Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 21

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж тус шүүхийн хуралдааны “А” танхимд  нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувд

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч

Хохирогч П.

Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан   

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 201611000304 дугаартай хэргийг 2017 оны 01 сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Увс аймгийн Малчин суманд 1970 оны 04 сарын 03-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, яс үндэс баяд, бага боловсролтой,  мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Сэргэлэн сумын 1-р баг Баян нуур гэх газар оршин суух, энэ хэрэгт татагдах үедээ ЗХ-ний 327 дугаар ангид гэрээт малчин ажилтай байсан, улсаас  авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ******* ******* овогт ******* *******.  / РД: ..........

Шүүгдэгч ******* ******* овогт ******* ******* нь давтан үйлдлээр өөрийн эзэмшлийн ......  ДОА улсын дугаартай, “хуандай маяти” маркийн тээврийн хэрэгсэл хэрэглэн 2016 оны 06 сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4-р багийн нутаг “Олон бургаст хөндий” гэх газраас 160 боодол өвс, 06 сарын 08-ны өдөр 2 удаагийн үйлдлээр 320 боодол өвс, 06 сарын 09-ний өдөр 2 удаагийн үйлдлээр 320 боодол өвс, 06 сарын 10-ны өдөр 160 боодол өвс буюу нийт 6 удаагийн үйлдлээр 960 боодол өвс хулгайлж хохирогч 1.920.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч үнэн зөв мэдүүлэг өгсөн. Тухайн үед манай тэнд их хэмжээний түймэр гараад малын бэлчээргүй, мал идэх өвсгүй болсон. Малаа үхүүлэхгүйн тулд замын хажууд байсан өвснөөс авсан нь үнэн гэжээ.

Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Манай бэлдэж хураасан өвс алга болсон. Өвс алга болоод байгааг орон нутгийн иргэд танай өвсийг Сэргэлэн сум руу зөөгөөд байна гэж утсаар хэлсэн. Би өөрийн өвстэй   ойроолцоо байдаг орон нутгийн 2-3 хүнд өвсөө захиад гар утасныхаа дугаарыг үлдээгээд явсан юм. Тэр хүмүүс надад өвс зөөгөөд байгаа талаар надад хэлсэн. Би энэ хүнээс өөр 2-3 хүнийг хардаж байгаа. Өвс хулгайлж байгаад газар дээрээ баригдсан  хүмүүсийн зургийг нь аваад баримтжуулаад өгсөн. Манайх 5000 гаруй өвс хулгайд алдагдсан. Нотлогдсон нь 960 боодол өвс, үлдсэн өвсний хэргийг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрээгүй гээд хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Өвс бол замын хажууд байгаагүй зайтай байсан. Ямар учиртай цэргийн ангийн өвс миний нэрийг бариад аваарай гэж хэлсэн юм. Цэргийн байгууллага хулгай хийснийг дэмжиж байсан гэж бодож байна. Яагаад малчнаа харж ханддаггүй юм. Өвс авахуулахаар 2-3 цэрэг гаргаад өгдөг. Хулгай хийснийг нь нотлоод өгсөн хүнийг яагаад хэрэгсэхгүй болговоо. Хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна. Өвсний тэнд зам мөр гарсан байдаг. Шүүгдэгч нь өөрийн авсан өвснийхөө 1.920.000 төгрөгийг төлж барагдуулсан. Шүүгдэгчид гаргах нэхэмжлэх зүйл байхгүй  гэжээ.

Гэрч Жаргалсайханы   мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Би 2016 оны 06 сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын “Олон бургаст” гэх газарт хадам аав хамтаар 2015 онд хадаж хураасан авсан дээр нь ирсэн юм. Тэгэхэд дээрх хураасан өвсийг эвдэж сүйтгэсэн байхаар нь хадам аав бид хоёр дээрх өвсийг нь тоолж бүртгэхэд 5000 боодол өвс алга болсон байсан. Тэр өдрийн орой 19 цагийн үед.... ДОР улсын дугаартай цагаан өнгийн портер маркийн машин, ...  ДОР улсын дугаартай, цэнхэр өнгийн портер маркийн машинтай хэдэн хүмүүс ирээд манай өвсийг ачаад хөдлөх гэж байхад нь аав бид хоёр барьж аваад ачсан өвсийг нь буулгуулаад явуулсан гэх мэдүүлэг.  / 1-р хх-ийн 62-63/

     Уламбаярын Сумъяабазар яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: ...надтай хамт , хоёр явах болоод ангиас гарахад ******* гэх ах цагаан өнгийн ачааны машинтайгаа байж байхаар нь бид нар суугаад эхний орой нэг удаа, маргааш нь хоёр удаа, нөгөөдөр нь хоёр удаа, 6 сарын 10-ны өдөр нэг удаа нийт зургаан удаа өвс зөөж буулгаж өгөөд 6 сарын 10-ны орой анги дээрээ ирсэн.Би тэр өвсийг хулгайн өвс гэж бодоогүй. ******* ах барагцаагаар мянга орчим боодол өвс авсан байх. ******* ахын машинд 160- аас 170 орчим боодол өвс ачигдаж байсан гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 131-132/

яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: ...надтай хамт , хоёр явах болоод ангиас гарахад ******* гэх ах цагаан өнгийн ачааны машинтайгаа байж байхаар нь бид нар суугаад эхний орой нэг удаа, маргааш нь хоёр удаа, нөгөөдөр нь хоёр удаа, 6 сарын 10-ны өдөр нэг удаа нийт зургаан удаа өвс зөөж буулгаж өгөөд 6 сарын 10-ны орой анги дээрээ ирсэн.Би тэр өвсийг хулгайн өвс гэж бодоогүй. ******* ах барагцаагаар мянга орчим боодол өвс авсан байх. ******* ахын машинд 160- аас 170 орчим боодол өвс ачигдаж байсан. ******* ах өвөлжөөний хашаандаа авсан өвсөө буулгасан. Бид нар тухайн газрын баруун хойд талын нуруутай өвснөөс өвс авсан гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 138-139/

яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: ... Би ******* ахыг өвс хулгайлж байна гэж бодоогүй, өгсөн үүргийн дагуу ******* ахад өвс зөөж өгсөн. Би ******* ахтай хамт 6 удаа өвс зөөж малынх нь хашаанд буулгасан. Яг хэдэн боодол өвс ачиж байгааг хэлж мэдэхгүй байна. Машины өндөрлөгөөтэй тэнцүүхэн өвс ачаад явсан. Бид нар тухайн газрын баруун хойд талын нуруутай өвснөөс өвс авсан, өөр нурууг нь нурааж хөндөөгүй гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 145-146/

Хэргийн газрын  нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  / 1-р хх-ийн 14-15/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  / 1-р хх-ийн 18-20/

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол / 1-р хх-ийн 49/

Эд мөрийн баримт хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл / 1-р хх-ийн 50-55/

Туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  / 2-р хх-ийн 02-04/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол / 1-р хх-ийн 33, 44/

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хх-ийн 34, 45-46/

     Гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-ийн 36, 48/

     Эд зүйлийн үнэлгээ / 1-р хх-ийн 37, 47, 61/

     Дорнод аймгийн Автотээврийн төвийн 2016 оны 09 сарын 15-ны өдрийн 151 тоотоор ирсэн  тодорхойлолт / 1-р хх-ийн 152/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 150/

Дорнод аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багийн Засаг даргын шүүгдэгч С.*******ын оршин суугаа хаягыг тодорхойлсон тодорхойлолт /1-р хх-ийн 154/

ЗХ-ний 327 дугаар ангийн захирагчийн тодорхойлолт /1-р хх-ийн 155/

Туслах малчин С.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ /1-р хх-ийн 163-168/

Аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулсан хүснэгт /1-р хх-ийн 169/

Хохирогч хохирлын мөнгө 1920000 төгрөг тушаасан орлогын мэдүүлэг 2 ширхэг / 1-р хх-ийн 201/

Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах Улсын хяналтын байцаагчийн гал түймэр гарсан тухай акт 2 хуудас зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* ******* овогт ******* *******  нь  давтан үйлдлээр өөрийн эзэмшлийн ....  ДОА улсын дугаартай, цагаан өнгийн, “хуандай маяти” маркийн тээврийн хэрэгсэл хэрэглэн 2016 оны 06 сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4-р багийн нутаг “Олон бургаст хөндий” гэх газраас 160 боодол өвс, 06 сарын 08-ны өдөр 2 удаагийн үйлдлээр 320 боодол өвс, 06 сарын 09-ний өдөр 2 удаагийн үйлдлээр 320 боодол өвс, 06 сарын 10-ны өдөр 160 боодол өвс буюу нийт 6 удаагийн үйлдлээр 960 боодол өвс хулгайлж хохирогч 1920000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн мөрдөн байцаалтад болон  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн  үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч П., гэрч Ж., нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, , , нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд болон  хэргийн газрын  нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  / 1-р хх-ийн 14-15/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  / 1-р хх-ийн 18-20/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол / 1-р хх-ийн 49/, эд мөрийн баримт хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл / 1-р хх-ийн 50-55/, туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 2-р хх-ийн 02-04/, аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулсан хүснэгт /1-р хх-ийн 169/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүйгээр  батлагдан тогтоогдож байна.

   Шүүгдэгч С.******* нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, гарцаагүй байдлын улмаас, машин механизм хэрэглэн үйлдэж бусдад 1.920.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгчийн хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь тогтоогдсон Дорнод аймгийн Прокурорын газраас  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

   Шүүхийн хэлэцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийн гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаан гаргаагүй болно.

 Шүүгдэгч С.*******ын хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох .......  ДОА улсын дугаартай, цагаан өнгийн, “хуандай маяти” маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгчийн өөрийнх нь эзэмшлийн машин мөн болох нь Дорнод аймгийн Автотээврийн төвийн 2016 оны 09 сарын 15-ны өдрийн 151 тоотоор ирсэн  тодорхойлолт /1-р хх-ийн 152/, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар 4.500.000 төгрөгний үнэлгээтэй уг тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгох нь зүйтэй  байна. Иймд шүүгдэгч С.*******ын эзэмшлийн 4.500.000 төгрөгний үнэ бүхий 86-60  ДОА улсын дугаартай, цагаан өнгийн, “хуандай маяти” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 07 сарын 29-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлах тухай” тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.******* нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хохирогч хохирлын мөнгө 1.920.000 төгрөг тушаасан орлогын мэдүүлэг 2 ширхэг /1-р хх-ийн 201/, хохирогч П. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “одоогоор шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол төлөгдсөн гэж үзнэ” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэж түүний эзэмшлийн эд хөрөнгөнөөс 800.000 төгрөгний үнэ бүхий нас гүйцсэн улаан халзан үнээ, 800.000 төгрөгний үнэлгээтэй нас гүйцсэн улаан эрээн үнээ зэргийг битүүмжилсэн 2016 оны 09 сарын 21-ний өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Уг хулгайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг судалж үзэхэд шүүгдэгч С.*******ын нутаглаж байсан газарт буюу Сэргэлэн сумын “Чулуут толгой”, “Их-Уул” гэх газруудаар 2016 оны 04 сарын 21-ний өдөр их хэмжээний газрыг хамарсан хээрийн түймэр гарч, зундаа ган болсоноос мал бэлчээрлэх өвсгүй болж, малаа өлсгөж үхүүлэхгүйн тулд хулгайн гэмт хэргийг үйлдсэн гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурдаж,эд мөрийн баримтаар хураагдаж, хэрэгт хавсаргагдаж ирсэн 20 ширхэг фото зургийг хэрэгт хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

   Шүүгдэгч ё нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар хэргийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх үндэслэл болно.

   Шүүгдэгч С.******* нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа шийтгүүлж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бусдад учруулсан хохирлын хир хэмжээ бага бус, шүүгдэгчийн хувийн зан төлөв зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд хуульд заасан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлйин 61.1-д зааснаар тэнсэж хянан харгалзах боломжтой байна гэж шүүх үзлээ. Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэх боломжтой гэж үзсэн учир түүний /............/ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг буцаан олговол зохино.

  

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* овогт ******* *******ыг давтан үйлдлээр, машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгийг бага бус хэмжээтэйгээр хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ******* *******ыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр  2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 3.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан С.*******ын эдлэх 2 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар ялтан С.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн түүний  эзэмшлийн 4.500.000 төгрөгний үнэ бүхий.....  ДОА улсын дугаартай, цагаан өнгийн “хуандай маяти” маркийн тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлйин 61.1-д зааснаар ялтан С.*******т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж, 1 /нэг/ жилийн  хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг орон нутгийн Цагдаагийн байгууллагад үүрэг болгосугай.

6. Ялтан  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурдаж, түүний ................ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг буцаан олгосугай.

7. Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж хэрэгт хавсаргагдсан 20 ширхэг фото зургийг хэрэгт үлдээсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 134.10-т зааснаар ялтан С.*******ын эзэмшлийн хөрөнгөнөөс 800.000 төгрөгний үнэ бүхий нас гүйцсэн улаан халзан үнээ, 800.000 төгрөгний үнэлгээтэй нас гүйцсэн улаан эрээн үнээ зэргийг битүүмжилсэн 2016 оны 09 сарын 21-ний өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, 4.500.000 төгрөгний үнэ бүхий ...... ДОА улсын дугаартай, цагаан өнгийн, “хуандай маяти” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 07 сарын 29-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлах тухай” тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан   С.*******т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан С.*******т авсан  батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                   Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ