Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/741

 

 

 

 

 

 

 

 

    2023        05          19                                   2023/ШЦТ/741

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалмаа,

улсын яллагч Т.Эрдэнэтөр,

шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

                           

Баянзүрх дүүргийн Прокурорын  газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн XX овогт Д.М-т холбогдох эрүүгийн 0000 00000 0000 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

        Шүүгдэгчийн биеийн байцаалт:

        Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр XX хотод төрсөн, 00 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт XX дүүргийн XX дугаар хороо XX нийтийн байр XX тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

        XX овогт Д.М/регистрийн дугаар СЭ00000000/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Мнь нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр иргэн Т.А эзэмшлийн Хаан банкны 0000000000 дугаарын данснаас 5 50.000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "XX" худалдааны төвд байхдаа 340.000 төгрөг тус тус гүйлгээг хийж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 2 удаагийн үйлдлээр 890.000 төгрөгийн буюу будад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Т.А өгсөн "...Би Хаан банкны 0000000000 гэсэн данс эзэмшдэг юм тэгээд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Би Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд байх авга ах Гансүхийн гэрт нь байж байхад 04 цаг 49 минутад Хаан банкны 0000000000 гэсэн данс руу 550.000 төгрөг гарсан мэдээлэл утсанд ирсэн тэгээд би гайхаад маргааш нь Хаан банкны салбар дээр очоод мэдээллээ шалгуулах гэсэн чинь намайг бичиг баримтгүй гээд дансны мэдээлэл өгөөгүй мөн дансандаа барилт хийж чадаагүй. Тэгээд 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 12 цаг 36 минутад 0000000000 гэсэн Хаан банкны данс руу 340.000 төгрөг дахин гарчихсан. Иймд би цагдаагийн байгууллагад хандаж байна..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

 

Гэрч Н.Э-ийн өгсөн "...хамтарч амьдарч байсан М-ийг дуудаж гаргаж ирээд М-ийн гар утсан дээр байсан Хаан банкны апплекешн дээр нь нэвтрэх нэр нууц кодоо хэлж өгөөд шилжүүлэг хийгээд би нөгөөх залууг нэгдүгээр хорооллын ард талд байрлах зочид буудалд 20.000 төгрөгийн өрөө авч өгөөд салсан юмаа. Тэгээд би гэртээ иртэл Д.Мтүрүүн хамт явж байсан хүний данснаас мөнгө шилжүүлэхдээ 550.000 шилжүүлчихсэн шүү гэж хэлсэн. Тэгээд би нэг их тоогоогүй өнгөрүүлсэн юм. Мөнгөнчимэгийн цалингийн зээлийн эргэн төлөлт дөхсөн байсан санаж байна. Тэрнээс хойш маргааш нь билүү нэг өдөр миний данснаас мөнгө шилжүүлж авсан яг хэдийг авсан талаар санахгүй байна..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

 

Гэрч Х.М-ийн өгсөн "...тухайн өдөр Нарантуул худалдааны төв дээр байрлах Алт монетон эдлэлийн лангуун дээрээ ирэхэд манай хажуу лангууны худалдагч эмэгтэй О надаас Мөнгөө эгчээ та дансандаа мобайл банкаар 340.000 төгрөг шилжүүлээд аваач өгөөж гэж хэлэхээр нь дансандаа хийлгээд бэлнээр мөнгийг нь гаргаж өгсөн юм. О-г лангуун дээрээ ямар хүнд ямар эд зүйл зараад төлбөр болох 340.000 төгрөг шилжүүлснийг нь сайн мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 41 дэх тал/,

 

Гэрч Б.О-ийн "...тухайн өдөр Нарантуул олон улсын худалдааны төв дээр байрлах ажлын байран дээрээ байхад 12 цагаас 13 цагийн орчимд 20 гаран насны туранхай биетэй 40-50 орчим насны эмэгтэй ээж охин 2 бололтой 2 эмэгтэй ирээд манай лангуун дээрээс монетон ээмэг зүүж үзэж байгаад 1 хос ээмэг худалдан авахаар болоод дансаар 340.000 мөнгө шилжүүлэх болсон. Би уг лангуун дээр худалдагч хийдэг болохоор өөрийн дансаар мөнгө шилжүүлэх боломжгүй байдаг учир зэргэлдээ лангууны эгч М-ч эгчийн дансанд нь шилжүүлэн хийлгэсэн. Тэгэхэд нөгөөх 2 эмэгтэйн охин нь бололтой 20 гаран насны эмэгтэй нь гар утаснаасаа шилжүүлсэн..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 43 дахь тал/

 

Н.Э-ийн Хаан банкны 0000000000 дугаартай дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, /хавтаст хэргийн 47-48 дахь тал/

Т.АХаан банкны 0000000000 дугаартай дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, /хавтаст хэргийн 51 дэх тал/

 

Шүүгдэгч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, /хавтаст хэргийн 94-95 дахь тал/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

 

- Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хавтаст хэргийн 74 дэх тал/

- Иргэний оршин суугаа хаягийн лавлагаа, /хавтаст хэргийн 75 дахь тал/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хавтаст хэргийн 73 дахь тал/

- Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт, /хавтаст хэргийн 76 дахь тал/

- Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, /хавтаст хэргийн 78 дахь тал/

- Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст 77 дахь тал/

- Жолоочийн лавлагаа, /хавтаст хэргийн 79 дэх тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт:...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тус тус хуульчилсан бөгөөд шүүгдэгч Д.Мөнгөнчимэгийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.  

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Мнь нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр иргэн Т.Аэзэмшлийн Хаан банкны 0000000000 дугаарын данснаас 550.000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Нарантуул" худалдааны төвд байхдаа 340.000 төгрөг тус тус гүйлгээг хийж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 2 удаагийн үйлдлээр бусдад 890.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Т.Аөгсөн "...Би Хаан банкны 0000000000 гэсэн данс эзэмшдэг юм тэгээд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Би Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд байх авга ах Г-ийн гэрт нь байж байхад 04 цаг 49 минутад Хаан банкны 0000000000 гэсэн данс руу 550.000 төгрөг гарсан мэдээлэл утсанд ирсэн. ... 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 12 цаг 36 минутад 5035395106 гэсэн Хаан банкны данс руу 340.000 төгрөг дахин гарчихсан..." гэх мэдүүлэг. Гэрч Н.Э-ийн өгсөн "...би гэртээ иртэл Д.Мтүрүүн хамт явж байсан хүний данснаас мөнгө шилжүүлэхдээ 550.000 шилжүүлчихсэн шүү гэж хэлсэн..." гэх мэдүүлэг,  Гэрч Х.М-ийн өгсөн "... манай хажуу лангууны худалдагч эмэгтэй О надаас М эгчээ та дансандаа мобайл банкаар 340.000 төгрөг шилжүүлээд аваач өгөөж гэж хэлэхээр нь дансандаа хийлгээд бэлнээр мөнгийг нь гаргаж өгсөн юм. О-г лангуун дээрээ ямар хүнд ямар эд зүйл зараад төлбөр болох 340.000 төгрөг шилжүүлснийг нь сайн мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг, Гэрч Б.О-ийн "...ээж охин 2 бололтой 2 эмэгтэй ирээд манай лангуун дээрээс монетон ээмэг зүүж үзэж байгаад 1 хос ээмэг худалдан авахаар болоод дансаар 340.000 мөнгө шилжүүлэх болсон..." гэх мэдүүлэг, Н.Э-ийн Хаан банкны 0000000000 дугаартай дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Т.АХаан банкны 0000000000 дугаартай дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох  нь нотлогдон,  тогтоогдсон байна.

 

        Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.М-ийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон  байна.

 

        Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан байхыг шаарддаг.  Шүүгдэгчийн бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны  улмаас хохирогчид 890.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон нь энэ гэмт хэргийн материаллаг шинжийг хангасан байна.

 

        Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.М-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн  хангаж байна гэж  үзэх үндэстэй байна.

 

        Иймд шүүгдэгч Д.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

           Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

 

Иргэний  хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д... бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан  этгээд  уг гэм хорыг арилгахдаа  гэм хор учруулахаас өмнө байсан  байдалд нь сэргээх, /адил нэр төрөл, чанарын  эд хөрөнгө өгөх,  гэмтсэн  эд хөрөнгийг засах зэргээр/ буюу  учруулсан хохирлыг  мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Д.Мнь хохирогч Т.Ад гэмт хэргийн улмаас учирсан 890.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн эд хүлээн авсан тэмдэглэлд, шүүхийн шатанд шүүгдэгч Д.М-ийн гаргаж өгсөн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 0000000000 тоот Хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.М-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

                   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан : ...гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.Мнь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: ...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгов.

Шүүгдэгч Д.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Д.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол шүүх тэнссэн, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, энэ хуулийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Мөнгөнчимэгт анхааруулж, ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.М-ийн гэмт үйлдэл нь 2021 оны “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн үйлчлэлд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааныхаа хувьд хамаарч байгаа боловч мөн хуулийн 12.12 дугаар зүйлд “ ... яллагдагч, шүүгдэгч, ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамруулна” гэж хуульчилсан.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс хорих ял оногдуулсан тохиолдолд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солихоор тусгасан бөгөөд хуульд заасан бусад хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүхээс хэрэглэсэн тохиолдолд хэрхэхийг зохицуулаагүй байна.

Шүүгдэгч Д.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглэх нөхцөл хангагдаагүй, Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байна гэж дүгнээд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглээгүй болно.   

Энэ  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Мнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч XX овогт Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнгөнчимэгт хорих ял оногдуулахгүйгээр /1/ нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар Д.М-т тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацаанд шүүгдэгч нь энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүрэг зөрчсөн бол шүүх тэнссэн, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, энэ хуулийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Мөнгөнчимэгт анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Мнь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  дурдсугай.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ОЮУНТУНГАЛАГ