| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2023/0034/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/31 |
| Огноо | 2023-04-25 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/31
2023 04 25 2023/ШЦТ/31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Г.Тунгалаг
Шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Х.*******д холбогдох 2332000450037 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 3 дугаар байрны №01 тоотод оршин суух, Ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*******/ ******* овогт Хоролгаравын *******.
Холбогдсон хэргийн талаар:
Х.******* нь 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хотын чиглэлд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хустайн давааны орчимд төв асфальтан зам дээр Тоёота ВВ загварын “51-69” УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 23.8, 23.9а, ж заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгслийн арын суудалд сууж явсан Х.Алтанцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.******* нь 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хотын чиглэлд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хустайн давааны орчимд төв асфальтан зам дээр Тоёота ВВ загварын “51-69” УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 23.8, 23.9а, ж заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгслийн арын суудалд сууж явсан Х.Алтанцэцэгийн /төрсөн эгч/ эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /ХХ-ийн 6 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 7-9 дүгээр хуудас/, Иргэний нэхэмжлэгч Н.Хишигсүрэнгийн мэдүүлэг: ... Би 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 6,500,000 төгрөгөөр “Алтан Эг ББСБ” ХХК-ийн нэр дээр худалдаж авч байсан. ... Би тухайн автомашины төлбөрийг 24 сар хүүтэй нь төлж нийт 8,000,000 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэхэд төлж дуусгасан. Тухайн зам тээврийн осол болох үед би өөрийн нэр дээр шилжүүлж амжаагүй явж байсан. Би өөрийн нөхөр *******тай хамт зорчиж явж байгаад зам тээврийн осолд орсон учир өөрийн нөхөр *******гаас автомашинтай холбоотой ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 23 дугаар хуудас/, Гэрч Г.Батбаярын мэдүүлэг: ... 2023 оны 03 дугаар сарын 12-ны орой 20 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас Улаанбаатар хот руу буцаж явсан юм. Миний төрсөн дүү Баярмагнай нь өөрийн 51-69 УНД улсын дугаартай Тоёота ВВ загварын тээврийн хэрэгслийг жолоодоод дотор нь урд суудал дээр нь эхнэр Хишигсүрэн нь хүү Мөнгөнтулгыг өвөр дээрээ аваад, ард суудал дээр би болон миний төрсөн эгч Эрдэнэчимэг, төрсөн дүү Эрдэнэзаяа, төрсөн эгч*******эг нар суугаад явж байсан юм. Дархан-Уул аймгийн Хонгор сум өнгөрөөд "Хустайн даваа" даваад уруудаад явж байтал зам нарийсаад урд гэнэт замын бетон хаалт гараад ирэхээр нь хүүе мөргөлөө гэтэл ******* гэнэт л жолооны хүрдээ зүүн огцом дараад тоормосоо гишгэтэл гэнэт жалга гарч ирээд машин 3-4 удаа эргэлдээд бөөрөөрөө зогссон. Хаалганууд онгойх боломжгүй байсан тул би эхлээд багаажны арын хаалгаар гарсан. Тэгээд л нэг нэгийгээ татаж гаргасан. Тухайн үед*******эг эгч хөдөлж чадахгүй байна, цээж өвдөөд байна гэхээр нь хэвтээгээр нь гаргасан. Бэр Хишигсүрэн нь доошоо цус алдаад байна, хүү Мөнгөнтулгын хөл зүсэгдчихсэн байна гэж хэлэхээр нь хартал хөлийн гуя хэсэг нь өмд нь урагдаад цус болчихсон байсан. Эрдэнэзаяа, Эрдэнэчимэг эгч болон миний бие жолооч *******н бие гайгүй байсан. ... Тухайн үед дөнгөж нэг машин зөрөөд л гэрэл бага зэрэг гялбаад дуустал гэнэт бетон замын хаалт гарч ирсэн юм. Гадна орчин харанхуй байсан. ... Хурдны хэмжээг хараагүй ээ. Анх гарахад л хурдаа хасаарай, аажуу яваарай гээд л явж байсан юм. Миний санаж байгаагаар тийм ч их хурдтай яваагүй байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-27 дугаар хуудас/, Гэрч Н.Хишигсүрэнгийн мэдүүлэг: ... хэрхэн яаж онхолдсон талаар унтаж явсан болохоор мэдэхгүй байна. Би 5 сартай жирэмсэн юм. Машинаас гартал дотор салгалаад доошоо шингэн зүйл гарч байгаа юм шиг мэдрэгдээд, хэвлийгээр базлаад байсан. Тэгээд эмнэлэг дээр үзүүлтэл хэт доргилт өгөөд тонус өгсөн байна. Урагт ямар нэг нөлөө байхгүй гээд тонусны лаа өгсөн. Хүү Мөнгөнтулгын гуя хэсэгт оёдол хийсэн гэсэн. ... Надад ямар ч гэмтэл алга, зовиур алга. Хурдны хэмжээг хараагүй ээ. Унтаад, үүрэглээд л явж байсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 33-р тал/, “Арвижих-эстимейт” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №22316 дугаартай “Авто машин техникийн үнэлгээний тайлан”, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 37-45 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...
1. Х.Алтанцэцэгийн биед Th5, Th7-р нугалмын их биеийн өндөр намссан, шахагдлын хугарал, өвчүү ясны их биеийн дээд хэсэгт шугаман хугарал, доод хэсэгт цууралт гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Зам тээврийн ослын үед үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэсэн дүгнэлт /ХХ-ийн 50-51-р тал/,
“АСБЦД” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №001/15 дугаартай Шинжээчийн дүгнэлт: ...
1.Toyota ВВ маркийн “51-69” УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 23.8, 23.9а, ж гэсэн заалтуудыг зөрчсөн байна.
2. Toyota ВВ маркийн “51-69” УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 23.8 Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 13216 (хүүхдийн хамгаалах систем) стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална. 23.9 Дараахь тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно: а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч; ж/ жолоочийн өвөр дээр, эсхүл энэ дүрмийн 23.8-ын тайлбарт дурдсанаас бусад тохиолдолд суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт зорчигчийн өвөр дээр гэсэн заалтуудыг зөрчсөн байна.
3. Зам тээврийн осол хэрэг нь Toyota ВВ маркийн “51-69” УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 23.8, 23.9а, ж гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас үүссэн байна гэх дүгнэлт, Хохирогч Х.Алтанцэцэгийн мэдүүлэг: ... Би үндсэн хуульд заасан эрхийнхээ хүрээнд төрсөн дүү Х.*******н эсрэг мэдүүлэг өгөхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 19-20-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь: Шүүгдэгч Х.******* нь тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний дүрэмд заасан хүүхдийг зориулалт бүхий суудалд тээвэрлэх, тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэсэн, замд саад учрах үед жолооны хүрдээ огцом дарснаас тээврийн хэрэгсэл 3-4 удаа эргэлдэн унаж авто осол гарч уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан жолоочийн төрсөн эгч Х.Алтанцэцэгийн биед Th5, Th7-р нугалмын их биеийн өндөр намссан, шахагдлын хугарал, өвчүү ясны их биеийн дээд хэсэгт шугаман хугарал, доод хэсэгт цууралт гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Х.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.Алтанцэцэгт учирсан хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгийн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Х.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Х.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Хоролгаравын *******г Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Х.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАН