Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2022/0162

 

 

2022 03 01 128/ШШ2022/0162

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: "Э" ХХК,

Хариуцагч: СБДдУБХ ,

Гуравдагч этгээд: Б овгийн Ж Т , 

Маргааны төрөл: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г , гуравдагч этгээд Ш.Т , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч "Э" ХХК-иас Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 9 дугаар хорооллын 1 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах 871 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үйл хөдлөх эд хөрөнгийг Ж.Т ын нэр дээр бүртгэсэн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Ү-2201дугаарт бүртгэсэн бүртгэл, 002 дугаар Ж.Т ын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гаргажээ.

 

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

1.1. 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр иргэн Ж.Т аас СБДдУБХ т хандаж эрхийн улсын бүртгэлийн Ү-2202 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өөрчлөлт оруулах тухай мэдүүлэг гаргасныг хүлээн авч мөн оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 9 дугаар хороолол, 1 дугаар байр, 1 давхрын 871мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж, 002 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байна/1хх, 50-64 дэх талд/.

1.2. Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 17 дүгээр сарын 23-ны өдрийн 1 дугаар албан бичгээр ... улсын бүртгэгч Ч.Г ын хийсэн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна, Улсын бүртгэлийн ерөнхий газрын гэсэн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2 тоот албан бичгээр ...таны гаргасан гомдлын дагуу бүртгэлийг хүчингүй болох үндэслэлгүй, ... шүүхээр шийдвэрлүүлнэ үү хариуг тус тус өгсөн байна.

 

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Манай компани Ж.Т д холбогдуулан "550,000,000 төгрөгт дүйцүүлэн, Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Барилгачдын 5-3 тоотод байрлах 700 мкв газрыг шилжүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийг шүүхэд 2014 онд гаргаж, хариуцагч Ж.Т манай компаниас гэрээний үүрэгт 900,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Тус хэрэг шүүхээр хянагдаж байх үед хариуцагч Ж.Т ын эрхийн улсын бүртгэлийн Г-2203 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 11-р хороо, 4-р хороолол, Барилгачдын ******* тоот хаягт байршилтай, 583 м.кв талбайтай газар, эрхийн улсын бүртгэлийн Г-2217 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 11-р хороо, 4-р хороолол, Барилгачдын 5-р гудамжны ******* хаяг байршилтай, 276 мкв талбайтай газрынхаа өмчлөх эрхийг эвлэрэл баталгаажуулсан шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсноор 10 хоногт багтаан манай компанийн өмчлөлд шилжүүлэх, харин манай компани сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс 837.800.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан "Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ"-гээр алдангид тооцон шилжүүлэхээр тохирсон 37,8 м.кв талбайтай 57,500,000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх үүргийн биелэлтийг нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн дээр мөнгөн хэлбэрээр нэмж тооцон, газрын нийт үлдэгдэл төлбөрийг 895,300,000 төгрөг болгож, үүний 50 хувь буюу 447,650,000 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор үлдэгдэл 50 хувь буюу 447,650,000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор тус, тус бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон.

Бид энэхүү үүргээ биелүүлэх баталгаа болгон уг газар дээр баригдаж байсан үйлчилгээний зориулалттай 860 м.кв дуусаагүй барилгын өмчлөх эрхийг ЭХӨЭТХЭХБЭУ бүртгэлийн тухай хуульд заасны дагуу 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүртгүүлж өгөхөөр тохиролцсон бөгөөд энэхүү үүргээ биелүүлсэн. Дээрх эвлэрлийн гэрээгээр төлбөр төлөх үүргээ биелүүлсэн нөхцөлд барьцаа хөрөнгө болох үйлчилгээний зориулалттай 860 м.кв талбайн хэсгийн дуусаагүй барилгын эрхийг манай компанид буцаан шилжүүлэх үүргийг Ж.Т хүлээсэн.

Улмаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 17 дүгээр сарын 06-ны өдрийн 6 дугаартай "Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гарсан. Энэхүү шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх тухай 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 7 дугаартай гүйцэтгэх хуудас, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 8 дугаартай гүйцэтгэх хуудас тус тус гарч одоог хүртэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа юм. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгосон тогтоол гарсан ба уг ТОГТООЛ НЬ 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 7 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн гарч 895,300,000 төгрөгийг иргэн Ж.Т д олгох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон гэж заасан. Харин Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 9 дугаар хорооллын нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын 1 давхрын үйлчилгээний зориулалттай 860 м.кв талбайн хэсгийн дуусаагүй барилгын өмчлөх эрхийг хуульд заасны дагуу Ж.Т ын өмчлөлд 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүртгэлд бүртгүүлэн өгч, мөнгөн төлбөрийг 2015 оны 11 сарын 01-ний өдрийн дотор төлөөгүй тохиолдолд дээрх талбайн өмчлөх эрхийг Ж.Т ын өмчлөлд хэвээр үлдээх, Ж.Т нь 895,300,000 төгрөгийг Ч.Сд буцаан төлөх талаарх Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 8 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас өнөөдрийг хүртэл биелэгдээгүй байгаа юм.

Тус маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг 100 хувь Ж.Т д шилжүүлэх шийдвэр гаргуулж байгаа талаар олж мэдсэнээр 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 8 дугаартай Хүсэлт гаргах тухай албан бичгийг СУБХт хүргүүлсэн.

Энэхүү албан бичигтээ Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2015 оны 17 дүгээр сарын 06-ны өдрийн 6 дугаартай шүүгчийн захирамжийн талаар болоод тус захирамжийн дагуу 7 болон 8 дугаартай гүйцэтгэх хуудас гарч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа тухай дурдан, иргэн Ж.Т ын нэр дээр шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг хүсэж, холбогдох баримтыг хавсарган хүргүүлсэн. Гэтэл 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 9 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, 2020 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 10 дугаар Өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичиг зэргийг үндэслэн Ж.Т ын нэр дээрх маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Ү-2202 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон байна.

Тухайн үйл явдлын дараагаар буюу 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 209 дугаартай албан бичгээр манай компаниас гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэх хариуг өгсөн. Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Ч.Г нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1-д заасан улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй, мөн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хуулийн 29 дүгээр зүйлд заасан Эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл буюу 29.1.3, 29.1.5, 29.1.6-д заасан үндэслэл бий болсон байхад өмчлөх эрхийг Ж.Т ын нэр дээр бүртгэн, 002 дугаар гэрчилгээг олгосон бөгөөд энэ талаар мөн бидэнд мэдэгдээгүй. Ингээд өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон зөрчлийн талаар гомдол гаргахад Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 17 дүгээр сарын 23-ны өдөр 1 дугаар албан бичгээр Улсын бүртгэгчийн хийсэн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна" гэх хариуг өгсөн.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2015 оны 17 дүгээр сарын 06-ны өдрийн 6 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталгаажуулсан шүүгчийн захирамжаар эвлэрлийн гэрээний үүрэг биелэгдээгүй нөхцөлд Ж.Т нь маргаан бүхий дуусаагүй барилгын үл хөдлөх хөрөнгийг өөрийн өмчлөлдөө хэвээр үлдээх эрхтэй боловч 895,300,000 төгрөгөөс төлөгдсөн төлбөрийг манай компанид буцаан төлөх үүргийг хүлээсэн байдаг. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 9 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолд 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 7 гүйцэтгэх баримт бичгийг хянаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байх ба 2016 оны 01 дүгээр сарын 20-ны 8 дугаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй. Өөрөөр хэлбэл маргаан бүхий буюу дуусаагүй барилгын үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусаагүй байхад Ж.Т ын өмчлөлд бүртгэн гэрчилгээ олгосон нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж манай компанийн эрх ашгийг хохироосон хэрэг болсон. Иймд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Ч.Г ын үйлдэл хууль бус болохыг тогтоож, Ж.Т ын 002 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компани нь Захиргааны хэргийн шүүхэд 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Манай нэхэмжлэлийн шаардлага юу вэ? гэхээр улсын бүртгэгч Ч.Г ын бүртгэж олгосон 11 дугаартай Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 9 дугаар хороолол, 1 дугаар байрны 1 дүгээр давхрын 871 м.кв талбайд үйлчилгээний зориулалтаар өмчлөх эрхийн гэрчилгээ 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр олгосон байдаг. Ингэж олгохдоо хууль тогтоомжийг зөрчсөн мөн улсын бүртгэгч баримтлах хууль дүрмийг баримтлаагүй бүртгэл хийсэн. 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч байгууллагад ийм учраас бүртгэх боломжгүй гэдэг байдлаар хүсэлтээ гаргасан. Хүсэлт хавтаст хэргийн 21 дүгээр хуудсанд байгаа. 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр манайд боломжгүй гэж хариулж байна. 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр манайх СУБХт хүсэлт гаргаж, 02 дугаар сарын 21-ний өдөр Ж.Т д гэрчилгээ гаргаж, хүсэлтийн хариуг 03 дугаар сарын 09-ний өдөр танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэдэг байдлаар хариу өгсөн. Энэ байдал бол төрийн байгууллага албан тушаалтанд гомдлоо гаргах хүсэлт гомдол шийдвэрлэсний дараа үйл баримт болох ёстой гэж ойлгож байгаа. Гэтэл 19 хоногийн дараа манай хариуг өгч байна. Ийм зүйлийг хэлэхэд эхний жишээ байна. Нотлох баримт судлаад үзэхэд тусгай тэмдэглэл харагдана. Шийдвэр гүйцэтгэлийн албан бичиг хоорондоо агуулгын хувьд зөрүүтэй байсан. Хоёр шийтгэх хуудас байдаг гэдгийг улсын бүртгэгч олж тогтоох лавлах үүрэг нь өөрт нь байгаа. Хэрэв үйл баримт зөрүүтэй байх юм бол судалж шинэчилж нягталж байж бүртгэл хийх талаар хуульчилсан.

Тус хуулиудыг зөрчөөд тусгай тэмдэглэлтэй байхад бүртгэхгүй гэж явуулаад дараа нь хүрээд ирэхээр нь бүртгээд авсан байх шиг байна. Төрийн байгууллагын албан бичгийг иргэн бариад өгч байна. Эсвэл өөрийнх нэр дээр албан бичиг явуулахаар би уншаагүй гэж байгаа шиг хариу тайлбарыг уншсан. Энэ талаар хариу тайлбарт байдаг. Нотлох баримт судлахад хариуцагч тайлбараа хэлэх байх. Хууль зөрчиж гэрчилгээ гаргаж байгаа учир 002 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан.

Дуусгавар болсон тогтоолд дээр Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь заалтыг барьсан байна. Шууд авлагатай гүйцэтгэлийг дуусгадаг заалтыг бариад орсон байна. Тэгсэн мөртлөө эвлэрсэн захирамжийг бүгдийн уншаад байна. Шийдвэр гүйцэтгэлийн дууссан тогтоолыг харахад хороондоо өгсөн авсан зүйл яаж дууссан талаар асууж тодруулж болохгүй юм уу? Хэрвээ тайлбар өгөхгүй бол бүртгэж өгөхгүй байж болдоггүй юм уу? Хэт нэг талыг барьсан зүйл байна. Төрийн албан хаагч хуульд зааснаар эрхийг эдлэх ёстой. Иймд байдлаар асуудалд хандаад орж ирээд байна. Өөр өөрөөр асуултад хариулаад, иймэрхүү асуудлууд байна. Ямар хууль дүрэм зөрчсөн талаар өмгөөлөгч ярих байх. Би нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Иргэн хуулийн этгээдийг төрийн байгууллага хохироож болохгүй гэж бодож байна гэв.

2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хууль зүйн талаас дараах 3 дүгнэлтийг хийж байна. Нэгдүгээр асуудал бол маргаан бүхий бүртгэлтэй холбоотой асуудлыг харахаар хуульд зааснаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 8 дугаар зүйлийн 8.1.3 дах заалт нь давхар зэрэг зөрчигдөөд байна. Тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-д хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай, эсхүл мэдээлэл нь зөрүүтэй бол гэж заасан. Мөн зүйлийн 29.1.3-д мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүд зөрүүтэй, агуулга нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн бол бүртгэхээс татгалзах хоёр давхар зохицуулалттай юм. Эдгээр хуулийн зүйл заалт нь агуулгын хувьд тухайн бүртгэлээр хууль зөрчигдсөн гэж тогтоогдож байна. Хавтаст хэрэгт авагдсан зөрүүтэй мэдүүлэг түүнд хавсаргасан баримтууд илтэд зөрүүтэй байна. Шүүхийн шийдвэр дуусгавар болгож байгаа ажиллагаа нь эвлэрлийн гэрээ ч гэсэн мөн шүүгчийн асуусан асуултад шүүгчийн шийдвэр, захирамж хувийн хэрэгт байсан уу? гэж байна. Яагаад татгалзаад байгаа вэ? Хувийн хэрэгт ямар баримтууд байсан бэ? гэж шүүгч асуухаар үнэнээ хэлж байна. Шүүгчийн, шийдвэр, захирамжууд хувийн хэрэгт байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон уу? гэж тодруулах шаардлагатай байсан учир дуусгавар болгосон. Хариу тайлбар хоёр өнцөгтэй явж байсан учраас өмгөөлөгч миний бие асуулт, хариултын шатанд тодруулахаар угаасаа нэг тайлбар болохоор Ж.Т ын нэр дээр байсан, 70 хувийн гүйцэтгэлтэй эд хөрөнгийг өмчлөгчийг нь өөрчлөхгүйгээр 100 хувь болгоод бүртгэсэн. Энэ бол шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсонтой огт хамаагүй гэсэн агуулгаар тайлбар хэлээд үүнд үл ойлголцох нөхцөл байдал гараад ирэхээр шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ажиллагааг үндэслэж хийгдэж байгаа бүртгэл гэсэн.

Эцсийн үр дүнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэж дуусгавар болгосон бүртгэлээр хийгдсэн байдлаар үнэнд гүйцэгдээд маш тодорхой болж байна. Эндээс харах юм бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болохдоо хэний нэр дээр хэдэн м.кв-ыг бүртгэхээр болж байгаа вэ гэдэг агуулгаар улсын бүртгэл тодруулах ёстой. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болоод баримтууд ирсэн байгаа тохиолдолд ямар шийдвэр гарсан бэ яг ямар шийдвэрээр яаж бүртгэл хийх талаар тодруулах юм бол 860 м.кв гэж байгаа. 860 м.кв-аар бүртгэх ёстой. Энэ бол хууль юм.

Нотлох баримт шинжлэн судлахад тухайн өдрийн бүртгэлийг хийхдээ мэдүүлэг гаргаад мэдүүлэг дээрээ Ж.Т аас 860 м.кв-ыг надад дээр бүртгэж өгнө үү гэж байгаа. 860 м.кв гээд мэдүүлэг дээрээ тусгасан. Тэгээд шүүхийн шийдвэр нь 860 м.кв байгаа. Дуусгаж байгаа ажиллагааны үр дүнд хэдэн м.кв энэ хүний нэр дээр шилжих вэ? гэдэг асуудал нь өөр дээр нь байгаа баримтаар маш тодорхой байсан байна. Гэтэл 871 м.кв-аар бүртгэсэн. М.кв-ын хороонд зөрүү үүссэн байхад үүнийг бүртгэхээс татгалзах зүй ёсны асуудал байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29.1.3, 8.1.3-д заасан маш тодорхой нөхцөл байдал үүссэн байхад бүртгэлийг хийсэн байгаа нь хууль бус болохыг маш тодорхой нотолно харуулж байна.

Шүүгчийн захирамж маргаантай ойлгомжгүй байдлаар эвлэрсэн. Түүнээс үүдэлтэй хоёр гүйцэтгэх хуудас гарсан. Улсын бүртгэгч дээр бүртгэл хийхээр ирсэн гэсэн чинь шийдвэр гүйцэтгэх тухай тогтоол хүрээд ирдэг. Тогтоол нь болохоор мөнгөн төлбөрийг төлбөр авагчид өгөөд төлбөрөө дуусгасан гээд тогтоол хүрээд ирсэн. Яаж дуусгавар болсон талаар тодруулна гэхэд татгалзаж байгаа. Татгалзаад араас нь ирж байгаа баримт нь эсрэгээрээ байрыг үлдээх гэсэн албан бичиг ирсэн. Дуусгавар болсон тогтоол мөнгөн төлбөрөөр төлсөн гэдэг зүйл байхаар нь мөнгөн төлбөрөө төлсөн үү гэж тодруулах гэсэн чинь буцаагаад эсрэгээрээ байрыг үлдээх албан бичиг хүрээд ирсэн. Үүний зааг, ялгааг тодруулах ёстой.

Бүртгэхээс татгалзах нөхцөл байдал байхад түүнийг үл тоож хууль хууль дээдлэх зарчмыг гажуудуулж бүртгэлийг хийсэн байна. Хууль бус бүртгэл гэдэг нь тодорхой болж байна. Яг үүнийг тодруулахын тулд асуулт, хариултын шатанд өөрөөс нь асуусан. Хоёуланг баримталж бүртгэсэн гэж байгаа. Үүнийг хүн яаж ойлгох вэ?. Энэ хоёрыг хоёуланг нь үндэслэх юм бол мөнгөн төлбөр дуусгавар болгоод байрыг үлдээгээд хоёулаа дуусгавар болох нөхцөл байдлын агуулгаар ойлгогдож байна. Энэ бол улсын бүртгэгчийн хариуцлагагүй, хайхрамжгүй байдлаар хууль бус бүртгэл болсон гэж харагдаж байна гэв.

 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал.

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Ж.Т ын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргасан нотлох баримтыг улсын бүртгэгч Г.Б******* хүлээн авсан бөгөөд ажил үүргийн хуваарийн дагуу миний бие иргэн Ж.Т ын гаргасан мэдүүлэг нотлох баримт болох нотариатаар гэрчлүүлсэн өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, Барилга байгууламж ашиглалтад оруулах 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаартай улсын комиссын акт, фото зураг, албан бичиг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202 дугаартай Сүхбаатар дүүргийн 11-р хороо, 4-р хороолол /*******/, 1 байр, 1 дүгээр давхар, 871 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй, 13 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй нотлох баримтыг мэдээллийн санд шалгаснаар 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр иргэн Ж.Т болон ""Э" " ХХК-ийн захирал Ч.Снартай харилцах утсаар нь ярьж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан эсэхийг тодруулах гэсэн боловч ойлголцоогүй.

"Э" " ХХК-ийн захирал Ч.С*******: тухайн эд хөрөнгөнд ямар нэгэн бүртгэл хийхгүй, би чамтай өмгөөлөгчөө яриулна гэхээр нь өмчлөгч өөрчлөгдөхгүй танай барилга баригдаад дууссан гүйцэтгэлийн хувийг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр болгохоос өмчлөх эрхийг шилжүүлэхгүй, өөрчлөхгүй гэж хэлсэн боловч ойлгоогүй. Компанийн өмгөөлөгч гэх хүн /нэрийг санахгүй байна./ надтай яриад наад үл хөдлөх эд хөрөнгөнд ямар нэгэн бүртгэл хийвэл чи буруудна гэсэн юм хэлсэн би өмчлөгч өөрчлөгдөхгүй гүйцэтгэлийн хувийг 100 хувь болгоно гэсэн боловч ойлгоогүй, Ж.Т ын өмч гээд өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна одоо наад барилга чинь баригдаж дуусаад ашиглалтад орсон байхад гүйцэтгэлийн хувийг өөрчлөх боломжтой гэж хэлсэн боловч ойлголцоогүй. Харин иргэн Ж.Т би 2015 оноос хойш энэ эд хөрөнгөө ашиглаж чадахгүй хохирч явж байна, 3 шатны шүүхийн шийдвэр гарчхаад байхад бас юу нэхээд, байгаа юм гээд уурласан. Иргэн Ж.Т д шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан эсэхийг тодруулж албан бичиг хавсаргах, мөн урьдчилсан тэмдэглэл бүртгэлтэй байх тул бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, нотлох баримтыг 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр буцаасан.

2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байх компанийн өмгөөлөгч, төлөөлөгч гэсэн 2 иргэн ирээд Ж.Т ын материал чамд байгаа юу, бүртгэл хийсэн үү, хийвэл чи юу болохыг мэдэж байгаа биз гэсэн юм хэлэхээр бүртгэл хийх, хийхгүйгээ би мэдэж байна, хуульд заасны дагуу хийнэ, би чамд ажлаа тайлагнах ёсгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан эсэхээс тодруулж ир, тэгээд ч надад материал байхгүй гэж хэлсэн. Маргааш нь тус компаниас явж байна бичиг өгөх гэсэн гээд 2 эмэгтэй орж ирэхээр би бичиг авдаггүй, бичиг хэрэгт өг гэсэн бичиг хэргийн ажилтан хуулбар бүдэг, байна гээд хүлээн аваагүй.

Иргэн Ж.Т ын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн мэдүүлэг, хүсэлтээр урьдчилсан тэмдэглэл цуцлах хүсэлтийн дагуу 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр бүртгэж мэдээллийн санд оруулсан. 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Монгол шуудан компанийн шуудан зөөгч эмэгтэй улсын бүртгэгч Ч.Г т бичиг ирсэн гарын үсгээ зур гэхээр юун бичиг гээд үзсэн чинь "Э" ХХК-аас албан бичгийг миний нэр дээр ирүүлсэн байсныг бичиг хэргийн ажилтанд өгсөн. /тухайн бичгийг авч уншаагүй/

Мөн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр тус компанийн өмгөөлөгч гэх иргэн ирээд манай бичгийг авсан уу гэж байсан, би танай байгууллагатай би хувийн журмаар ямар нэгэн харилцаа үүсгээгүй миний нэр дээр яахаараа албан бичиг ирүүлдэг юм бэ, би албан ажлын журмаар та нартай харьцаж байгаа гэж хэлсэн. /Тэр иргэн, захиргааны хэргийн 2 шүүх нь хоёрдмол агуулгатай шийдвэр гаргасан гэж хэлсэн/

Иргэн Ж.Т 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлэг, нотлох баримтаа хүлээн авах цонхоор өгсөн ба үйлчилгээний хураамжийг яаралтай болгосон байсан/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичигтэй хамт мэдүүлгийг хүлээн авах цонхоор, албан бичгийг бичиг хэрэгт өгсөн байсан. Тухайн албан бичиг хэлтэс, тасгийн даргын гарын үсгээр баталгаажиж цохогдож ирсэн ба мэдээллийн санд 02 дугаар сарын 21-ний өдөр оруулж бүртгэсэн.

Иргэн Ж.Т чи олон удаа намайг явууллаа одоо гэрчилгээгээ авна гэсэн ба үйлчилгээний хураамжийг яаралтай тушаасан байх тул хуулийн хугацаанд нь ажлын 8 цагт нь шийдвэрлэж өмчлөх эрхийн гэрчилгээг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр бичиж, олгох цонхоор олгогдсон. Улсын бүртгэлийн мэдээллийн санд иргэн Ж.Т ын өмчлөлд 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр анх бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байх бөгөөд тухайн эд хөрөнгийн өмчлөгч нь иргэн Ж.Т бүртгэлтэй байсан.

"Э" ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нийслэл дэх Захиргааны хэргийг анхан шатны шүүхэд Сүхбаатар дүүргийн 11 хороо, 9 хороолол /*******/, 1 байр, 1 дүгээр давхрын хэсэг, 871 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаснаар 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/14 шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн ба анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч болон гуравдагч этгээд, өмгөөлөгч гомдол гаргаснаар 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаартай магадлалаар гуравдагч этгээдийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэгч талын иргэн Э.Б гийн гомдлыг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 169 дугаартай шүүхийн тогтоолоор хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж, 2019 оны 01 дугаар сарын 14-ны өдрийн 17 дугаартай Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолоор 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаартай давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчинтэй хэвээр үлдээж иргэн Э.Б гийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Улсын бүртгэгч Ч.Г миний бие иргэн Ж.Т ын гаргасан мэдүүлэг нотлох баримт болох нотариатаар гэрчлүүлсэн өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, Барилга байгууламж ашиглалтад оруулах 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаартай улсын комиссын акт, шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 8 дугаартай гүйцэтгэх хуудас, нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хариу мэдэгдэх хуудас 2020 оны 01 дүгээр сарын 20-ны 4/36 дугаартай албан бичиг, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 39 өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаартай албан бичиг зэргийг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Y-2202 дугаартай 70 хувийн гүйцэтгэлтэй өмчлөх эрхийн гэрчилгээг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон нь дараах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

1.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн 13.1.1 дэх заалт, 13 дугаар зүйлийн 13.2 дах хэсэгт заасан нотлох баримт, 2.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 8.2.5 дэх хэсэг 3.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2 дэх хэсэгт заасан хууль, хяналтын байгууллагаас тухайн эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тухай мэдээлэл улсын бүртгэлд бүртгэгдээгүй мөн 29.1.3, 29.1.5, 29.1.6 заасан үндэслэл бүхий мэдүүлэг түүнд хавсаргасан нотлох баримт ямар нэгэн зөрүүгүй, иргэн, захиргааны хэргийн 2 шүүхээр хэрэг маргаан хянан шийдвэрлэгдэж дууссан бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж дууссан тухай тогтоол, нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн албан бичиг зэрэг нотлох баримт бичгийн бүрдүүлбэр бүрэн гүйцэд байсан тул тухайн эд хөрөнгийн гүйцэтгэлийн хувьд өөрчлөлтийн бүртгэлийг хийсэн болно.

Иймд ""Э" " ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тухайн хэрэг маргааныг өмнө нь Захиргааны 3 шатны шүүхээр шийдвэрлэгдэж дууссан байх тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар.

4.1. Гуравдагч этгээд Ж.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Ж.Т 2013 он 09 дугаар сард өөрийн өмчлөлийн гурван хэсэг газраа "Э" ХХК-ийн ерөнхий захирал Ч.Сд худалдсан ба Ч.Снь газар худалдаж авсан төлбөрийн үлдэгдэл 900,000,000 (есөн зуун сая) төгрөгийг төлөөгүйгээс үүдэлтэй маргаан шүүхээр явж эцэст нь 2015 оны 3 дугаар сард Ч.С*******ийн нөхөр н.Энх-Амгалан, хүү Э.Б нар Ж.Т дээр ирж уулзан эвлэрэх санал тавьж, мөн "Э" ХХК-ийн 2015 оны 03 дугаар сарын 19-ний №15 /54 тоот албан бичгээр эвлэрэх саналыг тус тус ирүүлсэн тул 2015 оны 17 дүгээр сарын 06-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулж дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 17 дүгээр сарын 06-ны №6 дугаар захирамжаар эвлэрлийн гэрээгээ батлуулсан болно. Уг захирамж болон гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 11-р хороо, 4-р хороолол *******байрны 1 дүгээр давхрын 871 мкв талбайн өмчлөгчөөр Ж.Т улсын бүртгэлийн V-2202 дугаарт бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ авч өмчлөх эрхээ баталгаажуулсан.

Ийнхүү 2015 оноос эхлэн Сүхбаатар дүүргийн 11-р хороо, 4-р хороолол *******байрны 871 мкв талбайтай 1-р давхар нь бүхэлдээ Ж.Т гэсэн ганц өмчлөгчтэй, бүртгэлтэй байгаа болно. Гэвч Ч.Снар нь 2015 оноос эхлэн бүртгэлийг хүчингүй болгуулах, өөр өмчлөгчтэй болгох, төлбөр тооцоо дутуу буруу гэх мэт янз бүрийн асуудлаар иргэний болон захиргааны шүүхэд олон удаа шалгуулсан бөгөөд эцэст нь :

1. Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх худалдааны 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №016 дугаар тогтоол,

2. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №17 дугаар тогтоол,

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №18 дугаар магадлалаар тус тус нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11-р хороо 4-р хороолол, *******байрны 1-р давхрын 871м2 талбайн өмчлөгчөөр Ж.Т ыг бүртгэсэн улсын бүртгэл хүчин төгөлдөр болохыг тогтоосон болно.

Энэ нь уг объектын хууль ёсны өмчлөгч нь Ж.Т мөн болохыг хуулиар нотолж, тогтоосон хэрэг билээ. Дээрх тогтоолууд нь хуулийн хүчин төгөлдөр болсон тул дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхийн шүүгчийн 2015 оны 17 дүгээр сарын .06-ны өдрийн №6 дугаар захирамжийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэхэд хориглогдох зүйлгүй дагуу шатны шүүх тухай Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн.

Гэтэл уг объектыг ашиглалтад орсон 2016 оноос эхлэн Ч.Сөөрийн хүү болон нөхрийн хамтаар миний өмчийг бусдад түрээслэх өөрсдөө дотор нь үйл ажиллагаа явуулах зэргээр ашигласаар уг объектын хууль ёсны өмчлөгч Ж.Т намайг одоог хүртэл хохироосоор байгаа болно. Хуулийн хүчин төгөлдөр байгаа Баянзүрх дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2015 оны №96 дугаар захирамжийг албадан гүйцэтгэх тухай дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 02-ны №21 дугаар захирамж, 2015 оны 10 дугаар сарын 02-ны №20 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, 2016 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн №119 дугаар захирамжууд тус тус гарсныг үндэслэн гүйцэтгэлийн ажиллагаа явуулж дууссан тухай нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны 4/36 тоот мэдэгдэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг тус тус надад өгсөн.

Ийнхүү иргэний болон захиргааны хэргийн шүүхийн бүх шатны хурлын удаа дараагийн шийдвэрүүдээр Сүхбаатар дүүргийн 11-р хороо, 4-р хороолол *******байрны үйлчилгээний зориулалттай 1-р давхрын өмчлөгч нь Ж.Т болохыг, мөн түүнийг улсын бүртгэлд бүртгэж олгосон өмчлөх эрхийн гэрчилгээ нь хуулийн хүчин төгөлдөр болохыг баталж эцэслэн шийдвэрлэсэн болно.

Дээрх тогтоол шийдвэр, захирамжуудаар баталгаажсан Дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны №6 дугаар захирамж болон эвлэрлийн гэрээний 2.3" "Э" " ХХК-н ерөнхий захирал Ч.Снь газар худалдан авсны үлдэгдэл төлбөр болох 895,300,00 /найман зуун ерэн таван сая гурван зуун мянга/ төгрөгийг бүрэн төлөх бөгөөд үүний 50 хувь буюу 447.650.000 /дөрвөн зуун дөчин долоон сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор, үлдэгдэл 50 хувь буюу 447.650.000 /дөрвөн зуун дөчин долоон сая зургаан зуун тавин мянга / төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор тус тус бүрэн төлж барагдуулах үүргийг Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 208.5, 208.6 дугаар зүйлд тус тус заасны дагуу хүлээнэ.

2.4 "Э" ХХК-ийн ерөнхий захирал Ч.Снь энэхүү гэрээний 2.3-т заасан үүргээ биелүүлэх баталгаа болгож, уг газар дээр баригдаж буй барилгын 1-р давхрын үйлчилгээний зориулалттай 860 м.кв талбайн хэсгийн дуусаагүй барилгын өмчлөх эрхийг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу иргэн Ж.Т ын өмчлөлд 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүртгэлд бүртгүүлж өгөх үүргийг хүлээнэ.

3.1 "Э" " ХХК-ийн ерөнхий захирал Ч.Снь энэхүү гэрээний 2.3-т заасан үүргээ биелүүлэх баталгаа болгож, уг газар дээр баригдаж буй барилгын 1-р давхрын үйлчилгээний зориулалттай 8602м.кв талбайн хэсгийг иргэн Ж.Т д барьцаалж байгаа болно.

3.2 Талууд энэхүү гэрээний 2.3-т заасан үүргээ гэрээнд заасан хугацаанд бүрэн биелүүлсэн нөхцөлд барьцаа хөрөнгө болох үйлчилгээний зориулалттай 860м.кв талбайн хэсгийн өмчлөх эрхийг "Э" " ХХК-ийн ерөнхий захирал Ч.С*******ийн өмчлөлд буцаан шилжүүлэн бүртгүүлж өгөх үүргийг иргэн Ж.Т хүлээнэ.

4.2 "Э" ХХК-ийн ерөнхий захирал Ч.Снь сөрөг нэхэмжлэлийн хүрээнд харилцан тохиролцсон үүргээ бүрэн биелүүлж газрын төлбөрийн 50 хувийг 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор, үлдэх 50 хувийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж дуусгах үүрэгтэй.

4.3 "Э" " ХХК-ийн ерөнхий захирал Ч.Снь үйлчилгээний зориулалттай 1-р давхрын 860м.кв талбайг гэрээний 3.3-т заасан нөхцөлөөс бусад байдлаар өөр гуравдагч этгээдэд давхар худалдан борлуулах, барьцаалах зэрэг үйлдэл хийхгүй байх үүрэгтэй ба энэхүү гэрээг байгуулахаас өмнө бусдад барьцаалсан бусдаас захиалга авсан тохиолдолд тэргүүн зэргийн өмчлөгч, барьцаалагч нь Ж.Т болохыг биечлэн харьцах ба энэхүү үүргээ зөрчсөн нөхцөл байдал илэрсэн тохиолдолд учирсан хохирлыг "Э" XXK-ийн ерөнхий захирал Ч.Снь дангаар хариуцах үүрэг хүлээнэ.

4.4 "Э" " ХХК-ийн ерөнхий захирал Ч.Снь үлдэгдэл 447.650.000 /дөрвөн зуун дөчин долоон сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг иргэн Ж.Т д бүрэн төлж барагдуулаагүй байх үед уг барилга баригдан дуусаж улсын комисст хүлээлгэн өгсөн тохиолдолд барилга баригдаж дуусан ашиглалтад орсныг нотлох баримтуудыг иргэн Ж.Т д бүрэн гүйцэт гаргаж өгөх үүрэг хүлээнэ.

4.5 "Э" " ХХК-ийн ерөнхий захирал Ч.Сүлдэгдэл төлбөрөө 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд гэрээний 2.4-т заасан үйлчилгээний талбайн өмчлөх эрхийг иргэн Ж.Т өөрийн өмчлөлдөө хэвээр үлдээх эрхтэй. Гэхдээ 895.300.000 төгрөгөөс төлөгдсөн төлбөрийн мөнгөн дүнг "Э" " ХХК-ийн ерөнхий захирал Ч.Сд буцаан төлөх үүргийг Ж.Т хүлээнэ.

4.9 Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд бодитойгоор биелүүлээгүй тохиолдолд "Эвлэрлийн гэрээ"-г баталсан шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлнэ.

4.9 Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурж тэмдгээр баталгаажуулан шүүхэд хүлээлгэн өгснөөс хойш гэрээнээс татгалзах, гэрээний нөхцөлийг өөрчлөх эрхийг эдлэхгүй байхаар харилцан тохиролцож бүрэн хүлээн зөвшөөрсөн болно гэж тус тус заасан байгаа бөгөөд Ч.Снь өнөөдрийг хүртэл надад нэг ч төгрөг төлөөгүйн улмаас уг объект миний өмчлөлд хэвээр үлдэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллагаа шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэлийн ажиллагаагаа хийж дуусгавар болгосон билээ.

Гэтэл одоо Ж.Т миний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 11-р хороо, 4-р хороолол *******байрны үйлчилгээний зориулалттай 1-р давхрыг бүхэлд нь Ч.Сэзэмшиж ашиглан, өмчлөгч миний зөвшөөрөлгүйгээр миний өмчид халдан орж үйл ажиллагаа явуулан өмчлөгч миний өмчлөгчийн эрхээ хэрэгжүүлэхэд саад болж өмчлөгч намайг хохироосоор байгаа болно. Ийнхүү захиргааны болон иргэний хэргийн бүх шатны шүүхийн удаа дараагийн хуулийн хүчин төгөлдөр тогтоол шийдвэрүүд байсаар байхад Ж.Т миний өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан нь Ч.С*******ийн ээлжит залилан бөгөөд өмчлөгч миний өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд зориуд санаатайгаар саад болох үйлдэлдээ хууль хяналтын байгууллагыг ашиглаж байгаа нь нотлох баримтуудаар нотлогдож байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 30 дугаар магадлалын хянах хэсгийн 1-д ...

Нэхэмжлэгчийн тухайд өөрийн барьж буй барилгын 1 давхрын нийт талбайн өмчлөх эрхийг төлбөр төлөх үүргээ бүрэн гүйцэтгэх хүртэлх хугацаанд Ж.Т д шилжүүлэхээр нэгэнт харилцан тохиролцсон. Түүнчлэн энэхүү эвлэрлийг баталж иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй буюу шүүхийн шийдвэрийн нэгэн адил хүчинтэй, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 31 дугаар тогтоолд ч энэ талаар тодорхой дүгнэсэн байна.

Иймд нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн гаргасан мэдүүлэг, хүсэлт, дээрх шүүгчийн захирамж болон бусад шаардлагатай баримт бичгийг үндэслэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 9 дугаар хороолол, 1 дугаар байрны 1 дүгээр давхрын 871м.кв талбайн бүхий 70 хувийг гүйцэтгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2202 дугаарт өмчлөгчөөр Ж.Т ыг бүртгэн өмчлөх эрхийн 32 тоот гэрчилгээ олгосон нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын улсын бүртгэлийн тухай 19 дугаар зүйл, түүний дотор 17.1.3, 17.1.4-т заасантай нийцсэн төдийгүй Ж.Т ын гаргасан 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах дээрх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан үндэслэл энэ тохиолдолд үүсээгүй байна.

Эвлэрлийн гэрээнд тус компанийн захирал Ч.Сгарын үсгээ зурсан эсэхээс үл хамааран нэгэнт уг эвлэрлийг баталгаажуулж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн дээр дурдсан захирамж хуулийн хүчин төгөлдөр байгаа төдийгүй хэрэгт авагдсан баримтаас үзэхэд энэхүү шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байх тул бүртгэлийг хүчингүй болгуулах тухай "Э" " ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэжээ.

Мөн уг магадлалын тогтоох хэсгийн 1-д ... Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14-р зүйл, 15.1.1., 17.1.3., 17.1.4, 18.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Т ыг өмчлөгчөөр 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202 дугаарт бүртгэсэн бүртгэл болон эрхийн 32 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий өмчлөх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож гэж заасан бол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 33 дүгээр тогтоолын

18.Маргааны үйл баримтуудаас үзвэл ""Э" " ХХК-ийн ерөнхий захирал Ч.С*******, иргэн Ж.Т ын нарын хооронд 2015 оны 17 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээгээр Ж.Т нь газар өмчлөх эрхийн гэрчилгээг Ч.С*******ийн нэр дээр шилжүүлж өгөх, Ч.Снь газар худалдан авсны үлдэгдэл төлбөрийг Ж.Т д хэсэгчлэн төлөх, энэ үүргээ биелүүлэх баталгаа болгож, уг газар дээр баригдаж буй барилгын 1 дүгээр давхрын үйлчилгээний зориулалтай 850м.кв талбайн хэсгийн дуусаагүй барилгын өмчлөх эрхийг Ж.Т ын өмчлөлд 2015 оны 05 дугаар сарын 10-ны дотор бүртгүүлж өгөх үүрэг хүлээхээр тус тус тохиролцсоныг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 17 дүгээр сарын 06-ны 6 дугаар захирамжаар баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэжээ.

19. Эдгээр баримтууд болон Сүхбаатар дүүргийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст гаргасан Ж.Т ын мэдүүлэг ""Э" " ХХК-ийн ерөнхий захирал Ч.С*******ийн хүсэлт зэргийг үндэслэн иргэн Ж.Т ыг маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл 32 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон улсын бүртгэгчийн шийдвэр нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагын хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэг нээн бичилт хийж, гарын үсэг зуран хувийн дугаар бүхий тэмдгээ дарна гэж заасныг зөрчөөгүй шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шаардлагад нийцсэн бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй юм.

21. Мөн захиргааны хэргийн шүүх, иргэний хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг үгүйсгэх, өөрөөр тайлбарлах боломжгүй, ... Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 001/хт2017/34 дугаар тогтоол хүчин төгөлдөр байна.

23. Үүнээс гадна маргаж буй бүртгэл хийгдэх гол үндэслэн болсон дээр дурдагдсан "Эвлэрлийн гэрээг" баталсан 2015 оны шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байх тул үүнээс хойш гарсан 2018 оны 17 дүгээр сарын 06-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн болон Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны шийдвэр, магадлал нь тухайн үед хийгдсэн бүртгэлийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм гэж тус тус дурдаад тогтоох хэсэгтээ захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 18 дугаар магадлалыг хэвээр үлдээж. . .гэж заасан байна.

Түүгээр ч барахгүй Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шуух хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 016 дугаар тогтоолын хянах хэсгийн 1-д ... төлбөрөө бүрэн төлөөгүй бол Ж.Т өмчлөлдөө үлдэхээр харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулсныг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхийн шүүгчийн 2015 оны 6 дугаар захирамжаар баталгаажуулж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр байна.

"Э" ХХК нь шүүгчийн захирамжид заасан төлбөрийг төлөөгүйгээс захирамжийн дагуу Ж.Т 860м2 талбайн өмчлөгч болох эрх үүссэн нь тогтоогдсон байна.

Хянах хэсгийн 2-д ""Э" " ХХК болон Ж.Т нарын эвлэрлийг баталсан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхийн шүүгчийн 2015 оны 6 дугаар захирамж хүчин төгөлдөр уг захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа нь хэргийн баримтаар тогтоогдсон байна гэж тус тус дурдаж шийдвэрлэж байсан болно. Ийнхүү эцэслэн шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр, шүүхийн шийдвэрүүд болон эвлэрлийн гэрээний 4.4, 4.5, 4.7-д заасныг үндэслэн олгогдсон Ж.Т миний өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хууль эрх зүйн зүйн үндэслэл нотолгоо байхгүй төдийгүй улсын бүртгэл нотлох баримтыг үндэслэн хуулийн дагуу хийгдсэн юм. Иймд залилагч Ч.С*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 70 хувийн гүйцэтгэлийн гэрчилгээ хуулийн хүчин төгөлдөр болсон. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж өгнө үү гэсэн хүсэлт тавиад хүсэлт дээрээ шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаа явагдаад 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэрчилгээ олгогдсон. Энэ гэрчилгээг хүчингүй болгуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн хүчин төгөлдөр хийгдсэн байгаа тохиолдолд захиргааны хэргийн шүүх дээр нэхэмжлэл гаргасан хугацаандаа Чингэлтэй дүүргийн шүүхэд гүйцэтгэлийн ажиллагаа хүчин төгөлдөр биш гэдгийг тооцуулах тухай гомдлыг энэ захиргааны хэргийн шүүх хуралдааныг түдгэлзүүлж байгаад Чингэлтэй дүүргийн шүүхээр явсан.

Чингэлтэй дүүргийн шүүх 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус болох-ыг тогтоосон. Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 35 дугаартай магадлалаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн хүчин төгөлдөр болсон. 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оныг хүртэл нэг ч мөнгө төлөөгүй мөртлөө Ч.Сөөрийнхөө эзэмшил, ашиглалтад гэрчилгээг байлгаж байсан. Албан чөлөөлүүлэх ажиллагаа явагдаж 2021 оны 01 дүгээр сард Ж.Т ын өмчлөлд очсон. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн хүчин төгөлдөр явагдаж дуусаад хуулийн дагуу өмчлөх эрхийн гэрчилгээг 100 хувь болгож авах эрхтэй учир хүсэлтээ гаргаад ажиллагаа дуусгавар болсонтой холбоотой бүх нотлох баримтаа гаргаж өгсөн.

Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас албан тоот тогтоол захирамжийг үндэслээд улсын бүртгэл хийгдсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой асуудал хуулийн хүчин төгөлдөр гэдэг нь тогтоогдож байна. 70 хувийн гүйцэтгэлтэй хуулийн хүчин төгөлдөр байсан гэрчилгээг 100 хувь болгож авах эрх нь өмчлөгчид байдаг. Улсын бүртгэлд тусгай тэмдэглэгээг өмчлөгч хийдэг. Ч.СЖ.Т ын өмчлөх эрхэнд халдаж тусгай тэмдэглэгээ хийх эрх байхгүй. Ж.Т д эрх нь байгаа талаар удаа дараа шүүхийн шийдвэр, захирамжаар батлагдсан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй үйл ажиллагаа хуулийн дагуу явуулсан.

Тусгай тэмдэглэгээ хийгдээгүй байсан. Тусгай тэмдэглэгээг Ж.Т өөрөө хийсэн. Ч.Стусгай тэмдэглэлээ хийх эрхгүй. Өөрөөр тусгай тэмдэглэгээ хийлгээгүй. Ч.Сд захиран зарцуулах эрх байхгүй. Үйл ажиллагаа явагдсан талаарх нотлох баримт авагдсан тул бүртгэл хийгдсэн. Энэ бүртгэлийг хууль гэж хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон. Нэхэмжлэгч тал Авлигатай тэмцэх газар болон прокурорын байгууллагаар шалгуулсан.

Шүүхийн тогтоол, шийдвэр дээр мкв бүртгэх талаарх заалт байхгүй. 17,000,000 төгрөгийн асуудал бол нэхэмжлэлийн шаардлагад байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас иргэн Ж.Т д 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 4/36 тоот албан бичгээр албан ёсны хариу өгсөн. Үүн дээр эвлэрлийн гэрээ баталсан захирамжийн дагуу танд 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдож үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн. Төлбөр төлөх Ч.Сэвлэрлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Төлбөр төлөөгүй тул тухайн хууль ёсны өмчлөгч нь та хэвээр үлдсэн байна. Иймд дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 17 дүгээр сарын 06-ны өдрийн 6 дугаартай захирамж түүнийг үндэслэж бичигдсэн 8 дугаар захирамж, гүйцэтгэх хуудсанд дурдсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг таны өмчлөлд хэвээр үлдээх заалт биелэгдсэн тул та өөрийн өмчлөх хөрөнгөө Ч.С*******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх асуудлаар шүүхэд хандаж шийдвэрлэх зүйтэй гэсэн албан бичиг өгч байсан байдаг.

Эвлэрлийн гэрээнд 70 хувийн гүйцэтгэлтэй гэрчилгээний баримтыг Ч.Сбүрдүүлж өгч, Ч.Смэдүүлэг гаргаж, Ж.Т ын өмчлөлд бүртгүүлнэ гэсэн үүрэг хүлээсний дагуу тухайн үед Ч.Санхны өмчлөх эрхийн гэрчилгээнд мкв-ыг зааж өгсөн. Үүнээс хойш өмчлөх эрхийн гэрчилгээнд ямар нэгэн өөрчлөлт оруулах зүйл яригдаагүй. Маргаантай асуудлыг шийдвэрлэх явцад нэхэмжлэгч тал мкв зөрүүг хүлээн зөвшөөрсөн байдаг. Эвлэрлийн гэрээний 4.3-д Ч.Снь өөрөө Ж.Т ын өмчлөлд бүртгэлтэй байх хугацаанд ямар нэгэн захиран, зарцуулах, түрээслэх, эзэмших, ашиглах эрхгүй гэж заасан байдаг. Гэтэл 2016 онд ашиглалтад орсноос хойш 2021 оныг хүртэл Ч.Сөөрөө эзэмшиж, ашиглаж байгаад сая 2021 онд албадан чөлөөлөх тухай захирамж гаргаж байж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, албадан чөлөөлүүлж өөрийнхөө өмчлөлд шилжүүлж авсан. Улсын бүртгэлийн байгууллага хуульд заасан үндэслэлээр бүртгэсэн тул улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчөөгүй. Иймд хүчин төгөлдөр байгаа хуулийг үндэслэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч "Э" ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 9 дугаар хорооллын 1 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах 871 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үйл хөдлөх эд хөрөнгийг Ж.Т ын нэр дээр бүртгэсэн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Ү-2201дугаарт бүртгэсэн бүртгэл, 002 дугаар Ж.Т ын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах гэж тодруулж(2хх, 27-28 дахь талд) нэхэмжлэлийн үндэслэлээ,

1.   Өмнө бүртгэхээс татгалзсан нөхцөл байдал арилаагүй байхад бүртгэл хийсэн,

2.   Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр 2 гүйцэтгэх хуудас олгогдсон, нэг гүйцэтгэх хуудсаар үүссэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон эсэхийг тодруулаагүй,

3.   Тусгай тэмдэглэл хийгдсэн байхад бүртгэлд өөрчлөлт оруулсан,

4.   Шүүхийн шийдвэрээр 860мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Ж.Т д шилжүүлэхээр шийдвэрлэсэн байхад 871мкв талбайтайгаар гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэн нь хууль бус гэж маргасан.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгч, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй нөхцөл байдлын тухайд:

1.1. "Э" ХХК-ийн захирал Ч.Сболон иргэн Ж.Т нар нь 2015 оны 17 дүгээр сарын 06-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулж ..."Э" ХХК нь гэрээний үүргээ биелүүлэх баталгаа болгож, барилгын 1 давхрын үйлчилгээний зориулалттай дуусаагүй барилгын өмчлөх эрхийг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу иргэн Ж.Т ын өмчлөлд бүртгүүлж өгөх үүрэг хүлээх, ... гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлсэн тохиолдолд өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх, ... нөхцөлөөр эвлэрснийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд 2015 оны 17 дүгээр сарын 06-ны өдрийн 6 дугаар захирамжаар эвлэрлийг баталж шийдвэрлэжээ.

1.2. Сүхбаатар дүүргийн 11-р хороо, 4-р хороолол *******байрны 1 дүгээр давхрын 871 мкв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөгчөөр Ж.Т ыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2202 дугаарт 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр бүртгэжээ.

1.3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 303 дугаар магадлалаар "Э" ХХК-ийн Ж.Т ыг өмчлөгчөөр 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202 бүртгэсэн бүртгэл болон 37 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

1.4. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 9 дугаартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол-д Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 6 дугаар шийдвэр, 7 дугаар гүйцэтгэх баримт бичгийг хянаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасныг үндэслэн төлбөр төлөгч "Э" ХХК-д холбогдох 38 бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсугай гэжээ(1хх-79 дэх талд).

1.5. 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2202 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлд 70 хувийн гүйцэтгэлтэйгээр Ж.Т ын өмчлөлд бүртгэлтэй байсан дуусаагүй барилгын гүйцэтгэлийг 100 хувь болгосон өөрчлөлт оруулжээ.

1.6. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1748 дугаар шийдвэрээр "Э" ХХК-ийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 39 тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 35 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

2. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т .Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна:, 19.4.2-т энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах; гэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т Дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна:, 13.1.1-д үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, үнэ, гүйцэтгэл өөрчлөгдөх; заасан нь эрхийн улсын бүртгэгчид мэдүүлгийг хүлээн авах болон эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах, түүнчлэн бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох үндэслэлүүдэд хамаарахгүй тохиолдолд бүртгэл хийх үүргийг ногдуулсан агуулгатай байх ба маргааны тохиолдолд эрхийн улсын Ү-2202 дугаарт бүртгэгдсэн эд хөрөнгийн эрхийн бүртгэлд өөрчлөлт оруулахаас татгалзах үндэслэл байхгүй байсан гэж үзэхээр байна. Тодруулбал,

2.1. Хариуцагч захиргааны байгууллага нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 9 дугаар хороолол, 1 дугаар байрны 1 давхрын үйлчилгээний зориулалттай дуусаагүй барилгын өмчлөгч Ж.Т аас 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр уг мэдүүлгийг гаргасан байх ба ингэхдээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2020 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 10 тоот албан бичиг, мөн албаны 4/36 тоот хариу мэдэгдэх хуудас, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаартай гүйцэтгэх хуудас, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 9 дугаартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, хүсэлт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 12 тоот акт, барилгын фото зургийг хавсаргасан байх тул Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байсан гэж үзнэ(1хх, 48-63 дахь талд).

2.2. Нэхэмжлэгч "Э" ХХК-иас 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ... маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн шилжилт, хөдөлгөөн хийхгүй байх талаарх хүсэлтийг гаргасан байх боловч хариуцагч захиргааны байгууллагаас 2020 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 209 дугаартай албан бичгээр ... түдгэлзүүлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн байх ба нэхэмжлэгчээс уг шийдвэрийг эс зөвшөөрч маргаагүй, мөн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202 дугаартай эд хөрөнгийн эрхэд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу хийгдсэн аливаа тусгай тэмдэглэгээ хийгдсэн байсан талаарх баримтыг хэргийн аль ч оролцогчоос шүүхэд гаргаж ирүүлээгүй тул тусгай тэмдэглэл хийгдсэн байсан гэх үйл баримт тогтоогдсонгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь дээрх албан бичгээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах хүсэлт гаргасан байх ба уг хүсэлтийн хариуг маргаан бүхий бүртгэл хийгдсэнээс хойших цаг хугацаанд хариуцагчаас өгсөн байх боловч эдгээр нь эрхийн улсын бүртгэлд өөр өөр өөрчлөлтийг оруулах, эсхүл өөрчлөлт оруулахыг түдгэлзүүлэх агуулгатай байх тул өөр хоорондоо хамааралгүй байна. Иймд нэхэмжлэгч талын ...тусгай тэмдэглэл хийгдсэн байхад бүртгэлд өөрчлөлт оруулсан нь хууль бус гэх агуулгатай тайлбар үндэслэлгүй гэж дүгнэлээ.

3. Нэхэмжлэгч талаас Өмнө бүртгэхээс татгалзсан нөхцөл байдал арилаагүй байхад мөн, шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр 2 гүйцэтгэх хуудас олгогдсон, нэг гүйцэтгэх хуудсаар үүссэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон эсэхийг тодруулалгүйгээр бүртгэл хийсэн нь хууль бус гэх тайлбар мөн үндэслэлгүй байна. Учир нь:

3.1. Ж.Т аас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гүйцэтгэлийн хувь өөрчлөгдсөнийг бүртгүүлэхээр 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гаргасан мэдүүлгийг ...шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаа дуусгавар болсон эсэхийг тодруулах шаардлагатай гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан тухайдаа хариуцагч маргаагүй.

3.2. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 9 дугаартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол-д зөвхөн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 6 дугаар шийдвэр, 7 дугаар гүйцэтгэх баримт бичгийг хянаж ... төлбөр төлөгч "Э" ХХК-д холбогдох 38 бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсон гэж бичсэн байх боловч эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт авагдсан Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаартай гүйцэтгэх хуудас нь "Э" ХХК-иас төлбөрийг төлөөгүй тохиолдолд эд хөрөнгийн эрх Ж.Т д хэвээр үлдэхээр тохиролцсоныг гүйцэтгэх гэсэн тодорхой агуулгатай байна.

3.3. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаартай албан бичигт ... Ү-2202 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчөөр Ж.Т хэвээр үлдсэн болохыг тодорхой дурьдсан байна.

Дээр дурьдсан баримт бичгүүдийн агуулгаас үзвэл, мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан нөхцөл байдал бүрэн арилсан байхын зэрэгцээ 8 дугаартай гүйцэтгэх хуудас бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон эсэхийг тодруулах нь маргаан бүхий бүртгэлийг хийхэд нотолгооны ач холбогдолгүй байжээ.

Мөн нэхэмжлэгч талаас тодруулаагүй гэж тайлбарлаж байгаа 8 дугаартай гүйцэтгэх хуудас нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тодруулсны дагуу шүүхээс агуулгыг нь тодорхой болгож дахин бичиж олгосон гүйцэтгэх хуудас болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 786 дугаартай албан бичигт бичигдсэн, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлсэн шийдвэр гүйцэтгэгч Э.Ичинхорол, С.Бямбарагчаа, Д.Өлзийсайхан нараас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон 9 дугаартай тогтоол нь дээр дурьдсан 7 болон 8 дугаартай гүйцэтгэх хуудсууд бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болгосон агуулгатай болохыг тайлбарласан, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед энэ асуудал нь иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр дүгнэгдсэн болохыг тэмдэглэв.

4. Ж.Т аас 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлэг гаргахдаа үйл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг 860мкв гэж бичсэн байхад хариуцагч Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн байгууллагаас 002 дугаар Ж.Т ын өмчлөх эрхийн гэрчилгээнд талбайн хэмжээг 871мкв гэж тэмдэглэсэн үйл баримт тогтоогдож байна.

Гэвч энэхүү үйл баримтын талаар тухайн мэдүүлгийг гаргасан Ж.Т нь гомдол, нэхэмжлэл гаргаж маргаагүй ба талбайн хэмжээ нь өмнө Ү-2202 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмнө бүртгэгдсэн байсан 871мкв талбайн хэмжээтэй адил байх тул мэдүүлэгт дурьдсан хэмжээгээр талбайн хэмжээг өөрчлөөгүй, өөрчилж байгаа эсэхийг тодруулаагүйд хариуцагчийг буруутгах боломжгүй, Ж.Т аас дахин мэдүүлэг гаргах замаар талбайн хэмжээг зөвтгөх боломжтой байх тул бүртгэлийг хүчингүй болох хангалттай үндэслэл биш гэж үзнэ.

5. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн хооронд тодорхой нөхцөлтэйгөөр байгуулагдсан эвлэрлийг баталж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг биелэлтээс хамаарч нэхэмжлэгч хуулийн этгээд нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдэх эсэх асуудал шийдвэрлэгдэхээр байсан байх тул уг эрхийн бүртгэлд өөрчлөлт оруулсан бүртгэлтэй холбогдуулж нэхэмжлэл гаргаж, маргах эрхтэй гэж үзлээ.

6. Харин маргаан бүхий бүртгэлээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2202 дугаарт бүртгэгдсэн дуусаагүй барилгын гүйцэтгэлийн хувийг өөрчилснөөс бус өмчлөгчийг өөрчлөөгүй, түүнчлэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон байх тул барилгын гүйцэтгэлийн хувь өөрчлөгдсөнийг бүртгэсэн бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.

7. Нэхэмжлэгчээс Шүүхийн шийдвэрээр 860мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Ж.Т д шилжүүлэхээр шийдвэрлэсэн байхад 871мкв талбайтайгаар гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэн нь хууль бус гэж тайлбарлан маргах боловч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ нь анх 2015 онд бүртгэгдэхдээ 871мкв талбайтайгаар бүртгэгдсэн, уг бүртгэлийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

8. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 5.1-д заасан өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно гэс зааснаас үзвэл, нэхэмжлэгчээс хүчингүй болгуулахаар шаардаж буй Ж.Т д 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр олгогдсон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 002 тоот гэрчилгээ нь бие даасан захиргааны акт биш байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж, 109 дүгээр зүйлийн 109.2-т Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасны дагуу 002 дугаар Ж.Т ын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.4.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "Э" ХХК-иас СУБХт холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 9 дугаар хорооллын 1 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах 871 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үйл хөдлөх эд хөрөнгийг Ж.Т ын нэр дээр бүртгэсэн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Ү-2201дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасныг баримтлан "Э" ХХК-ийн 002 дугаартай Ж.Т ын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 9 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ