| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2023/0115/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/116 |
| Огноо | 2023-06-06 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Б.Бат-Оргил,
Нарийн бичгийн дарга: *******,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, / РД:******* /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугара зүйлийн 1-д заасан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн шинж суурьшлын бүсийн орчим улсын чанартай А0302 дугаартай зам дээр зам тээврийн осол гаргаж, 67-55 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан *******, ******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
... Би 2023 оны 02 дугаар сарын 19-ний өглөө 06 цагт Улаанбаатараас Говь-Алтай аймгийн чиглэлтэй 67-55 УБҮ улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслээр төрсөн ах , тэгээд Говь-Алтай аймаг орно гэсэн , гэх хүмүүстэй Улаанбаатар хотоос гарсан. Улаанбаатараас гараад явж байгаад Өвөрхангай аймаг дээр 11 цагийн үед хоол идээд, Өвөрхангай аймгаас хоол идэж дуусаад 11 цаг 30 минутын үед Өвөрхангай аймгаас хөдлөөд Баянхонгор аймгийн төв рүү 14 цагийн үед орж ирсэн. Тэгээд Баянхонгор аймаг руу орж ирээд Шунхлай ШТС-ээс бензин нэмж хийгээд, Баянхонгор аймгаас баруун тийшээ гараад явж байсан. Тэгээд би Баянхонгор аймгаас баруун тийшээ гараад явж байх үед баруун талын зам дээр миний замын хажуу талд нэг машин зогсож байгаа харагдсан тэгэхээр нь би тухайн машиныг гүйцэж түрүүлэх гэж байх үед нөгөө замын хажууд зогсож байсан машин гэнэт хөдлөөд зам руу шахаад ороод ирсэн. Тэгээд би машиныхаа үрүүлийг огцом дарсан тэгсэн чинь миний унаж явсан машин замаас гараад жалга руу унасан. Тэгээд би цагдаад болон эмнэлэгт дуудлага өгсөн. Би 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатараас Говь-Алтай аймгийн чиглэлтэй явж байсан. Би 67-55 УБҮ улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Миний жолоодож явсан машин нь манай ах гэх хүний машин байгаа юм аа.67-55 УБҮ улсын дугаартай машиныг би жолоодож явсан. Манай ах урд талд жолоочийн хажуу талд, харин гэх эмэгтэй нь жолоочийн эсрэг талын ард, гэх хүн нь жолоочийн ард талын суудал дээр сууж явсан. Хамгаалах бүсийг манай ах бид хоёр зүүсэн байсан. Харин ард талд явж байсан хүмүүс хамгаалах бүс зүүгээгүй байсан. Би 67-55 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ 94 км цагийн хурдтай явж байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 150-151 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Гэм бурууг хүлээж байгаа мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
... 2023 оны 02 дугаар сарын 18-ний орой би фейсбүүк зар дээр Говь-Алтай аймаг явна гэсэн зарын дагуу гэх залуутай ярьсан. Тэгээд 2023 оны 02 дугаар сарын 19-ний өглөө Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг руу хамт явахаар болсон юм аа. Тэгээд 2023 оны 02 дугаар сарын 19-ний өглөө 06 цагийн үед Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн чиглэлд миний эзэмшлийн 67-55 УБҮ улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслээр , *******, найз охин , нарын хамт Улаанбаатар хотоос 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 06 цагийн үед гарсан юм аа. Улаанбаатар хотоос гарах үед миний сууж явсан гэх 67-55 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэх залуу нь унаж Улаанбаатараас гарсан юм аа. Тэгээд Улаанбаатар хотоос гараад 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн үед Өвөрхангай аймаг дээр ирж хоол идээд, хоолоо идэж дуусаад Өвөрхангай аймгаас хөдлөх үедээ жолоогоо ******* гэх хүнд шилжүүлсэн. Тэгээд би Өвөрхангай аймгаас хөдлөөд нойр хүрээд унтаж байгаад сэрсэн чинь машин осолд орсон байсан. Яг юунаас болж осол гарсан гэдгийг нь би мэдэхгүй би тухайн үед унтаж явж байсан. Би 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 67-55 УБҮ улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатараас Говь-Алтай аймгийн чиглэлтэй явж байсан. Миний сууж явсан гэх 67-55 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хэний эзэмшлийнх гэдгийг нь би мэдэхгүй. 67-55 УБҮ улсын дугаартай машиныг Өвөрхангай аймгаас нааш Баянхонгор аймагт осол гарах хүртэл машиныг ******* гэх залуу нь машиныг жолоодож явсан. Жолоочийн хажуу талын урд суудал дээр , харин нь жолоочийн эсрэг талын ард суудал дээр манай найз охин , би жолоочийн ард талын суудал дээр сууж явсан. Хамгаалах бүсийг жолоо барьж явсан *******, урд сууж явсан нар зүүсэн байсан. Харин манай найз охин бид хоёр хамгаалах бүс зүүгээгүй байсан. Осол гарсны дараа ******* гэх хүн нь 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр надад хэлэхдээ Баянхонгор аймгаас баруун тийшээ гараад явж байх үед замын хажуу талд нэг машин зогсож байсан машины хажуу талаар гарах үед зогсож байсан машин нь гэнэт хөдлөөд шахсан гэж надад хэлсэн. Миний биед ил харагдах гэмтэл шарх гэвэл толгой хагарсан, нураа өвчтэй байна. Тэгээд эгэмний яс хугарсан байна гэсэн.....гэх мэдүүлэг / хх-ийн 15-17 /,
Би 2023 оны 02 дугаар сарын 19-ны өдөр Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт хоноод 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймагт ирсэн. 2023 оны 02 дугаар сарын 21-ны өдөр Хөхморьт сум руу явж гэрээр хэвтрийн дэглэмд эмчилгээ хийлгэсэн. 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн төвд ирэн нэгдсэн эмнэлэгт хэвтээд 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр баруун эгэмний яс хадуулах хагалгаанд ороод 10 хоног орчим эмнэлэгт хэвтээд гарсан. Эмнэлгийн ор хоногийн төлбөрийг жолоо барьж явсан залуугийн талаас төлсөн. Би эмнэлгээс гараад эмчийн бичиж өгсөн эм тарианы зардал болох 600.000 төгрөгийн орчим зардлыг хувиасаа гаргасан. Эм тариа худалдан авсан 600.000 төгрөгөө нэхэмжилж байна....гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,
4. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
....2023 оны 02 дугаар сарын 18-ний орой би фейсбүүк зар дээр Говь-Алтай аймаг явна гэсэн зарын дагуу манай найз залуу нь гэх залуутай ярьсан. Тэгээд 2023 оны 02 дугаар сарын 19-ний өглөө Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг руу хамт явахаар болсон юм аа. Тэгээд 2023 оны 02 дугаар сарын 19-ний өглөө 06 цагийн үед Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн чиглэлд миний эзэмшлийн 67- 55 УБҮ улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслээр , *******, найз залуу бид нарын хамт Улаанбаатар хотоос 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 06 цагийн үед гарсан юм аа. Улаанбаатар хотоос гарах үед миний сууж явсан гэх 67-55 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэх залуу нь унаж Улаанбаатараас гарсан юм аа. Тэгээд Улаанбаатар хотоос гараад 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн үед Өвөрхангай аймаг дээр ирж хоол идээд, хоолоо идэж дуусаад Өвөрхангай аймгаас хөдлөх үедээ жолоогоо ******* гэх хүнд шилжүүлж байх шиг байсан. Тэгээд би Өвөрхангай аймгаас хөдлөөд нойр хүрээд байхаар нь утаж байсан юм аа.Тэгээд түс тас гээд зочиод сэрсэн чинь машин осолд орсон байсан. Яг юунаас болж осол гарсан гэдгийг нь би мэдэхгүй би тухайн үед унтаж явж байсан. 67-55 УБҮ улсын дугаартай машиныг Өвөрхангай аймгаас нааш Баянхонгор аймагт осол гарах хүртэл машиныг ******* гэх залуу нь машиныг жолоодож явсан. Жолоочийн хажуу талын урд суудал дээр , харин нь жолоочийн эсрэг талын ард суудал дээр би, жолоочийн ард талын суудал дээр манай найз залуу сууж явсан. Хамгаалах бүсийг жолоо барьж явсан *******, урд сууж явсан нар зүүсэн байсан. Харин манай найз залуу бид хоёр хүмүүс хамгаалах бүс зүүгээгүй байсан. Надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Миний бие муу байж байгаад өнөөдөр ухаан орсон болохоор яг юу болсон гэдгийг нь мэдэхгүй байна. Би цаашид биеийн байдлаа харж байж нэхэмжлэх зүйлээ хэлнэ. Эрүүл мэндээрээ хохирсон болохоор гомдол байна. Миний Iphone-12 рrо загварын гар утас алга болсон байна.Би гар утсаа 2022 оны 05 дугаар сарын 2.500.000 төгрөг Улаанбаатар хотоос Монтел гэх газраас худалдаж авсан. Би одоо гар утсаа 2.500.000 төгрөгөөр үнэлж байна....гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 /,
.....Би 2023 оны 02 дугаар сарын 19-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 01-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. 2023 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлэхэд эм тарианы зардал 500.000 төгрөгийг хувиасаа гаргасан. Хохиролтой холбоотой баримт бичиг миний аав болон д байгаа. Миний аав нь Улаанбаатар хотод байгаа. Би хувиасаа гаргасан 500.000 төгрөг орчим мөнгийг нэхэмжилж байна. Тус 500.000 төгрөг нь миний эмчилгээний зардалд орсон...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,
5. Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
...******* нь эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд
хамрагдсан 2.449.800 төгрөгийг, ******* нь эрүүл мэндийн даатгалын
сангийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан 440.000 төгрөгийг буруутай этгээдээс
нэхэмжилж байна....гэх мэдүүлэг / хх-ийн 118-119 /,
6. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
.... 2023 оны 02 дугаар сарын 18-ний орой гэх хүн нь манай найз Одгэрэл гэх миний утасны дугаарыг авсан гэж над руу ярьсан тэгээд 2023 оны 02 дугаар сарын 19-ний өглөө Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг руу хамт явахаар болсон юм аа. Тэгээд 2023 оны 02 дугаар сарын 19-ний өглөө 06 цагийн үед Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн чиглэлд миний эзэмшлийн 67-55 УБҮ улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслээр , , манай дүү ******* нартай хамт Улаанбаатараас гарсан юм аа. Тэгээд Улаанбаатар хотоос гараад 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн үед Өвөрхангай аймаг дээр ирж хоол идээд, хоолоо идэж дуусаад Өвөрхангай аймгаас хөдлөх үедээ би дүү *******т жолоогоо шилжүүлж өгсөн. Тэгээд Өвөрхангай аймгаас Баянхонгор аймаг орох замд , бид гурав унтаж байсан юм аа. Тэгээд Баянхонгор орж ирээд манай дүү ******* нь надаас хэдэн төгрөг бензин хийх юм гэж асуух үед нь би виза картаа авч өгөөд 70.000 төгрөг бензин хийнэ гэж хэлээд буцаад унтсан юм аа. Тэгээд нэг сэрсэн чинь машин онхолдсон байсан. Би унтаж явсан болохоор сайн мэдэхгүй байна. Би 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатараас Говь-Алтай аймгийн чиглэлтэй явж байсан. Би 67-55 УБҮ улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Миний жолоодож явсан машин нь миний эзэмшлийн машин байгаа юм аа. Одоохондоо банк бус дээр барьцаанд байгаа юм аа. 67-55 УБҮ улсын дугаартай машиныг Өвөрхангай аймгаас нааш Баянхонгор аймагт осол гарах хүртэл манай дүү ******* нь машиныг жолоодож явсан. Би жолоочийн хажуу талын урд суудал дээр, харин нь жолоочийн эсрэг талын ард суудал дээр гэх хүн, гэх хүн нь жолоочийн ард талын суудал дээр сууж явсан. Хамгаалах бүсийг манай дүү ******* бид хоёр зүүсэн байсан. Харин ард талд явж байсан хүмүүс хамгаалах бүс зүүгээгүй байсан. 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатараас гараад Өвөрхангай аймаг хүртэл машиныг би барьж явсан. Тэгээд Өвөрхангай аймаг дээр хоол идэж дуусаад Өвөрхангай аймгаас хөдлөх үедээ манай дүү ******* нь машин барсан. Манай дүү ******* бид хоёр замдаа ээлжилж машин барсан. Манай дүү ******* бид хоёр ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл болон сэтгэцэд нөлөөлөх эм бодис хэрэглээгүй. Манай дүү ******* нь надад хэлэх үедээ машин гүйцэж түрүүлж байсан чинь нөгөө машин нь шахсан гэж байсан. Өөр өөр ямар нэгэн зүйл хэлээгүй....гэх мэдүүлэг / хх-ийн 40-41 /,
7. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 94 дугаартай шинжээчийн:
1. ийн биед баруун зүүн гарын сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
3. Дээрх гэмтэл амь насанд аюулгүй.
4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 52-53/,
8. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 95 дугаартай шинжээчийн:
1. *******ын биед цээжний баруун дээд хэсэгт цус хуралт, баруун эгэмний далд зөрсөн хугарал, баруун шанаанд зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй.
4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна....гэх дүгнэлт / хх-ийн 59-60/,
9. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 96 дугаартай шинжээчийн:
...1. *******ын биед L4-р нугалмын зүүн хажуу сэртэнгийн хугарал, баруун зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, духны баруун дээд хэсэгт зулгаралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт, баруун бугалганы гадна дунд хэсэгт зулгаралт, баруун шууны гадна дунд гадаргууд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй.
4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна....гэх дүгнэлт / хх-ийн 66-67/,
10. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 97 дугаартай шинжээчийн:
....*******ын биед гэмтэл тогтоогдсонгүй...гэх дүгнэлт /хх-ийн 73 /,
11. Энх-Нахиа ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 44 дугаартай шинжээчийн:
...67-55 УБҮ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэл 11.000.000 төгрөг,
Эд зүйлийн зах зээлийн нийт үнэ цэнэ 2023 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн байдлаар 11.000.000 /Арван нэгэн сая / төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт / хх-ийн 47 /,
12. Энх-Нахиа ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 45 дугаартай шинжээчийн:
...Iphone 12 pro маркийн гар утас 1.875.000 төгрөг,
Эд зүйлийн зах зээлийн нийт үнэ цэнэ 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 1.875.000 / Нэг сая найман зуун далан таван мянга / төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт / хх-ийн 78 / болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 2-10 /, Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан бичиг / хх-ийн 112-113 /, мөрдөгчийн магадалгаа / хх-ийн 81-82 /, шүүгдэгч *******ын урьд ял шийтгэлтэй байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 98-99/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өөрийн дансны хуулга 3 зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 19-ны өдөр 15 цагийн орчим приус маркийн 67-55 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн шинж суурьшлын бүсийн орчим улсын чанартай А0302 дугаартай зам дээр зам тээврийн осол гаргаж, 67-55 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан *******, ******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Уг үйл баримт болсон нь хохирогч *******, *******, гэрч Г. нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн 94, 95, 96, 97 дугаартай, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон, бөгөөд дээрх хэрэгт авагдсан нотлох баримтууд түүнийг гэм буруутай гэж дүгнэхэд хүрэлцэхүйц хангалттай байна гэж дүгнэлээ.
Хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******, *******, гэрч Г.Бат-эрдэнэ нарын мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3, 25.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлж цуглуулсан бөгөөд энэ хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул эдгээр мэдүүлгийг үнэн зөв гэж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтаас үндэслэн эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тэврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтыг зөрчиж хурдыг хэтрүүлсэний улмаас приус маркийн 67-55 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа онхолдож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь эмчилгээний зардал 600.000 төгрөг, хохирогч ******* нь 500.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх хохирогч *******, ******* нарын эмчилгээний талаарх хэрэгт хавсаргасан нотлох баримтыг шинжлэн судлаад шүүгдэгч *******аас 600.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******т, мөн шүүгдэгч *******аас 500.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгохыг, мөн хохирогч *******, ******* нар нь уг гэмтлийн улмаас Эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж эмчилгээ хийлгэж уг үйлчилгээний зардал 2.889.800 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн бөгөөд дээрх зардлыг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн “12.1.Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ, 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж хуульчилсаныг үндэслэн шүүгдэгч *******аас 2.889.800 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж шийдвэрлэлээ.
Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан торгох ялын доод хэмжээг оногдуулж шийдвэрлэв.
Хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгтэд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас 600.000 төгрөг гаргуулж хохирогч *******т, 500.000 төгрөг гаргуулж хохирогч *******т, 2.889.800 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ