Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 407

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:*******, , байрны ******* тоотод оршин суух, С.Б /РД:*******/-ийн

Хариуцагч:*******, , байрны ******* тоотод оршин суух, ******* Б.Х /РД:**********/,

Хамтран хариуцагч:*******, , , ******* тоотод оршин суух ******* *******гийн ******* /РД:**********/,

Хамтран хариуцагч: *******, ******* дүгээр хороо, , тоотод оршин суух Б.М  /РД:**********/ нарт холбогдох

            Хариуцагч Б.Б.Хтай дугаар сарыг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 42.964.920 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.                                                         

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш., хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч   Я.С.Б,  түүний  нэхэмжлэгчийн   итгэмжлэгдсэн   төлөөлөгч

Ш. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд  нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн эхний шаардлага нь Я.С.Б нь Б.Б.Хтай 2007 оны 05 дугаар сард танилцаж, дугаар сарыг хүртэл хамтын амьдралтай байсанг тогтоолгох.

 Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага нь хамтран амьдарсан 9 жилийн хугацаанд худалдан авсан 3 орон сууцнаас ногдох хувийг  гаргуулах.

1 дэх орон сууц нь *******, ******* дүгээр хороо тоотод байдаг 2 өрөө байр. Энэ байр нь Б.Б.Хын том хүү гийн Б.М ын нэр дээр байдаг. Энэхүү байр нь 19.295.000 төгрөгийн үнэтэй байр.

2 дахь байр нь ******* 11 дүгээр хороо Ургах наран хороолол 10-13 тоотод байдаг 2 өрөө байр. Үүнийг “Хас банк”ХХК-иас 35.000.000 төгрөгийн зээлээр авсан. Хамтран зээлдэгчээр Я.С.Б оролцсон байдаг.

3 дахь байр Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, тоот 2 өрөө байр. Энэ байрыг авахад Я.С.Б нь мөн хамтран зээлдэгчээр оролцсон. Тухайн байрыг 19.980.000 төгрөгийн урьчилгаа төлж 2015 онд банкны зээлээр авсан. Одоо энэ байрны зээл төлөгдөж дуусаагүй байгаа.

Дээрх 3 байранд 22.620.000 төгрөгийн тавилга буюу хөдлөх эд хөрөнгийг авсан байдаг.

 

Нэг дэх байр буюу ******* 4 дүгээр хороо, тоот 2 өрөө байранд хөргөгч, буйдан, зурагт зэрэг 10 нэр төрлийн 4.370.000 төгрөгийн тавилга авсан.

Хоёр дахь байр болох Ургахнаран хороололын 10-13 тоотод 2010 онд нүүж орохдоо 8 нэр төрлийн 4.300.000 төгрөгийн эд зүйл буюу “” автомашиныг 12.500.000 төгрөгөөр худалдаж авсан.

3 дахь байр болох******* 42-******* тоотод 3 нэр төрлийн 1.450.000 төгрөгийн гал тогооны ком, спортын гүйлтийн төхөөрөмж авсан. Нийт 3 байранд нүүж орохдоо 22.620.000 төгрөгийн хөдлөх хөрөнгө худалдаж авсан.  

 

Хамтран амьдрах хугацаанд Я.С.Б нь /2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сар хүртэл/ 82.057.732 төгрөгийн цалин, орлого олсон,  Ургах наран хороололын 10-13 тоот байрыг 35.000.000 төгрөгөөр, ******* ******* дүгээр хороолол 86В-134 тоот байрыг 19.980.000 төгрөгөөр худалдан авч, эргэн төлөлтөд 8.329.842 төгрөгийг шилжүүлсэн, ...үүний 50 хувь болох 42.964.920 төгрөгийг Б.Б.Хаас 60 хувь, Б.Б.М аас 20 хувь, А.*******аас 20 хувийг гаргуулахыг шаардаж байна гэв.

 

Хариуцагч Б.Б.Х, Б., А.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш. шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч тал нь ИХШХШТХ-ийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үндэслэл нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулахыг шаардаж байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүлийн 135.2.******* дэх хэсэгт зааснаар тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэж тодорхойлсон байгаа. Тийм учраас хамтын амьдралтай байсан үйл баримтыг тогтоолгох шаардлагагүй, уг заалтад хамаарахгүй.

 

 Я.С.Б Б.Б.Х нар 2015 оны 02 дугаар сараас 2016 оны 08 дугаар сар хүртэл 1 жил 6 сарын хугацаанд хамтран амьдарсан. 2015 оны 02 дугаар сараас өмнө зохигчид нэг нэгнийдээ ирэн очиж байсан. Тухайн үед Я.С.Б нь өөр гэр бүлтэй дундаасаа хүүхэдтэй байсан. Б.Б.Хтай нэг гэрт орж хамтран амьдарч эхэлсэн хугацаа нь 2015 оны 02 дугаар сараас хамт амьдарсан. Хамт амьдрах хугацаандаа ихэнх үед нь хөдөө байдаг байсан. Үүнээс болоод хамтран амьдрах хугацаанд зан харилцааны хувьд зөрчилдөн мөн гэр орондоо нэмэр тус болохгүй байна гэж марган 2016 оны 08 дугаар сард хамтын амьдарлаа дуусгавар болгосон.

 

Ургах наран хороололын 10-13 тоот байрны тухайд Я.С.Б нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Тухайн үед 2 удаа зээлийн буцаан төлөлтийг төлсөн байдаг. Гэвч тухайн хөрөнгөний хамтран зээлдэгч болохоос биш хамтран өмчлөгч, хамтран эзэмшигч биш.

 

******* 4 дүгээр хороо тоот байрыг 2011 онд бусдад худалдсан. Тиймээс хамтын амьдралтай болохоос өмнө бусдад зарагдсан учраас Б.Б.М аас мөнгө шаардах эрхгүй. Мөн Я.С.Б нь энэхүү байрыг авахад ямар ч мөнгө өгч байгаагүй. Дээрх байрнуудад Я.С.Б нь би олсон орлогоороо хөдлөх хөрөнгөнүүдийг худалдаж авсан гэдэг боловч нотлох баримт байхгүй байна. Ажил хийж байх үедээ олсон орлогоо бүхэлд нь дээрх байрнуудад хөдлөх хөрөнгө авсан гэж ярьж байна. Гэвч юунд зарцуулагдсан талаар нотлох баримт авагдаагүй учир үндэслэлгүй байна гэж үзэж байна. Зарим тохиолдолд зээл эргэн төлөхдөө Я.С.Бийг шилжүүлчихээрэй гэж мөнгө өгдөг байсан. Тухайн үед Я.С.Бийн нэрээр төлөгдсөн төлбөр дээр маргах зүйлгүй. Хөдлөх хөрөнгөний тухайд Я.С.Б нь гэрт юу, юу нэмэгдэж байгааг сайн мэдэж байсан. Тийм болохоор энэхүү шаардлагыг гаргасан гэж бодож байна. Иймээс хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах шаардлага нь биелэгдэх боломжгүй. Учир нь гэр бүлийн гишүүн биш учраас энэ мөнгийг шаардах эрхгүй. Харин эргэн төлсөн 2-3 удаагийн 1.100 доллорыг шаардах эрхтэй ч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн  учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Я.С.Б нь хариуцагч Б.Б.Хд холбогдуулан дугаар сарыг хүртэл хамтын амьдралтай байсан үйл баримтыг тогтоолгох, хариуцагч Б.Б.Х, Б.Б.М , А.******* нараас

42.964.920 төгрөгийг хувилж гаргуулахыг шаардсан.

 

            Тэрээр 42.964.920 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлийг 2007 оны 05 дугаар сард “” ХХК-ийн Тайгер пивоны үйлдвэрт хариуцагч Б.Б.Хтай хамт ажиллаж байхдаа танилцан 8 дугаар сараас нэг гэрт ханилан суух хугацаанд цалин орлогоороо 3 орон сууц худалдан авсан, банкны зээлүүдийг төлөлцөж байсан гэж тодорхойлсон.

 

            Хариуцагч Б.Б.Х хамтын амьдралтай байсан үйл баримтад маргаагүй. Гагцхүү хамт амьдарсан цаг хугацааг үгүйсгэж маргана. Мөн хариуцагч Б.Б.Х, Б.Б.М , А.******* нар 42.964.920 төгрөгийн шаардлагыг эс зөвшөөрч маргана.

           

Маргаж буй үндэслэлийг нэхэмжлэлд дурдсан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө бий болоход нэхэмжлэгч Я.Батттөгсийн оролцоо байгаагүй, зөвхөн хариуцагч Б.Б.Хын орлогоос бий болсон хөрөнгө, өөрөөр хэлбэл хамтран өмчлөх дундын эд хөрөнгө биш  гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч  Я.С.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.-д зааснаар эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэхэд шууд хамаарах үйл явдлыг тогтоолгох хүсэлт гаргах эрхтэй.

 

            Зохигчид нь хамтын амьдралтай байсан хугацааг өөр өөрөөр тайлбарлаж байгаа хэдий ч нэхэмжлэгчийн заасан хугацаанд гэрлэлтээ бүртгүүлэхгүйгээр хайр сэтгэлийн үндсэн дээр ханилан сууж байсан болох нь Хүн ам өрхийн тодорхойлолт, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон гэж шүүх үзсэн.

 

Хариуцагч Я.С.Бийн  орон сууцанд 19.295.500 төгрөгийн хөрөнгө оруулсан, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ургах наран хороолол 10 дугаар байр 13 тоот 2 өрөө орон сууц, ******* ******* дүгээр хороо Цагаанхуаран хороолол 86в байр 134 тоот 2 өрөө орон сууцны урьдчилгаанд 19.980.000 төгрөг төлсөн, зээлийн эргэн төлөлтөд 8.329.842 төгрөг төлсөн, автомашин, гэрийн эд хогшил тавилгын үнэд 22.620.000 төгрөг зарцуулж хариуцагч Б.Б.Хтай хөрөнгө холилдсон гэсэн тайлбар, хариуцагч Б.Б.Хын шүүхэд ирүүлсэн орон сууц зээлээр худалдан авсан баримтууд, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй холбогдох баримтууд зэргээс үзэхэд  зохигчдын хамтын амьдралтай байсан хугацаанд бий болсон хөрөнгө хэзээ хэний нэр дээр бүртгэгдсэн нь ач холбогдолгүй юм. Харин орон сууцны үнээс нэхэмжлэгч Я.С.Б төлж байсан эсэх нь ач холбогдолтой бөгөөд хариуцагч тал нэхэмжлэгч Я.С.Бийг хөрөнгө бий болох санхүүгийн эх үүсвэрийг бий болгоход оролцсон /хамтран үүрэг гүйцэтгэгч/, зарим үүргийг гүйцэтгэж зээлийн эргэн төлөлтийг төлж байсан үйл баримтыг үгүйсгээгүй, уг үйл баримтыг зарим гэрч нар гэрчлэн мэдүүлсэн учраас 3 орон сууцны оруулсан хөрөнгөөс ногдох хувь болох  25.778.952  төгрөгийг  хариуцагч Б.Б.Х төлөх үндэслэлтэй гэж үзсэн.

 

Харин  хариуцагч Б.Б.М , А.******* нартай нэхэмжлэгч Я.С.Б хөрөнгө нийлүүлж холилдсон зүйлгүй, үндэслэлгүйгээр 17.185.968 төгрөгөөр хөрөнгөжиж нэхэмжлэгч Я.С.Бөд хохирол учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй учраас нэхэмжлэгч Я.С.Бийн шаардлагаас дээрх 2 хариуцагчид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон. Мөн автомашин, гэрийн эд хогшил тавилгын үнэд 22.620.000 төгрөг зарцуулж хариуцагч Б.Б.Хтай хөрөнгө холилдсон талаар баримт байхгүй, энэ шаардлагыг шүүх нотлогдоогүй гэж үзсэн ч 3 орон сууцанд оруулсан хөрөнгийг тооцож нэхэмжлэлийн зарим хэсгийг  хангасан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний   хуулийн  136   дугаар  зүйлийн   135.2.*******.-т   зааснаар   Сайн   эр

Ядамын С.Б, ******* Б.Х нарыг дугаар сарыг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.               

2.Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар хариуцагч Б.Б.Хаас 25.778.952 /хорин таван сая долоон зуун далан найман мянга есөн зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я.С.Бөд олгосугай.

3.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Я.С.Бийн нэхэмжлэлээс хариуцагч Б.Б.М , А.******* нарт холбогдох 17.185.968 /арван долоон сая нэг зуун наян таван мянга есөн зуун жаран найм/ төгрөгийн  нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгосугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Я.С.Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 785.255 /долоон зуун наян таван мянга хоёр зуун тавин тав/ төгрөгийг  улсын орлого болгож, хариуцагч Б.Б.Хаас 384.850 /гурван зуун наян дөрвөн мянга найман зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я.С.Бөд олгосугай.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч нар энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.ЭНХБИЛЭГ