| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2023/0044/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/39 |
| Огноо | 2023-05-10 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Д.Шинэбал
Хохирогч Д.*******
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Н.*******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******82 оны 0 дугаар сарын 5-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын *******-р баг ******* 2******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Хадны овогт ******* *******
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 02 дугаар сарын -ний өдөр 8 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн ******* сумын *******-р багийн нутаг дэвсгэр ******* гудамжинд “7-5******* СЭҮ” Улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож улмаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.а, 3.7а, 2.,2.2 заалтуудыг зөрчин явган зорчигч Д.*******ийг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.******* нь шүүх хуралдаан мэдүүлэхдээ:.. : 2023 оны 02 дугаар сарын -ний өдөр би найз Нямкатай пиво уучхаад гэртээ ирэхэд эхнэр “дэлгүүр яваад хүүхдийн памперс аваад ирье” гэж хэлэхээр нь машинаа бариад дэлгүүр явж байтал ******* ах урдуур ороод ирэхээр нь би машины торомз гишгээд гулгаж очоод мөргөчихсөн. Нэг том пиво уусан байсан.... гэжээ.
Хохирогч Д.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:.. 2023 оны 02 дугаар сарын -ний өдөр би ууланд бэлтгэсэн хуш модны самрынхаа төлбөр тооцоогоо хийж мөнгө авчхаад, цагаан сарынхаа юмыг бэлдчихээд, дэлгүүрээс нэг шил архи аваад найзындаа очтол гэртээ байхгүй байсан. Тэгээд би гудамжинд тамхи татаад зогсож байхад миний хойноос гэнэт түс гээд мөргөсөн тэгээд миний ухаан балартаад эмнэлэгт ухаан орсон. Тэр өдөр хагалгаанд орно гээд Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэгт хүргүүлсэн. Гэмтэлд 7 хоног хэвтэж эмчлүүлээд гараад Дарханд хувийн эмнэлэгт 7 хоног хэвтсэн. Эмчилгээний зардал мөнгийг манай аав тэтгэврээ урьдчилж зээл аваад зарцуулсан. Хохирлын мөнгө гэж намайг эмнэлэгт хэвтэж байхад 50000 төгрөг өгсөн, дараа нь 200000 төгрөг өгсөн. Тэр мөнгөнүүд нь хаанаа ч хүрэхгүй байсан. Эмнэлэгт байхад эргэж тойрно гэж байхгүй бараг гуйлгуулж ирсэнд би гомдсон. Нэг гудамжинд амьдардаг хүмүүс, хэн хэнийгээ бодоод би байцаалт өгөөгүй 2 сар хүлээсэн. Сүүлд нь Дархан руу сэлбэг авахдаа замаараа намайг эргэсэн гээд байгаа. Тэрнээс хойш би гуйгаад байгаа юм уу, яагаад байгаа юм бэ. Хайнга хандаад байгаа. Аргалж байгаад болчихно гэж бодоод байх шиг байна. Эмчилгээний мөнгийг даруйхан төлөөд өгчихвөл залуу хүн нялх хүүхэдтэй хэцүү л байдаг байх энэ талаар сайн бодно биз дээ. Одоо эмчилгээний зардал 56553******* төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч 63200 төгрөг төлсөн үлдэх 8833******* төгрөгийг нэхэмжилж байна...гэжээ.
Эрүүгийн ******* тоот хавтаст хэргээс:
Хохирогч Д.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би 2023 оны 02 дугаар сарын -ний өдөр гэрээс 8 цагийн үед гараад нэг гудамжинд байдаг найз Батаагийн гэрт очиход тэдний гэрт хүн байхгүй байхаар нь буцаад гэр лүүгээ ******* гудамжаар алхаж байхад миний араас нэг машин ирээд намайг мөргөсөн. Тухайн үед миний ухаан балартаад сэрэх үед би машин доор орсон байсан ба нэг эмэгтэй орилоод хүн алчихаа гээд хашхираад байсан. Тэгээд намайг машин доороос гаргаад эмнэлэг аваад явсан. Одоо миний нурууны сэртэн яс хугарсан байнгын хэвтэрт байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-25-р хуудас/,
Гэрч Д. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2023 оны 02 дугаар сарын -ний өдөр манай нөхөр Н.******* гэртээ орой орж ирсэн. Нөхрийг харахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь гайгүй байх шиг байсан. Тэгээд нөхөр орж ирснээс хойш нээх удалгүй буцаагаад хүүхдийн живх, ойр зуурын юм авахаар ******* гудамж 2******* тоот хашааны гаднаас нөхөр портер загварын тээврийн хэрэгслээ жолоодоод би хажууд нь суугаад гудамжаар хойш явж байсан. ******* тоот хашааны хажуу талд А шонгийн мод байдаг юм /тэр орчимд нь харанхуй байдаг юм/. А шонгийн модны хажуугаас нэг эрэгтэй хүн шороон зам дээр гэнэт гараад ирсэн. Тэгээд манай нөхөр тооромсолсон, машин гулгаад шууд нөгөө гарч ирсэн хүнийг мөргөөд цааш гулгаад, нөгөө хүн цонхон дээр тогтчихсон. /салхины шил хэсэгт/ тэгээд машин зогссон чинь нөгөө хүн машины урд унасан, тэгээд түргэн тусламж дуудсан. Түргэний эмч ирээд нөгөө хүнийг аваад явсан. Манай нөхөр бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 2*******-р хуудас/,
Согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/,
3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7--р хуудас/,
Шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 3-ны өдрийн “...Д.*******ийн биед бүсэлхийн L-L3 нугалмын сэртэнгийн хугарал, хэвлийн хананы зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэх 305 дугаартай дүгнэлт /хх-ийн 3-35-р хуудас/,
“АСБЦД” ХХК-ны 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 00/7 дугаартай “...Портер загварын “7-5******* СЭҮ” Улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Нармандах овогтой ******* /РД:МЮ820532/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.а, 3,7а, 2., 2.2 гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Портер загварын “7-5******* СЭҮ” Улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Нармандах овогтой ******* /РД:МЮ820532/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.а Жолооч дараах үүргийг хүлээнэ а/ энэ дүрмийн дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөл хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийн хориглоно /хэргийн газрын зургаас харахад ,0,5.50 метр явж зогссон нь ажлын тоормосны систем бүрэн ажиллагаагүй/, 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох /согтуурал шалгахад 2.6 согтолттой/, 2.. Жолооч тээврийн хэрэгсэл болон замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмт тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. /Хэргийн газрын зургаас харахад , 0, 5.50 метр явж зогссон/, 2.2. Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Явган зорчигч овогтой ******* /РД:М378072/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй. Зам тээврийн осол хэрэг нь Портер маркийн “7-5******* СЭҮ” Улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Нармандах овогтой ******* /РД:МЮ820532/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.а, 3.7а, 2., 2.2 заалтуудыг зөрчсөний улмаас үүссэн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 8-*******-р хуудас/,
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн *******7-*******8-р хуудас/ зэрэг нотлох баримтууд авагджээ.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч Н.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 7 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дүгээр баг, Баян-Арцат ******* 2*******а тоотод оршин суудаг тухай лавлагаа /хх-ийн 75 дугаар хуудас/, Жолоочийн лавлагаа /хх-ийн 76 дугаар хуудас/, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 77 дугаар хуудас/ бусад баримтууд зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг.Шүүгдэгч Н.*******ийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 02 дугаар сарын -ний өдөр 8 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн ******* сумын *******-р багийн нутаг дэвсгэр ******* гудамжинд “7-5******* СЭҮ” Улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож улмаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.а, 3.7а, 2.,2.2 заалтуудыг зөрчин явган зорчигч Д.*******ийг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Хохирогч Д.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг / хх-ийн 22-25 дугаар хуудас/, Гэрч Д.н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 2******* дүгээр хуудас/, Согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7- дүгээр хуудас/, /2023 оны 03 дугаар сарын 3-ны өдрийн Шинжээчийн №305 дугаартай дүгнэлт /хх-ийн 3-35 дугаар хуудас/, “АСБЦД” ХХК-ны 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 00/7 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 8-******* дүгээр хуудас/, Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн *******7-*******8 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Тиймээс Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Н.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.-т зааснаар “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.*******ийн бүсэлхийн L-L3 нугалмын сэртэнгийн хугарал, хэвлийн хананы зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдож, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан ба хохирогч Д.******* нь баримтаар .Сонгодо эмнэлэг /2023.02.7/-38,000 төгрөг, 2.ГССҮТ /2023.02.2/-37,500 төгрөг, 3.Буянтай эмнэлэг /2023.02.28/- 770,000 төгрөг, Буянтай эмнэлэг /2023.02.28/-65,000, 5.Онош лаборатори /2023.02.28/-2,000 төгрөг, 6.Буянтай эмнэлэг /2023.02.28/-770,000 төгрөг, 7.Эмийн сан /2023.03.0/-*******,500 төгрөг, 8.Буянтай эмнэлэг /2023.02.28/-0,000 төгрөг, *******.Буянтай эмнэлэг /2023.02.28/-0,000 төгрөг, Буянтай эмнэлэг /2023.02.28/-2,000 төгрөг, .Унаган тэс эмийн сан /2023.03.2/-23,250 төгрөг, 2.Буянтай эмнэлэг /2023.02/-28600 төгрөг, 3.Эмийн сан /2023.03.2/-000 төгрөг, .Монос/2023.03.26/-3.00 төгрөг, 5.Эмийн сан /2023.03.06 /-03,000 төгрөг, 6.Эмийн сан /2023.02.2/-,050 төгрөг, 7.Эмийн сан /2023.03.3/-3,300 төгрөг, 8.Эмийн сан /2023.02.20/-62,200 төгрөг, *******.Эмийн сан /2023.03.3/-5,200 төгрөг, 20.Эмийн сан /2023.02.20/-7,*******00 төгрөг, 2.Эмийн сан,/2023.03.0/-7,800 төгрөг, 22. Эмийн сан /2023.03.3/-6,000 төгрөг, 23.Хонгор сансар эмийн сан /2023.02.6/-25,300 төгрөг,2.Зорчих тасалбар /2023.03.2*******/- ,800 төгрөг, 25.Зорчих тасалбар /2023.02.27/-,800 төгрөг, 26.Эмийн сан /2023.03.2*******/-2,00 төгрөг, 27.Зорчих тасалбар /2023.03.30/-,800 төгрөг, 28.Зорчих тасалбар /2023,03,20/-,800 төгрөг, 2*******.Эмийн сан /2023.03.22/-0,650 төгрөг, 30.Эмийн сан /2023.03.23/-2,500 төгрөг, 3.Зорчих тасалбар /2023.03.06/-,800 төгрөг, 32.Зорчих тасалбар /2023.03.08/-,800 төгрөг, 33.Зорчих тасалбар /2023.03.0*******/-,800 төгрөг, 3.Зорчих тасалбар /2023.03.2/-,800 төгрөг, 35.Эмийн сан /2023.03.22/-,8*******0 төгрөг, 36.Бензин /2023.02.7/-60,000 төгрөг, 37.Бензин /2023.03.06/-50,000 төгрөг, 38.Бензин /2023.02.8/-50,000 төгрөг, 3*******.Зорчих тасалбар /2023.03./-,800, 0.Зорчих тасалбар /2023.03.6/-,800төгрөг, .Бензин /2023.02.20/-50,000 төгрөг, 2.Бензин /2023.02.27/-50,000 төгрөг, 3.Бензин /2023.03.20/-50,000 төгрөг, .Бензин /2023.02./-50,000 төгрөг, 5.Гэмтэл авто зогсоол /2023.02.5/-3,000 төгрөг, 6.Бензин /2023.02.2/-50,000 төгрөг, 7.Бензин /2023.03.3/-50,000 төгрөг, 8.Эмийн сан /2023.03.6/-8,00 төгрөг, *******.Дөлгөөн отог /2023.02.6/-0,000 төгрөг, 50.Дөлгөөн отог /2023.02.20/-50,000 төгрөг, 5.Тодорхойгүй /30,000 төгрөг/, 52.Дөлгөөн отог /2023.02.6/-0,000 төгрөг, 53.Бензин /2023.02.5/-37,520 төгрөг, 5.Бензин /2023.02.8/-50,000 төгрөг, 55.Бензин /2023.03./-20,000 төгрөг, 56.Тодорхойгүй-20,000 төгрөг, 57.Нурууны бүс /2023.02.6/-27,000 төгрөг, 58.Эмийн сан, он сар арилсан-3,800 төгрөг, 5*******.Хоол /2023.02.6/-2,300 төгрөг, 60.Хоол /2023.02.5/-5,800 төгрөг, 6.Хоол /2023.02.8/-7,300 төгрөг, 62.Хоол /2023.02.6/-5,000 төгрөг, 63. Бараа /2023.02.20/- 7,500 төгрөг, 6.Хоол /2023.02.7/-5*******,00 төгрөг, 65.Хоол /2023.02.20/-5,800 төгрөг, 66.Хоол /2023.02.6/-*******,600 төгрөг, 67.Эмийн сан /2023.02.5/-60,5 төгрөг, 68.Эмийн сан /2023.02.23/-23,500 төгрөг, 6*******.Бараа /2023.03.06/-5,200 төгрөг, 70.Бараа /2023.03.06/-,50 төгрөг, 7.Бараа /2023.03.03/-,300 төгрөг, 72.Усны сав /2023.02.22/-30,000 төгрөг, 73.Бараа/2023.03.03/-2,750 төгрөг, 7.Хүнсний дэлгүүр /2023.02.5/-25,00 төгрөг, 75.Дэлгүүр /2023.02./-7,*******00 төгрөг, 76.Бараа /2023.03.05/-7,200 төгрөг, 77.Бараа /2023.02.26/-,550 төгрөг, 78.Банш /2023.02.22/-2,200 төгрөг, 7*******.Бараа /2023.03.0/-66,000 төгрөг, 80.Дэлгүүр /2023.02.2/-*******,200 төгрөг, 8.Дэлгүүр / 2023.03.0/-32,*******2 төгрөг, 82.Дэлгүүр /2023.03.5/-5,750 төгрөг, 83.Дэлгүүр /2023.03.0/-5,*******00 төгрөг, 8.Дэлгүүр /2023.02.6/-*******,680 төгрөг, 85.Нэгж /2023.03.0/-5,000 төгрөг, 86.Нэгж /2023.03.0/-000 төгрөг, 87.Дэлгүүр /2023.02.7/-*******,650 төгрөг/, 88.Дэлгүүр /2023.02.5/- 7,600 төгрөг, 8*******. Дэлгүүр /2023.02.8/-,*******50 төгрөг, *******0.Хүнс хэрэгсэл /2023.02.20/- 5,750 төгрөг, *******.Мөнгөн шилжүүлэг /2023.03.3/-,500,000 төгрөг, *******2.Үзлэгийн захиалгын хуудас /2023.02.7/-38,000 төгрөг, нийт дүн-5,65,53******* төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргаж шүүгдэгч Н.*******оос 56553******* төгрөгийг нэхэмжилсэн байх ба шүүгдэгч Н.******* нь хохирогч Д.*******д 63200 төгрөг төлсөн, үлдэгдэл 8833******* төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн байна. Иргэний хуулийн *******7 дугаар зүйл “Гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл”, *******7.-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”. 505 дугаар зүйл. “Бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах”, 505.-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч Н.*******оос 8833******* төгрөгийг гаргуулж хохирогч Д.*******д олгох нь зүйтэй байна гэж гэж дүгнэлээ.
Гурав.Шүүгдэгч Н.*******т оногдуулах Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 02 дугаар сарын -ний өдөр 8 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн ******* сумын *******-р багийн нутаг дэвсгэр ******* гудамжинд “7-5******* СЭҮ” Улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож улмаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.а, 3.7а, 2.,2.2 заалтуудыг зөрчин явган зорчигч Д.*******ийг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн .2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Н.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.-т заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 0 жил 06 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 0 жил 06 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар “Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ тус тус авах нь зүйтэй байна гэж үзлээ.
Мөн Сэлэнгэ аймгийн ******* сумын цагдаагийн хэлтсийн мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 5-ны өдрийн тогтоолоор “7-5*******” СЭҮ” Улсын дугаартай тээврийн хэрэгсэл, битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн эзэмшигч Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дүгээр баг ******* 2******* тоотод оршин суух Хадны овогт ******* ******* /РД:МЮ820532/-т буцаан олгож, энэ хэрэгт Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3. дүгээр зүйл, 36. дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.0 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 38. дүгээр зүйлийн -д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
.Шүүгдэгч Хадны овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.-т заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогч Д.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.-т зааснаар шүүгдэгч Н.*******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 0 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 0 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар “Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.******* дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
.Иргэний хуулийн *******7 дугаар зүйлийн *******7., мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******оос 883************** /дөрвөн сая дөрвөн зуун наян найман мянга гурван зуун гучин ес/ төгрөгийг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр баг, - тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт гийн ******* олгосугай.
5.Сэлэнгэ аймгийн ******* сумын цагдаагийн хэлтсийн мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 5-ны өдрийн тогтоолоор “7-5******* СЭҮ” Улсын дугаартай тээврийн хэрэгсэл, битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн эзэмшигч Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дүгээр баг ******* 2******* тоотод оршин суух Хадны овогт ******* *******т буцаан олгож, энэ хэрэгт Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдсугай.
6.Хохирогч Д.******* нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардал, хор уршгийг арилгуулахаар тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.0 дугаар зүйлийн -д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
*******.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.