Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/47

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                           Б.Баттөгөлдөр

                        Улсын яллагч                                          Д.Шинэбал

                      Хохирогчийн өмгөөлөгч                         С.Сувдаа

                        Шүүгдэгч                                        Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.*******ад холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2000 оны ******* дүгээр сарын *******-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа *******-р хаалттай хорих ангид хамгаалалтын ажил эрхэлдэг, ам бүл 3, аав, ээжийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын 7 дугаар баг ******* ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан бүрэн Сартуул овогт ******* *******

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 03 дугаар сарын 21-22-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын 9-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Старс” бааранд Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Т. маргалдан улмаар нүүрэн тус газарт нь 1 удаа цохиж, мөн баарнаас гараад ******* сумын нэгдсэн эмнэлгийн ард Т. нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж бие дээд уруулын дотор талд язарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн шанаа, хамар, баруун нүдний зовхи, уруулд зөөлөн эдийн гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:... Би спорт зааланд бэлтгэлээ хийчхээд “МN” гэдэг бааранд орсон. Тэгээд Сархаанаа хочтой Т.Гантулга нь тааралдаад бид нарыг дээрэлхээд байсан. Бид хэдийг ална, тална гээд байсан. Би тэр өдөр таван лааз пиво уусан. Өөрийнхөө хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Эхлээд Т.Гантулга 5000000 төгрөг надаас нэхэмжилсэн. Дараа нь 4000000 төгрөг нэхэмжилсэн. Надаас эмчилгээний зардалд 80000 төгрөг, 50000 төгрөг, 100000 төгрөг тус тус авсан. Би Т.Гантулгад гэмтэл учруулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээндээ зориулж мөнгө нэхэмжилсэн. Өөрийн түргэн уураасаа болоод хохирогчийг цохисон... гэжээ.

Эрүүгийн  ******* тоот хавтаст хэргээс:

Хохирогч Т.Гантулга мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би 2023 оны 03 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө “МN” баарны гадаа *******-р хорих ангид ажилладаг *******, , нартай таарсан. Тэднийг би урд нь таньдаг байсан бөгөөд 03 цаг болж байхад “Старс” баарлуу орж сууцгаая гээд цуг явцгаасан. Баар луу ороод сууж байтал гаднаас эргүүлийн цагдаа нар орж ирж намайг дуудаж гаргаж машиндаа суулгаад “асуудал гаргахгүй болгоомжтой байгаарай” гэж хэлсэн. Тэгээд би баарны гаднаас гэр лүүгээ харих гээд явж байтал эмнэлгийн хойд талд урд надтай цуг явж байсан *******-р хорих ангийн залуучууд таарсан. Тэгээд тэдэнтэй ойр зуурын зүйл ярилцаж байтал тэднээс ******* нь намайг “ялтан минь, хулгайч минь” гэх мэтээр хэл амаар доромжилж эхэлсэн. Миний хувьд урьд нь ял эдэлж байсныг тэд мэддэг юм. Би *******ад “би урьд нь ялтан байсан нь үнэн одоо бол ялтан биш шүү” гэсэн. Гэтэл чи яадаг муу ялтан бэ гээд эхлээд нэг удаа нүүр лүү гараараа цохисон. Би түүнд цохиулсныхаа дараа чи болиоч ээ гэхэд чи муу тэгээд яадаг юм гээд дахин ирж гараараа нүүр лүү цохиж, мөн нүүр лүү өшиглөсөн. Миний нүүр лүү өшиглөснийх нь дараа би нүүрээ дараад доошоо тонгойтол доороос дахин нэг удаа өшиглөсөн, Миний биед учирсан гэмтлийг ******* үүсгэсэн... гэх мэдүүлэг/хх-ийн 7 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2023 оны 03 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө 00 цагийн орчим байх цуг ажилладаг найзууд болох , , Б. нарын хамт “МN” баар луу орж сууцгаасан, Гэтэл араас Сархаанаа /Т.Гантулга/. , бас нэг танихгүй залуугийн хамт 3-лаа орж ирсэн. Тэднээс нь ирээд ыг “чи яасан муухай хардаг пиздаа вэ” гээд алгадаад байсан. Мөн Сархаанаа тэд нар биднээс салахгүй зууралдаад байхаар нь бид баарнаас гарсан. Гэтэл тэд араас гарч ирээд бид нартай зууралдаад явуулахгүй, “Нарны-Өртөө” зочид буудал руу цуг орж архи ууна гээд салахгүй байсан. Бид тэднээс арай гэж салаад “Старс” баарлуу орсон. Сархаанаа тэд нар мөн араас дагаж орж ирээд Сархаанаа нь цуг архи ууя, миний хохирогч болов гэх мэтээр харааж агсраад салахгүй байсан. Сархаанаа “Старс” бааранд орж ирээд зууралдаад, салахгүй агсраад байхаар нь би түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон.Тухайн үед нь гараад явчихсан байгаагүй, нэг танихгүй залуутай явж байсан. Удалгүй нөгөө танихгүй залуу ч гарч яваад Сархаанаа ганцаараа үлдчихсэн байсан. Тэгээд бид “Старс” баарнаас гараад эмнэлгийн ард явж байтал Сархаанаа ганцаараа араас ирээд салахгүй, араас дагаад хэрүүл хийгээд яваад байсан. Ирж зууралдаад салахгүй болохоор нь би түүний нүүрэн тус газар нь 2-3 удаа гараараа цохисон. Түүнийг өшиглөсөн боловч оноогүй. Харин гараараа нүүрэнд нь 2-3 удаа цохисон. Тэгээд Сархаанаа биднээс салж бид ч гэртээ харьцгаасан. /хх-ийн25 дугаар хуудас/,

Гэрч Ж.Энхтуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Тухайн шөнө буюу 2023 оны 02 дугаар сарын 22-ны 03 цагийн үед Сархаанаа /Т.Гантулга/ гаднаас манай “Старс” караокед гэх хүний хамт согтуу орж ирсэн. Тэднийг орж ирэхэд *******-р хорих ангид ажилладаг залуучууд манай караокед сууж үйлчлүүлж байсан. Сархаанаа гаднаас орж ирэхдээ орилоод л хориход ажилладаг залуучуудын ширээн дээр суусан. Би юу болоод байгаа юм бэ гэхэд хориход ажилладаг ******* гэдэг залуу нь “Сархаанаа ах бид нар “МN” бааранд хоорондоо үл ойлголцсон асуудал байгаа юм, гэхдээ одоо зүгээрээ" гэсэн. Тэгээд намайг үйлчилгээний тавцангийн ар талд зогсож байтал *******, Сархаанаа хоёр зэрэгцэж юм ярилцаж байснаа гэнэт ******* нь Сархаанаагийн нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Сархаанаа тэнцвэр алдсан боловч унаагүй. Ер нь тэр хоёр хоорондоо жаахан маргалдаад л байгаа нь ажиглагдсан. Т.Гантулга хэн нэгнийг цохиж зодсон зүйл байхгүй. Т. биед *******аас өөр халдаж зодсон зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

Гэрч Д. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би 2023 оны 03 дугаар сарын 22-ны шөнө сагсан бөмбөгийн бэлтгэл тарчхаад найзууд болох *******, , нарын хамт 01 цагийн орчим “МN” бааранд орж пиво ууцгаасан. Пиво уугаад сууж байхад хажуу ширээнд сууж байсан , Сархаанаа /Т.Гантулга/ өөр бас нэг танихгүй залуучууд бид нар дээр согтуу ирээд “муухай харлаа бацаанууд” гэх мэтээр хэл амаар доромжилж илтэд хэрүүл маргаан үүсгэх гээд байсан. Мөн гэдэг залуу ыг 2-3 удаа алгадсан. Тэгээд бид нар тэд нараас салъя, хэрүүл маргаан үүсгээд яах вэ гэж ярилцаад баарнаас гарсан чинь тэд араас гарч ирээд хэрүүл өдөөд, зууралдаад нэг хэсэг салж өгөхгүй байсан. “Нарны Өртөө” буудал орж архи ууя гээд зууралдаад явуулахгүй байсан. Тэднээс бид 4 салаад “Старс” баар ороод сууж байтал Сархаанаа, тэд нар араас ирээд “яасан та нар, та нарыг ална, миний хохирогч болов” гэх мэтээр агсраад байсан. Тэнд байсан зөөгч нар нь Сархаанааг больчих, явчих гээд гуйгаад арай гайгүй болсон бөгөөд бид нартай цуг сууцгаасан. Нэг нэг пиво ууж дуусгаад Сархаанаа дахиад агсраад эхэлсэн. Тэгээд “Старс” бааран дотор зөөгчийн ширээний хажууд Сархаанаа нь бид нартай зууралдаад явуулахгүй байхаар нь ******* түүний нүүрэнд гараараа нэг удаа цохиод бид нар гарч явцгаасан. Тухайн үед Сархаанаа ганцаараа байсан. Түүнтэй цуг явж байсан хүмүүс бүгд яваад өгчихсөн байсан. Бид баарнаас гараад явж байтал Сархаанаа араас гарч ирж зууралдаж байгаад эмнэлгийн ар талд биднээс салж явсан. “Старс” баарны гадна Сархаанаагийн биед халдаж зодсон зүйл байхгүй Сархаанаа мөн бид нарын биед халдаж зодсон зүйл байхгүй. ******* л бааран дотор түүний нүүрэнд нэг удаа гараараа цохисон. Түүнээс өөр хүн Сархаанааг цохсон зодсон зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх- ийн 11 дүгээр хуудас/

Гэрч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...******* ах “Старс” бааран дотор Сархаанаагийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон.Тэгээд л бид нар баарнаас гараад алхаж явтал Сархаанаа дахин бидний араас гарч ирээд эмнэлгийн ард Сархаанаа ******* ах руу дайраад байсан. Харин ******* түүнийг цохисон эсэхийг нь хараагүй. Бид нар тэр хоёрыг салгаж Сархаанаа буцаж явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

Шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “...Т. биед дээд уруулын дотор талд язарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн шанаа, хамар, баруун нүдний зовхи, уруулд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтлүүд болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх 58 дугаартай дүгнэлт/хх-ийн 16-17 дугаар хуудас/,

******* сумын нэгдсэн эмнэлгийн хүний их эмч Г.Эрдэнэтулгын тодорхойлолт  /хх-ийн 18 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

          Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч Б.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн ******* сумын 7-р баг Минжийн хангай ******* ******* тоотод оршин суудаг тухай лавлагаа /хх-ийн 34 дугаар хуудас/, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /ХХ-ийн 35 дугаар хуудас/, Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-н ******* дугаар хуудас/ зэрэг болно.    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

Нэг.Шүүгдэгч Б.*******ыг гэм буруутайд тооцох талаар:

  Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 03 дугаар сарын 21-22-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын 9-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Старс” бааранд Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Т. маргалдан улмаар нүүрэн тус газарт нь 1 удаа цохиж, мөн баарнаас гараад ******* сумын нэгдсэн эмнэлгийн ард Т. нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж бие дээд уруулын дотор талд язарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн шанаа, хамар, баруун нүдний зовхи, уруулд зөөлөн эдийн гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:... Хохирогч Т. мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/, Гэрч Ж.Энхтуяагийн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/, гэрч Д.ийн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/, гэрч Б.ын мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/, шүүгдэгч Б.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн ******* сум дахь Шүүхийн шинжилгээний 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №58 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-17 дүгээр хуудас/, ******* сумын нэгдсэн эмнэлгийн хүний их эмч Г.Эрдэнэтулгын тодорхойлолт  /хх-ийн 18 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

            Тиймээс Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

            Хохирогч Т.Гантулга нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримт шүүхэд ирүүлээгүй ба энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна. Харин хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрийн биед “дээд уруулын дотор талд язарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн шанаа, хамар, баруун нүдний зовхи, уруулд учирсан зөөлөн эдийн гэмтэл”-ийг эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

Гурав.Шүүгдэгч Б.*******ад оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 03 дугаар сарын 21-22-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын 9-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Старс” бааранд Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Т. маргалдан улмаар нүүрэн тус газарт нь 1 удаа цохиж, мөн баарнаас гараад ******* сумын нэгдсэн эмнэлгийн ард Т. нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж бие дээд уруулын дотор талд язарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн шанаа, хамар, баруун нүдний зовхи, уруулд зөөлөн эдийн гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Б.*******ад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 600 нэгж буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 06 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, энэ хэрэгт хураагдсан ирсэн 01 ширхэг хуурцаг /CD/-ийг уг хэргийн хугацаа дуустал хадгалахаар зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Ганцэцэгт даалгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сартуул овгийн ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 600 /зургаан зуу/ нэгж буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан Б.******* нь торгох ялыг 06 /зургаа/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, энэ хэрэгт хураагдсан ирсэн 01 ширхэг хуурцаг /CD/-ийг уг хэргийн хугацаа дуустал хадгалахаар зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Ганцэцэгт даалгасугай.

6. Хохирогч Т.Гантулга нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардал, хор уршгийг арилгуулахаар тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

 

                                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ж.ЭРДЭНЭБАТ.