| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2023/0045/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/45 |
| Огноо | 2023-05-29 |
| Зүйл хэсэг | 22.12.1., |
| Улсын яллагч | Б.Энхбаяр |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2023/ШЦТ/45
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж
Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр
Улсын яллагч Б.Энхбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
******* аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.1******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг *******0*******3 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* аймгийн ******* суманд 1976 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, вагоны мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр ******* хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* 1******* дугаар байр ******* тоотод оршин суух, Улаанбаатар Төмөр замын Зүүнхараа Ачааны вагон засварын газарт ******* ажилтай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, овогт /рд:/
Холбогдсон хэргийн талаар
овгийн // нь Монгол-Оросын хамтарсан хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн даргын *******018 оны 1******* дугаар сарын *******7-ны өдрийн 689 дугаартай тушаалаар ******* ээр томилогдон ажиллаж байх хугацаандаа ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, *******018-*******0*******1 онуудад Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн өдөр тутмын хэрэгцээнд шаардлагатай бараа, материал, сэлбэг хэрэгслийн шууд худалдан авалтыг зохион байгуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах” 7.1.7 дахь хэсэг “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэрээ шууд байгуулах арга” заасныг,
Засгийн газрын *******013 оны 03 дугаар сарын 0*******-ны өдрийн 68 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажиллагаанд мөрдөн журмыг сонгоход ажил, үйлчилгээ худалдан авах баримтлах босгон үнэ" -д заасны дагуу Худалдан авах ажиллагаанд мөрдөх журам”-ын дагуу Улаанбаатар төмөр зам ХНН-ийн даргын *******018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А-**************0 дугаартай тушаалаар батлагдсан “Гэрээ байгуулах журам”-ын 6.4 дэх хэсэгт заасныг,
Мөн Улаанбаатар төмөр зам ХНН-ийн даргын *******019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А-******* дугаартай “Журамд өөрчлөлт оруулах тухай” тушаалын 1.1 дэх хэсэгт заасан “Улаанбаатар төмөр замын алба, төв, салбар нэгжүүд нь технологийн болон шуурхай үйл ажиллагаанд шаардлагатай, тухайн жилийн худалдан авалтын нийт үнийн дүн нь 5 /таван/ сая төгрөгөөс хэтрэхгүй хэмжээний бараа, ажил, үйлчилгээ сонгон шалгаруулах комиссын шийдвэр, Замын даргаас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр гэрээ байгуулах журам”, бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах журамд нийцүүлэн үнийн судалгаа хийн, холбогдох баримтыг судлан УБТЗ-ын хэмжээнд мөрддөг дагуу, өөрийн байгууллагын Эpx бүхий албан тушаалтнуудтай зөвшилцөн байгууллага дээрээ гэрээг байгуулна”... гэж заасныг,
Улаанбаатар төмөр зам ХНН-ийн даргын *******0*******0 оны 06 дугаар сарын 1*******-ны өдрийн А-455 дугаартай “Худалдан авах ажиллагааны дотоод журам”-ын 3.1******* дахь хэсэгт ************** Худалдан авах ажиллагааг зохион байгуулах, гэрээний төсөл бэлтгэх үйл ажиллагаанд оролцож буй “УБТЗ” ХНН-ийн албан тушаалтан, ажилтан нар нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, ёс зүйтэй байх үүрэгтэй” гэж заасныг,
Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн ******* ийн ажлын байрны тодорхойлолтын 1 дэх хэсэгт заасан “Ажлын байрны зорилго”-ын 1 дэх хэсэгт заасан “******* нь вагон депогийн засвар, үйлчилгээний ажлыг шуурхай гүйцэтгэхийн тулд эд аж ахуй болон материал сэлбэгээр тасралтгүй хангах ажлыг биечлэн хариуцаж гүйцэтгэнэ”, мөн зорилтын 1 дүгээр үндсэн хүрээнд заасан “аливаа бараа бүтээгдэхүүнийг хангах нийлүүлэхдээ тухайн зах зээлд үйлчилж байгаа хамгийн доод бөөний үнээр, чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлж байх”, “захиалсан сэлбэгээс өөр чанар стандартын шаардлага хангахгүй сэлбэг, материал нийлүүлэх, зах зээлийн үнээс өндөр үнэтэй материал, сэлбэг нийлүүлэх, агуулахад үлдэгдэлтэй байгаа сэлбэг хэрэгсэл, материал нийлүүлэхийг хориглох ба нийлүүлсэн тохиолдолд ******* ажилтан нарыг хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авах" гэснийг,
Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн дарга Э.Эрдэнэбат, ******* 3. нарын хооронд байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний 3 дахь хэсгийн 3.*******.******* дахь хэсэгт “ажил үүргээ гүйцэтгэхдээ захирах, захирагдах ёсыг баримтлан бусадтай соёлтой харилцах, нийгэмлэгээс тогтоосон болон мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сахих, ашиг сонирхлын зөрчил гаргалгүй ажиллах.”, 3.*******.5 дахь хэсэгт “албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэх болон урвуулан ашиглахгүй байх, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн, танилцсан нийгэмлэг болон хувь хүний нууцад хамаарах бичиг баримт, мэдээлэл, баримт материалыг бусдад задруулахгүй байх.” гэснийг тус тус зөрчиж Улаанбаатар төмөр зам Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн харьяа Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депод бараа материал, сэлбэг хэрэгсэл нийлүүлсэн дараах аж ахуйн нэгжүүдээс үнийн судалгаа, үнийн санал авч худалдан авах ажиллагааг зохион явуулахдаа зах зээлийн тухайн үеийн бодит үнээс өндөр үнээр нийлүүлж, өөртөө болон бусдад хууль бус эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын харьяа Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депод *******3,845,949/хорин гурван сая найман зуун дөчин таван мянга есөн зуун дөчин есөн/төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь *******018 оноос *******0*******1 оны хооронд Улаанбаатар Төмөр Зам Хувь Нийлүүлсэн нийгэмлэгийн Зүүнхараа ачааны вагон засварын газарт ******* ээр ажиллаж байхдаа буюу гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллаж байхдаа хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт дүрмээр олгосон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас Улаанбаатар Төмөр Зам Хувь Нийлүүлсэн нийгэмлэгийн Зүүнхараа ачааны вагон засварын газарт үлэмж хэмжээний хохирол буюу *******3845949 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …Би шүүх хуралдаанд дахин мэдүүлэг өгөхгүй, урьд өмнө Авлигатай тэмцэх газарт өгч байсан мэдүүлгээс өөрөөр мэдүүлэх зүйл байхгүй. Өгч байсан мэдүүлэг бүгд үнэн зөв. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгосон дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх болно. ...гэх мэдүүлэг,
Шүүгдэгч *******ын банк дахь харилцах дансанд үзлэг хийсэн тэмдэглэл 1 дүгээр хх-ийн 18-************** дугаар хуудас/
Эрүүгийн *******10*******55000*******5 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн *******3-*******04 дүгээр хуудас/
Иргэний хариуцагчаар татсан мөрдөгчийн тогтоол, иргэний хариуцагч нарын мэдүүлэг/******* дугаар хх-ийн *******17-*******38 дугаар хуудас/
Улаанбаатар төмөр замын ХНН-ийн Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн ******* *******ын ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ ажилд томилсон, чөлөөлөгдсөн тушаал/3 дугаар хх-ийн 135-144, 199-*******06 дугаар хуудас/
Улаанбаатар төмөр замын ХНН-ийн Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн ******* *******ын хувийн байдлын талаарх баримт/3 дугаар хх-ийн *******07-*******013 дугаар хуудас, 4 дүгээр хх-ийн 7, 4******* дугаар хуудас/
Улаанбаатар Төмөр замын ХНН-ийн Зүүнхараа дахь Ачааны вагон засварын газрын Худалдаа хөгжлийн банкны 4050111*******8 тоот харилцах дансанд хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдээс нийлүүлсэн бараа материалын үнийн зөрүү болох хохирол нөхөн төлсөн төлбөрийн баримт/******* дугаар хх-ийн *******39-*******48, 4 дүгээр хх-ийн *******8-30 дугаар хуудас/
Улаанбаатар Төмөр замын хүний нөөцийн албаны *******0*******3 оны 04 дүгээр сарын *******0-ны өдрийн №18/1*******4 тоот албан бичгээр ирүүлсэн Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр зам нийгэмлэгийн дүрэм, Засгийн газрын 1997 оны 09 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт “Төмөр замын ажилтны сахилгын тусгай дүрэм”/4 дүгээр хх-ийн 9-*******7 дугаар хуудас/
Эрүүгийн **************3*******000540036 дугаартай хэрэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл/4 дүгээр хх-ийн 31-3******* дугаар хуудас/
“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн *******0************** оны 09 дүгээр сарын *******9-ний өдрийн А-00******* дугаартай “Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн *******018-*******0*******1 оны худалдан авах ажиллагааны санхүүгийн анхан шатны баримтад шинжилгээ хийсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт /******* дугаар хх-ийн 171-*******0******* дугаар хуудас/,
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ХХК-ний шинжээчийн дүгнэлтийн зардалд 5500000 төгрөгийн зардлыг гаргуулах тухай санал/4 дүгээр хх-ийн 33 дугаар хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Улаанбаатар төмөр зам ХНН нь нийт 16.000 ажилтантай, нийт 80 гаруй салбар нэгжтэй тэдгээрийн өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдөгдвөл зохих дүрэм журмыг Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээ, холбогдох хуульд нийцүүлэн Замын даргаас батлан гаргасан дүрэм, журам, зааврыг баталж мөрдлөг болгон ажиллаж байна. Тэдгээрийн дунд нийгэмлэгийн хэмжээнд худалдан авах ажиллагааг тусгайлан журамлан заасан байдаг ба салбар нэгжүүд тухайн журмыг мөрдлөг болгон өдөр тутмын үйл ажиллагаандаа худалдах, худалдан авах, түрээслэх, ажил, үйлчилгээний гэрээнд тусгайлан заасан хэм хэмжээг мөрдөх үүрэгтэй юм. Тэнцвэр Эстимейт ХХК-ийн *******0************** оны 09 дүгээр сарын *******9-ний өдрийн А-00******* дугаартай үнэлгээний тайланд дурдсан 38,894,343,00 төгрөгийн хохирлыг нэхэмжлэх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад ******* нь нийт *******3,845,949,00 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож, тухайн хохирлыг Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн Худалдаа хөгжлийн банкны 4050111*******8 тоот дансанд өнөөдрийн байдлаар төлж барагдуулсан байна. Иймд *******тай холбоотой үйлдэлд хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, үлдэгдэл төлбөрийг аас нэхэмжилж, шүүх хуралдаанд хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчийг төлөөлж оролцоно. ...гэх мэдүүлэг/4 дүгээр хх-ийн 35-р хуудас/
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Тухайн вагон депо нь манай дэлгүүрээс сэлбэг хэрэгсэл, холхивч ирмээн гэх мэтчилэн бараа, материал зарлагын баримт бичүүлээд авч байсан тохиолдлууд зөндөө их байдаг байсан. Бид улсын ажил хийж байгаа хүмүүсийг гуйхаар нь нэхэмжлэх бичээд сэлбэг хэрэгслээр хангадаг байсан. Гэхдээ манай нөхөр Доржийн хэлснээр ******* удаа гэрээн дээр гарын үсэг зурж, тамга дарж байсан гэж байна лээ. Гэхдээ одоо яг хэдэн удаа гэрээ хийсэн эсэхийг сайн санахгүй байна. гэх хүнийг сумын иргэдийн төлөөлөгч, ардчилсан намын хүн, нутгийн хүн, депод ажилладаг гэдгээр нь мэднэ. Би нөхөр Доржоос шалгагдаж байгаа асуудлын талаарх мэдээллийг аваад өөрийн “” ХХК-нийн Хаан банкны тоот данс руу Зүүнхараа дахь ачааны вагон засварын депогоос орсон гүйлгээнүүдийг шалгаж үзэхэд дараах гүйлгээнүүд нь манай дансаар ороод ын хамааралтай хүмүүсийн данс руу шилжиж байсан байна. нь манай данс руу мөнгө шилжүүлээд буцаан авах шалтгаанаа “танайд байдаггүй сэлбэгийг хувь хүнээс авах гэхээр хувь хүний данс руу байгууллагаас шилждэггүй юм, тийм учраас тус болоод мөнгийг нь гаргаад өгөөч” гэж гуйдаг байсан учир мөнгийг нь гарган өгч байсан. ын өгсөн данснууд болох 500143031*******, , 5001*******37*******39, 500143031*******, , 5001*******4*******909, 50014*******4569 тоот данснууд руу шилжүүлж байсан. ...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн *******7-*******8 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Манай компани “******* Вагон Депо”-той ганц нэг удаа гэрээ байгуулж байсан ба манай компани худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтад оролцож өөрсдөө очиж гэрээ байгуулж байсан зүйл байхгүй. “******* Вагон Депо , нар өөрсдөө ирж автын сэлбэг хэрэгслийн нэхэмжлэл бичүүлж аваад явдаг байсан. Мөн 1 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй сэлбэг хэрэгсэл авах үедээ гэрээ байгуулахгүй бол болохгүй гэж хэлээд ганц нэг гэрээн дээр гарын үсэг зуруулж байсан шиг санаж байна...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би “ Трейд” ХХК-ийн талаар одоо л анх удаа сонсож байна. Ээжийн нэр дээр ийм компани байдаг эсэх талаар огт мэдэхгүй байна. Манай ээж Оюунчимэг нь *******ыг манай нөхөр М.Очбаярын хамаатан гэдгээр нь мэднэ. Би тухайн үед ажилд ороогүй байсан бөгөөд хүүхдээ хараад гэртээ байж байх үед ах над руу утсаар яриад “Дансны дугаараа өгчих, данс руу чинь мөнгө орно шүү, аваад өгчхөөрэй” гэж хэлээд миний 500143031******* дугаартай дансаар мөнгө авч байсан. ... гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 190-191 дүгээр хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би “” ХХК-ийг эрчимжсэн мал аж ахуй, барилгын материалын гадаад, дотоод худалдааны чиглэлээр үүсгэн байгуулсан байгаа. *******017-*******018 оны эцэс хүртэл хугацаанд ******* сумын Төмөр замын дэлгүүрийн урд талд “Түшиг-*******” гэх нэртэй барилгын материалын дэлгүүрийг гэр бүлийн хүний хамтаар ажиллуулдаг. Тэр үед манай байгууллагын ******* нь манай дэлгүүр дээр орж ирээд боолт, гайх зэрэг сангийн материал авсан. Тэр үедээ “Танай дэлгүүр манай байгууллагад бараа, материал нийлүүлж болно шүү, гэхдээ мөнгө нь удаж ордог шүү” гэж хэлсэн. Тэгээд түүнээс хойш хэд хэдэн удаа байгууллагад барилгын материал нийлүүлээд мөнгийг нь өөрийн “” ХХК-ийн тоот дансаараа авдаг байсан. Гэхдээ зарим тохиолдолд ******* ******* нь “танай компанийн данс руу мөнгө шилжүүлээд авчихъя, гаргаад өгчхөөрэй” гэж хэлээд мөнгө шилжүүлэх үед нь компанийн данснаас бэлнээр аваад ад бэлнээр өгдөг байсан. *******0*******1 оны сүүлээр ыг байгууллагаас хууль бусаар мөнгө авч манай байгууллага руу шилжүүлээд гаргаж аваад байна гэдгийг нь гадарлаад аас зайгаа аваад мөнгийг нь данс руугаа хийлгэхээ больсон байгаа. Би “” ХХК-ийн дансны хуулгаа банкнаас гаргуулан аваад би өөрөө хэдэн төгрөгийн барааг нийлүүлсэн, ад хэдэн төгрөгийг гаргаж өгсөн талаараа дахин мэдүүлэг өгье. Би бараа нийлүүлэхдээ дээл тал нь 5 орчим сая төгрөгийн бараа нийлүүлж байсан санагдаж байна. Түүнээс дээш мөнгийг нь хийгээд буцаан гаргуулж авдаг байсан. Би *******-3 удаа иргэний үнэмлэх, аж ахуйн нэгжийн гэрчилгээ зэргээ хуулбарлан авч ирж өгч гэрээн дээр гарын үсэг зурж байсан. Байгуулж байсан гэрээ нь байгууллага дээр байгаа байх гэж бодож байна. Түүнээс бараа нийлүүлэх бүртээ гэрээ байгуулж байсан зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 197 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Авилагатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс ирүүлсэн албан бичгийн дагуу манай байгууллагад *******018-*******0************** оны хооронд бараа, материал нийлүүлсэн нэр бүхий аж ахуй нэгжүүдийн тооцоо судалгааг нэгтгэн ажиллахад дараах нөхцөл байдалтай байна. Үүнд:
- “” ХХК нь *******018 онд 4.700.000 төгрөгийн сэлбэг, мөн ондоо 4.884.000 төгрөгийн сэлбэг нийт 9.584.000 төгрөгийн худалдан авалт хийж, одоо тухайн аж ахуй нэгжтэй тооцоогүй байна,
- “” ХХК нь *******018-*******0*******1 онуудад нийт 38 удаагийн худалдан авалтаар 49.889.*******0 төгрөгийн санхүүжилтийг хийж, одоо 30.500 төгрөгийн үлдэгдэлтэй байна,
- “” ХХК нь *******0*******0-*******0*******1 оны хооронд нийт 7 удаагийн худалдан авалт хийж, 1.*******87.000 төгрөгийн гүйлгээ хийж одоо үлдэгдэлгүй,
- “” ХХК нь *******018-*******0*******1 оны хооронд нийт *******5 удаагийн худалдан авалтаар 108.585.750 төгрөгийн гүйлгээ хийсэн эцсийн үлдэгдэлгүй байна,
- “” ХХК нь *******018-*******0*******0 оны хооронд 4******* удаагийн худалдан авалтаар 8*******.018.903 төгрөгийн гүйлгээ хийсэн үлдэгдэлгүй,
- “ трейд” ХХК нь *******018-*******0*******1 оны хооронд нийт 37 удаагийн худалдан авалтаар 147.476.000 төгрөгийн гүйлгээ хийсэн одоо үлдэгдэл нь 35.000 төгрөгийн өглөгтэй байна,
- “” ХХК нь *******0*******0-*******0*******1 оны хооронд нийт 1******* удаагийн худалдан авалт хийж, *******9.133.000 төгрөгийн гүйлгээ хийсэн одоо үлдэгдэл 5.740.000 төгрөгийн өглөгтэй байна. ... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн *******30-*******31 дүгээр хуудас/,
Гэрч Ж. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...би *******018 онд “Хат зам” ХХК-ийг Архангай аймгаас худалдан авч байсан юм. Тэр үед энэ компани авто зам засвар, арчлалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байсан юм. Тэгээд би энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулах санаатай байж байсан надад ч олдох ажил ч гэж юу байх вэ. Тэгээд байж байсан чинь Зүүнхараа Ачааны вагон засварын депогийн ******* ******* нь *******018 оны намар л санагдаж байна “энд юм хийх гэсэн юм компани байна уу” гэж асуухаар нь би “компани байна, яах гэж байгаа юм” гэж асуусан чинь “энүүгээр юм хийх гэсэн юмаа хэрэг байна аа” гэж хэлсэн. Тэгээд би ад өөрийнх нь шаардлагатай гэсэн баримт бичиг, тамга, тэмдгийг нь өгсөн мөн нэхэмжлэл, албан бичиг гэсэн юмнуудыг нь авсан юм. ...заримдаа над руу яриад компанийн дансанд мөнгө орсон байх ёстой чи бэлэн аваад өгөөч гэдэг байсан эсхүл над руу шилжүүлээч гэдэг байсан эсхүл Улаанбаатараас надад юм аваад явуулаач гэж захисан барааных нь өөрөөсөө гаргасан мөнгийг тооцоод суутгаад авдаг байсан юм. Нэг их олон бол гүйлгээ хийгдээгүй *******-3 удаа орж ирсэн юм. ...Хат зам ХХК нь Голомт билүү Хаан банкны нэг данстай юм. ******* компанийн бичиг баримтыг авсан цаанаа юу хийснийг би мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн *******33 дугаар хуудас/
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Үнийн саналын баримтыг ******* ******* ажлын албан хэрэгцээний компьютер дээр ******* өөрөө үйлддэг байсан. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн *******48- *******49 дүгээр хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Бараа материалын үнийн санал болон судалгааг нь ******* , ******* техникч гэсэн албан тушаалтнууд авч, үнийн комиссын хурлаар оруулдаг байсан. Ажлын байрны тодорхойлолтод зааснаар ******* болон ******* техникч нар нь худалдан авах ажиллагаанд оролцож, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх аж ахуйн нэгж байгууллагыг сонгодог тэгэхээр тухайн аж ахуйн нэгжийн ирүүлсэн санхүүгийн баримт болон тамга, тэмдэг бусад тэр үнийн санал зэрэг баримтыг хуурамч гэдэг юм уу, хууль бусаар оруулж ирж байгааг надад мэдэх ямар ч боломжгүй. ...гэх мэдүүлэг/******* дугаар хх-ийн 10 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...би *******0*******0 оны 0******* дугаар сараас Засварын чанар, хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан ээр *******0************** оны 05 дугаар сар хүртэл ажиллаж байгаад *******0************** оны 05 дугаар сарын 03-аас технологич ээр ажиллаж байна. Намайг засварын чанар, хөдөлгөөний аюулгүй байдлын ээр ажилладаг байхад худалдан авч байгаа бараа, материал, сэлбэг хэрэгслийн үнийг ******* гаргадаг байсан. ...гэх мэдүүлэг/******* дугаар хх-ийн *******6 дугаар хуудас/,
Гэрч “...Одоогоос *******-3 жилийн өмнө байхаа тодорхой сайн санахгүй байна. Манай охин Г.ийн нөхөр Очбаярын ээжийнх нь дүүтэй суусан ******* гэж төмөр замын депод ******* ээр ажилладаг залуу “та бичиг баримтаа өгчихөө таны нэр дээр компани байгуулчихъя танд ямар ч нөлөө байхгүй яах ч үгүй” гэж хэлсэн юм. Тэгээд надаас миний иргэний үнэмлэхийг аваад явсан. Тэгээд тэр компанийн нэр дээр ямар үйл ажиллагаа явуулж байсан юм надад огт мэдэгдээгүй. заримдаа над руу утсаар яриад тэдэн төгрөг орж байгаа та яваад аваад ирээ гэж хэлдэг, тэгээд заримдаа тамгаа хүнээр өгөөд явуулдаг, заримдаа та карт руугаа хийчих гээд миний Хаан банкны картыг гэрээс ирээд аваад явчихдаг байсан. Мөнгөө аваад буцаагаад миний картыг өгөөд явуулчихдаг байсан. Анх надад хэлэхдээ компанийн дансаар орсон мөнгөний нэг хувийг нь танд өгнө гэж хэлсэн гэхдээ би ямар ч мөнгө аваагүй. Үнэн бат баахан зузаан баримт авч ирээд надаар гарын үсэг зуруулдаг байсан. Одоо энэ дээр зур, одоо энэ дээр зур гээд аягүй их баримт дээр гарын үсэг зуруулдаг байсан. Би тэр үед ын түрээсэлж байсан ургацын гурил, хивэг зардаг газар худалдагчаар нь ажиллаж байсан тэгээд л ажил дээр тэр баримтуудаа авч ирж зуруулаад л аваад явдаг байсан. Тэр үед төмөр замаас “ материалс трейд” ХХК-ийн талаар юм асуугаад утсаар ярихаар нь би ын 9907496******* гэсэн дугаарыг нь өгчихдөг байсан. Тэгэхээр над руу яриад “та араас битгий хутга дүрээд яваад байлдаа битгий миний утасны дугаарыг өгөөд байлдаа” гэж хэлдэг байсан. Тэгэхээр нь асуугаад байгаа юм чинь би юу гэх юм бэ мэдэхгүй юм чинь гэхээр “та зүгээр менежерээсээ асуугаадахъя гээд хэлчих битгий миний утсыг өгөөд бай” гэж хэлдэг байсан. ...гэх мэдүүлэг /******* дугаар хх-ийн 107-108 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Манай “” ХХК-ийг манай нөхөр Оюунбат бид хоёр хүнсний дэлгүүрийн ажиллуулах чиглэлээр үүсгэн байгуулсан. Одоо ******* аймгийн ******* суманд хүнсний дэлгүүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Ачааны вагон засварын депогийн буфетны бараа, мөн шинэ жилийн болон хүүхдийн баярын бэлгийн бараа, материал нийлүүлж байсан. Манай компани бол тендер сонгон шалгаруулалтад бол орж байгаагүй тэнд ажилладаг хүмүүс өөрсдөө ирээд үнийн санал аваад боломжийн үнэтэй байна гэх юм бол худалдан авалт хийдэг юм. Улаанбаатар төмөр замын харьяа Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн санхүүгийн албанаас *******018-*******0*******1 онуудад нийт 17.935.*******10 төгрөгийн бараа, материал нийлүүлсэн тооцоолол, худалдан авалттай холбоотой баримтууд бол манай дээр байхгүй харин байгууллагын дансаар дээрх гүйлгээ орсон нь харагдана. ах ХХК-ийн гэрээт борлуулагчаар ажиллаж байсан юм тэгээд тэр үед нь дэлгүүртэй гурил, будаа гэсэн бараа авч байсан тэгээд тэр авсан барааныхаа мөнгийг шилжүүлж байсан юм. ...гэх мэдүүлэг /******* дугаар хх-ийн 118 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...*******018 онд би өөрийнхөө нэр дээр “” ХХК-ийг 100.000 төгрөгийн дүрмийн сантайгаар үүсгэн байгуулсан ба барилгын материал, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан юм. Миний санаж байгаагаар *******019-*******0*******0 оноос эхлэн Улаанбаатар төмөр замын харьяа Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депотой бараа, материал нийлүүлж байсан байх ингэхдээ ямар нэгэн сонгон шалгаруулалтад бол орж байгаагүй зүгээр төмөр замаас үнийн санал аваад цаанаа л шалгаруулж байсан байх гэхдээ нэг их олон удаа бол нийлүүлсэн зүйл байхгүй байх. Ер нь бол жилдээ нэгээс хоёр улаагийн л худалдан авалт хийсэн байх. Гүйлгээг “” ХХК-ийн Хаан банкны дансаар хийж байсан дансны дугаараа санахгүй байна. ...гэх мэдүүлэг /******* дугаар хх-ийн 1*******9-130 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Манай компаниас Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн жолооч нь манай дэлгүүрээр ирж, худалдан авалт хийдэг бөгөөд ингэхдээ хэрэгтэй бараагаа аваад нэхэмжлэл бичээд өгөөч ээ гэж хэлээд аваад явдаг тэгээд мөнгө нь компанийн дансаар орж ирдэг манай компаниас нэг их олон удаа бараа, материал авч байгаагүй, хааяа хэрэгтэй шаардлагатай бараагаа л авч байсан. ....гэх мэдүүлэг/******* дугаар хх-ийн *******9 дүгээр хуудас/зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн ******* тоот хавтаст хэргээс улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй болно.
Шүүгдэгч *******ын гэмт үйлдэл нь нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.1******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч ******* нь өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, мөрдөн байцаалт, прокурорын шатанд шүүгдэгчид ямар нэгэн байдлаар эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандаж харьцсан, хуурч мэхлэн хууль бусаар гэмт хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч *******ын гэмт үйлдлийн улмаас Улаанбаатар Төмөр Замын ХНН-ийн Зүүнхараа ачааны вагон засварын газарт *******3845949 төгрөгийн хохирол учирсан ба уг хохирлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан *******3845949 төгрөгийг хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул цаашид энэ тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд иргэний нэхэмжлэгч нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Гурав.Шүүгдэгч *******ад оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь *******018 оноос *******0*******1 оны хооронд Улаанбаатар Төмөр Зам Хувь Нийлүүлсэн нийгэмлэгийн Зүүнхараа ачааны вагон засварын газарт ******* ээр ажиллаж байхдаа буюу гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллаж байхдаа хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох,ашиг хонжоо олох зорилгоор хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт дүрмээр олгосон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас Улаанбаатар Төмөр Зам Хувь Нийлүүлсэн нийгэмлэгийн Зүүнхараа ачааны вагон засварын газарт үлэмж хэмжээний хохирол буюу *******3845949 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдон тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, прокурорын санал болгож, шүүгдэгч ******* хүлээн зөвшөөрсөн 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000000 төгрөгөөр торгох ял, оногдуулж, торгох ялыг шүүгдэгчийн олж байгаа цалин хөлс орлогын хэмжээг харгалзан үзээд 03 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.1******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000000 төгрөгөөр торгох ял, оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн олж байгаа цалин, хөлс, орлогын хэмжээг харгалзан үзээд 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс нь шүүгдэгч *******ын гэмт үйлдлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад ХХК-иар гаргуулсан хөрөнгийн үнэлгээний тайлангийн зардал 5500000 төгрөгийг мөрдөн шалгах хэлтсээс төлсөн ба уг зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д /хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал/ зардалд хамаарч байгаа, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна.” ...гэж зааснаар шүүгдэгч *******аас 5500000 төгрөгийг гаргуулж Авлигатай тэмцэх газарт олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэг, 36.3 дугаар зүйл, 36.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.1******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
*******.Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.1******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 3000/гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000000 /гурван сая/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 3000000 төгрөгөөр торгосон торгох ялыг 36/гучин зургаан/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 5500000/таван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, Авлигатай тэмцэх газарт олгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ