Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 184/ШШ2019/03302

 

 

 

  

 

      2019 оны 12 сарын 19 өдөр

        Дугаар 184/ШШ2019/03302

                 Улаанбаатар хот

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               

           Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б овогт М.Д /РД: /. Хаяг: Бяангол дүүрэг,  дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, байр, тоот

Хариуцагч: Ч овогт Б.Ц /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг,  дүгээр хороо, Баруун Баян уул, дугаар гудамж,  тоот

Худалдах. Худалдан авах гэрээний үүрэгт 2 000 000  /хоёр сая/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Д, хариуцагч Б.Ц, нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

                                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 15-нд миний өмчлөлийн Хюндай Соната маркийн УБВ улсын дугаартай автомашиныг 9 500 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон улмаар 4 500 000 төгрөгийг бэлнээр өгч үлдэгдэл 5 000 000 төгрөгийг 10 сарын хугацаанд сарын 500 000 төгрөгөөр төлж дуусгахаар болсон. Тохиролцсон хугацаанаас 2 сар өнгөрөөд байхад хариуцагч 2 000 000 төгрөг төлөөгүй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш дансаа шалгаж үзэхэд 2 000 000 төгрөг бус 1 500 000 төгрөгийг үлдэгдэлтэй байсан болно.
Иймд  нэхэмжлэлийн шаардлагаа 500 000 төгрөгөөр багасгаж 1 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Хариуцагчийн тайлбарт дурдагдсан 10 сарын хугацаанд гарсан гэмтлийг засаж өгөхөөр тохиролцсон тухайд маргахгүй боловч Б.Ц өөрөө ирээгүй, гэмтэл гарсан тухай мэдэгдээгүй болно.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчээс 2018 оны 12 дугаар сарын 15-нд 9 500 000 төгрөгөөр Соната маркийн УБВ улсын дугаартай автомашиныг худалдаж авсан. 4 500 000 төгрөгийг бэлнээр өгч үлдэх 5 000 000 төгрөгөөс 3 500 000 төгрөгийг цувуулж дансанд нь хийсэн. Бид хоёрын анх тохиролцож гарын үсэг зурсан гэрээгээр бол машиныг унаж байх 10 сарын хугацаанд гарсан гэмтлийг нэхэмжлэгч засаж өгөхөөр тохиролцсон. Үүнд анх хүлээж авахад аккумлятор суусан, урд хоёр цап дуу орсон байсныг нэхэмжлэгч мэдэж байгаа, энэ талаар би хэлж байсан. Нэхэмжлэлээс 1 000 000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                            ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.   

Нэхэмжлэгч М.Д нь хариуцагч Б.Ц-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шаардлагаа 500 000 төгрөгөөр багасгаж 1 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.    

Хариуцагч гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй, нэхэмжлэлээс 1 000 000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч үлдэх 500 000 төгрөгийг шаардлагаас татгалзаж байгаа үндэслэлээ нэхэмжлэгч автоамшины зарим эд ангийг засварлаж өгөхөөр тохиролцсон ч биелүүлээгүй гэж тайлбарласан.

Зохигчид 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулан хариуцагч Б.Ц нэхэмжлэгчийн өмчлөлийн Хюндай Соната маркийн 42-38 УБВ улсын дугаартай автомашиныг 9 500 000 төгрөгөөр худалдан авах, 4 500 000 төгрөгийг бэлнээр өгч үлдэгдэл 5 000 000 төгрөгийг 10 сарын хугацаанд сарын 500 000 төгрөгөөр төлж дуусгах, энэ хугацаанд гарсан гэмтлийг нэхэмжлэгч засах, эсхүл үлдэгдэл төлбөрөөс суутгахаар харилцан тохиролцжээ. /хх-ийн 4/

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд худалдагч тал автомашиныг худалдан авагчийн өмчлөл, ашиглалтад бүрэн шилжүүлэн өгсөн байхад худалдан авагч үнийг төлөх үүргээ дутуу биелүүлсэн гэж дүгнэв. 

Хэдийгээр хариуцагч автомашинд учирсан эвдрэл, гэмтэл, түүнийг засахад гарсан зардлын талаар баримт гаргаж өгөөгүй боловч анх хүлээж авахад автомашины зарим эд анги гэмтэлтэй байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч аккумляторын үнэ зах зээлд 150 000 төгрөг, цап болон дугуйны  150 000 төгрөг байдаг талаар тайлбарласан ба нэхэмжлэгч сэлбэгийн үнийн талаар маргаагүй болно.

Иймд хариуцагч Б.Ц-ээс 1 200 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Д-д олгож, нэхэмжлэлээс 3 000 000  төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                               ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ц-ээс 1 200 000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан  нэхэмжлэгч М.Д-д олгож, нэхэмжлэлээс 300 000  төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 33 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид  олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Т.БАТСҮХ