| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2023/0125/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/125 |
| Огноо | 2023-06-06 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Н |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/125
2023/ШЦТ/125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Б.Н
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э
Шүүгдэгч: Д.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Д Дд холбогдох 2312.................. дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Д нь 2023 оны 03 дугаар сарын 22-ны шөнө 01 цагийн үед Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн Цагаан-Овоо хорооллын 1-10 тоот байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хохирогч Ц.Бын лоовуузан малгай 1 ширхэг, монгол хүрмийн 4 ширхэг мөнгөн товч, цаа бугын арьсан годон хос гутал зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1.350.000 төгрөгийн хохирол, Архангай аймгийн Хашаат сум Баян баг Пунцагдаржаалин хийдэд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай цоожтой сүм хийдийн цоожийг эвдлэн нэвтэрч Ногоон Дарь эх бурхныг 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хулгайлж, 15.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Ц.Бын мэдүүлсэн “...Би 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн Овоон шовх гэдэг газар хөдөө гэртээ малаа харж байгаад Хашаат сумын Баян багийн Цагаан овоо хорооллын 1- 10 тоотод гэртээ иртэл манай байшингийн зочны өрөөний цонх онгорхой байхаар нь гэртээ ороод зочны өрөөгөө шалгахад манай гэрийн ханын шкафанд байсан Булган лоовуузан малгай, монгол хүрмийн 4 ширхэг мөнгөн сэлгээ товч, орны хажууд тавьсан байсан эмэгтэй хүний 38 размерын цаа бугын арьсан годон гутал алга болсон байсан...“ гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/,
Хохирогч Ц.Бын дахин мэдүүлсэн “...Би гэрээсээ хулгайд алдсан Булган лоовуузан малгай, цаа бугын годон гутал, 4 ширхэг мөнгөн товчныхоо 1 ширхгийг олж авсан сэтгэл хангалуун байна. би маш их гомдолтой байна. Одоо дутуу байгаа товчныхоо 3 ширхэг мөнгөн товчныхоо хохирлыг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна...“ гэх мэдүүлэг /хх-ийн 56 хуу/,
Гэрч Ө.Бгийн мэдүүлсэн “...Би 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн Овоон шовх гэдэг газар хөдөө гэртээ малаа харж байгаад Хашаат сумын Баян багийн Цагаан овоо хорооллын 1-10 тоотод гэртээ нөхөр Ц.Бын хамт иртэл манай байшингийн зочны өрөөний цонх онгорхой байхаар нь гэртээ ороод зочны өрөөгөө шалгахад манай гэрийн ханын шкафанд байсан Булган лоовуузан малгай, монгол хүрмийн 4 ширхэг мөнгөн сэлгээ товч, орны хажууд тавьсан байсан эмэгтэй хүний 38 размерын цаа бугын арьсан годон гутал алга болсон байсан учир цагдаад гомдол гаргасан. Би хулгайд алдсан эд зүйлээ авчихвал надад өөр гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/,
Гэрч Т.Хгийн мэдүүлсэн “...Д ах орж ирээд “ахын дүү сайхан хоол хийгээд өгөөч” гэхээр нь би мах гаргаад гурил зуураад гурилтай шөл хийж өгсөн. Д ах бор өнгийн торго юм шиг материалтай булган лоовуузан малгай надад өгөөд “ах нь өглөө Улаанбаатар хот явлаа, буцаж ирээд авъя, хадгалж байгаач” гээд үлдээгээд 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн өглөө 06 цагийн үед манайхаас гарсан. ...Надад булган лоовуузан малгайг ямар учиртай малгай болох талаар хэлээгүй. Харин тухайн үед манай нөхөр Г.Б унтаж байгаад сэрээд Д ахаас “хэний малгайг хулгай хийсэн бэ” гэж асуусан чинь “би хүний малгай хулгайлаагүй, өөрийнхөө малгайг орхиж байна” гэж хэлсэн. Тухайн булган лоовуузан малгай надад байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/,
Гэрч Ч.Үгийн мэдүүлсэн “...Д гэнэт гаднаас бор хүрэн өнгийн булган малгай, цагаан шарга дуу юм шиг цаа бугын годон гутал барьж орж ирснээ цаа бугын годон гутлаа манайд орхиод булган малгайгаа аваад буцаад гараад явсан. Би Дыг буцаж ирээд гутлаа авах юм болов уу гээд хүлээж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуу/,
Гэрч Х.Мн мэдүүлсэн “...Би Д гэх хүнээс 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр билүү 25-ны өдөр 2 ширхэг мөнгөн их гарын товч, нэг товчных нь сэлгээ тасарсан товчийг 31.000 төгрөгөөр бодож худалдаж авсан. Би бэлнээр 31.000 төгрөг өгч 2 ширхэг том мөнгөн товчийг худалдаж авсан. ...Миний санаж байгаагаар тухайн хоёр ширхэг товч нилээн эДгээ орсон хуучин хэрэглэж байсан товч байсан. ...Би тухайн 2 ширхэг мөнгөн товчийг хайлуулж юм хийгээд хүнд зарсан. Ямар хүнд зарснаа санахгүй байна. Би бүртгэл хөтөлж тэмдэглэл хийдэггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуу/,
Гэрч С.М мэдүүлсэн “...Д гэх хүн Улаанбаатар хот орох ажилтай гээд 20.000 төгрөгийн зардлаар миний тээврийн хэрэгслийн жолоочийн хажуу талын суудалд сууж Улаанбаатар хот ороод 10 дугаар хорооллын автобусны буудлын хажууд буусан. Харин Улаанбаатар хот руу машинд сууж явж байхад Ды хармайнаас хоёр төмөр юм уу, мөнгө юм уу бүү мэд хоёр хуучин, нэг товч нь сэлгээгүй товч унасан чинь Д гэх хүн өө миний хүрмийн товч байгаа юм гээд машины шалан дээрээс аваад буцаагаад хармайлсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 хуу/,
Хохирогч Ч.Чн мэдүүлсэн “...Би 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Баян багт Ерөнхий боловсролын сургуулийн гадна засвар үйлчилгээ хийж байгаад багш Б хамт Пунцагдаржаалин хийдээс барилгын шат авах гээд Пунцагдаржаалин хийд дээр Б багшийн хамт яваад очтол Пунцагдаржаалин хийдийн гадна хаалга хаалттай цоож нь зүгээр хаалганы цоожны цүү нь сугараад цоожноосоо унжсан байсан тул хаалгыг онгойлгоод хийд рүү ортол Пунцагдаржаалин хийдийн хойморт гунгарваанд байсан манай аав урлагын гавъяат зүтгэлтэн, Ардын зураач, сийлбэрч Л.Ч гэх хүний хийсэн манай ногоон дарь эх гэх бурхан алга болсон байсан учир цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Өөр зүйл болоогүй. Алга болсон Ногоон дарь эх бурхан бол манай аав урлагын гавъяат зүтгэлтэн, Ардын зураач, сийлбэрч Л.Ч гэх хүн 2009 оны зун 6 дугаар сарын үед Чулууны цавуугаар цутгаж, бусад чимэглэлүүдийг хуш модоор сийлж, ганц нэг чимэглэлийг зэсээр хийсэн. Гадна талыг алтан өнгөтэй боронзон будгаар будаж бүтээсэн өндөр-50 см, өргөн 23-аа 30 см орчим хэмжээтэй бурхан байгаа. Тухайн бурхан бол манай гэр бүлийн манай өмч байгаа юм. Би Ногоон дарь эх бурханаа Архангай аймгийн Хашаат сумын Соёлын өвийн бүртгэлд бүртгүүлж амжаагүй байгаа. Манай ногоон дарь эх бурхан бол дахин давтагдашгүй хийцтэй. Ногоон дарь эх бурханыг манай аав урлагын гавъяат зүтгэлтэн, Ардын зураач, сийлбэрч Л.Ч гэх хүн 2009 оны зун 6 дугаар сарын үед Чулууны цавуугаар цутгаж, бусад чимэглэлүүдийг хуш модоор сийлж, ганц нэг чимэглэлийг зэсээр Монголд ганц ширхэг хийсэн манай өөд болсон аав Л.Ч гэх хүний урласан бурхан учир 15 сая орчим төгрөгөөр үнэлж байна. Би харвал шууд танилгүй яахав дээ. Би хулгайд алдсан эд зүйлээ олоод авчихвал надад өөр гомдол санал нэхэмжлэх байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-79 хуу/,
Гэрч С.Бы мэдүүлсэн “...Би 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Баян багт Ерөнхий боловсролын сургуулийн гадна засвар үйлчилгээ хийж байгаад Ч.Ч гэх хүний хамт тус сумын Пунцагдаржаалин хийдээс очиж өмнө тавьсан байсан барилгын шатаа авахаар очтол Пунцагдаржаалин хийдийн гадна хаалга хаалттай цоожны цүү нь гадна талдаа унжсан байсан учир цуг очсон Ч ахад хөөе хаалга хаалттай цоожны цүүг нь суга татаад онгойлгосон байна гэтэл Ч ах за онгойлгоод ор гэхээр нь би хаалгыг нь онгойлгоод Ч ахын хамт Пунцагдаржаалин хийд рүү ортол хийдийн хоймор талд гунгарваан дотор байсан. Ногоон дарь эх бурхан алга байсан учир Ч ах бид хоёр барилгын шатаа авч сургууль дээр аваачиж тавьсан. Өөр зүйл болоогүй. Тухайн хийд нь ардын зураач, сийлбэрч Ч гэх хүний үр хүүхэд болон гэр бүл барьж байгуулсан хийд байгаа. Харин надад 2019 оноос хойш Пунцагдаржаалин хийдийг яг хариуцсан хүн байхгүй бүгд Улаанбаатар хотод байдаг учир хааяа засвар үйлчилгээ хийж бай гээд надад гурван ширхэг түлхүүрийг Ч гэх хүний хүү Ч.Ч өгсөн юм. Би тухайн хийдийг тэгэхдээ онгойлгож байгаагүй Ч гэх хүний гэр бүл, үр хүүхдүүд ирэхээр нь онгойлгож өгөөд буцаагаад цоожилдог байсан. Намайг 2023 оны 03 дугаар сарын хэдний өдрийг сайн санахгүй байна. Би тухайн хэрэг болохоос хэд хоногийн өмнө Пунцагдаржаалин хийдийн тоон, хүрдийг янзлах гээд сургуулийн хоёр ширхэг барилгын шатыг сургуулиас аваад Пунцагдаржаалин хийдэд оруулж тавиад цоожилсон. Тухайн үед би хаалгыг цоожлоод хаагаад гарахад Пунцагдаржаалин хийдийн Ногоон дарь эх бурхан байсан. Миний санаж байгаагаар 2023 оны 2 сарын үед Хашаат сумын Баян багийн засаг дарга А.А гэх хун Пунцагдаржаалин хийдийн түлхүүрийг аваад буцааж өгч байсан. Харин 2023 оны 03 дугаар сард Ч гэх хүний гэр бүл, үр хүүхдүүд Пунцагдаржаалин хийдэд ширээ авчирч тавиад ном хураад явсан. Би 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Пунцагдаржаалин хийдийн Ногоон дарь эх бурхан алга болсон хаалганы цүү нь сугарч хаалга нь хаалттай байсан. Намайг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Ч.Ч гэх хүний хамт очиход Пунцагдаржаалин хийдийн гадна хаалга эвдрэлгүй. Харин хаалгыг хүчээр онгойлсон мэт хаалганы цүү нь суграад унжсан. Пунцагдаржаалин хийдийн хаалга хаалттай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 хуу/,
Д.Ды мөрдөн байцаалтын шатанд өөрийн гэм бурууг хүлээж яллагдагчаар мэдүүлсэн “миний үйлД тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би 2023 оны 03 дугаар сарын 22-ны шөнө архи уучихсан согтуу ганцаараа явж байгаад хийдийн хаалгыг харахад цоожтой байхаар нь хүчтэй татахад цоожны цүү хэсэг нь онгойсон. Тэгээд дотор нь ороход хийморь хэсэгт гургарваа дотор цутгамал бурхан байсан. Тэгсэн тухайн бурхан тоосонд дарагдчихсан байсан болохоор нь аваад гарсан юм. Тэгээд айлын амбаарт хийгээд Улаанбаатар хот руу яваад буцаж ирж байгаад цагдаад баригдаж гаргаж өгсөн. Би ногоон дарь эх бурханыг хулгай хийсэн үйлДдээ гэмшиж байна. Би архи уусан согтуу явж байгаад сумынхаа хийдэд орж, ногоон дарь бурханыг хулгай хийсэн. Зарж борлуулах сонирхол байгаагүй. Би тухайн үед ганцаараа архи уусан. Би хулгай хийсэн ногоон дарь эх бурханаа сумынхаа цагдаад хүлээлгэн өгсөн. Эзнээс нь уучлалт гуйсан. Би цагдаагийн байгууллагаас дуудахад Улаанбаатар хотод согтуу байсан. Өөрийн байгаа газраа мэдэхгүй байсан учраас байгаа газраа хэлээгүй юм ” гэх мэдүүлэг /хх-ийн 106 хуу/, хохирлын үнэлгээ тогтоосон 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 62 дугаартай дүгнэлт /хх-ийн 20 хуу/, хохирлын үнэлгээ тогтоосон 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 63 дугаартай дүгнэлт /хх-ийн 99-100 хуу/, урьд ял шийтгэгдэж байсан гэх шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 171 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Д.Д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Д.Д хүлээн зөвшөөрсөн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Дд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын үр дагаварыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ды цагдан хоригдсон 42 /дөчин хоёр/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ