| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2023/0037/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/35 |
| Огноо | 2023-05-05 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/35
2023 05 05 2023/ШЦТ/35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Д.Шинэбал
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Ө.Учрал, Э.Уянга
Шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч С.Сувдаа
Гэрч Х.Билгүүн
Шүүгдэгч *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын Хяналтын прокурор, Хууль цаазын ахлах зөвлөх Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******д холбогдох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******, ******* нарт холбогдох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Депогийн 2-2 тоотод оршин суудаг, урьд 4 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Үүнд: 1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №104 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт тус тус зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар, 2. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №1405 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 01 жил, 03 сарын хугацаагаар хорих ялаар, 3. Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №305 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 4. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №78 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*******/ Боржигон овогт Дамдинжамцын Далайжаргал.
Монгол Улсын иргэн, 2005 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, Халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, эмээ нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Баруун-Өлөнтийн №35 тоотод оршин суудаг, Ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*******/ Боржигон овогт Отгондаваагийн Эрдэнэдалай.
Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Халх гол суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, Халх, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа таксинд явдаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Дунд-Өлөнтийн 127а тоотод оршин суудаг, урьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Үүнд: 1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №03 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 02 сар баривчлах ялаар, 2. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №30 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 05 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*******/ Гөрөөчин овогт Хишигбадрахын Хишигзориг.
Холбогдсон хэргийн талаар:
******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 17 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, “Хараа” голын эрэгт байрлах амралтын газарт иргэн Б.Шинэбаяртай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний зүүн хөлийг мушгиж, эрүүл мэндэд нь зүүн хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал, зүүн шилбэ, шагайн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
******* нь өсвөр насны яллагдагч *******тай бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 16 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Баруун-Өлөнтийн №35 тоот хашааны үүдэнд иргэн *******той тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хоорондоо зодолдож, түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн мурийлт, нүдний салстын цус хуралт, тохойн зулгаралт, хоёр чихний дэлбэн, хамрын зөөлөн эдийн гэмтэл, 1 шүд унасан гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Өсвөр насны шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 16 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Баруун-Өлөнтийн №35 тоот хашааны үүдэнд иргэн *******той тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хоорондоо зодолдож, түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн мурийлт, нүдний салстын цус хуралт, тохойн зулгаралт, хоёр чихний дэлбэн, хамрын зөөлөн эдийн гэмтэл, 1 шүд унасан гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
******* нь 2022 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 16 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Баруун-Өлөнтийн №35 тоот хашааны үүдэнд иргэн *******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хоорондоо харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд дээд уруулын зүүн талд сэтэрсэн шарх, доод уруулын зүүн дотор талд сорви, зулай, дагз, чамархайн хэсгүүдийн зөөлөн эдэд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: ... Манай дүү Эрдэнэдалайг машинаар дайрч алах гээд байна аа гэсэн. Тэгээд би очсон чинь Хишигзориг байсан. Тэгээд би манай дүү байгаа юмаа гээд байж байсан чинь хоёр цагдаа ирсэн байсан. Тэгээд бид явцгаасан. Хишигзоригтой 2, 3 удаа зохилцсон. Тэгээд цагдаа дээр ирээд хэл ам болоод хоёр тийш болоод салсан. 2022 оны 05 дугаар 28-ны өдөр намайг морьтой явж байхад над руу Шинэбаяр дайраад байхад би хаячаад явсан. Угаасаа би муу нэртэй урдны асуудлууд байгаа гэсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: ... 2022 оны 03 дугаар 18-ны өдөр Бат-Ирээдүй над руу чи надтай зодолдох уу гэсэн чат бичсэн. Бат-Ирээдүй хашаандаа оруулж хоёр алгадсан. Тэгээд би ах нарыг нь хараад зугтаасан. Араас ах нар нь машинтай ирээд айгаад ээж рүүгээ залгахад ээж завгүй байна ахыг нь явуулъя гээд ах ирсэн. Тэгээд Бат-Ирээдүй, Хишигзориг нар гэрт орж ирээд үгээр идээд байсан. Тэгээд ээж намайг өмөөрсөн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: ... 2022 оны 03 дугаар сарын 18-ны орой Цолмон эгчийнхээс хүүгээ авах гээд явж байхад гадаа 4 залуу явж байсан машинтай хөдлөх гэж байхад машин луу чулуу шидсэн. Цонхоо онгойлгосон чинь Эрдэнэдалай намайг цохисон. Би явах гээд Бат-Ирээдүйг дагуулаад явах гэтэл ээж нь намайг ирээгүй чамаар уучлалт гуйлгуулна гээд явуулаагүй. Далайжаргал намайг мөргөсөн. Эрдэнэдалай миний толгой руу өшиглөсөн. Бат-Ирээдүйг хамт явж байсан залуус нь элэгдэхэд айгаад зугтсан. Далайжаргал гутлаа аманд хийж чамайг удмаар чинь мэднэ шүү гээд бас аманд чинь гутлаа хийхдээ чамд эрхтнээ ингэж хөхүүлнэ гэсэн. Эмээ нь гарч ирж унасан асуудал байгаагүй. Тэгээд хот орж эмнэлэгт хагалгаанд ороод гарч ирээд эмчилгээнүүдээ хийлгэсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Х.Билгүүн мэдүүлэхдээ: ... Хишигзориг ахыг зодоод байна гэхэд бөөндөө цагдаа дуудаад очсон. Далайжаргал ах машинаас буулгаад одоо зодчихъё гэсэн. Араас нь татсан чинь Эрдэнэдалай арын суудлын орж ирээд Хишигзориг ахыг боож араас нь зүүгдээд байсан гэв.
Эрүүгийн ******* тоот хавтаст хэргээс:
Хохирогч Б.Шинэбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр найз охин Сувд-Эрдэний хамтаар Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Мандал суманд ирсэн. 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр найз охины хамтаар гадуур явж байгаад түүний найз гэх Далайжаргалтай тааралдаж агаар салхинд гарахаар хоорондоо ярилцаж тохирсон. Тухайн үед Далайжаргал “би бас найзыгаа дагуулаад явъя” гээд Оогий гэх эмэгтэйг дуудсан. Бид 4 “Хараа” голын эрэгт байрлах караокены газар 15 цагийн үед очсон. Караокед нь дуулж, архи ууж байгаад хажууд нь байрлах амралтын байшинг нь түрээсэлж, уг байшинд 16 цагийн үед орж “амрах зорилготой” юм чинь гээд архи уусан. Архи ууж сууж байхад Далайжаргал над руу томроод шорон яриад байхаар нь би түүнд “чи эмэгтэй хүмүүстэй явж байна, яагаад шорон яриад над руу томроод байгаа юм” гэсэн чинь “чи караокед байхад л сонин байсан шүү” гээд намайг түлхээд газар унагаасан. Би босохын хооронд “чи муу аятайхан байгаарай” гээд миний зүүн хөлийн шилбэ хэсгээр гараараа бариад мушгихад юм хугарч байгаа юм шиг таг гээд өнгөрсөн. Тэгээд босох гэхэд босож чадахгүй хөл өвдөөд хэвтэж байхад миний дээрээс 2-3 удаа өшиглөөд Далайжаргал Оогийг дагуулаад гараад явсан. Миний хөл хэсэг өвдөж байгаад гайгүй болчихоор нь найз охинтойгоо уг газарт хоноод өнөөдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 29-ны өглөө 11 цагийн үед босоод газар гишгэх гэхэд гишгэж чадахгүй болохоор нь эмнэлэг дээр очоод үзүүлтэл “зүүн хөлийн шилбэ хэсгээр хугарсан байна” гэж хэлэхээр нь цагдаад хандсан. ... Бид дөрөв өөрсдийгөө хянах чадвартай байсан. Далайжаргал бид хоёр караоке дотор маргаж муудалцаагүй. Байшин дотор сууж байхад над руу шорон яриад томроод байхаар нь “чи эмэгтэй хүмүүстэй явж байна, яагаад байгаа юм” гэсэн чинь “чи юу юм” гээд намайг түлхэж унагаагаад хөл мушгисан. ... Би шагай хэсгээр л гэмтсэн байх гэж бодоод гайгүй болохоор нь унтаж амарсан. Өнөөдөр эмнэлэг ороод үзүүлэхэд “хугарсан байна” гэж хэлэхээр нь Далайжаргал руу “чи миний хөлийг хугалаад байхдаа яадгийн” гэсэн чинь “би хугалаагүй шүү, чи юу яриад байгаа юм” гэж хэлэхээр нь миний уур хүрээд цагдаад хандсан юм. ... Бид дөрвөөс гадна өөр хүн байгаагүй. Маргалдаж муудалцах үед хажууд Сувд-Эрдэнэ, Оогий хоёр байсан. ... 2022 оны 05 дугаар сарын 28-ны 17 цаг өнгөрч байхад маргалдаж миний хөлийг хугалсан. ... Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Гомдолтой байна гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 13-14-р тал/,
Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би найз залуу Б.Шинэбаярын хамтаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд гадуур явж байгаад найз Далайжаргалтай тааралдаж гол орох талаар хоорондоо ярилцсан юм. Тухайн үед Далайжаргал “би найзыгаа дуудаад дөрвүүлээ цуг гол явъя” гээд Оогий гэх эмэгтэйг дуудсан. Тэгээд Шинэбаяр, Далайжаргал, Оогий бид 4 “Хараа” голын хажууд байрлах шинээр нээгдсэн 15 цагийн үед очиж караокед нь дуулж, архи дарс уусан. Хоорондоо ярилцаж тохиролцож байгаад караокены хажууд байрлах байшинг түрээсэлж уг байшинд хонохоор ярилцаж тохиролцоод караокеноос гарч байшин руу орсон. Байшинд архи ууж байгаад би хэсэг хугацаанд унтаад босоод ирсэн чинь манай найз залуу Шинэбаяр, найз Далайжаргал хоёр хоорондоо маргалдсан байдалтай Шинэбаяр газар хэвтэж байсан. Би “та хоёр ямар сонин юм, хоорондоо маргалдаж муудалцаад” гээд тэр хоёрыг салгасан. Тухайн үед Далайжаргал, Оогий хоёр “явлаа” гээд явахаар нь би найз залуутайгаа унтаж амарсан. 2022 оны 05 дугаар сарын 29-ны өглөө 11 цагийн үед босоход Шинэбаяр “хөл өвдөөд байна” гээд эмнэлэг дээр ирсэн. ... Караокед 1 шил архи, байшинд 1 шил архи уусан. Байшинд уусан архи дуусаагүй байсан. Далайжаргал, Шинэбаяр хоёр өөрсдийгөө хянах чадвартай байсан. ... Намайг унтахад хоорондоо юм яриад сууж байсан. Би 20 орчим минут унтаад босоод ирэхэд муудалцсан байдалтай байсан. ... Оогий унтаагүй сэрүүн байсан. Юунаас болж муудалцсан талаар Оогий сайн мэдэж байгаа байх. ... Тэгсэн ******* “Б.Шинэбаярыг аваарай” гээд намайг дуудаж сэрээсэн. Би орноос өндийгөөд харахад Б.Шинэбаярын дээр ******* гарчихсан. Шалан дээр Б.Шинэбаярын өмсөж явсан цамцнаас нь заамдсан байдалтай байхаар нь *******, *******ыг татаж босгоод би Б.Шинэбаярыг шалан дээрээс татаж босгоод орон дээр хэвтүүлсэн. Тэгээд *******, ******* нар амралтын байрнаас гараад явахаар нь би хаалга цоожилсон. Б.Шинэбаярын хөлийг мушгисан эсэхийг нь хараагүй. ... *******, ******* нарыг явснаас хойш Б.Шинэбаяр хөдөлж чадахгүй, орноос огт босоогүй. Би сувилагч мэргэжилтэй. Орой 22 цагийн орчим Б.Шинэбаярын зүүн хөлийн шагайнаас дээш 15 см орчим хэсэгт хавдсан байхаар нь зүүн хөлийн шагай хэсэг нь мултарсан байж магадгүй, эсвэл хөлийн шагай хэсгээр мах хавчуулагдсан байж магадгүй гэж бодоод Б.Шинэбаярын зүүн хөлийн шагай хэсгийг хөдөлгөх гэхэд Б.Шинэбаярын хөл нь аягүй зовуурьтай, хөлдөө хүргэхгүй, “боль өвдөж байна” гэж хэлээд байсан. Б.Шинэбаяр “би бие засъя” гэхээр нь Б.Шинэбаярыг хажуугаас нь түшиж босгох гэтэл Б.Шинэбаяр “би босож чадахгүй байна, болохгүй байна” гэхээр нь би варианы шилэнд шээлгүүлсэн. Шөнө 03 цагийн орчим Б.Шинэбаяр “миний хөл өвдөөд байна, түргэн дуудъя” гэхээр нь би өөрийн 95031173, 88869841 гэсэх дугаараас Мандал сумын нэгдсэн эмнэлгийн 70367103 тоот утас руу дуудлага өгөхөөр залгасан боловч утсаа аваагүй. Өглөө 07 цагийн орчим эмнэлэг утсаа аваад “өвчтөнөө аваад ир” гэхээр нь Б.Шинэбаярын машиныг авч явсан Эрдэнэбилэгийг дуудахдаа “өвчин намдаах эм аваад ирээрэй” гэж хэлсэн. Эрдэнэбилэг 10 цагийн орчим ирээд Б.Шинэбаярт эм уулгаад хэсэг харзнасан боловч хөлийнх нь өвчин нь намдахгүй байхаар нь Эрдэнэбилэгээр Б.Шинэбаярыг тэврүүлээд Мандал сумын Нэгдсэн эмнэлэг дээр ирсэн. ... Б.Шинэбаярын хөлийн зургаа авхуулахаар эмнэлэгт орсон хойгуур ******* эмнэлгийн гадаа ирээд надад “Б.Шинэбаярт хэлээд өгөөд, цагдаа гээд яах юм бэ?, эм тарианы мөнгийг нь өгье” гэхээр нь би “юу ч гэсэн Б.Шинэбаярын хөлийн зургийг нь авхуулаад харья, зүгээр бол болох байлгүй дээ” гэж хэлсэн гэсэн мэдүүлгүүд /1-р ХХ-ийн 16-17, 18-19-р тал/,
Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би Далайжаргал бид хоёр 2021 оны 10 дугаар сараас хойш найзалж байгаа. ... 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр найз Далайжаргал, Сувд-Эрдэнэ болон түүний найз залуу гэх Б.Шинэбаяр бид 4 “Хараа” голын эрэгт байрлах караокед 14 цаг өнгөрч байхад очсон. Караокед Далайжаргал, Шинэбаяр хоёр архи уусан. Сувд-Эрдэнэ бид хоёр пиво ууж хэсэг сууж байгаад бид дөрөв хоорондоо ярилцаж караокены хажууд байх амралтын байшинд хонохоор болж орсон. Хэдэн цагийн үед орсон талаар нь санахгүй байна. Байшиндаа ороод Сувд-Эрдэнэ “нойр хүрээд байна” гэж хэлээд унтсан. Далайжаргал, Шинэбаяр хоёр архи уугаад сууж байхдаа хоорондоо үг нийлэхгүй, ам зөрөөд маргалдаад байсан. Би тухайн үед яагаад муудалцах гээд байгаа юм бол гээд сонсоход Далайжаргал, Шинэбаяр “хамаа чи 0.5 шилтэй архинд согтох гээд байгаа юм уу” гэж хэлээд түүнээс болж хоорондоо муудалцаж барьцалдсан. ... Далайжаргал, Шинэбаяр нар хоёр талд орон дээр сууж байгаад муудалцаад хоёр талаас босож ирээд барьцалдсан. Би Далайжаргал, Шинэбаяр хоёр хоорондоо барьцалдаж муудалцах гээд байсан болохоор нь Сувд-Эрдэнийг дуудаж сэрээгээд салгасан. Тэгээд Далайжаргал бид хоёр “энд хонохгүй Зүүнхараа орж хонохоос” гээд Шинэбаяр, Сувд-Эрдэнэ хоёрыг үлдээгээд явсан. ... Бид дөрвөөс гадна өөр хүн байгаагүй. ... Далайжаргал, Шинэбаяр хоёрыг болиулах хооронд барьцалдаад л орон дээр унаад, тэгээд газар хоёулаа унасан. ... Хоёулаа л барьцалдаад орон дээр зэрэг унаж, газар бас зэрэг унаж харагдсан. Би хэн нь эхэлж унасныг сайн мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 25-р тал/,
Шинжээч эмч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Хүний шаант ясыг хүн гараар мушгихад шаант яс нь хугарах боломжтой. ... Шаант яс хугарсан даруйд мэдэгдэнэ. ... Яс нь хугарсан хэсгээр маш их өвдөлт илэрнэ. Газар хөлөөрөө гишгэх боломжгүй. Учир нь өвдөлт ихэснэ. ... Хүн болгонд харилцан адилгүй өөрчлөлт илэрнэ, хавдаж хөхөрч болно. Эрүүл хүн хөл хугарсныг тэр доор нь өвдөлтөөр мэдрэх бөгөөд удаан хугацаанд эмнэлгийн тусламж үйлчилгээ /өвчин намдаагч/ авахгүйгээр яваад байх боломжгүй гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 51-52-р тал/
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Г.Ган-Эрдэнийн 2022 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн №106 дугаартай дүгнэлт: ...
1. Б.Шинэбаярын биед зүүн хөлийн шаант ясны далд хугарал, зүүн шилбэ, шагай хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Б.Шинэбаярын биед учирсан дээрх гэмтэл нь тухайн болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /1-р ХХ-ийн 31-32-р тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч, цагдаагийн ахмад С.Чулуунсүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ны өдөр нэмэлтээр гаргасан 558 дугаартай дүгнэлт: ...
1. Б.Шинэбаярын биед зүүн хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал, зүүн шаант ясны хугарлыг зассан мэс ажилбар /2022.06.03/, зүүн шилбэ, шагайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь цохих, өшиглөх, хөшигдөх, мушгиж унах, гараар мушгих аль ч үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр үүссэн байх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
6. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдоно гэсэн дүгнэлт /1-р ХХ-ийн 45-47-р тал/,
Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би 2022 оны 03 дугаар сарын 18-ны орой 23 цагийн үед Мандал сумын 1 дүгээр сургуулийн 22-Б тоотод оршин суудаг өөрийн төрсөн эгч Хишигцолмонгийн гэрээс өөрийн хүү Хишигмягмарыг очиж авчхаад вакзолын гудамжинд машинтай явж байтал 4-5 танихгүй залуучууд гартаа том чулуу барьчихсан, орилолдоод явж байснаа нэг залуу нь миний машин руу чулуу шидэх гээд далайхаар нь би “ахын дүү машины цонх хагалчхав” гэтэл “та ер нь юу гээд байгаа юм бэ?” гэхээр нь би “наад чулуугаа хаяач” гээд машиныхаа цонхийг онгойлгож хэлтэл миний шанаа руу нэг удаа шууд гараараа цохиж, машины хаалга руу нэг удаа өшиглөсөн. Тэгээд дахиад чулуугаа далайхаар нь би машиныхаа цонхыг хаагаад буугаад иртэл тэд нар цаашаа бөөндөө зугтаагаад явсан. Тэгээд тэр залуучууд цаашаа гүйгээд нэг хашааны хажууд очоод зогсохоор нь би араас нь очтол намайг цохисон залуу цаашаа хашаа даваад зугтаачихсан байсан. Тэгээд би тэр залуучуудыг “та нар яагаад байгаа юм бэ” гээд уулзаад байж байтал Далайжаргал миний хажууд машинтай ирээд надтай уулзахаар нь би тэр намайг цохисон залууг Далайжаралын дүүг гэж мэдсэн. Тэгээд би тухайн үед болсон асуудлын талаар Далайжаргалд хэлтэл Далайжаргал дүүгээ өмөөрөөд бид хоёр хоорондоо маргалдаад, хоёр биеийгээ заамдаж аваад нэг, нэг удаа гараараа шанаа руугаа цохилцоод салсан. Тэгээд би машинаа асаагаад эргээд явах гэтэл цагдаа ирээд бид хоёр цагдаагийн хажууд “гомдолгүй” гээд гар бариад эвлэрээд салсан. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 19-ны өдөр 15 цагийн орчимд би вакзолын 12 тоотод байрлах өөрийн төрсөн эгч Хишигнямын хүү болох Бат-Ирээдүйгийнд очоод өчигдрийн болсон асуудлын талаар ярьтал намайг цохисон хүүхдийн гэрийг нь Бат-Ирээдүй мэднэ гэхээр нь би тэр хүүхдээр уучлалт гуйлгах санаатай Бат-Ирээдүйг дагуулаад Баруун-Өлөнтийн №35 тоотод байрлах Эрдэнэдалайгийнд очсон юм. Тэгсэн ээж нь ганцаараа гэртээ сууж байсан. Тэгээд би Эрдэнэдалайг асуугаад ээжид нь урд оройны болсон асуудлын талаар ярихад ээж нь “чи яагаад миний хүүхдэд халдаад байна” гэхээр нь би “танай хүүхэд өчигдөр орой миний машины хаалгыг өшиглөсөн учраас би тэрийг харуулж уучлалт гуйлгах гэсэн юм” гэсэн. Тэгсэн ээж нь хүүхдээ өмөөрөөд гэрээсээ гаргахгүй, намайг гэрээс нь гараад явах гэтэл миний машины зургийг аваад байхаар нь би асуутал “энэ машин манай хүүхдийг дайрах гээд хөөгөөд байсан машин мөн байна” гэж надад хэлсэн. Тэгээд би “юу яриад байгаа юм бэ” гэж хэлээд машиндаа суугаад явах гэтэл миний машины хаалгыг онгойлгоод “чи байж бай” гээд намайг явуулахгүй байсан. Тэгээд би “эгчээ та цаашаа бай” гээд гараараа түлхээд машиныхаа хаалгыг хаах гэтэл “чи миний биед яах гээд халдаад байгаа юм бэ” гэсэн. Тэгээд би машиныхаа хаалгыг хааж чадахгүй, хаалга онгорхой зогсож байтал миний ард талд 3 машинтай 6 хүн ирээд Далайжаргал эгчийгээ “алив та холдож бай” гээд шууд ирээд намайг хамар руу нэг удаа мөргөтөл нэг куртиктэй залуу Далайжаргалын мөрөн дээгүүр давуулж ирээд намайг нэг удаа шанаадсан. Тэгээд намайг тал талаас цохиж зодоод байсан. Тэгээд намайг машинаас нэлээн цаашаа чирч холдуулаад миний толгойны хойд хэсэгт Эрдэнэдалай бакалиар нэг удаа өшиглөсөн. Тэгээд би нэг хэсэг манараад сэрсэн чинь Эрдэнэдалай намайг барьчихсан, миний ам руу гутлынхаа хоншоорыг хийчихсэн “чи бол угаасаа ийм ш дээ, одоо чи миний эрхтнийг хөхнө за юу, ямар аа мэдэж байгаа биз дээ чи, битгий дахиж ингэж бай” гээд намайг шанаадаад байсан. Тэгээд байж байтал манай ах Хишигбаатар, өөрийн хүү Насаа, эгчийн хүү Билгүүн нар ирсэн. Тэгсэн Далайжаргал дахиж намайг барьж авахаар нь би бас зөрүүлээд бариад авсан чинь Эрдэнэдалай гэдэг дүү нь миний араас намайг боогоод, бас нэг хар цамцтай Далайжаргалтай хамт ирсэн залуу миний нүүр рүү гараараа цохиод байсан. Тэгээд би хойшоо хашаа руу налаад дүүг нь тавиулаад байж байтал цагдаа нар ирсэн. ... Би тухайн өдөр эрүүл байсан. ... Есөн хүн байсан. ... Далайжаргал, Эрдэнэдалай, танихгүй шар куртиктэй нэг залуу, танихгүй хар цамцтай нэг залуу болон дөрвүүлээ нийлж намайг зодсон. ... Далайжаргал эхлээд миний хамар руу нэг удаа толгойгоороо мөргөсөн. Дараа нь намайг машинаас холдуулж гараараа миний шанаа руу нэлээн олон удаа цохиж зодсон. Мөн намайг газар унагааж өшиглөж, цохиж зодсон. ... Эрдэнэдалай намайг газар унасан байх үед миний толгойны хойд хэсэгт бакалиар өшиглөж бас хэд хэдэн удаа гараараа миний толгой руу цохиж хамгийн сүүлд нь миний араас хоолой боосон. ... Дунд зэргийн нуруутай, дунд зэргийн махлаг, шар царайтай залуу байсан. ... Эхлээд миний нүүрний хажуу хэсэгт гараараа нэг удаа цохисон. Дараа нь миний нурууны доод хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тэгээд намайг газар унасан байх үед нэг, хоёр удаа өшиглөсөн. ... Дунд зэргийн нуруутай, дунд зэргийн махлаг, бор царайтай, барзгар нүүртэй залуу байсан. ... Намайг машинаас холдож байх үед миний хөл рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд намайг сүүлд Далайжаргал дүүтэйгээ нийлээд бариад авчихсан байх үед миний хажуугаар нь орж ирээд миний толгойн хажуу талд нэг удаа гараараа цохисон. ... Миний хамар цөмөрч, баруун тийшээ мурийлттай, хоёр нүдний доод талын яс цууралттай, хоёр чих хавдсан, толгой хүндэвтэр доргилттой, хавантай, зүүн чихний ар талын яс овойсон, хоёр нүд улайлттай цус хурсан, нурууны “N, L” яс хугаралттай, хоёр тохой шалбаралттай байна. Одоо толгой дүүрээд, толгойны орой руу жаахан хатгаж өвдөөд байна. ... Би гомдолтой байна. Энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдүүлэх саналтай байна. Мөн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 91-92-р тал/,
Гэрч Х.Хишигбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2022 оны 03 дугаар сарын 19-ны өдөр манай дүү Бат-Ирээдүй над руу утсаар яриад “Хишигзориг ахыг алах нь, та хаана байгаа юм бэ? Баруун-Өлөнтийн гудамжаар хойшоо чигээрээ давхиад хүрээд ир” гэхээр нь би очтол манай дүү Хишигзориг баруун-Өлөнтийн № 35 тоот айлын хашааны гадна, гудамжинд газар хэвтчихсэн, Далайжаргал гэдэг залуу гутлаа ам руу нь хийчихсэн “өөрийгөө ямар гэдгийг мэдэв үү?, боов хөхөх үү” гээд байж байсан. Хажууд нь 6-7 залуучууд тойроод зогсчихсон байхаар нь би Далайжаргалыг “та нар нэг хүнийг арай олуулаа хэтрүүлж байгаа юм биш үү?, яаж байгаа юм” гэсэн чинь Далайжаргал миний өөдөөс гүйж ирээд намайг боож аваад 2-3 удаа цохисон. Тэгсэн Далайжаргалтай хамт байсан шар цамцтай, хууз сахалтай нөхөр, бас нэг хар цамцтай туранхай бор нөхөр, Эрдэнэдалай гурав намайг бас тал талаас толгой руу цохисон. Тэгтэл 36-05 гэсэн цагаан машинаас гурван нөхөр бууж ирээд, хар ноосон малгайтай, хар ноосон цамцтай, махлаг дуу бор нөхөр “одоо наадах аа болиул арай хэтэрлээ” гээд “тэр хүмүүсээ салга” гээд тэр нөхөр өөрөө надаас Эрдэнэдалайг салгасан. Тэгсэн Далайжаргал дахиад Хишигзоригийг урдаас нь заамдаж автал дүү Эрдэнэдалай нь араас нь хоолойг нь боогоод зүүгдээд байсан. Тэгээд Хишигзориг, Эрдэнэдалайд уурлаж байж тавиулсан. Тэгээд би машин дотроо суугаад цагдаа руу утсаар ярьж байтал Далайжаргал дахиж ирээд намайг машины цонхоор боогоод 2-3 удаа цохисон. Тэгсэн дүү нь машины арын хаалга онгойлгоод миний араас дахиад 2-3 удаа цохисон. Тэгээд удалгүй цагдаа ирээд бид нарыг аваад цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. ... Одоо надад ямар нэгэн шарх, гэмтэл, бэртэл байхгүй. ... Намайг тухайн үед очиход Хишигзориг манарчихсан газар хэвтчихсэн, нүүр нь тэр чигээрээ цус болчихсон, хөхөрчихсөн, хоёр чих болон толгой нь тэр чигээрээ хавдчихсан байсан. ... Манай дүү Хишигзориг бол эрүүл байсан. Далайжаргалыг бол би мэдэхгүй байна. ... Далайжаргал нь тухайн үед 3 тээврийн хэрэгсэлтэй, 8-9 хүнтэй байсан. ... Хишигзориг эхлээд өөрийнхөө машинтай манай дүү Бат-Ирээдүйтэй очсон. Харин дараа нь би өөрийнхөө машинтай, өөрийн хүү Мөнхнасан, эгчийн хүү Билгүүн, Билгүүний найз бас нэг банди нартай дөрвүүлээ очсон. Тэрний дараа нь манай ах Хишигмөнх, эхнэртэйгээ машинтай ирчхээд яваад өгсөн. ... Далайжаргал намайг шууд боогоод, гараараа миний шанаа хэсэгт 2-3 удаа цохисон. Тэгсэн шар цамцтай, хууз сахалтай нэг хүн, хар цамцтай туранхай бор хүн, Эрдэнэдалай гурав миний толгой руу тал талаас цохисон. Яг хэн нь хэдэн удаа цохисныг нь бол би хараагүй. Би тухайн үед нүүрээ хамгаалаад доошоо харчихсан байсан. ... Намайг очсоноос хойш бол энэ дөрөв, тэр зодоонд оролцсон. Өөр хүмүүс оролцоогүй. Өмнө нь юу болсныг би сайн хэлж мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 98-99-р тал/,
Гэрч Б.Заяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би 2022 оны 03 дугаар сарын 19-ны өдөр 16 цагийн үед Мандал сумын 1 дүгээр баг Баруун-Өлөнтийн №35 тоотод цагдаагийн хэлтсийн өдрийн эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа дуудлагаар очиход Далайжаргал, Хишигзориг, Хишигбаатар, Отгондаваа нар нь хоорондоо хэрүүл маргаан үүсгэсэн байдалтай, Хишигзориг, Далайжаргал хоёр нь “энэ намайг цохисон, энэ намайг цохисон” гээд хоорондоо маргалдсан байдалтай байсан. Тэгээд би тэнд байсан 4 тээврийн хэрэгсэлтэй, 7-8 иргэнийг цагдаагийн хэлтэс дээр авч ирж тухайн өдрийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахлах ахлагч Б.Болд-Эрдэнэд хүлээлгэн өгсөн. ... Хишигзоригийн хувцас нь тэр чигээрээ шороо болчихсон, цамцных нь зах нь сунасан, заамдуулсан байдалтай, нүүр нь аль нэг талдаа зулгарчихсан байсан. Тэгээд намайг очиход Хишигзориг нь Далайжаргал, Далайжаргалын найзууд нь намайг ухаан алдтал зодсон гэж ярьж байсан. ... Далайжаргалын доод уруулын дээд хэсэгт цус гарч хатсан байдалтай байсан. ... Гадна талаас нь харахад ямар нэгэн байдлаар архи дарс хэрэглээгүй байсан. ... Намайг анх очиход тэр айлын гадаа 4 тээврийн хэрэгсэл ирчихсэн байсан. Хишигзоригийн талаас ах, дүү нар гээд 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн ирчихсэн байсан. Харин Далайжаргалын талаас эгч нь, эгчийнх хүүхэд, найз гээд 3 залуу ирчихсэн байсан. ... Далайжаргал болон Далайжаргалын найзууд бүгдээрээ нийлж намайг зодсон гэж хэлж байсан. ... Хишигзориг намайг зодсон гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 101-р тал/
Насанд хүрээгүй гэрч Х.Билгүүн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би 2022 оны 03 дугаар сарын 18-ны орой 19 цагийн орчимд гэрийнхээ хашаан дотор төрсөн ах Бат-Ирээдүй, манай хамаатны ах Мөнхнасан нарын хамт юм хийгээд байж байтал манай найз болох Эрдэнэдалай, Эрдэнэбаяр, Билгүүн нар гурвуулаа манай гэрт хамт орж ирсэн. Тэгээд Эрдэнэдалайтай манай ах Бат-Ирээдүй юм яриад зогсож байтал Бат-Ирээдүй ахын араас нь Билгүүнээ барьж аваад хавирч унагаасан. Тэгтэл Эрдэнэдалай гүйж ирээд Бат-Ирээдүй ахын нүүр лүү нь 4-5 удаа өшиглөсөн. Тэгсэн манай ах Хишигбаатар ах гэрээс гараад ирсэн чинь Эрдэнэдалай, Билгүүнээ хоёр хашаанаас гараад зугтаасан. Тэгээд хашаанаас гараад зугтаасны дараа Эрдэнэбаяр нь үлдээд “ахаа би салгасан юм аа” гээд тэр хоёрын араас гараад явсан. Тэгээд би удалгүй хөдөө явах гээд Дунд-Өлөнтийн айлаас очиж морио авч унаад гэр лүүгээ явж байгаад гудамжныхаа хойд үзүүрт Эрдэнэдалай, Эрдэнэбаяр, Билгүүн, Гантулга, Тамир нартай тааралдсан чинь, Эрдэнэбаяр надад “танай ах Хишигбаатартай чинь Эрдэнэдалайгийн ах Далайжаргал муудалцах гээд, маргалдаад зодолдох гээд байна, чи очиж салгаарай” гэхээр нь би гэртээ иртэл Эрдэнэдалайгийн ах болох Далайжаргал бас танихгүй ахын хамт манай гэрт ирчихсэн манай ах Хишигбаатарыг тэр хоёр хоёр талаас нь барьчихсан хоорондоо хэрэлдэж маргалдаад байж байсан. Тэгтэл дахиад нэг саарал приустэй ах манайд ирээд “Эрдэнэдалайгийн барьж явсан заазуурыг харъя” гээд ирснээ тэр саарал приустэй ах буцаад яваад өгсөн. Тэгээд удалгүй байж байтал манай гэрийн хойно байрлах клонкийн тэнд манай ах Хишигзоригийг машинтай манайх руу ирж байхад нь Эрдэнэдалай гартаа чулуу барьчихсан машиныг нь зогсоогоод цонхоо доошлуулах гэхэд нь гараа оруулаад нүүр лүү нь нэг удаа цохичхоод машиныхаа хаалгыг онгойлгоод буух гэхэд нь машиных нь хаалгыг өшиглөчхөөд баруун тийшээ гудамжаар ороод зугтаасан. Тэгээд байж байтал цагдаа нар хүрч ирээд бид нар тал тал тийшээ тарцгаасан. Тэгсэн тэрний дараа Эрдэнэдалай манай ах Бат-Ирээдүй рүү залгаад “станцын тэнд хүрээд ир хоёулаа учраа олчихъё” гээд залгаад байхаар нь Бат-Ирээдүй ах цагдаа руу хэлсэн чинь “тэр хүүхдүүд чинь олдохгүй байна, чамайг гэртээ хариад байж бай гэж хэлээ биз дээ, маргааш учрыг нь олно” гэж хэлсэн. Тэгээд бид нар тэр өдөр гэртээ амарцгаасан. ... Эрдэнэдалай тэр өдөр манай гэрт хоёр удаа ирэхдээ, хоёуланд нь архи уучихсан бололтой архи үнэртэж байсан. Харин Эрдэнэбаяр, Билгүүн нараас архи үнэртээгүй эрүүл байсан. ... Тэр орой Эрдэнэдалайгаас бол яалт ч үгүй архи үнэртэж байсан. Бусад хүүхдүүдтэй нь бол би ойртоогүй болохоор сайн мэдэхгүй байна. ... Намайг тэнд Хишигбаатар ах, Мөнхнасан, Билгүүдэй нарын хамт очиход Хишигзориг ах газар хэвтчихсэн. Далайжаргал ах ам руу нь гутлаа хийчихсэн “чи одоо өөрийгөө ямар гэдгээ мэдэрсэн биз дээ, май боов хөхөх үү” гээд байж байсан. Тэгээд Хишигбаатар ахыг машинаас буухад нь Далайжаргал ах барьж аваад нүүр лүү нь цохиод тэр хоёр хоорондоо барьцалдаж аваад зодолдоод байсан. Тэгсэн нэг хууз сахалтай шар куртиктэй ах тойрч гүйгээд Хишигбаатар ахыг бас нэмж цохиод байсан. Тэр хооронд Хишигзориг ах босож ирсэн чинь Эрдэнэдалай, Хишигзориг ахын араас нь зүүгдээд хоолойг нь боогоод байсан. Тэгсэн Далайжаргалыг Хишигбаатар ах түлхээд “одоо цагдаа ирж байгаа” гээд машиндаа суусан. Тэгсэн Далайжаргал ах Хишигбаатар ахыг “машинаас нь чирээд гаргаад ирье л даа” гээд чирч гаргаж ирэх гэж оролдтол Эрдэнэдалай машиных нь арын суудлаар ороод Хишигбаатар ахын толгойных нь хойд хэсэгт 2 удаа цохисон. Тэгээд цагдаа нар ирээд би яваад өгсөн. ... Эрдэнэдалай 2022 оны 03 дугаар сарын 19-ны өдөр хар өнгийн бакальтай явж байсан. ... Эрдэнэдалай ямар ч байсан араас нь барьж аваад хоолойг нь боогоод байсан гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 110-111-р тал/
Гэрч Б.Базаррагчаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Далайжаргал бид хоёр машинтай Баруун-Өлөнт рүү гэр лүү нь явж байхад Баруун-Өлөнтийн урд үзүүрт байдаг “Марал” дэлгүүрийн орчим зүс таних залуу Жанчив таараад “замын урагшаа явбал хамт явъя” гээд суусан. Тэгээд бид нар Баруун-Өлөнтөд байдаг Далайжаргалын гэрийн гадна ирэхэд 3 машин зогсчихсон. Далайжаргалын эгчтэй нь туранхай жижигхэн залуу маргалдаж байсан. Далайжаргал бууж очоод эгчтэй нь маргалдаад байсан залуутай “өчигдөр хоёулаа эвлэрээд гар бариад салаа биз дээ, юу болоод байгаа юм бэ” гэж байсан. Тэгээд нөгөө хүнтэй хэрэлдэж маргалдаж байгаад сүүлдээ золдолдоод эхэлсэн. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгасан. Тухайн үед баахан өсвөр насны хүүхдүүд тойроод зогсчихсон, бөөн бужигнаан болоод байсан. Арай гэж бужигнааныг намдааж тэр хоёрыг салгаад цагдаа дуудсан. Нэлээн байж байгаад цагдаа нар ирж биднийг цагдаа дээр авч ирсэн. Бужигнаан дунд Далайжаргал нөгөө залуу /Хишигзориг/ нарыг салгах үед хэн нь цохисон юм бүү мэд намайг нэг нь бие рүү 2-3 удаа цохиж байсан. ... Би хар өнгийн юүдэнтэй малгайтай цамцтай явсан. ... Ганцаараа явж байсан. ... Бид хоёр хоёулаа явж байсан. ... Шар өнгийн билүү тиймэрхүү өнгөтэй цамцтай явж байсан. ... Машинаас бууж очоод маргалдаад эхэлсэн. Тэгээд удалгүй барилцаж аваад зодолдсон. Урд өдөр нь Далайжаргал, Хишигзоригтой маргалдсан юм. Тухайн үед бас л цагдаа дуудаад сүүлдээ гар барилцаад салж байсан. Хүмүүс учраа ололцоод болдог доо, ерөөсөө тийм зүйл байхгүй зодолдоод дийлдэхгүй байсан. ... Би тэр хүний эрх чөлөөнд ерөөсөө халдаагүй. Харин ч салгасан. ... Ямар ч байсан нүүрэн тус газар нь цохиж байгаа харагдсан. Ер нь бол тэр хоёр хоорондоо харилцан зодолдоод байсан. ... Тухайн үед олон хүн бужигнаж байсан тул тэр талаар би хараагүй ээ. ... Эрдэнэдалай тухайн үед байсан. Харин ямар хувцастай байсныг нь санахгүй байна. ... Бүгд л эрүүл байх шиг байсан. Сайн мэдэхгүй байна. ... Үгүй ээ. Эрүүл байсан. ... Тэр талаар мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 126-127-р тал/,
Гэрч Б.Жанчив мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ойролцоогоор 15-16 цагийн үед би Баруун-Өлөнтөд амьдардаг салсан эхнэр Пүрэвсүрэнд хүүхдээ хүргэж өгчхөөд буцаад замын урагшаа гарахаар явж байгаад Баруун-Өлөнтийн урд үзүүрт байдаг дэлгүүрийн орчимд Далайжаргалыг машинтайгаа явж байхад нь тааралдаж гар өргөж зогсоогоод “Замын урагшаа гарах уу” гэж асуухад “гарна” гэхээр нь “би суугаад явчихъя” гэж хэлээд суусан. Тухайн үед Далайжаргал төрсөн эгч Отгондаваагийндаа очиж “хувцас авна” гээд буцаж эргэсэн. Отгондаваа эгчийн гадаа биднийг ирэхэд гадаа нь цагаан өнгийн Примо маркийн машинтай туранхай залуу ирчихсэн Отгондаваа эгчтэй маргалдаж байсан. Намайг очоод юу болсон талаар асуухад Отгондаваа эгч “энэ хүн манай гэрт орж ирээд орилж хашхираад, агсан согтуу тавиад байна гэхээр нь би тэр ахад хандаад “Та ингэж болохгүй ш дээ” гэж хэлсэн. Энэ үед Далайжаргал хажуугаар орж ирээд нөгөө хүнтэй барилцаж аваад зодолдоод байсан. Намайг тэр хоёрыг салгаад эргээд хартал Примо маркийн машины урд Приус-20 маркийн 39-12 ДАХ улсын дугаартай машин ирж зогсоод бүдүүн шар залуу болон баахан хүүхдүүд бууж, бүдүүн шар залуу нь Далайжаргалыг барьж аваад “чи муу удмаар нь дээрэлхэх гээ юу” гээд маргалдаад, тэгээд бөөн бужигнаан болоод байсан. Мөн энэ үед дунд оврын жийп маягийн машинтай хүн ирж зогсоод “та нар болиоч” гэж байгаад явсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. ... Би улбар шар өнгийн юүдэнтэй малгайтай цамцтай явсан. ... Надтай таарахдаа Далайжаргал, Базаррагчаа гэх зүс таних залуутай хамт явж байсан. ... Базаррагчаа хар өнгийн юүдэнтэй цамцтай, Далайжаргал дээгүүрээ цээж нүцгэн байсан. ... Биднийг анх очиход тэр хүнтэй Далайжаргалын эгч Отгондаваа нь хашааныхаа гадна маргалдаж байсан. Хашааныхаа үүдэнд Отгондаваа эгчийн хүү Эрдэнэдалай нь зогсож байсан. Намайг бууж очоод юу болсон талаар дөнгөж асуугаад зогсож байтал Далайжаргал хажуугаар орж ирээд нөгөө хүнийг зодоод эхэлсэн. ... Миний харснаар боож унагаад, тонгороод цээж рүү нь өшиглөөд байсан. ... Мэдэхгүй байна. ... Бид нарыг цагдаа дээр авчирч согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад Хишигзоригийг “архи уусан байна” гэж байсан. Бусад нь эрүүл байсан. ... Тэр талаар мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 130-131-р тал/,
Шинжээч эмч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Иргэн Хишигзоригт 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн мөрдөгчийн тогтоолын дагуу шинжээч эмчийн дүгнэлт гаргасан. Дүгнэлт гаргахдаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №1661 дугаартай Яаралтай тусламжийн хуудас, Лазер мед эмнэлгийн 2022 оны 03 дугаар сар 20-ны өдрийн КТГ-ийн дүгнэлт зэргийг үндэслэсэн. Дүгнэлтээр *******ийн биед дээд хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний салстад цус хуралт, баруун гарын тохойд зулгаралт, 2 чихний дэлбэн, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтлүүд тогтоогдсон. Тиймээс Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон ... Хишигзоригийн биед учирсан хамрын ясны хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад учирсан гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэг хамаарахгүй ээ. ... Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д хөнгөн зэргийн гэмтэл нь хүний эрүүл мэндийг 4 долоо хоног буюу 28 хоног хүртэлх хугацаанд түр сарниулахаар даасан байдаг. ... Дээрх гэмтэл нь тухайн хүний эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хэдий ч хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 200-р тал/
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Г.Ган-Эрдэнийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №58 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...
1. *******ийн биед дээд хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний салстын цус хуралт, баруун гарын тохойнд зулгаралт, хоёр чихний дэлбэн, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /1-р ХХ-ийн 161-162-р тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ариунзул, Ц.Бадрал, С.Эрдэнэцэцэг нарын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №469 дугаартай дүгнэлт: ...
1. Сэлэнгэ аймгийн Мандал сумын ШША-ны шинжээчийн гаргасан 2022.03.23-ны өдрийн 58 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, нэмэлт 71 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна.
2. *******ийн биед үүссэн хамар ясны хугарал, таславчийн мурийлт, нүдний салстын цус хуралт, тохойн зулгаралт, хоёр чихний дэлбэн, хамрын зөөлөн эдийн гэмтэл, 1 шүд унасан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байжээ.
3. Гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. 2022.03.23-ны өдрийн Асралт мед эмнэлгийн бүсэлхий нурууны хоёр байрлалын рентген зургийг дахин шинжлэхэд бүсэлхийн 1-р нугалмын их биеийн хуучин хугарал тогтоогдсон ба хэрэг болсон гэх 2022.03.19-нд үүсээгүй байна, хэдийд үүсгэгдсэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй.
5. Нэг шүд үгүй болсон нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги 5% хувь алдагдуулна гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 178-180-р тал/,
Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2022 оны 03 дугаар сарын 18-ны орой 23 цагийн орчимд манай эгчийн хүүхэд болох Эрдэнэдалай “ахаа намайг машинтай хүн дайрч алах гээд 2, 3 гудамж дамжуулан хөөж давхиад байна” гээд над руу утсаар ярихаар нь би “цагдаа дууд” гэж хэлчхээд яваад очтол, манай найз Хишигзориг байсан. Тэгээд тухайн үед Хишигзориг “танай дүү чинь манай дүүг зодсон” гэж хэлэхээр нь би Хишигзоригтой дүүгээ өмөөрөөд, маргалдаад зогсож байтал хоёр цагдаа ирээд “та хоёр багын найз байж, хүүхдүүдээс болж хоорондоо маргалдаад байхдаа яадаг юм” гэхээр нь Хишигзориг бид хоёр хоорондоо эвлэрээд гар бариад салсан. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн орчимд би Баруун-Өлөнтийн №35 тоотод байдаг эгч Отгондаваагийнд угаасан хувцсаа авах гээд очиход, Хишигзориг хоёр дүүтэйгээ манай эгчийн хашааны гадаа машинтай ирчихсэн. Эгч Отгондаваагийн куртикийг нь ураад манай эгч Отгондаваатай зууралдчихсан хашааны гадна зогсож байсан. Тэгээд би очоод “Зоригоо юу болоод байгаа юм бэ?, Аниа та нар одоо хэрүүл уруулаа боль” гээд өөрийн дүү Эрдэнэдалайг зогсож байхаар нь “чи дахиад айлын хүүхэд зодчихсон юм уу?” гээд уурлаж загнасан юм. Тэгсэн манай дүү “ахаа би зодоогүй ш дээ, Хишигзориг ах гэрт орж ирээд, намайг өвдөг сөгдөж уучлалт гуй, би чиний хоосон уучлалтаар чинь яадаг юм бэ? гээд байна” гэж хэлэхээр нь би Хишигзоригийг “Зоригоо чи яагаад байгаа юм бэ” гэсэн чинь над руу шууд салаавч гаргаад “би чамайг мөрдөнд чирээд ороход чи муу сонин болно шүү” гэсэн. Тэр хооронд манай ээж гэрээсээ ганцаараа эгч, дүү хоёрын араас гарч ирж байгаад шатны уруу уначихсан байсан. Тэгээд би ээжийгээ унасныг хараад уур хүрээд Хишигзоригийг нэг удаа алгадаж аваад, боогоод, хавираад унагаачихсан юм. Тэгсэн Зоригоо миний доор ороод, “би чамайг дийлэхгүй юм байна одоо болъё” гэсэн. Тэгээд бид хоёр гар бариад, эвлэрч байтал ах нь болох Хишигбаатар “наадуулаа бүгдийг нь ал” гээд орилоод машинаас буугаад ирсэн. Тэгсэн Хишигзориг, ах Хишигбаатартайгаа нийлээд намайг барьж аваад, газар унагаагаад Хишигзориг, Хишигбаатар хоёр миний толгой болон уруул руу гараараа цохисон. Тэгээд мөн миний дээрээс дэвсээд байсан. Тэгсэн тэр өдөр надтай цуг явж байсан Базаррагчаа миний машинаас бууж ирээд Хишигзориг, Хишигбаатар нарыг надаас салгасан. Гэтэл хоёр цагдаа ирээд Хишигбаатар, Хишигзориг бид гурвыг цагдаа руу дагуулаад авч явсан. Тэгээд би цагдаагийн хэлтэс дээр ирээд Хишигзоригтой эвлэрэх гэтэл Хишигзориг эвлэрэхгүй гомдолтой гээд байсан. ... Эрүүл байсан. ... Хишигзориг нь миний уруул руу гараараа 2 удаа цохисон, Хишигбаатар нь миний араас толгой руу 2 удаа цохисон. ... Би тэр өдөр өөрийн эгч Отгондаваагийнд угаасан хувцсаа авах гэж нэг машинтай өөрийн найз Базаррагчаагийн хамт очсон. ... Эхлээд Хишигзориг хоёр дүүтэйгээ хамт гурвуулаа ирчихсэн байсан. Дараа нь Хишигбаатар нь бас 2-3 хүүхэдтэй ирсэн. Дараа нь бас нэг цагаан машин ирчихсэн байсан. ... Миний дээд уруул зүүн дотор талдаа сэтэрсэн, доод уруул зүүн дотор талдаа язарсан гэмтэлтэй байна. Одоо толгой өвдөөд байна. ... Би Хишигзориг, Хишигбаатар нарыг дүү болох Эрдэнэдалайгийн гэрт өс санаж очиж, заналхийлээд байгаад гомдолтой байна. Одоо цаашид манай дүүд ямар нэгэн муу зүйл болохоос санаа зовж байна гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 95-96-р тал/
Гэрч Б.Заяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн үед Мандал сумын 1 дүгээр баг Баруун-Өлөнтийн 35 тоотод цагдаагийн хэлтсийн өдрийн эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа дуудлагад очиход Далайжаргал, Хишигзориг, Хишигбаатар, Отгондаваа нар нь хоорондоо хэрүүл маргаан үүсгэсэн байдалтай, Хишигзориг, Далайжаргал хоёр нь “энэ намайг цохисон, энэ намайг цохисон” гээд хоорондоо маргалдсан байдалтай байсан. Тэгээд би тэнд байсан 4 тээврийн хэрэгсэлтэй, 7-8 иргэнийг цагдаагийн хэлтэс дээр авч ирж тухайн өдрийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахлах ахлагч Б.Болд-Эрдэнэд хүлээлгэн өгсөн. ... Хишигзоригийн хувцас нь тэр чигээрээ шороо болчихсон, цамцных нь зах нь сунасан, заамдуулсан байдалтай, нүүр нь аль нэг талдаа зулгарчихсан байсан. Тэгээд намайг очиход Хишигзориг нь Далайжаргал, Далайжаргалын найзууд нь намайг ухаан алдтал зодсон гэж ярьж байсан. ... Далайжаргалын доод уруулын дээд хэсэгт цус гарч хатсан байдалтай байсан. ... Гадна талаас нь харахад ямар нэгэн байдлаар архи дарс хэрэглээгүй байсан. ... Намайг анх очиход тэр айлын гадаа 4 тээврийн хэрэгсэл ирчихсэн байсан. Хишигзоригийн талаас ах дүү нар гээд 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн ирчихсэн байсан. Харин Далайжаргалын талаас эгч нь, эгчийнх хүүхэд, найз гээд 3 залуу ирчихсэн байсан. ... Далайжаргал болон Далайжаргалын найзууд бүгдээрээ нийлж намайг зодсон гэж хэлж байсан. ... Хишигзориг намайг зодсон гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 101-р тал/
Насанд хүрээгүй гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 13 цагийн үед манай найз Билгүүнээгийн ах Бат-Ирээдүй надаас чатаар “тамхи асуухаар” нь би “байхгүй” гэсэн чинь “олоод ир” гэсэн. Тэгэхээр нь би “тэгж дээрэлхдэг хүнээ очиж дээрэлхээрэй” гэсэн. Тэгсэн над руу лайк дараад явуулчихсан байсан. Тэгсэн дахиад 16 цагийн үед над руу “чи намайг зоддог болчихсон юм уу?, мангар бацаан минь” гээд чат бичихээр нь би “үгүй, хэн тэгээд яриад яваад байгаа юм” гэсэн, тэгсэн “хэн тэгэх нь чамд ямар хамаатай юм, хоёулаа сургууль дээр таарна, чи ч том андуурлаадаа” гээд над руу чат бичсэн. ... 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манай сургуулийн 12 дугаар ангийн сурагч Бат-Ирээдүй гэгч намайг чатаар элдвээр хэлж “зодно” гэж айлгаад байсан. Тэр өдөр намайг найзууд болох Билгүүн, Эрдэнэбаяр нарын хамт Вогзалын гудамжаар дээшээ гэр лүүгээ явж байхад Бат-Ирээдүй гэрээсээ гарч ирж таараад намайг дуудаж хашаандаа оруулсан. Тэгээд хашаанд нь би Бат-Ирээдүйтэй хэсэг маргалдаж байгаад гэр лүүгээ харьсан. Намайг гэртээ ирсний дараа араас Бат-Ирээдүй ах Хишигзориг болон найзуудтайгаа манай гэрийн гадна ирж намайг “гараад ир” гэж дуудаад, “гарч ирэхгүй бол гэр лүү чинь ороод зодно” гэсэн тул би айгаад ээж рүүгээ утсаар ярьж энэ талаар хэлсэн. Тэгсэн чинь манай ээж Далайжаргал ах руу ярьж явуулсан байсан. Далайжаргал ах ирээд Хишигзориг ах болон Бат-Ирээдүй нартай уулзаж маргалдсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирсний дараа Далайжаргал ах Хишигзориг нар учраа ололцоод эвлэрээд салцгаасан. Маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр цагийг нь сайн мэдэхгүй байна үдээс хойш намайг гэртээ байхад Бат-Ирээдүй Хишигзориг ахыгаа дагуулж орж ирээд арын өрөөнд ээжээс намайг асуугаад байсан. Намайг гарч ирэхэд Хишигзориг гэгч нь намайг “чи муу яасан овоо юм бэ, чамайг ална, Зүүнхараад гишгэх газаргүй болгоно” гээд над руу дайрч давшлаад байсан чинь манай ээж намайг өмөөрч эхлээд гэрт маргалдаж байгаад сүүлдээ хашааны гадна гарч маргалдсан. Гэрт маргалдаж байхдаа манай ээжийн гуя руу хоёр удаа өшиглөсөн тул хашааны гадаа Хишигзориг машиндаа суугаад явах гэхээр нь ээж “чи намайг цохичхоод явна гэж байхгүй, цагдаа дууд” гэсэн тул би цагдаа дуудсан. Цагдаа ирэхээс өмнө Далайжаргал ах хамт ажилладаг Жанчив, Базараа гэх 2 ахтай хамт ирсэн. Энэ үед гэрээс манай эмээ гарч ирэхдээ босгоны өндөр шатнаас халтираад унасан тул Далайжаргал ах намайг “эмээгээ гэртээ оруул” гэж хэлсэн. Намайг эмээг гэртээ оруулчхаад гараад иртэл Далайжаргал ах Хишигзоригтой зодолдоод найзууд нь тэр 2-ыг салгаж байсан. Тухайн үед тэр 2-ын аль алиных нь нүүр ам цус болчихсон байсан. Удалгүй Хишигзоригийн ах, дүү нар нь гээд машинтай хүмүүс ирээд бас хэсэг маргалдаж бужигналдсан. Энэ үед цагдаа ирээд тэд нарыг авч явсан. ...“Бат-Ирээдүйгээс уучлалт гуй” гээд л гэрт шууд ороод ирсэн. ...Үгүй ээ, намайг эмээгээ гэрт оруулчхаад гарч ирэхэд тэр 2 зодолдож байсан. Харин Далайжаргал ахын найзууд болох Жанчив, Базраа нар салгаж байсан. Миний хувьд тэд нар луу ойртоогүй хашааныхаа үүдэнд цагдаа ирэхийг хүлээгээд зогсож байсан. ... Би тэд нар дээр ерөөсөө ойртож очоогүй. Хишигзоригт ерөөсөө гар хүрээгүй. ...Би тэр хоёрыг зодолдоод дууссан, салгасаны дараа гарч ирсэн. Ямар ч байсан нүүр ам нь цус нөж болчихсон байсан. Хэн нь хэнийхээ хаашаа яаж цохьсон талаар мэдэхгүй байна. ...Миний хувьд улаан өнгийн хантаазтай, бакал гуталтай байсан. Жанчив билүү Базраа нь ямар ч байсан шар өнгийн цамцтай явж байсан. ...Үгүй ээ, Тэр 2 Далайжаргал ах, Хишигзориг хоёрыг зодолдож байхад нь харин салгасан. ... 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Бат-Ирээдүйгийн гэрт түүнтэй маргалдаж байгаад гэрээс нь гарч зугтсан. Энэ үед Хишигзориг намайг машинтайгаа хөөгөөд байхаар нь би Хишигзоригийн машины хаалга руу нь өшиглөсөн юм. Үүнээс болж зөрчил гаргасан гээд баривчлагдсан гэсэн мэдүүлгүүд /1-р ХХ-ийн 113-114, 116-117-р тал/
Гэрч Д.Отгондаваа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэртээ байгаагүй. Тухайн өдөр би эгчийнхээ тээрэм дээр 24 цагаар ажиллаж байсан болохоор ажилтай байсан. ... Эхлээд 2022 оны 03 дугаар сарын 18-ны орой 17-18 цагийн орчимд манай салсан нөхөр Чинзориг над руу утсаар яриад “Эрдэнэдалайг нэг машинтай хүн хөөгөөд байна” гэж хэлээд утсаа тасалсан юм. Тэгээд жаахан байж байснаа “би нөгөө айлд нь очсон чинь 2-3 залуу, 3 хүүхэд байна, тэгээд юу болоод байгаа юм, яагаад байгаа юм, яагаад машин тэргээр Эрдэнэдалайг хөөгөөд байгаа юм бэ? гээд асуусан чинь, нэг жижигхэн залуу нь заазуур барьчихсан, Эрдэнэдалайг манай гэрт орж ирээд бид нарын заазуурыг бариад, бид нарыг ална гээд айлгаад байхаар нь машинтай хөөсөн юм” гэж хэлсэн гэсэн. Тэр үед Чинзориг энэ бүхнийг надад утсаар ярьж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш 10 минутын дараа манай хүү Эрдэнэдалай над руу утсаар яриад “нөгөө хүүхэд над руу мессеж бичээд байна, гэр лүү чинь ороод ална гээд байна, тэгээд би цонхоор харсан чинь гэрийн гадаа машины гэрэл байна, би айгаад байна” гэхээр нь би өөрийн дүү Далайжаргалыг явуулсан юм. Тэгээд Далайжаргал өөрийн найз Базраатай манайд очтол нөгөө машинтай хүмүүс нь яваад өгчихсөн байхаар нь Эрдэнэдалайг дагуулаад тэр айлд очсон байна лээ. Тэгээд 20-30 минутын дараа манай дүү Далайжаргал над руу утсаар яриад “миний багын найз байна, тэгээд учрыг нь олоод, хоёр цагдаа ирээд цагдаагийн хажууд гар бариад саллаа, дахиж миний дүүг битгий дарамтлаарай, одоо санаа зоволтгүй аниа” гэж хэлсэн. Тэгээд би тэр өдөр нь ажилтай байсан болохоор ажил дээрээ хоночхоод, маргааш өдөр 11 цагийн орчимд ажлаасаа буугаад гэртээ ирээд хоол цайгаа хийгээд идэж уугаад, ээжтэйгээ болон хүүтэйгээ байж байтал гаднаас нэг танихгүй 30 гаран насны залуу Бат-Ирээдүйтэй орж ирээд “хөөе Эрдэнэдалай байна уу?” гэхээр нь би “байна яах гэж байгаа юм чи миний хүүхдээр” гэсэн чинь “өчигдөр миний машины копудан дээр гишгэсэн” гэхээр нь “яахаараа манай хүүхэд чиний машины копудан дээр гишгэдэг юм” гэсэн чинь Эрдэнэдалай надад “энэ ах өчигдөр орой намайг машинтайгаа хөөгөөд байхаар нь би машиных нь копудан дээр нь гишгээд хашаа давчихсан” гэж хэлсэн. Тэгээд тэр залуу миний хүүхдийг “пизда минь уучлалт гуй, би чамайг банди болгоно оо, би чамайг Зүүнхараад явуулахгүй байж чадна” гээд хашхираад байхаар нь би хүүхдээ өмөөрөөд тэр залуутай гэр дотроо зууралдаад авсан юм. Тэгээд би тэр залууг заамдаж аваад энгэрт нь майжчихсан чинь тэр залуу миний гар руу 2 удаа цохихоор нь би тавьсан юм. Тэгээд би тэр залууг цээж рүү нь түлхээд хаалгаар гаргах гэтэл тэр залуу миний гуя руу 2 хоёр удаа өшиглөсөн. Тэгээд тэр залууг манай гадаа гараад машиндаа суугаад явах гэхээр нь би “чи намайг зодчихоод, намайг доромжилчхоод чи ингэж явна байхгүй шүү” гээд маргалдаад, хүүхдээ “цагдаа дууд” гэж хэлчхээд зогсож байтал манай дүү Далайжаргал өөрийн найз Базараа, бас нэг танихгүй залуутай хамт гурвуулаа ирсэн. Тэгээд Далайжаргал ирээд “өчигдөр цагдаагийн хажууд эвлэрчихсэн хүнтэй, та яагаад муудалцаад байгаа юм” гэсэн. Тэгсэн манай ээж бид нарын араас гарах гэж байгаад гэрийнхээ шатны уруу уначихсан байсныг манай дүү Далайжаргал хараад гэнэт уурлаад тэр залуутай муудалцаад маргалдаад зодолдоод эхэлсэн. Тэр үед Далайжаргал, Хишигзориг хоёр хоёулаа бие биенийгээ хоёр, хоёр удаа л цохисон байх. Тэгээд тэнд байсан Базараа, би, Эрдэнэдалай бид хэд нөгөө хоёрыг салгаад, тийм аймар бол зодоон цохион болоогүй ээ. Тэгээд Далайжаргал, Хишигзориг хоёр хоорондоо хэрэлдээд байж байтал Хишигзоригийн ах нь ирээд шууд үгийн зөрүүгүй Далайжаргалын баруун талынх нь чих рүү нь 2-3 удаа цохиод, тэр хоёр хоорондоо зодолдоод эхэлсэн. Тэгээд бид нар дахиад тэр хоёрыг салгаад зогсож байтал цагдаа нар ирсэн. Гэтэл цагдаа нартай зэрэгцээд Далайжаргалтай хамт ажилд явах гэж байсан хоёр машинтай 5-6 хүн ирсэн. Тэд нар нь тэр машинаасаа буугаа ч үгүй. Цагдаа ирчихсэн байсан болоод ч тэр үү, зодоон цохионд оролцоогүй. Тэгсэн манай хүү Эрдэнэдалай Далайжаргал ахдаа “ахаа Хишигзоригийг заагаад энэ ах намайг банди болгоно, Зүүнхараад явуулахгүй гээд байна” гээд гэж хэлсэн. Тэгсэн Далайжаргал дүүгээ өмөөрөөд “чи насанд хүрээгүй жаахан хүүхдийг банди болгоно гэсэн чинь юу гэсэн үг вэ? чамайг адилхан боовоо хөхүүлнэ гэж хэлбэл ямар байна” гэж хэлээд тэр хоёр хоорондоо хэрэлдээд байсан. ... “Хүүхдэдээ анхаарал халамж тавь, хүүхдээ хүмүүсээс өмөөр” гэж хэлж байсан. “Хүүхдийг чинь өөрсдөө дуудаж гэртээ оруулчхаад зодож цохичхоод, том хүмүүс машин тэрэгтэй элдэж хөөгөөд, танай хүүхдийг чинь заазуур барьсан гэж гүтгэж хэрэгт хийх гэж байна ш дээ” гэж хэлж байсан. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 18-ны орой манай хүү Эрдэнэдалайг Хишигзориг машинтай хөөгөөд байхаар нь Эрдэнэдалай машинаар хөөгдөж байхдаа Чинзоригийн гэр лүү нь зугтаагаад гэрт нь очоод Чинзоригтой уулзсан. Тэгээд Эрдэнэдалай Чинзоригийн хажууд машинд хөөгдсөн уурандаа Хишигзоригийн нүүр рүү нь 2 удаа цохисныг би Чинзоригоос маргааш нь сонсож мэдсэн. ...Эхлээд нэг машинтай гурвуулаа ирсэн. ...Далайжаргал өөрийн найз Базараа, бас нэг танихгүй залуугийн хамт гурвуулаа ирсэн. ...Би тэр өдөр өөрийн дүү Далайжаргалыг бол дуудаагүй ээ. Далайжаргал өөрөө манайд ирж угаасан хувцасаа авах зорилгоор ирсэн байсан. ... Базараа нь шар өнгийн цамцтай, тэр танихгүй залуу хар өнгийн цамцтай байсан. ... Хишигзорийг машиндаа сууж байхад нь Далайжаргал заамдаж аваад ганц хоёр удаа цохисон. Тэгээд нөгөөдөх нь бууж ирээд өөдөөс нь зодолдоод байсан. Тэр хоёр бие биенийхээ нүүр лүү нь цохиод байсан. Дараа нь намайг харахад Хишигзориг нь нүднийх нь доогуур жаахан хөхөрчихсөн байсан. Далайжаргал болохоор бас нүднийх нь доогуур жаахан хөхөрчихсөн, уруул нь бас жаахан цус гарчихсан, язарчихсан байсан. Тэгээд Хишигзоригийн ах Хишигбаатар нь дараа нь Приус-20 маркийн машинтай 3-4 хүүхэд суулгачихсан хүрч ирээд үг дуугүй манай дүү Далайжаргалын чих рүү нь 2-3 удаа цохисон. ... Манай дүү Далайжаргал толгой муутай, 2020 онд хагалгаанд орж байсан учраас би дүүгээ бараг хүнтэй зодолдуулахгүй хичээдэг юм. Манай талаас өөр хэн нэгэн хүн тэр хоёрыг хоорондоо зодолдох үед нь оролцоогүй. Харин Хишигбаатар нь сүүлд ирчхээд дүүгээ өмөөрөөд манай дүүг 2-3 удаа цохисон гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 119-120-р тал/,
Гэрч Б.Базаррагчаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Далайжаргал бид хоёр машинтай Баруун-Өлөнт рүү гэр лүү нь явж байхад Баруун-Өлөнтийн урд үзүүрт байдаг “Марал” дэлгүүрийн орчим зүс таних залуу Жанчив таараад “замын урагшаа явбал хамт явъя” гээд суусан. Тэгээд бид нар Баруун-Өлөнтөд байдаг Далайжаргалын гэрийн гадна ирэхэд 3 машин зогсчихсон Далайжаргалын эгчтэй нь туранхай жижигхэн залуу маргалдаж байсан. Далайжаргал бууж очоод эгчтэй нь маргалдаад байсан залуутай “өчигдөр 2-лаа эвлэрээд гар бариад салаад биз дээ, юу болоод байгаа юм бэ” гэж байсан. Тэгээд нөгөө хүнтэй хэрэлдэж маргалдаж байгаад сүүлдээ золдолдоод эхэлсэн. Тэгэхээр нь би тэр 2-ыг салгасан. Тухайн үед баахан өсвөр насны хүүхдүүд тойроод зогсчихсон бөөн бужигнаан болоод байсан. Арай гэж бужигнааныг намдааж тэр 2-ыг салгаад цагдаа дуудсан. Нэлээн байж байгаад цагдаа нар ирж биднийг цагдаа дээр авч ирсэн. Бужигнаан дунд Далайжаргал нөгөө залуу /Хишигзориг/ нарыг салгах үед хэн нь цохисон юм бүү мэд намайг нэг нь бие рүү 2-3 удаа цохиж байсан. ... Би хар өнгийн юүдэнтэй малгайтай цамцтай явсан. ...Ганцаараа явж байсан. ...Бид хоёр 2-лаа явж байсан. ... Шар өнгийн билүү тиймэрхүү өнгөтэй цамцтай явж байсан. ... Машинаас бууж очоод маргалдаад эхэлсэн. Тэгээд удалгүй барилцаж аваад зодолдсон. Урд өдөр нь Далайжаргал, Хишигзоригтой маргалдсан юм. Тухайн үед бас л цагдаа дуудаад сүүлдээ гар барилцаад салж байсан. Хүмүүс учраа ололцоод болдог доо, ерөөсөө тийм зүйл байхгүй зодолдоод дийлдэхгүй байсан. ... Би тэр хүний эрх чөлөөнд ерөөсөө халдаагүй. Харин ч салгасан. ... Ямар ч байсан нүүрэн тус газар нь цохиж байгаа харагдсан. Ер нь бол тэр 2 хоорондоо харилцан зодолдоод байсан. ...Тухайн үед олон хүн бужигнаж байсан тул тэр талаар би хараагүй ээ. ... Эрдэнэдалай тухайн үед байсан. Харин ямар хувцастай байсныг нь санахгүй байна. ... Бүгд л эрүүл байх шиг байсан. Сайн мэдэхгүй байна. ... Үгүй ээ. Эрүүл байсан. ... Тэр талаар мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 126-127-р тал/,
Гэрч Б.Жанчив мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ойролцоогоор 15-16 цагийн үед би Баруун өлөнтөд амьдардаг салсан эхнэр Пүрэвсүрэнд хүүхдээ хүргэж өгчхөөд буцаад замын урагшаа гарахаар явж байгаад Баруун өлөнтийн урд үзүүрт байдаг дэлгүүрийн орчимд Далайжаргалыг машинтайгаа явж байхад нь тааралдаж гар өргөж зогсоогоод “замын урагшаа гарах уу” гэж асуухад “гарна” гэхээр нь “би суугаад явчихъя” гэж хэлээд суусан. Тухайн үед Далайжаргал төрсөн эгч Отгондаваагийндаа очиж “хувцас авна” гээд буцаж эргэсэн. Отгондаваа эгчийн гадаа биднийг ирэхэд гадаа нь цагаан өнгийн Примо маркийн машинтай туранхай залуу ирчихсэн Отгондаваа эгчтэй маргалдаж байсан. Намайг очоод юу болсон талаар асуухад Отгондаваа эгч “энэ хүн манай гэрт орж ирээд орилж хашхираад, агсан согтуу тавиад байна” гэхээр нь би тэр ахад хандаад “та ингэж болохгүй ш дээ” гэж хэлсэн. Энэ үед Далайжаргал хажуугаар орж ирээд нөгөө хүнтэй барилцаж аваад зодолдоод байсан. Намайг тэр 2-ыг салгаад эргээд хартал Примо маркийн машины урд Приус-20 маркийн 39-12 ДАХ улсын дугаартай машин ирж зогсоод бүдүүн шар залуу болон баахан хүүхдүүд бууж, бүдүүн шар залуу нь Далайжаргалыг барьж аваад “чи муу удмаар нь дээрэлхэх гээ юу” гээд маргалдаад, тэгээд бөөн бужигнаан болоод байсан. Мөн энэ үед дунд оврын жийп маягийн машинтай хүн ирж зогсоод “та нар болиоч” гэж байгаад явсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. ...Би улбар шар өнгийн юүдэнтэй малгайтай цамцтай явсан. ... Надтай таарахдаа Далайжаргал Базаррагчаа гэх зүс таних залуутай хамт явж байсан. ...Базаррагчаа хар өнгийн юүдэнтэй цамцтай, Далайжаргал дээгүүрээ цээж нүцгэн байсан. ... Биднийг анх очиход тэр хүнтэй Далайжаргалын эгч Отгондаваа нь хашааныхаа гадна маргалдаж байсан. Хашааныхаа үүдэнд Отгондаваа эгчийн хүү Эрдэнэдалай нь зогсож байсан. Намайг бууж очоод юу болсон талаар дөнгөж асуугаад зогсож байтал Далайжаргал хажуугаар орж ирээд нөгөө хүнийг зодоод эхэлсэн. ... Миний харснаар боож унагаад, тонгороод цээжрүү нь өшиглөөд байсан. ... Мэдэхгүй байна. ... Бид нарыг цагдаа дээр авчирч согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад Хишигзоригийг “архи уусан байна” гэж байсан. Бусад нь эрүүл байсан. ... Тэр талаар мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 130-131-р тал/
Шинжээч эмч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Иргэн ******* нь 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр мөрдөгчийн тогтоолын дагуу ирж үзүүлсэн. Үзлэгээр тухайн иргэний дээд уруулыг зүүн гадна талд 1*0,5см, доод уруулын зүүн дотор талд 2*0,6см цайвар өнгийн сорвижилттой, өөр биед ил харагдах гэмтэл шарх үгүй байсан. Мөн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн. Яаралтай тусламжийн хуудаст “дээд уруулын зүүн талд сэтэрсэн, цус гарсан, урьдчилсан онош нь толгойн өөрчлөлт" гэсэн байсан. 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Med traumba hospital" эмнэлгийн толгойн КТГ-ийн шинжилгээгээр “зулай дагз чамархайн хэсгүүдийн зөөлөн эдэд алаг цоог байрлалтай 0.6см хүртэлх зузаантай цусархаг хавантай” гэсэн байсан. Тиймээс дээрх гэмтлүүдийг үндэслэн тухайн иргэнд буюу Далайжаргалын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан талаар 60 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан. ... Далайжаргалын зүүн дээд уруулын сэтэрсэн шарх нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ... Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д хөнгөн зэргийн гэмтэл нь хүний эрүүл мэндийг 4 долоо хоног буюу 28 хоног хүртэлх хугацаанд түр сарниулахаар заасан байдаг. ... Дээрх гэмтэл нь тухайн хүний эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хэдий ч хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 199-р тал/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Г.Ган-Эрдэнийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №60 дугаартай дүгнэлт: ...
1. *******ын биед дээд уруулын зүүн талд сэтэрсэн шарх, доод уруулын зүүн дотор талд сорви, зулай, дагз, чамархайн хэсгүүдийн зөөлөн эдэд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэзээ үүсгэгдсэн нарийвчлан тогтоох боломжгүй
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /1-р ХХ-ийн 136-137-р тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ариунзул, Н.Туяа, Б.Сэргэлэн нарын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дахин гаргасан №474 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...
1. Сэлэнгэ аймгийн Мандал сумын ШША-ны эмч Ган-Эрдэнийн 2022.03.31-ний өдрийн 60 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
2. ШША-ны 2022.03.31-ний өдрийн 60 дугаартай дүгнэлтэд тусгагдсан Далайжаргалын гэмтлүүд нь шинэ гэмтэл байх ба хэрэг болсон гэх хугацаанд, мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. Гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Далайжаргал нь 2020 онд гавал ясны хугарал, тархины хатуу хальс дээрх доорх цусан хураа, тархи няцрал, хацар ясны хугарал гэмтэл авч байсан байна. Дээрх гэмтлүүд нь тухайн үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл байсан байх ба одоо уг гэмтлүүдээс ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдал үүссэн тухай эмнэлгийн баримт үгүй байна гэсэн дүгнэлт /1-р ХХ-ийн 149-150-р тал/
Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /ХХ-ийн 2-р ХХ-ийн 97 дугаар хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /2-р ХХ-ийн 98-143 дугаар хуудас/, Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /ХХ-ийн 2-р ХХ-ийн 88 дугаар хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /2-р ХХ-ийн 123-139 дүгээр хуудас/, Шүүгдэгч *******н төрсний гэрчилгээ /ХХ-ийн 2-р ХХ-ийн 15 дугаар хуудас/, Шийтгэврийн хуулбар /2-р ХХ-ийн 19-21 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Нэг. Шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 17 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, “Хараа” голын эрэгт байрлах амралтын газарт иргэн Б.Шинэбаяртай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний зүүн хөлийг мушгиж, эрүүл мэндэд нь зүүн хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал, зүүн шилбэ, шагайн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан мөн шүүгдэгч ******* нь өсвөр насны шүүгдэгч *******тай бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 16 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Баруун-Өлөнтийн №35 тоот хашааны үүдэнд иргэн *******той тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хоорондоо зодолдож, түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн мурийлт, нүдний салстын цус хуралт, тохойн зулгаралт, хоёр чихний дэлбэн, хамрын зөөлөн эдийн гэмтэл, 1 шүд унасан гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Б.Шинэбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 13-14-р тал/, Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 16-17, 18-19-р тал/, Гэрч *******ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 25-р тал/, Шинжээч эмч Г.Ган-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 51-52-р тал/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Г.Ган-Эрдэнийн 2022 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн №106 дугаартай дүгнэлт /1-р ХХ-ийн 31-32-р тал/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч, цагдаагийн ахмад С.Чулуунсүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ны өдөр нэмэлтээр гаргасан 558 дугаартай дүгнэлт /1-р ХХ-ийн 45-47-р тал/, Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 91-92-р тал/, Гэрч Х.Хишигбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэг /1-р ХХ-ийн 98-99-р тал/, Гэрч Б.Заяагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 101-р тал/, Насанд хүрээгүй гэрч Х.Билгүүний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 110-111-р тал/, Гэрч Б.Базаррагчаагийн мөрдөн байцаалтад мэдүүлэг /1-р ХХ-ийн 126-127-р тал/, Гэрч Б.Жанчивын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 130-131-р тал/, Шинжээч эмч Г.Ган-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 200-р тал/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Г.Ган-Эрдэнийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №58 дугаартай дүгнэлтийн дүгнэлт /1-р ХХ-ийн 161-162-р тал/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ариунзул, Ц.Бадрал, С.Эрдэнэцэцэг нарын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №469 дугаартай дүгнэлт /1-р ХХ-ийн 178-180-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр. Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Б.Шинэбаяр нь гомдол саналтай гэх боловч хохирлын талаар бичгийн ямар нэгэн баримт материал бүрдүүлж ирүүлээгүй байна. Харин хохирогч Б.Шинэбаяр нь цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхтэй холбогдож гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгч *******аас хүний эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 5,059,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгох нь зүйтэй байна.
Гурав. Шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******д иргэн Б.Шинэбаяртай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний зүүн хөлийг мушгиж, эрүүл мэндэд нь зүүн хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал, зүүн шилбэ, шагайн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь өсвөр насны яллагдагч *******тай бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 16 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Баруун-Өлөнтийн №35 тоот хашааны үүдэнд иргэн *******той тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хоорондоо зодолдож, түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн мурийлт, нүдний салстын цус хуралт, тохойн зулгаралт, хоёр чихний дэлбэн, хамрын зөөлөн эдийн гэмтэл, 1 шүд унасан гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх /1 жилийн/ хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, *******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Дөрөв. Шүүгдэгч *******г гэм буруутайд тооцох талаар:
Өсвөр насны шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 16 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Баруун-Өлөнтийн №35 тоот хашааны үүдэнд иргэн *******той тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хоорондоо зодолдож, түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн мурийлт, нүдний салстын цус хуралт, тохойн зулгаралт, хоёр чихний дэлбэн, хамрын зөөлөн эдийн гэмтэл, 1 шүд унасан гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүний Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *******д холбогдох дээрх хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх /1 жилийн/ хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, *******г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Тав. Шүүгдэгч *******ыг гэм буруутай эсэх талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 16 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Баруун-Өлөнтийн №35 тоот хашааны үүдэнд иргэн *******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хоорондоо харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд дээд уруулын зүүн талд сэтэрсэн шарх, доод уруулын зүүн дотор талд сорви, зулай, дагз, чамархайн хэсгүүдийн зөөлөн эдэд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон боловч Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан аливаа нэг гэмт хэрэгт холбогдсон хүний гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ гэм буруугийн хэлбэр, сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, арга хэрэгсэл, учруулсан хор уршиг, шалтгаант холбоо, гэмт этгээд болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцаа, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэж, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоосон байдалд хууль зүйн дүгнэлт хийхэд ******* нь *******ын биед дээрх гэмтлийг учруулсныг нотолсон баримтгүй. .... Дуудлагаар очсон цагдаагийн албан хаагчийн мэдүүлгээр /ХХ-101/ нотлогдсон гэж үзэх боломжгүй. хохирогч *******ын уруулаас цус гарсан байсан гэснээс *******ийн үйлдлээс учирсан гэдэг нотлогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг нотлон тогтоож ирүүлээгүй, хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтуудаар түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй байх тул түүнийг мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Дамдинжамцын Далайжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд, Шүүгдэгч Боржигон овогт Дамдинжамцын Далайжаргал, шүүгдэгч Боржигон овогт Отгондаваагийн Эрдэнэдалай нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэнд тус тус гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гөрөөчин овогт Хишигбадрахын Хишигзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй /гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй/ үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******ыг цагаатгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Далайжаргал, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
8. Энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт хураагдсан ирсэн 1 ширхэг /CD/ хуурцаг бүхий бичлэгийг уг хэргийн хугацаа дуустал хадгалахаар зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.
9. Хохирогч Б.Шинэбаяр нь цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхтэй холбогдож гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
12. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТА