| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00415/И |
| Дугаар | 533 |
| Огноо | 2019-12-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 533
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, шүүгч Г.Б, Б.Т тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дундговь аймгийн ******* сумын *******,******* тоотод оршин суух, нэхэмжлэгч Х.Еийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* овогт Х.Цын нэхэмжлэлтэй,
Дундговь аймгийн ******* сумын 3-р багт оршин суух ******* овогт О.Дт холбогдох гэм хорын хохиролд 4859006 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 9 сарын 6-ны өдөр хүлээн авч, 2019 оны 9 сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Ц оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Тус шүүхэд талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаасаа 559006 /таван зуун тавин есөн мянга зургаан/ төгрөгийг татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч тал үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох 4300000 /дөрвөн сая гурван зуун мянган/ төгрөг 2020 оны 5 сарын 1-ний өдрийн дотор төлөхөөр талууд эвлэрсэн байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц нь О.Доос гэм хорын хохиролд 4859006 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч тал 559006 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч тал нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох 4300000 төгрөгийг 2020 оны 05 сарын 01 өдөр төлөхийг зөвшөөрч талууд эвлэрэн байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, шуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93700 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 41875 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар нэхэмжлэгч Х.Еийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц, хариуцагч О.Д нарын 2019 оны 12 сарын 16-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93700 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 41875 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар талууд давж заалдах, хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ДАРГАЛАГЧ Д.У
ШҮҮГЧИД Г.Б
Б.Т