Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/24

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Төртулах

Улсын яллагч: Д.Шинэбал

Хохирогч: *******

Хохирогчийн өмгөөлөгч: Г.Амартүвшин

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Баатар

            Шүүгдэгч:******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

******* аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

             Монгол улсын иргэн, ******* хотод 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн,  32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрчим хүчний инженер мэргэжилтэй, ******* эстимейт ХХК-ний ******* сум дахь салбарт үнэлгээчин ажилтай, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* дүгээр баг, н тоотод оршин суух, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, аав овогт //,

     

          Холбогдсон хэргийн талаар:

 

            Яллагдагч ******* нь 2015 оны 1 дүгээр сараас 2015 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд *******тай ******* аймгийн ******* суманд авто ломбардын үйл ажиллагаа явуулах талаар харилцан тохирч 122528350 төгрөгийг авч, улмаар эргүүлэн төлөлгүй завшсан.

            -Мөн 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд  хохирогч *******тай харилцан тохирч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний шилжүүлсэн 50000000 төгрөгөөр ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг Тост өргөө байрны В блокны 1-1, Тост өргөө 3 дугаар байрны В зоорины давхрын З6 м2 талбайтай авто зогсоол зэрэг 2 объектыг худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан улмаар , нарт худалдаж, залилсан" гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: … эгчтэй хамтраад “Өөдлөн дэвших *******” ААНБ-ыг байгуулсан нь нэн. Өмнө байгуулагдаад би үйл ажиллагаа явуулж байсан миний компани биш. Байгуулаад явах явцдаа барьцаалуулаг зээлдүүлэх чиглэлээр үйлчилгээ явуулсан нь үнэн. Надаас нэхэмжилж байгаа 172 сая төгрөгийг бол энд үйл ажиллагаа явуулахад авсан сандал, ширээ офиссын обьектын зүйлүүд, ******* салбар нээгээд явуулсан 2 сая гаруй төгрөгийн зүйлүүд, үндсэн салбарт авсан 5 сая гаруй төгрөгийн зүйлүүд гээд энэ бүгд бид хоёрын хамт хийсэн энэ аж ахуй нэгжийн зардалд орсон. Гэхдээ үүнийг би хасуулна гэж 2019 оны байцаалтаас хойш яриагүй. Энэ дүнгүүд дээрээс нь ААНБ, татвар, нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвар, тог, ус, халаалт, интернэт, ******* энэ хоёрын хооронд ирж очиж фидуцийн гэрээ нотариатаар хийгээд эндээс явдаг байсан. Тэгээд машинуудыг авч явж барьцаанд бүртгүүлээд авто тээвэр ороод ирдэг байсан. Энэ нь үйл ажиллагааны зардалд нь орж байсан мөнгөнүүд маш их байгаа гэдгийг хэлмээр байгаа юм. Түүнээс биш би бүхэл 172 сая төгрөгийг нэг өдөр аваад төөрөгдөлд оруулаад цаашаа хараад явсан хүн бол биш гэж өөрийгөө бодож байгаа. Гэхдээ миний санхүүгийн мэдлэггүй алдаанаас болж би өөрөө өөрийн буруугаас болж алдсан гэдгээ 100 хувь хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч янз бүрийн зүйл өргөдөлдөө бичсэн байгааг би 2, 3 жил уншиж байгаа. Өөрт нь ч хэлж байсан. Хохирогч болсон хүн худлаа хэлж болоод байдаг. Шүүгдэгчээр сууж байгаа би бүх юм нь үнэн байгаад байдаг. би ятгасан болчихдог. Та нар ч гэсэн адилхан амьдарч байгаа. Өөрт нь байгаа мөнгийг эхлээд тэр хүмүүс санаа хэлдэг биз дээ. Хэн ч зүгээр мөнгөтэй нь өвөрт нь сууж байгаад гуйгаад авсан мэтээр эгч яваад байгаа. Миний ганц зүйл бол би энд үйл ажиллагаа явуулсан, эгчтэй хамтарсан. Өнөөдөр намайг байх хугацаанд хохирогч өөрөө эдийн засагч, нягтлан хүн. Үнэндээ надад бүх юмаа даатгаж нэг ч оролцоогүй шүү дээ. Өнөөдөр хохирогч гэдгээрээ намайг яллаад сууж байна. Гэхдээ би эгчдээ бол гомдох юм байхгүй. Би зээл авъя гэж авхуулаагүй.  Манай гэрт ирээд гуйгаад гэдэг үг нь өмнө бид нар ах дүү хүмүүс байнга л ирж очдог. Мөнгөтэй боллоо гээд би очоогүй шүү дээ. Гэтэл мөнгөтэй хүн түрүүлээд миний дүү танай нутагт хийж болох ямар боломжийн ажил байна вэ, энэ бэлэн мөнгө байгаа шүү дээ, энийг яаж эргүүлэх үү гэдэг санааг нь хэлээд энэ дээр нь би *******т байгаа ******* суманд байдаггүй юмыг л хэлсэн. Би өмнөх хуралд Амартүвшин өмгөөлөгчид хэлж байсан. Амартүвшин өмгөөлөгчөө би өмнө нь зүгээр гудамжны хүн байгаагүй шүү дээ. Би бүхэл бүтэн найман нэрийн хамгийн том “Амар” дэлгүүрийг түрээслээд ажиллуулдаг байсан. Би бараанд 50 сая төгрөг, түрээс 80 сая төгрөгийн бүх юмаа дэнчин тавьж болиод агуулахад одоо болтол бүх юм нь байгаа шүү дээ. Би энэ болгоноо дэнчин болгоод болгох гээд бид хоёр хамтарч ажилласан юм. Гэтэл би өнөөдөр энд яллагдагч болчихсон тийм үү. Хүний мөнгийг залилчихсан хүн болоод сууж байна. Би өмнө нь хэн ч биш байсан биш. Би Монгол улсын их сургуулийг физик электроникийн сургуулийг сэргээгдэх эрчим хүч гэдэг Монгол улсад 8 дах төгсөлтөөр нь төгсөж байсан дээд боловсролтой хүн. Надад миний удамд ах дүү, аав ээж нар сургасан ийм хүн залилах хүмүүжил надад байхгүй. Аль болох болгох гэж хичээж ажилласан болохоос биш компанийг байгуулах, оноосон нэрийг нь олох, *******д очиж улсын бүртгэлд авах энэ бүх ажилд эгчийн маань нэг хуруу ч ороогүй. Гэтэл бүх зүйлээрээ би тэр болгонд өөрийн мөнгөөрөө явж байгаа шүү тэр үед. Тэгчхээд одоо би их ашгийг нь олоод эгчдээ өгөөд явж байсан бол тэр хүний хувьд би магадгүй бурхан нь болсон байх байсан. Өнөөдөр би алдсандаа жижиг зах зээлд би орлого зарлагын тэнцэл дээр алдсандаа би тэр хүний хувьд яллагдагч болчихсон явж байна. Одоо сэйф, сандал, ширээ, *******д хийх гэж байсан бүх юмнууд нь төрсөн ах гэрт одоог хүртэл байгаа. Эд нар энэ мөнгөнөөс л гарсан. Би ганцаараа энэ мөнгийг бүх юманд зарцуулсан мөнгө биш. Одоо тэр сэйф нь манайд байна. Компьютер, нөүтбүүк, принтер, сандал ширээ байна, бичиг цаас нь хүртэл нотлогдож байна шүү дээ. Ажил хийсэн шүү дээ. Гэтэл яагаад намайг хоёр зүйл ангиар яллаад нэг нь завшсан, залилсан байна гээд яагаад байж боломгүй хоёр зүйл ангиар яллаад байгаа юм бэ. Анхнаасаа явчихсан юм бол. Би итгэлтэй байсан юм. Би ерөөсөө үнэн юм чинь яах юм бэ эгчээ, гэхдээ би төлнө эгчээ, нэгэнт миний алдаа, энэ бол миний л алдаа. Ийм асуудал үүсээд өдий зэрэгт явчихсан юм. Тэгээд тэр гарч байсан их зарлагуудыг та нар бүгдээрээ л мэднэ шүү дээ. Аж ахуйн нэгж байгуулаад явахад өчнөөн зардал гардаг. Тэр болгон тэр мөнгөнөөс л гарсан юм. Батзориг ахын тайлбарт би маргахгүй байна. Батзориг ахын мэдүүлэг үнэн мэдүүлэг. Хохирогч мэдүүлгээ өөртөө ашигтай байдлаар ярьсан байна лээ. Бүх энэ дотор байгаа худлаа зүйл гэж алга. Гэхдээ дэгсдүүлсэн ялгахгүй та нарын юм жаахан байж магадгүй гэж л би харж байгаа. Тэрнээс биш гэрчийн мэдүүлэгт бүх юм хуулийн дагуу л болсон. Үл хөдлөхийн гэрчилгээ хуулийн дагуу л гарсан. Би эгчийн нэр дээр гарна гэж бид хоёр яриагүй. Цуг л байсан. Над дээр л чи гарах ёстой гэж яриагүй. Гэрчилгээ гарах гэж байхад хэлсэн эгч нь очиж амжихгүй чи мэдэж байгаа гээд л бүх зүйл дээр ингэдэг. Одоо нэгэнт ийм байдалд хүрсэн учир би ингэж бодож байна. Би эхнэртэйгээ 3 хүүхэдтэйгээ тавуулаа амьдардаг. Миний эхнэр төрийн албан хаагч, байгууллагын удирдлага хийдэг. Би цагдаа дээр дуудаад байхаар нь цагдааг нь гуйж байсан. Миний эхнэрийг битгий ингээд өгөөч. Хэрэгтэн, яллагдагч шиг та нар байцаахаа болиод өгөөч гэж. Энэ бол миний л хийсэн хэрэг. Би өөрөө ирж байя л даа. Та нар яагаад миний эхнэрийг удаа дараа их байцаасан. Бүх юмыг нь шалгасан. Данс гэх мэт бүх юмыг шалгасан. Эхнэрийн дансанд орсон гэж бодсон юм шиг байгаа юм. Тэр мөнгө энэ олон сар яаж явсан нь ил тодорхой л хэрэг. Хэн ч эргэлзээд байх хэрэг биш гэж бодож байна. Би эхнэртэйгээ 2012 онд танилцаж 2013 онд хүүхэд төрөөд төрөхийн өмнө гэрлэлтээ батлуулсан болохоос 2012 оноос бид хоёр гэр бүл болсон. Энэнээс хойш газрыг би ирээд өөрөө авч байсан. Энэ байшинг өөрөө Номголжин ХХК-нд гүйцэтгэх захирал хийж байхдаа цалингаасаа авч байсан палк. Энэ зээлийн гэрээ ч байгаа. Хашаа байшин барих гэж бид хоёр эхнэр төрийн албан хаагч учраас зээл аваад хашаа байшингийн зээл гэсэн зээл. Энэ болгоноор нотлогдоод би ийм хашаа байшинтай болсон юм. Гэхдээ би эхнэрийн нэр дээр л гаргасан. Яалт ч үгүй бид хоёрын хамтын хүчээр боссон. Одоо надад өөр сонголт алга. Би тэр мөнгийг газар булаагүй шүү дээ.  Надад байхгүй шүү дээ. Би тэрийг тэр чигээр нь би хар цүнхэнд дараагүй. Надад байгаа боломж нь өнөөдөр шүүхийн танхимаас хэлэхэд эхнэр маань хүртэл зөвшөөрч байгаа. Одоо өөр яах юм бэ. Хэн нэгэн торны ард ороод амьдрал утгагүй болно. Бид нар дахиад хашаа байшин босгож чадна. Тийм болохоор энэ хохирол мөнгөндөө тэр байгаа хашаа башин, бүтээсэн авсан том хэмжээний газар. Байшин бол хэн ч амьдарсан гологдохгүй байшин. Амартүвшин өмгөөлөгч өндөр үнэлүүлсэн гэж асуух байх. Хамаагүй дахиад үнэлгээний газраар үнэлүүлье. Хуулийн хүрээнд болно. Би татгалзах зүйлгүй. Манайх хангалттай хүрэхээр тийм байшин. Надад чадах юм нь энэ байна. Эхнэртэйгээ би ингэж зөвлөлдсөн. Хохирлоос ингэж хашаа байшингаа хасуулаад эхнэр хүүхэдтэйгээ хадмынхаа жижиг өрөөнд амьдраад дараагийн шинэ зүйл рүүгээ тэмүүлмээр байна. Надад үнэхээр хэцүү байна. Би үнэлгээний л ажил хийж байна. Би Солонгос гарах урилга ирж байгаа боловч би яллагдагч учраас би явж чадахгүй өдий 5, 6 жил явж байна. Хэнд нь ч ашиггүй байдлаар ингээд амьдраад байгаа юм. Би яах ёстой юм бэ. Би ял авах ёстой юм болов уу. Би урилгаар Солонгос явчихсан байсан бол би адаглаад төлчихсөн байгаа. Ах дүү хүмүүс л дээ бид нар. Маш ойрхон байсан. Манай гэрээр их ирдэг. Зугаалах болгондоо манайд л ирдэг тийм амар айл нь байлаа шүү дээ манайх. Гэм буруугаа би зуун хувь хүлээн зөвшөөрч байгаа. Өөрийн алдаанаас болсон гэжээ.

 

Хохирогч ******* эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: ...Би *******аас 120000000 төгрөгийн эд хөрөнгө авахаар тохиролцож гэрээ хийсэн байгаа үлдэж байгаа 3585350 төгрөгийг гурван жилийн хугацаанд сар бүр тэнцүү хэлбэрээр төлөхөөр мөн гэрээ хийж тохиролцсон байгаа юм. Тиймээс *******д хуульд заасан торгох ялыг оногдуулж өгнө үү гэжээ.

 

Эрүүгийн  19320012200190 тоот хавтаст хэргээс:

 

Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Манай нөхрийг Ганбатын Батзориг гэдэг. Бид хоёр 2002 онд гэрлэж, эхнэр, нөхөр болсон юм. Манай нөхрийн төрсөн эгчийг Ганбатын Дэлгэрмаа гэдэг. эгч одоогоос 20 жилийн өмнөөс эхлэн Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдардаг иргэншилтэй болчихсон. эгчийн Америк нэр нь Darlene Lowrie гэдэг.Тэгээд манай нөхөр Г.Батзориг бид хоёр 2015 оны 01 дүгээр сард эгчээр дамжуулан Америкийн нэгдсэн улсын Денвер Со банкнаас 110000 долларыг нэг жилийн 5 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Тухайн мөнгийг эгч надад 2015 оны 01-р сарын 13-ны өдөр Монгол Улсын Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан шилжүүлсэн. Тэгтэл манай төрсөн эгч Энхмаагийн охин Д.Шүрэнчимэг болон түүний нөхөр ******* нар ******* хотод манай гэрт ирэх үед нь би "Манай гэр бүл байр худалдаж авахаар болсон. Байрны мөнгөө Америкийн нэгдсэн улсын банкнаас зээлсэн" гэж хэлсэн чинь манай хүргэн ******* надад хандаж "Танайх бөөн мөнгө ингэж түгжиж байр авч байхаар авто ломбард ажиллуулж байгаад ашгаар нь байр авчих, авто ломбардыг Зүүнхараад би ажиллуулж ашиг, мөнгийг нь би та нарт өгч байя, эхлээд авто ломбард ажиллуулах объект авах, хэрэгтэй, объектынхоо өрийг, Америкаас авсан мөнгөөр өрөө дарна" гэж нүдэнд харагдтал итгэл төртөл ярьсан.

Ингээд 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр *******ы Хаан банк дахь 500156391 дугаартай данс руу 50000000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгөөр авто ломбардын объект худалдаж авах үнэ байсан юм.

2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл *******ы байгуулсан "Өөдлөн дэвших *******" ХХК-ний тамга, тэмдэг авах, бичиг цаасны үнэ, хаяг реклам, сандал, ширээ, хяналтын камер, сейф зэрэг эд зүйлд 5702900 төгрөгийг зарцуулсан.

2015 оны 01-р сарын 22-ны өдөр *******ы Хаан банк дахь 2015 оны 02-р сарын 02-ны өдөр *******ы Хаан банк дахь 500156391 дугаартай данс руу 50000000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгийг ******* авто ломбардын зээлийн мөнгө болгож ашиглана гэж хэлж надаас авсан.

2015 оны 02-р сарын 1-ний өдөр *******д Хаан банк дахь 500156391 дугаартай дансаар нь дамжуулж 3000000 төгрөг шилжүүлсэн.

2015 оны 02-р сарын 16-ны өдөр *******д 10500000 төгрөг шилжүүлсэн.

2015 оны 02-р сарын 28-ны өдөр *******д 3000000 төгрөг шилжүүлсэн.

2015 оны 03-р сарын 01-ний өдөр *******д 3000000 төгрөг шилжүүлсэн.

2015 оны 03-р сарын 02-ны өдөр 3000000 төгрөг шилжүүлсэн.

2015 оны 03-р сарын 03-ны өдөр *******д 3000000 төгрөг шилжүүлсэн.

2015 оны 03-р сарын 0-ний өдөр *******д 3000000 төгрөг шилжүүлсэн.

2015 оны 03-р сарын 0-ний өдөр *******д 10000000 төгрөг,

2015 оны 03-р сарын 15-ны өдөр *******д 5000000 төгрөг,

2015 оны 03-р сарын 30-ны өдөр *******д 3000000 төгрөг,

2015 оны 0-р сарын 08-ны өдөр *******д 2000000 төгрөг,

2015 оны 0-р сарын 10-ны өдөр *******д 1300000 төгрөг ингээд нийт 2015 оны 01-р сарын 19-ний өдрөөс 2015 оны 0-р сарын 10-ны өдрийг хүртэл ******* нь надаас 158502900 төгрөгийг авсан.Тэгээд 2015 оны 0 дүгээр сард *******д надтай ******* аймгийн Алтанбулаг суманд манай төрсөн эцгийн гэрт уулзаж, "Эгчээ би ******* аймгийн Сүхбаатар суманд дахид авто ломбард ажиллуулж салбар нээмээр байна. Та надад мөнгө өгөөч" гэж хэлэхээр нь би 2015 оны 0-р сарын 2-ний өдөр *******д 12000000 төгрөг шилжүүлсэн.

2015 оны 0 дүгээр сарын сүүлээр *******ы ажиллуулна гэж хэлсэн авто ломбардын хэрэгсэл болох сейф, сандал, ширээ, нөтбүүк, принтер зэрэг эд зүйлийг 202550 төгрөгөөр худалдаж аваад ******* аймаг руу явах машинд өгч явуулсан. Ингээд ******* надаас баримттайгаар буюу нийт 18 удаагийн үйлдлээр 172528350 төгрөгийг залилж авсан. Би *******д дээрх 18 удаагийн үйлдлээс гадна хэд хэдэн удаагийн үйлдлээр мөнгө шилжүүлж байсан. Тэр нь *******ы дансны хуулгыг авах юм бол гарч ирэх байх. ******* надад 2015 оны 06-р сарын 06-ны өдрөөс 2015 оны 10-р сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 7 удаагийн гүйлгээгээр Америкийн нэгдсэн улс руу явуулах банкны хүүгийн мөнгийг явуулсан.

1. 2015 оны 06-р сарын 06-ны өдөр *******аас миний Хаан банк дахь дугаартай данс руу 900000 төгрөг шилжүүлсэн.

2. 2015 оны 06-р сарын 25-ны өдөр 1500000 төгрөг над руу шилжүүлсэн.

3. 2015 оны 07-р сарын 18-ны өдөр 1600000 төгрөг над руу шилжүүлсэн.

. 2015 оны 08-р сарын 25-ны өдөр 1600000 төгрөг шилжүүлсэн.

5. 2015 оны 09-р сарын 15-ны өдөр 1100000 төгрөг шилжүүлсэн.

6. 2015 оны 09-р сарын 19-ний өдөр 180000 төгрөг над руу шилжүүлсэн

7. 2015 оны 10-р сарын 16-ны өдөр 1550000 төгрөг над руу шилжүүлсэн. Нийт 830000 төгрөг л шилжүүлсэн. Энэ мөнгө болохоор Америкийн нэгдсэн улсаас авсан зээлийн хүүгийн мөнгө болохыг ******* ч мэдэж байгаа.

Тэгтэл ******* 2015 оны 11 дүгээр сард над руу утсаар ярьж "Өө аниа би Америк руу ч мөнгө явуулаад, энд авто ломбардын объектын зээл төлөөд ашиг ерөөсөө олохгүй байна. Та Америкт байгаа эгч рүүгээ яриад хэдэн сар банкны хүүгийн мөнгө явуулахгүй байж ашгаа хуримтлуулъя гэж хэлээд өгөөч" гэж гуйхаар нь би Америк руу эгч рүүгээ утасдаж ******* хэлснийг хэлж хэдэн сар хүү төлөөгүй. Ингээд ******* 2016 он гараад л сураггүй алга болчихсон. ******* надад мөнгө ч шилжүүлэхээ больсон. Авто ломбардын тайлангаа ч явуулахаа больсон. Америкийн нэгдсэн улсад банкнаас авсан зээлийг манай эгч л төлөөд яваад байгаа. ******* 2015 оны 02 дугаар сард ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг Тост-Өргөө 7 дугаар байрны В блокны; 1-1 тоот, 1-7 тоотыг байруудыг нийт 98900000 төгрөгөөр худалдаж авч авто ломбардын объект хийнэ гэж надаас санхүүжилт авсан. Тэгээд байрны урьдчилгаанд 50000000 төгрөг бэлнээр өгч үлдэгдэл 9000000 төгрөгийг авто ломбардын орлогоосоо сар болгон 900000 төгрөгийг 10 сар төлж дуусгаад хоёр объектын гэрчилгээ нь миний нэр дээр гарахаар ярилцаж тохирсон юм. Тэгтэл ******* авто ломбардын объектын үл хөдлөхийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулан авсан. Дараа нь миний худалдаж авсан үл хөдлөх хөрөнгийг өөрөө дур мэдэн бидэнд хэлэлгүйгээр зарж мөнгийг нь хувьдаа завшсан байна. *******аас мөнгө яасан бэ гэж асуухаар "Өө авто ломбардын объектоо зараад мөнгийг чинь өгнө" гэж яриад байдаг. Гэтэл объектоо аль хэдийнээ зараад мөнгийг нь өөрөө авсан байна. Ийм л зүйл болсон. Би *******аас одоогийн байдлаар 172528350 төгрөгийг нэхэмжилж байна. *******ы дансыг шүүж үзээд миний бүртгэлээр байхгүй мөртлөө миний шилжүүлсэн мөнгө байгаа бол нэхэмжилнэ. Би *******д 172528350 төгрөгийг өгөхдөө ******* өөрөө авто ломбард нээж ажиллуулна. Харин олсон ашгаасаа худалдаж авсан объектынхоо зээлийг тушааж, Америкийн банкнаас авсан мөнгөний хүүг төлнө гэж ярилцаж өгсөн. Би хоёр гурван удаа ирж үзсэн. Автомашиныг барьцаалж өөрөө явах нөхцөлтэйгөөр барьцаалан зээлдэг байсан. ... , Тост-Өргөө хотхоны үйлчилгээний зориулалттай байрыг ******* авто ломбард ажиллуулах оффис болгохоор надаас санхүүжилт  авч худалдан авсан. Би 201 оны 12 дугаар сард билүү 2015 оны 01 дүгээр сард  билүү *******тай хамт ******* аймгийн мандал суманд барилгын худалдааны үйл ажиллагаа явуулж байсан Тост-Өргөө ХХК-ний менежер Эрдэнэчимэг гэдэг хүүхэнтэй ирж уулзаж үйлчилгээний зориулалттай хоёр объект худалдаж авахаар ярилцаж тохироод мөнгө зээл орж ирэхээр худалдан авахаар ярилцсан. Тухайн үед Эрдэнэчимэг нь миний иргэний үнэмлэхийг хуулбарлаж аваад хоцорсон, байрны урьдчилгаа мөнгө орж ирэхээр гэрээ хийнэ гэж хэлж байсан. Би 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр руу объектын урьдчилгааны 50000000 төгрөгийг ******* хотоос банкаар дамжуулан шилжүүлсэн. Би бодохдоо би объектын мөнгийг нь *******д шилжүүлж байгаа юм чинь миний нэр дээр объектын гэрчилгээ гаргах байх гэж бодож байсан. Тэгтэл ******* миний мөнгөөр худалдаж авсан хоёр объектыг өөрийнхөө нэр дээр улсын бүртгэлээр бүртгүүлээд авчихсан байсан. ...******* надад 2017 онд объектын гэрчилгээ гарсан миний нэр дээр гаргачихсан байгаа таныг нааш цааш нь явуулаад яах вэ гэж бодоод би өөрийнхөө нэр дээр авчихлаа гэж хэлсэн. Тэр талаар ******* надад ерөөсөө хэлээгүй. ...Би *******д 50000000 төгрөгийн урьдчилгаа өгөхдөө өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авах эрх өгөөгүй. ...Гэрчилгээ авах тухайгаа надад хэлээгүй болохоор би мэдээгүй.  ...Надад Тост-Өргөө ХХК-ний данс байхгүй байсан учраас *******ы данс руу мөнгө шилжүүлсэн. ...Би яг байр худалдан авах гэрээнд өөрөө гарын үсэг зураагүй *******д итгэж байсан. ... , Нийтдээ надаас 18 удаагийн үйлдлээр нийтдээ 172528350 төгрөгийг шилжүүлж авсан. ...дээрх мөнгийг дандаа зээл гаргах гэсэн юм мөнгө орж ирээгүй байна гэсэн шалтгаанаар шилжүүлж авч байсан.  ... Үүнээс хойш зээлсэн мөнгөний хүү гэж надад 830000 төгрөгийг эргүүлж төлсөн багаа. Тэгээд 2015 оны 10 дугаар сараас хойш хүүгээ төлөхөө больсон. ...******* сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг СИТИ  худалдааны төвөөс худалдан авсан хоёр объектодоо өөрийнхөө Өөдлөн дэвших ******* ХХК-ний нэр дээр авто ломбард ажиллааж байсан. Тэгж нэг хэсэг ажиллуулж байгаад больсон байсан.  гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 35-36, 38-39, 3-5 дугаар хуудас/,

Гэрч Г.Батзориг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:..."Миний төрсөн эгч Ганбатын Дэлгэрмаа нь 1996 оноос хойш Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдарч байгаа. Америкийн нэгдсэн улсын иргэншилтэй болчихсон хүн байдаг юм. Манай эхнэр ******* бид хоёр 2015 онд байр орон сууц худалдаж авахаар болж Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдардаг эгчээр дамжуулан Америкийн нэгдсэн улсын Денвер Со банкнаас 110000 долларыг нэг жилийн 5 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Тэгээд дээрх 110000 долларыг эгч 2015 оны 01-р сарын 13-ны өдөр манай эхнэр ******* руу Монгол Улсын худалдаа хөгжлийн банкаар дамжуулан шилжүүлсэн. Манай эхнэр ******* надад 2015 оны 01 дүгээр сард " авто ломбард ажиллуулаад мөнгийг эргэлдүүлье" гэсэн гэхээр нь би "өө яах вэ дээ болж бүтэж байвал өөрсдөө мэдэхгүй юу даа" гэж хэлээд өнгөрсөн. Тэгээд манай эхнэр ******* л тай л харьцаад яваад байдаг. Би бол нарийн ширийн асуудлыг нь мэдэхгүй. нь 2015 оны 02 дугаар сард Тост Өргөө байрны В блокийн 1-1, 1-7 тоот хоёр объектыг үзүүлж "Энэ хоёр объектыг худалдаж аваад авто ломбард ажиллуулна" гэж ойлгуулсан. Би хааяа эхнэр *******аас "Юу болж байна. Мөнгөн төгрөг өгч байна уу гэж асуухад" "За болж байгаа" гэж хэлдэг байсан. Тэгтэл 2019 оны 01 дүгээр сараас эхлэн би нь манай эхнэр *******д мөнгө шилжүүлэхгүй байгааг мэдсэн. Би өөрөө ******* аймгийн ******* суманд ирээд авто ломбардын объектыг нь үзэж шалгахад авто ломбардын үйл ажиллагаа явуулж байгаа зүйл байхгүй, шатрын клуб байгуулчихсан байсан. Үл хөдлөх хөрөнгийн газраас лавлаж асуухад "Тост Өргөө байрны объектыг аль 2016 онд зарчихсан байсан. Тос өргөө байрны захиралтай уулзахад объектоо зарчихсан, манайхаас авто машины 2 граж худалдаж аваад тэр гражаа дөрвөн өөр хүнд худалдаад залилчихсан байна гэж ярьж байсан. Би ******* аймгийн ******* сумын ******* дүгээр багт ы гэрт нь ирж уулзахад *******ы хадам ээж Энхмаа, эхнэр Шинэчимэг, нар байсан. аас мөнгө нэхэхэд юу ч дуугарахгүй байсан. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 5 хуудас/,

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:..."Манай нөхөр ******* нь 2015 онд *******тай эгчтэй хамтран Авто ломбард ажиллуулах зорилгоор мөнгө авсан. Яг хэдэн төгрөг авсан талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Мөнгө авахдаа дандаа дансаар хоорондоо шилжүүлж авсан байх ёстой. Тэгээд бас ******* эгч манай нөхөр ******* хоёр Сити центр төвд авто ломбард ажиллуулах объект худалдаж авах гэрээ хийж авсан байх би сайн мэдэхгүй байна....Авто ломбард ажиллуулж байсан байрыг манай нөхөр ******* Зүүнхараагийн нэг хүнд хоёр авто машинаар худалдсан. Авто машиныг нь ******* хотод авто машин худалдан борлуулдаг ченжээр дамжиж зарагдсан. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 6-7 хуудас/,

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би ******* гэдэг залууг танина. 2015 онд ******* нь ******* аймгийн ******* сумын 2 дугаар багт байрлалтай манай Тост- Өргөө ХХК-ний барьсан барилгаас худалдан авалт хийж байсан. ******* нь Тост- Өргөө хотхоны 7 дугаар байрны В блокны 1-1 тоот, 1-7 тоот 2 ширхэг объектыг худалдаж авахаар гэрээг хийж урьдчилгаа төлбөр төлсөн. ******* нь В блокын 1-1 тоот объектыг худалдаж авахаар 26281500 төгрөгийн урьдчилгаа төлбөр авч сар болгон 3000000 төгрөг төлөхөөр тохирсон. В блокны 1-7 тоот объектод 1379500 төгрөгийн урьдчилгаа төлбөр төлж үлдэгдэл төлбөрийг сар болгон 1900000 төгрөг төлөхөөр график гаргасан. Хоёр объектын зээлийн эргэн төлөлтийг 900000 төгрөгийг нийт 5 удаа буюу 2500000 төгрөгийг төлсөн. ******* нь объектын төлбөрөө төлөхөө больчихоор нь төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсаны дагуу 2017 оны 01-р сарын 25-ны өдөр ******* ирж уулзаад тооцоо нийлээд үзэхэд 6576000 төгрөгийг төлсөн байсан. ******* нь объектын төлбөрийг төлөх боломжгүй байна гэж хэлээд В блокны 1-7 тоотыг худалдан авахаа больж нийт төлсөн 6576000 төгрөгтөө В блокны 1- 1 тоот объектыг 56281500 төгрөгөөр худалдаж авсан. Үлдэгдэл буюу 829500 төгрөгтөө ******* нь надаас Тост-Өргөө хотхоны 3 дугаар байрны доор 2 машины граж худалдаж авсан . ******* надад өр төлбөр байхгүй....******* ******* хоёр анх гэрээ хийхдээ хамт ирж надтай уулзсан. ******* нь надад "энэ нь бүх зүйлийг хариуцна" гэж хэлж байсан санагдаж байна. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 8-50 хуудас/,

Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2018 оны 03 дугаар сард зарын дагуу ******* гэх хүнээс тухайн авто зогсоолын зориулалттай 36 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 8 сая төгрөгөөр худалдаж авсан...Тухайн үед нотариатаар ороод худалдах худалдан авах гэрээ байгуулаад бичиг баримт нь миний нэр дээр гарч ирсэн. Анх гэх хүн надад "Сити төвд павильон худалдаж аваад буцаасан чинь зөрүү өгөх мөнгө байхгүй гэхээр нь энэ машины зогсоолыг зөрүүнд нь бодож авсан юм л гэж хэлсэн. ...гэх мэдүүлэг/2 дугаар хх-ийн 16 хуудас/,

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2017 оны 0 дүгээр сард билүү 5 сард "Сити" худалдааны төвд павильон зарна гэсэн зар захын узелээр явж байхаар нь би утсаар нь холбогдоход байсан. Тэгээд бид 2 ярилцаад "Сити" худалдааны төвийн 1 давхарт 3 м2 талбай бүхий 1 өрөөг 6 сая төгрөг гээд байхаар нь 600000 төгрөгөөр тохирч худалдан авсан. Уг талбайг худалдан авахдаа машин оролцуулж болох уу гэхэд үзье гээд манай машинуудыг үзээд машин оролцуулж зарахаар болсон. Лексус-70 маркийн 22-20 СЭА, Т.Пруис-20 маркийн 99-05 СЭҮ улсын дугаартай 2 тээврийн хэрэгслийг өгөөд зөрүүд нь 6 сая төгрөгийг манай нөхөр И.Насан-Отгон дансаар шилжүүлж өөрт нь өгсөн... миний өмч гэж хэлсэн. Тэгээд бичиг баримт нь ы нэр дээр байсан тул би худалдан авсны дараа би өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн байгаа. д дам сураг хүмүүсээс сонсоход уг газарт эгчийнхээ авто ломбардыг ажиллуулдаг байсан гэсэн. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 116 хуудас/,

******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1211 дугаартай албан бичгийн хавсралт /Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх захиалан бариулах 2015/06 тоот гэрээг үндэслэн 2016 оны 09-р сарын 12-ны өдөр хууль ёсны анхны өмчлөгчөөр ******* бүртгэгдсэн байх бөгөөд 2018 оны 05-р сарын 10-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр өмчлөгч /МИ87081906/-ийн нэр дээр шилжсэн тухай бүртгэл хийгдсэн байна/1 дүгээр хх-ийн 83 хуудас/,

Монгол Улсын иргэн Боржигон овгийн Алтанбулагийн Пагмадулам МИ87081906 ******* аймгийн ******* сумын 2-р баг, Ширхэнцэг Тост өргөө 7 дугаар байр, В блокны 1-1 тоот 3.11 м.кв талбайтай, Үйлчилгээ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-1307007529 дугаарт бүртгэж гэрчилгээ олгов" гэх Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/1 дүгээр хх-ийн 86 хуудас/,

*******ы 500156391 дугаартай Хаан банкны дансанд *******аас мөнгө шилжүүлсэн талаарх орлогын мэдүүлгийн хуулбарууд/ 1 дүгээр хх-ийн 8-10 хуудас/,

*******ын Хаан банкны дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулбар/1 дүгээр хх-ийн 12-16 хуудас/,

2020 оны 02-р сарын 11-ний өдрийн Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл "Үзлэгээр илэрсэн нь: Хавтаст хэрэгт авагдсан материалаар ******* эрхлэн явуулсан "Өөдлөн дэвших *******" авто ломбардын 2 хавтас бүхий зээлийн гэрээнд 2015 оны 05 дугаар сараас хойш нийт нэр бүхий 62 хүнд 91105000 төгрөгийг 7-8 хувийн хүүтэй 1- сарын хугацаатай зээлүүлсэн байна. Дээрх 62 хүнд холбогдох зээлийн гэрээнээс хүний 6100000 төгрөгийг буцааж төлүүлээгүй, зээлийн гэрээн дээр хаасан тухай тэмдэглэл тусгагдаагүй, үлдсэн 58 хүний 85005000 төгрөгийн зээл бүрэн төлөгдсөн байв. ...гэх тэмдэглэл/1 дүгээр хх-ийн 126 хуудас/,

*******ы 500156391 дугаартай Хаан банкны дансанд *******аас мөнгө шилжүүлсэн талаарх орлогын мэдүүлгийн хуулбарууд/ 1 дүгээр хх-ийн 8-10 хуудас/,

*******ын Хаан банкны дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулбар/1 дүгээр хх-ийн 12-16 хуудас/,

2020 оны 02-р сарын 11-ний өдрийн Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл "Үзлэгээр илэрсэн нь: Хавтаст хэрэгт авагдсан материалаар ******* эрхлэн явуулсан "Өөдлөн дэвших *******" авто ломбардын 2 хавтас бүхий зээлийн гэрээнд 2015 оны 05 дугаар сараас хойш нийт нэр бүхий 62 хүнд 91105000 төгрөгийг 7-8 хувийн хүүтэй 1- сарын хугацаатай зээлүүлсэн байна. Дээрх 62 хүнд холбогдох зээлийн гэрээнээс хүний 6100000 төгрөгийг буцааж төлүүлээгүй, зээлийн гэрээн дээр хаасан тухай тэмдэглэл тусгагдаагүй, үлдсэн 58 хүний 85005000 төгрөгийн зээл бүрэн төлөгдсөн байв. ...гэх тэмдэглэл/1 дүгээр хх-ийн 126 хуудас/,

Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний хуулбар/1 дүгээр хх-ийн 8-85 хуудас/,

            2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар/1 дүгээр хх-ийн 86 хуудас/,

            2015 оны 01дүгээр сарын 19-ний өдрийн худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын №2015/06 дугаартай гэрээний хуулбар / 1хх-ийн 91-92 хуудас/ зэргийг улсын яллагчаас,

            Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд болох Шүүгдэгч *******ы иргэний үнэмлэхийн хуулбар, жолооны үнэмлэхийн хуулбар /1 дүгээр хх-ийн 60 дугаар хуудас/,  

Шүүгдэгч *******ы оршин суугаа газрын тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 60-61 дүгээр хуудас/,

Хохирогч *******ын ******* сумын сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан гомдол/1 дүгээр хх-ийн -5 дугаар хуудас/,

******* аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №******* дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол/1 дүгээр хх-ийн 53-5 дүгээр хуудас/,

Шүүгдэгч *******ы Хас, Төрийн банканд харилцах данс эзэмшдэг эсэх лавлагаа/1 дүгээр хх-ийн 65-66 дугаар хуудас/

Шүүгдэгч *******ы Хаан банк дахь харилцах дансны дэлгэрэнгүй хуулга/1 дүгээр хх-ийн 18-208 дугаар хуудас/

******* аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №28 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол/2 дугаар хх-ийн 13-1 дүгээр хуудас/

Иргэн ийн Орон сууцны зээлийн гэрээний хуулбар/2 дугаар хх-ийн -7 дугаар хуудас/

Хохирол тооцоолсон хүснэгт/2 дугаар хх-ийн 56-57 дугаар хуудас/

******* аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын 20120оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №21 дугаартай “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоол/3 дугаар хх-ийн 191-192 дугаар хуудас/

 Шүүгдэгч *******ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас

Шүүгдэгч ******* хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар,

Шүүгдэгч *******ы эхнэр нь хохирогч *******д учирсан хохирол өөрийн өмчлөлийн хашаа байшин газрыг өгөхийг зөвшөөрсөн тодорхойлолт

Шүүгдэгч *******, хохирогч ******* нарын хооронд байгуулсан хохирол төлбөр төлөх, үл хөдлөх эд хөрөнгийг хохирол тооцон төлөх, шилжүүлэх тухай гэрээ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр шинжлэн судалсан болно.          

            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч, гэрч хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг.Шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцох талаар:

 

******* аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ыг 2015 онд *******тай ******* аймгийн ******* суманд авто ломбардын үйл ажиллагаа явуулах талаар харилцан тохирч 122528350 төгрөгийг авч, улмаар эргүүлэн төлөлгүй завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь шүүгдэгч ******* нь 2015 оны 01 дүгээр сараас эхлэн эхнэр ийн төрөл садны хүн буюу хохирогч *******ыг өөрийн эгчээс тодорхой хэмжээний мөнгө зээлсэн болохыг мэдсэн буюу уг мөнгийг авахын тулд ******* аймгийн ******* суманд авто ломбард буюу авто машин барьцаалан зээлдүүлэх газар байгуулж ажиллуулах, ашиг орлого олж, хуваах, хохирогчийн мөнгийг өсгөж өгнө гэж их хэмжээний мөнгийг шилжүүлэн авч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан 18 удаагийн үйлдлээр 172528350 төгрөгийн авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа ба хохирогч ******* нь шүүгдэгч *******д ямар нэгэн үүрэг даалгавар, эд хөрөнгийг итгэмжлэн хариуцуулаагүй ба шүүгдэгч ******* нь хохирогчид байгаа мөнгөн хөрөнгийн эрхийг шилжүүлэн авахын тулд зориуд зохиомол байдлыг бий болгож их хэмжээний ашиг орлого олох боломжтой мэтээр хохирогчийг төөрөгдөлд оруулсан нь хохирогч *******ын хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж нь “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” байхыг шаарддаг. Гэтэл хохирогч ******* нь шүүгдэгч *******д ямар нэгэн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлж, итгэмжлэн хариуцуулаагүй ба итгэмжлэн хариуцуулах гэдэг нь өөрийн өмч хөрөнгийг бусдад хариуцуулж, ямар нэгэн үүрэг гүйцэтгүүлэх, эсхүл тухайн эд хөрөнгийг харж хамгаалж байхыг шаарддаг бөгөөд шүүгдэгч нь хохирогчтой хамаатан садан төрлийн холбоотой харилцааг ашиглан мөнгөн хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” ...гэж заасан ба шүүгдэгч *******ы хохирогч *******аас 18 удаагийн гүйлгээгээр их хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдэл нь залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн байна гэж дүгнэлээ.

 

Тиймээс шүүгдэгч *******д ******* аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй байна.

 

Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол...” 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг” 2.2-д “ бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол...” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 3-д “ Энэ хуульд заасан “ноцтой хохирол, хор уршиг” гэж хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эд хөрөнгийн эрхэд, эсхүл улс орон, хүн амын аюулгүй байдалд ач холбогдол бүхий эрхэд хохирол, хор уршиг учирсныг ойлгоно” .1-д “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно” гэж тус тус заажээ.

Иймд шүүгдэгч *******ыг 2015 оны 01 дүгээр сараас нь 2015 оны 0 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд ******* аймгийн ******* суманд “авто машин барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбард ажиллуулж хохирогч *******ын мөнгөн хөрөнгийг өсгөж өгөх, ашиг орлого олох зэрэг зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж  залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...Хохирогч *******ын Худалдаа хөгжлийн банкны №5000812 дугаартай USD дансны хуулбар “100000 доллар шилжүүлсэн баримт” /1хх-ийн 11 дүгээр хуудас/, *******ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 1 дүгээр хуудас/, хохирогч *******ын мэдүүлэг /1хх-ийн 35-36 дугаар хуудас/, гэрч Г.Батзоригийн мэдүүлэг /1хх-ийн 5 дугаар хуудас/, гэрч ийн мэдүүлэг /1хх-ийн 6-7 дугаар хуудас/, *******ы 500156391 дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 12-16 дугаар хуудас/,  Гэрч Ц.Чандагбалын мэдүүлэг /1хх-ийн 8-50 дугаар хуудас/, хохирогч ийн /1хх-ийн 116 дугаар хуудас/, 2020 оны 02-р сарын 11-ний өдрийн Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 126 дугаар хуудас/, ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1211 дугаартай албан бичгийн хавсралт /1хх-ийн 83 дугаар хуудас/, Монгол улсын иргэн Алтанбулагийн Пагмадуламын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 86 дугаар хуудас/, Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний хуулбар /1хх-ийн 8-85 дугаар хуудас/, 2018 оны 05 сарын 10-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар /1хх-ийн 86 дугаар хуудас/, 2015 оны 01 сарын 19-ний өдрийн худалдаа, үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын №2015/06 дугаартай гэрээний хуулбар /1хх-ийн 91-92 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, мөн шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос мөнгө хүлээн авсан болон одоо үлдэгдэл хохирол төлбөрийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгч ******* 2015 онд *******тай ******* аймгийн ******* суманд авто ломбардын үйл ажиллагаа явуулах талаар харилцан тохирч хохирогч *******аас 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2015 оны 0-р сарын 10-ны өдрийг хүртэл нийт 158502900 төгрөг, мөн 2015 оны 0 дүгээр сард хохирогч *******тай уулзаж "Эгчээ би ******* аймгийн Сүхбаатар суманд дахид авто ломбард ажиллуулж салбар нээмээр байна. Та надад мөнгө өгөөч" гэж хэлэн 2015 оны 0-р сарын 2-ний өдөр 12000000 төгрөг тус тус авсан ба ******* "Өөдлөн дэвших *******" авто ломбардын үйл ажиллагаа явуулж 2015 оны 05 дугаар сараас хойш нийт нэр бүхий 62 хүнд 91105000 төгрөгийг 7-8 хувийн хүүтэй 1- сарын хугацаатай зээлүүлсэн бөгөөд дээрх 62 хүнд холбогдох зээлийн гэрээнээс хүний 6100000 төгрөгийг буцааж төлүүлээгүй, үлдсэн 58 хүний 85005000 төгрөгийн зээл бүрэн төлөгдсөн боловч хохирогч *******д 2015 оны 06-р сарын 06-ны өдөр 900000 төгрөг, 2015 оны 06-р сарын 25-ны өдөр 1500000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 1600000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1600000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 1100000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 180000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1550000 төгрөг, нийт 830000 төгрөг төлсөн бөгөөд үлдсэн мөнгийг хэрхэн зарцуулсан талаар баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч мэдүүлэхдээ “Би зүйлчлэлээр зааж байгаа шиг залилсан гэдгээр эгчийгээ залилаад өдий зэрэгтээ явсан гэж бодохгүй байгаа. Бас аж ахуйн нэгж, авто ломбард мөнгөтэй холбоотой бизнес явуулна гэдэг их олон талаас нь олон хүнтэй уулзах ч болдог юм байна лээ. Өгдөг авдаг юмыг нь ч өгөх болдог. Энэ олон юмаар л явснаас зөвхөн залилахын тулд энэ мөнгийг үрж дуусгаагүй. Шүүхийн байгууллагаар авто ломбардынхаа талаар ч орж байсан. Эвлэрүүлэн зуучлахад миний материал архивлагдаад байж байгаа байх. Мэдээж хүмүүс машинаа алдахдаа шинэ байдлаар нь өгдөггүй байх. Буцаагаад олон эд анги эвдрэлтэй болгоод л өгдөг. Тэрийг нь буцаагаад янзалж сэлбэж зарах гээд нэг талаасаа биш олон талаасаа ийм зүйл болсон. Мөн миний өөрийн алдаанаас болж, одоо машин техник гэхгүйгээр зөвхөн нотариатын гэрээгээр нэг бол итгэлцлээр зээлд гаргасан мөнгө ч байгаа. Одоо болтол тэр болгоныг авч чадаагүй хүмүүс зөндөө байгаа...мөн цалин хөлс, тавилга худалдаж авах гэх мэт зардал гарсан...” гэж мэдүүлдэг боловч энэ талаар эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан хангалттай нотлох баримт байхгүй, шүүгдэгчийг мэдүүлэг няцаагдаж байх тул хохирогч *******ын  шүүгдэгч *******д итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу нийт 122528350 төгрөгийг шүүгдэгч улмаар эргүүлэн төлөлгүй завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, мөн шүүгдэгч ******* 2015 онд хохирогч *******тай харилцан тохирч, 2015 оны 02 дугаар сард ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг Тост-Өргөө 7 дугаар байрны В блокны; 1-1 тоот, 1-7 тоот байруудыг нийт 98900000 төгрөгөөр худалдаж авч авто ломбардын объект хийхээр тохирч  санхүүжилт буюу байрны урьдчилгаанд 50000000 төгрөг бэлнээр авч үлдэгдэл 9000000 төгрөгийг авто ломбардын орлогоосоо сар болгон 900000 төгрөгийг 10 сарын хугацаатай гэрч Ц.Чандагбалд төлж дуусгаад, уг хоёр объектын үл хөдлөх  эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нь хохирогч *******ын нэр дээр гарахаар ярилцан тохирсон боловч шүүгдэгч ******* нь авто ломбардын объектын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулан авч өөрөө дур мэдэн хохирогч *******д мэдэгдэлгүйгээр зарж борлуулсан буюу бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж *******ын шилжүүлсэн 50000000 төгрөгөөр ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг Тост өргөө байрны В блокны 1 -1, Тост өргөө 3 дугаар байрны В зоорины давхрын З6 м2 талбайтай авто зогсоол зэрэг 2 объектыг худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан улмаар , нарт худалдаж, хохирогч *******ыг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж тус тус дүгнэв. 

           

            Тиймээс ******* аймгийн ******* сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

 

Хохирогч *******д шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааны шатанд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хохирол болох 172528350 төгрөгөөс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 8930000 төгрөгийг хохирогч *******д дансаар шилжүүлэн төлсөн байна. Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар үлдэгдэл хохирол төлбөр буюу шүүгдэгч *******аас 163585350 төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгуулах нь зүйтэй байна гэж гэм буруугийн шүүх хуралдаанаас шийдвэрлэснийг шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хохирол төлбөр нөхөн төлөхтэй холбоотойгоор 0 хоногийн завсарлагаа авч хохирогч *******д нөхөн төлөх 163585350 төгрөгийн хохирлоос шүүгдэгч ******* нь 12000000 төгрөгийн нөхөн төлбөрт ******* аймгийн ******* сумын ******* дүгээр баг, н 55 тоотод байрлах 751м2 гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газар, ******* аймгийн мандал сумын ******* дүгээр баг, н 10-1001 тоотод байрлах 10м2, 36м2 хувийн сууц зэрэг хөрөнгийг өгч, үлдэх 3585350 төгрөгийг 36 сарын хугацаанд сард 1210000 төгрөгийг нөхөн төлж төлбөрийг бүрэн төлж баргуулах гэрээг байгуулж хохирогч шүүгдэгчтэй эвлэрсэн талаарх тодорхойлолтыг хохирогчийн зүгээс гаргаж ирүүлсэн байна. Тиймээс шүүгдэгч *******аас Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар 3585350 төгрөгийг гаргуулж хохирогч ******* хотын дүүргийн хороо хорооллын тоотод оршин суух,/РД:МА8061108, / овогт д олгож шийдвэрлэх зүйтэй байна.

 

Гурав.Шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч ******* 2015 оны 01 дүгээр сараас эхлэн эхнэр ийн төрөл садны хүн буюу хохирогч *******ыг өөрийн эгчээс тодорхой хэмжээний мөнгө зээлсэн болохыг мэдсэн буюу уг мөнгийг авахын тулд ******* аймгийн ******* суманд авто ломбард буюу авто машин барьцаалан зээлдүүлэх газар байгуулж ажиллуулах, ашиг орлого олж, хуваах, хохирогчийн мөнгийг өсгөж өгнө гэж их хэмжээний мөнгийг шилжүүлэн авч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан 18 удаагийн үйлдлээр 172528350 төгрөгийн авч хохирогч *******ыг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч *******ы үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

            Тиймээс шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас бусдад учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч ******* нь шүүгдэгчид хорихоос төрлийн ял оногдуулж өгнө үү гэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.2-т зааснаар 10000 /арван мянга/ нэгж буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх үзэв.

            Энэ хэрэгт 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 28 дугаартай прокурорын тогтоолоор битүүмжилсэн хөрөнгө болох Даваасүрэнгийн Шинэчимэгийн эзэмшлийн Г-1307000235 дугаартай ******* аймгийн ******* сумын дүгээр баг н 10-1001 тоотод байх 10 м2, 36 м2 талбайтай хувийн сууц, гражийн зориулалттай эд хөрөнгө, 2020 оны 08 дугаар сарын 10-ны 32 дугаартай прокурорын тогтоолоор ийн эзэмшлийн Ү-1307007795 дугаартай ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг, Ширхэнцэг Тост-өргөө 3 дугаар байр В зоорины давхарт 32м2 талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 2020 оны 07 дугаар сарын 30-ны 30 дугаартай прокурорын тогтоолоор ын эзэмшлийн Ү-1307007529 дугаартай бүртгэлийн гэрчилгээтэй ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг, Ширхэнцэг Тост-өргөө 7 дугаар байр В блокийн 1-1 тоотод байх 3.11 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгох зүйтэй байна.

            Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.19 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч аав овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч аав овогт ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “хуурч, эсхүл бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******ыг 10000/арван мянга/ нэгж буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт  зааснаар ялтан *******ыг торгосон 10000000 төгрөгийн торгох ялыг 36 /гучин зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, шүүгдэгч хохирогчид шүүхийн шатанд 12893000 төгрөгийг хохирогчид нөхөн төлснийг  тус тус дурдсугай.

7.Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас 3585350 /дөчин гурван сая таван зуун наян таван мянга гурван зуун тавин/төгрөг гаргуулж, хохирогч ******* хотын дүүргийн хороо хорооллын тоотод оршин суух, РД:МА8061108, / овогт д олгосугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 28 дугаартай прокурорын тогтоолоор битүүмжилсэн хөрөнгө болох Даваасүрэнгийн Шинэчимэгийн эзэмшлийн Г-1307000235 дугаартай ******* аймгийн ******* сумын дүгээр баг н 10-1001 тоотод байх 10 м2, 36 м2 талбайтай хувийн сууц, гражийн зориулалттай эд хөрөнгө, 2020 оны 08 дугаар сарын 10-ны 32 дугаартай прокурорын тогтоолоор ийн эзэмшлийн Ү-1307007795 дугаартай ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг, Ширхэнцэг Тост-өргөө 3 дугаар байр В зоорины давхарт 32м2 талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 2020 оны 07 дугаар сарын 30-ны 30 дугаартай прокурорын тогтоолоор ын эзэмшлийн Ү-1307007529 дугаартай бүртгэлийн гэрчилгээтэй ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг, Ширхэнцэг Тост-өргөө 7 дугаар байр В блокийн 1-1 тоотод байх 3.11 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгосугай.

          9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн -д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ЭРДЭНЭМӨНХ