| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00485/И |
| Дугаар | 524 |
| Огноо | 2019-12-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 524
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн ******* сумын 7-р баг, ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт Э.Шийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймгийн ******* сумын 6-р баг, ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, Жадамба овогт Б.Эт холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Ц, нэхэмжлэгч Э.Ш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Э.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Этэй танилцаад 2009 онд хүүгээ төрүүлсэн. Тэгээд албан ёсоор гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан. Гэрлэлтээ батлуулсанаас хойш хариуцагч надтай хамт амьдраагүй, миний хүү одоо 9 настай. Хүүгээ би өөр дээрээ авна. Хариуцагч бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Б.М шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Штэй үерхэж байгаад 2009 оны 6 сарын 19-нд хүүтэй болж гэрлэлтээ батлуулсан. Би оюутан байсан бөгөөд Э.Ш сургуулиа төгсөөд нутагтаа очиж ажилласан. Намайг сурч байх хугацаанд Э.Ш өөр хүнтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж, улмаар өөр хүнтэй гэр бүл болоод одоо хамт амьдарч байгаа. Нэхэмжлэгч хүүтэй маань намайг уулзуулдаггүй. ... Гэрлэлтээ цуцлуулж хүү Э.Чг эхийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй. Хүүхдийн тэтгэлгийг хуулийн дагуу төлнө. Харин хүүтэйгээ хүссэн үедээ уулзаж байхыг нэхэмжлэгчид даалгаж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Э.Ш нь хариуцагч Б.Эт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Э.Ш, хариуцагч Б.Э нар нь гэр бүлж болж, 2009 оны 6 дугаар сарын 26-нд гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлж, хүү Э.Ч 2009 оны 06 сарын 19-нд төрүүлсэн болох нь хүүхдийн ЗИ09261913 дугаар регистртэй №0240072 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Э.Ш, Б.Э нарын №0048129/05 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэрлэгсэд нь 2010 оноос эхлэн тусдаа амьдарч байгаа, цаашид харилцан бие биенээ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, хүсэлгүй, шүүхийн эвлэрүүлэн зуучлагчаас эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч эвлэрээгүй тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
Хуульд заасны дагуу эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Б.Эээс сар бүр тэтгэлэг гаргуулж, хүү Э.Ч тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Талууд хүү Э.Ч эрүүл энх өсгөн байшуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалж, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд туслах үүргийг адил байдлаар хэрэгжүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хариуцагч Б.Эт шүүх хуралдааны товийг боломжит хугацаанд хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тус шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Жадамба овогт Б.Э /******* тоот регистртэй/, ******* овогт Э.Ш /******* тоот регистртэй/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Жадамба овогт Э.Ч /ЗИ09261913/-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Жадамба овогт Б.Эээс тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад шийдвэрийн хувийг хүргүүлэхийг шүүгчийн туслах С.Уянгад даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 102142 /нэг зуун хоёр мянга нэг зуун дөчин хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эээс 102142 /нэг зуун хоёр мянга нэг зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Шт олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Б