Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/40

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                  С.Төртулах

             Улсын яллагч                                Г.Тунгалаг

             Шүүгдэгчийн өмгөөлөгч                А.Хандмаа

                         Шүүгдэгч                                              Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газрын Хэрэг бүргэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 000 оны ******* дугаар сарын *******-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Өвөрхангай аймгийн ******* сумын ******* дугаар баг “*******” гэх газарт оршин суух хаягтай,

Урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 0 дугаар сарын *******-ны өдрийн 0/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн дахь хэсгийн .1, .4-т зааснаар 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, Бүргэд овгийн ******* *******

                

          Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын дугаар баг, - тоотод оршин суух иргэн Ц. гэрээс 0 оны 11 дүгээр сарын -аас 4-нд шилжих шөнө иргэн Б.ыг унтаж байх үед нь “Самсунг-А0” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хохирогчид *******00 000 төгрөгийн хохирол учруулсан, улмаар Б.******* нь тухайн өдөртөө Сэлэнгэ аймгийн ******* сумаас Улаанбаатар хот руу явсан бөгөөд тухайн гар утсыг ашиглаж, 0 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 1 цаг 4 минутад Б. эзэмшлийн “Хаан банк”-ны 0*******807 тоот данснаас өөрийн эзэмшлийн “Хаан банк”-ны 404*******07 тоот дансанд 1 180 000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогчид нийт 1 780 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ:...Надад маш их мөнгөний хэрэг болсон. Манай дүү хавдартай байсан.Тэгээд мөнгө олох ямар арга байна гээд найзуудаасаа зээлэх гэсэн боловч өгөөгүй. Би маш их гэмшиж байна. Хохирогч нараас уучлалт гуйх болно. Би таван ах нартайгаа явж байхад эмч над руу ярьсан эмчилгээний мөнгийг өгөхгүй бол хагалгаа хойшлох гэж байна гэж хэлсэн. Тэгээд утсыг зараад Өвөрхангай явсан. Мөнгө олох ямар арга байна гэж бодоод Б. гэдэг хүний мобайл банкнаас 1 180 000 төгрөгийг авсан. Би хохирлыг бүгдийг төлнө. Б. гэдэг хүн надад утсаа өгөөд дэлгүүр лүү явуулдаг байсан юм тэгээд мобайл банкны кодыг нь би мэддэг болсон юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэжээ.

 

Эрүүгийн ******* тоот хавтаст хэргээс:

  Хохирогч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...0 оны 11 дүгээр сарын -ны шөнө тухайн айлдаа бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад би нэг хундага архи уучхаад өөрийн эзэмшлийн “Самсунг А-0” загварын гар утсаа оролдож байгаад куртикний зүүн талын цахилгаантай халаасанд хийгээд дэрлээд унтсан. Ингээд тухайн өдрийн өглөө 0 цагийн үед би утсаа шалгахад утас байхгүй байхаар нь би дотроосоо гэж бодоод цагдаа дуудсан. Цагдаа дуудахад гэх хүн хүний нутагт ирчхээд хэрүүл маргаан үүсгээд яах вэ, би мөнгийг нь өгье гэж хэлэхээр нь дуудлагаа буцаасан. Ингээд тухайн өдрийн 1 цагийн үед бид нар хоолонд орж байхад ******* гэх хүн “Ах нараа 0 000 төгрөг өгчих дүү нь хот руу явахгүй бол болохгүй нь” гэж хэлэхээр нь бид нар мөнгө цуглуулж өгөөд ******* хот руу явчихсан. Би 0 оны 11 дүгээр сарын *******-ны орой Улаанбаатар хотод ирээд өөрийн 0*******807 тоот дансаа шалгахад дансанд байсан 1 180 000 төгрөг ******* гэх хүний 404*******07 тоот дугаарын данс руу шилжсэн байхаар нь хаан банкны лавлахаас асуухад 0 оны 11 дүгээр сарын 4-ний /өдөр шөнийг нь мэдэхгүй/ 1 цаг 4 минутад зарлага гарчихсан гэж хэлсэн. ...Хар өнгөтэй, бор хавтсан кейстэй “Самсунг А-0” загварын гар утсыг шинээр нь Сэлэнгэ аймгийн ******* суманд байх “Самсунг” центр гэх гар утасны худалдааны төвөөс *******00 000 төгрөгөөр авсан. ...Би өөрөө л мэднэ, гэхдээ намайг согтуу байхыг далимдуулан мобайл банк ашиглаж мөнгө шилжүүлэх үед нууц кодыг харсан байж магадгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 1-р тал/,

Иргэний нэхэмжлэгч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Уул руу самарт явсан хүмүүсийн нэг нь 0 оны 11 дүгээр сарын 0-ны үед гар утсаа алга болгочихсон мөнгийг нь өгчхөөч дараа нь өгчихнө гэж хэлсэн. Тэгээд би гэх гар утсаа алдсан залууд *******00 000 төгрөг өгсөн. Буцааж мөнгө авч чадаагүй байгаа. Би гар утсаа алдах үед нь хажууд нь байгаагүй, над руу Баянаа гэх залуу залгаад д *******00 000 төгрөг өгчих цагдаа дээр байна дараа нь мөнгийг чинь өгнө гэсэн боловч одоог хүртэл өгөөгүй байна... гэх мэдүүлэг, /хх- ийн -р тал/,

Гэрч Ц.Золжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Манайд тэр таван хүн  хоёр хоног хоноод, дахь өдрийн өглөө нь боссон чинь нэг залуугийнх нь гар утас байхгүй болчихлоо гээд байсан. Тэгээд тэд нар хоорондоо хэрэлдээд манайхаас гараад явцгаасан...гэх  мэдүүлэг /хх-ийн 4-р тал/,

Гэрч Э. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Тэгсэн чинь Золжаргал гэх айлын гэрт самарт яваад ирсэн гээд 4 залуу байж байсан тэр 4 залуугийн нэг нь болох гэдэг залуу нь гар утсаа унтаад сэрсэн чинь алга болчихсон байна гэж хэлж байсан. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр нөгөө хүмүүсийг авч ирээд биед нь байгаа эд зүйлсийг нь өөрсдөөр нь гаргуулаад би тэмтэрч үзлэг хийсэн, мөн авч яваа зүйлсийг нь үзсэн, тэгэх үед тэр 4 залуугаас гар утас нь гарч ирээгүй, тэр 4 залуутай байсан хуурай дүү гэх залуу нь Улаанбаатар хот руу явсан, бид нар мөнгө босгож өгөөд явуулсан. Тэр дүү бол аваагүй гээд байсан. Би бол “Улаанбаатар хот руу явсан залуу чинь аваад явчихсан юм биш үү” гэсэн чинь гэх залуу “манай дүү авахгүй авахааргүй хүн байгаа юм” гээд байсан. Тэгээд хэсэг байж байгаад гэх залуу нь “бид нар учраа олсон шинэ гар утас байсан юм, дундаасаа мөнгө гаргаад гар утас авахаар болсон, гомдол санал байхгүй, цагдаагийн байгууллагаар шалгуулмааргүй байна” гэж байсан. Би бол Улаанбаатар хот руу явчихсан гэх залуу нь гар утсыг нь авч явчихсан байж магадгүй гэж бодсон. ...Би эд зүйлсийг нь гаргуулж үзлэг хийхэд болон хамт байсан хүмүүс бүгдээрээ харж байсан. Тэр хүмүүс дотроос бол гар утас нь гарч ирээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн *******-р тал/,

Гэрч Д. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Дээрх данс бол миний өөрийн данс байгаа юм. Тухайн өдөр намайг Хархорин зах дээр худалдаа хийж байхад үл таних жижиг биетэй залуу 1******* цаг өнгөрч байх үед над дээр хар өнгийн, бор өнгийн дэлгэгддэг хавтастай А-0 маркийн гар утсыг худалдаж авах уу гэсэн. Тэгээд хямд үнэтэй, боломжийн утас байсан тул 80 000 төгрөгөөр худалдаж авсан юм. Удалгүй тухайн утсыг зарж байгаа юмнуудтай цуг тавьж байгаад зарчихсан. Хэнд зарснаа мэдэхгүй байна. Ер нь өөрөө хуучин утас худалдаж аваад буцаагаад зардаг юм. ...Намхан биетэй залуу байсан. Хөдөө явах гээд мөнгөний хэрэг гарчихлаа, миний өөрийн утас, аваад удаагүй байгаа гэж хэлж зарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 8-р тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Арвижих эстимейт” ХХК-ний шинжээчийн 0 оны 0 дугаар сарын *******-ны өдрийн 1/1 дугаартай “гар утас /А-0/ шинэвтэр гэх, 00 000 төгрөг” гэх эд зүйлийн үнэлгээ /хх-ийн -р тал/ зэрэг нотлох баримтууд авагджээ

 

Шүүгдэгч Б.*******йн хувийн байдлыг тогтоосон баримтууд:Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 0 дугаар тал /,Иргэний үнэмлэхийн лавлагаа  /хх-ийн дугаар тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******. дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг.Шүүгдэгч Б.*******йг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч Б.******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын дугаар баг, - тоотод оршин суух иргэн Ц. гэрээс 0 оны 11 дүгээр сарын -аас 4-нд шилжих шөнө иргэн Б.ыг унтаж байх үед нь “Самсунг-А0” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хохирогчид *******00 000 төгрөгийн хохирол учруулсан, улмаар Б.******* нь тухайн өдөртөө Сэлэнгэ аймгийн ******* сумаас Улаанбаатар хот руу явсан бөгөөд тухайн гар утсыг ашиглаж, 0 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 1 цаг 4 минутад Б. эзэмшлийн “Хаан банк”-ны 0*******807 тоот данснаас өөрийн эзэмшлийн “Хаан банк”-ны 404*******07 тоот дансанд 1180000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогчид нийт 1780000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:...Хохирогч Б. мэдүүлэг /хх-ийн 1-р тал/, Иргэний нэхэмжлэгч Б.Баттулгын мэдүүлэг /хх-ийн -р тал/, Гэрч Ц. мэдүүлэг /хх-ийн 4-р тал/, Гэрч Э.ын мэдүүлэг /хх-ийн *******-р тал/, Гэрч Д.ын мэдүүлэг /хх-ийн 8-р тал/  "Арвижих Эстимейт" ХХК-ны 0 оны 0 дугаар сарын *******-ны өдрийн 1/1 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн -р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон ба шүүгдэгч Б.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, зүйлчлэлийн талаар маргаагүй болно. Мөн Сэлэнгэ аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Баяртай овогтой д 1180000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч овогтой д *******00000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх бөгөөд Иргэний хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, мөн хуулийн ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ас 1 180 000 төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хот дүүрэг, дүгээр хороо, -0 тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт Баяртайн д, *******00000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Вокзалын ******* тоотод оршин суух Боржигон овогт ийн д тус тус олгох нь зүйтэй байна.

 

Гурав.Шүүгдэгч Б.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

  Шүүгдэгч Б.******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын дугаар баг, - тоотод оршин суух иргэн Ц. гэрээс 0 оны 11 дүгээр сарын -аас 4-нд шилжих шөнө иргэн Б.ыг унтаж байх үед нь “Самсунг-А0” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хохирогчид *******00 000 төгрөгийн хохирол учруулсан, улмаар Б.******* нь тухайн өдөртөө Сэлэнгэ аймгийн ******* сумаас Улаанбаатар хот руу явсан бөгөөд тухайн гар утсыг ашиглаж, 0 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 1 цаг 4 минутад Б. эзэмшлийн “Хаан банк”-ны 0*******807 тоот данснаас өөрийн эзэмшлийн “Хаан банк”-ны 404*******07 тоот дансанд 1180000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогчид нийт 1780000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Б.*******йн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******. дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн  *******.******* дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

   Иймд шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******йг 07 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 07 сарын хугацаагаар хорих ял дээр урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 0 дугаар сарын *******-ны өдрийн 0/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 08 сар 0 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 01 /нэг/ жил 0 /гурав/ сар 0 /хорь/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.******* энэ гэмт хэргийн улмаас 0 оны 04 дүгээр сарын 14-өөс 0 оны 0 дугаар сарын 18-ны өдөр хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд нийт 01 сар 04 хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож, Б.*******д хилийн хориг тавигдаагүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйл, *******.1 дүгээр зүйл, *******. дугаар зүйл, *******.******* дугаар зүйл, *******.7 дугаар зүйл, *******.8  дугаар зүйл, *******.******* дугаар зүйл, *******.1 дугаар зүйл, 8.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Бүргэд овгийн ******* *******йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******йг 07 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.8, *******. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.*******д энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 07 сарын хугацаагаар хорих ял дээр урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 0 дугаар сарын *******-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 08 сар 0 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 01 /нэг/ жил 0 /гурав/ сар 0 /хорь/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .******* дугаар зүйлийн ,4 дэх хэсэгт зааснаар Б.*******д оногдуулсан 01 /нэг/ жил 0 /гурав/ сар 0 /хорь/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

.Иргэний хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, мөн хуулийн ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ас 1 180 000 /нэг сая нэг зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хот дүүрэг, дүгээр хороо, -0 тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт Баяртайн /РД:УУ11*******17/-д, *******00000 /зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Вокзалын ******* тоотод оршин суух Боржигон овогт ийн д тус тус олгосугай

 

*******.Энэ хэрэгт Б.******* нь хилийн хориг тавигдаагүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

 

        7.Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас 0 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 0 оны 0 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ” авсан бөгөөд нийт 01 /нэг/ сар 04 /дөрөв/ хоног цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тоолсугай.

 

         8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.*******йн эдлэх ялыг 0 оны 0 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

          .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.******* дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

        *******.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

       11.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ж.ЭРДЭНЭБАТ.