Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/50

 

2023          05          30                                   2023/ШЦТ/50

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                   С.Төртулах

             Улсын яллагч                                 Д.Шинэбал

              Хохирогчийн өмгөөлөгч                ,

              Хохирогч                                              ******* ******* *******

              Орчуулагч                                           

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                   П.Гансүх /Цахим/                     

                         Шүүгдэгч                                          Р.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын Хяналтын Прокурор, Хууль цаазын ахлах зөвлөх Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Р.*******д холбогдох 2132001840110 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, халх, 1983 онд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг 96-90 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,*******, утас:*******/ ******* овогт ******* *******.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Р.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Төмөр замын өртөө 13-р гудамжны 1302-р байрны №83 тоот хаягт байршилтай, 45.78 мкв талбайтай, “Тун Жөү” ГХОХХК-ийн өмчлөл, эзэмшлийн 48,069,000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө байрыг буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж, улмаар бусдад худалдан борлуулж “Тун Жөү” ГХОХХК-д 48,069,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.******* мэдүүлэхдээ: ... Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн учир нэмж хэлэх зүйл байхгүй гэжээ.

Хохирогч ******* ******* ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: … Би бол худал хэлэхгүй. Энэ хүний данстай холбоотой бүх мэдээллийг шалга. Тэгэхээр үнэн тодорно. Дансны мэдээллийг шалга. 2014 оны 10 дугаар сараас өмнөх дансны хуулгыг шүүх хэрэгтэй. Хамгийн анх шүүгдэгч нь гражтай холбоотой асуудал эхэлсэн. 2015 онд 11, 14, 79, 75, 55 тоот бас 5-р байрны мөнгийг бас зувчуулж байсан. Тэгээд 2017 онд энэ хүнийг ажлаас нэг удаа халсан. Өөр хүн ажлыг хийж байсан. Үүнээс гадна 2017 онд дахиад өөр хүнтэй шүүхийн маргаантай байсан. Тэр маргаанд гол анхаарлаа хандуулаад тэгээд энэ асуудал орхигдсон гэв.

Хохирогч ******* ******* ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Мандал сумын 1 дүгээр багт байрлах 96 айлын 83 тоот байранд Р.*******ыг би банкнаас мөнгө хөөцөлдөж байна. Худалдаа хөгжлийн банкны захирал ээс зээл олгох шийдвэр гарсан гэхээр нь би 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Мандал сумын улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт “Р.*******ын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан. 83 тоот байрны урьдчилгаа гэж 2012 оны 12 дугаар сард үнэ 2 сая төгрөг өгсөн. Р.*******аас 83 тоот байрны үнэ 53 сая төгрөгийг нэхэмжилж байна. ... Р.*******ыг “Улаанбаатар хотод ирж ажилла, өр төлбөрөө цалингаасаа төлж барагдуул” гэж хэлж байсан. ... Би Р.*******д 2014 оны 08 дугаар сард “манай байгууллагын ажилтан” гэж тодорхойлолт гаргаж өгсөн. Р.*******тай хөдөлмөрийн гэрээ хийж байгаагүй. ... Би Р.*******д сард тогтмол цалин өгч                                    байгаагүй. Гэхдээ хэрэглээний мөнгө гэж хэдэн төгрөг өгч байсан. ... Р.******* 73, 83 тоот байрыг зарахдаа надад мэдэгдсэн зүйл байхгүй. Би байрны мөнгөө Р.*******аас нэхэхэд “Би байраа зараад үлдэгдэл мөнгийг нь танд өгнө” гэж хэлж байсан. Тэгсэн уг 2 байрыг урьд нь зарсан байсныг нь мэдээгүй сая олж мэдсэн /ХХ-ийн 22-24-р тал/

Хохирогч ******* ******* ******* гэрчээр мэдүүлэхдээ: ... Би Р.*******тай 2011 онд Мандал суманд танилцсан. Р.*******ыг Мандал сумын иргэд Ягаанаа гэх нэрээр нь мэдэж харилцдаг. 2009 онд Мандал сумын 1-р багт байрлах Жаргалант хотхоны 96 айлын орон сууцыг бариулж 2013 онд орон сууц ашиглалтад оруулсан. ... Би 2009 онд Мандал сумын 1-р багт байрлах Жаргалант хотхоны 96 айлын орон сууцыг бариулж 2013 онд орон сууц ашиглалтад оруулсан. Би тухайн байрны 96 айлын 03 тоотод оршин суудаг байсан. 2014 онд би Р.*******аас “нутгийн хүмүүсийг танихгүй учир чи миний ажилд туслаад өгөөч” гэхэд ******* “зөвшөөрөөд, би тухайн байрны сууц өмчлөгчдийн холбоог нь хариуцаж ажиллая” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа оршин суугчид эсэргүүцэж өөр хүнийг “Сууц өмчлөгчдийн холбоо”-ны даргаар сонгосон тул Р.*******д “Тун Жөү” ХХК-ийн мэдэлд байдаг зарагдаагүй үлдсэн байруудыг “түрээслэх, хөлслөх, худалдаж авах хүн ирвэл надтай холбож өгөөрэй, би тухайн хүнтэй утсаар ярьж өөрөө тохиролцоно” гэж хэлсэн. Р.*******тай 2012 онд 83 тоотыг худалдах, худалдан авахаар тохиролцож байрыг захиалан бариулах гэрээ байгуулж урьдчилгаа болгож Р.******* 2 сая төгрөг өгсөн боловч одоо хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. 2018 онд Р.******* “83 тоот байрны үл хөдлөх гэрчилгээг гаргаад өгчих, би тухайн байрны үл хөдлөх гэрчилгээг банканд тавиад мөнгийг чинь гаргаж өгнө” гэж хэлсэн. Журмын дагуу бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бусад, баримт хүсэлтийн хамт банканд хүргүүлэхэд Худалдаа хөгжлийн банк судалж үзээд зээл гаргах бол Р.*******ын оролцоогүйгээр шууд миний дансанд мөнгө нь орох учиртай. Гэтэл Р.******* үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж авсны дараа Худалдаа хөгжлийн банкны захирал Одончимэгт Р.******* “би зээл авахгүй" гэж хэлээд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Худалдаа хөгжлийн банкинд өгөлгүй өөртөө үлдээсэн. Энэ талаар Худалдаа хөгжлийн банкны захирал Одончимэг надад бичгээр мэдэгдсэн. Р.******* 96 айлын 83 тоотыг хүнд зарсан байна, тухайн хүн нь 83 тоот байранд засвар хийж байсан. Би Р.*******аас “энэ байрыг яагаад зарсан юм бэ” гэхэд би “45 сая төгрөгөөр зарсан” гэж хэлсэн. 2021 оны 10 дугаар сарын 15-нд 83 тоот байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг тухайн хүн рүү шилжүүлсэн байсан. ...Р.******* мөнгө төгрөг өгөөгүй. Урьдчилгаанд өгсөн 2 сая төгрөгийг 73 тоот байрны урьдчилгаанд тооцож шилжүүлсэн. ...Р.******* “би 83 тоот байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг барьцаад тавиад хүнээс мөнгө зээлсэн. Би зээлээ дараад байрны үл хөдлөх гэрчилгээг суллаж аваад, байрны гэрчилгээг таны нэр дээр шилжүүлж өгнө, надад мөнгө байхгүй” гэсэн боловч өөр хүнд зараад үл хөдлөх гэрчилгээг тухайн хүний дээр шилжүүлсэн байна. ...83 тоот байрыг 55 сая төгрөг, 73 тоотыг 23 сая төгрөгийг хүү алдангийн хамт нэхэмжилнэ, 3 тоот байрыг 50 сая төгрөгөөр нэхэмжилнэ. 96 айлын бусад байрны түрээсийн төлбөр, грашний түрээсийн төлбөр зэргийг судалж тооцоо гаргасны дараа үнийн дүнг нь тодорхой болгож нэхэмжилнэ. Би Баярхүү болон Р.*******ын эзэмшдэг данснуудыг шалгуулах, мөн хилийн хориг тавиулах, 83 тоот байрыг битүүмжлэх хүсэлттэй байна. ... Би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгч байна. Мөн миний мэдүүлэг өгөх ажиллагаанд орчуулагч Х.Уламбаатар оролцож байна. ... Би 2009 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт “Жаргалан” нэртэй 96 айлын орон сууцыг барьж эхлээд 2013 онд ашиглалтад оруулсан. Анх 2012 оны 12 дугаар сард Р.******* гэх хүнтэй танилцаад, 2014 оны 10 дугаар сараас өөрийн ажилдаа туслуулж эхэлсэн. Тухайн үед орон сууцны “Сууц өмчлөгчдийн холбоо”-ны даргаар ажиллаж байгаад сүүлдээ манай орон сууцны байрыг түрээслэх, хөлслөх, худалдах зэрэг ажлуудыг Мандал суманд миний өмнөөс хариуцан ажиллах болсон. Р.******* нь 2012 онд 96 айлын орон сууцны 83 тоот байрыг худалдан авахаар тохиролцож урьдчилгаа 2 сая төгрөг төлөөд түүнээс хойш ямар ч мөнгө надад өгөөгүй. Тэгээд 2018 онд Р.******* “83 тоот байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаад өгчих, би байрны үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг барьцаанд тавьж ипотекийн зээлд хамрагдаад мөнгийг чинь гаргаад өгье” гэхээр нь зөвшөөрч 83 тоот байрны гэрчилгээг Р.*******ын нэр дээр гаргаад өгсөн. Гэтэл Р.******* 83 тоот байрны үл хөдлөхийн гэрчилгээ өөрийнх нь нэр дээр гарсны дараа Худалдаа хөгжлийн банкинд гаргасан ипотекийн зээлэнд хамрагдах хүсэлтээ буцааж аваад 83 тоот байрыг хэд хэдэн хүмүүст дамжуулан зарж намайг залилсан. Би 83 тоот байрыг бусдад зарсан гэдгийг нь 2021 онд мэдсэн. Түүнээс өмнө Дээрх 83 тоот байрыг барьцаанд тавих зэргээр ашиглаж байсан юм билээ. Одоо 83 тоот байр хэн гэдэг хүний эзэмшилд байгааг нь сайн мэдэхгүй байна. ...Би Р.*******д 2018 онд 08 сард “манай байгууллагын ажилтан” гэж тодорхойлолт гаргаж өгсөн. Р.******* “ипотекийн зээл авах гэсэн чинь ажлын газрын тодорхойлолт хэрэгтэй гэнэ” гэхээр нь би тодорхойлолт хийж өгсөн юм. Р.******* нь надаас гаргаж өгсөн ажлын газрын тодорхойлолтыг “банкнаас өөр газарт ашиглахгүй” гэж бичиг хийж өгсөн. Р.******* нь 2014 оны 10 дугаар сараас 2016 он хүртэл ажиллаад түүний оронд “Шүрээ” гэх хүн ажилласан. Харин 2019 онд Р.******* нь манай компанид Зүүнхараад “Сууц өмчлөлийн холбоо”-ны даргаар дахин орж ирж ажиллах болсон. Мөн “банкнаас ипотекийн зээлд хамрагдах ёстой” гэсэн шаардлагыг тавиад өөрөө нийгмийн даатгалаа хувиараа төлсөн. Компаниас Р.*******ын нийгмийн даатгал төлж байгаагүй. ...Би Р.*******аас 83 тоот байрны үнийг 2021 оны ханшаар буюу 55.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Гомдолтой байгаа. Одоог хүртэл надад Р.******* нь нэг ч төгрөг төлөөгүй, хохирлоо барагдуулж авмаар байна. Р.******* нь миний түүнд хүлээлгэсэн итгэлийг эвдэж намайг залилсан. Мөн намайг доромжлоод байгаад гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 29-31, 2-р ХХ-ийн 03-04-р тал/,

Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Манай эхнэр хөдөлмөрийн гэрээ байгуулсныг нь сайн мэдэхгүй байна. Манай эхнэр Р.******* "Тун Жөү” ХХК-ийн борлуулагч менежер ажил хийдэг. ... 9 жил гаран манай эхнэр Р.******* “Тун Жөү” ХХК-д ажиллаж байна. 83 тоотыг цалин мөнгө гэж өгсөн юм байхгүй. Гэхдээ бид нар цалингаасаа суутгасан гэж бодож байна гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 39-40-р тал/

Гэрч Ц.Хандсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2019 онд Р.******* над дээр ирээд “83 тоот байрыг банкны барьцаанд тавих гэтэл авахгүй байна. Та нэр дээрээ шилжүүлээд зээл аваад өгөөч” гэхээр нь би зөвшөөрөөд 83 тоот байрыг өөрийн нэр дээрээ шилжүүлж аваад Хас Банканд 30 сая төгрөгт тавьж зээл авсан. Тухайн мөнгийг Р.******* авсан. 2021 оны 09 дүгээр сард тухайн байрыг Р.******* зарсан. Тэгээд би өөрийнхөө нэр дээр байсан байрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж Баярмаад 55 сая төгрөгөөр зарсан. Тухайн мөнгийг Р.******* авсан. ... Р.******* нь надтай худалдах, худалдан авах гэрээ хийгээд миний нэр 83 тоот байрыг шилжүүлж өгсөн. Р.******* нь “83 тоот байр нь миний байр” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 48-49-р тал/

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би 2021 оны 08 дугаар сарын эхээр уг байрыг Хандсүрэн гэх хүнээс 55 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийж авсан. Би ипотекийн зээлээр Хас банкнаас зээл аваад Хандсүрэн гэх хүнд бэлэн мөнгө өгсөн. ... Намайг байр авах талаар *******ын нөхөр ******* мэдээд над дээр ирээд “манайх байраа зарах гэж байгаа” гэж хэлсэн. Тэгээд 96-4-83 тоотод оршин суух Баярхүүтэй уулзаж гэрт нь орж байраа үзээд худалдаж авахаар тохирсон. Тэнд манай нөхөр Мөнхзаяа, *******, Баярхүү бид 4 байсан. Тэгээд би худалдах, худалдан авах гэрээ хийх болоод нотариат дээр очиход уг байр нь Хандсүрэн гэх хүний нэр дээрх байр байсан. Би Хандсүрэн эгчтэй гэрээ байгуулаад нотариатчаар батлуулаад Хас банканд зээл хөөцөлдөж байраа авсан. ... Би уг байрыг 2021 оны 09 дүгээр сарын эхээр үл хөдлөх хөрөнгөөс өөрийнхөө нэр дээр гаргуулж авсан. ...2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр намайг гэртээ засвар хийж байхад гаднаас нэг Хятад улсын иргэн Лю *******хау гэх эмэгтэй орж ирээд “наад засвараа боль, энэ миний байр” гэж “та нар наадахаа боль, одоо энэ байрнаас гар, би та нарт өөр байр өгнө” гэж хэлээд байсан. Би уг байранд түрээсийн хэлбэрээр огт амьдарч байгаагүй. ...Намайг байр аваад засвар хийж байхад ******* надад “нэг хүн ирээд янз бүрийн юм ярих юм бол би мэдэхгүй гэж хэлээрэй” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 50-51-р тал/

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Р.******* нь 96 айлын 83 тоот байрыг ипотекийн зээлээр худалдан авахаар зээл судлуулах хүсэлтийг 2018 оны 10 сарын үед өгсөн. ...96 айлын 83 тоот байр нь “Тун Жөү” ХХК-ний эзэмшлийн байр байсан. Р.******* нь “Тун Жөү” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. ... Худалдаа хөгжлийн банкнаас 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 7-455/2201 албан тоотоор “Тун Жөү” ХХК-д зээлийн шийдвэр Р.*******ын нэр дээр гарах болсон талаараа мэдэгдсэн. Р.******* нь 83 тоот байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авч ирээд манай банктай гэрээ байгуулж зээлэнд хамрагдах ёстой байсан. Р.******* нь зээл авах хүсэлтээ цуцалсан тухай “Тун Жөү” ХХК-д 2019 оны 01 дүгээр сарын 25-нд 7-455/053 дугаартай албан бичгээр мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 59-60-р тал/

Хөрөнгийн үнэлгээний “Арвижих эстимейт” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1/010 дугаартай “Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг, Төмөр зам Жаргалант хотхоны 96 айл байрны 83 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг 48,069,000 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон” дүгнэлт /2-р ХХ-ийн 08-р тал/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч Р.*******ын талаар ял шийтгэл шалгах хуудас /1-р ХХ-ийн 117 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Р.******* нь“Тун Жөү” ГХОХХК-ийн  барьсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багт байрлах Жаргалан хотхоны буюу 96 айлын орон сууцны байрыг  борлуулалт болон үйлчилгээг хариуцан ажиллаж байхдаа уг байрыг бусдад худалдан борлуулж “Тун Жөү” ГХОХХК-ийн өмчлөх эрхэд  хохирол учруулсан гэм буруутай болох нь:

 

Хохирогч ******* ******* *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 22-24-р тал/, Хохирогч ******* ******* *******гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 29-31, 2-р ХХ-ийн 03-04-р тал/, Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 39-40-р тал/, Гэрч Ц.Хандсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 48-49-р тал/, Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 50-51-р тал/, Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 59-60-р тал/, Хөрөнгийн үнэлгээний “Арвижих эстимейт” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1/010 дугаартай “Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг, Төмөр зам Жаргалант хотхоны 96 айл байрны 83 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг 48,069,000 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон” дүгнэлт /2-р ХХ-ийн 08-р тал/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч Р.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Р.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Төмөр замын өртөө 13-р гудамжны 1302-р байрны №83 тоот хаягт байршилтай, 45.78 мкв талбайтай, “Тун Жөү” ГХОХХК-ийн өмчлөл, эзэмшлийн 48,069,000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө байрыг буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж, улмаар бусдад худалдан борлуулж “Тун Жөү” ГХОХХК-д 48,069,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт үйлдэл нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар ногтлогдон тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Р.******* нь хохирогч “Тун Жөү” ГХОХХК-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасан үлэмж хэмжээний буюу 48,069,000 төгрөгийг хохирол учруулсан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохиролд тооцох нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”... гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дүгээр зүйлд зааснаар “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” ... гэж тус тус  хуульчилжээ.

 

Хохирогч нь өөрийн өмч  болох 45.78 мкв хэмжээтэй 2 өрөө орон сууцаа буцаан гаргуулах хүсэлтэй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*******ын хууль бус үйлдлийн улмаас бусдад худалдагдан, ашиглагдаж байгаа  48,069,000 төгрөгөөр  үнэлэгдсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Төмөр замын өртөө 13-р гудамжны 1302-р байрны №83 тоот хаягт байршилтай, 45.78 мкв талбайтай, 2 өрөө байрыг  хохирогч “Тун Жөү” ГХОХХК-д буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Р.*******ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

 

Тиймээс шүүх шүүгдэгч Р.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол хор уршиг, хохирол нөхөн төлөгдөөгүй, шүүгдэгчийн ар гэр, ахуй амьдрал, эрүүл мэндийн байдал, гэмт хэргийн нийгмийн хор аюулын байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Р.******* нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шат прокурорын  шатанд гэм буруугаа үл зөвшөөрч байсан  шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдөөгүй, хэрхэн,  нөхөн төлөхөө илэрхийлээгүй, өөрийн гэсэн тодорхой цалин орлогогүй. Иймд шүүхийн шийдвэр биелэгдэх нөхцөлийг  харгалзан 83 тоот байрыг   Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын Хяналтын Прокурор, Хууль цаазын ахлах зөвлөх Д.Шинэбалын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №04 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг, шүүхийн шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь  зүйтэй байна.

Шүүхээс 2022.11.30-ны өдрийн 201 тоот шүүгчийн захирамжаар хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан боловч эрх нь зөрчигдөж байгаа бусад этгээдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоох ажиллагаа хийгдээгүй, шүүхэд хэрэг хянагдах хугацаанд  шүүхэд хүсэлт ирээгүй болно.

Шүүгдэгч Р.*******ын үйлдсэн энэ гэмт хэргийн улмаас эрх нь хөндөгдсөн  этгээд нь гэм буруутай этгээдээс учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй.

Шүүгдэгч Р.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүх хуралдаанд оролцсон орчуулагч нь гарсан зардлаа  нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаад

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*******ыг 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч Р.*******д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан 06 сарын хугацаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй  байхыг даалгасугай.

5. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Р.******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүх хуралдаанд оролцсон орчуулагч нь гарсан зардлаа  нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*******аас 48,069,000 төгрөгийн үнэ бүхий Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Төмөр замын өртөө 13-р гудамжны 1302-р байрны №83 тоот хаягт байршилтай, 45.78 мкв талбайтай, 2 өрөө байрыг гаргуулж “Тун Жөү” ГХОХХК-д олгосугай.

7. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.5 дахь хэсэгт зааснаар “Тун Жөү” ГХОХХК нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Төмөр замын өртөө 13-р гудамжны 1302-р байрны №83 тоот хаягт байршилтай, 45.78 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг эд хөрөнгийн эрхийн бүртгэл хийлгэх эрхтэйг дурдсугай.  

8. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын Хяналтын Прокурорын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №04 дугаартай Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Төмөр замын өртөө 13-р гудамжны 1302-р байрны №83 тоот хаягт байршилтай, 45.78 мкв талбайтай, 2 өрөө байрыг битүүмжилсэн тогтоолыг Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болтол хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

11.  Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Р.*******д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Б.АЛТАН