| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2023/0048/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/41 |
| Огноо | 2023-05-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн
2023 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах, Улсын яллагч Г.Тунгалаг, шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Тунгалагаас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******д холбогдох Эрүүгийн ******* дугаартай хэргийг *******0*******3 оны ******* дугаар сарын 19-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1987 оны ******* дугаар сарын ******* өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, дүү, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дүгээр баг ******* дугаар хэсэг ******* тоотод оршин суух хаягтай, Урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн *******003 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.******* дахь хэсэгт зааснаар ******* жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6******* дугаар зүйлийн 6*******.1 дэх хэсэгт зааснаар ******* жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг ******* жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт ******* *******
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Д.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг 50 дугаар байрны 15 тоотод *******0*******3 оны ******* дугаар сарын *******-аас *******-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц. үл ялих зүйлээр маргалдаж, түүний зүүн гуянд 1 удаа хутгалсны улмаас түүний зүүн гуянд шарх, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:Шүүгдэгч Д.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг 50 дугаар байрны 15 тоотод *******0*******3 оны ******* дугаар сарын *******-аас *******-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц. үл ялих зүйлээр маргалдаж, түүний зүүн гуянд 1 удаа хутгалсны улмаас түүний зүүн гуянд шарх, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Шүүгдэгч Д.******* нь үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн ******* дүгээр тал/, гэрч Ц.Арсланбаярын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Өчигдөр буюу *******0*******3 оны ******* дугаар сарын *******-ны өдөр , , ******* нарын хамтаар найз ы гэрт ногоон 5 давхар байрны 15 тоотод 3 шил 0.75 литрийн архи хувааж уусан. Оройн 00 цагийн орчимд миний хажуугаар унтаад өгсөн байсан. ******* бид хоёр жижиг өрөөнд уугаад сууж байтал гэнэт миний зүүн гуя руу хутгаар 1 удаа хатгасан. Би тэр жижиг хутгыг хэзээ авсныг сайн мэдэхгүй байна. Тэгээд би “чи яаж байна аа” гэж хэлтэл ******* “ойртох юм бол ална шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нойл руу ороод цусаа тогтоох гээд байж байтал ирээд бодис түрхэж өгөөд алчуураар дарж өгсөн. ...тухайн үед би хэнтэй ч маргалдаж муудалцаагүй ээ. ******* согтохоороо их агсан, өмнө нь миний зүүн нүд рүү гар утсаар цохиж гэмтээж байсан. Мөн миний гаран дээр тамхины цогоор дарж түлж байсан. Өчигдөр бол миний зүүн гуя руу 1 удаа миний жижиг хутгаар 1 удаа хутгалж гэмтээсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 7-р тал/, гэрч Д.ы мөрдөн байцаалтад мэдүүлсэн:”...Би шөнө босоод 00 ортол Арсланбаяр гуяа бариад цус алдчихсан сууж байсан. Юу болсон талаар асуухад “******* намайг хутгалсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би цэнхэр бодисыг алчуурт шингээж байгаад гуяны дээр нь дарсан. Намайг харахад зүүн гуяны дээрээ маш жижиг шарх харагдсан. ...Өмнө тэр хоёр маргалдсан зүйл огт болоогүй гэх мэдүүлэг, /хх-ийн 11-р тал/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн *******0*******3 оны ******* дугаар сарын 09-ний өдрийн 87 дугаартай “Ц.Арсланбаярын биед зүүн гуянд шарх, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. Дээрх шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, цус хуралт гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.*******.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тогтоолд хэрэг учрал болсон он, сар, өдөр тусгагдаагүй байгаа тул үзүүлэгчийн биед учирсан гэмтэл тус бүр нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой эсэх асуултад хариулах боломжгүй” гэх дүгнэлт /хх-ийн 18-19-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Д.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Арсланбаяр нь ямар нэгэн хохирол, хор уршиг эмчилгээний зардал нэхэмжлээгүй тул шүүгдэгч Д.******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгч Д.*******гийн хүлээн зөвшөөрсөн *******50 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу *******50000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******50 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу *******50000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.*******, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
*******.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******г *******50 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу *******50000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар ялтан Д.******* нь торгох ялыг 03 /гурав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Д.******* нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
*******.Энэ хэрэгт Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн *******-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.