| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00515/И |
| Дугаар | 532 |
| Огноо | 2019-12-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 532
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б би “М” ХХК-ний нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн ******* сумын 7*******,******* тоотод оршин суух Б.Э /*******/-д холбогдох 909696 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь ... 99033991 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн ... Samsung Galaxy A6 /2018, gold/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч .. гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үйлчилгээний төлбөр, гар утасны төлбөрийг төлөөгүй учир ... нийт 909696 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х шүүхэд гаргасан тайлбартаа: “М” ХХК-ний нэхэмжлэлтэй 30249496 гэрээний дугаартай 99033991 дугаарын эзэмшигч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 909696 төгрөгийг 2019 оны 12 сарын 17-ны өдөр тус компанид бүрэн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч нь “М” ХХК нь Б.Эаас 909696 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 909696 төгрөгийг бүрэн төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Боржигон овгийн Б.Э /*******/ нь “М” ХХК-нд 909696 /есөн зуун есөн мянга зургаан зуун ерэн зургаан/ төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26383 төгрөгөөс төсвийн орлогоос 13192 төгрөгийг, хариуцагчаас 13191 төгрөгийг тус тус гаргуулан “М” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү асуудлаар захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Г.Б