Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/34

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Г.Тунгалаг

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 ******* аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* аймгийн ******* суманд 2003 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-2, ээжийн хамт ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, урьд өмнө ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Валяагийн /рд:МЗ0329200*******/

 

           Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ******* аймгийн ******* сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт тухайн үед үүссэн тааламжгүй харилцааны улмаас насанд хүрээгүй хохирогч *******той маргалдаж түүний нүүр хэсэгт 2-3 удаа гараараа цохисны улмаас хохирогчид хамар ясны баруун хажуу хана зөрүүтэй, зүүн хажуу хана цөмөрсөн хугарал хамрын таславч дээд 1/3 хэсгээр баруун тийш мурийсан тархи доргилт духны зүүн хэсэг 2 нүд болон хацар орчим цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …Би дахин мэдүүлэг өгөхгүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн  тоот хавтаст хэргээс

 

Насанд хүрээгүй хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: эгчийн гэрээс ирж аваад гол орсон тэр хэд архи ууж байсан. Би уухгүй гэсэн чинь  төрсөн өдрөөр уучих гээд архи пиво  дөрвүүлээ хувааж уусан. Тэгээд тэндээсээ караоке орох болоод 16 цагийн үед VIP  караоке руу орсон. Ороод сууж байсан чинь ын танил дүү нар болох Номинсувд Намуун, Заяа, нар орж ирсэн. Тэгээд сууж намайг  архи уу гэж хэлээд уулгасан. Би нойл ороод гарч ирээд гар утсаа авах гэсэн чинь эгч цэнэглүүлж байсан газраас авчихсан байсан. Тэгээд буцаж орж ирээд байж байхдаа наад нойл орж юм ярих юм уу гэхээр нь би тэгье гэж хэлээд бид хоёр нойлд маргалдаж муудалцахгүй юм ярьж байтал араас нь Номинсувд, Намуунаа, Заяа гурав орж ирсэн чинь гийн ааш зан нь өөрчлөгдөөд миний баруун мөр рүү хуруугаараа хатгаад намайг яасан олон юм ярьдаг гичий вэ чи гэхээр би г түлхсэн. Тэгсэн чинь нь энэ муу бацаан яасан том болчихсон юм гээд миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэр үед Номинсувд, Намуун, Заяа гурав хараад зогсож байсан. Намайг цохисны дараа би зөрүүлээд г гараараа нэг удаа нүүр хэсэг рүү нь цохисон дахиад намайг гараараа цохисон миний толгой хэсэг рүү  өшиглөөд байсан.  ... намайг VIP  караоке  нойлд ороод гараараа хоёр удаа цохисон./нүүр хэсэг рүү/ мөн хөлөөрөө намайг газар хэвтэж байхад нэг удаа нүүр хэсэг рүү өшиглөсөн. Бусад хүмүүс нь хараад байж байсан.  Би бол г нэг удаа нүүр хэсэгт нь гараараа цохисон өөрөөр зодолдсон зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 10-11 дүгээр хуудас/

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр эгчийн төрсөн өдөр нь болоод 15 цагийн үед би болон Намуун, , Номинсувд бид нар зах дээр уулзсан. Тэгээд эгчтэй ярьсан чинь гол дээр байна гэж хэлсэн. Тэгээд очих гээд явж байсан чинь эгч эндээс хөдөлж байна VIP  караоке орно гэж хэлсэн тэгээд бид нар хүлээгээд байж байсан. Тэнгээд эгч 4-5 хүнтэй хамт ирсэн, бол тэр дотор хамт байсан. ...Нойл дотор Намуун, Номинсувд бид тав үлдсэн. Тэгсэн чинь Номинсувд бид хоёрыг гарч бай гээд байсан. болохоороо наад асуудлаа дараа больё хэрүүл хиймээргүй байна гэж хэлсэн.о Намуун гурав хоорондоо юм яриад байсан.Тэгснээ , хоёр өөдөөсөө дайралцаад эхэлсэн гар нь сарваганаад  байсан/цохисон эсэхийг нь харж чадаагүй/ тэгсэн чинь Солонгыг газарт унагаад гарыг нь дараад  хэвтсэн./Намуун хажууд нь зогсож байсан юм/ тэр үед нь би харсан гар утсаараа өөрийнхөө зургийг дараад зогсож байсан юм.  болохоороо Солонгын гарыг нь дараад гэдэс хэсэг дээр нь суучихсан газар хэвтүүлчихсэн байсан. о газарт хэвтэж байхдаа хөлөө савлаад хөдөлгөөд байсан тэр үед хойш хөл рүү нь харахдаа хөлд нь цохиулчихсан тэгээд гийн нүд нь цохигдчихсон  юм шиг байсан тэгээд Солонгын дээрээс нь дарж байхдаа гараараа нүүр хэсэгт нь хоёр удаа цохисноо босоод толинд өөрийгөө хараад нүүрээ угаасан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 18-19 дүгээр хуудас/

Гэрч Н. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Нөгөө хэд нойл орчихсон байсан би нойл орж бие засаад , хоёр хоорондоо юм яриад зогсож байхаар нь хоорондоо маргалдахгүй шүү гэж хэлээд гарч явсан тэгээд хэсэг хугацааны дараа нойлд чанга дуу гараад байхаар нь гүйгээд орсон чинь Солонгын хамраас нь цус гарчихсан нүд нь хавдчихсан газар суучихсан уйлаад байж байсан.  болохоороо угаалтуурын хажууд нүд нь улайчихсан  нүднээс нь цус гарчихсан  цусаа арилгаад зогсож байсан. Тэгээд би Солонгын ээж рүү нь залгаад болсон зүйлийн талаар  хэлсэн. ...Би ямар шалтгааны улмаас маргалдаж зодолдсон гэдгийг нь мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 24-25 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /Хх-ийн 1 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Н.Солонгын Цагдаагийн хэлтэст гаргасан гомдол/хх-ийн 6 дугаар хуудас/

******* аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн №35 дугаартай дүгнэлт

Дүгнэлт хэсэгт:

             1.Н.Солонгын биед хамар ясны баруун хажуу хана зөрүүтэй, зүүн хажуу хана цөмөрсөн хугарал, хамрын таславч дээд 1/3 хэсгээр баруун тийш мурийсан  тархи доргилт, духны зүүн хэсэг, хоёр нүд болон хацар орчим цус хуралт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

             2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

             3.Хамрын ясны хугарал гэмтэл нь дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Таславчийн мурийлт тархи доргилт духны зүүн хэсэг хоёр болон хацар орчим цус хуралт зөөлөн эдийн гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Дээрх гэмтлүүд нийлээд гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй болно.

             4.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу  түр хугацаанд сарниулна. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/Хх-ийн 31-32 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.          

            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.

 

Нэг.Шүүгдэгч *******г гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ******* аймгийн ******* сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Vip караокед үйлчлүүлж байхдаа насанд хүрээгүй хохирогч *******той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаас бие эрх чөлөөнд нь халдаж цохиж зодон хамар ясны баруун хажуу хана зөрүүтэй, зүүн хажуу хана цөмөрсөн хугарал, хамрын таславч дээд 1/3 хэсгээр баруун тийш мурийсан  тархи доргилт, духны зүүн хэсэг, хоёр нүд болон хацар орчим цус хуралт зөөлөн эдийн гэмтэл учруулж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...насанд хүрээгүй хохирогч Н.Солонгын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 10-11 дүгээр хуудас/, гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 18-19 дүгээр хуудас/, гэрч Н.ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг/хх-ийн 24-25 дугаар хуудас/, шүүгдэгч *******гийн эрүүгийн хэрэгт яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 50-51 дүгээр хуудас/,******* аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №35 дугаартай дүгнэлт/Хх-ийн 31-32 дугаар хуудас/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Эрдэнэчимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

           

   Тиймээс ******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

 

            Насанд хүрээгүй хохирогч Н.Солонгын эрүүл мэндэд учирсан хамар ясны баруун хажуу хана зөрүүтэй, зүүн хажуу хана цөмөрсөн хугарал, хамрын таславч дээд 1/3 хэсгээр баруун тийш мурийсан  тархи доргилт, духны зүүн хэсэг, хоёр нүд болон хацар орчим цус хуралт зөөлөн эдийн гэмтлийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, хохирогч эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгах, эмчилгээний зардалд 120000 төгрөгийн баримтыг гаргаж ирүүлсэн нь нотлох баримтын шаардлага хангаж байгаа ба шүүгдэгч хохирол төлбөр нөхөн төлөөгүй учраас Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******гаас 120000 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хор уршгийг арилгах, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна

 

Гурав.Шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ******* аймгийн ******* сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Vip караокед үйлчлүүлж байхдаа насанд хүрээгүй хохирогч *******той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаас бие эрх чөлөөнд нь халдаж цохиж зодон хамар ясны баруун хажуу хана зөрүүтэй, зүүн хажуу хана цөмөрсөн хугарал, хамрын таславч дээд 1/3 хэсгээр баруун тийш мурийсан  тархи доргилт, духны зүүн хэсэг, хоёр нүд болон хацар орчим цус хуралт зөөлөн эдийн гэмтэл учруулж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Иймд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тус зүйл ангид заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж хувь хүний төлөвшил, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ялаар шийтгэж, торгох ялыг шүүгдэгчийн цалин орлогын байдлыг харгалзан үзэж торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.  

 

          Эрүүгийн  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.******* дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт Валяагийн г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  *******г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг 10/арван/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй гэснийг, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

*******.Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гаас 120000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж, ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг, тоотод оршин суух, овогт //-д олгосугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

        9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ЭРДЭНЭМӨНХ