Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/35

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

 Нарийн бичгийн дарга Р.Мөнхбат, 

 Улсын яллагч Э.Нэргүй,

 Шүүгдэгч Т.О,

 Шүүгдэгч Ч.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Нэргүйгээс хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2317000360043 дугаартай хэргийг 2023 оны 05 сарын 30-ны өдөр хүлээн авч 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.                   

                                                                      Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүх нийгмийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Хэнтий аймгийн ....... сум, ...... дугаар баг ........ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх, Т овогт Т-ын О /РД:............../,

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүх нийгмийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Хэнтий аймгийн ........ сум, ....... дугаар баг ........ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх, Ж овогт Ч-ын М /РД:......../,                        

                                                                Холбогдсон хэргийн талаар:

                                 /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Т.О, Ч.М нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.           

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Т.О нь 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум руу Тундра маркийн 31-91 УБЛ улсын дугаартай машинаар явж байх замдаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ч.Мтай маргалдан түүний нүүрэн тус газар тохойлдох, үсдэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ч.М нь 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шижих шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум руу Тундра маркийн 31-91 УБЛ улсын дугаартай машинаар явж байх замдаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай нөхөр Т.Отай маргалдан түүнийг өшиглөх, алгадах, цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан болох нь:

Хохирогч Т.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Мг  машинаас буугаад машиндаа суухгүй байхаар нь би Мг машинд суулгах гээд очтол намайг хэд хэдэн удаа өшиглөсөн, алгадсан, цохисон, Уг үйлдлийн улмаас 2 гарын шуу, баруун шанаа, чамархай хөхөрсөн, хүзүү урагдсан. Мг машиндаа суулгах гэтэл М машинд суухгүй гээд гараараа намайг түлхэх үедээ санамсаргүй миний хоолойн тус газар самардаад, цохисон байж магадгүй гэхдээ тус гэмтэл надад яг яаж үүссэнийг би сайн мэдэхгүй байна. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуудас/

Хохирогч Ч.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Угталт үдэлтийн хаалган дээр намайг 1 удаа О нүүр лүү тохойлдсон, би машинаас бууна гээд намайг буулгахгүй гээд миний цамцнаас татаад цамц урсан, мөн үснээс зулгаасан. Миний нүүр лүү гараараа 1 удаа цохисон, мөн намайг машинд суулгахгүй машинаас буусан үед О намайг машинд суулгах гэж миний баруун, зүүн гарнаас татаж байсан өөр намайг цохисон зодсон асуудал байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг. /хх-ийн 15-16 хуудас/

Шүүгдэгч Т.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...тэгээд нэг удаа М машины явдал дунд машины хаалга нээхээр нь Мгийн үснээс татаж машинд үлдээсэн, мөн машин бариад явж байхад М миний баруун шанаа, чамархай хэсэгт хөлөөрөө өшиглөх үед би зүгээр бай гээд тохойгоороо цохисон. Тухайн үед би машин бариад явж байсан болохооор Мгийн яг хаана цохисноо санахгүй байна, ямар ч байсан Мгийн нүүр хэсэгт цохичих шиг болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 хуудас/

Шүүгдэгч Ч.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...О намайг машинд суу гэхээр нь би машинд суухгүй гээд Оыг цохисон гэхдээ яг хаана нь хэдэн удаа цохисноо сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 хуудас/

Гэрч С.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2023 оны 03 дугаар сарын 30-ны өгөө 06 цагийн үед манай хаалгыг хүн тогшоод байхаар нь хаалгаа нээтэл манай охин М нөхөр Оын хамт ороод ирсэн. Тухайн үед тэр 2 муудсан бололтой хоорондоо юм ярихгүй суугаад байсан бөгөөд Мгийн баруун хацар нь хөхөрч хавдсан байсан, харин От ил харагдах гэмтэл шарх анзаарагдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/

Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №91 дугаартай дүгнэлтэнд:

  • Т.Оын биед хүзүүний дээд доод хэсэгт баруун шуунд, баруун тохойнд баруун бугуйнд, зүүн шуунд, зүүн эрхий хуруун угт цус хуралт, зүүн шуунд зулгаралт  гэмтэл тогтоогдлоо.
  • Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллийн улмаас 2023.03.31-нд үүсгэгдсэн байх боломжтой.
  • Дээрх гэмтлүүд нь “шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 31-32 хуудас/,

Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №96 дугаартай дүгнэлтэнд:

  • Ч.Мгийн биед зүүн хацарт, хүзүүнд, зүүн мөрөнд, зүүн бугалганд, зүүн тохойнд, зүүн шуунд, баруун шуунд цус хуралт  гэмтэл тогтоогдлоо.
  • Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллийн улмаас 2023.03.31-нд үүсгэгдсэн байх боломжтой.
  • Дээрх гэмтлүүд нь “шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 36-37 хуудас/, гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгасан шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

“Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогч Т.О, Ч.М нарын биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 141 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба энэ нь  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Шүүгдэгч нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.О, Ч.М нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзлээ.

            Иймд шүүгдэгч Т.О, Ч.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

                                                                     Эрүүгийн хариуцлагын  талаар:

Шүүгдэгч Т.О, Ч.М нарыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Т.О, Ч.М нарыг Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Говьсүмбэр аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Нэргүй нь шүүгдэгч Т.О, Ч.М нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч нарт танилцуулсан байх ба шүүгдэгч нар нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Иймд шүүгдэгч  Т.О, Ч.М нарт Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

                                                                       Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Т.О, Ч.М нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болно.

                                                                                     Бусад асуудлаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй  болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй байна.

Шүүгдэгч Т.О, Ч.М нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Т-ын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ж овогт Ч-ын Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Оыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Ч.Мг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О, Ч.М нарт оногдуулсан торгох ялыг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  анхааруулсугай.

4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.О, Ч.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан,эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гарсан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.О, Ч.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.АРИУНЖАРГАЛ