Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/56

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр

Улсын яллагч Д.Шинэбал

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 ******* аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* аймгийн ******* суманд ******* оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* хороолол ******* тоотод оршин суух, одоо ******* аймгийн ******* сумын дүгээр баг, 2-5 тоотод түр оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд өмнө 1 удаа ял шийтгүүлж байсан,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №313 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, овогт /рд:/

           Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2023 оны 0 дүгээр сарын 1-ний өдрийн 20 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг тоёото приус-20 маркийн тээврийн хэрэгсэл дотор нүүр лүү нь цохих, хөл гараас нь базах зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 0 дүгээр сарын 1-ний оройн 20 цагийн орчим ******* аймгийн ******* сумын дүгээр баг, Холбоо толгой гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар тоёото приус-20 маркийн тээврийн хэрэгсэл дотор  нүүр лүү нь цохих, хөл гараас нь базах зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …Би дахин мэдүүлэг өгөхгүй, цагдаа дээр өгсөн мэдүүлгээс өөрөөр мэдүүлэх зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,

Хохирогч ******* аймгийн ******* сумын сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл/хх-ийн дүгээр хуудас/

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл/хх-ийн 5-6 дугаар хуудас/

******* аймгийн ******* сумын Нэгдсэн эмнэлгийн 2023 оны 0 дүгээр сарын 16-ны өдрийн №137 дугаартай яаралтай тусламжийн хуудас/хх-ийн 18 дугаар хуудас/

Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2023 оны 0 дүгээр сарын 1-ний өдөр  5 дахь өдөр болж байсан тул дотуур байрны хүүхдүүдийг гэр гэр рүү нь явуулж дуусмагц цаг 19 цаг болж байсан. Би нөхөр *******тэй утсаар ярихад бага хоёр хүүхэд эцэг эхчүүдийн төлөөлөл болсон хэдэн хүмүүстэй дүгээр багийн Холбоо толгой дээр байна гэж хэлэхээр нь очиж авах зорилготой өөрийн тоёото приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон очиход манай нөхрөөс гадна 10 гаруй хүмүүс архи дарс уусан бага зэрэг согтсон байдалтай байсан. Би очоод удаагүй байхад эцэг эхчүүд тараад гэр гэр рүүгээ явахаар болсон. Нөхөр машинаа бариад би түүний хажууд суугаад гэр рүүгээ хөдөлсөн. Гэр рүүгээ явах замд ******* машинтай хүчтэй хаазалж давхиад байхаар нь би түүнд аажуу явж болохгүй юу юунд нь давхиад байгаа вэ гэж хэлэхэд чи муу юу гээд хуцаад байгаа пизда вэ гэж хэлээд миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохих үед би машинаас буугаад зугтах үед араас ирээд намайг машинд суулгаад гар хөлөөс базаад гар хөл рүү цохиж зодсон зүйл болсон. Би цуг гэртээ харих юм бол дахиад нэмж зодуулах байх гэж бодоод өөрийн төрсөн эгч г ирээд авчих гэж дуудаад түүний гэрт очиж хоносон.  ...Бид хоёр гэрлэлтийн баталгаатай. Гэр бүл зохиож 15 жил болж байна. Бид хоёр дундаасаа гурван хүүхэдтэй. Нэг охин хоёр хүүтэй. ...надад эмчилгээний төлбөр мөнгөтэй холбоотой баримт байхгүй. Би түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй. *******д хуулийн дагуу арга хэмжээ авхуулах хүсэлтэй байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 9 дүгээр хуудас/

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Миний дүү Ж.Хаш-Эрдэнэ түүний нөхөр ******* нар үр хүүхдийнхээ хамтаар Улаанбаатар хотод амьдарч байгаад ******* суманд нүүж ирээд нэг жил гаруй хугацаа болж байна. ******* ******* сумын унаган хүүхэд. Манай дүүг авч ирчихээд маргалдаад зодолдоод байгаа сураг сонсогдсон. Манай дүү надад 2023 оны 0 дүгээр сарын 1-ний өдөр *******д зодуулсан гээд гэртээ очиж чадахгүй манайд түр хугацаанд байгаа. Өмнө бас зодоод шүүхээр орсон гэж би сонссон. Ямар учир шалтгааны улмаас ******* миний дүүгийн бие эрх чөлөөнд халдаад байдаг талаар мэдэхгүй байна. *******, Ж.Хаш-Эрдэнэ нар гурван хүүхэдтэй. ...гэх мэдүүлэг/хх-ийн 11 дүгээр хуудас/

******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 0 дүгээр сарын 18-ны өдрийн №78 дугаартай дүгнэлт

Дүгнэлт:

1. биед баруун нүдний дээд доод зовхи зүүн бугалга зүүн гуянд цус хуралт баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаанд сарниулна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/хх-ийн 16-******* дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн  ******* тоот хавтаст хэргээс улсын яллагчаас  яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй болно.

Шүүгдэгч Д.Хос-Эрдэний гэмт үйлдэл нь нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч ******* нь өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, мөрдөн байцаалт, прокурорын шатанд шүүгдэгч нарт ямар нэгэн байдлаар эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандаж харьцсан, хуурч мэхлэн хууль бусаар гэмт хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Хохирогч биед баруун нүдний дээд доод зовхи зүүн бугалга зүүн гуянд цус хуралт баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хор уршигт тооцох нь зүйтэй байна.

Хохирогч нар нь өөрт учирсан хор уршгийг арилгуулах, эмчилгээний зардлыг нотлох баримтаар гаргаж ирүүлээгүй ба гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Гурав.Шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 0 дүгээр сарын 1-ний оройн 20 цагийн орчим ******* аймгийн ******* сумын дүгээр баг, Холбоо толгой гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар тоёото приус-20 маркийн тээврийн хэрэгсэл дотор  нүүр рүү нь цохих, хөл гараас нь базах зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Иймд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, прокурорын санал болгож, шүүгдэгч Д.Хос-Эрдэний хүлээн зөвшөөрсөн 80 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 80000 төгрөгөөр торгох ял, оногдуулж, торгох ялыг шүүгдэгчийн олж байгаа цалин орлогын хэмжээг харгалзан үзэж хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******. дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.    

            Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 80 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 80000 төгрөгөөр торгох ял, оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн олж байгаа цалин, хөлс, орлогын хэмжээг харгалзан үзээд 0 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

            Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч өмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, уг зүйл анги нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******. дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.3 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн дэх хэсэг, 36. дүгээр зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт Хос-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж/хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Хос-Эрдэнийг 80/дөрвөн зуун ная/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 80000 /дөрвөн зуун наян мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хос-Эрдэнийг 80000 төгрөгөөр торгосон торгох ялыг 0/дөрөв/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ж.Хаш-Эрдэнэ гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

   7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            8.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ЭРДЭНЭМӨНХ