| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2023/0114/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/119 |
| Огноо | 2023-06-12 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Прокурор: Б.Бат-Оргил,
Нарийн бичгийн дарга: *******,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т тус тус зааснаар шүүгдэгч *******өд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2214000000306 тоот эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, / РД:******* /,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр, *******той бүлэглэж:
-2022 оны 09 дүгээр сарын 30-наас 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Уранхайрхан багийн нутаг дэвсгэр “Хоолтын гарам” гэх газарт машин механизм ашиглаж буюу мотоциклтой явж байхдаа иргэн ын отрын гэр болох хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч,
-2022 оны 09 дүгээр сарын 30-наас 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэр “Хоолтын цагаан толгой” гэх газар машин механизм ашиглаж буюу мотоциклтой явж байхдаа иргэн гийн отрын гэр болох хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.-4 д заасан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /,
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
.....Пүрэвдолгор гэх хамгийн эхэлж орсон айлаас 2 боодол сур авсан. Өөр зүйл аваагүй. Тухайн айлаас 25 ширхэг хурганы арьс авсан зүйл байхгүй. Баян-Овоо сум руу унаж явсан мотоцикл миний өөрийн эзэмшлийн мотоцикл байсан. Би тухайн мотоциклоо 300.000 төгрөгөөр гэх хүнд зарсан.....гэх мэдүүлэг /хх-ийн 156-157 /,
.. 2022 оны 10 дугаар сарын эхээр байхаа миний шоронд хамт байсан дүү хамт Баян-Овоо сум руу айл руу явчхаад ирье гэсэн. Тэгээд Баянхонгор аймгаас мотоциклтой гараад Баян-Овоо сум руу явж байхад хоёр гэр байхаар нь очсон чинь эзэнгүй байсан тэгсэн чинь энэ айл руу оръё гээд чулуугаар, цоожийг нь нүдээд онгойхгүй болохоор нь би хаалгыг нь татсан чинь цүй нь мултраад хаалга нь онгойсон чинь ороод хоёр сур аваад гараад ирсэн. Тэгээд бид хоёр тэр айлын гаднаас хөдлөөд цаана бас нэгэн эзэнгүй гэр байхаар нь цоожийг нь татаж онгойлгоод бид хоёр хамт орсон тухайн үед би орон доогуур нь нэг боодолтой сур байхаар нь би аваад авдрыг нь онгойлгосон ээмэг, бөгж архи, чихэр аваад бид хоёр тухайн айлаас гараад Баянхонгор аймагт манай ахын гэрт эзэнгүй байхаар нь ирсэн. Тэгээд тухайн айлаас хулгай хийж авсан архиа бид хоёр хувааж уугаад унтаад маргааш нь сэрээд өдөржин ахын гэр хэвтэж байгаад орой ээмэг, бөгжийг аваад зах руу зарна гээд явсан харин би сүүлийн айлаас хулгай хийж авсан сураа Баянхонгор аймгийн “Есөн эрдэнэ” зах дээр 70,000 төгрөгөөр зарсан бас нэг бугуйвч байхаар нь той “Алт мөнгөний дархан” гэсэн хаягтай гарын хүнд 50,000 төгрөгөөр зараад сүүлийн айлаас ээмэг, бөгжтэй хамт хулгай хийсэн ногоон, хар хоёр гар утасны ногоон өнгөтэйг нь би авсан.....гэх мэдүүлэг / хх-ийн 85 /
3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
4. Яллагдагч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн:
.... Би он сараа сайн санахгүй байна. Хэрэг гарсан өдөр би Баянхонгор аймгийн төвөөс Баян-Овоо чиглэлтэй гарч яваад Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт явж байхад хамгийн эхэнд нэг эзэнгүй айл гэр нь цоожтой байсан тэгээд би тухайн айлын цоожийг нь чулуугаар цохисон чинь онгоогоогүй юм аа. Тэгсэн чинь надтай хамт явж байсан ******* ах тухайн цоожийг онгойлгосон.Тэгээд цоожийг нь онгойлгоод гэрт ороод тухайн айлын гэрт байх эмээл дээр 2 боодолтой сур байсан тэрийг нь би авч өвөртөлсөн тэгээд гэрээс нь гараад яваад цаашаа голоороо гараад явж байгаад нэг дэнж байхаар нь гарсан чинь дэнжийн хажуу баруун талд нь бас нэг айл харагдсан.Тэгээд ******* ах намайг тэр айл дээр очъё гэсэн тэгэхээр нь би хамт очсон.Тэгээд би мотоциклоор буугаад дараагийн айлын гэрийн цоожийг нь татсан чинь гэрийнхэн цоож онгойсон тэгэхээр нь тухайн айлд орсон тэгээд ******* ах бид хоёр хамт ороод тухайн айлын авдрыг онгойлгоход авдрын дотор нь архи, чихэр зэргийг нь би адаад өвөртөлсөн, авдрын хажуу талд нэг жижиг шкаф байсан тэрийг нь онгойлгож үзэх үед 2 ширхэг гар утас 2 ширхэг гар утсыг нь аваад гэрийн орон доогуур байсан 1 боодол сурыг аваад тухайн айлаас гарсан. Тэгээд тухайн айлаас гарч явж байгаад замдаа зогссон чинь ******* ах түрүүний айлаас нэг жижиг хайрцагтай зүйл гаргаж ирээд үзсэн чинь тухайн харцаганд ээмэг зүйлт байсан.Тэгээд ******* ах бид хоёр буцаад Баянхонгор аймгийн төв рүү буцаж орж ирсэн. Би Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хоолтын Цагаан толгой” гэх газарт өмнө очиж байгаагүй.Хулгай хийсэн айлаа танихгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/
5. Хохирогч ын мөрдөн байцаалтад өгсөн:
... Би 2022 оны 10 дугаар сарын 05-ний өдөр 12 цагийн үед Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын "Хоолтын гарам" гэх газарт байх гэртээ өөрийн аав , ах , нөхөр нарын хамт ирэхэд манай гэрийн хаалгыг эвдэж хүн орсон байдалтай байсан. Тухайн үед гэрийн баруун хэсэгт байсан эмээл дээр байсан хоёр боодол сур, гэрийн зүүн талд шуудайтай байсан хурганы арьсны тал нь алга болсон байхаар нь энд байх юм бол дахиж хулгай орох юм байна гээд өөрийн аав , ах , нөхөр нарын хамт Баян-Овоо сумын Уран хайрхан 2 дугаар багт байх өөрийн гэрээ буулгаад Баянхонгор аймаг руу ачиж орсон. Тухайн үед манай гэрийн гадаа мотоциклийн мөр байсан. Манай гэрийн ойр орчимд , , , гэх айлууд байдаг. Урьд өмнө ямар нэгэн асуудалд орж байсан талаар нь би мэдэхгүй байна....гэх мэдүүлэг / хх-ийн 07 /,
6. Хохирогч гийн мөрдөн байцаалтад өгсөн:
...2022 оны 09 дүгээр сарын 30-ны орой ахмадын баяр болоод Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Уранхайрхан 2 дугаар багийн "Хоолтын гол" гэх газарт том гэртээ очиж байж байгаад 2022 оны 10 дугаар сарын 01-ний орой 21 цагийн үед "Хоолтын цагаан толгой" гэх газарт байх отрын гэр дээрээ өөрийн нөхөр Баасанжаргалын хамт ирсэн чинь манай гэрлүү хулгай орж миний ээмэг, бөгж, бугуйвч, гинж, ээмэг, бөгжны хайрцаг, хүүхдийн толгойд зүүдэг гоёл, 3 боодол сур, ногоон, хар өнгийн хоёр гар утас, нэг шил "Болор" нэртэй архи, 3 уут 500 грамм чихэр алга болсон байсан. Тухайн хэрэг гарах үед манай гэрт ямар нэгэн хүн байхгүй байсан. Манай ойр орчимд ямар нэгэн айл байхгүй манайх ганц гэр байдаг. Би гомдол саналтай байна. Урьд өмнө адуу мал алдаж байсан энэ хүмүүстэй хамаатай юм болов уу гэж хардаж байна....гэх мэдүүлэг / хх-ийн 80 /,
7. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 304 дугаартай шинжээчийн:
...Сур 1 боодол 100.000 төгрөг,
Сур 1 боодол 100.000 төгрөг,
Хурганы арьс 40000 төгрөг
Хулгайд алдсан гэх эд зүйлийн нийт үнэ цэнэ 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 1.200.000 /Нэг сая хоёр зуун мянга / төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт / хх-ийн 12 /
8. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 305 дугаартай шинжээчийн:
...Сур 1 боодол 180.000 төгрөг,
Сур 3 боодол 300.000 төгрөг,
Ээмэг бөгж зүүлт / мөнгөн / 110.000 төгрөг
Ээмэг бөгж / мөнгөн / 25.000 төгрөг
Ээмэг бөгж кулан / мөнгөн / 60.000 төгрөг
Бугуйвч / мөнгөн / 100.000 төгрөг
Гоёлын эд зүйлийн сав 200.000 төгрөг
Гар утас /Land rover/ 60.000 төгрөг
Гар утас / Nokia / 20.000 төгрөг
Хулгайд алдсан гэх эд зүйлийн нийт үнэ цэнэ 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 1.055.000 /Нэг сая хоёр зуун тавин таван мянга / төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт / хх-ийн 88 /
9. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 139 дугаартай шинжээчийн:
Хүүхдийн толгойн гоёл 1 ширхэг 30.000 төгрөг,
Гар утас G-Mobile 1 ширхэг 80.000 төгрөг,
Мустанг мотоцикл 1 ширхэг 50.000 төгрөг,
Үнэлгээ хийж буй эд зүйлийн нийт үнэ цэнэ 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 160.000 /нэг зуун жаран мянга / төгрөг болохыг тодорхойлов....гэх дүгнэлт /хх-ийн 203 / болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 1, 73 /, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол / хх-ийн 3, 75-76 /, эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 33-37, 92-101 /, шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 26 /, Хаан банк, Хас банк, Голомт банк, Төрийн банк нарын албан бичиг /хх-ийн 22-25/, Баянхонгор аймгийн прокурорын газрын албан бичиг /хх-ийн 70/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч 2 хуудас нотлох баримтыг шинээр гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр, *******той бүлэглэж хохирогч , нарын мэдүүлгээр 2022 оны 09 дүгээр сарын 30-наас 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Уранхайрхан багийн нутаг дэвсгэр “Хоолтын гарам” гэх газарт а иргэн ын отрын гэр болох хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эзэмшлийн эд зүйл болох 2 боодол сур, хурганы арьсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн т 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2022 оны 09 дүгээр сарын 30-наас 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэр “Хоолтын цагаан толгой” гэх газар иргэн гийн отрын гэр болох хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, иргэн гийн эзэмшлийн эд зүйл болох мөнгөн ээмэг, бөгж, зүүлт, кулон, бугуйвч, гоёлын эд зүйлийн сав, сур, гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,055,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тус тус болсон байна.
Дээрх үйл баримт болсон нь хохирогч , нарын мэдүүлэг болон шинжээчийн 304, 305, 139 дугаартай дүгнэлт, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоциклийг эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэнийг нотолсон хохирогч нарын мэдүүлэг, хулгайлагдсан эд зүйлийг эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол тэмдэглэл зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3, 16.4 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу явагдсан байх тул нотлох баримтаар үнэлж уг нотлох баримт нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцэхүйц хангалттай байна гэж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь уг гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч *******той бүлэглэн, ******* нь өөрийн эзэмшлийн мотоциклийг унаж явахдаа ашиглаж гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон байна.
ин шүүгдэгч *******ийн хувьд түүний хэргийг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 65 дугаартай шийтгэх тогтоолоор тусгаарлан шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч ******* нь уг хэргийг үйлдээд оргон зайлсан учир хэргийг тусгаарласан байсаныг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч *******ийг *******той бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Дээрх үйл баримт нь шүүгдэгч *******ийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь *******той бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж шүүх дүгнэж байгаа бөгөөд тогтоох хэсэгт холбогдох зүйл хэсэг заалтыг баримтлан бичих шаардлагагүй гэж үзлээ.
ин шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэн хохирогч ын гэрээс 2 сур, 20 ширхэг хурганы арьсыг хулгайлсан бөгөөд хохирогч нь эд мөрийн баримтаар хураагдсан 2 сурыг буцаан авахаа илэрхийлсэн тул 2 сурыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч т буцаан олгож, 20 ширхэг хурганы арьсны үнэ 800.000 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч *******оос 400.000 төгрөг, *******өөс 400.000 төгрөг гаргуулж хохирогч т олгох, мөн шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэн хохирогч гийн гэрээс мөнгөн ээмэг, бөгж, зүүлт, кулон, бугуйвч, гоёлын эд зүйлийн сав, хүүхдийн толгойн гоёл 1, сур 1, 3 ширхэг гар утас зэргийг хулгайлсан бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар сур 1 ширхэг, мөнгөн ээмэг, бөгж, зүүлт, кулон, бугуйвч, 2 ширхэг гар утас зэргийг хураан авсан бөгөөд хохирогч нь дээрх хураагдсан зүйлсийг буцаан авахаа шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, харин хулгайлагдсан эд зүйлсээс үрэгдэж алга болсон ээмэгний гоёлын хайрцаг 1 ширхэг үнэ 200.000 төгрөгийг шүүгдэгч *******, ******* нараар хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 100.000 төгрөг гаргуулж хохирогч д олгох үнэлгээ тогтоогоогүй нэг ширхэг гар утас үнэ 80.000, хүүхдийн толгойн гоёл 30.000 төгрөг үнэ зэргийг шүүгдэгч *******, ******* нараар хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь хохирогч т өөрийн төлөх 400.000 төгрөгийг, хохирогч д өөрийн төлөх 155.000 төгрөгийг төлж барагдуулсан талаар банкны орлогын баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн тул шүүгдэгч *******ийг хохирогч , нарт төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл хохирогч 2 сураа эргүүлэн авахаа илэрхийлсэн, хохирогч мөнгөн ээмэг, бөгж, зүүлт, кулон, бугуйвч, гоёлын эд зүйлийн сав, сур 1, 2 ширхэг гар утас зэргээ буцаан авахаа илэрхийлсэн тул эдгээрийг хохирогч нарт буцаан олгож, төлж барагдуулсан хохиролд оруулан тооцож, бусад зүйлсийн үнийг гаргуулахаар шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдэхдээ *******ийн хуучин мустанг маркийн мотоциклийг ашигласан бөгөөд уг мотоцикл нь зарж үрэгдсэн гэх тул Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн 139 дүгээр дүгнэлтээр тогтоогдсон 50.000 төгрөгийг шүүгдэгч *******, ******* нараар хувь тэнцүүлэн төлүүлж улсын төсөвт тушаахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Шүүх шүүгдэгч *******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн,..ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасан “тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэсэн заалтыг хэрэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******өд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон 70 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийн энэ хэргийн учир цагдан хоригдсон 70 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******ийн нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч *******, ******* нарын хулгайлсан эд зүйлсээс сур 1 ширхэг, мөнгөн ээмэг, бөгж, зүүлт, кулон, бугуйвч, 2 ширхэг гар утас, зэргийг хохирогч д, 2 ширхэг сурыг хохирогч т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу тус тус буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгасугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогч , нарт төлөх төлбөргүй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3-д зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “мустанг” маркийн мотоцикл буюу түүний үнэ 50.000 төгрөгийг шүүгдэгч *******, ******* нараар хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт тус тус шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******өд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж тэдний эдлэх ялыг 2023 оны 06 дугаар сарын 12-ний өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ