Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/46

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр

Улсын яллагч Д.Шинэбал

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 ******* аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* аймгийн ******* суманд 1998 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, ээж, хоёр дүүгийн хамт ******* аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ******* гэх газарт оршин суух бүртгэлтэй, одоо ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* зүүн талд түр оршин суух, эрхэлсэн ажилгүй, урьд өмнө 1 удаа ял шийтгүүлж байсан.

-Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1*******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, овогт /рд:/

           Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 23 цагийн үед ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* зүүн талын хашаанд хохирогч той тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний үснээс зулгаах, нүүрэн тус газар, цээж, гуя, хэсэг рүү өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хоёр нүдний дээд доод зовхи зүүн нүдний салст дээд доод уруул цээж зүүн гуя зүүн гарын алганы ар хэсэгт цус хуралт духны зүүн тал зүүн шанаанд зулгаралт толгойн хуйх баруун зүүн нүдний зовхи уруулд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …Би дахин мэдүүлэг өгөхгүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,

Эрүүгийн  2332000000018 тоот хавтаст хэргээс

Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2023 оны 04 дүгээр сарын 13-ны 23 цагийн үед ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* хажуу талын хашаанд  ийнд очсон. Намайг тэднийд ороход ******* нар байсан. ******* ах орон дээр унтаж байсан ыг унтуулахгүй цохиж зодож аваад байсан. намайг ******* ахыгаа гадаа гарга гэсэн. Би ******* ахыг аваад гадаа гарсан ******* ахтай гадаа гараад та одоо явчихаа гэж хэлсэн. Тэгсэн ******* намайг үснээс зулгааж аваад шууд нүүр рүү олон удаа өшиглөсөн. Бас цээж рүү  нэг удаа өшиглөж авсан. Цагдаагийн байгууллага руу дуудлага өгсөн. Би ганцаараа заантай саданд 0.5 литрийн багтаамжтай сэнгүр  пиво дөрвөн лаазыг уусан. ...Би ах бид хоёр гэрийн гадаа маргалдсан. ...Миний нүүр цээж гуя олон удаа өшиглөж авсан Бас үснээс зулгааж авсан ...Би тухайн үед хүний биед халдаагүй над руу дайраад зодож цохиж авсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 15-16 дугаар хуудас/

Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Рэгмааваанчиг  гэх байцаагч дээр мэдүүлэг өгсөн. Миний ярих зүйл тухайн мэдүүлгээс өөрчлөгдөхгүй ээ нэмж хэлэх зүйл байхгүй. ...Надад нэхэмжлэх зүйл одоогоор байхгүй ээ. Миний эмчилгээ дуусаагүй байгаа тул би эмчилгээ дуусгаж байгаад нэг мөсөн нэхэмжлэх хүсэлтэй байна. ...Би д зодуулсандаа гомдолтой байна. Эрүүл мэндээрээ хохирсон. ...гэх мэдүүлэг/хх-ийн 13 дугаар хуудас/

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Тухайн өдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 13-ны орой 23 цагийн орчимд манай нөхөр ******* Отгоо Энхээ нарын хамт гэртээ сууж байтал гаднаас Солонго орж ирсэн. Солонго орж ирээд надаас тамхи байна уу гэж асуусан. Би нэг ширхэг тамхи өгтөл манай ширээн дээр байсан архийг хараад наад архиа явуулаач гэж Солонго хэлээд 0.5 литрийн Хараа архийг задлаад гэрт байсан хүмүүст аягалж өгтөл гэрт байсан хүмүүс уугаагүй буцаагаад өгтөл өөртөө хийгээд уугаад байсан. хиа ууж байгаад манай нөхөр руу дайраад заамдаж аваад хана мөргүүлээд байсан. Тэгээд согтуу манай гэрийн баганыг хугалчихаар  нь уурлаад одоо гар чи гээд гэрээс гаргаад гадаа гараад яв гээд хөөгөөд байсан. Болдоо эргээд гэр рүү орох гэтэл араас нь Солонго татаад зууралдаад гадаа муухай орилоод байсан. Тэгээд Солонгыг нэг удаа алгадаж толгой руу нь өшиглөөд одоо яваач гэж хэлсэн удалгүй цагдаа нар ирсэн.  ... Солонгын баруун хацар луу нэг удаа алгадсан нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн. Өөрөөр биед нь халдсан зүйл байхгүй. ...Солонго нь согтохоороо манай гэрт байнга ирдэг. Манай охины найз гээд явдаг байсан одоо бүр тоохоо больсон. Манай гэрт ирээд хоёр дахь удаагаа агсан согтуу тавьж танхайрч байгаа. Бид нар гэрээс гар яв гэхээр явахгүй хэрэлдээд суугаад байдаг. хи уухаараа маш муухай ааштай болдог. Ээжийг нь дуудахаар тоодоггүй. ...гэх мэдүүлэг/хх-ийн 18 дугаар хуудас/

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2023 оны 04 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө 23 цагийн үед ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* хажуу талын шар өнгийн хашаанд *******д 0.5 литрийн багтаамжтай архи авч орсон. Намайг ороход ******* нар гэртээ байсан пиво уугаад сууж байсан. Би гэрт ороод 0.5 литрийн багтаамжтай нэг шил хараа архи ширээн дээр тавьсан. Тэгээд одоо унтаж амарлаа гээд орон дээр хэвтээд өгсөн. Намайг ыд ороод удаагүй байхад яг араас орж ирсэн.Тухайн үед согтуу 0.5 литрийн багтаамжтай ширээн дээр байсан хараа архинаас өөртөө хийж уугаад байсан. ******* нар хоорондоо маргалдсан учир *******ы гэрийн багана согтуу унагаасан байсан. ******* уурлаад  нэг удаа алгадаж авсан. Тэгсэн гэрээс гарч байгаад хаалганы тэнд явж байгаад унаад босоод ирсэн. Н.Солонгыг гэрээс гарч явахад ******* араас гарсан. Би гараагүй гэртээ сууж байсан гадаа гараад юу болсныг мэдэхгүй. Удаагүй цагдаагийн алба хаагч нар орж ирээд үүдэнд юм яриад зогсож байгаад *******ыг аваад явсан. ...Би тэр үед анзаараагүй. ******* нэг удаа алгадаж авсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 19 дүгээр хуудас/

Гэрч зөрчлийн хэрэгт мэдүүлэхдээ: ...Юунаас болж маргалдсан би мэдэхгүй . Манай гэрийн баганыг хугалсан тэгсэн гэрээс гар гэж хэлсэн. Тэгсэн ы цамцнаас татаж гараас гарсан. ******* Н.Солонгыг нэг удаа алдагдаж аваад үснээс зулгааж байгаад нүүр лүү нь нэг удаа өшиглөж авсан. той би хашаанаас гарч явж байхад цагдаагийн нэг алба хаагч тээврийн хэрэгсэлтэй ирж бид хоёрыг цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Цагдаагийн хэлтэс дээр Н.Солонгын ээж гэх хүн ирж эмнэлэг рүү Н.Солонгыг авч явсан.  ...Н.Солонгыг нэг удаа хацар руу нь алгадаж авсан. *******  нь Н.Солонгын нүүр хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Бас үснээс зулгааж байгаад өшиглөсөн. ...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /Хх-ийн 3 дугаар хуудас/,

Согтуурсан мансуурсан хүнийг саатуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол/хх-ийн 05 дугаар хуудас/

******* аймгийн ******* нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №1292 дугаартай хуудас/хх-ийн 2******* дугаар хуудас/

******* аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 1*******-ны өдрийн №*******5 дугаартай дүгнэлт

Дүгнэлт хэсэгт:

             1.Н.Солонгын биед хоёр нүдний дээд доод зовхи зүүн нүдний салст дээд доод уруул цээж зүүн гуя зүүн гарын алганы ар хэсэгт цус хуралт духны зүүн тал зүүн шанаанд зулгаралт толгойн хуйх баруун зүүн нүдний зовхи уруулд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

             2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цуг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

             3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

             4.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу  түр хугацаанд сарниулна. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/Хх-ийн 25-26 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.          

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.

Нэг.Шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 13-ны шөнийн 23 цагийн орчим ******* аймгийн ******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “******* коллеж”-ийн зүүн талд байрлах өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар бие эрх чөлөөнд нь халдаж цохиж зодон хоёр нүдний дээд доод зовхи зүүн нүдний салст дээд доод уруул цээж зүүн гуя зүүн гарын алганы ар хэсэгт цус хуралт духны зүүн тал зүүн шанаанд зулгаралт толгойн хуйх баруун зүүн нүдний зовхи уруулд зөөлөн эдийн гэмтэл учруулж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...хохирогч Н.Солонгын зөрчлийн болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 13, 15-16 дугаар хуудас/, гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 18 дугаар хуудас/, гэрч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг/хх-ийн 19 дүгээр хуудас/, ******* аймгийн ******* Нэгдсэн эмнэлгийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1292 дугаартай Яаралтай тусламжийн хуудас/хх-ийн 2******* дугаар хуудас/,******* аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 1*******-ны өдрийн №*******5 дугаартай дүгнэлт/Хх-ийн 25-26 дугаар хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

   Тиймээс ******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

            Насанд хүрээгүй хохирогч Н.Солонгын эрүүл мэндэд учирсан хоёр нүдний дээд доод зовхи зүүн нүдний салст дээд доод уруул цээж зүүн гуя зүүн гарын алганы ар хэсэгт цус хуралт духны зүүн тал зүүн шанаанд зулгаралт толгойн хуйх баруун зүүн нүдний зовхи уруулд учирсан зөөлөн эдийн гэмтлийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, хохирогч эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгах, эмчилгээний зардалд нотлох баримтаар гаргаж шүүгдэгчээс нэхэмжилсэн хохирол байхгүй байна.

Хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан хор уршгийг арилгах, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна

Гурав.Шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 13-ны шөнийн 23 цагийн орчим ******* аймгийн ******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “******* коллеж”-ийн зүүн талд байрлах өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар бие эрх чөлөөнд нь халдаж цохиж зодон хоёр нүдний дээд доод зовхи зүүн нүдний салст дээд доод уруул цээж зүүн гуя зүүн гарын алганы ар хэсэгт цус хуралт духны зүүн тал зүүн шанаанд зулгаралт толгойн хуйх баруун зүүн нүдний зовхи уруулд зөөлөн эдийн гэмтэл учруулж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Иймд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тус зүйл ангид заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж хувь хүний төлөвшил, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ялаар шийтгэж, торгох ялыг шүүгдэгчийн цалин орлогын байдлыг харгалзан үзэж торгох ялыг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.  

Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч өмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, уг зүйл анги нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

          Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хараагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.******* дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  *******ыг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг 05/тав/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй гэснийг, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

*******.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

        8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ЭРДЭНЭМӨНХ