Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/53

 

2023          06          02                                   2023/ШЦТ/53

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                           Б.Баттөгөлдөр

                        Улсын яллагч                                          Г.Тунгалаг

                        Шүүгдэгч                                              С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.*******ад холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1964 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 3, эхнэр, зээгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Мандал хотхоны 2-5 тоотод оршин суух хаягтай,

            - Урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 101 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50,000 төгрөгөөр торгох ялаар,

            - Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 09А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэг, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасныг баримтлан С.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 02 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасныг баримтлан 03 сарын баривчлах ялаар тус тус шийтгэгдсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,*******/ ******* овогт ******* *******.

 

            Холбогдсон хэргийн талаар:

            С.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Мандал хотхоны 2-5 тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Даваасүрэнтэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний “нуруу, зүүн дал, баруун хөлийн өвдөгний үенд цус хуралт, нуруу, баруун зүүн хөлийн өвдөгний үенд зөөлөн эдийн” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Мандал хотхоны 2-5 тоотод өөрийн  гэртээ  эхнэр Д.Даваасүрэнтэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний “нуруу, зүүн дал, баруун хөлийн өвдөгний үенд цус хуралт, нуруу, баруун зүүн хөлийн өвдөгний үенд зөөлөн эдийн” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл  үйлдсэн болох нь:

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /ХХ-ийн 1 дүгээр хуудас/, Хохирогч Д.Даваасүрэнгийн мэдүүлэг: ... Манай хамтран амьдрагч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өглөө үүрээр 5 цагт гэртээ орж ирээд надтай хэрүүл хийгээд байхаар нь би дуугүй гүрийгээд хэвтэж байгаад босож гарч явах гэсэн чинь хаалга цоожилчхоод түлхүүрийг нь аваад гаргахгүй болохоор нь би цагдаа дуудсан чинь чи цагдаа дуудчихлаа гэж уурлаад гал тогооны шүүгээнээс паар янзалдаг газуу төмөр гаргаж ирээд виза карт, гар утсаа эвдээд 1 давхрын болконтой цонхоор гарах гээд байхаар нь хөлөөс нь чангаасан чинь эргэж  хараад газу төмрөөрөө миний хүзүү ар дал хэсгээр 4-5 удаа, хөл рүү 1 удаа цохиод цонхоор гараад зугтаасан. ... С.******* нь бага зэргийн согтолттой байсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 16-р тал/, Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №79 дугаартай дүгнэлт: ...

1. Д.Даваасүрэнгийн биед нуруу, зүүн дал, баруун хөлийн өвдөгний үенд цус хуралт, нуруу, баруун зүүн хөлийн өвдөгний үенд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаанд сарниулна. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /ХХ-ийн 20-21-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь:

 

Шүүгдэгч С.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Мандал хотхоны 2-5 тоотод  өөрийн гэртээ  архи уун согтуурч улмаар гэр бүлийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Д.Даваасүрэнгийн биед “нуруу, зүүн дал, баруун хөлийн өвдөгний үенд цус хуралт, нуруу, баруун зүүн хөлийн өвдөгний үенд зөөлөн эдийн” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Шүүгдэгч С.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Даваасүрэнд учирсан хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн  тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгийн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч С.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 20.5 см урттай, урд хэсэг 5.6 см, өргөн хар өнгийн газу 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгох, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ад оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 20.5 см урттай, урд хэсэг 5.6 см, өргөн хар өнгийн газуг  1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгох, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол С.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч  давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл  бичсэн тохиолдолд  шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.АЛТАН