорхойлов...гэх шинжээчийн дүгнэлт / 1-р хх-ийн 95 /,

20. “Энх нахиа” ХХК-ын 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 289 дугаартай шинжээчийн:

...Daewoo CXZ58R1-1 маркийн цистерн авто машин 23.500.000 төгрөг,

Үнэлгээ хийж буй эд зүйлийн нийт үнэ цэнэ 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 23.500.000 /Хорин гурван сая таван зуун мянга / төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт /1-р хх-ийн 89/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдэлээл хүлээн авсан тэмдэглэл / 1-р хх-ийн 4 /, Баянхонгор аймгийн цагдаагийн газарт өргөдөл гаргасан /1-р хх-ийн 5-14 /, Юнител ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 05-01/7746 дугаартай /1-р хх-ийн 15-23 /, ” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн захирлын “...Төлөөлөх эрх олгох тухай...” тушаал / 1-р хх-ийн 30-32 /, шүүдэгч *******ын хөдөлмөрийн гэрээ /1-р хх-ийн 72-74 /, ШТМ-ын зарлагын падааны хуулбар /1-р хх-ийн 97 /, шүүдэгч *******, ******* нарын  хөдөлмөрийн гэрээ /1-р хх-ийн 233-249, 2-р хх-ийн 01-13 /, Би Жи Си Дифэнс хамгаалалтын албаны илтгэх хуудас /2-р хх-ийн 13-15 /, шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар, эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийн лавлагаа /1-р хх-ийн 186, 193 /, *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 1-р хх-ийн 200 /, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /1-р хх-ийн 99 /, Баянхонгор аймгийн Прокурорын газар хариу мэдэгдэх хуудас /2-р хх-ийн 73 /, шүүгдэгч *******ы иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар /1-р хх-ийн 189-190 /, *******ы, *******, ******* нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 198-199, 201/, эд зүйл, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 210 /, бараа болон бүтээгдэхүүн худалдан авах гэрээ /1-р хх-ийн 212-221 /, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 231 /, ажлын байрны тодорхойлолт /1-р хх-ийн 244-249 /, *******, Н., нарын илтгэх хуудас, падаан,  хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /2-р хх-ийн 13-19 /, хэргийн үйл баримтыг бичиж буулгасан СД-ийг эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол, СД  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхийн өмнө шүүгдэгч *******ы өмгөөлөгч нь 1 дүгээр хавтаст хэргийн 54 дүгээр талд авагдсан шүүгдэгч *******ын гэрчээр өгсөн мэдүүлэг, 60 дугаар талд авагдсан шүүгдэгч *******ийн гэрчээр өгсөн мэдүүлэг, 62-63 дугаар талд авагдсан шүүгдэгч *******ы гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5-д заасныг зөрчиж өөрийнх нь эсрэг мэдүүлэг авсан тул уг мэдүүлгүүдийг нотлох баримтаас хасуулах хүсэлтийг гаргасаныг шүүх хянан үзэхэд 2022 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр *******оос, мөн өдөр *******ээс, мөн өдөр шүүгдэгч *******аас гэрчээр мэдүүлэг авсан байна.

Уг мэдүүлгүүдийг хянахад шүүгдэгч нараас гэрчээр мэдүүлэг авахдаа болсон үйл баримтын талаар буюу тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байдлаар мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6-д заасныг зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нараас түлш хулгайлсан үйл баримтын талаар тэднийг гэм буруутай байдлаар мэдүүлэг авсан байх бөгөөд тэднийг гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байгаа учир өмгөөлөгч авах эрхийг хангаж мэдүүлэг авах зүйтэй байсан байна гэж үзлээ.

Ийм учраас шүүгдэгч Ч., *******, ******* нараас гэрчээр авсан мэдүүлэг нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д заасан өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах...ийг хориглоно  гэсэн заалтад нийцээгүй байна гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2.2-д зааснаар бүхэлд нь нотлох баримтаар тооцохгүй байх хүсэлтийг гаргасан өмгөөлөгч ын хүсэлтийг хангаж, дээрх мэдүүлгүүдийг нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэлээ.

   Шүүгдэгч  *******,  *******, ******* нар нь бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө 09-10 цагийн орчим Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын “ хайрхан” 1 дүгээр багт гүний уурхайн үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХК-ийн Уул уурхайн компанид “Шунхлай” ХХК-ийн 74-96 УНМ улсын дугаартай  “Daewoo” маркийн машины жолооч *******аар явуулсан хэрэглээний 20 тонн түлшнээс 8 тонн 490 литр түлшийг машин механизм ашиглаж буюу 74-96 УНМ улсын дугаартай “Daewoo” маркийн шатахууны автомашины саванд үлдээж хулгайлж 26.556.720 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

Энэ үйл баримт нь болсон   хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын хайрхан 1 дүгээр багт үйг ажиллагаа явуулдаг манай “ мандал Энтерпрайзес ХХК уул уурхай компани дээр түлш буулгахаар түлшний 74-96 УНМ улсын дугаартай түлш тээвэрлэсэн машин ирээд түлш буулгаад буцаад гарахдаа уурхай түлшнээс 8 тонн түлшийг зөвшөөрөлгүй нууцаар авч гарч явж байгаад уурхайн дарга Ч. , харуул хамгаалалтын албаны дарга нарт үйлдэлд дээрээ баригдсан. Тэгээд тухайн үед ХАБ-ын ажилтан Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт дуудлага өгч Баян-Овоо сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын хамт ирсэн. Асуудал болох үед манай уурхай дээр ажиллаж байсан жолооч , харуул хамгаалалтын ээлжийн ахлах Ариунболд, харуул хамгаалалтын албаны ахлах , колонкийн ажилтан нар тухайн асуудалд оролцсон. Манай уурхай багадаа 7 хоноод 1 удаа түлшээ Улаанбаатар хотын Шунхлай ХХК-аас авдаг. ******* гэх жолооч ирсэн. Урьд өмнө ирж байгаагүй.  Тухайн үед түлш тээвэрлэж ирсэн ******* гэх жолооч Шунхлай ХХК-ны ажилтан байсан. Тухайн хэрэг болох үед оролцсон гэх нь 10 хоног, 6 сар, 1 жил, 4 жил гаран манай ХХК-д ажиллаж байна....” гэх мэдүүлэг,

 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хулгайлах гэмт хэрэг гарсан талаарх мэдээллийг уурхайн дарга н.аас мэдээллийг авсан. Мөн цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Яллагдагч нарын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.  Мөн гэрч нарын мэдүүлэг байгаа учир тухайн асуудлыг хууль ёсны дагуу шалгаж яллах дүгнэлт үйлдэгдсэн мөн шүүхээс зохих хариуцлагыг нь хүлээлгэж өгөөсэй гэж хүсэж байна. *******гийн хувьд хэрэгт утасны дуудлагууд авагдсан байгаа. Хэрэг гардаг өдөр утсаар ярьсан байдаг. Тайлбар өгөхдөө газар нутгийн талаар мэдээллэж байсан гэж хэлдэг. Хэрэгт цугларсан нотлох баримтаар гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдон тогтоогдож тул хариуцлага хүлээлгэж өгнө үү. Энэ хэрэгт манайх барааг нь худалдаж авсан бөгөөд хэрэглэсэн учраас манайх хохирогч мөн. Манай зүгээс шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “.....Над руу 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “Шонхор” харуул хамгаалалтын ээлжийн ахлах нь гар утсаар залгаад “Хувин ярих зүйл байна уулзах гэсэн юм” гэхээр нь би ыг машинтай очиж аваад уурхайгаас гараад зайдуу зогсож байгаад уулзсан чинь нь надад “Түлшний машин 2 хоногийн дараа ирнэ тал түлшийг буулгаад талийг нь аваад үлдмээр байна арын асуудалгүй зохицуулна найдвартай чи ороод 6 хүн байна хэрвээ чамайг зөвшөөрвөл 10 тонн түлшийг нь аваад хүн хүний гурван сая төгрөг өгнө” гэсэн. Тэгэхээр нь би “асуудалгүй бол болно” гэж хэлсэн тэгээд өнөөдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 17-ний өглөө 08 цагийн үед түлшний машин ирсэн байсан тэгэхээр нь би хамгаалалтын албаны машинтай аваад 6000 колонкод буулгахаар явсан. Тэгээд очиход колонкийн ажилтан түлш хүлээж авахад бэлэн болсон байсан нь түлшний машин дээр ачсан түлшний лацыг шалгаад ,түлшний буулгаж эхэлсэн. Тухайн үед би харуул хамгаалалт хариуцсан дарга гэх хүнд түлш хулгайлах гэмт хэрэг болох гэж байгаа талаар хэлж дуусаад байж байхад уурхайн ажилтан нь надад "түлш буулгаж дууслаа хамгийн харин хамгийн сүүлийн сав эхний сав хоёр түлштэй байгаа шүү" гэж хэлсэн. Тэгээд би тухайн түлшний машиныг уурхайн бүсээс хамгаалалтад авч гаргаж өгчхөөд уурхай руугаа орсон тэгээд удалгүй уурхайн дарга , харуулын нөгөө ээлжийн ахлах Н. гэх хүнтэй хулгай хийсэн түлшийг очиж шалгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед би үнэн худлаа гэдгийг мэдэхгүй болохоор цагдаагийн байгууллагад хандах боломжгүй байсан харин манай харуулын дарга гэх хүнд ийм асуудал болох гэж байна гэж танилцуулсан. Би тэр талаар сайн мэдэхгүй байна намайг оруулаад хүн байгаа гэж хэлж байсан. Би мандал уурхайд ажиллаад 10 гаран хонож байна. Урьд өмнө ямар нэгэн санал тавьж байгаагүй...” гэх мэдүүлэг...” гэх мэдүүлэг болон тухайн үйл баримтыг бичиж авсан бичлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******, *******, ******* нарын  хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******ийн  хувьд ажлын байрны тодорхойлолтод зааснаар “ Энтерпрайзес” ХХК-д түлш түгээх машины жолоочоор ажиллаж, кемп ба уурхайн техникүүдэд түлш олгох, түгээх, зөөх,... бараа материалыг....хүлээн авах, хуваарилсан түлш шатахууныг хүлээн авах”-аар заасан бусдын өмчийг хариуцах үүрэг хүлээсэн этгээд байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь тус “Шонхор” харуул хамгаалалтын албанд ээлжийн ахлахаар ажилладаг бөгөөд уг харуул хамгаалалтын алба нь Энтерпрайзес” ХХК-д хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд  харуул хамгаалалтын алба нь дээрх компанийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг итгэмжлэн хариуцаж хамгаалах үүрэгтэй байсан байна.

 Шүүгдэгч *******ы хувьд тус компанид Шунхлай ХХК-с 20 тонн түлш ачиж хэрэглэгч байгууллагад бүрэн бүтэн хүлээлгэж өгөхөөр итгэмжлэн хариуцаж өөрийн эзэмшлийн 9476 УНМ улсын дугаартай “DEOWOO” маркийн машинтай ирсэн байна.

Гэтэл уг түлшнээс 8.490 литр түлшийг С., ******* нартай бүлэглэн ашиг олох зорилгоор хулгайлсан байна  гэж шүүх дүгнэлээ.

Хулгайлах гэмт хэргийн гол шинж нь нууц  далд аргаар авах идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч *******, ******* нар нь хэдийгээр хамгаалагч т хэлсэн гэх боловч хулгайлах гэмт хэргийг урьдчилан үгсэн тохирч хулгайлах талаар анхнаасаа тохиролцсон байсан бөгөөд харин уг хулгайлах санаагаа хамгаалагч т хэлсэн нь тэднийг хөнгөрүүлэх үндэслэл болохгүй гэдгийг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч *******, *******, ******* нарыг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.

Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь “....Тухайн үед би машинаас буугаагүй. Тэгээд би уурхайгаас гараад 4-5 километрийн газарт явж байхад араас уурхайн дарга, нэг хамгаалалтын машинаар хүрч ирээд намайг зогсоосон. Тэгсэн уурхайн харуулын ажилтан машин дээр гарч үзээд энэ машинд түлш үлдсэн байна гэж хэлсэн чинь уурхайн дарга нь буцаад уурхай руу яв гэхээр нь дагаж яваад уурхай руу ирсэн. тэгээд уурхайн дарга нь колонк дээр ирсэн. тэгээд удалгүй цагдаа ирээд түлшийг буулгачихаад явсан. Би цагдаагийн хамтаар Баян-Овоо сум руу явсан. “Шунхлай” ХХК-наас 20,920 литр түлшийг аваад XXК -нд хүргэж өгөхөөр ирсэн. , , гэдэг хүмүүсийг танихгүй. Уурхайн ажилтан гэдэг хүнийг зүс танина. Би уурхайд хүргэж өгөх түлшийг нь хүргэж өгсөн. Би өөрөө түлшийг нь буулгаагүй болохоор хэдэн тонн түлш буулгасаныг мэдээгүй....” гэж мэдүүлж байгаа боловч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******, *******, ******* нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг *******эд хүлээлгэн өгч байгаа бичлэг зэргээс дүгнэхэд түүнийг түлшийг хулгайлахад мэдээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа бөгөөд шүүгдэгч нь “түлшийг буулгах үед машинаасаа огт буугаагүй” талаар мэдүүлсэн мэдүүлэг нь үйл баримтыг бичсэн бичлэгээр няцаагдаж байгаа тул түүнийг гэм буруугүй гэж шүүхэд нотолж итгэл үнэмшил төрүүлэх  нотлох баримт авагдаагүй гэж шүүх дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******ыг уг гэмт хэрэгт оролцоогүй гэж дүгнэх цагаатгах нотлох баримт хэрэгт авагдаагүй, түүний гэм буруугүй гэх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь өөр бусад нотлох баримтаар тогтоогдоогүй байгаа бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь хулгайлах гэмт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэж шүүгдэгч *******ыг шүүгдэгч Ч., ******* нартай үйлдлээрээ санаатай нэгдэж 8 тонн 490 литр  түлшийг  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэлээ.

Харин уг хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд шүүгдэгч *******, ******* нар нь урьдчилан үгсэн тохиролцсон нөхцөл тогтоогдсон бөгөөд шүүгдэгч ******* нь хулгайлах гэмт хэрэгт урьдчилан үгсэн тохиролцсон нөхцөл тогтоогдоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн нөхцөл тогтоогдсон гэж дүгнэлээ.

Харин шүүгдэгч *******г уг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өгсөн “...Би мэдэх юмаа хэлсэн учраас надад мэдэх юм байхгүй гэдгээ хэлсэн. гэж хүн 2022 оны 7 сард “...манайхтай хамтарч ажиллавал мөнгө өгнө...” гэж хэлсэн. ******* нь энэ үйл явдлаас 1 сарын өмнө надаас түлш гаргах талаар сонирхож асуусан. Тэгэхээр нь би “... хяналт тавьдаггүй болохоор мэдэхгүй...” гэдгээ  хэлсэн. Түлш гаргадаг өдөр *******тэй утсаар ярихдаа ажлын талаар ярьсан. Түлшний хулгайд *******гийн оролцоо байхгүй....” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа бөгөөд шүүгдэгч *******гийн 88020108, шүүгдэгч *******ын 80059446 дугаарын утасны холболтоор тэднийг уг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж шууд дүгнэх үндэслэлгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *******, *******, ******* нарын гэрчээр өгсөн мэдүүлэг нь тэднийг өөрийнх нь эсрэг гэм буруутай байдлаар мэдүүлэг авсан гэж шүүх үзэж нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч *******г буруутгах нотлох баримт хэрэгт авагдаагүй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *******г дээрх гэмт хэрэгт оролцсон гэх нотлох баримт хангалттай авагдаагүй түүнийг гэмт хэрэгт оролцсоныг нотолж чадаагүй гэж шүүх дүгнэж шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэж түүнийг үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч *******, ******* нарыг урьдчилан үгсэн тохирч, шүүгдэгч *******ыг шүүгдэгч *******, ******* нартай   үйлдлээрээ санаатай нэгдэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж буюу 74-96 УНМ авто машинаар ачиж ирсэн 20 тонн түлшнээс 8 тонн 490 литрийг үлдээж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тус тус тооцлоо.

Энэ үйл баримт нь шүүгдэгч *******, *******, ******* нарын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул тэдэнд эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэж шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч *******, *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлын нөхөн төлсөн” буюу түлшийг илэрч буцаан буулгасаныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч *******, *******, ******* нар нь шүүхийн хэлэлцүүлэгт  “хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаарх гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэж илэрхийлснийг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан ялыг доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч нь түлшийг буцаан авсан нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нь энэ хэргийн хохирогч байгууллага нь “ интерпрайзес” ХХК биш “түлш нийлүүлэгч “Шунхлай” ХХК байж болох талаар дурдсан бөгөөд “ интерпрайзес” ХХК болон  “Шунхлай” ХХК-ийн хооронд түлш шатахуун нийлүүлэх гэрээний дагуу үйл ажиллагаа явагддаг ба хулгайд алдагдсан гэх 20 тонн шатахууны үнийг “ интерпрайзес” ХХК  нь “Шунхлай” ХХК-д төлөөгүй нь уг компанийг хохирогч биш гэж үзэх үндэслэл биш юм.

Учир нь уг хулгайд алдагдсан гэх түлшийг “ интерпрайзес” ХХК нь тухайн үедээ буулган авч үйл ажиллагаандаа зарцуулсан байх бөгөөд түүний үнийг төлөөгүй асуудал нь уг хэрэгт хамааралгүй ба энэ маргаан нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх журмаар хэлэлцэгдэх асуудал гэдгийг дурдах нь зүйтэй юм.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нь машин механизм ашиглаагүй гэх нь үндэслэлгүй ба уг шатахууныг анхнаасаа ачиж ирсэн боловч 8 тонн шатахууныг хулгайлахдаа түлш ачиж ирсэн авто машиныг ашиглахаас өөрөөр дээрх түлшийг хулгайлж гарах боломжгүй гэдгийг дурдаж машин механизм ашиглаагүй гэдэг нь үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Харин шүүгдэгч *******, *******, ******* нар нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ 74-96 УНМ тээврийн хэрэгсэл ашиглаж 8.490 л түлш авсан тул гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэ болох 23.500.000 төгрөгийг шүүгдэгч *******, *******, ******* нараар хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 7.833.333 төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор болон Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Хэрэгт тухайн үйл баримтыг бичиж буулгасан СД 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч *******, *******, ******* нарын энэ хэргийн учир цагдан хоригдсон нэг зуун тавин дөрөв / 154 / хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцлоо.

Хэрэгт шүүгдэгч нарын хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон        ТОГТООХ нь :

   1. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч  овогт гийн д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 2. Шүүгдэгч овогт ын , ******* овогт *******гийн , ******* овогт *******ын ******* нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар шүүгдэгч овогт ын , шүүгдэгч ******* овогт *******гийн , шүүгдэгч  ******* овогт *******ын ******* нарыг нэг / 01 /  жилийн  хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарын энэ хэргийн учир цагдан хоригдсон нэг зуун тавин дөрөв / 154 / хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******, *******, ******* тус тус оногдуулсан нэг / 01 / жилийн, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

6. Шүүгдэгч *******, *******, ******* нар нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч  ******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-д зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарын  гэмт хэрэг үйлдэхэд ашигласан авто машины үнэ 23.500.000 төгрөгийг шүүгдэгч нараар хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор, Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт үйл баримтыг бичиж буулгасан СД 1 ширхэгийг эд мөрийн баримтаар хураан авч ирсэнийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт цагдан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,  эдлэх ялыг 2023 оны 05 дугаар сарын 22-ний өдрөөс эхлэн тус тус тоолж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, *******, ******* нарт  авсан цагдан хорих, шүүгдэгч *******д авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлүүлсүгэй

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           Д.БАТЦЭНГЭЛ