| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2023/0054/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/54 |
| Огноо | 2023-06-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхбаяр |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж
Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр
Улсын яллагч Б.Энхбаяр
Хохирогч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* аймгийн ******* суманд 1962 оны 10 дугаар сарын 0*******-ны өдөр төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, ам бүл-3, эхнэр, зээгийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* ******* оршин суух, өндөр насны тэтгэвэрт байдаг, урьд өмнө 3 удаа ял шийтгүүлж байсан.
-Төмөр замын шүүхийн 1980 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №85 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 169-б дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хөдөлмөр хүмүүжлийн колонид хорих ял
-Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн №*******9 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж мөн хугацаагаар тэнссэн,
-Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн №58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, овогт /рд:МЗ62100*******18/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1******* цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* задгай тоотод иргэн *******тэй маргалдан улмаар нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …Би дахин мэдүүлэг өгөхгүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,
Эрүүгийн ******* тоот хавтаст хэргээс
Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: …2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цагийн орчим ******* эхнэр Цэцэгийн хамт манай гэрт орж ирээд гадуур жаахан явъя агаарын саатал хийе гэхээр нь цугтаа гараад хүнсний зах орж ******* Цэцэгээ нарын таньдаг дүү болох Ганаа гэгчтэй тааралдаж бид дөрөв буцаад *******ын гэрт очсон. Ганаа хоёр дэлгүүр яваад 0.5 литрийн Монгол нэртэй нэг шил 0.33 литрийн жижиг шилтэй архи авч ирээд Амраа гээд *******ынд унтаж байсан залуу бид тавуулаа хувааж ууж дуусаад ******* намайг архинд цугтаа дэлгүүр яваад ирье гэж байхдаа хөл дээр гишгэчмээр нь хэлсэн чинь битгий маяглаад байгаарай гэж хэлээд модон жижиг санал аваад миний баруун талын дал руу нэг удаа хүчтэй цохисон. Ганаа дүү нь та яаж байгаа юм бэ гэж хэлсэн битгий маяглацгаагаад байгаарай ална шүү гээд гараа атгаж байгаад миний зүүн талын нүд рүү нэг удаа цохичхоод Амраа гэх залуугийн хамт нь гараад явсан. Архинд цуг явсангүй гэж ******* уурлаж яасан маягтай янхнууд вэ гэж доромжилсон. Би *******ынхаас гараад эмнэлэг орох замдаа цагдаад дуудлага өгөөд эмнэлэг орж үзүүлсэн. Ийм л юм болсон. ...Би тай хэрүүл маргаан үүсгэж бие эрх чөлөөнд х нь халдсан үйлдэл гаргаагүй. ...******* нь модон жижиг сандлаар миний баруун талын дал руу нэг удаа хүчтэй цохисон зүүн талын нүд рүү нэг удаа цохиж зодсон. ...Миний баруун талын дал орчмоор хөндүүртэй толгой их өвдөж зүүн талын чих рүү хатгаж тонгойхлоор зүүн талын нүд рүү чинэрч өвдөж хүзүү хөшиж өвдөж байна. Зүүн талын нүд хөхөрч хавдсан. ...Би гомдолтой байна. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 4-5 дугаар хуудас/
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2023 оны 04 дүгээр сарын 13-нд 09 цагийн үед Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* задгай тоотод байх гэртээ сууж байхад ******* манайд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн орж ирсэн. Орж ирээд намайг гадаа гарах уу гэж хэлсэн. Би гарахгүй ядарч байна гэж *******т хэлсэн. Тэгээд нөхөр ******* тамхи авах гээд ширээ рүүгээ явсан. Тэгсэн *******ийн хөл дээр гишгэсэн гэж нөхөр ******* руу уурлаад байсан. Харин нөхөр ******* хөл дээр гишгээгүй гэсэн. ******* нь нөхөр *******ын нүүр рүү нулимсан тэр үед нөхөр ******* нэг удаа нүүр рүү алгадаж авсан. Нөхөр ******* айл руу ажил хийх гэж гарч явсан. ...Хацар руу нэг удаа алгадаж авсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 6 дугаар хуудас/
Шүүгдэгч ******* яллагдагчаар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би өөрийн гэртээ эхнэр Цэцэгээ, найз Ганаа, Хөхцэцэг бид нар нэг шил архи, 0.33 литрийн архи хувааж уусан эхнэрийн дүү Тунгаа бол архи уугаагүй байж байсан. Хөхцэцэг дахин дахин орж гараад байсан. .Шөнө 03 цаг хүртэл тэгээд байсан. Тэгээд гарч яваад орж ирээгүй. Өглөө 09 цагийн үед орж ирэхдээ согтчихсон орж ирсэн Хөхцэцэгийн урдуур нь тамхи авах гээд гарах үед намайг Хөхцэцэг “чи хөл дээр гишгээд хаячихлаа” гэхээр нь би гишгээгүй шүү дээ гэж хэлсэн чинь миний нүүр рүү ногоон цэрээ хаячихсан тэгэхээр нь би Хөхцэцэгийг чи хүний нүүр лүү нус цэрээ хаядаг хэн бэ гээд баруун гараараа алгадсан чинь зүүн нүднийх нь доор нь нүдний шилээр нь зүсэгдчихсэн. Тэгээд би гараад явчихсан. ...Хөхцэцэг намайг хөл дээр гишгэлээ гэхээр нь би гишгээгүй гэж хэлсэн чинь над руу нулимаад л би уурлаад баруун гараараа нэг удаа алгадсан өөр зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/хх-ийн 41-42 дугаар хуудас/
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /Хх-ийн 2 дугаар хуудас/,
******* сумын Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн №1282 дугаартай хуудас/хх-ийн 31 дүгээр хуудас/
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 1*******-ны өдрийн №*******3 дугаартай дүгнэлт
Дүгнэлт хэсэгт:
1.*******ийн биед хамрын зүүн талд язарсан шарх, хоёр нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөгний дотор хэсэгт зулгаралт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтэл болно.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/Хх-ийн 29-30 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.
Нэг.Шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1******* цагийн орчим Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт ******* ******* өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар гараараа хохирогчийн нүүрэн тус газарт нэг удаа цохиж зодон хамрын зүүн талд язарсан шарх хоёр нүдний дээд доод зовхинд цус хуралт зүүн хөмсөгний дотор хэсэгт зулгаралт зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн гэмтэл учруулж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ... хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 4-5 дугаар хуудас/, гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 6 дугаар хуудас/, шүүгдэгч *******ын эрүүгийн хэрэгт яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 41-42 дугаар хуудас/,******* сумын Нэгдсэн эмнэлгийн яралтай тусламжийн №1282 дугаартай хуудас/хх-ийн 31 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 1*******-ны өдрийн №*******3 дугаартай дүгнэлт/Хх-ийн 29-30 дугаар хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Тиймээс Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч *******ийн эрүүл мэндэд учирсан хамрын зүүн талд язарсан шарх хоёр нүдний дээд доод зовхинд цус хуралт зүүн хөмсөгний дотор хэсэгт зулгаралт зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн гэмтлийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан хор уршгийг арилгахад гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаар хэрэгт хавсаргаж ирүүлээгүй ба хохирогч нь эрүүл мэндэд учирсан хор уршгийг арилгах, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна
Гурав. Шүүгдэгч *******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1******* цагийн орчим Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт ******* ******* өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар гараараа хохирогчийн нүүрэн тус газарт нэг удаа цохиж зодон хамрын зүүн талд язарсан шарх хоёр нүдний дээд доод зовхинд цус хуралт зүүн хөмсөгний дотор хэсэгт зулгаралт зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн гэмтэл учруулж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тус зүйл ангид заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж хувь хүний төлөвшил, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн 23320000000018 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хараагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаад.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйл, 36.6 дугаар зүйл, 36.******* дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ыг 240/хоёр зуун дөчин цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
*******.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ