Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 15

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг

                                Улсын яллагч Ө.Мөнхнавч

                                Хохирогч Б.Б

                                Хохирогчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг

                                Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

            Эрүүгийн .... дугаарт хэргийн шүүгдэгч:

Н.Б-д холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн орчимд ... баг ... захын гадаа автомашины зогсоол дээр бусдыг илтэд үл хүндэтгэн иргэн Б.Бийг таксинд явсангүй гэх шалтгаанаар түүний эрүүн тус газарт нь цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрч, иргэн Н.Бы таягийг булаан авч Б.Бий эзэмшлийн ... улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн багажны туузан гэрлийг таягаар цохин хагалж, мөн Н.Бы таягийг хугалж гэмтээсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би энэ машиныг эвдлээгүй, намайг таягийг шидсэний дараа Б ирсэн, машин байгаагүй гэж үзэж байгаа. Таягийг урагшаа хавтан руу шидсэн, машин руу шидээгүй, таяг хугархай ирсэн барьж ирсэн хүн байх ёстой гээд энэ талаар Б байцаагчид камер шүүж, шалгаж өгөөч гэж хэлсэн. Таяг авч чулуудсанаас болж Бий биед гэмтэл үүссэн. Б таяг шидсэний дараа над дээр ирсэн, намайг бариад авсан цохиход гай болно шүү гэж хэлсэн, би цохиогүй түлхсэн. Машины шилний үнэ 165 000 төгрөг, эмнэлэгт үзүүлсний 5000 төгрөг, нийт 170 000 төгрөг төлсөн гэв.  

 

Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би ... захын зогсоол руу ороод зогстол энэ хүн цаанаас ирсэн. Энэ хүн машины копутан дээр дарахаар нь цонхоо онгойлгоод яасан гэж асуусан таксинд явах уу гэхээр нь явахгүй гэж хэлсэн чинь таксинд явахгүй байж энд яах гэж зогсдог пизда вэ гэж хэлсэн. Би Быг дуудах гээд машинаасаа бууж таарсан намайг наашаа хүрээд ир гэхээр би түлхсэн. Тэгээд зууралдаад заамдалцаад гарыг нь тавиултал намайг цохисон. Би цохиулчихаад салаад хажуу талд зогсож байсан машиныг тойроод над руу дайраад давшлаад байхаар нь машины шил хагалчихаж магадгүй гэж бодоод хөдөлсөн. Машинаа унаад захаас хөдлөөд зам руу ортол урдуур машин хөдөлгөөнтэй байсан учраас араас тас гээд цохисон. Би машиныхаа толинд хартал Б газар уначихсан байсан, миний машинд Бы эхнэр Зсуучихсан байсан би зам руу ороод дөрвөн замаар урагшаа эргээд автобусны буудал дээр зогсоод буугаад харсан чинь араас нэг хүүхэд гүйж ирсэн ах таны машины шилийг хагалчихлаа гээд би буцаж очиж Быг авахад хугархай таягаа барьчихсан цагдаа дуудчихлаа гээд байж байсан. Тэгээд цагдаа ирээд энэ хүнийг аваад явсан миний эрүү өвдөөд эмнэлэг явсан. Миний хохирлыг барагдуулсан 170000 төгрөг өгсөн, гомдол санал байхгүй гэв.

 

Шүүгдэгч Н.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 10 сарын 21-ний өдөр найз Ганхуягийн хамт гэрт нь 1 шил 0,75 л Соёрхол архи хувааж уугаад 18 цагийн орчимд байх гэртээ очих гээд ... захын гадаах автомашины зогсоол руу такси барихаар явсан. Таксины зогсоол дээр очоод Prius 20 маркийн машины залуугаас таксинд явах уу гэж асуутал жолооч залуу согтуу хүнд үйчлэхгүй гэж хэлэхээр нь таксинд явахгүй байж яах гэж энд зогсдог юм гэж хэлээд тэр асуудлаас болж маргалдтал жолооч залуу бууж ирээд намайг түлхээд заамдаад авсан. Хэсэг хугацаанд бид хоёр ноцолдож байгаад би тэр залууд би чамайг цохивол чи надад гай болно шүү гэж хэлээд би нүүр рүү нь түлхээд бид хоёр салсан. Тэгтэл хажууд зогсож байсан таягтай залуу наад хүнээ 5000 төгрөгөөр аваад яв гэж хэлэхээр нь би тэр залууд чамд ямар хамаатай юм гэж хэлээд таягийг нь авч зам руу шидсэн. Би тухайн үед машинд ямар нэгэн гэмтэл учруулсан асуудал байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх 66-67, 70-72/,

 

Хохирогч Б.Бий мөрдөн байцаалтанд өгсөн: ... ... захын автомашины зогсоол дээр үл таних ах ирээд намайг таксинд явах уу гэж асуусан би таксинд явахгүй гэж хэлтэл таксинд явахгүй бол яах гэж энд ирж зогсдог пизда вэ гэж хэлсэн. Би найзыгаа дуудах гэж машинаас буутал тэр ах миний өөдрөөс хүрээд ирсэн би намайг цохино гэж бодоод цээж рүү нь түлхсэн чинь намайг заамдаж чамд хутга шааж ална гээд дайраад байсан. Би өөрийгөө хамгаалахын тулд хувцаснаас нь барьж нэг хэсэг зогссон миний эрүүн тус газар руу гараараа цохисон. Тэгээд хүмүүс салгах шиг болсон ямар хүмүүс салгасан талаар би сайн мэдэхгүй байна. ... машинаа асааж өөр газарт тавих гээд хөдөлтөл манай найз Бы модон таягийг булааж аваад миний машины арын цонхыг цохиж хагалсан. Тухайн үед манай найз Б дэлгүүрээс гараад машины хажууд ирсэн байсан юм. ... Бы барьдаг модон таяг хугарчихсан байсан тэр ах Быг түлхэж унагаасан гэж Б хэлж байсан. ... эрүүл мэндийн шалтгаанаар таксинд яваагүй 3х20000=60000 төгрөг, эмний мөнгө 20000 төгрөг, машины арын шилний үнэ 165000 төгрөг, нийт 245000 төгрөг нэхэмжилж байна ...  гэсэн мэдүүлэг /хх 11-14/,

 

Иргэний нэхэмжлэгч Н.Бы мөрдөн байцаалтанд өгсөн: Миний тулж явсан таягийг булаан авч Б.Бий машины цонх руу шидэж хугалсан. Би таягийг 2015 онд 10000 төгрөгөөр худалдан авч байсан байсан өөрийн худалдан авсан үнээр нь үнэлж байна гэсэн мэдүүлэг /хх 16/,

 

Гэрч Б.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ... эмнэлэг дээр очиход манай нөхөр Б.Б ... захын гадаа автомашины зогсоол дээр найз Быг авах гэж очоод хүнд зодуулж машиныхаа шилийг хагалуулчихсан гэж хэлж байсан ... гэсэн мэдүүлэг /хх 19-20/,

 

Гэрч Н.Бы мөрдөн байцаалтанд өгсөн: ... ... захын гадаа эхнэр бид хоёрыг гараад иртэл Б үл таних ахтай маргалдаад барилцаад авчихсан зогсож байсан. Тэр ах Бий нүүрэн тус газар руу нь цохисон Бээ нүүрээ дараад доошоо суугаад машиндаа орж суусан. Би машиных нь хажууд зогсож байтал Б.Б машинаа асаагаад хөдөлсөн тэр ах миний тулж явсан таягийг булааж аваад Бий машины ар талын цонх руу шидэж машины арын цонхыг хагалаад, миний тулж явсан таягийг хугалсан ... гэсэн мэдүүлэг /хх 21-22/,

 

Гэрч Б.Ггийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... зогсоолын урд хэсэгт Б хүнтэй муудаж байна гэж хүмүүс ярьж байсан. Тэгтэл нэг хүн машины шил хагалчихлаа гэж байх шиг байсан. Би тухайн үед анзаарч хараагүй ... гэсэн мэдүүлэг /хх 123/,  

 

Гэрч Э.Агийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... би нөхрийн хамт Бий машин дээр очтол Бий машины гадаа жолооч талын хаалган дээр үл таних согтуу ах зогсчихсон Бийг хэл амаар доромжлоод байх шиг байсан.  Б машинаас гараад иртэл тэр ах Бийг заамдаж аваад түлхээд байсан. Б бас зөрүүлээд заамдаад авсан байсан. Тэр согтуу ах Бий нүүрэн тус газар руу нь гараараа цохиод авсан. Б тэр ахаас салаад машиндаа зугтааж суугаад машинаа асаагаад хөдөлсөн. Тухайн үед би хүүгийн хамт Бий машинд суучихсан байсан. Б машинаа асаагаад хөдөлтөл тэр согтуу ах манай нөхөр Бы таягийг булааж аваад Бий машины арын цонх руу шидэж машины цонхыг хагалсан ... мөн манай нөхөрийн таягийг хугалчихсан байсан. Бий машин руу таяг шидэхэд хугарсан байх … гэсэн мэдүүлэг /хх 23-24/,

 

Гэрч М.Мын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 10 сарын 21-ний өдөр байх 18 цагийн орчимд би өөрийн автомашинтайгаа ... захын гадаах зогсоол дээр зогсож байтал миний хажууд Prius 20 маркийн тээврийн хэрэгсэл ирээд зогсож байсан хэсэг хугацааны дараа Prius машины жолооч танихгүй согтуу хүнтэй маргалдаад машиныхаа гадаа гарчихсан барилцаж аваад зогсож байх шиг байсан ... гэсэн мэдүүлэг /хх 25-26/,

 

Гэрч Б.Эрын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 10 сарын 22-ны өдөр таарахад Б.Бий эзэмшлийн ... улсын дугаартай Prius 20 маркийн тээврийн хэрэгслийн арын багажны урд шил нь бутарч хагарсан байдалтай байсан. ... өчигдөр орой ... захын гадаа согтуу хүн машины шил хагалчихсан юм гэж хэлж байсан ... гэсэн мэдүүлэг /хх 124-125/,

 

Гэрч Н.Цын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 10 сарын 21-ний өдөр цагдаагийн газарт жижүүрийн жолоочийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд ... захын гадаах автомашины зогсоол дээр согтуу хүн машины цонх хагалчихлаа гэх дуудлага мэдээлэл ирүүсний дагуу очиж шалгахад Н.Б гэгч нь архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн, саарал өнгийн Prius маркийн машины жолоочид агсам тавьж хашгирч заналхийлсэн, дайрч давшилсан байдалтай ... Prius маркийн машиныг үзэхэд үзэхэд арын багажны урд шил бутарч хагарсан байдалтай байсан ... Prius маркийн автомашины жолоочтой уулзахад согтуу хүн миний нүүрэн тус газар руу цохиж миний эрх чөлөөнд халдаад манай найзын таягийг булааж аваад миний машины цонхыг цохиод хагалчихлаа гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх 126-127/,

 

Гэрч Б.Ггийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 10 сарын 21-ний өдөр цагдаагийн газарт жижүүрийн жолоочийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд ... захын гадаах автомашины зогсоол дээр согтуу хүн машины цонх хагалчихлаа гэх дуудлага мэдээлэл ирүүсний дагуу очиход Б гэх хүнээс асуухад нэг хүн агсам тавиад миний таягийг хугалаад манай найзын машины цонхыг хагалчихлаа гэж хэлсэн. Н.Б гэх хүн нилээд их хэмжээний согтолттой саарал өнгийн Prius маркийн автомашины хажууд жолоочтой маргаад жолоочийг нь ална гэж заналхийлж хашгирсан байдалтай байсан. Уг автомашины арын шилийг хагалсан, Б гэх хүний модон таягийг гол хэсгээр нь хугалсан байдалтай уг таяг замын гол хэсэгт хэвтэж байсан ... гэсэн мэдүүлэг /хх 128-129/,

 

Гэрч А.Сийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 10 сарын 21-ний өдөр ... хүмүүс Б хүнтэй муудаж байна гэж ярьж байсан ... тоглож байгаад санаандгүй эргэж харахад хүний модон таягийг маргаан болсон газраас зүүн тийш шидэж байх шиг байсан. Хэн шидсэн талаар анзаарч хараагүй. Б хүнтэй маргалдаад байгаа бололтой чанга чанга дуугарч хашгираад байх шиг байсан гэсэн мэдүүлэг /хх 130-131/,  

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны... дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Б.Бий биед эрүүний зүүн хэсгийн цууралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх 39/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ... дугаарт дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн Н.Б гэсэн хаягтай цусанд 1,6 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 1,6 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэжээ /хх 52/,

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /хх 7-8/,

Ашил Б ХХК-ний үнэлгээ /хх 57/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 89/ зэрэг болно.

 

           Шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн орчимд ... баг ... захын гадаа автомашины зогсоол дээр бусдыг илтэд үл хүндэтгэн иргэн Б.Бийг таксинд явсангүй гэх шалтгаанаар түүний эрүүн тус газар нь цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан, мөн иргэн Н.Бы таягийг булаан авч Б.Бий эзэмшлийн ... улсын дугаартай, Prius 20 маркийн тээврийн хэрэгслийн багажны туузан гэрлийг таягаар цохин хагалж устгасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... таяг авч чулуудсанаас болж Бий биед гэмтэл үүссэн. Б таяг шидсэний дараа над дээр ирсэн, намайг бариад авсан цохиход гай болно шүү гэж хэлсэн, би цохиогүй түлхсэн ... гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ... Би Быг дуудах гээд машинаасаа бууж таарсан намайг наашаа хүрээд ир гэхээр би түлхсэн. Тэгээд зууралдаад заамдалцаад гарыг нь тавиултал намайг цохисон. ... Машинаа унаад захаас хөдлөөд зам руу ортол урдуур машин хөдөлгөөнтэй байсан учраас араас тас гээд цохисон ... гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Н.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Таксины зогсоол дээр очоод Prius 20 маркийн машины залуугаас таксинд явах уу гэж асуутал жолооч залуу согтуу хүнд үйчлэхгүй гэж хэлэхээр нь таксинд явахгүй байж яах гэж энд зогсдог юм гэж хэлээд тэр асуудлаас болж маргалдтал жолооч залуу бууж ирээд намайг түлхээд заамдаад авсан. Хэсэг хугацаанд бид хоёр ноцолдож байгаад би тэр залууд би чамайг цохивол чи надад гай болно шүү гэж хэлээд би нүүр рүү нь түлхээд бид хоёр салсан. Тэгтэл хажууд зогсож байсан таягтай залуу наад хүнээ 5000 төгрөгөөр аваад яв гэж хэлэхээр нь би тэр залууд чамд ямар хамаатай юм гэж хэлээд таягийг нь авч зам руу шидсэн ... гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Бий мөрдөн байцаалтанд өгсөн ... тэр ах миний өөдрөөс хүрээд ирсэн би намайг цохино гэж бодоод цээж рүү нь түлхсэн ...  Би өөрийгөө хамгаалахын тулд хувцаснаас нь барьж нэг хэсэг зогссон миний эрүүн тус газар руу гараараа цохисон. ... машинаа асааж өөр газарт тавих гээд хөдөлтөл манай найз Бы модон таягийг булааж аваад миний машины арын цонхыг цохиж хагалсан. ... Бы барьдаг модон таяг хугарчихсан байсан ...  гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Н.Бы мөрдөн байцаалтанд өгсөн Миний тулж явсан таягийг булаан авч Б.Бий машины цонх руу шидэж хугалсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ... эмнэлэг дээр очиход манай нөхөр Б.Б ... захын гадаа автомашины зогсоол дээр найз Быг авах гэж очоод хүнд зодуулж машиныхаа шилийг хагалуулчихсан гэж хэлж байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Н.Бы мөрдөн байцаалтанд өгсөн ... Тэр ах Бий нүүрэн тус газар руу нь цохисон Бээ нүүрээ дараад доошоо суугаад машиндаа орж суусан. ... Б.Б машинаа асаагаад хөдөлсөн тэр ах миний тулж явсан таягийг булааж аваад Бий машины ар талын цонх руу шидэж машины арын цонхыг хагалаад, миний тулж явсан таягийг хугалсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Ггийн мөрдөн байцаалтанд өгсөн ... зогсооолын урд хэсэгт Б хүнтэй муудаж байна гэж хүмүүс ярьж байсан. Тэгтэл нэг хүн машины шил хагалчихлаа гэж байх шиг байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Э.Агийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Тэр согтуу ах Бий нүүрэн тус газар руу нь гараараа цохиод авсан. ... Б машинаа асаагаад хөдөлтөл тэр согтуу ах манай нөхөр Бы таягийг булааж аваад Бий машины арын цонх руу шидэж машины цонхыг хагалсан ... мөн манай нөхөрийн таягийг хугалчихсан байсан … гэсэн мэдүүлэг, гэрч М.Мын мөрдөн байцаалтанд өгсөн ... Prius машины жолооч танихгүй согтуу хүнтэй маргалдаад машиныхаа гадаа гарчихсан барилцаж аваад зогсож байх шиг байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Эрын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2016 оны 10 сарын 22-ны өдөр таарахад Б.Бий эзэмшлийн ... улсын дугаартай Prius 20 маркийн тээврийн хэрэгслийн арын багажны урд шил нь бутарч хагарсан байдалтай байсан. ... гэсэн мэдүүлэг, гэрч Н.Цын мөрдөн байцаалтанд өгсөн ... Prius маркийн машиныг үзэхэд үзэхэд арын багажны урд шил бутарч хагарсан байдалтай байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Ггийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Prius маркийн автомашины арын шилийг хагалсан, Б гэх хүний модон таягийг гол хэсгээр нь хугалсан байдалтай уг таяг замын гол хэсэгт хэвтэж байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч А.Сийн мөрдөн байцаалтанд өгсөн... хүмүүс Б хүнтэй муудаж байна гэж ярьж байсан ... Б хүнтэй маргалдаад байгаа бололтой чанга чанга дуугарч хашгираад байх шиг байсан гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны... дугаарт шинжээчийн дүгнэлтэнд           Б.Бий биед эрүүний зүүн хэсгийн цууралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ... дугаарт дүгнэлтэнд Н.Б гэсэн хаягтай цусанд 1,6 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 1,6 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэжээ, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Харин шүүгдэгчийг Н.Бы таягийг шидэж хугалсан гэх үйлдэл нь шүүгдэгч Н.Бийн ... би таягийг урагшаа зам руу шидсэн, машин руу шидээгүй, таяг хугархай ирсэн ... гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Бий ...  би буцаж очиж Быг авахад хугархай таягаа барьчихсан цагдаа дуудчихлаа гээд байж байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Н.Бы ...  тэр ах миний тулж явсан таягийг булааж аваад Бий машины ар талын цонх руу шидэж машины арын цонхыг хагалаад, миний тулж явсан таягийг хугалсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Э.Агийн ... Тухайн үед би хүүгийн хамт Бий машинд суучихсан байсан. Б машинаа асаагаад хөдөлтөл тэр согтуу ах манай нөхөр Бы таягийг булааж аваад Бий машины арын цонх руу шидэж машины цонхыг хагалсан ... мөн манай нөхөрийн таягийг хугалчихсан байсан … гэсэн мэдүүлэг, гэрч

А.Сийн ... санаандгүй эргэж харахад хүний модон таягийг маргаан болсон газраас зүүн тийш шидэж байх шиг байсан. ... гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа ба энэ талаарх гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд зөрүүтэй, таягийг машины шил рүү шидэхэд хугарсан байх үйлдлийг нотолсон нь тодорхойгүй байх тул шүүгдэгч Н.Бийн иргэний нэхэмжлэгч Н.Бы таягийг хугалж гэмтээсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

 

Иймд шүүгдэгч Н.Бийг бусдыг илтэд үл хүндэтгэн догшин авирлаж танхайрсан, мөн бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Б нь мөрдөн байцаалтын шатанд эм тарианы зардал 20000 төгрөг, машины арын шилний үнэ 165000 төгрөг, нийт 185000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч Н.Б нь шүүхийн шатанд 170000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч нь нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

Иргэний нэхэмжлэгч Н.Бы таягний үнэ 10000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал болно. 

 

Шүүх ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хугархай модон таягийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

    

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Бийг иргэний нэхэмжлэгч Н.Бы таягийг хугалж гэмтээсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Н.Бийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн, бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээх гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч Н.Бийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бид Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялд, мөн хуулийн Тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сарын хорих ялаар тогтоосугай.

 

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бид оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Н.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.

 

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хугархай модон таягийг устгасугай.  

 

            8. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бид оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлаггүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 жилээр тогтоож, хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

           9. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Н.Бы шүүгдэгчээс нэхэмжилсэн 10000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бид урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                    

                    

 

 

     ДАРГАЛАГЧ                                Х.ГАНБОЛД